Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 145

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.У даргалж тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Д  аймгийн С  сумын 6-р баг, Малчин 2-3 тоотод оршин суух, Х   овгийн Тын М-ын нэхэмжлэлтэй,

Д  аймгийн С  сумын 5-р баг,  Р   зоог 8 дугаар гудамж, 9 тоотод оршин суух Х овгийн Бн Нд холбогдох зээл, зээлийн хүү 828000 /найман зуун хорин найман мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00064/И индекстэй  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Т.М

Нарийн бичгийн дарга Г.Ц   нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Т.М  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тын М миний бие нь иргэн Бн Нд 2019 оны 1 сарын 10-ны өдөр сарын 7 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай 450000 төгрөгийг зээлүүлсэн билээ. Гэтэл иргэн Б.Н нь гэрээнд заасан үүргийнхээ дагуу сар болгон эргэн төлөлт хийх байсан боловч үүргээ гүйцэтгээгүй. Нд оногдох гүйцэтгээгүй үлдсэн үндсэн төлбөр болох 450000 төгрөг, түүний 12 сарын хүү болох 378000 төгрөг нийт 828000   төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч нь Т.М нь Б.Нд холбогдуулан 828000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Б.Н нь Т.Мтай 2019 оны 1 сарын 10-ны өдөр   зээлийн гэрээг байгуулан 7 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар 450000 төгрөгийг зээлсэн байх бөгөөд зээлийн гэрээний дагуу уг зээлийг хуваарийн дагуу төлөх ба 2020 оны 1 сарын 1-ний өдөр төлж дуусахаар гэрээг байгуулжээ.

 Хариуцагч нь зээлийн гэрээний 3-т зааснаар зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн боловч зээлийг төлөлгүй хугацаа хэтрүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.     Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, зээлийг төлөлгүй, зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч Т.М нь зээлийн төлбөрийг шаардах эрх үүссэн байна.

Хариуцагч Б.Нд  2020 оны 1 сарын 27 өдөр нэхэмжлэлийг гардуулж 2020 оны 2 сарын 10-ны  дотор хариу тайлбараа ирүүлэх үүрэгтэй болохыг мэдэгджээ.

Хариуцагч нь хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлэх үүргээ  биелүүлээгүй,  шүүхэд ирж тайлбар өгөөгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй  тул  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож  нэхэмжлэлийг бүрэн хангахаар шийдвэрлэлээ.

Хариуцагч Б.Нд шүүх хуралдааны товийг боломжит хугацаанд мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул ИХШХШТХ-н 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24422 /хорин дөрвөн мянга дөрвөн зуун хорин хоёр  / төгрөгийг    улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Нгаас 24422 /хорин дөрвөн мянга дөрвөн зуун хорин хоёр  / төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72,3, 82 дугаар зүйлийн 82.1.1, 100 дугаар зүйлийн 100.3, 115  дугаар зүйлийн 115.1, 115.2.1 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Харчин  овгийн Бн Нгаас /ЗЮ / 828000 /найман зуун хорин найман мянган/ төгрөгийг гаргуулан Халх овгийн Тын М  /ЗЮ /-д  олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24422 /хорин дөрвөн мянга дөрвөн зуун хорин хоёр / төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Нгаас 24422 /хорин дөрвөн мянга дөрвөн зуун хорин хоёр  / төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Мд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн   120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар зохигч шийдвэр нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               Д.У