| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2023/0162/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/178 |
| Огноо | 2023-08-15 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/178
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Прокурор: Ж.Энхбат,
Нарийн бичгийн дарга: Б.Бадамсүрэн,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Энхтөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, , Урд 7 удаагийн ял шийтгэлтэй,, ******* овогт *******гийн *******, / РД: ******* /,
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2023 оны 03 сарын 24-ны орой 18 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар баг 2 дугаар гудамж, 01 тоотод байрлах иргэн *******ын эзэмшлийн хүн байнга амьдрах орон байр буюу гэрт нэвтэрч 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 93 ширхэг, 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, 500 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, шар өнгийн цөгц 1 ширхгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн:
... Би Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна..гэх мэдүүлэг / хх-ийн 58-59 /,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэг ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн:
... 2023 оны 03 сарын 24-ний өдөр манай эхнэр над руу 19 цагийн орчимд утсаар яриад “гэрт хулгай орчихсон байна, одоо яадаг билээ" гэхээр нь би “цагдаа дууд” гэж хэлсэн. Тэгээд орой нь эхнэр ярихдаа “цагдаа ирээд гэр дотор байсан хүнийг нь аваад явсан, гэр дотор байсан эд зүйлүүдийг юу ч үгүй бусниулаад хаясан байна” гэж байсан. Би маргааш нь өглөө ажлаасаа бууж ирээд гэр доторх байдлыг харахад бүх зүйлийг тараагаад хаясан байдалтай байсан. Ямар хүнийг орсныг мэдээгүй байж байгаад сүүлд нь *******гийн ******* гэж хүн байсныг мэдсэн. Манайх хашаандаа манай өөрийн амьдардаг байшин, 2 гэр байдаг юм. Нэг гэр нь талийгаач төрсөн ахын гэр байгаа юм. Нөгөө гэр нь бол манай баз ийн эзэмшлийн гэр байгаа юм. Уг гэр 2023 оны 03 дугаар сарын эхээс хойш л эзэнгүй байгаа юм. Манай баз нь эхнэрийн хамт Улаанбаатар хотод байгаа бөгөөд Солонгос улс руу явах гээд виз нь гарчихсан, одоо удахгүй явах учраас би хохирогчоор оролцохоор ярилцсан байгаа юм. Уг гэр бол цоожтой байсан бөгөөд хулгайч гэрийн тооноор нь орсон байсан. ...Хөөрөг алга болсон байна гээд хайгаад байсан, сүүлд нь гэр дотроос олсон, бага гарын нэг ширхэг мөнгөн аяга, нэг ширхэг цөгц, бурхны урд байсан 50-тын дэвсгэртүүд нь зарим нь алга байсан. Яг хэдэн ширхэг дэвсгэрт байсныг бол мэдэхгүй байна. Өөр бусад алга болсон, алдагдсан эд зүйл байхгүй байгаа. Би шинжээчийн үнэлгээ хийлгэх шаардлагагүй гэж бодож байна. Нэгэнт *******ын авсан зүйлүүдийг би бүрэн бүтэн хүлээн авсан учраас үнэлгээ хийлгэхгүй гэж бодож байна. Үнэлгээ хийлгэхээр мөн төлбөр авдаг юм байна лээ....гэх мэдүүлэг / хх-ийн 25-26 /,
Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн:
... Би 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 18 цаг 20 минутад ажлаа тараад хашаандаа ороод иртэл манай хашаанд байх зүүн талын монгол гэрийн тоононы рам нь өрхөн дээр нь байж байсан юм. Өглөө гэрээс гарахдаа харахад зүгээр байсан юм. Тэгээд би гэрийн хаалгыг очоод үзтэл үүдэн дээр нь төмөр жоотуу, нэг ширхэг урт төмөр байсан. Цоожийг нь цүүтэй нь хажуу тийшээ цохисон байсан боловч цоожтой байсан юм. Тэгэхээр нь би нөхөр лүүгээ залгаад “гэрийн тоононы рам нь өрхөн дээр, хаалганы цоожийг цохисон, хажуу талд нь арзгар гутлын мөр байна” гээд хэлтэл намайг “цагдаа дууд” гэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд гэрийн тотгоор нь хартал авдрынх нь хажууд хүн сууж байхаар нь би “хулгайч нь дотроо байна” гээд орилсон. Гэтэл нөгөө гэр дотор сууж байсан хүн тооноор толгой нь цухуйхаар нь чулуу аваад шидсэн чинь нөгөө хүн буцаад буусан. Тэгэхээр нь би эргээд нөхөр лүүгээ залгаад хэлтэл намайг “наад хүнээ ямар нэгэн аргаар байлгаж байгаарай, болохгүй бол нохойгоо тавь” гэж хэлсэн. Тэгээд байж байтал цагдаа нар ирсэн юм. Тэгээд гэрийн хаалганы цоожийг нь түлхүүрээр онгойлгох гэтэл цоож нь онгойхгүй байхаар нь гэрийн цоожийг цохиод цагдаа нар гэрт ороод нөгөө хүнийг гаргаад ирсэн юм. Гэтэл архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, нэг эрэгтэй хүн байсан юм. ...Гэр доторх бурхан тахил дээр байсан эд зүйлүүд газарт, авдар сав, хайрцаг сав, хөргөгчид дотор байсан мах, банш, авдар саван дээр байсан зүйлүүдийг цацсан, гэр доторх байдал бол маш их эмх замбараагүй, мөн авдар, бурхан дээр байсан цөгцнүүдийг газар шидсэн, хувцас хунарыг энд тэндгүй онгироосон байдалтай байсан. Миний мэдэж байгаагаар хөөрөг нь алга болсон, мөн нэг ширхэг мөнгөн аяга, нэг ширхэг тахил, бурхан дээр байсан мөнгөнүүд алга болсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 /,
Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн:
... гээд манай худ маань манай эхнэр лүү 2023 оны 03 сарын 24- ний өдөр 18 цагийн орчимд залгаад “гэрт нь хулгай орчихсон байна, хүрээд ирээч” гэхээр нь би эхнэрийн хамт хүү ийн гэрт буюу Баянхонгор сумын Гэгээн шавь 6-2-1 тоотод ирэхэд хүүгийн гэрийн хамаг юмыг онгичсон, авдар сав нь онгорхой, мөнгө төгрөгийг тараасан, хайрцаг савыг нь онгичсон, 2 хөлдөөгчийг нь онгойлгоод дотор нь байсан мах, баншийг нь гаргасан, их эмх замбараагүй байдалтай болгосон байсан юм. Бид хоёрыг ирэхэд бол тухайн гэрт нь хүн орсон байсан гээд тэр хүнийг нь цагдаа руу аваад явсан байсан юм. Намайг ирэхэд бол гэрийн хаалга нь цоожгүй онгорхой, бүх юм нь задгай байсан. Гэрийн тоононы 2 ширхэг рамыг дээр нь тавьсан байсан. Тэгэхээр нь би муур, нохой орчих байх гэж бодоод буцаагаад хийсэн юм. Авдар дээр байсан хөөрөг, мөнгөн аяга алга болсон байна гэж байсан юм. Хулгайч нь газар дээрээ баригдсан байсан....гэх мэдүүлэг / хх-ийн 32-33 /,
Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн:
... 2023 оны 03 сарын 24-ний өдөр 19 цаг 20 минутад манай хүүхэд над руу утсаар яриад “гэрт хулгай орчихсон байна, хамаг юм түйвээчихсэн байна, очоодох” гээд ярихаар нь би нөхрийн хамт хүүгийн гэрт буюу Баянхонгор сумын Гэгээн шавь 6-2-1 тоотод очсон. Нөхөр, бид хоёрыг очиход гэрийнх нь хаалга нээлттэй, хамаг юмыг нь сандаачсан, хөлдөөгчийн мах, банш ил гаргаж хаясан, бурхан тахилын мөнгө төгрөг, эд зүйлийг энд тэндгүй авч шидсэн байдалтай, гэрийн тоононы 2 рамыг нь өрхөн дээр аваад тавьсан байдалтай байсан. Гэр дотор байсан гэх хулгайчийг цагдаа нар аваад явсан байсан. Бурхны сэржмийн архийг уугаад хоослоод хаясан байсан. Том, жижиг хайрцагтай хувцаснуудыг задалсан, ногоон өнгийн цүнхтэй хувцсыг гэрийн үүдэнд бэлдээд тавьсан, цөгц, бурхан тахил зэргийг аваад чулуудсан, гэрийн доторх зүйлүүд эмх замбараагүй л байдалтай байсан. Тэгээд манай нөхөр тоононы рамыг нь буцаагаад хийсэн юм. ...Өнөөдрийн байдлаар бол авдар дээр байсан мөнгөн аяга, хөөрөг 2 алга байна лээ. Бусад зүйлийг тухтай үзэж байгаад бүртгэнэ....гэх мэдүүлэг / хх-ийн 35-36 /,
7. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 сарын 30-ны өдрийн 10 дугаартай шинжээчийн:
... 1.Шинжилгээнд ирүүлсэн 1, 4 гэж дугаарласан гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд тэнцэж байгаа 1,4 дугаартай гарын мөрүүдийг Папилон салбар станцад 2023-006-БНХ 1,4 кодоор кодлон хайлт хийж үзэхэд “2023-006-БНХ 1 дугаартай мөрүүд нь санд МN003810000258, МN003810007998, МN003810011848 дугаараар 3 удаа бүртгэгдсэн *******гийн *******ын баруун гарын дунд хурууны дардастай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээр тохирч байна...гэх дүгнэлт /хх-ийн 44-45 /,
8. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 132 дугаартай:
..Дунд гарын мөнгөн аяга /хуучин / 1 ширхэг 200.000 төгрөг,
Цөгц 50.000 төгрөг....гэх дүгнэлт /хх-ийн 52/ болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-18/, шүүгдэгч ******* иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 62 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2023 оны 03 сарын 24-ны орой 18 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар баг 2 дугаар гудамж, 01 тоотод байрлах иргэн *******ын эзэмшлийн хүн байнга амьдрах орон байр буюу гэрт нэвтэрч 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 93 ширхэг, 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, 500 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, шар өнгийн цөгц 1 ширхгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан үйл баримт болсон болох нь хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн “2023 оны 03 сарын 24-ний өдөр манай эхнэр над руу 19 цагийн орчимд утсаар яриад “гэрт хулгай орчихсон байна, одоо яадаг билээ" гэхээр нь би “цагдаа дууд” гэж хэлсэн. Тэгээд орой нь эхнэр ярихдаа “цагдаа ирээд гэр дотор байсан хүнийг нь аваад явсан, гэр дотор байсан эд зүйлүүдийг юу ч үгүй бусниулаад хаясан байна” гэж байсан. Би маргааш нь өглөө ажлаасаа бууж ирээд гэр доторх байдлыг харахад бүх зүйлийг тараагаад хаясан байдалтай байсан. Ямар хүнийг орсныг мэдээгүй байж байгаад сүүлд нь *******гийн ******* гэж хүн байсныг мэдсэн. Манайх хашаандаа манай өөрийн амьдардаг байшин, 2 гэр байдаг юм. Нэг гэр нь талийгаач төрсөн ахын гэр байгаа юм. Нөгөө гэр нь бол манай баз ийн эзэмшлийн гэр байгаа юм. Уг гэр 2023 оны 03 дугаар сарын эхээс хойш л эзэнгүй байгаа юм. Манай баз нь эхнэрийн хамт Улаанбаатар хотод байгаа бөгөөд Солонгос улс руу явах гээд виз нь гарчихсан, одоо удахгүй явах учраас би хохирогчоор оролцохоор ярилцсан байгаа юм. Уг гэр бол цоожтой байсан бөгөөд хулгайч гэрийн тооноор нь орсон байсан. ...Хөөрөг алга болсон байна гээд хайгаад байсан, сүүлд нь гэр дотроос олсон, бага гарын нэг ширхэг мөнгөн аяга, нэг ширхэг цөгц, бурхны урд байсан 50-тын дэвсгэртүүд нь зарим нь алга байсан. Яг хэдэн ширхэг дэвсгэрт байсныг бол мэдэхгүй байна. Өөр бусад алга болсон, алдагдсан эд зүйл байхгүй байгаа. Би шинжээчийн үнэлгээ хийлгэх шаардлагагүй гэж бодож байна. Нэгэнт *******ын авсан зүйлүүдийг би бүрэн бүтэн хүлээн авсан....” гэх мэдүүлэг, гэрч *******гийн “... Би 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 18 цаг 20 минутад ажлаа тараад хашаандаа ороод иртэл манай хашаанд байх зүүн талын монгол гэрийн тоононы рам нь өрхөн дээр нь байж байсан юм. Өглөө гэрээс гарахдаа харахад зүгээр байсан юм. Тэгээд би гэрийн хаалгыг очоод үзтэл үүдэн дээр нь төмөр жоотуу, нэг ширхэг урт төмөр байсан. Цоожийг нь цүүтэй нь хажуу тийшээ цохисон байсан боловч цоожтой байсан юм. Тэгэхээр нь би нөхөр лүүгээ залгаад “гэрийн тоононы рам нь өрхөн дээр, хаалганы цоожийг цохисон, хажуу талд нь арзгар гутлын мөр байна” гээд хэлтэл намайг “цагдаа дууд” гэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд гэрийн тотгоор нь хартал авдрынх нь хажууд хүн сууж байхаар нь би “хулгайч нь дотроо байна” гээд орилсон. Гэтэл нөгөө гэр дотор сууж байсан хүн тооноор толгой нь цухуйхаар нь чулуу аваад шидсэн чинь нөгөө хүн буцаад буусан. Тэгэхээр нь би эргээд нөхөр лүүгээ залгаад хэлтэл намайг “наад хүнээ ямар нэгэн аргаар байлгаж байгаарай, болохгүй бол нохойгоо тавь” гэж хэлсэн. Тэгээд байж байтал цагдаа нар ирсэн юм. Тэгээд гэрийн хаалганы цоожийг нь түлхүүрээр онгойлгох гэтэл цоож нь онгойхгүй байхаар нь гэрийн цоожийг цохиод цагдаа нар гэрт ороод нөгөө хүнийг гаргаад ирсэн юм. Гэтэл архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, нэг эрэгтэй хүн байсан юм. ...Гэр доторх бурхан тахил дээр байсан эд зүйлүүд газарт, авдар сав, хайрцаг сав, хөргөгчид дотор байсан мах, банш, авдар саван дээр байсан зүйлүүдийг цацсан, гэр доторх байдал бол маш их эмх замбараагүй, мөн авдар, бурхан дээр байсан цөгцнүүдийг газар шидсэн, хувцас хунарыг энд тэндгүй онгироосон байдалтай байсан. Миний мэдэж байгаагаар хөөрөг нь алга болсон, мөн нэг ширхэг мөнгөн аяга, нэг ширхэг тахил, бурхан дээр байсан мөнгөнүүд алга болсон байсан...” . Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн:... Би 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 18 цаг 20 минутад ажлаа тараад хашаандаа ороод иртэл манай хашаанд байх зүүн талын монгол гэрийн тоононы рам нь өрхөн дээр нь байж байсан юм. Өглөө гэрээс гарахдаа харахад зүгээр байсан юм. Тэгээд би гэрийн хаалгыг очоод үзтэл үүдэн дээр нь төмөр жоотуу, нэг ширхэг урт төмөр байсан. Цоожийг нь цүүтэй нь хажуу тийшээ цохисон байсан боловч цоожтой байсан юм. Тэгэхээр нь би нөхөр лүүгээ залгаад “гэрийн тоононы рам нь өрхөн дээр, хаалганы цоожийг цохисон, хажуу талд нь арзгар гутлын мөр байна” гээд хэлтэл намайг “цагдаа дууд” гэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд гэрийн тотгоор нь хартал авдрынх нь хажууд хүн сууж байхаар нь би “хулгайч нь дотроо байна” гээд орилсон. Гэтэл нөгөө гэр дотор сууж байсан хүн тооноор толгой нь цухуйхаар нь чулуу аваад шидсэн чинь нөгөө хүн буцаад буусан. Тэгэхээр нь би эргээд нөхөр лүүгээ залгаад хэлтэл намайг “наад хүнээ ямар нэгэн аргаар байлгаж байгаарай, болохгүй бол нохойгоо тавь” гэж хэлсэн. Тэгээд байж байтал цагдаа нар ирсэн юм. Тэгээд гэрийн хаалганы цоожийг нь түлхүүрээр онгойлгох гэтэл цоож нь онгойхгүй байхаар нь гэрийн цоожийг цохиод цагдаа нар гэрт ороод нөгөө хүнийг гаргаад ирсэн юм. Гэтэл архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, нэг эрэгтэй хүн байсан юм. ...Гэр доторх бурхан тахил дээр байсан эд зүйлүүд газарт, авдар сав, хайрцаг сав, хөргөгчид дотор байсан мах, банш, авдар саван дээр байсан зүйлүүдийг цацсан, гэр доторх байдал бол маш их эмх замбараагүй, мөн авдар, бурхан дээр байсан цөгцнүүдийг газар шидсэн, хувцас хунарыг энд тэндгүй онгироосон байдалтай байсан....” гэх мэдүүлэг, Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 сарын 30-ны өдрийн 10 дугаартай шинжээчийн:... 1.Шинжилгээнд ирүүлсэн 1, 4 гэж дугаарласан гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ.2. Шинжилгээнд тэнцэж байгаа 1,4 дугаартай гарын мөрүүдийг Папилон салбар станцад 2023-006-БНХ 1,4 кодоор кодлон хайлт хийж үзэхэд “2023-006-БНХ 1 дугаартай мөрүүд нь санд МN003810000258, МN003810007998, МN003810011848 дугаараар 3 удаа бүртгэгдсэн *******гийн *******ын баруун гарын дунд хурууны дардастай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээр тохирч байна...гэх дүгнэлт зэргээр нотлогдсон байна гэж үзлээ.
Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд гэрийн хаалгыг эвдэж хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан байх бөгөөд түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдлаар буюу хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэлээ.
Уг үйл баримт болсон талаар хохирогч *******, гэрч *******, *******, ******* нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйл, 9.6 дугаар зүйлд заасан журмаар авсан бөгөөд уг хуулийг зөрчөөгүй байх тул дээрх мэдүүлгүүдийг шүүх үнэлж шийдвэрлэлээ.
Дээрх үйл баримт нь шүүгдэгч *******ын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч ******* нь 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 93 ширхэг, 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, 500 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, шар өнгийн цөгц 1 ширхгийг хохирогч *******д буцаан өгсөн талаар нотлох цугларсан байх тул шүүгдэгч *******ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн,..ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж шийдвэрлэж уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасан “тухайн зүйл хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан нь уг заалтыг заавал хэрэглэх талаар үүрэг болгоогүй нь энэ хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанарыг харгалзан шүүх дараахь байдлаар хорих ялыг хөнгөрүүлж...болно” гэж хуульчилсаныг баримталсан болно.
Уг хэргийн учир эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Уг хэрэгт шүүгдэгч ******* нь хорих зургаа / 26 / хоног цагдан хоригдсон тул уг хугацааг эдлэх ялд нь оруулан тооцлоо.
Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгүүлж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд мэдээлэл авагдсан тул түүнийг урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг хоёр / 02 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******т хоёр / 02 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ын энэ хэргийн учир цагдан хоригдсон хорин зургаа / 26 / хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ