Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 199

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 19 өдөр                                   Дугаар 139/ШШ2020/00199                                                      Дундговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Г  аймгийн С  сумын  -р баг, Сүмбэр гэх газар   оршин суух, Ч овогт Нын Б /ЗГ /-ийн, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00215/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж   нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нын Б миний бие 1967 онд төрсөн. Энэ жил 53 нас хүрч байгаа.  1980, 1992 оны хөдөлмөрийн дэвтэр  тамга тэмдгийн зөрчилтэй тул  1983 оны 1 сарын 1-ний өдрөөс 1985 оны 6 сарын 1-ний өдрийг хүртэл 1991 оны 1 сарын 1-ний өдрөөс 1993 оны 5 сарын 1-ний өдрийг хүртэл   Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд  малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү  гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Б нь малчнаар ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

 

Нэхэмжлэгч Н.Б нь Дундговь аймгийн   Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд 1983 оны 1 сараас  1993 оны 4 сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан талаарх Дундговь аймгийн Архивын тасгийн сан  хөмрөгт Н овогтой  Бд  холбогдох баримт байхгүй учир лавлагаа гаргах боломжгүй болох нь  2020 оны 2 сарын 10-ны өдрийн 174 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

              

 Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Н.Бд Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлээс  1984 оны 1 сарын 1-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 4-5 хуудас/

-Дундговь аймгийн   Нийгмийн даатгалын хэлтсийн  “Гурвансайхан сумын 3-р багийн иргэн Н овогтой Б /ЗГ67033018/-ийн 1980, 1992 оны хөдөлмөрийн дэвтэр нь нөхөн бичилттэй, тамга тэмдгийн зөрчилтэй тул 1983.01.01-1985.06.01, 1991.01.01-1993.05.01-ний хооронд ажилласан жилийг  шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай гэх ” тодорхойлолт /хэргийн 6-р хуудас /

-Дундговь аймгийн   Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд 1983 оны 1 сараас  1993 оны 4 сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан талаарх Дундговь аймгийн Архивын тасгийн сан  хөмрөгт Н овогтой  Бд  холбогдох баримт байхгүй учир лавлагаа гаргах боломжгүй болох нь  2020 оны 2 сарын 10-ны өдрийн 174 дугаартай тодорхойлолт /хэргийн 7-р хуудас/

            -Дундговь аймгийн Татварын хэлтсийн  “Гурвансайхан сумын  Давших зам  нэгдэл нь  1992 оны 3 сарын 23-нд улсын шинэчилсэн  бүртгэлд бүртгэгдэн Давших зам ХК, 1994 оны 5 сарын 28-нд Давших зам ББХКомпани,  1996 оны 4 сарын 30-ны өдөр Давших зам хоршоо болж үйл ажиллагаа явуулж байгаа талаарх ” тодорхойлолт /хэргийн 8-р хуудас/

            -Н.Бд Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлээс  1984 оны 1 сарын 1-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 9-11 хуудас/

-Гэрч Д.П-ийн “Н.Б нь Гурвансайхан сумын сургуулийн 8-р ангийг төгсөөд Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд илгээлтээр 1983 оноос   1985 онд цэрэгт явах хүртлээ аав ээжийн хамт бог мал маллаж, туслах малчнаар ажиллаж  байсан.  1988 оны 6 сард цэргээс халагдаж ирээд мөн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд  мал маллаж 1993 оны 5 сард хувьчлал тарах хүртэл малчнаар ажиллаж байсан гэдгийг нь нэг нутаг усанд ажиллаж амьдарч байсан учраас сайн мэдэж байна. Н.Б нь Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн Элгэн бригадад мал маллаж байсан. Одоо  Гурвансайхан сумандаа мал аж ахуй эрхлэж байгаа малчин хүн. Н.Б нь цэрэгт явснаас   өөр ажил хийгээгүй. Гурвансайхан сумын Давших зам  нэгдэлд малчнаар энэ хугацаанд тасралтгүй ажиллаж байсан. Би Гурвансайхан сумын  Давших зам нэгдэлд 1984  оноос  хувьчлал тарах хүртэл малчнаар ажиллаж байгаад түрээсийн мал маллаж байсан. Тэгэхэд бид нэгдлийн хуралд хамт оролцдог, ойр нутагладаг байсан. Бид нэг нэгдлийн нэг бригадад ажиллаж ойр нутаглаж байсан учраас Н.Бг  нэгдлийн   малчин байсан талаар нь болон малчнаар  ажиллаж байсан цаг хугацааг нь сайн мэдэж байгаа юм. Өөр нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг   /хэргийн 21-р хуудас/

-Гэрч Н.Н-ийн “ Н.Б нь Гурвансайхан сумын сургуулийн 8-р ангийг төгсөөд Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд илгээлтээр гарч 1983 оноос   1985 оны 6 сард цэрэгт явах хүртлээ аав ээжийн хамт нэгдэлд бог мал маллаж, туслах малчнаар ажиллаж  байсан.  1988 оны 6 сард цэргээс халагдаж ирээд мөн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд  мал маллаж 1993 оны 5 сард хувьчлал тарах хүртэл малчнаар ажиллаж байсан гэдгийг нь нэг нутаг усанд ажиллаж амьдарч байсан учраас сайн мэдэж байна. Н.Б нь Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн Элгэн бригадад мал маллаж байсан. Одоо  Гурвансайхан сумандаа мал аж ахуй эрхлэж байгаа малчин хүн.  Н.Б нь цэрэгт явснаас   өөр ажил хийгээгүй. Гурвансайхан сумын Давших зам  нэгдэлд малчнаар энэ хугацаанд тасралтгүй ажиллаж байсан. Би Гурвансайхан сумын  Давших зам нэгдэлд 1988  оноос  хувьчлал тарах хүртэл түүхий эдийн эрхлэгч, туслах ажилтнаар ажиллаж байгаад түрээсийн мал маллаж байсан. Тэгэхэд бид нэгдлийн хурал зөвлөгөөнд хамт оролцдог байлаа. Нэг бригадад ажиллаж ойр нутаглаж байсан учраас Н.Бг  нэгдлийн   малчин байсан талаар нь болон малчнаар  ажиллаж байсан цаг хугацааг нь сайн мэдэж байгаа юм.  Өөр нэмж ярих зүйлгүй  ” гэх мэдүүлэг /хэргийн 22-р хуудас / гэх мэдүүлэг   баримтууд болно.

 

Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Н.Б нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд 1983 оны 1 сарын 1-ний өдрөөс 1985 оны 6 сарын 1-ний өдрийг хүртэл 1991 оны 1 сарын 1-ний өдрөөс 1993 оны 5 сарын 1-ний өдрийг хүртэл    малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ч овогт Нын Б /ЗГ / нь 1983 оны 1 сарын 1-ний өдрөөс 1985 оны 6 сарын 1-ний өдрийг хүртэл, 1991 оны 1 сарын 1-ний өдрөөс 1992 оны 3 сарын 23-ны өдрийг хүртэл  Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд, 1992 оны 3 сарын 23-ны өдрөөс 1993 оны 5 сарын 1-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам ХК-нд тус тус малчнаар ажиллаж байсан болохыг  тогтоосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.У