| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2023/0149/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/174 |
| Огноо | 2023-08-14 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Б.Байгаль |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 2023/ШЦТ/174
Монгол Улсын нэрийн өмнөөс
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Б.Байгаль,
Нарийн бичгийн дарга: Н.Бүжинлхам,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цогнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн ******* / РД: /,
Шүүгдэгч Б.Юндэнбат нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан ашиг олох зорилгоор 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 13 цагаас 20 цагийн хооронд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Алагийн булан” гэх газарт ашигт малтмал эрэл, хайгуул явуулах болон бичил уурхай эрхлэх үйл ажиллагаа явуулах эрх олгосон баримт бичиггүйгээр буюу тусгай зөвшөөрөлгүйгээр газар зүйн солбицлоор өргөрөгийн 46-27’44.75, уртрагийн 99-31’2.29, өргөрөгийн 46-2745.19, уртрагийн 99-31 03.10, өргөрөгийн 46-27Ч5.08, уртрагийн 99-31’01.68, өргөрөгийн 46-27’45.66. уртрагийн 99-31'02.24 гэсэн 542.3 м3 газрын хэвлийд “Dooson" загварын жижиг оврын трактор ашиглан халдаж, гаргасан авсан шороогоо шороо угаах зориулалт бүхий пункер, “Koshin” гэсэн нэртэй моторт усны помп ашиглан ашигт малтмал эрж, хайх үйл ажиллагаа явуулан байгаль орчинд 2,973,955 төгрөг нөхөн сэргээх зардал 157,091 төгрөгийн тус тус хохирол учруулж, хууль бусаар ашигт малтмал хайсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Бөмбөгөр сумын байгаль хамгаалагч гэх хүн нь Бөмбөгөр сумын “Улаансайр” 1 дүгээр багийн “Өндрийн булан” гэх газарт ухагдсан байгаа нүхийг очоод дараадах гэсэн. Тэгэхээр нь би Бөмбөгөр сумын “Улаансайр” 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Алагийн булан” гэх газарт техник авч, очсон байсан. Тэгээд миний авч очсон 2000-тай том экскаватор нь Алагийн булан гэх газарт очоод эвдэрсэн байсан болохоор том экскаватораа янзлаад өглөө янзална гээд хоносон юм аа. Тэгээд би айлын гадаа машин дотроо унтаж байсан чинь машины хаалга нүдээд сэрсэн чинь цагдаа нар ирсэн байсан... Би тухайн газарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл хэн нэгэн хүнээс аваагүй...гэх мэдүүлэг/ хх-ийн 222-223 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Намайг засаг дарга дуудаад “Өндрийн булан-нд байгаа нүхийг дар гэсэн тэгээд очоод дарж байхдаа “Алагийн булан”-нд шанага тавьчхаад буцаагаад дарсан тэгээд цагдаа нар ирсэн гэв.
3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.... Дүгнэлтгүй талбай учраас “Алгийн булан” гэдэг газар манай сумын засаг даргатай гэрээ хийсэн зүйл байхгүй. Дур мэдэж хууль бусаар газрын хэвлийд халдсан байна. Уг талбай нь 2003-2010 онуудад Хан шижир ХХК- ийн ашиглалтын тусгай эрхийн зөвшөөрөлтэй талбай байсан. Уг талбай нь эвдэгдээд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийгдсэн талбай. Тухайн талбай дээр хайгуулын болон бичил уурхайн дүгнэлт байхгүй. Экологид учруулсан хохирол болох 2,973,955 төгрөг, нөхөн сэргээх зардал 157,091 төгрөгийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 /,
.... 2022 онд Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг Алагийн булан гэх газарт гэрээ байгуулагдаагүй. Ямар нэг үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аваагүй. Тухайн үед дүгнэлт шинээр гараагүй учир гэрээ байгуулах боломжгүй байсан. Бөмбөгөр сумын Улаан сайр 1 дүгээр багийн нутагт байрладаг, хоорондоо 200, 300 метрийн зайтай л ойрхон газрууд голынхоо ар талд, урд талд байдаг, ямар нэгэн уул уурхайтай холбоотой үйл ажиллагаа одоогоор явагдаагүй байгаа. Тухайн “Алагийн булан” талбай дээр хайгуулын болон тусгай эрхийн зөвшөөрөл байхгүй, бичил уурхайн дүгнэлт байхгүй, Маанийн дэнж гэх газарт нь хуучин Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор бичил уурхайн дүгнэлт байсан...гэх мэдүүлэг,
4. Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.... Мэргэжлийн байгууллагын тогтоосон экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлтийн зардлыг тогтоосон дүгнэлтийг үндэслэн хохирлыг нэхэмжлэх болно..гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 /,
5. Иргэний нэхэмжлэгч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн Алагийн булан гэх газарт иргэн *******ын үйл ажиллагаа явуулсан талбайд мөрдөгчийн тогтоолын дагуу шинжээчээр томилогдон ажиллаж Байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ гаргасан тул тус ажлын хөлс болох 3.000.000 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 1.5дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн 2.5 дахь хэсгүүдийг үндэслэн ажлын хөлсийг нэхэмжилж байна. Тухайн мөнгөн дүн нь ажлын зардал биш тарифт ажлын хөлс учраас ямар нэг зардлын задаргаа гэж байхгүй. Тариф 2013 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хохирол их бага, хот суурин газраас алслагдсан зайн хол, ойр хамаарахгүй бүгдэд ижил тэгш зарчмаар энэ тарифаар манай байгууллага шинжилгээ, судалгааны ажлаа гүйцэтгэж ирсэн. Нэхэмжилж буй ажлын хөлснөөс өөр нэмэлт санал, хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 52-53 /,
6. Иргэний нэхэмжлэгч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... ******* өөрөө аваад гуч машинаар л ачаад явсан. Хоёр өдөр түр өгөөч гээд гуйсан мөнгө төгрөг тэд эд гэж айхтар юм яриагүй хөлс мөнгийг нь өгнөө гээд авч явсан. Ямар ажил хийх гэж байгаа талаар надад юм ярьж хэлээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 /,
7. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12 цагийн үед хөдөө мал дээрээсээ очсон. Тухайн газарт очиход унагалдай трактор барьсан. Голын хажуу талд хэсэг газраас ухаж үзээд төхөөрөмжид хийж үзсэн. Тэгээд тэр хэсгээс нь юм гарахгүй байсан болохоор нь буцааж булаад тэр газрыг дараад орхисон. Шөнө болсон болохоор унагалдайгаа унтраагаад орхисон. Өглөө унагалдайг сумын төв рүү оруулна гэж байсан. Намайг очиход ... унагалдай трактор, 2 дугуйтай шороо угаах төхөөрөмж, өөрөөрөө ажилладаг усны помп байсан. Намайг ******* дуудсан. Нэг өдөр ажиллаад өгөөч гэсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 81-82 /,
.....Хуурай аргын төхөөрөмжид усан помпороо ус татаж шороо угаадаг. Тухайн газарт унагалдай трактораар ажиллаад юм гарахгүй байхаар нь буцаагаад булсан. Би унагалдай тракторыг нь барьсан 6 цагийн хугацаатай. Намайг ******* ах ажиллаад өгөөч гэж дуудсан цалин хөлсөө тохироогүй байсан. Намайг тухайн газар дээр очиход 2000 маркийн экскаватор ажиллаагүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 105-106 /,
8. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Муухан л танина. Нэгийг нь гэдэг... би 15 цагийн үед л очсон очиход тэд нар ирсэн гээд голын хажууд байж байсан. Том экскинээс бусад нь л байсан тэр хүмүүс авч ирсэн бололтой байсан. Намайг очиход тэр газар ухаад булсан байдалтай харагдсан... Гүний амнаас буцаад тэр газар дээр ирээд цагдаа нартай таарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 93-94 /,
9. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.....2022 оны 10 дугаар сарын 26-наас 27-ны шилжих шөнө 02 цагийн үед Бөмбөгөр сумын 1 дүгээр баг Алагийн булаг гэх газарт миний төрсөн эгчийн хүүхэд хамт ирсэн зам өгсөөд явж байсан чинь голийн зах дээр техникүүд байсан. Тухайн газар бид 2 очиход 2 ширхэг техник усны пийшир байсан. Тухайн газар хонох гээд амрах гэж байж байтал гадаа хүмүүс дугараад байсан машины хаалга тогшиход гадна талд цагдаа нар ирсэн байсан. Тухайн газар 1 ширхэг унагалдай, “Доосон” -55 загварын техник, 1 ширхэг экскаватор, 1 ширхэг усан байлаар байсан...Намайг голын зах дээр ирэхэд өмнө ухагдсан, эвдэгдсэн газар байсан. Ухагдсан газар тухайн техникүүд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 70-72/,
10. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.....Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Улаан сайр 1 дүгээр багийн нутагт байрладаг, Алгийн булан, Маанийн дэнж гэх газрууд нь Өлзийт голынхоо ар талд, Өндрийн булан гэх газар нь голынхоо урд талд хоорондоо Өлзийт голоороо зааглагдсан их ойрхон газрууд байдаг, ямар нэгэн уул уурхайтай холбоотой үйл ажиллагаа одоогоор байхгүй байгаа....гэх мэдүүлэг,
11. Гэрч М.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.... Өндрийн булан гэх газар эвдэрсэн газар байсан ард түмнээс мал хуй ороод элдэв хангай болоод байна гэсэн асуудал байсан би *******тай тааралдаад нутгийн хүүхэд байж эвдэрсэн газрыг дарчихаж болдоггүй юм уу бензин тосны асуудал байвал шийдэж өгий гэж хэлсэн тухайн үедээ шийдэж явуулсан асуудал бол байхгүй байгаль орчны байцаагчтай уулзаад зөвлөгөө аваад бичиг цаасны асуудлаа зохицуулаарай л гэж хэлсэн. Тухайн үед ярилцаад өнгөрсөн албан ёсоор бичиг цаас болоод техник хэрэгсэл гаргаж өгсөн, бензин шатахуун өгч явуулсан асуудал бол байхгүй....гэх мэдүүлэг,
....Би тухайн нөхөрлөлтэй гэрээний сунгалт хийсэн. 2019 онд дүгнэлтээр гарч байсан гэрээг сунгаж хийсэн.Энэ нөхөрлөл нь “Маанийн дэнж” дүгнэлтэй газар дээр гэрээний суналтыг хийж өгсөн байх ёстой.Янз бүрийн нүх сүв үлдээсэн байвал нөхөн сэргээлтээ хий гэж гаргасан нь үнэн гэх мэдүүлэг / хх-ийн 85-86 /,
12. Шинжээч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр баг, Алагийн булан гэх газарт иргэн *******ын үйл ажиллагаа явуулсан талбайд шинжилгээ хийж дүгнэлт гаргахад тухайн эвдэгдсэн талбай нь ямар нэг хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай. бичил уурхайн талбайтай давхцалгүй байсан. Тухайн эвдэгдсэн талбайгаас байгаль орчинд учруулсан нийт хохирлын үнэлгээ нь 2,973,955 төгрөг болж байсан ба тухайн эвдэгдсэн талбайг нөхөн сэргээх зардал 157,091 төгрөг болж байсан. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар батлагдсан байгаль орчны хохирлын үнэлгээ нөхөн төлбөр тооцох аргачлалаар тооцож гаргасан. Усан орчинд учирсан хохирлыг байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн - 59 тоот тушаалаар батлагдсан “Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал”-аар тооцож гаргасан. Тухайн газар нь булж тэгшилсэн байсан учраас хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд үндэслэн эвдрэлийн үнэлгээг тооцож гаргасан. Үзлэгийн тэмдэглэлээр 29 метр урт, 17 метр өргөн, 493метр квадрат ухаш нүх байсан. Тухайн нүх нь 1,1 метр гүнтэй буюу 542,3 метр куб эзэлхүүнтэй байжээ. Энэ тооцоонд үндэслэж угаасан шорооны хэмжээг гаргасан бөгөөд Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/301 тушаалаар батлагдсан нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхэд зарцуулах усны нормд зааснаар ашигт малтмал олборлох, баяжуулах, боловсруулахад хэрэглэгдэх усны нормын дагуу нэг метр куб шороог 4 метр куб усаар угаана гэж заасанд үндэслэн тооцоход ашигласан нийт усны хэмжээ нь 2169,2 метр куб болсон. Үүний 70 хувийг нь нуур үүсгэн цэвэршүүлэн дахин ашигласан усаар 30 хувийг нь эргэлтээр нөхөн сэлбэж гадаргын уснаас ашигласан усаар тооцсон. Мөрдөгч Цагдаагийн дэслэгч ын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоолд үндэслэн дүгнэлт гаргасан....гэх мэдүүлэг /хх-ийн 140-141 /,
13. “Нуман-Алтай” ХХК-н 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1/86 дугаартай шинжээч:
1. Тухайн эвдэгдсэн талбай нь ямар нэг хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай, бичил уурхайн талбайтай давхцалгүй байна.
2. Тухайн эвдэгдсэн талбайгаас байгаль орчинд учруулсан нийт хохирлын үнэлгээ нь 2.973.955 төгрөг болж байна.
3. Тухайн эвдэгдсэн талбайг нөхөн сэргээх зардал 157.091 төгрөг болж байна.
4. Тухайн талбай нь урьд өмнө эвдэгдсэн газар байсан байна..гэх дүгнэлт /хх-ийн 117-137 /,
14. “Энх-Нахиа” ХХК-н 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 60 дугаартай шинжээчийн:
1. Доосан маркийн жижиг оврын трактор 4.500.000 төгрөг,
2. Пункер 150.000 төгрөг,
3. Кошин гэсэн бичигтэй мотортой усны помп 150.000 төгрөг,
3. 03-65 УН улсын дугаартай Hitachi ZX200 маркийн экскаватор 17.200.000 төгрөг
Үнэлгээ хийж буй эд зүйлийн нийт үнэ цэнэ 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 22.000.000 / Хорин хоёр сая / төгрөг болохыг тодорхойлов....гэх дүгнэлт /хх-ийн 150-151 / болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 7-12 /, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн мөрдөгчийн санал /хх-ийн 13/, Ашигт малтмал, газрын тосны 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 10/696 дугаартай албан бичиг /хх-ийн 175/, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн тодорхойлолт / хх-ийн 153 /, шүүгдэгч *******ын гэрлэсний бүртгэлийн лавлагааны хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар / хх-ийн 153-158 /, Хас банк, Хаан банк, Голомт банк, Төрийн банк нарын албан бичиг /хх-ийн 159- 164/, шүүгдэгч *******ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 165 /, Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 167-170 /, Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээний сунгалт /хх-ийн 193-196/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 13 цагаас 20 цагийн хооронд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Алагийн булан” гэх газарт ашигт малтмал эрэл, хайгуул явуулах тусгай зөвшөөрөлгүйгээр газар зүйн солбицлоор өргөрөгийн 46-27’44.75, уртрагийн 99-31’2.29, өргөрөгийн 46-2745.19, уртрагийн 99-31 03.10, өргөрөгийн 46-27Ч5.08, уртрагийн 99-31’01.68, өргөрөгийн 46-27’45.66. уртрагийн 99-31'02.24 гэсэн 542.3 м3 газрын хэвлийд “Dooson" загварын жижиг оврын трактор ашиглан халдаж, гаргасан авсан шороогоо шороо угаах зориулалт бүхий пункер, “Koshin” гэсэн нэртэй моторт усны помп ашиглан ашигт малтмал эрж, хайх үйл ажиллагаа явуулсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч иргэний нэхэмжлэгч ын “....... Дүгнэлтгүй талбай учраас “Алагийн булан” гэдэг газар манай сумын засаг даргатай гэрээ хийсэн зүйл байхгүй. Дур мэдэж хууль бусаар газрын хэвлийд халдсан байна. Уг талбай нь 2003-2010 онуудад “Хан шижир” ХХК- ийн ашиглалтын тусгай эрхийн зөвшөөрөлтэй талбай байсан. Уг талбай нь эвдэгдээд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийгдсэн талбай. Тухайн талбай дээр хайгуулын болон бичил уурхайн дүгнэлт байхгүй. Экологид учруулсан хохирол болох 2,973,955 төгрөг, нөхөн сэргээх зардал 157,091 төгрөгийг нэхэмжилж байна...” “.... 2022 онд Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг “Алагийн булан” гэх газарт гэрээ байгуулагдаагүй. Ямар нэг үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аваагүй. Тухайн үед дүгнэлт шинээр гараагүй учир гэрээ байгуулах боломжгүй байсан. Бөмбөгөр сумын Улаан сайр 1 дүгээр багийн нутагт байрладаг, хоорондоо 200, 300 метрийн зайтай л ойрхон газрууд голынхоо ар талд, урд талд байдаг, ямар нэгэн уул уурхайтай холбоотой үйл ажиллагаа одоогоор явагдаагүй байгаа. Тухайн “Алагийн булан” талбай дээр хайгуулын болон тусгай эрхийн зөвшөөрөл байхгүй, бичил уурхайн дүгнэлт байхгүй, Маанийн дэнж гэх газарт нь хуучин Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор бичил уурхайн дүгнэлт байсан...” гэх мэдүүлэг, гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Би 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12 цагийн үед хөдөө мал дээрээсээ очсон. Тухайн газарт очиход унагалдай трактор барьсан. Голын хажуу талд хэсэг газраас ухаж үзээд төхөөрөмжид хийж үзсэн. Тэгээд тэр хэсгээс нь юм гарахгүй байсан болохоор нь буцааж булаад тэр газрыг дараад орхисон. Шөнө болсон болохоор унагалдайгаа унтраагаад орхисон. Өглөө унагалдайг сумын төв рүү оруулна гэж байсан. Намайг очиход ... унагалдай трактор, 2 дугуйтай шороо угаах төхөөрөмж, өөрөөрөө ажилладаг усны помп байсан. Намайг ******* дуудсан. Нэг өдөр ажиллаад өгөөч гэсэн....”,
“.....Хуурай аргын төхөөрөмжид усан помпороо ус татаж шороо угаадаг. Тухайн газарт унагалдай трактораар ажиллаад юм гарахгүй байхаар нь буцаагаад булсан. Би унагалдай тракторыг нь барьсан 6 цагийн хугацаатай. Намайг ******* ах ажиллаад өгөөч гэж дуудсан цалин хөлсөө тохироогүй байсан. Намайг тухайн газар дээр очиход 2000 маркийн экскаватор ажиллаагүй байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Муухан л танина. Нэгийг нь гэдэг... би 15 цагийн үед л очсон очиход тэд нар ирсэн гээд голын хажууд байж байсан. Том экскинээс бусад нь л байсан тэр хүмүүс авч ирсэн бололтой байсан. Намайг очиход тэр газар ухаад булсан байдалтай харагдсан... Гүний амнаас буцаад тэр газар дээр ирээд цагдаа нартай таарсан...” Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “.....2022 оны 10 дугаар сарын 26-наас 27-ны шилжих шөнө 02 цагийн үед Бөмбөгөр сумын 1 дүгээр баг “Алагийн булан” гэх газарт миний төрсөн эгчийн хүүхэд хамт ирсэн зам өгсөөд явж байсан чинь голын зах дээр техникүүд байсан. Тухайн газар бид 2 очиход 2 ширхэг техник усны пийшир байсан. Тухайн газар хонох гээд амрах гэж байж байтал гадаа хүмүүс дугараад байсан машины хаалга тогшиход гадна талд цагдаа нар ирсэн байсан. Тухайн газар 1 ширхэг унагалдай, “Доосон” -55 загварын техник, 1 ширхэг экскаватор, 1 ширхэг усан байлаар байсан...Намайг голын зах дээр ирэхэд өмнө ухагдсан, эвдэгдсэн газар байсан. Ухагдсан газар тухайн техникүүд байсан...”,
Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “.....Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Улаан сайр 1 дүгээр багийн нутагт байрладаг “Алагийн булан”, “Маанийн дэнж” гэх газрууд нь Өлзийт голынхоо ар талд, “Өндрийн булан” гэх газар нь голынхоо урд талд хоорондоо Өлзийт голоороо зааглагдсан их ойрхон газрууд байдаг, ямар нэгэн уул уурхайтай холбоотой үйл ажиллагаа одоогоор байхгүй байгаа....”
Гэрч М.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “.... “Өндрийн булан” гэх газар эвдэрсэн газар байсан ард түмнээс мал хуй ороод элдэв хангай болоод байна гэсэн асуудал байсан би *******тай тааралдаад нутгийн хүүхэд байж эвдэрсэн газрыг дарчихаж болдоггүй юм уу бензин тосны асуудал байвал шийдэж өгий гэж хэлсэн тухайн үедээ шийдэж явуулсан асуудал бол байхгүй байгаль орчны байцаагчтай уулзаад зөвлөгөө аваад бичиг цаасны асуудлаа зохицуулаарай л гэж хэлсэн. Тухайн үед ярилцаад өнгөрсөн албан ёсоор бичиг цаас болоод техник хэрэгсэл гаргаж өгсөн, бензин шатахуун өгч явуулсан асуудал бол байхгүй....”,
“....Би тухайн нөхөрлөлтэй гэрээний сунгалт хийсэн. 2019 онд дүгнэлтээр гарч байсан гэрээг сунгаж хийсэн.Энэ нөхөрлөл нь “Маанийн дэнж” дүгнэлтэй газар дээр гэрээний суналтыг хийж өгсөн байх ёстой...” гэх мэдүүлэг болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, техник хэрэгслийг хураан авсан тэмдэглэл, байгаль орын шинжээчийн 1/186, үнэлгээний 60 дугаартай дүгнэлт, Ашигт малтмал газрын тосны газрын 2023 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн 10/969 дугаартай “дүгнэлт гараагүй” гэх албан бичиг зэрэг нотлох баримтаар нотлогдсон бөгөөд хэргийг шийдвэрлэхэд дээрх нотлох баримт хүрэлцээтэй байна гэж дүгнэлээ.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “шүүгдэгч *******ын “Өлзийт Өв хишиг” нөхөрлөл / ЗБН / нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлох бичил уурхайгаар үйл ажиллагаа явуулах эрхийн тусгай зөвшөөрөлтэй тул хэргийг хэрэгсэхгүй болгох” дүгнэлтийг гаргасан байна.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэхэд шүүгдэгч *******ын “Өлзийт Өв хишиг” нөхөрлөл / ЗБН / нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ний өдөр газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэхээр анх байгуулагдаж улмаар 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 9 хүний гишүүнтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах эрхийн тусгай зөвшөөрлийг авч эцсийн өмчлөгчөөр *******ыг бүртгэсэн байна.
2006 оны 07 дугаар сарын 08-ний өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуулийн 3.2-д “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг журмаар зохицуулах бөгөөд уг журмыг Засгийн газар батална” гэж хуульчилж уг хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 151 дүгээр тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг баталж уг тогтоолын 2 дугаар хавсралтын 2.1-д “бичил уурхай эрхлэгч этгээд нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлохыг хүссэн өргөдлийг тухайн сум дүүргийн засаг даргад энэхүү журмын 1 дүгээр хавсралтад заасан загварын дагуу гаргана”, мөн журмын 2.4-д Сум дүүргийн засаг дарга энэ журмын 7.1.2-т заасны дагуу тусгай хэрэгцээнд авсан газрын шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан гаргасан өргөдлийн дарааллын дагуу бичил уурхай эрхлэгч этгээдтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг энэхүү журмын 2 дугаар хавсралтад заасан загварын дагуу байгуулна” гэж мөн журмын 4.3-д “ сум дүүргийн засаг дарга ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон бичил уурхай эрхлэгч этгээдийн хооронд энэхүү журмын 3 дугаар хавсралтад заасны дагуу гурвалсан гэрээ байгуулсаны үндсэн дээр бичил уурхайгаар ашигт малтмал олборлоно” гэж заасны дагуу шүүгдэгч *******ын “Өлзийт Өв хишиг” нөхөрлөл / ЗБН /-тэй 2019 оны 05 дугаар сарын 27-ний өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын засаг дарга нь мөн сумын 1 дүгээр багийн “Маанийн дэнж” хэмээх газар бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг 2019 оны 05 дугаар сарын 28-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр хүртэл байгуулсан байна.
Улмаар уг нөхөрлөлийн дарга ******* нь 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын засаг даргад “Маанийн дэнж” нэртэй талбайд байгуулсан гэрээг Уул Уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2022 оны 05 дугаар сарын 12-ний өдрийн 01/1385 дугаартай албан бичгийн дагуу хуучин үйл ажиллагаа явуулж байсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байгаа нөхөрлөлийг гэрээг сунгуулах талаар гаргасан шийдвэрийг үндэслэн сунгалт хийж өгөх тухай “ хүсэлтийг бичгээр гаргасан байна.
Уг хүсэлтийг үндэслэн Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын засаг дарга 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл гэрээг сунгасан байна.
Гэтэл шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 26-нд бичил уурхайгаар үйл ажиллагаа эрхлэх гэрээ байгуулаагүй, дүгнэлт гараагүй “Алагийн булан” гэх талбайд ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулсан нь тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч ******* нь “Өндрийн булан” гэх газар “ухагдсан нүхийг дарж ир” гэж явуулсныг ашиглаж “Алагийн булан” гэх газарт ашигт малтмал эрж хайсан нь Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь бичил уурхай эрхлэх тусгай зөвшөөрөлтэй боловч бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахдаа ашигт малтмалын газраас дүгнэлт гарсан талбайд, тухайн сумын засаг даргатай гэрээ байгуулсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулах талаар Засгийн газрын тогтоолоор баталсан журамд тодорхой тусгасан байна.
Энэ заалтыг үндэслэн шүүгдэгч ******* нь зөвхөн “Маанийн дэнж” гэх газар л бичил уурхай олборлох гэрээ байгуулсан нь харагдаж байна.
Түүнээс бичил уурхай олборлох үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй нөхөрлөл болгон дуртай талбайдаа дур мэдэн, гэрээ байгуулалгүй ашигт малтмал эрж хайх эрхтэй гэж журамд заагаагүй болохыг анхаарвал зохино.
Журам нь хуулийн тодорхой заалтыг нарийвчлан хэрэгжүүлэх зорилгоор гардаг бөгөөд хуулийн нэгэн адил хүчинтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор баталсан журам хүчингүй болсон хэдий ч шүүгдэгч *******ыг бичил уурхай эрхлэх үед үйлчилж байсан тул уг журмын заалтыг хэрэгжүүлэх ёстой байсан гэж тодорхой заалтыг дурдлаа.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн бичил уурхай эрхлэх зөвшөөрөлтэй байсан учир хэргийг хэрэгсэхгүй болгох тухай дүгнэлтийг “Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор баталсан журмын заалтыг дагаж мөрдөөгүй, гэрээ байгуулаагүй талбайд ашигт малтмал эрэн хайсан нь гэмт хэргийн шинжийг агуулсан” гэж дүгнэж хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.
Ийм учир шүүгдэгч *******ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй боловч зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдээс хуульд заасан хугацаа, нөхцөл, шаардлагын дагуу тодорхой үйл ажиллагааг эрхлүүлэх, эсхүл байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглуулахаар олгосон эрхийг зөрчиж журамд заасны дагуу гэрээ байгуулалгүй “Алагийн булан” гэх газар ашигт малтмалын эрэл хайгуулийг “Доосан”-55 маркийн тракторыг ашиглаж газрыг хууль бусаар ухсан байна гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч *******ын хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль орчинд 2.973.955 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 157091 төгрөг нийт 3.131.046 төгрөгийн хохирол учирсан талаар шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд уг хохирлыг шүүгдэгч ******* нь нөхөн төлөөгүй тул түүнээс 3.131.046 төгрөг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Шүүгдэгч ******* нь хууль бусаар ашигт малтмал эрэн хайхдаа иргэний нэхэмжлэгч *******ын “Доосан-55” маркийн жижиг оврын трактор ашиглаж , шороо угаах зориулалт бүхий пункер, моторт усны помп зэргийг ашиглахыг завдсан нь тогтоогдсон тул “Доосан-55” маркийн тракторыг иргэний нэхэмжлэгч *******т буцаан олгож түүний үнэ 4.500.000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж улсын төсөвт, моторт усан помпыг төрийн зохих байгууллагад шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шороо угаах пункерийг устгахыг Шүүхийн тамгын газарт даалгалаа.
Харин уг үйл баримт болох үед хэрэг учралын газарт байсан гэх Хитачи-2000 экскаватор нь уг гэмт хэрэг үйлдэгдэхэд ашиглаагүй нь тогтоогдсон бөгөөд улсын яллагчийн гаргасан саналыг үндэслэн уг “Хитачи-200” экскаваторыг эзэмшигч *******т хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэв.
Хэрэгт иргэний нэхэмжлэгчээр “Нуман-Алтай” ХХК нь тогтоогдсон бөгөөд иргэний нэхэмжлэгчээс байгаль орчны үнэлгээ гаргуулсны үнэ 3.000.000 төгрөгийг нэхэмжилсэн тул шүүгдэгч *******аас 3.000.000 төгрөг гаргуулж “Нуман-Алтай” ХХК-д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Уг гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирол болох 10.631.046 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулах нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан шударга ёсны зарчмыг баримтлан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан нэг жил зургаан сарын хорих ялыг оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүх шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-д заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар” зэргийг харгалзан үзэж хорих ялыг оногдуулж шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй нь түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг хэрэглэх үндэслэл байхгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Уг хэргийн учир шүүгдэгч *******ын 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс цагдан хоригдсон 17 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг нэг жил зургаан сар / 01 жилийн 06 сарын / хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ын энэ хэргийн учир цагдан хоригдсон арван долоо / 17 / хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан нэг жил зургаан сар / 01 жил 06 сарын / сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар шүүгдэгч *******аас байгаль орчинд учруулсан хохирлын үнэ 3.131.046 төгрөгийг гаргуулж улсын төсөвт, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Доосан тракторын үнэ 4.500.000 төгрөг гаргуулж улсын төсөвт, үнэлгээний үнэ 3.000.000 төгрөг гаргуулж “Нуман-Алтай” ХХК-д / РД:5417422 / олгохыг Баянхонгор аймгийн Шүүхийн Шийдвэр биелүүлэх газарт тус тус даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авч битүүмжилсэн Доосан тракторыг эзэмшигч *******т, Hitachi ZX200 маркийн экскаваторыг эзэмшигч *******т олгохыг шүүгчийн туслахад даалгаж, моторт усан помпыг төрийн зохих байгууллагад шилжүүлэхийг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэрт даалгаж, пункерийг устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг 2023 оны 08 дугаар сарын 14-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ