Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 221

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 24 өдөр                                   Дугаар 139/ШШ2020/00221                                                      Дундговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:Д  аймгийн Э  сумын  дугаар баг, Тэнгэлэг гэх газар оршин суух, С овогт Сын П /ЗП /-ийн малын А дансны лавлагааны эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00046/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж   оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний аавыг Долгорын Б, ээжийг Итгэлийн С гэдэг байсан бөгөөд төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх авахдаа ээж Саар овоглосон. Зарим бичиг баримтан дээр аав Бөөр овоглосон байснаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл овгийн зөрчил гарч шүүхээр  хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигчээр  С овогтой П болохыг  тогтоолгосон. Гэтэл 1993-2000 оны малын А дансны лавлагааны эзэмшигч нь Бийн П гэж бичигдсэн байна. Иймд тус  малын А дансны лавлагааны эзэмшигч нь Сын П  болохыг тогтоож өгнө үү  гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.П нь 1993-2000 оны малын А дансны лавлагааны эзэмшигч болохыг тогтоолгох  тухай нэхэмжлэл гаргасан байна.

-Дундговь аймгийн Архивын тасгийн сан хөмрөгт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 1965 оны хүн амын тооллогын баримт ирээгүй учир С овогтой Птэй холбогдох лавлагаа гаргах боломжгүй болох нь 2020 оны 3 сарын 4-ний өдрийн 205 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

               

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Улсын бүртгэлийн ерөнхий газрын  улсын бүртгэлийн хэлтсийн  2020 оны 3 сарын 4-ний өдрийн 005/000310 дугаартай 1 дүгээр маягтын лавлагаа /хэргийн 4-р хуудас/

-Дундговь аймгийн Архивын тасгаас малчин даатгуулагчид олгох 2020 оны 1 сарын 22-ны өдрийн 59 дугаартай архивын лавлагаа /хэргийн 6-р хуудас/

-Б.Пийн малын А дансны лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 5-13 хуудас/

            -Гэрч Ө.М-ийн “С.Птэй Эрдэнэдалай сумын сургуульд нэг ангид суралцаж   1981 онд  8-р анги төгсөөд  Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Тэнгэлэг бригадад мал маллаж байгаад хувьчлал тарснаас хойш  Эрдэнэдалай сумын Тэнгэлэг бригадад мал маллаж хувийн мал аж ахуй эрхлэж байсан. С.П нь Эрдэнэдалай сумандаа одоо болтол мал маллаж байгаа малчин хүн.  Б нь Пийн аав нь байгаа юм. Ээж нь С гэж хүн байсан. Нэгдэлд малчин болж байхдаа Бийн П гэж байсан. Сургуульд суралцаж байхдаа ч ааваараа овоглодог л байсан. Цэрэгт явахдаа   Бөөрөө овоглож байсан.  Тухайн үед Бийн П гэж дууддаг байсан. Ер нь бол С Б нар нь гэр бүлийн хүмүүс яагаад ээжээрээ овоглож явдаг талаар нь мэдэх зүйл байхгүй.  Ээж С нь Эрдэнэдалай сумандаа амьдарч байгаа.  Өөр нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг   /хэргийн 19-р хуудас/

-Гэрч С.Х-ийн “ С.П нэгдлийн үед Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Тэнгэлэг бригадад мал маллаж байгаад хувьчлал тарснаас хойш  Эрдэнэдалай сумын Тэнгэлэг бригадад мал маллаж хувийн мал аж ахуй эрхлэж байсан. С.П нь Эрдэнэдалай сумандаа одоо болтол мал маллаж байгаа малчин хүн. Б нь Пийн аав нь байгаа юм. Ээж нь С гэж хүн байсан. Нэгдэлд ажилаж байхдаа ааваараа овоглодог л байсан. Цэрэгт явахдаа ч аав Бөөрөө овоглож байсан.  Ер нь бол С Б нар нь гэр бүлийн хүмүүс яагаад ээжээрээ овоглож явдаг талаар нь мэдэх зүйл байхгүй. Б нь нас барсан, ээж С нь Эрдэнэдалай сумандаа амьдарч байгаа. Өөр нэмж ярих зүйлгүй   ” гэх мэдүүлэг /хэргийн 20-р хуудас /

-Гэрч П.А-ийн  “  С.П 1981 оноос  Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Тэнгэлэг бригадад мал маллаж байсан. Хувьчлал тарснаас хойш  Эрдэнэдалай сумын Тэнгэлэг багт мал маллаж хувийн мал аж ахуй эрхлэж байсан. С.П нь Эрдэнэдалай сумандаа одоо болтол мал маллаж байгаа малчин хүн.    Б нь Пийн аав нь байгаа юм. Ээж нь С гэж хүн байсан. Сургуульд сурдаг байхдаа Бийн П гэдэг байсан. Бид нэг ангид суралцаж байсан учраас аав ээжийн талаар нь сайн мэдэж байгаа юм. Нэгдэлд ажиллаж байхдаа ааваараа овоглодог л байсан. Цэрэгт явахдаа ч аав Бөөрөө овоглосон.  Ер нь бол С Б нар нь нэг гэр бүлийн хүмүүс яагаад ээжээрээ овоглож явдаг болсон талаар нь мэдэх зүйл байхгүй. Төрсний гэрчилгээгээ ээжээрээ авсан байсан учраас сүүлд ээжээрээ овоглох болсон байсан.   Өөр нэмж ярих зүйлгүй  ” гэх мэдүүлэг /хэргийн 21-р хуудас / баримтууд болно.

 

Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар С.П нь  Дундговь аймгийн Архивын тасгын  2020 оны 1 сарын 22-ны өдрийн 59 дугаартай Бийн Пийн 1993-2000 оны малын А дансны жинхэнэ эзэмшигч нь Сын П болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч С.П нь өөрийн эзгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтийг тус шүүхэд ирүүлсэн байх тул ИХШХШТХ-н 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар С овогт Сын П /ЗП / нь Бийн Пийн 2020 оны 1 сарын 22-ны өдрийн 59 дугаартай “Дундговь аймгийн Архивын тасгаас малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа”-ны жинхэнэ эзэмшигч болохыг  тогтоосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.У