Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 150

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 05 өдөр                                   Дугаар 139/ШШ2020/00150                                                      Дундговь аймаг

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У  би М  корпораци ХХК-ий нэхэмжлэлтэй, Д  аймгийн С сумын 3-р багт оршин суух, Мэ  овогт Г  М /ЗЛ /-т холбогдох 449407 /дөрвөн зуун дөчин есөн мянга дөрвөн зуун долоон / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 1 сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 1 сарын 22-ны өдөр үүсгэсэн 139/2019/00073/И индекстэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М  корпораци ХХК  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай ‘’Үйлчилгээний нөхцөл’’-ийг хүлээн зөвшөөрч 41420026 тоот гэрээ байгуулан 95901103 дугаартай үүрэн холбооны үйлчилгээ мөн гар утас, төхөөрөмж худалдах худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Huawei P-Smart /gold/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн  үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон, төлбөрийн үлдэгдлийг төлөхийг сануулж,  анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.  Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 359000 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 65817  төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 24950  төгрөг, нийт 449407 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: М  корпораци ХХК-ий нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг нэхэмжлэлийн шаардлага 200000 төгрөгийг  2020 оны 3 сарын 4-нд төлж үлдэгдэл 249407 төгрөгийг  2020 оны 4 сарын 15-ны дотор төлж барагдуулна. Иймд нэхэмжлэлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хи  шүүхэд гаргасан тайлбартаа: “Мобиком корпораци” ХХК-ий нэхэмжлэлтэй 41420026 гэрээний дугаартай 95901103 дугаарын эзэмшигч Ганбат овогтой Магванбаатар нь  нэхэмжлэлийн шаардлага болох 449407 төгрөгөөс 2020 оны 3 сарын 4-ний өдөр 200000 төгрөгийг төлж үлдэгдэл төлбөрийг 2020 оны 4 сарын 15-ны өдрийн дотор   төлнө гэсэн тайлбарыг  хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Мобиком корпораци нь Г.М  зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 359000 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 65817  төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 24950   нийт 449407 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.М  нь нэхэмжлэлийн шаардлага болох 449407 төгрөгөөс 2020 оны 3 сарын 4-ний өдөр 200000 төгрөг төлж, үлдэгдэл 249407 төгрөгийг  2020 оны 4 сарын 15-ны дотор  төлж барагдуулах хариуцагчийн зөвшөөрлийг  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

          Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20729 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 10364,5  төгрөгийг, хариуцагчаас 10364, 5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар  зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч М  овогт Г  М  /ЗЛ /  нь М корпораци ХХК–д 449407 /дөрвөн зуун дөчин есөн мянга дөрвөн зуун долоон / төгрөгөөс 2020 оны 3 сарын 4-ний өдөр 200000 /хоёр зуун мянган / төгрөг төлж,  үлдэгдэл 249407 /хоёр зуун дөчин есөн дөрвөн зуун долоон/ төгрөгийг  2020 оны 4 сарын 15-ны дотор төлөхийг хүлээн зөвшөөрснийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14132 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 7066 төгрөгийг, хариуцагчаас 7066 төгрөгийг тус тус гаргуулан М  корпораци ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь энэхүү асуудлаар   захирамжид давж  заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол  гаргах,  тухайн  асуудлаар  анхан  шатны  шүүхэд  дахин  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг заасугай. 

 

 

 

                                ШҮҮГЧ                             Д.УРАНЧИМЭГ