Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 07

 

 

 

 

С.*******т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Б.Д*******ба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Э.Ууганзаяа, нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нарыг оролцуулан

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолтой С.*******т холбогдох эрүүгийн 1937000000070 дугаартай хэргийг шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Д*******бын илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн Алтай  суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* нь Ховд аймгийн Алтай сумын *******  ******* нутаг дэвсгэр “******* ******* *******” гэх газарт 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-ны өдрүүдэд тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар жижиг оврын трактор, шигшүүр, мотор зэрэг техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын буюу алтны эрэл хайгуул явуулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх “ Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг жур*******лан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч С.*******ыг 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д зааснаар шүүгдэгч С.*******т тэнссэн хугацаанд ашигт малтмалын эрэл хайгуул явуулахтай холбоотой үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 9 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хязгаарлалт зөрчсөн гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч С.*******т мэдэгдэж, хязгаарлалт тогтоосон этгээдэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч С.*******ын эзэмшлийн DVC маркийн 21 инчийн зурагт, 2 хаалгатай БНХАУ-д үйлдвэрлэсэн хагас автомат угаалгын машин битүүмжилснийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,4-д зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 3,000,000 /гурван сая/ төгрөгийн үнэлгээтэй жижиг оврын трактор, 300,000 /гурван зуун мянга/ төгрөгийн үнэлгээтэй гар хийцийн шигшүүр, 150000 /нэг зуун тавин мянган/ төгрөгийн үнэлгээтэй цахилгаан моторыг хурааж улсын орлого болгохыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 2 кг шороог “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлэн устгуулж зохих баримт үйлдэн хэрэгт хавсаргахыг ерөнхий шүүгчийн туслах Б.Алтангэрэлд даалгаж, шүүгдэгч С.******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, С.*******ын ПА80120915 дугаарын регистртэй иргэний үнэмлэхийн хуулбарыг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч С.******* болон түүний өмгөөлөгч Б.Хосбаяр нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өмгөөлөгч миний бие нь уг шийтгэх тогтоолыг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гардаж авсан бөгөөд шийтгэх тогтоолын 6 дахь хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заажээ. Гэтэл мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар яллагдагч С.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 3,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий жижиг оврын трактор нь гэрч Б.Баатаржавын өмчлөлийн хөрөнгө болох нь тогтоогдсон байхад тэрхүү тракторыг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Иймд шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            Прокурор шүүгдэгч С.******* түүний өмгөөлөгч Б.Хосбаяр нарын давж заалдах гомдолтой танилцаад гаргасан хариу тайлбартаа: Өмгөөлөгч Б.Хосбаярын дээрх гомдол нь үндэслэлгүй байна. Учир нь хавтаст хэрэгт мөрдөн байцаалтын явцад цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.******* нь уг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тракторыгээс худалдаж авсан талаар гэрчийн би 2019 оны 4 дүгээр сард иргэн С.******* гэх хүнд зарсан. Одоо хаана байгааг С.******* мэднэ. Трактор иргэн Б.Баатаржавын нэр дээр эзэмшлийн гэрчилгээтэй явж байгаа. Би өмнө нь авсан хүнээс нэр дээр шилжүүлж аваагүй байж байгаад С.*******т зарсан байгаа гэсэн мэдүүлгээр иргэний хэлцлийн үндсэн дээр шүүгдэгч С.******* нь ээс худалдаж авсан болох нь тогтоогдсон ба уг трактор нь шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгө болох нь тогтоогддог. Тракторыг улсын орлого болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэжээ.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч С.******* гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тракторыгээс худалдаж аваад тухайн гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж  заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч С.******* түүний өмгөөлөгч Б.Хосбаяр нарын давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

            С.******* нь Ховд аймгийн Алтай сумын ******* ******* нутаг дэвсгэр “ ******* ******* ******* “ гэх газарт 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-ны өдрүүдэд тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар жижиг оврын трактор, шигшүүр, мотор зэрэг техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын буюу алтны эрэл хайгуул явуулсан гэмт хэрэг  үйлдсэн болох нь тухайн хэрэгт  х*******ааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн үйл баримт болон бодит байдалд нийцсэн, хуульзүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар х*******гаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч С.******* түүний өмгөөлөгч Б.Хосбаяр нарын “ . . . Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад  хэрэгт цугларсан нотлох баримтуудаар  шүүгдэгч С.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 3000000 төгрөгийн үнэлгээ бүхий жижиг оврын трактор нь гэрч  Б.Баатаржавын өмчлөлийн хөрөнгө болох нь тогтоогдсон байхад тэрхүү тракторыг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь   эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна . . .” гэх давж заалдсан гомдлын дагуу хэрэгт авагдсан нотлох  баримтуудыг судалбал: С.*******ын үйлдсэн хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч гэрч нарын мэдүүлгүүд,  хэргийн газарт  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцсон тухай тэмдэглэл, мөрдөн байцаалтад яллагдагч С.*******ын хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

            С.*******ын  үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон, шүүх түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэл оногдуулсан байна гэж үзлээ.

            Харин нь хэрэгт авагдсан нотлох баримт болох № 01140560 дугаартай техникийн тодорхойлолтоор / хх-н 26х /, улсын дугаар 8974УБ, SOLAR маркийн жижиг оврын трактор буюу экскаваторын өмчлөгч нь Б.Баатаржав болох нь тогтоогдож байгаа учир гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох жижиг оврын тракторын үнэ 3000000 төгрөгийг шүүгдэгч С.*******аас гаргуулан улсын орлого болгох нь үндэслэлтэй байна гэж үзэв.

            Иймд  шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр зохих өөрчлөлт оруулж зөвтгөх нь зүйтэй  байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1.Ховд аймгийн Булган сум дахь  Сум дундын   шүүхийн 2019 оны 11 дүгээр  сарын 20-ны өдрийн  78  дугаартай шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсэгт дараах өөрчлөлтийг оруулсугай. Үүнд:

            а. Тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,4-д зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 3000000/ гурван сая / төгрөгийн үнэлгээтэй жижиг оврын трактор, 300000 / гурван зуун мянган / төгрөгийн үнэлгээтэй гар хийцийн шигшүүр, 150000 / нэг зуун тавин мянган / төгрөгийн үнэлгээтэй цахилгаан моторыг хурааж улсын орлого болгохыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж . . . “ гэснийг “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,4-д зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан жижиг оврын тракторын үнэ 3000000 / гурван сая / төгрөг мөн 300000 / гурван зуун мянган / төгрөгийн үнэлгээтэй гар хийцийн шигшүүр, 150000 / нэг зуун тавин мянган / төгрөгийн үнэлгээтэй цахилгаан моторыг хурааж улсын орлого болгохыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж . . . “ гэж  өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч С.******* түүний өмгөөлөгч Б.Хосбаяр нарын давж заалдсан гомдлыг хүлээн авсан болохыг дурдсугай.

            2. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                                                                                                                     

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Н.ТУЯА

                                    ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

                                                                                                           Б.ДАМБА