| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00407/и |
| Дугаар | 384 |
| Огноо | 2020-05-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2020 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 384
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж,хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг би “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.У-д холбогдох 235.684 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 41395388, 22446182 тоот гэрээ байгуулан 95070850, 95111815 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт нийт 235.684 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “М ХХК-ийн нэхэмжлэлтэй 41395388, 22446182 гэрээний дугаартай 95070850, 95111815 дугаарын эзэмшигч Б.У-д холбогдох 235.684 төгрөгийг гаргуулах тухай хэргийн хариуцагч Б.У- нь тус компанийн нэхэмжлэлийг 2020.05.26 өдөр бүрэн төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч Б.У-аас 235.684 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба хариуцагч Б.У- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох 235.684 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “М” ХХК-ийн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 235.684 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.У- биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 7721 /долоон мянга долоон зуун хорин нэгэн/ төгрөгөөс 3860 /гурван мянга найман зуун жаран/ төгрөгийг төсвийн орлогоос, 3860 /гурван мянга найман зуун жаран/ төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ