Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/143

 

 

 

 

 

 

 

 

 

                                       Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх  хуралдааныг шүүгч Ч.М* даргалж,

Улсын яллагч                            А.Б*

Нарийн бичгийн дарга              Б.Б*

Шүүгдэгчийн өмгөөлөгч            М.Г* /онлайн/

Шүүгдэгч Г.М******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г******* овогт Г******* М*******д холбогдох эрүүгийн 2231001490135 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 19* оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн ..... суманд төрсөн, * настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгон, * тоотод оршин суух,

Урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан бүрэн, Г******* овогт Г******* М******* /РД:*******/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.М******* нь 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгоны нутаг дэвсгэрт Хэрээн гол нэртэй газарт 24.97м2 талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаар байгаль орчинд 59,149.41 төгрөгийн хохирол учруулан хууль бусаар алт олборлосон  гэмт хэрэгт холбогджээ.

                                       ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М******* мэдүүлэхдээ: “ Би урьд нь мэдүүлэг өгсөн учир одоо ярих зүйл байхгүй...” гэжээ.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Э******* мэдүүлэхдээ: “...Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх шаардлагатай байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Х.Б******* мэдүүлэхдээ: “...2022 оны 03 дугаар сарын 14-нд манай найз М******* намайг “Хэрээн гол” гэх газар руу өөрийнхөө “Доосан 2800” маркийн экскаваторыг хүргээд өгөөч гэж гуйсан. Тэгээд би харуу бүрий болсон үед Бугант тосгоны улаан гүүрний цаанаас хөдөлж, Хэрээн гол гэх газарт 00 цагийн орчимд тухайн экскаваторыг өнөөдөр байсан газар хүргэж өгсөн бөгөөд М******* өөрийн Панд-80 маркийн тээврийн хэрэгсэлтэй хамт явсан. Би тухайн газраа майхан барьж үлдэн М******* буцсан. Би өчигдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр экскаваторт засвар хийсэн. М******* өчигдөр шөнө Хэрээн голд ирж экскаваторын сэлбэг авчирч өгөөд буцаад явсан ба явахдаа маргааш ажиллаад байж байгаарай гэж хэлээд М******* явсан. Тэгээд өнөөдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр экскаватороо асаагаад ажиллаад байж байсан чинь цагдаа ирээд зогсоосон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

“Эрдэнийн ногоолин” ХХК-ийн 22/032 дугаартай шинжээчийн: “...2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хэмжилтийн ажлаар иргэн Г.М******* нь нийт 24.97м2 талбайд олборлолтын үйл ажиллагаа явуулсан нь хэмжилтээр тогтоогдсон...Нөхөн сэргээлтийн ажлын зардал 72,291.06 төгрөг ... Иргэн Г.М******* байгаль орчинд учруулсан нийт хохирлын хэмжээ 24,830.25 төгрөг бөгөөд үүнийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтын дагуу үржүүлэн тооцоход 59,149.81 төгрөг болж байна...” гэх дүгнэлт, /хх-ийн 62-70 дугаар тал/,

“Ашид билгүүн” ХХК-ийн ТХҮ-822/3990 дугаартай:

Төрөл

Хэмжих нэгж

Тоо хэмжээ

Нэгжийн үнэ

Нийт үнэ, төг

1

Doosan 2800 LC3

ш

1

7.000.000

7.000.000

2

Алт угаах төхөөрөмж буюу гитаран буу /хуучин/

 

ш

1

600.000

600.000

3

Honda WB30XT ус татах насос

 

ш

1

300.000

300.000

 

Нийт үнэ, төгрөг

7.900.000

гэх дүгнэлт, /хх-ийн 76-78 дугаар тал/,

Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 8/1814 дугаартай: “...Солбицол бүхий талбайг геологи, уул уурхайн кадастрын зураг зүйн мэдээллийн санд 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар шүүж давхцалтай талбайн мэдээллийг хүргүүлж байна. “Хүчин төгөлдөр ашигт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайт, хориглосон, хязгаарласан газар, гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалгүй байна...” гэх албан бичиг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч А.С мэдүүлэхдээ: “...Би 2021 онд М******* гэдэг хүнд экскаватороо 5 сая төгрөгөөр зарсан боловч 3 саяыг нь увуулж цувуулаад өгсөн. 2 саяыг нь өгөөгүй. Мөнгөө авахаар холбогдоход миний экскаваторыг улсын орлого болгох гэж байгаа талаар хэлсэн. Тэгээд цагдаа дээр ирж хүсэлт өгсөн юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 96 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 4 дүгээр тал/,

Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 6-18 дугаар тал, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 33-35 дугаар хуудас/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, /хх-ийн 73-74, 79 дүгээр тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, /хх-ийн 82-84 дүгээр тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт: 

Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 108 дугаар тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 109 дүгээр тал/,

Урьд ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолын хуулбар, /хх-ийн 111-117 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Г.М******* нь 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгоны нутаг дэвсгэрт Хэрээн гол нэртэй газарт 24.97м2 талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаар байгаль орчинд 59,149.41 төгрөгийн хохирол учруулан хууль бусаар алт олборлосон болох нь гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4-р хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн дэмдэглэл /6-7-р хуудас/, гэрэл зургын үзүүлбэр /хх-н 8-20-р хуудас/,  шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг/хх-н 29-30/,  хохирогчийн мэдүүлэг /хх-н 26-30-р хуудас /, гэрчийн  мэдүүлэг /хх-н 21-22-р хуудас/, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг /хх-н 96-р хуудас/, шинжээчийн дүгнэлт /хх-н 61-71-р хуудас/, “ Ашид билгүүн “ ХХК-н үнэлгээ /хх-н 77-78 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байж тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна .  

Шүүгдэгч Г.М******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын газраас Г.М*******  үйлдлийг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт боловсруулалт, ашиглалт явуулсан эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд хандсан бол таван мянга дөрвөн хорин долоон мянган нэгжтэй мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил  хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт:...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг  хөнгөн гэмт хэрэг гэж тус тус хуульчилсан байна.

Иймд шүүгдэгч Г.М******* үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.М******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас байгал экологид учирсан хохирол хор уршигийн нөхөн төлсөн ба төлөхөө илэрхийлсэн зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Г.М*******д  холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”  гэж заасан байна.

Шүүгдэгч Г.М*******  нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн ба  төлөхөө  илэрхийлсэн  байна.

Шүүгдэгч Г.Мөнтулга нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ А.Сын өмчлөлийн Даевоо-2800 маркийн экскаваторыг  буюу  тээврийн хэрэгслийг ашигласан нь иргэний нэхэмжлэгч  А.Сын  мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд уг тээврийн хэрэгслийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тул хураан авч улсын орлого болгох боломжгүй байх тул Ашид билгүүн ХХК-н тээврийн хэрэгслийг үнэлсэн үнэ 7.000.000 төгрөгийг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар түүний үнэ 7.000.000 төгрөгөөс 131.440 төгрөгийг гаргуулж Байгаль Орчин уур амьсгалын санд хохирол, хор уршиг төлөхөд зарцуулж, илүү гарсан 6.868.560 төгрөгийг Улсын орлогод шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэргийн улмаас А.Сын өмчлөлийн Даевоо-2800 маркийн экскаваторыг буюу тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг  хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гитаран буу нэртэй алт угаах төхөөрөмжийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахар  Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах  Б.У даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Г.М*******  нь 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгоны нутаг дэвсгэрт Хэрээн гол нэртэй газарт 24.97м2 талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаар байгаль орчинд 59,149.41 төгрөгийн хохирол учруулан хууль бусаар алт олборлосон болох нь   нотлогдон тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Улсын яллагчаас: ... Шүүгдэгч Г.М*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох, мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд баримтлан  гэмт хэрэг үйлдэхэд ашигласан А.Сын өмчлөлийн “Даевоо-2800” маркийн экскаваторын үнэ 7.000.000 төгрөгийг Г.М*******ас гаргуулж, байгаль орчинд учруулсан 59.140 төгрөгийн шууд хохирол, нөхөн сэргээлтийн зардал 72.290 төгрөг бүгд 131.440 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж үлдэх 6.868.560 төгрөгийг улсын орлогод шилжүүлж, алт угаах төхөөрөмжийг  устгуулах саналтай байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн. Шүүгдэгч Г.М******* нь  прокуророос гаргасан саналыг  хүлээн зөвшөөрч байгаа тул хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгч Г.М******* нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлсөн ба, нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000  төгрөгөөр торгох прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.М******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.   

Шүүгдэгч Г.М*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр  зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг  тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Г******* овогт Г******* М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г******* М 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.М******* хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Г.М******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар    Г.М*******ас Даевоо-2800 маркийн экскаваторын үнэ 7.000.000 төгрөгийг     гаргуулж, түүнээс 131.440 төгрөгийг Байгаль Орчин уур амьсгалын санд хохирол, хор уршиг төлөхөд зарцуулж, илүү гарсан 6.868.560 төгрөгийг улсын орлогод оруулсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэргийн улмаас А.Сын өмчлөлийн Даевоо-2800 маркийн экскаваторыг буюу тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг  хүчингүй болгон эзэмшигчдэд олгосугай.

7.Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гитаран буу нэртэй алт угаах төхөөрөмжийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахар Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах  Б.У даалгасугай.

8. Шүүгдэгч Г.М******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

10.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд  шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрөвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дуоьдсугай.

 

 

        ШҮҮГЧ                             Ч.МӨНГӨНЦЭЦЭГ