Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 06

 

******* холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Н.уяа, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй,шүүгдэгч А.Архалых түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, прокурор.Өсөхболд, орчуулагч Ж.Оронбасар, нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нарыг оролцуулан

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 196 дугаар шийтгэх тогтоолтой, ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 Монгол улсын иргэн, 1995 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 24 настай, бага боловсролтой, эрэгтэй, урьд ял шийтгэлгүй, ******* ******* овогт *******ын Архалых нь 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 16-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын******* ******* багийн нутаг дэвсгэр “Согоот” хэмээх газраас иргэн *******ын 1 тооны адуу хулгайлж, *******ад 500,000 төгрөгийн хохирол

2017 оны 10 дугаар сарын 23-наас 26-ны өдрийн хооронд ******* аймгийн Буянт сумын Цагаан бургас багийн нутаг дэвсгэр “Өндөр цахир” хэмээх газар бэлчээрлэж байсан иргэнын 11 тооны адуунаасын 2 тооны адууг, иргэн.гийн 1 тооны адууг тус тус хулгайлжт 1,500,000 төгрөгийн хохирол,,д 800,000 төгрөгийн хохирол

2018 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын******* ******* багийн нутаг дэвсгэр “Бэлэн худаг” хэмээх газраас иргэн ийн 2 тооны адуу хулгайлж, 1,6000,000 төгрөгийн хохирол

2017 оны 11 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын Улаанбураа багийн нутаг дэвсгэрээс иргэнын 1 тооны адуу хулгайлж 600,000 төгрөгийн хохирол

2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр ******* аймгийн ******* сумын Дунд-Ус багийн нутаг дэвсгэрээс иргэн ийн 1 тооны ямаа хулгайлж 50,000 төгрөгийн хохирол

2019 оны 1 дүгээр сард ******* аймгийн ******* сумын Дунд-Ус багийн нутаг дэвсгэрээс иргэн ийн 2 тооны ямаа хулгайлж 100,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ” Шүүгдэгч ******* ******* овогт Ажанжолын Архалыхыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******ын Архалыхыг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч А.Архалых нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эзэмшлийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоцикль битүүмжилсэн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн прокурорын тогтоолыг төлбөр төлөгдөх хүртэл хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг ногтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Иргэний хуулийн497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч А.Архалыхаас 1,500,000 төгрөг гаргуулж хохирогчт, 800,000 төгрөг гаргуулж хохирогч.д, 600,000 төгрөг гаргуулж хохирогч Б.Бахатжолд тус тус олгуулж” шийдвэрлэжээ.

Шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Архалых нь ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт амьдардаг, боловсролгүй, бичиг үсэг мэдэхгүй, гэм буруугийн талаар маргаагүй. А.Архалыхын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэж ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д зааснаар таван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна. Ялыг хөнгөрүүлж өөрчлөх буюу хорих ял хэрэглэхгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэж хүсч байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: шүүгдэгч мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ч гэсэн Эрүүгийн хуульд заасныг заавал хэрэглэх заалт биш. Гурван хүний хохирол бүрэн барагдаагүй байгаа. Хохирол бүрэн барагдаагүй байгаа учир үүнийг анхан шатны шүүх харгалзан үзсэн байх. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр  үлдээж өгнө үү гэв.

            Шүүгдэгч А.Архалых давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад оногдуулсан ялыг ар гэрийн байдлыг харгалзан үзэж хөнгөрүүлж өгнө үү. Миний аав өндөр настай хүн мал харж байгаа, эхнэр жирэмсэн учир миний энэ байдлыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

                                                           ОДОРХОЙЛОХ нь:

            Давж  заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч А.Архалых түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

            А.Архалых нь 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 16-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын******* ******* багийн нутаг дэвсгэр Согоот хэмээх газраас иргэн *******ын 1 тооны адуу хулгайлж, *******ад 500000 төгрөгийн  хохирол учруулсан,

            2017 оны 10 дугаар сарын 23-наас 26-ны өдрийн хооронд ******* аймгийн Буянт сумын Цагаанбургас багийн нутаг дэвсгэр “ Өндөр цахир “ хэмээх  газар бэлчээрлэж байсан иргэнын 11 тооны адуунаасын 2 тооын адууг, иргэн.гийн 1 тооны адууг тус тус хулгайлж Б.Лувсан- Очирт 1500000 төгрөгийн хохирол,.д 800000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

            2018 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын******* ******* багийн нутаг дэвсгэр Бэлэн худаг хэмээх газраас иргэн ийн 2 тооны адуу хулгайлж, 1600000 төгрөгийн хохирол учруулсан,

            2017 оны 11 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын Улаанбураа багийн нутаг дэвсгэрээс иргэнын 1 тооны адуу хулгайлж 600000 төгрөгийн хохирол,

            2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ******* аймгийн ******* сумын Дунд- Ус багийн нутаг дэвсгэрээс иргэн ийн 1 тооны ямаа хулгайлж, 50000 төгрөгийн хохирол,

            2019 оны 01 дүгээр сард ******* аймгийн ******* сумын Дунд-Ус багийн нутаг дэвсгэрээс иргэн ийн 2 тооны ямаа хулгайлж, 100000 төгрөгийн хохирол  учруулсан гэмт хэргийг тус тус  үйлдсэн болох нь тухайн хэрэгт  хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн үйл баримт болон бодит байдалд нийцсэн, хуульзүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

            А.Архалыхын  үйлдсэн хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч,., *******, ,, К.Сахария,   гэрч М.Минат, И.ойлага, Б.Хайрол, К.Гулнарай, Х.Күлиза, С.Жайлаубай, Б.Нургүл, нарын мэдүүлгүүд,  хэргийн газарт нөхөн  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  мал үнэлсэн тухай тайлангууд , таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургууд  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

            А.Архалыхын  үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон, шүүх түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэл оногдуулсан байна гэж үзлээ.

            Шүүгдэгч Архалых түүний өмгөөлөгч нар нь “ . . .  Шүүгдэгч Архалыхын нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч нарт учруулсан хохирлын зарим хэсгийг нь нөхөн төлсөн. Хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн.

            Иймд хэргийг хянан үзэж  ******* оногдуулсан хорих  ялыг хөнгөрүүлэн  өөрчилж өгнө үү . . . “ гэх гомдол гаргасан боловч дээрх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.   Учир нь: 

            Шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг түүний гэм бурууд тохирсон байна.

            Иймд шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр  үлдээх нь  үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон  ОГООХ нь:

            1.******* аймаг дахь  Сум дундын эрүүгийн анхан шатны  шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 2019/ШЦ/ 196 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Архалых түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын давж заалдсан гомдлыг  хэрэгсэхгүй болгосугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар А.Архалыхын давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл 40 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

            3.  Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

           

 

 

   

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.НЯМБАЯР

                                     ШҮҮГЧИД                                              Н.УЯА

                                                                                                    Б.ДАМБА