Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/157

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Н.*******,

Нарийн бичгийн дарга: *******,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн,  ******* овогтой *******ын *******, / РД: *******/,  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 03-ний өдрөөс 04-ний шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 24-125 тоотод байх гэрт хамтран амьдрагч г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний эрүүл мэндэд нь тархи доргилт, духны хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал, нурууны шарх, цус хуралт зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруул, шуу, бугалганы цус хуралт, цээжний цус хуралт, цээжний цус хуралт, зөөлөн эдийн няцрал. дал,  хүзүүний зулгаралт, дагзны хуйх, духны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр бид хоёр орой 17 цагийн орчим гэрээсээ гарч яваад дунд захад караокед ороод нэг шил архи, 2 ширхэг пиво захиалаад бид хоёр дуу дуулж байхад ширээнээс босоод нэг ширээн дээр очоод хүнээс “архи аваад өг” гээд “чи яагаад хүнээс архи гуйгаад байгаа юм вэ, архи авчихсан байгаа биз дээ” гэхэд “би чиний аваад суусан эхнэр чинь биш биз дээ” гэснээс болж бид хоёр караокед маргалдаж байгаад болиод гэртээ харьсан. Унтах гээд байсан чинь намайг хэл амаар доромжлоод “гуйлгачин минь зайл янхан, чиний аваад суусан эхнэр чинь биш” гээд янз бүрээр хэлээд байхаар нь миний уур хүрээд гийн толгой руу нь галын хайч, шанага болон гараараа тус тус нэг удаа цохисон. Тэгсэн цагдаа дуудахаар нь би гараад зугтаагаад тээврийн товчоон дээр очоод буудалд хоносон. Маргааш нь Улаанбаатар хот руу явсан. ...2021 оны 07 дугаар сард тай танилцсан. Тэгээд бид хоёр цуг амьдарч байгаад 2022 оны 03 дугаар сард зодоон болоод салсан. Бид хоёр дундаасаа хүүхэд байхгүй. ...Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна....гэх мэдүүлэг /хх-ийн 63-65 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн мэдүүлэхдээ:  Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

3. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр *******ийн хамт караокед орж 1 цаг болж согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад Баянхонгор сумын 7 дугаар баг 24-125 тоотод гэрт ирэхэд ******* нь ямар ч шалтгаангүй уурлаж, намай- галын төмрөөр цохиж, өшиглөж, хоолны сэрээгээр хатгаж боож унагасан. Мөн төмөр шанагаар толгой руу цохиж, галын төмрөөр хоёр удаа толгой руу цохиж зодсон. Би; хоёр караокеноос гарч гэртээ харих замд миний нэг таньдаг, эрэгтэй таарч мэнд мэдсэн юм. Тэрнээс болж хардаад намайг зодсон гэж бодож байна... гэх мэдүүлэг  /хх-ийн 24-25 / ,

... ******* бид хоёр 2022 оны 07 дугаар сарын 20-дын үеэс эхлээд хам~ амьдарч байгаа. Гэрлэлтээ батлуулаагүй. Өмнө нь 2021 онд намайг зодоод би цагдаад мэдэгдээд, баривчилгаанд ороод гарч байсан. Өөр бол зодож байгаагүй Эмчилгээний төлбөрт 340.000 төгрөг төлсөн, би үүнийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн  27-28  /,

4. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би гэртээ амарч байхад манай төрсөн дүү залгаж “манай бэр эгч залгаад хүүхэд г хамтран амьдрагч нь зодоод байна. хамт явъя” гэхээр нь би хамт явж бэр эгч ынд очсон юм. Би гийн нөхрийг танихгүй, өмнө нь харж байгаагүй...гэх мэдүүлэг / хх-ийн 31-32 /,

5. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2022 оны 03 дугаар сарын эхээр одоо би яг өдрийг нь санахгүй байна .Шөнө ирэхэд нь цаг хараагүй. Тэр хоёр гэрийн баруун талын орон дээр сууж байсан чинь ******* зуухны хажууд тамхи татаж зогсож байгаад гэнэтхэн дөрвөлжин дээр байсан галын хайч, шилээвэр төмөр хоёрыг давхраар нь барьж аваад орон дээр сууж байсан г цохиж газар унагаагаад дээрээс нь галын хайч, шилээвэр төмөр хоёроор 3 удаа цохисон. Тэгээд би “яаж байна, хүүхэд алчихлаа” эсэн. Тэгээд зугтаад зүүн хойморт ирсэн чинь ширээн дээр байсан төмөр шанага аваад толгой руу нь цохиод толгойг нь хагалчихсан. Тэгээд ******* эргэнэг :үү ухасхийгээд шургуулгаас сэрээ аваад нуруу руу нь цохисон. Тэгээд цагдаа дуудлаа гэсэн. Тэгсэн чинь манай гэрийн гадаа цагдаагийн машин ирсэн чинь ******* гүйж гараад хашааны хойд талаар даваад зугтаачихсан....гэх мэдүүлэг / хх-ийн 34-35 /,

6. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 197 дугаартай шинжээчийн:

1. *******гийн биед тархи цоргилт, духны хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал, нурууны шарх, цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруул, шуу, бугалганы цус хуралт, цээжний цус хуралт, цээжний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дал, хүзүүний зулгаралт, дагзны хуйх, духны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо болон үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтлүүд болно.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй

5. Дээрх гэмтлүүд нь мохоо болон үзүүртэй зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд болно...гэх дүгнэлт /хх-ийн 44-45 / болон шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 70 / зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэв.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *******гийн өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр *******ийн хамт караокед орж 1 цаг болж согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад Баянхонгор сумын 7 дугаар баг 24-125 тоотод гэрт ирэхэд ******* нь ямар ч шалтгаангүй уурлаж, намайг галын төмрөөр цохиж, өшиглөж, хоолны сэрээгээр хатгаж боож унагасан. Мөн төмөр шанагаар толгой руу цохиж, галын төмрөөр хоёр удаа толгой руу цохиж зодсон. Би; хоёр караокеноос гарч гэртээ харих замд миний нэг таньдаг, эрэгтэй таарч мэнд мэдсэн юм. Тэрнээс болж хардаад намайг зодсон гэж бодож байна...” гэх, гэрч *******ын өгсөн “...2022 оны 03 дугаар сарын эхээр одоо би яг өдрийг нь санахгүй байна .Шөнө ирэхэд нь цаг хараагүй. Тэр хоёр гэрийн баруун талын орон дээр сууж байсан чинь ******* зуухны хажууд тамхи татаж зогсож байгаад гэнэтхэн дөрвөлжин дээр байсан галын хайч, шилээвэр төмөр хоёрыг давхраар нь барьж аваад орон дээр сууж байсан г цохиж газар унагаагаад дээрээс нь галын хайч, шилээвэр төмөр хоёроор 3 удаа цохисон. Тэгээд би “яаж байна, хүүхэд алчихлаа” эсэн. Тэгээд зугтаад зүүн хойморт ирсэн чинь ширээн дээр байсан төмөр шанага аваад толгой руу нь цохиод толгойг нь хагалчихсан. Тэгээд ******* эргэнэг :үү ухасхийгээд шургуулгаас сэрээ аваад нуруу руу нь цохисон. Тэгээд цагдаа дуудлаа гэсэн. Тэгсэн чинь манай гэрийн гадаа цагдаагийн машин ирсэн чинь ******* гүйж гараад хашааны хойд талаар даваад зугтаачихсан...” гэх мэдүүлэг шүүх эмнэлгийн 197 дугаартай шинжээчийн “*******гийн биед тархи цоргилт, духны хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал, нурууны шарх, цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруул, шуу, бугалганы цус хуралт, цээжний цус хуралт, цээжний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дал, хүзүүний зулгаралт, дагзны хуйх, духны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл болно..” гэх дүгнэлт зэргээр шүүгдэгч ******* нь ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 03-ний өдрөөс 04-ний шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 24-125 тоотод байх гэрт хамтран амьдрагч г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний эрүүл мэндэд нь тархи доргилт, духны хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал, нурууны шарх, цус хуралт зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруул, шуу, бугалганы цус хуралт, цээжний цус хуралт, цээжний цус хуралт, зөөлөн эдийн няцрал. дал,  хүзүүний зулгаралт, дагзны хуйх, духны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болсон байна.

Энэ үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч г зодож галын хайч болон шилээвэр төмрөөр цохиж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байна гэж дүгнэлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч *******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь 340.000 төгрөг нэхэмжлэх талаар мэдүүлсэн бөгөөд уг зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж нөхөн төлөх талаар завсарлага авч хохирогч *******д 340.000 төгрөг нөхөн төлсөн баримтыг гаргаж ирүүлсэн мөн хохирогч ******* нь шүүгдэгч *******д зодуулж эмнэлэгийн байгууллагаар эмчлүүлж 195.000 төгрөгийн зардлыг Эрүүл мэндийн даатгалын байгууллагаас төлсөн талаарх иргэний нэхэмжлэгч мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч уг 195.000 төгрөгийг нөхөн төлсөн талаар баримтыг гаргаж өгсөн тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “ учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан 500.000 төгрөгөөр торгох ялын эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.

Шүүгдэгч ******* нь уг хэргийн улмаас 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 28 хоног цагдан хоригдсон бөгөөд уг цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас нь хасаж буюу шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан 500.000 төгрөгөөс 420.000 төгрөгийг хасаж тооцож түүний торгох ялын нийт хэмжээг 80.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шанага 1 ширхэг, сэрээ 1 ширхэг, галын хайч 1 ширхэг, галын шилээвэр 1 ширхэгийг  хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир 28 хоног цагдан хоригдсон тул түүний агдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас нь хасаж түүний торгох нийт ялыг 80 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 80.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******д шүүхээс торгох ялыг оногдуулсан тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих байрнаас суллаж шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир  битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг  дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                        ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч ******* овогтой *******ын *******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч ******* овогтой *******ын *******ийг таван зуун / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган / 500.000 /    төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч *******ийн энэ хэргийн учир цагдан хоригдсон хорин найм / 28 / хоногийг торгох ялын арван таван / 15 / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож дөрвөн зуун хорин / 420 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун хорин мянган / 420.000 / төгрөгийг эдлэх ялаас нь хасаж түүний торгох ялыг наян / 80 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу наян мянган / 80.000 / төгрөгөөр тогтоосугай.

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

   5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар шанага 1 ширхэг, сэрээ 1 ширхэг, галын хайч 1 ширхэг, галын шилээвэр 1 ширхэгийг хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх зүйлсийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2023 оны 07 дугаар сарын 27-ний өдрөөс эхлэн өөрчилж түүнийг цагдан хорих байрнаас суллаж, түүнд  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

    

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.БАТЦЭНГЭЛ