Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 197

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 19 өдөр                                   Дугаар 139/ШШ2020/00197                                                      Дундговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Д  аймгийн С  сумын -р баг, Ш тоотод оршин суух, З овогт Лгийн Д /ЗА /-ийн эцэг  тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00068/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж   нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Л.Д нь 2013 оны 5 сарын 17-ны өдөр  Т.Гтэй хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд өгч  2013 оны 7 сарын 5-ны өдрийн 542 дугаартай шүүхийн шийдвэр гарч, 2013 оны 7 сараас тэжээгчээ алдсаны тэтгэмжийг  2019 оны 11 сар хүртэл авч байсан.  Гэтэл 2019 оны 12 сараас зөрчилтэйд тооцогдож хасагдсан. Иймд Т.Гг хүү Д.Эийн  эцэг мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Д нь хүү Д.Эийн төрсөн эцэг нь  талийгаач Т.Г мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

 

               Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Д.Э /ЗЮ /-ийн Г№259 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн  хуулбар /хэргийн 5-р хуудас/,

-Т.Г /ЗВ /-гийн 0000119891 дугаартай  нас барсны бүртгэлийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 6-р хуудас/,

 -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээчийн 2020 оны 2 сарын 19-ний өдрийн 849 дугаартай “Т.Г нь Д.Эийн биологийн  эцэг байх боломжтой байна. Т.Г нь Д.Эийн биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд  биологийн эцэг байх боломжтой ” гэх дүгнэлт /хэргийн 18-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Л.Дгийн хүү Д.Эийн эцэг нь  талийгаач Т.Г болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар Б  овогт Т Г /ЗВ / агсан нь  2011 оны 10 сарын 31-ний өдөр төрсөн хүү З овогт Дгийн Э /ЗЮ /-ийн эцэг мөн болохыг    тогтоосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.У