Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 192

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 19 өдөр                                   Дугаар 139/ШШ2020/00192                                                    Дундговь аймаг

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У би Д  аймгийн Д  сумын 2-р баг, А  4-6 тоотод оршин суух, Иын Бгийн нэхэмжлэлтэй, Д  аймгийн Д  сумын 2-р баг, Хярын төгрөг гэх газар оршин суух, Т  овогт Сийн С /МС /, Т овогт Бгийн З /ЗЖ / нарт холбогдох 310000 /гурван зуун арван мянга / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 1 сарын 8-ны өдөр хүлээн авч, 2020 оны 1 сарын 13-ны өдөр үүсгэсэн 139/2019/00042/И индекстэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  И.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2019 оны 1 сарын  6, 1 сарын 10-ны өдрүүдэд манай Цахир Амардалай ХХК-ий дэлгүүрээс эхнэр охин нөхөр гурвуул ээлжлэн ирж удаа дараа 1480000 төгрөгийн бараа зээлж аваад  2019 оны 5 сард 1000000 төгрөгийг өгөөд 2019 оны 10 сард 200000 төгрөгийг өгч үлдэгдэл 280000 төгрөгийг одоо болтол өгөхгүй байгаа. Мөн эвлэрүүлэн зуучлах төвд 2 удаа өгч 2 удаагийн  дансанд  нийт 30100 төгрөг тушааж нийт 310100 төгрөг болсон тул 310100 төгрөгийг гаргуулж өгнө үү   гэжээ.

Нэхэмжлэгч И.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Дэрэн сумын харъяат С З нараас 310000 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагч нар 310000 төгрөгийг өгч барагдуулсан тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  И.Б нь Д.СувдЭрдэнэ, Б.З нараас  зээлээр худалдан авсан барааны үнэ 310000 /гурван зуун арван мянган/  төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.З, Д.С нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 310000 төгрөгийг бүрэн төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

          Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9050  төгрөгөөс   төсвийн орлогоос 4475 төгрөгийг, 4475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар  зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч  Т овогт Сийн С /МС /, Т овогт Бгийн З /ЗЖ / нар нь 310000 /гурван зуун арван мянга / төгрөгийг нэхэмжлэгч И.Бд төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9050 төгрөгөөс 4575 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 4575 төгрөгийг, хариуцагчаас 4575 төгрөгийг тус тус гаргуулан И.Бд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь энэхүү асуудлаар   захирамжид давж  заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол  гаргах,  тухайн  асуудлаар  анхан  шатны  шүүхэд  дахин  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг заасугай. 

 

 

 

 

                                ШҮҮГЧ                             Д.У