| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бэгзийн Дамба |
| Хэргийн индекс | 178/2019/0000/Э |
| Дугаар | 08 |
| Огноо | 2020-02-11 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | э.Ууганзаяа |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 08
*******т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Б.Дба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Э.Ууганзаяа, нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нарыг оролцуулан
******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 79 дугаар шийтгэх тогтоолтой *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Дбын илтгэснээр нээлттэй хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******гийн Эрдэнэбаатар нь ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр “ ” гэх газарт 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар жижиг оврын трактор, шигшүүр, мотор зэрэг техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын буюу алтны эрэл хайгуул явуулсан гэмт хэрэгт холбогджээ.
******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүх “ Шүүгдэгч ******* овогт *******гийн Эрдэнэбаатарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч *******ыг 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д зааснаар шүүгдэгч *******т тэнссэн хугацаанд ашигт малтмалын эрэл, хайгуул явуулахтай холбоотой үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 9 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хязгаарлалт зөрчсөн гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч *******т мэдэгдэж, хязгаарлалт тогтоосон этгээдэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар гэмт хэргийн улмаас цахилгаан мотор, гар хийцийн шигшүүр, 30 тооны эр ямаа, 2 тооны үхэр битүүмжилсэн 75,80 дугаартай прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, 30 тооны эр ямаа, 2 тооны үхрийг шүүгдэгч *******т, цахилгаан мотор, гар хийцийн шигшүүрийг иргэний нэхэмжлэгч д тус тус олгосугай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан мотор, гар хийцийн шигшүүрийн үнэ 240,000 /хоёр зуун дөчин мянган/ төгрөгийг гаргуулж, 2,200,000 /хоёр сая хоёр зуун мянган/ төгрөгийн үнэлгээ бүхий жижиг оврын тракторыг хурааж тус тус улсын орлогод оруулж, шүүгдэгч ******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгчийн дугаарын регистртэй иргэний үнэмлэхийг ******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Б.Хосбаяр нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өмгөөлөгч миний бие нь уг шийтгэх тогтоолыг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гардаж авсан бөгөөд шийтгэх тогтоолын 6 дахь хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заажээ.
Гэтэл мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар яллагдагч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 2,200,000 төгрөгийн үнэлгээ бүхий жижиг оврын трактор нь гэрч ын өмчлөлийн хөрөнгө болох нь тогтоогдсон байхад тэрхүү тракторыг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Иймд шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Прокурор шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Б.Хосбаяр нарын давж заалдах гомдолтой танилцаад гаргасан хариу тайлбартаа: Өмгөөлөгч Б.Хосбаярын дээрх гомдол нь үндэслэлгүй байна. Учир нь хавтаст хэрэгт мөрдөн байцаалтын явцад цугларсан нотлох баримтуудаар нь уг тракторыг д худалдсан талаар мэдүүлсэн байдаг ба шүүгдэгч ******* нь мөн иргэний хэлцлийн үндсэн дээр аас худалдаж авсан болох нь тогтоогдож, ыг хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоож эрхийг нь хангасан байдаг. Тракторыг улсын орлого болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Б.Хосбаяр нарын давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
******* нь ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр “ “ гэх газарт 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар жижиг оврын трактор, шигшүүр, мотор зэрэг техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын буюу алтны эрэл хайгуул явуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хааралтай бөгөөд ач холбогдол бүхий , хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн үйл баримт болон бодит байдалд нийцсэн, хуульзүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Б.Хосбаяр нарын “ . . . Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 2200000 төгрөгийн үнэлгээ бүхий жижиг оврын трактор нь гэрч ын өмчлөлийн хөрөнгө болох нь тогтоогдсон байхад уг тракторыг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна . . . “ гэх давж заалдах гомдлын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Дүгнэвэл:
*******ын үйлдсэн хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Мөнх-эрдэнэ, ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны улсын байцаагчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тухай тэмдэглэл, мөрдөн байцаалтад яллагдагч *******ын хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Т.Эрдэнбаатарын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон, шүүх түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэл оногдуулсан байна гэж үзлээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалбал: гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн “ . . . УН улсын дугаартай экскаватортой байсан, түүнийгээ ******* аймгийн ******* сумын гэдэг хүнд 2018 оны 06-р сард . . . зарсан . . . Гэрчилгээ нь гэгч хүний нэр дээр байдаг, би худалдаж аваад өөр дээрээ шилжүүлж аваагүй юм. Гэрчилгээ одоо надад байгаа . . .” гэх мэдүүлэг / хх-н 24-25х / мөн хавтаст хэргийн 26-р хуудсанд техникийн тодорхойлолт гэх баримт байгаа боловч энэ нь маш бүдэг учраас хүн унших боломжгүй өмчлөгч нь хэн болох нь мэдэгдэхгүй байгаа бөгөөд иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтад өгсөн “. . . Би Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэн Хадаа гэгч залуугаас 2018 оны 6 сард жижиг оврын трактор буюу экскаваторыг авсан . . .Уг тракторын бичиг баримт нь миний авсан Хадаа гэгч хүний нэр дээр байгаа . . . “ гэх мэдүүлэг / хх-н 67-68х / зэрэг нотлох баримтуудаас үзвэл жижиг оврын трактор нь шүүгдэгч Т.Эрдэнбаатарын өмчлөлд байдаг гэдэг нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байгаа учир *******аас уг тракторын үнэ болох 2200000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иймд шийтгэх тогтоолд энэ талаар зохих өөрчлөлт оруулж зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсэгт дараах өөрчлөлтийг оруулсугай. Үүнд:
а. Тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “ Эрүүгийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан мотор, гар хийцийн шигшүүрийн үнэ 240000 /хоёр зуун дөчин мянган төгрөгийг гаргуулж, 2200000/ хоёр сая хоёр зуун мянган / төгрөгийн үнэлгээ бүхий жижиг оврын тракторыг хурааж тус тус улсын орлогод оруулсугай “ гэснийг “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан мотор,гар хийцийн шигшүүрийн үнэ 240000 / хоёр зуун дөчин мянган/ төгрөг мөн жижиг оврын тракторын үнэ 2200000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай “ гэж өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Б.Хосбаяр нарын давж заалдсан гомдлыг хүлээн авсан болохыг дурдсугай.
2. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧИД М.НЯМБАЯР
Б.ДАМБА