| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2023/0105/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/179 |
| Огноо | 2023-08-17 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Оргил |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/179
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Б.Бат-Оргил, Б.Ганбулган,
Нарийн бичгийн дарга: Б.Сайнбилэг,
Хохирогч: , , , , /онлайнаар/,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Т.Гүнжлхам нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1-т тус тус зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2214000000137 тоот 15 хавтаст хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, овогт ын /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
2.2.Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглаж, фейсбүүк цахим хуудсанд “Төслийн зуух захиалга” гэсэн пэйж хуудас нээж ажиллуулж, түүгээрээ дамжуулан төслийн зуух нийлүүлэх нэрийдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж:
2.2.1/2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр, 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр тус тус иргэн аас 3 удаагийн үйлдлээр 800,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2.2.2/2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 16 цагийн үед иргэн ээс 250,000 төгрөгийг авсан,
2.2.3/2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 23 цагийн үед иргэн оос 300,000 төгрөгийг авсан,
2.2.4/2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр иргэн ээс 400,000 төгрөгийг шилжүүлэн авч,
2.2.5/2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр иргэн аас 300,000 төгрөгийг шилжүүлэн авч,
2.2.6/2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр иргэн гаас 300,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2.2.7/2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 23 цагийн үед иргэн аас 2 удаагийн үйлдлээр 500,000 төгрөгийг,
2.2.8/2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр иргэн оос 2 удаагийн үйлдлээр 500,000 төгрөгийг,
2.2.9/2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр иргэн тэй харилцаж, иргэн ээр дамжуулан 500,000 төгрөгийг авч, иргэн Ц.Баасан-Очирт 500,000 төгрөгийн хохирол учруулж,
2.2.10/2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр иргэн гаас 300,000 төгрөгийг шилжүүлэн авч,
2.2.11/2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр иргэн гоос 650,000 төгрөгийг шилжүүлэн авч,
2.2.12/2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр иргэн гаас 250,000 төгрөгийг шилжүүлэн авч,
2.2.13/2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр иргэн Ж.Отгонжаргалаас 400,000 төгрөгийг шилжүүлэн авч,
2.2.14/2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 15 цаг 45 минутад иргэн гаас 350,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2.2.15/2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр иргэн гаас 350,000 төгрөгийг шилжүүлэн авч,
2.2.16/2022 оны 04 дүгээр сарын 01-ний иргэн гаас 250,000 төгрөгийг шилжүүлэн авч,
2.2.17/2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Н.Сайрангүлээс 350,000 төгрөгийг шилжүүлэн авч,
2.2.18/2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр иргэн ээр дамжуулан 400,000 төгрөгийг шилжүүлэн авч иргэн Д.Даваахүүд 400,000 төгрөгийн хохирол учруулж,
2.2.19/2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр иргэн гаас 350,000 төгрөгийг шилжүүлэн авч,
2.2.20/2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 20 цаг 27 минут орчимд иргэн Ш.Уянгын эд хөрөнгийг буюу 350,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2.2.21/2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр иргэн тэй харилцаж, 500,000 төгрөгийг шилжүүлэн авч,
2.2.22/2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр иргэн М.Отгонцэцэгтэй харилцаж, 400.000 төгрөгийг шилжүүлэн авч,
2.2.23/2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр иргэн тай харилцаж, 300,000 төгрөгийг шилжүүлэн авч,
2.2.24/2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр иргэн тай харилцаж, 500,000 төгрөгийг шилжүүлэн авч,
2.2.25/2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр иргэн аас 300,000 төгрөг, 200,000 төгрөг тус тус авч, нийт 500,000 төгрөгийг шилжүүлэн авч,
2.2.26/2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр иргэн той харилцаж 500,000 төгрөгийг шилжүүлэн авч,
2.2.27/2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр иргэн гаас 350,000 төгрөгийг шилжүүлэн авч,
2.2.28/2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр иргэн тэй холбогдож, 500,000 төгрөгийг шилжүүлэн авч,
2.2.29/2022 оны 04 дүгээр сарын 04-нөөс 05-ны өдрийн хооронд иргэн тай харилцаж, 550,000 төгрөгийг шилжүүлэн авч,
2.2.30/2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр иргэн тэй харилцаж, 640,000 төгрөгийг шилжүүлэн авч,
2.2.31/2022 оны 04 дүгээр сарын 22-ны шөнийн 22 цаг 30 минутын орчимд иргэн тай харилцаж, 350,000 төгрөгийг шилжүүлэн авч,
2.2.32/2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр иргэн 3.Хишигжаргалаас 300,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2.2.33/2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 10 цаг 13 минут орчимд иргэн гаас 350,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2.2.34/2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр иргэн өөс 350,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2.2.35/2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр иргэн ээс 300,000 төгрөг, хүргэлтийн мөнгө 60,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан, 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр иргэн гаас 300,000 төгрөгийг тус тус авч, нийт 660.000 төгрөг шилжүүлэн авсан,
2.2.36/2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр иргэн аас 500,000 төгрөг шилжүүлэн авсан,
2.2.37/2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэн аас 400,000 төгрөгийг, хүргэлтийн мөнгө гэж 60,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, нийт 460.000 төгрөг авч,
2.2.38/2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр иргэн гээс 350,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2.2.39/2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр иргэн *******гаас 250,000, 30,000, нийт 280,000 төгрөг шилжүүлэн авч,
2.2.40/2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр иргэн С.Мөнхдалайгаас 600,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2.2.41/2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр иргэн *******тай холбогдож 300,000 төгрөгийг шилжүүлэн авч,
2.2.42/2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр иргэн *******аас 600,000 төгрөгийг шилжүүлэн авч тус тус хохирол учруулан залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
... Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.Бүх үйлдлээ заагаад хэлээд өгсөн. Хүлээн зөвшөөрч байгаа....гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 112-113 /
....Ерөнхийдөө бол 2022 оны 02 дугаар сараас 04 дүгээр сар буюу 2 сарын хугацаанд цахимаар мөрийтэй тоглоом тоглосон ингэхдээ түүний бооцооны мөнгөө олохын тулд “Төслийн зуух захиалга” гэсэн хаягнаас иргэдэд итернет орчинд зар байршуулсан. Ингэхдээ төслийн зуухны фэйсбүүк хаяг пэйж нээгээд зурагнууд байршуулсан бөгөөд уг хаягаар холбогдсон иргэдэд өөрийн тоглодог цахим мөрийтэй тоглоомын дансны дугаарыг өгч ихэвчлэн 250.000- 600.000 төгрөгийн хооронд авч гүйлгээний утга хэсэгт өөрийн цахим тоглоомны аккаунт буюу хаяг ,нэр, тоо /гурван оронтой 129, 125, 165, 130/ өгч бусдаас мөнгийг нь шилжүүлэн өөрийн хаягаа цэнэглүүлж тоглодог. Дээрх иргэдээс авсан мөнгөөс өөрийн дансаар мөнгө аваагүй тоглоод алддаг байсан. /бараг донтох шатандаа орсон байсан гэв/. Ер нь бол болсон зүйл бол энэ байгаа юм. Би 129, 130, 125, 165 гэсэн хаяг кодоор Рlау.Gо21.fun, 89 Poker, MGL рокег нэртэй цахим мөрийтэй тоглоомын сайтаар өөрийн эзэмшлийн эс-9 маркийн гар утас болон РС тоглоомын газруудад орж интернэтээр тоглодог байсан. Надад ашиг орлого авсан зүйл байхгүй тоглоод алддаг байсан. Зарим тохиолдолд дансны хуулгаар цахим тоглоомын дансанд мөнгө ордог байсан ч миний хаяг мөнгөөр цэнэглэгддэггүй байсан. Энэ нь мөрийтэй тоглоом ажиллуулж байгаа хүнтэй холбоотой байх. Хэн нэг хүн надад зааж зөвлөсөн хамтран оролцсон зүйл байхгүй. Анх санаагаа болохоор фэйсбүүкээр хүмүүс ийм төрлийн зар мэдээлэлд залилуулсан талаар мэдээлэл хараад мэдэж аваад зар байрлуулсан тэгсэн иргэд холбогдсон тэр иргэдийн нэрийг бол одоо хэлж мэдэхгүй чат фэйсбүүкээр тухайн цаг хугацаанд нь харьцаад хариу өгөөд мөнгийг нь мөрийтэй тоглоомын данс руу шилжүүлүүлдэг байсан. Эхэндээ бол төслийн зуух оруулж ирж зарвал хэр ашигтай юм байна гэж судалж үзэж байсан тэрнээс бол яг оруулж ирж биетээр зарсан зүйл байхгүй. Мөрийтэй тоглоомонд их орсны улмаас ийм зүйл болсон. 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхаан дүүрэг 40 дүгээр хороо 2-17 тоотод гэртээ байж байхдаа бусдаас мөнгө авсан хэдэн төгрөг авснаа сайна санахгүй байна. 3 тоглоомын сайт 4 хаягтай байсан уг хаягаа л бусдаар цэнэглүүлсэн...гэх мэдүүлэг /13-р хх-ийн 223-225 /
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Би залилах гэмт хэрэг хийсэндээ гэмшиж байна. Яллах дүгнэлтэд миний үйлдээгүй 12 гэмт хэрэг байсан. Түүнийг шинжлэн судлах хүсэлтэй байна. 1. 250,000 төгрөг, 2. 300,000 төгрөг, 3. 300,000 төгрөг, 4. 300,000 төгрөг, 5. 650,000 төгрөг, 6. 350,000 төгрөг, 7. 250,000 төгрөг, 8. 350,000 төгрөг, 9. Ш.Мөнгөнгэрэл 500,000 төгрөг, 10. 640,000 төгрөг, 11. 300,000 төгрөг, 12. 350,000 төгрөг гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би мөнгө шилжүүлээгүй хүнээ мэдэж байна. Тухайн цахим тоглоомын данс учраас хэнээс мөнгө орсныг харах боломжгүй байдаг. Намайг цагдан хоригдож байхад мөрдөгч яллагдагчаар татах тогтоолд гарын үсэг зуруулсан. Тэгээд тухайн үед гарын үсэг зурахдаа миний үйлдсэн л хэрэг гэж бодсон. Би уг тогтоолтой бүрэн гүйцэд танилцаагүй. Би уг гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөө мөрийтэй тоглоомд алдсан. Би “Төслийн зуух захиалга” гэж нэртэй ганцхан пэйж хуудас ажиллуулдаг байсан. Би фейсбүүк группт зар байршуулдаг. Төслийн зуухны зургийг фото шопоор янзлаад аймгийн группт байршуулдаг. Хүмүүсээс мөнгө шилжүүлж авахдаа тухайн хүнд код өгдөг. Энэ нь миний тоглодог цахим тоглоомын нэр байгаа юм. Уг нэрээрээ цэнэглэдэг. Би хүмүүсээр цэнэглүүлж мөрийтэй тоглоом тоглодог гэв. Би хохирогч нарт учруулсан хохирол төлбөрийг төлөх боломжгүй. Манай аав, ээж тэтгэврийн хөгшин байдаг. Би хорих ангиас суллагдсаныхаа дараа уг хохирол төлбөрийг ажил хөдөлмөр эрхэлж төлж барагдуулна гэв.
3. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
....Би 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн зарын нэгдсэн бүлгэм дээр Төслийн зуух захиалга гэсэн пейж хуудаснаас төслийн зуух зарна гээд бичсэн байхаар нь хэд вэ гээд чат бичихэд 350.000 төгрөг гэсэн тэгэхээр нь авъя гэхэд заа хаягаа явуулаарай та хаана захиалах вэ 1 л үлдсэн байна гэхээр нь Баянхонгор шинэ биз дээ гэхэд шинэ шинэ та захиалга өгөх үү гэхээр нь өгий гэж хэлсэн тэгсэн заа таны захиалгыг авлаа таны захиалгын дугаар 125, 5925300713 Ганхуяг гэх данс руу гүйлгээний утга дээр нь 125 гэж хийгээрэй гэсэн тэгэхээр нь би хэзээ явуулах вэ гэхэд одоо явуулна захиалга аваад дууслаа ингээд өглөө хүргэнээ гэж хэлсэн би тэгэхээр нь өглөө мөнгийг нь хийе гэсэн тэгтэл маргааш нь над руу юу болсон бэ 1 л үлдсэн захиална гэсэн, ажил алчих юмаа, авахгүй бол хэлэхгүй, захиалгаараа гардаг гээд байхад гээд уурлангүй чат бичихээр нь уучлаарай мөнгө нь орж ирсэнгүй хө гээд чат бичихэд за за тэгээд авахгүй гэсэн үг үү гэхээр нь би дараа ирэхээр нь авы даа одоо мөнгө нь бүтэхгүй байна хө гээд бичсэн тэгээд мөн оны 04 дүгээр сарын 01-ны өдөр би төслийн зуух захиалга гэсэн пейж хуудас руу сайн уу гээд чат бичээд хас, өлзий зуух байгаа юу гэхэд байгаа гэсэн тэгээд үнийг асуухад 500.000 төгрөг гэж хэлэхээр нь 2-ыг авъя гэхэд 800.000 төгрөгөнд авдаа гэж хэлээд 5303477246 Баярхүү гэх данс руу 130 гэсэн кодыг хийгээд захиалгаа өгнө гэсэн тэгэхээр нь өөрийн таньдаг Даваахүү эгч, Баасан-Очир нарт зуух авах уу гэж хэлэхэд авъя гэсэн тэгээд зуухны тооцоогоо Даваахүү эгч миний данс руу 400.000 төгрөгөө шилжүүлсэн тэгээд удалгүй байж байхад Баасан-Очир над руу эхлээд 400.000 төгрөг зуух захиалах гээд шилжүүлсэн боловч Төслийн зуух захиалгаас 3 зуух бол үндсэн үнэ буюу 500.000 төгрөгөөр очно гэсэн тэгээд 5303477246 гэх данс руу 800.000 төгрөгөөр нэг, 400,000 төгрөгөөр нэг, 5303414413 Даваатогтох гэх данс руу 100.000 төгрөгөөр нэг нийт 3 гүйлгээ буюу 1.300.000 төгрөгийг 130 гэсэн кодоор шилжүүлж хийсэн. Тэгээд шилжүүлсний дараа надтай чат бичихээ больсон би намайг блоклочих байх гэж айгаад нээх их юм бичээгүй надтай чаталсан чатуудыг би өргөдөлтэйгөө цуг өгсөн байгаа. Би өөрийн төрсөн эгч Даваахүүтэй утсаар ярихдаа зуух захиалах гээд сууж байна гэхэд тийм үү ямар зуух вэ гэхээр нь хас зуух гэж хэлэхэд манайх ч гэсэн захиалдаг юм билүү гэсэн тэгээд Даваахүү эгч над руу мөнгөө шилжүүлээд байснаа над руу залгаснаа манай хажуу талын айлын эмэгтэй Баасан-Очир бас захиалъя гэнээ гээд тэр хоёр над руу мөнгөө шилжүүлсэн...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 109-110 /,
4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч мэдүүлэхдээ: Би Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн. гэдэг. Тухайн үед манайх шинэ байшин барьж байсан юм. Тэгээд төслийн зуух авъя гэж чат бичээд хохирсон. Манай төрсөн эгч зуух авах гэж над руу мөнгөө хийсэн. Би мөн эгчийнхээ зуухыг захиалсан байгаа. Би хохирлоо барагдуулмаар байна. Би болон 2 хүнтэй нийлээд 1,300,000 төгрөгөөр хохирсон. Би өөрөө хувиасаа тухайн 2 хүнд мөнгийг нь өгсөн байгаа гэв.
5. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
.... Би 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гар утсаараа фэйсбүүк ороод мэдээлэл үзээд байж байтал “Төслийн зуух захиалга” гэсэн нэртэй фэйсбүүкийн пэйж хуудас дээр "Манай төслийн зуухнууд 600,000 төгрөг болтол 50% хямдарсан гэсэн” утгатай пост байхаар нь лайк дарсан чинь “Та азтан боллоо манай зуухыг тал үнээр нь буюу 50% хямдруулж 300,000 төгрөгөөр авах боломжтой азтан боллоо” гэсэн утгатай чат ирэхээр нь би итгээд тухайн мөнгийг нь шилжүүлээд удаагүй байж байтал “Таны захиалгыг бүртгэж авлаа" гээд удаагүй намайг блоклосон болохоор нь залилуулсан гэж мэдсэн юм. 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 14 цаг 04 минут орчим Хаан банкны 5303477246 гэсэн дугаартай Баярхүү гэсэн нэртэй данс руу 5017045131 гэсэн дугаартай данснаас гүйлгээний утга дээр нь 130 гэж бичээд нэг удаагийн гүйлгээгээр 300,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд удалгүй намайг блоклосон учраас залилуулсан гэж мэдсэн. Гомдолтой байна...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 161 /,
6. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
.... Би 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 11 цагийн үед фейсбүүкээр ороод байж байтал зуух захиалга төслийн гэх хаягнаас Төслийн зуух худалдаалж байна гээд 7,8 ширхэг төрөл бүрийн зуухны зураг тавиад үнэ нь 570,000-500,000 төгрөгөөр худалдаалж байна гэсэн байсан. Мөн шинэ гэр бүл болж байгаа хүмүүст 350,000 худалдаалж байна. Миний санахаар азтан тодруулна гэсэн посттой хамгийн жижиг хэлбэрийн зуухны зургийг тавьсан байхаар нь чатаар холбогдоод би шинээр байшин барьж байгаа юм. Хамгийн жижиг 350,000 төгрөгний зуухыг өгөх боломж байгаа юу гэтэл хариуд нь болно. Та 5303414446 М.Гантулга гэх эзэмшигчтэй данс руу 350,000 төгрөгөө хийгээд гүйлгээний утга дээр нь 125 гэсэн тоо бичээрэй. Тэр нь баталгаажуулалтын тоо код байгаа юм гэж бичихээр нь би тухайн үед 350,000 төгрөгийг өөрийн 5007383874 тоот данснаасаа интернэт банк ашиглаж шилжүүлсэн. Түүний дараа 3 чатаар хоногийн дараа манайхан орон нутгуудаар борлуулалт хийж байгаа. 2, 3 хоногийн дараа Хөвсгөл аймагт очно. Та хаягаа тодорхой үлдээнэ үү гэхээр нь Мөрөн сумын төвд гээд гар утасны дугаараа өгсөн.Тухайн зуух ирэх хугацаа болсон боловч холбогдох болмжгүй байсан учир уг пейж хуудсанд байсан 89993666, 91268796 гэх дугаар луу залгахад манай зуух худалдаалах зургийг ашиглаж хүмүүс залилан хийсэн сураг дуулдсан. Манайх тусдаа 2, 3 салбартай. Манайх онлайнаар зардаггүй байгаа... Мөн надад тухайн фейсбүүк хаягнаас 80206332 дугаарыг өгсөн боловч тухайн дугаар рүү залгатал болсон явдлыг ярьтал би тий
м зүйлийг мэдэхгүй гэж байсан....гэх мэдүүлэг / 7-р хх-ийн 92-93 /,
7. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч мэдүүлэхдээ: Би Баянхонгор аймгийн шүүхэд удаа дараа хүсэлт гаргасан. Миний хүсэлтийг хүлээн авсангүй. Миний эвлэлдэн нэгдэх эрхийг минь дээдэлсэнгүй. Бусад хохирогч нарын утасны дугаарыг надад өгсөнгүй. Уг шүүх хуралдаан нээлттэй болж байгаа нь сайшаалтай хэдий ч хохирогч нарын эрхийг хангасангүй. Баянхонгор аймгаас хохирогч байхгүй гэсэн. Улсын ерөнхий прокурорын орлогч прокурор хамгийн олон хохирогчтой газар шүүх хуралдааныг хуралдуулж болно гэж хэлсэн. Үүний дагуу Улаанбаатарт шүүх хуралдааныг болгох талаар хүсэлтээ гаргасан боловч хүсэлтийг хүлээн аваагүй. Би Хөвсгөл аймагт амьдардаг. Намайг гэдэг. Уг хэрэгт хохирогчоор оролцож байна. Би уг шүүх хуралдааныг мэтгэлцээний зарчим дээр явагдана гэж бодсон. Тэгээд шүүх хуралдаанаас татгалзмаар байна. ******* нь мөрөн шалгах ажиллагааны явцад дахин гэмт хэрэг үйлдсэн. Уг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөхдөө буруу сонголт хийсэн байна. Уг хүнийг цагдан хоригдож байхдаа хэргийг шийдвэрлэсэн бол дараагийн 43 хүн хохирохгүй байсан. Уг хүн мөн ял нь нэмэгдэхгүй байсан. Энэ талаар прокурорын байр суурийг сонсох гэсэн боловч прокурорт асуулт тавьж болохгүй гэлээ. Төслийн зуух хямдралтай хүнээр зарж байгаа, мөн залуу гэр бүлийн дэмжин хямдралтай үнээр өгөх талаар хэлсэн. Тэгээд би зуух авах гээд данс руу нь мөнгөө шилжүүлсэн. Би 300,000 төгрөг нэхэмжилж байгаа. Би үүнээс болж зөндөө зардал гаргасан. Надад хувийн ажил байгаа учраас шүүх хуралдааны онлайнаас гарах хүсэлтэй байна. Би 300,000 төгрөг нэхэмжилж байна. Шүүгдэгчийг 2 жилийн хугацаанд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авснаас болж 43 хүн хохирчхоод байна. Энэ бол цагдаа болон прокурорын хяналт муу байснаас болсон. Уг хэргийг дахин мөрдөн шалгах ажиллагаанд буцаах байх гэж бодож байсан гэв.
8. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
.... Би 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр фейсбүүкээр зар үзэж байгаад Төслийн зуух захиалга гэх хаягтай фейсбүүк чатаар холбогдож улмаас төслийн зуух захиалсан юм. Тэгээд Хаан банкны 5302905853 тоот Дөлгөөн гэх эзэмшигчтэй данс руу төслийн зуухны үнэ болох 300.000 төгрөг 165 erdenet zuuh 99307503 гэж гүйлгээний утга дээрээ бичээд шилжүүлсэн. Тэгээд “мөнгө шилжүүлчихлээ” гээд хэлсэн чинь “за таны захиалгыг хүлээж авлаа” гэхээр нь “хэзээ явуулах вэ” гээд асуусан чинь “маргааш өглөө 08 цагаас 10 цагийн хооронд хот хооронд явуулчихна” гэж хэлсэн юм. Тэгээд маргааш өглөө нь буюу 03 дугаар сарын 27-ны өглөө буцаад нөгөө фейсбүүк хаяг руу чат бичтэл намайг блок хийчихсэн байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 177 /,
9. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч мэдүүлэхдээ: Намайг гэдэг. Би Орхон аймагт амьдардаг. Манайх шинээр байшинд ороод зуух авахаар болсон. Тэгээд 3 зуухны зурагтай пэйж рүү орсон. Тэгээд тухайн пэйж рүү яриад мөнгөө шилжүүлээд орхисон. Маргааш нь унаанд тавина гэсэн. Тэгээд өглөө нь холбогдоход уг дугаар аваагүй. Залуу хүүхэд байж муухай юм. Бид бүгдээрээ амьдарч байгаа шүү дээ. Өөрийнхөө хэрэгцээг хангасан учир хохирлоо нөхөн төлмөөр байна. Өмнө жил намайг Орхон аймагт байхад Баянхонгор аймгийн Цагдаагийн газраас мэдүүлэг авахаар дуудахад нь би очиж чадаагүй. Миний хүсэлт бол 300,000 төгрөгийн хохироолоо барагдуулмаар байна гэв.
10. Хохирогч С.Анударь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
... 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Малчны 21-46 тоот гэртээ ээж дүүтэйгээ цуг байж байхад манай ээжийн данснаас азтан гэсэн гүйлгээний утгатай 3 удаа 20,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн.Тэгээд ээж гайхаад миний Хаан банкны данс руу 1,944,000 төгрөг интернэт банкаар шилжүүлсэн.Тэгээд миний данснаас 8 минутын дараа азтан гээд 20,000, 100,000, 29,000, 50,000, 50,000, 98,000, 100,000, 200,000, 300,000, 200,000, 100,000, 100,000, 200,000, төгрөгийг тус миний интернэт банкаар нийт 1,547,000 төгрөгийн зарлага гарч хохирол учирсан. Миний 5005597247 тоот Хаан банкны данснаас Соронзонболд гэх 5648248882 тоот Хаан банзны данс руу зарлага үйлдсэн байсан.Миний дансны эзэмшигч Соронзонболд гэх хүнийг танихгүй...гэх мэдүүлэг /9-р хх-ийн 25-27 /,
.....2021 оны 05 дугаар сарын үед би гэдэг хоч нь Маараа гэж дууддаг 1999 онд төрсөн залуутай танилцсан. Миний таньдаг Отгонзаяа гэдэг залуутай найзууд байсан юм билээ. Хамт хэрэг хийгээд шүүхэд хэрэг нь байгаа гэж байсан... 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 16 цагийн үед би дүүтэйгээ хоёулаа байж байхад чатаар очиж байна гэж бичихээр нь би “манайд ирж яах гэж байгаа юм бэ гэхэд манайд хүрч ирээд утсыг чинь шалгана. Отгонзаяатай чат мессеж байгааг чинь шалгана гээд миний гар утсыг булааж үзэж байхад гаднаас манай эгч Дэлгэрмаа хашаанд ороод иртэл эгчээс нуугдаад гэрт орсны дараа миний гар утсыг аваад яваад өгсөн байсан. Миний гар утсанд Хаан банзны 5005897247 тоот дугаартай данстай холбоотой интернэт банк болон уг банктай холбоотой Anud [email protected] нэртэй мэйл хаяг холбоотой нээлттэй байсан юм. Хаан банкны нэвтрэх нэрийг өмнө нь асуугаад мэдэж байсан. Тэгээд мэйл хаягаар нууц үгийг шинэчлэн аваад данснаас интернэт банкны гүйлгээ хийсэн байсан. Найз Отгонзаяа нь чиний данснаас алдсан сая хэдэн зуун мянгаар цахим покер тоглоод алдсан гэж байсан. Угаасаа ойлгомжтой ш дээ чиний мөнгийг авсан гэсэн. Тэгээд маргааш өглөө нь 9 цагийн үед манай гэрт ирээд гар утсыг өгч байхад эгч Болормаа гаднаас хашаа руу ороод ирэхэд бас нуугдаад эгчид харагдаагүй яваад өгсөн. Манай эгч мэдээгүй...гэх мэдүүлэг /9-р хх-ийн 28-29 /,
11. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
... 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өөрийн 5072029906 дугаарын дансандаа Содон хорооллын АТМ дээрээс 3 сая төгрөг хийгээд 1 сая төгрөгийг нь охин М.Мөнхзаяагийн 5005720904 дугаарын данс руу хийсэн.Тэгээд миний дансанд 2 сая төгрөг үлдсэн. Орой нь гэртээ хариад 20 цаг 18 минутанд миний данснаас 20,000 төгрөг азтан гэсэн утгаар гарсан байхыг хараад гайхаад байж байтал 20 цаг 52 минутанд дахин 20,000 төгрөг, дахин 21 цаг 40 минутанд 20,000 төгрөг гарахаар нь би гайхаад дансанд үлдсэн байсан 1,944,000 төгрөгийг өөрийн охин С.Анударийн 5005897247 дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгээд унтчихаад маргааш өглөө нь сэрээд Содон хороолол ороод охиныхоо данснаас мөнгөө авах гэтэл охины дансанд 400,000 төгрөг үлдсэн байсан. Манай охины данснаас нийт 3 удаагийн шилжүүлгээр 1,544,000 төгрөгийг Соронзонболд гэх хүний Хаан банкны 5648248882 дугаарын данс руу орсон байсан... гэх мэдүүлэг /9-р хх-ийн 36-37 /,
12. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
... Би 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр фейсбүүк хаягаараа орж байгаад “зуух зарна” гээд зар байхаар нь “Төслийн зуух” гэсэн фейсбүүк хаяг руу чат бичиж үнийг асуухад зах зээлийн үнээс бага буюу нэг зуух нь 400,000 төгрөг гэж байхаар нь “захиалъя” гэхэд намайг “ямар нөхцлөөр авах вэ” лизингээр авч болно мөн нэмэгдсэн өртгийн албан татвар гаргана гэхээр нь 800,000 төгрөг шилжүүлээд хоёр зуух авах гэж байгаад залилуулчихлаа. Би 5302905853 Дөлгөөн гэх рүү 800,000 төгрөг хийж залилуулсан. Би мөнгөө өөрийнхөө 5225304768 гэх данснаас би мөнгөө шилжүүлсэн. Би Төслийн зуух гэсэн хаягаар чат бичсэн манай аймгийн машинд тавьчихлаа гээд хуурамч машины дугаар, утасны дугаар явуулаад надтай харьцахаа больсон. Чат бичихээр хариу бичихгүй байгаа. Дугаараа өгчих гээд зөндөө гуйсан боловч цахимаар худалдаа явж байгаа тул дугаар өгөхгүй гэсэн ...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 6-7 /
13. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
....Би 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гэртээ утсаараа фэйсбүүк хаягт "Зуух захиалга төслийн" гэсэн хаягнаас байршуулсан зарын дагуу фэйсбүүк чат хаягаар мессеж бичиж "Дөл" нэртэй нам даралтын зуухыг захиалсан юм. Тэгэхэд хүн над руу чат мессеж бичиж “та захиалга өгөх бол урьдчилгаа 250,000 төгрөгийг 5303414413 гэсэн дугаартай данс руу хийчих гүйлгээний утга дээр нь 125 гэж бичээд явуулаарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь тухай 5303414413 дугаартай данс руу манай эхнэр П.Мөнхгэрэл нь охин А.Гуамаралын 5630452535 гэсэн данснаас 250,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би зуух захиалсан хүн рүүгээ чат мессеж бичээд “мөнгөө шилжүүлсэн шүү” гэж хэлэхэд нөгөө хүн “маргааш өглөө очно” гэж хэлсэн. Мөн тухайн хүн та зуухныхаа үлдэгдэл мөнгийг 5303414446 дугаартай Гантулга гэсэн хүний данс руу хийчих гэхээр нь би зуухаа ирсэн хойно үлдсэн мөнгөө шилжүүлье гэж хэлсэн. Тухайн зyyxний хүн надад 80206332 дугаартай утасны дугаараас "Сайн байна уу Та мөнгө гүйцээгээд хийнэ үү?" гэсэн мессеж бичсэн байсан. Тэгээд түүнээс хойш холбоо бариагүй юм. Би “Зуух захилга төслийн" гэсэн пэйж хуудастай фэйсбүүк хаягт залилуулсан. Манай эхнэр П.Мөнхгэрэл нь охин А.Гуамаралын 5630452535 гэсэн данснаас 5303414413 дугаартай данс руу 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 16 цаг 05 минутад шилжүүлсэн. Манай эхнэр П.Мөнхгэрэл гүйлгээний утга дээр мөнгө шилжүүлэхдээ 125 гэж бичиж шилжүүлсэн. Тухайн хүн өөрөө 125 гэж бич гэсэн юм. Би "Зуух захиалга төслийн" гэсэн пэйж хуудсанд залилуулсан. Тухайн фэйсбүүк хаяг намайг блоклосон байсан. Намайг хуурч мэхэлж залилсанд гомдолтой байна. Би 250,000 төгрөгөө нэхэмжилж байна....гэх мэдүүлэг /2-р хх-ийн 6-7 /,
14. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
.... Миний бие 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр фэйсбүүк цахим хаягаас “төслийн зуух захиалгаар худалдана” гэсэн зар мэдээллийг олж харсан ба тухайн өдөр "Төслийн зуух захиалга" гэх фэйсбүүк хаягтай холбогдож чат бичиж зуух захиалах болсон. Маргааш нь буюу 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Хаан банкны 5303414413 дугаартай Даваатогтох гэх эзэмшигчтэй данс руу өөрийн 5300443424 дугаарын данснаас 300,000 төгрөг шилжүүлсэн... “маргааш Улаанбаатар хотоос машинд ачуулаад явуулна” гэж хэлсэн. Тэгээд хэд хоног хүлээсэн боловч захиалсан зуух ирэхгүй байсан ба анх холбогдсон фэйсбүүк хаяг руу дахин дахин чат бичсэн боловч хариу өгөөгүй болохоор нь ингээд залилуулж байгаа юм байна гэж бодсон. “Төслийн зуух захиалга” гэсэн нэртэй нүүр зураг дээр нь зуухны зурагтай фэйсбүүк хаяг байсан. 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Хаан банкны 5303414413 дугаартай Даваатогтох гэх эзэмшигчтэй данс руу өөрийн 5300443424 дугаарын данснаас 11 цаг 34 минутад 130 99904915 dul tom zuux гэсэн гүйлгээний утгатайгаар 300,000 төгрөг шилжүүлж залилуулсан. Ganbaatar Bolor гэх миний өөрийн зурагтай фэйсбүүк хаягаас анх холбогдож чат бичсэн...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 53-54/,
15. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
... Би 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр би өөрийн Gurragvhaa Guree гэсэн өөрийн цахим хаягнаас Төслийн зуух захиалга гэсэн цахим хуудсан дээр санамсаргүй сэтгэгдэл үлдээсэн. Тэгтэл тухайн өдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Төслийн зуух захиалга гэсэн цахим хуудас дээр өнөөдөртөө эхний 3 хүнд хямдралтай 300,000 төгрөгөөр зарна гэсэн зарын чанартай пост оруулсан байхаар доор нь “авъя” гэж сэтгэгдэл үлдээсэн. Хэсэг хугацааны дараа “та гурван хүний нэгт багтсан одоо манайх хүргэлт хийх гэж байна. Та мөнгөө 5376342429 тоот данс руу 300,000 төгрөг хийгээд гүйлгээний утга дээрээ 130 гэж бичээрэй код байгаа юм” гэж хэлэхээр нь би 12 цагийн үед өөрийн 599460485 тоот данснаас дээрх данс руу 300,000 төгрөг шилжүүлсэн.Тэгээд хэсэг хугацааны дараа пейж дээр нь 77-гоор эхэлсэн дугаар байхаар нь албаны дугаар байна гэж бодоод залгатал орох ярианы эрх хаагдсан байна гэхээр нь дээрх зарын доор” хэзээ хүргэлтээ хийх бэ” гэтэл “одоо нэг хүний захиалга авчихвал гарлаа” гэсэн ба надад хандаад “ та 2 зуух 550,000 төгрөгөөр авах уу” гэхээр нь би “авахгүй” гээд ер нь худлаа юм байна гэж бодсон. “Чи худлаа юм байна чи намайг залилчихаж байгаа юм биш үү” гэтэл намайг блок хийсэн.би төслийн зуух захиалга” гэх нэртэй фейсбүүк пейж хуудсаар залилуулсан. Би 599004600485 тоот данснаас 5376342429 тоот данс руу 300,000 төгрөг шилжүүлэхдээ 130-99020847 zuuh awah гэсэн гүйлгээний утгатай шилжүүлэг хийсэн...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 210 /,
16. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
... Би 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр манай нөхөр Ж.Амартайван нь “Төслийн зуух захиалга” гэсэн нэр хаягтай фейсбүүкээр харилцаад 5073274969 гэсэн хаан банкны данстай Батсайхан гэх нэртэй хүн рүү утга дээр нь 125 гэсэн код хийгээд эхлээд 200,000 төгрөгийг 23 цагийн үед шилжүүлээд байж байсан чинь нөгөө хаягнаас “нөтийн баримт гаргах учир төлбөрөө бүрэн хийнэ үү” гэхээр нь дахиад дээр дурдсан данс руу 300,000 төгрөг хийгээд дууссан чинь “маргааш Баянхонгор руу 5 ширхэг зуух хүргүүлнэ тэрүүнтэй цуг явуулна” гэж хэлээд дахиж холбоо барьж чадаагүй алга болсон. гэсэн Хаан банкны 5241003839 гэсэн данснаас 5073274969 тоот Батсайхан гэсэн данс руу... 500,000 төгрөгийг хийсэн...125 гэсэн кодтой 88099072 гэсэн утга бичээд шилжүүлсэн...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 9-10/,
17. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
..... 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр фейсбүүк дээр төслийн зуух худалдаа захиалга гэсэн пэйж хуудас байхаар нэвтэрч ороод үл таних хүнтэй чатаар харьцаж “төслийн зуух авъя” гэхэд “болно ганц үлдсэн манайхаас НӨАТ гарах гээд байна хурдан мөнгөө шилжүүлчих” гээд байсан. Тэгэхээр нь бүртгэлтэй 77667706 дугаар руу залгахад дуудаад авахгүй байхаар нь чат бичээд “утсаа огт авахгүй юм аа” гэхэд “ачаалал ихтэй байна. Мөн зарим ажилтан цайнаас орж ирээгүй байна” гэсэн. Тэгээд намайг хурдан мөнгө шилжүүлээрэй гээд байхаар нь 5005860090 тоот данс руу 300,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд удалгүй тэр хуудас хариу өгөхөө больсон... 5114290659 тоот данснаас 5005860090 тоот ланс руу шилжүүлсэн. 125 95151371 гэж бичсэн...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 60-61 /,
18. Хохирогч Ц.Баасан-Очир мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
....Би 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэртээ байхад манай эгч Саранчимэг над руу залгаад “хямд зуух байна захиалах уу” гэж надад хэлсэн. Тэгээд “ямар зуух вэ” гэж асуухад “Төслийн хас зуух байна 400,000 төгрөг гэж байна” гэж хэлэхээр нь хямдхан байсан тул 400,000 төгрөгийг Саранчимэгийн эгчийн данс руу шилжүүлсэн. Тэгээд Саранчимэг над руу жоохон байж байгаад залгаснаа 2 зуухыг 400,000 төгрөгөөр 3 дахь зуух нь үндсэн үнээр буюу 500,000 төгрөг гэж байна гэхээр нь нэмж 100,000 төгрөг шилжүүлсэн. Саранчимэг эгч 5303477246 гэх данс руу мөнгөө хийж залилуулсан гэсэн. Гүйлгээний утга дээр нь 130 гэсэн код хийгээд шилжүүлсэн гэсэн... Төслийн зуух захиалга гэсэн пейж хуудсаар залилуулсан гэсэн...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 111-112 /,
19. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
.... 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр фейсбүүк хараал байж байтал Төслийн зуух хямдралтай зарна гэсэн зар байхаар нь чат бичсэн. Тэгээд авахаар болоод дансны дугаарыг нь аваад 300,00 төгрөг шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлчихээд Богд сумын унаанд ачаад ирээрэй гэж хэлчихээд хөдөө яваад 2 хоноод ирсэн. Тэгсэн төслийн зуух ачуулаагүй байсан. Тэгээд фейсбүүкээр өгсөн 80206332 тоот дугаар луу залгатал холбогдохгүй байсан. Чат бичихээр хариу бичихгүй байж байгаад миний фейсбүүкийг блоклочихсон. Би өөрийн фейсбүүк буюу Tsermaa Enhbayar гэсэн хаягнаас харьцсан. 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 12 цаг 18 минутад өөрийнхөө буюу 5545122660 гэсэн данснаас 5303414446 Гантулга гэсэн данс руу гүйлгээний утган дээр нь 130 гэсэн тоо тавиад явуулаарай гэсэн болохоор шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 166-167 /,
20. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
....Би 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр фэйсбүүк үзэж байгаад “Төслийн зуух захиалга” гэсэн хаягнаас “зуух зарна” гээд дуковтой зуух байхаар нь тэрийг сонирхоод чат бичиж “зуух хэд вэ” гэж асуухад 500.000 төгрөгийн зуух байгаа ганцхан ширхэг үлдсэн байгаа та захиалах бол яараарай” гэсэн. Тэгэхээр нь би “Баянхонгор аймаг Галуут суманд авна” гэсэн чинь “таны захиалгыг бүртгэж байна, таны захиалгын код 130” гээд над руу Хаан банкны 5303477177 Эрдэнэбат гэсэн данс явуулаад “гүйлгээний утган дээр 130 гэж хийгээрэй эндээс НӨАТ-ийн баримт өгнө тэгээд захиалгыг чинь баталгаажуулна” гэсэн. Тэгээд “та яаралтай мөнгөө хийчихээ таны зуухыг унаанд хийж явуулах гээд байна” гэсэн. Тэгэхээр нь “асуудал байхгүй юу, баталгаатай юу” гэхэд “асуудалгүй ээ 2 жилийн баталгааны хуудастай очно” гэсэн. Тэгээд би 500.000 төгрөгөө шилжүүлсний дараа “та азтан боллоо дахиад нэг зуух хямдралтай үнээр авахаар боллоо 300.000 төгрөгөө” гэхээр нь надад 300.000 төгрөг байдаггүй ээ” гэсэн чинь “таны боломж хэд байна” гэхээр нь “150.000 төгрөг л байна” гэсэн чинь тэгвэл та 150.000 төгрөгөөр дахиад нэг зуух авах боломжтой гэхээр нь данс руу дахиад 150.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд хэсэг хүлээж байгаад хариу өгөхгүй байхаар нь “нөгөө зуухаа унаанд тавьсан юм уу юу болсон бэ” гэхэд “одоо унаанд тавилаа” гэж хэлээд таг болсон. Би 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 15 цаг 44 минутын үед Эрдэнэбат гэх хүний Хаан банкны 5303477177 тоот данс руу эхлээд 500.000 төгрөг, дараа нь 15 цаг 55 минут орчимд 150.000 төгрөг тус тус шилжүүлэхдээ чат бичсэн хүний хэлснээр 130 гэсэн утгатайгаар шилжүүлсэн...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 216-217 /,
21. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
.... Би 2022 оны 04 дүгээр сарын 21-ний шөнө гар утсаараа фэйсбүүк ороод мэдээлэл үзээд байж байтал “Төслийн зуух захиалга” гэсэн нэртэй фэйсбүүкийн пэйж хуудас дээр “манай төслийн зуухнууд 600.000 төгрөг болтол 50% хямдарсан” гэсэн утгатай пост байхаар нь лайк дарсан чинь “манай зуухнаас 3 ширхэг үлдсэн байна, та яаралтай захиалга өгөөд баталгаажуулаарай” гэхээр нь би итгээд 5303414446 гэсэн дугаартай данс өгөхөөр нь урьдчилгаа 50% гээд 250.000 төгрөг явуулсан. Тэгээд шөнө гүйлгээ хийсэн учраас маргааш өглөө нь босоод хартал намайг блоколсон байсан учраас би залилуулсан байна гэж бодсон. 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01 цаг 08 минут орчим Хаан банкны 5303414446 гэсэн дугаартай Гантулга гэсэн нэртэй данс руу өөрийн 5585322786 гэсэн дугаартай данснаас гүйлгээний утга дээр нь Zuuh гэж бичээд нэг удаагийн гүйлгээгээр нийт 250.000 төгрөг шилжүүлсэн...гэх мэдүүлэг /4-р хх-ийн 7 /,
22. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
.... Би 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр өөрийн “Chunag Otgonjargal” гэсэн фэйсбүүк хаягаар орж байтал Баянхонгор аймгийн нэгдсэн зарын групп дээр “Төслийн зуух захиалга” гэсэн фэйсбүүк хаягнаас “төслийн зуух захиалга авна, хөдөө орон нутгийн унаанд тавьж өгнө” гэсэн байхаар нь тэр хаягаар нь холбогдоод асуухад “зуух байгаа мөнгөө шилжүүлвэл шууд Баянхонгорын унаанд тавьж өгнө” гэхээр нь би мөнгөө шилжүүлтэл шууд намайг блок хийсэн. 5007651733 гэсэн өөрийн данснаас 5225300713 гэсэн дугаартай Ганхуяг гэсэн данс руу 400.000 төгрөгийг 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 12 цаг 21 минутад хийсэн. Би мөнгө хийхдээ 125 Баянхонгор гэж хийсэн....гэх мэдүүлэг /4-р хх-ийн 61-62 /,
23. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
.... Би 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр фэйсбүүк цахим орчинд “Төслийн зуух зарна 350.000 төгрөг 1 ширхэг үлдсэн сүүлчийн захиалга болохоор хямд өгч байна” гэсэн зарын дагуу тухайн хүнтэй холбогдож чатлаад 350.000 төгрөг шилжүүлж залилуулсан. “Зуух захиалга төслийн” гэсэн нэртэй хаяг байсан. Би өөрийн 5730072886 тоот данснаас 5376342429 Хишигтогтох гэсэн данс руу 350.000 төгрөг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 15 цаг 45 минутад интернэт банкаар шилжүүлж хийсэн. Гүйлгээний утган дээр намайг “130 гэж хийгээрэй” гэсэн. Тэгэхээр нь би 130 гэж хийгээд явуулсан ...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 112 /,
24. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
......Би 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр “Төслийн зуух захиалга” гэсэн пэйж хуудсаар “төслийн зуух хямдрал зарласан хүргэлтээр хүргэж байгаа” гэсэн зарын дагуу чат бичихэд “орой 20 цагаас өмнө хүргэлт явж байгаа та захиалахаасаа өмнө мөнгөө бүрэн хийх хэрэгтэй гүйлгээний утга дээр 130 гэсэн код хийгээрэй” гэсэн. Тэгэхээр нь 19 цаг 30 минутад 5229049418 гэх данснаасаа 5303085599 гэх данс руу 350.000 төгрөг хийсэн. Тэгээд зуух хүргэлтээр ирэхгүй болохоор нь чат бичихэд фэйсбүүк блоклосон. Миний блоклуулсан фейсбүүк хаяг Дамдинтоомоо гэсэн хаяг байсан. Мэдүүлэг өгөхөөс өмнө мөрдөгч Төслийн зуух захиалга пейж хуудсаар блоклуулсан хүмүүсийн фейсбүүк хаягийг үзүүлэхэд 106 дэс дугаар дээр манай нөхрийн Дамдин Тоомоо гэсэн фейсбүүк хаяг байсан...гэх мэдүүлэг /4-р хх-ийн 167-168 /,
25. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
.... Би 2022 оны 04 дүгээр сарын 01-ний шөнө Mygmarjaw Nergvi гэх фэйсбүүк хаягаар төслийн зуух захиалга гэх фэйсбүүк хаягаар тавьсан төслийн зуухны авна гэх зарын дагуу уг хаягтай холбогдоход сүүлийн өлзий зуухны захиалга байна, ганц үлдсэн маргааш орон нутгийн унаанд тавьж өгнө, мөнгөө 2 хувааж өгч болно, 500.000 төгрөг болж хямдарсан гэсэн. Дараа сард 250.000 төгрөгийг хийж болно гэхээр нь 5302816963 тоот данснаас утган дээр нь 130 гээд хийчих, уг тоо нь Е баримтын код байгаа юм гэсний дагуу 130 гээд бичээд шилжүүлсэн. Тэгээд маргааш нь намайг блок хийчихсэн байсан...гэх мэдүүлэг /4-р хх-ийн 219-220 /,
26. Хохирогч Н.Сайрангүл мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
....Би фэйсбүүк цахим орчинд тавигдсан байсан зарын дагуу төслийн зуух захиалга гэсэн нэршилтэй цахим хаягтай чатаар холбогдож төслийн зуух хямдралтай зарж байгаа гэсний дагуу авахаар тохиролцож 5302365770 тоот ганзориг гэсэн дансанд 350.000 төгрөг шилжүүлээд мөнгө залилуусан. 130 гэсэн тоо бичээд өөрийн утасны дугаар болох 99427614 гэсэн дугаарыг бичсэн.Тэгээд маргааш нь намайг блок хийчихсэн байсан...гэх мэдүүлэг / 5-р хх-ийн 7-8 /,
27. Хохирогч Д.Даваахүү мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
..... 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэртээ байхад манай дүү Саранчимэг над руу залгаад “хямд зуух байна, захиалах уу” гэж надад хэлсэн. Тэгээд “ямар зуух вэ” гэж асуухад “төслийн хас зуух байна, 400.000 төгрөг гэж байна” гэж хэлэхээр нь хямдхан байсан тул 400.000 төгрөгийг Саранчимэгийн данс руу шилжүүлсэн. Тэгээд Саранчимэг рүү маргааш нь залгаад асуухад “залилуулсан юм шиг байна” гэж хэлсэн. Саранчимэг 5303477246 гэх данс руу гүйлгээний утга дээр нь 130 гэсэн код хийгээд шилжүүлсэн. Төслийн зуух захиалга гэсэн фэйж хуудсаар залилуулсан...гэх мэдүүлэг / 5-р хх-ийн 62-63 /,
28. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
..... 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн “Цагаан хад” гэх газар байхдаа өөрийн утсаар фейсбүүк үзэж байтал “Төслийн зуух захиалга” гэх нэртэй пэйж хаягаас “төслийн зуух 350.000 төгрөгт зарна” гэсэн зар явж байхад нь уг пэйж хаяг руу чат бичихэд “1 ширхэг зуух үлдсэн байгаа, мөнгөө хийгээд Нөат-н баримт хэвлэж баталгаажуулаад “Налайх” дүүргээс хүргэж өгнө гэхэд нь би итгэж “ямар дансанд мөнгө хийх үү” гэж асуутал өөдөөс 5303414446 Мягмарын Гантулга гэсэн данс байгаа энэ рүү хийчих, гүйлгээний утга дээр нь 130 гэж бичээрэй гэхэд нь би уг дансанд 350.000 төгрөг хийж, гүйлгээний утга дээр нь 130 гэж бичээд шилжүүлсэн. Удалгүй намайг фейсбүүк хаягаасаа блок хийсэн. Миний өөрийн Төрийн банкны 211400022240 гэсэн дугаартай данснаас 5303414446 гэсэн дугаартай данс руу 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 13 цаг 06 минутад шилжүүлсэн...гэх мэдүүлэг / 5-р хх-ийн 119-120 /,
29. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
... Миний бие 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн фейсбүүкээр аялж байхад “Төслийн зуух захиалга” гэсэн пэйж хуудаснаа зар оруулсан байсны дагуу коммент сэтгэгдэл хэсэгт би өөрийн фейсбүүк хаягнаас “худалдаж авъя” гээд коммент бичтэл миний чат руу “сайн уу” гээд чат бичсэн. Тэгээд би хариу “хаана байгаа зуух вэ 350.000 төгрөг юм уу” гэж мессеж бичихэд “та захиалга өгөх үү сүүлийн 1 ширхэг үлдсэн байна. Налайх дүүргээс хүргэж өгнө. Улаанбаатар болон орон нутаг руу хүргэлт гарна гэхээр нь би “шинэ зуух уу” гэсэн. Тэгээд би худалдаж авахаар болж өөрийн Төрийн банкны 210800005461 тоот дугаарын данснаас интернэт банк ашиглан 5303477177 тоот дугаарын Пүрэвжав овогтой Эрдэнэбат гэх хүний дансанд 350.000 төгрөг шилжүүлсэн. Унаанд тавьсан уу гээд мессеж бичихэд хариу өгөөгүй таг алга болсон. Уг захиалга авсан хаяг надтай дахиж холбогдоогүй...гэх мэдүүлэг / 5-р хх-ийн 168-169 /,
30. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
..... 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр фейсбүүк дээр төслийн зуух буюу өлзий зуух зарна гэсэн хаягийн дагуу чат бичсэн чинь “мөнгөө шилжүүл, нөат шивж байж захиалга чинь идэвхжинэ” гэсэн. Тэгэхээр нь би мөнгөө шилжүүлсэн. Утга дээр нь “130” гэсэн код хийгээд 500.000 төгрөг явуулсан. Тэгээд “орон нутаг руу унаанд тавьж өгнөө маргааш өглөө” гээд тэгээд өглөө нь миний чатыг блок хийсэн байсан. Миний өөрийн 5594035519 гэсэн данснаас 5376342429 гэсэн дансанд 500.000 төгрөг шилжүүлсэн. Би 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 16 цаг 45 минутад мөнгө шилжүүлсэн байна... гэх мэдүүлэг / 5-р хх-ийн 201 /,
31. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
... Би 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр фейсбүүкээр зар үзэж байгаад Төслийн зуух захиалга гэх хаягтай фейсбүүк чатаар холбогдож улмаас төслийн зуух захиалсан юм. Тэгээд Хаан банкны 5073274969 дугаарын Батсайхан гэж хүний нэр дээр 250.000 төгрөг утга дээр нь 125, 99386841 гэж бичиж шилжүүлсэн. 12 цаг 23 минутад 100.000 төгрөг шилжүүлсэн. Орой 18 цагт 150.000 төгрөг мөн дээрх утгаар шилжүүлсэн...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 202-203 /,
32. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
....Би 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр фэйсбүүк харж байгаад Төслийн зуух зарна гэсэн фэйсбүүк зар байхаар нь утасны дугаараа үлдээсэн чинь миний чатаар ямар төрлийн зуух сонирхож байна гэхээр би бөөрөнхий төрлийн зуух авна гэсэн. Тэгээд бт тэр хүнтэй чат бичиж байгаад 1 зуух авмаар байна гэсэн чинь мөнгөө шилжүүлчих тэгвэл захиалсан барааг чинь Даланзадгад явах унаанд шууд тавиад явуулна гэж чат бичсэн.Тэгээд миний чат руу 5376342429 гэсэн дансны дугаар өгөөд гүйлгээний утга дээр нь 130 гэж бичээд мөнгө шилжүүлээрэй гэхээр нь би 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 12 цагийн үед би нөхөр Цог-Эрдэнэ гэж хүний 5586027100 дугаартай данснаас уг данс руу 300,000 төгрөг шилжүүлсэн.Тэгээд би нөгөө чат руу мөнгө шилжүүлчихлээ гээд чат бичсэн чинь 2 зуух авбал 500,000 төгрөгөөр ав гэхээр нь тэгвэл 2 зуух хамт авмаар байна гэсэн чинь 5303477226 гэсэн дансны дугаар өгөөд утга дээр нь 130 гэж бичээрэй гэсэн. Би нөхөр Цог-Эрдэнэ гэж хүний 5586027100 дугаартай данснаас дахиад 200,000 төгрөг шилжүүлсэн.Тэгээд орой нь холбогдох гэсэн чинь миний фэйсбүүк болон чатыг блок хийсэн байсан... 300,000 төгрөг шилжүүлсэн данс 5376342429 дугаартай данс нь Хишигтогтох, гэсэн хүний нэр гарч ирсэн. Сүүлийн 200,000 төгрөг шилжүүлсэн 5303477246 дугаартай дансны эзэмшигч нь Баярхүү гэж гарч ирж байсан...гэх мэдүүлэг / 6-р хх-ийн 14 /,
33. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
..... 2022 оны 03 дугаар сард байх өдрийг санахгүй байна.өөрийн фэйсбүүк орж байтал төслийн зуух захиалга гэсэн нэртэй пэйж хуудас байхаар нь төслийн зуух сонирхъё, ямар үнэтэй вэ гэж чат явуулсан. Тэгтэл хариу нь 400,000 төгрөг одоо цөөхөн үлдсэн байна гэж хариу ирүүлсэн. Түүнээс хойш 10 хоногийн дараа... дахин “төслийн зуух сонирхъё” гэж чат бичсэн. Тэгтэл хариуд нь төслийн зуух одоо цөөхөн үлдсэн орон утаг руу тавьж явуулж яндан дагалдана 500,000 төгрөг гэж хариу ирсэн. Би хариуд зуух авъя гэж хариу бичтэл хаан банкны 5301905853 Дөлгөөн гэж хүний дансыг над руу явуулсан. Мөн та урьдчилгаа 250,000 төгрөг 165 гэсэн утгатай явуулж байж таны захиалга баталгаажна гэж хэлсэн. Би дээр дурдсан данс руу өөрийн Хаан банкны 5914183478 дугаарын данснаас 2022 оны 03 дугаар сарны 26-ны орой 19 цаг 54 минутад 165 гэсэн утгатай 250,000 төгрөг шилжүүлсэн. Тэгтэл 30 гаран минутын дараа үлдэгдэл 250,000 төгрөгийг шилжүүлэх хэрэгтэй байна. Үлдсэн мөнгөө төлбөл НӨАТ гаргаж өгнө. Маргааш өглөө 8 цагт таны зуухыг ачааны машинд зуухыг хүргэж өгнө гэж чат ирсэн. Би уг чатны дагуу дахин хаан банкны 5890138346 дугаарын тоот данснаас 165 гэсэн утгатай дахин 250,000 төгрөг шилжүүлсэн. Үүний дараа төслийн зуух захиалгаас та маргааш ачуулах машиныхаа жолоочийн дугаарыг явуулаарай өглөө холбогдоно гэж хэлсэн...гэх мэдүүлэг / 7-р хх-ийн 30-32 /,
34. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
..... Фейсбүүк цахим орчинд төслийн захиалга гэсэн хаягаас төслийн зуух зарна гэсэн зар тавигдсан байсан. Тус зарын дагуу холбогдоход тэр хаягнаас та захиалга өгөх үү , хаяг утасны дугаар явуулна уу гэсэн тэгээд захиалга өгнө гээд утасны дугаараа тавьсан чинь эргүүлээд таны захиалгыг хүлээж авлаа. Таны захиалгын код 130, Хаан банкны 5303085599 данс эзэмшигч нь Сайнхүү гэж байгаа мөнгөн дүн нь 500,000 төгрөг гэсэн чат ирсэн. Гүйлгээний утга дээр нь 130 гэж хийгээрэй гэхэд нь Хаан банкны тоот дансанд 500,000 төгрөг шилжүүлээд гүйлгээний утга дээр нь 130 гэж шилжүүлсэн. Тэгээд чат руу мөнгө шилжүүлсэн. Захиалсан зуухаа хаана очиж авах талаар асууж чат бичихэд хариу өгөөгүй. Фейсбүүк болон чатыг блоклоод холбогдож чадахаа байсан... Самдан Самка гэсэн фейсбүүк пейж хаягнаас төслийн зуух захиалга гэсэн пейж хаяг руу чатаар харилцаж залилуулсан. Би тус зарын дагуу 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 13 цаг 26 минутад Хаан банкны 5588007884 гэсэн данснаас интернэт банзаар Хаан банкны 5303085599 тоот Сайнхүү гэсэн дансанд 500,000 төгрөг шилжүүлж залилуулсан...” гэх мэдүүлэг /7-р хх-ийн 215-216 /,
35. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
....2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн орой фейсбүүк цахим орчинд төслийн зуух захиалга гэх нэртэй фейсбүүк хаягнаас оруулсан “Дөл зуух хямд зарна” гэх нийтлэлийг оруулсан байсны дагуу өөрийн ашигладаг Хатанбаатар Хатан гэх фейсбүүк хаягаар харьцаж Дөл зуухыг 500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Хаан банкны 5303477177 Эрдэнэбат эзэмшигчтэй данс руу 500,000 төгрөгийг 125 гэх утгаар өөрийн эзэмшдэг 5094312628 тоот Хаан банкны данснаасаа шилжүүлсэн юм. Маргааш нь дахин тухайн фейсбүүк хаягаас надтай холбогдож ачилтын мөнгө гэж 50,000 төгрөг өгнө гэхээр нь Хаан банкны 5302365770 тоот дугаартай Ганзориг эзэмшигчтэй Хаан банкны данс руу өөрийн эзэмшдэг 5094312628 тоот Хаан банкны данснаасаа 130 гэх утгаар шилжүүлсэн бөгөөд тухайн хүн намайг фейсбүүкээр блок хийгээд залилсан...гэх мэдүүлэг / 8-р хх-ийн 19 /,
36. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
....Би 2022 оны 05 дугаар сарын дундуур Төслийн зуух захиалга гэсэн хаягтай фейсбүүк хаяг руу зуух захиалах гэсэн юм гээд бичсэн чинь болно 1 зуух нь 500,000 төгрөг гэхээр нь би тэгвэл 2 зуух захиалах гэсэн юм. Яаж авах вэ гэсэн чинь өнөөдөр орой Дорнод аймаг руу хүргэлт гаргах гэж байна. Та захалж болно гэсний дагуу Г.Гантулга гэх хүний эзэмшлийн Хаан банкны данс руу 640,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд маргааш өдөр нь тухайн фейбүүк хаяг руу зуух маань Дорнод аймаг руу ирсэн үү гэж чат бичсэн чинь хүргэлт явж байна. Арай болоогүй байна гээд Bolorchimeg Gur гэх миний өөрийн фейсбүүкийн блок хийснээс хойш өнөөдрийг хүртэл холбогдож чадаагүй байна... би тухайн дансны дугаарыг санахгүй байна. Нэр нь М.Гантулга гэж байсныг санаж байна.Харин миний нөхөр болох Ч.Баярхүүгийн 5009252512 гэх Хаан банкны данснаас тухайн М.Гантулга гэх хүний данс руу мөнгө орсон байгаа...гэх мэдүүлэг / 8-р хх-ийн 70-72 /,
37. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
....2022 оны 04 дүгэр сарын 22-ны өдрийн 22 цагийн үед фейсбүүк ухаад байж байтал төслийн зуух захиалга гэсэн хаягнаас Төслийн зуух хямд зарна. 1 ширхэг үлдсэн азтай нь авна гэсэн байхаар нь тухайн хаяг руу чат бичээд захиалж авмаар байна дугаараа гэсэн чинь хаана захиалах вэ хаяг утасны дугаараа явуулна гэхээр нь өөрийн Улаанбаатар хотод байх гэрийн хаяг болон ээжийн дугаарыг явуулсан. Тэгээд үнэ хэд вэ гэхэд хямдарсан үнэ 350,000 төгрөг болсон. 1 ширхэг үлдсэн байна та авах уу гэхээр нь авахаар нь болоод над руу Хаан банкны 5303477177 тоот дансны дугаар явуулсан.Тухайн дансны эзэмшигч нь Б.Эрдэнэбат гэх хүн гарч ирж байсан.Тэгээд надад гүйлгээний утга дээр нь 130 гэж бичээд 350,000 төгрөг шилжүүлээрэй гэж бичээрэй Цоо шинэ 3 жилийн баталгаат хуудастай шүү. Маргааш залгаарай гээд 80206332 гэсэн дугар үлдээсэн. Тэгэхээр нь итгээд шилжүүлсэн. Тэгээд удалгүй тухайн төслийн зуух гэсэн фейсбүүк хуудаснаас тавьсан постон доор хүмүүс худлаа шүү битгий мөнгө шилжүүлээрэй гэсэн байхаар нь юм бичих гэтэл шууд намайг блок хийчихсэн.Тэгээд өгсөн дугаар луу залгахад утас нь холбогдох боломжгүй байсан... би өөрийн Хаан банкны 5099055359 тоот данснаас Эрдэнэбат гэх нэртэй хүний Хаан банкны 5303477177 тоот данс руу 2022 оны 04 дүгэр сарын 22-ны өдрийн 22 цаг 30 минутад 350,000 төгрөг шилжүүлсэн...гэх мэдүүлэг / 8-р хх-ийн 122-123 /,
38. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
.....Би 2022 оны 04 дүгээр сарын 20-ны Өмнөговь аймгийн Цогт цэций суманд байхдаа фэйсбүүк ухаж байтал Төслийн зуух гэсэн хаяганд аз гэж бичвэл азтан болно гэх утгатай юм байхаар нь аз гэж бичсэн чинь 10 гаран минутын дараа та азтан боллоо 700.000 төгрөгийн зуухыг 300.000 төгрөгөөр авх эрхтэй боллоо гэсэн чат ирсэн. Тухайн хаягаас мөнгөө 5302365770 гэсэн данс руу хийвэл зуухаа орон нутгийн унаанд тавж өгнө гэхээр нь дээрх дансанд 300.000 төгрөгийг тухайн өдрийн 19 цаг 08 цагт хийсэн байдаг юм. Ингээд ор сураггүй алга болсон. Маргааш нь миний хаягийг блок хийсэн байсан. 5941096489 гэсэн өөрийн Хаан банкны данснаас утга дээр нь 130 гэсэн утга бичсэн...гэх мэдүүлэг / 8-р хх-ийн 173-174 /,
39. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
....Би 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гэртээ фэйсбүүк орж Зуух захиалга Төслийн гэсэн пэйж хуудас руу ороод зуух үзэж байгаад нөхөртэйгээ ярилцаж зуух захиалахаар болоод тус хаяг руу чат бичиж зуухаа захиалаад, тэр хаягаас таны захиалгыг бүртгэж байна гээд Хаан банкны 5302365770 гэсэн дансны дугаарыг өгөөд захиалгын код нь 130 гэж хэлээд мөнгөн дүн нь 350.000 төгрөг гэж хэлэхээр нь би нөхрийнхөө 5916313984 гэсэн данснаас 350.000 төгрөг шилжүүлсэн...гэх мэдүүлэг / 8-р хх-ийн 235-236/,
40. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
....2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн фейсбүүк хаягаар Төслийн зуух захиалга гэсэн хаягтай хүн чаталж байгаад худалдаж авахаар болоод Хаан банкны 5303477246 гэсэн Баярхүү гэх хүний данс руу 350,000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлэхдээ утган дээр нь 130,000 төгрөг гэсэн утга бичсэн. Мөнгө шилжүүлсний дараа тухайн хүн нь зухыг чи нь маргааш өглөө хүргэж өгнө гэж чаталсан. Маргааш өглөө нь зуух ирэхгүй байхаар нь нөгөө хүн рүү чат бичихэд намайг блок хийгээд байхгүй болсон...гэх мэдүүлэг / 9-р хх-ийн 106-107 /,
41. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
....2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Дундговь такси үйлчилгээний групп дээр “төслийн зуух захиалга” гэсэн хаягнаас “төслийн зуух зарна” гэх зарын дагуу чатаар холбогдож төслийн зуух захиалахаар болсон бөгөөд Хаан банкны 5303085599 дугаарын данс руу өөрийн 5450246784 тоот данснаас 300,000 төгрөгийг 130 гэсэн утга бичиж явуул гэсний дагуу шилжүүлсэн. Тэгсэн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны шөнө 00 цаг өнгөрч байхад мөнгөө шилжүүлээгүй бол 5376342429 гэсэн данс явуулсан бөгөөд мөн таны данс баталгаажлаа гэсэн чат ирсэн бөгөөд хүргэлтийн 60,000 төгрөг 5303414413 гэсэн данс руу явуулсан байсан. Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 15 цагийн үед хүргэлт хэзээ вэ гэж чатаар холбогдоход хаяг хаана вэ гэхээр нь би хаягаа явуулахад хүргэлтийн мөнгө 60,000 төгрөг гээд Даваатогтох гэсэн эзэмшигчтэй 5303414413 тоот дансыг явуулж байсан бөгөөд түүнээс хойш миний фейсбүүк чатыг блоклосон байсан...гэх мэдүүлэг / 9-р хх-ийн 180-181 /,
42. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
.... 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр фейсбүүк зар дээр “төслийн зуух захиалга” гэсэн нэртэй зар дээр төслийн зуух захиалга авна гэсэн зар байхаар нь фейсбүүк чатаар нь холбогдоход зуухны үнэ 600,000 төгрөг гэж байсан бөгөөд урьдчилгаа 300,000 төгрөг өгч байж НӨАТ-ын баримт өгнө. Мөн урьдчилгаа өгч байж захиалга баталгаажна гэсэн. Надад тухайн үед өгөх бэлэн мөнгө байхгүй байсан бөгөөд маргааш урьдчилгаагаа шилжүүлэхээр тохирсон.Тэгсэн маргааш өглөө нь 2022 оны 03 дугаар сарын 22-ны өглөө тухайн “Төслийн зуух захиалга” гэсэн чатнаас захиалга дууслаа яасан бэ гээд байсан бөгөөд би тэтгэврийн зээлээ нэмж хийж Хаан банкны М.Батсайхан гэсэн эзэмшигчтэй 5073274969 тоот данс руу 300,000 төгрөгийг тухайн хүний хэлснээр 125 гэх утгатай шилжүүлсэн. Тухайн үед надад одоо унаанд тавьсан гараад явж байгаа гэж хэлж байсан бөгөөд мөнгө шилжүүлснээс хойш миний фейсбүүкийг блоклосон байсан. Тухайн үед би утасны дугаар асуухад надад 77667706 гэсэн дугаар өгсөн бөгөөд тухайн утас нь дуудаж байсан бөгөөд авахгүй байсан. Маргааш нь орох ярианы эрх нь хаагдсан байсан...гэх мэдүүлэг /10-р хх-ийн 14-15 /,
43. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
....Би 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр цахим орчинд фейсбүүк хаягаараа мэдээлэл харж байтал “Төслийн зуух захиалга” гэсэн нэртэй цахим хаягнаас төслийн зух, нам даралтын зуух зарна, хөдөө орон нутагт хүргэлт хийнэ гэх мэдээлэл нийлэгдсэн байсныг олж харсан... нам даралтын 100 метр квадрат хэмжээтэй талбайг халаах хүчин чадалтай зуухыг худалдаж авахаар болсон. Миний худалдан авсан зуухыг 500,000 төгрөгийн үнэтэй гэсэн ба би төрсөн дүү Д.Бүрэнзулаас 500,000 төгрөг зээлж авч Д.Бүрэнзулын Хаан банкны 5688113845 тоот данснаас “Төслийн зуух захиалга” гэх цахим хаягнаас ирүүлсэн Хаан банкны 5303477177 тоот Эрдэнэбат Пүрэвжав гэх эзэмшигчтэй данс руу 130 гэсэн утгатайгаар 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 12 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Олон улсын худалдааны төвийн АТМ-ээс шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэн талаараа “Төслийн зуух захиалга” гэх цахим хаяг руу мессеж /чат/ явуулсан. Тухайн хаягнаас хаягаа тодорхой явуулаарай гэсэн хариу өгсөн. Түүнээс хойш хариу өгөөгүй миний фейсбүүкийг блоклочихсон байсан...гэх мэдүүлэг /10-р хх-ийн 90 /,
44. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
....Би 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр өөрийн фейсбүүк хаягаараа фейсбүүк орж байтал “Бүх хөвсгөлчүүд энд” гэсэн зарын нэгдсэн групп дээр “Төслийн зуух захиалга” гэсэн фейсбүүк хаягаар төслийн зуухны зураг байршуулан зарна гэсэн байсан. Тэгэхээр нь тухайн өдрөө тэр хаяг руу фейсбүүкээр чат бичээд том зуухнаас нь Хөвсгөлд авъя гэж хэлэхэд таны захиалгыг авлаа гээд 5303195658 дугаарын Амарсанаа гэх хүний данс явуулсан. Гүйлгээний утга дээр нь zuuh гэж бичээрэй гэхээр нь Хөвсгөлд хэзээ ирэх бэ гэж чатаар асуухад 2 хоногийн дараа очно. Эндээс бараг одоо гарлаа гэсэн. Тэгэхээр нь 02 дугаар сарын 23-ны өдөр орой тухайн хүний дээрх өгсөн данс руу мөнгийг нь буюу 400,00 төгрөг шилжүүлсэн. Би гүйлгээний утга дээр нь Zuuh Huwsguld 89598228 гэж бичээд шилжүүлсэн. Түүнээс хойш 2 хоногийн дараа буюу 02 дугаар сарын 25-ны өдөр нөгөө фейсбүүк хаяг буюу Төслийн зуух захиалга гэх хаяг руу зуух маань ирсэн үү хаанаас очиж авах бэ? Гэж асуухад өнөөдөр оройдоо очно шүү гэсэн хариу ирсэн... маргааш өглөө нь чат бичихэд таны хүргэлт ирсэн шүү гэж чат ирэхэд хаанаас авах бэ? Хаягаа гэж асуухад хүргэлтийн мөнгө шилжүүлээд хүргүүлээд аваарай гээд фейсбүүк чатаар 533217459 дугаарын Отгонзаяа гэх хүний данс руу хүргэлтийн мөнгө 60,000 төгрөг шилжүүлээрэй, утга дэр нь 197 кодыг бичээрэй гэхэд нь би би мөнгө шилжүүлээгүй хэсэг хугацаа болсон. Тэр үед 60,000 төгрөгөө шатахууны мөнгө гэж тайлбарлаж байсан.Тэгэхээр нь 60,000 төгрөг шилжүүлсэн...гэх мэдүүлэг / 11-р хх-ийн 66-67 /,
....Миний гэх хаяг уг жагсаалтын 170 дугаарт байна. Мөн манай охин болох Сансарын Sanska Sansar гэх фейсбүүк хаяг 171 дугаарт байна...гэх мэдүүлэг /11-р хх-ийн 70-71 /,
45. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
..... 2022 оны 04 дүгэр сарын 24-ний өдрийн 22 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2-22 тоот гэртээ утсаараа фейсбүүк ороод байж байтал “Төслийн зуух худалдаа” гэсэн фейсбүүкээр Дөл гэдэг цоо шинэ зуух ганц үлдсэн байна. 350,000 төгрөгөөр зарна гэхээр нь тухайн хаяг руу чат бичээд шинэ үү, яндантай юу, хэзээ хүргэх вэ гэх зэрэг асуултуудыг асуухад өглөө 8 цагаас хүргэнэ. Хүргэлт үнэгүй өнөөдөртөө мөнгөө шилжүүлбэл яндан дагалдуулж үнэгүй хүргэж өгнө гэхээр нь итгээд өөрийн Хаан банкны 5014031448 тоот данснаас 350,000 төгрөгийг, 5303477177 тоот Эрдэнэбат эзэмшигчтэй данс руу шилжүүлсэн. Тэгээд та нартай ямар утсаар холбогдох вэ гэж асуутал 80206332 гэсэн дугаараар холбогдоорой гэхээр нь залгатал ажлын цаг дууссан байна. маргааш холбогдоорой гэсэн.Хамгийн гол анхааруулсан зүйл нь захиалгын кодоо 125 гэж бичээрэй гэсэн. Яагаад заавал ийм утгатай шилжүүлэх юм бэ гэхэд НӨАТ-н баримт шивж өгөх учраас энэ кодын заавал бичээрэй гэхээр нь гүйлгээний утга дээр нь 125. Dolgorsuren Doogii.88620717 гэсэн утгатай шилжүүлсэн...гэх мэдүүлэг /11-р хх-ийн 247-248 /,
46. Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
....2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 12 цаг 30 минутын үед Дархан аймгийн том зарын групп дээр CH Haliuna гэсэн фейсбүүк хаягтай хэрэглэгчээс “төслийн зуух зарна” гэсэн зар байршуулсан байсан учраас би тухайн үед хувь чат руу нь холбогдсон. Харин тухайн үед төслийн зуух нь 500,000 төгрөг гэсэн учраас би авъя гэж бодоод чатаар асууж тодруулахад 5376342429 Н.Хишигтогтох гэсэн данс руу 250,000 төгрөг хийчих утган дээрээ 109 гэж бичээрэй гэсэн. Харин үлдсэн 250,000 төгрөгийг лизингээр өгч болно гэж хэлсэн учраас надад боломжийн санагдаад би тухайн үед мөнгөө шилжүүлсэн. Орой 18 цагийн үед дахин чат бичээд хүргэлтийн мөнгө 70,000 төгрөг өгөөрэй гэж хэлэхээр нь надад одоо 30,000 төгрөг үлдсэн гэж хэлэхэд хамаагүй явуулчих гэж хэлсэн. Тэгээд би 5303414446 дугаарын данс руу 30,000 төгрөг шилжүүлээд утга дээр 109 гэж бичиж явуулсан. Тэгээд хэсэг хугацааны дараа фейсбүүкийг блок хийсэн байсан...гэх мэдүүлэг / 12-р хх-ийн 74 /,
47. Хохирогч С.Мөнхдалай мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
....2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гэртээ фейсбүүк орж байгаад “Төслийн зуух захиалга” нэртэй фейсбүүк хаяг руу “төслийн зуух байгаа юу яндан дагалдах уу” гэтэл “тиймээ. Зуух байгаа яндан дагалдана. Одоо сүүлчийн захиалга авч байна. Та одоо мөнгөө шилжүүлчихвэл манайх хүргэлттэй тул өглөө хүргээд өгнө” гэсэн. Тэгээд би мөнгө шилжүүлэх дансыг асууж байгаад өглөө 9 цагийн үед зуухаа Хандгайт зуслан руу авъя гэж хэлсэн. Тэгээд төслийн зуухны үнэ болох 600,000 төгрөгийг Хаан банкны 5376342429 тоот Н.Хишигтогтох гэсэн данс руу шилжүүлээд мөнгөө хийсэн талаар хэлсэн. Тэгтэл тэр хүн за би өглөө тантай холбогдоод хаягаар нь хүргээд өгье. Таны захиалга баталгаажууллаа гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь ажлаасаа чөлөө авчихаад Хандгайтад байрлах зуслангийн байран дээрээ очоод зуух ирэхийг хүлээсэн боловч ирээгүй тул чат бичтэл хариу өгөлгүй өмнө бичсэн чатуудаа устгаад алга болсон. Би 2022 оны 04 дүгээр сарын 21-ний орой 19 цагийн үед Баянгол дүүргийн 25 хороо Голден парк хотхоны 103-59 тоот гэртээ байхдаа Most money апплейкшн ашиглаад Н.Хишигтогтох гэх данс руу 600.000 төгрөг шилжүүлсэн.....гэх мэдүүлэг / 12-р хх-ийн 176-177 /,
48. Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
.... 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 16 цагийн үед фэйсбүүкэд ороод байж байтал “Төслийн зуухны азтан шалгаруулна” гэсэн зарын дагуу чатаар холбогдоход “Та азтан боллоо, нэг зуух 300.000 төгрөгөнд хүргүүлэх боломжтой боллоо” гэсэн. Тэгээд 3 төрлийн зуухнуудын зураг над руу ирүүлээд “та аль зуухнаас авах вэ” гэж асуухад би “600.000 төгрөгийн зуухнаас авъя” гэтэл “Таны захиалгыг хүлээж авлаа, захиалгын код нь 130” гэж ирүүлээд “гүйлгээний дүн нь 300.000 төгрөг боллоо, энд НӨАТ-ын баримт өгч захиалгыг баталгаажуулна” гэхээр нь эхнэр Г.Энхжаргалын Хаан банкинд бүртгэлтэй 5544146274 дугаарын данснаас 190.000 төгрөг, би өөрийн Хаан банкны 5544146285 гэсэн данснаасаа 110.000 төгрөг шилжүүлтэл “Өнөөдөр очно, таны захиалгыг хүлээж авлаа” гэсэн чат ирүүлээд “Хаана авах вэ” гэж асуухаар нь “би түрүүн холбоо барих утас, хаягаа явуулсан” гэхэд өөдөөс “за” гэж бичээд алга болчихсон юм. Төслийн зуух захиалга гэсэн хаяг байсан. 5303414413 гэсэн дансанд нийт 300.000 төгрөгийг гүйлгээний утга дээр нь 130 гэж бичиж шилжүүлэг хийсэн...гэх мэдүүлэг / 13-р хх-ийн 9-10 /,
49. Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
.... Би 2022 оны 04 дүгээр сарын 01 -ны өдөр 15 цагаас 17 цагийн хооронд фэйсбүүкээр зар харж байтал “Төслийн зуух худалдаа” гэсэн нэртэй фэйсбүүк хаяг байхаар нь чатаар нь холбогдоод холбоо барих утасныхаа дугаарыг өгөөч гэсэн чинь надад 80206332 гэсэн дугаарыг өгсөн. Тэгээд би удалгүй өгсөн дугаар луу залгахад уг дугаар холбогдохгүй байж байтал 5 минутын дараа над руу уг “Төслийн зуух худалдаа” гэсэн нэртэй фэйсбүүк хэрэглэгч чатаар залгахад би уг дуудлагыг аваад ярихад камераа нээлгүйгээр нэг залуу ярьсан. Тэгээд би төслийн зуух хэр олон байгаа юм бэ? гэж асаахад 1 ширхэг байгаа гэхээр нь би 1 ширхэг зуухыг чинь авъя гэж хэлсэн чинь над руу Баярхүү гэсэн 5303477246 энэ дансанд 600.000 төгрөг шилжүүлчих гүйлгээний утга дээр нь 130 гэсэн тоо хийгээрэй. Тэгвэл би НӨАТ-ын баримт гаргаж өгнө. Таны захиалга баталгаажих болно гэж хэлэхээр нь би 5303477246 дугаартай дансанд 600.000 төгрөг шилжүүлэхдээ урд нь 130 гэсэн кодыг нь хийгээд ард нь өөрийнхөө 80115210 гэсэн үтасны дугаараа бичээд шилжүүлсэн. Тэгээд би "Төслийн зуух худалдаа" гэсэн фэйсбүүк хаяг руу би мөнгөө шилжүүлчихсэн шүү гэж бичээд зуухаа Улаанбаатар хотод дүү Цэцэгдэлгэрийнд хүргүүлж авахаар дүү Цэцэгдэлгэрийн 89409760 гэсэн дугаарыг бичиж явуулсан. Тэгээд би 2022 оны 04 дүгээр сарын 01-ний орой 21 цаг хүртэл хүлээгээд хариу өгөхгүй миний дуудлагыг авахгүй байхаар нь би захиалгаа буцаая та миний мөнгийг буцаагаад хийгээд өгөөч гэсэн чинь над руу “ Дансаа" гэсэн чат явуулсан тэгээд миний фейсбүүк хаягийг блок хийчихсэн. Ийм учраас би залилуулсан юм байна гэж бодоод цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. Би өөриин Хас банкны 5003344833 дугаартай дансаас Хаан банкны 5303477246 дугаартай Баярхүү гэх хүний дансанд 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 130 гэсэн гүйлгээний утгатай 600.000 төгрөгийг шилжүүлсэн...гэх мэдүүлэг / 14-р хх-ийн 22-23 /,
50. Гэрч С.Мөнхсайхан мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
.... 2022 оны 03 сарын сүүлээр 4 сарын эхээр хамт тоглоомын газар тоглож байгаад тоглоомоо тоглохгүй төслийн зуух захиалга гэсэн пейж хаягаар орж гараад байхаар нь наадах чинь юу бэ? тоглоомоо тоглооч гэхэд захилгын сайт байгаа юм гэж надад хэлсэн. Тэгээд тоглоом дуусаад гэр рүүгээ явж байхдаа зуух захиалгын пейж хуудас ашиглан ганц нэг хүнээс мөнгө авч залилсан талаар ярьж байсан. ы залилан хийсэн мөнгөнөөс хамт ашигласан зүйл байхгүй. Би ыг мөнгө төгрөгтэй байгааг ч мэдээгүй...гэх мэдүүлэг / 7-р хх-ийн 181-182 /,
51. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
....Би 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн зарын нэгдсэн бүлгэм дээр “Төслийн зуух захиалга” гэсэн пейж хуудаснаас төслийн зуух зарна гээд бичсэн байхаар нь хэд вэ гээд чат бичихэд 350,000 төгрөг гэсэн Тэгэхээр нь “авъя” гэхэд “заа хаягаа явуулаарай та хаана захиалах вэ 1 л үлдсэн байна” гэхээр нь “Баянхонгор шинэ юм байгаа биз дээ” гэхэд “шинэ шинэ та захиалга өгөх үү” гэхээр нь “өгье” гэж хэлсэн. Тэгсэн “заа таны захиалгыг авлаа таны захиалгын дугаар 125, 5925300713 Ганхуяг гэх данс руу гүйлгээний утга дээр нь 125 гэж хийгээрэй” гэсэн. Тэгэхээр нь би хэзээ явуулах вэ гэхэд “одоо явуулнаа захиалга аваад дууслаа ингээд өглөө хүргэнээ” гэж хэлсэн. Би тэгэхээр нь “өглөө мөнгийг нь хийе” гэсэн. Тэгтэл маргааш нь “над руу юу болсон бэ 1 л үлдсэн. Захиална гэсэн ажил алчих юмаа, авахгүй бол хэлэхгүй, захиалгаараа гардаг гээд байхад” гээд уурлангуй чат бичихээр нь “уучлаарай мөнгө нь орж ирсэнгүй хө” гээд чат бичихэд “заазаа тэгээд авахгүй гэсэн” үгүй гэхээр нь би “дараа ирэхээр нь авъя даа одоо мөнгө нь бүтэхгүй байна хө” гээд бичсэн. Тэгээд мөн оны 04 дүгээр сарын 01-ний өдөр би “төслийн зуух захиалга” гэсэн пейж хуудас руу “сайн уу гээд чат бичээд “хас, өлзий зуух байгаа юу” гэхэд “байгаа” гэсэн тэгээд үнийг асуухад 500,000 төгрөг гэж хэлэхээр нь “2-ыг авъя” гэхэд “800,000 төгрөгөнд авдаа” гэж хэлээд “5303477246 Баярхүү гэх данс руу 130 гэсэн кодыг хийгээд захиалгаа өгнө” гэсэн тэгэхээр нь өөрийн таньдаг Даваахүү эгч, Баасан-Очир нарт “зуух авах уу” гэж хэлэхэд “авъя” гэсэн. Тэгээд зуухны тооцоогоо Даваахүү эгч миний данс руу 400,000 төгрөгөө шилжүүлсэн. Тэгээд удалгүй байж байхад Баасан-Очир над руу эхлээд 400,000 төгрөг зуух захиалах гээд шилжүүлсэн боловч “Төслийн зуух захиалга”-наас “3 зуух бол үндсэн үнэ буюу 500.000 төгрөгөөр очно” гэсэн тэгээд 5303477246 гэх данс руу 800,000 төгрөгөөр нэг, 400,000 төгрөгөөр нэг, 5303414413 Даваатогтох гэх данс руу 100,000 төгрөгөөр нэг нийт 3 гүйлгээ буюу 1,300,000 төгрөгийг 130 гэсэн кодоор шилжүүлж хийсэн. Тэгээд шилжүүлсний дараа надтай чат бичихээ больсон. ... Би өөрийн төрсөн эгч Даваахүүтэй утсаар ярихдаа зуух захиалах гээд сууж байна гэхэд... манайх ч гэсэн захиалчихдаг юм билүү гэсэн. Тэгээд Даваахүү эгч над руу мөнгөө шилжүүлээд байснаа над руу залгаснаа манай хажуу талын айлын эмэгтэй Баасан-Очир бас захиалъя гэнээ гээд тэр хоёр над руу мөнгөө шилжүүлсэн...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 113-114 /
52. Гэрч А.Цог-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
....Манай эхнэр нь фэйсбүүк хаягаар зуух захиалчихлаа мөнгийг нь шилжүүлмээр байна гээд 5376342429 гэсэн данс руу 300,000 төгрөг гүйлгээний утга дээр нь 130 гээд шилжүүлчих гэхээр нь би тухайн өдөр уг данс руу 300,000 төгрөгийг өөрийн 558627100 гэсэн данснаасаа шилжүүлсэн. Тэгээд байж байсан чинь эхнэр Цэнд-Аюуш 2 зуух авах юм бол 500,000 гэж байна. Дахиад нэг зуух авчих уу гэхээр нь тэг тэг гэсэн чинь дахиад 5303477246 гэсэн данс өгсөн. Тэгээд би өөрийн данснаас дахиад 200,000 төгрөг шилжүүлсэн...гэх мэдүүлэг / 6-р хх-ийн 16 /,
53. Гэрч Н.Хишигтогтох мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
....Хаан банкны 5375342429 дугаарын данс энэ миний эзэмшлийн данс мөн байна. Хуучин ажиллаж байхдаа ашиглаж байсан. Картыг одоогоос 7-8 жилийн өмнө гээсэн... Миний тухайн дансанд интернэт банк, мобайл банк бүртгэлтэй байдаг талаар мэдэхгүй... өөр хүнд ашиглуулж байгаагүй... Мөн дансанд орлогын гүйлгээ хийгдсэн талаар мэдэхгүй...гэх мэдүүлэг / 12-р хх-ийн 182-183 /
54. Нэгдсэн эмнэлгийн Нарийн мэргэжлийн эмч нарын 2022 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 33 дугаартай шинжээчийн:
...1. Оролцогч ын нь сэтгэл, мэдрэлийн хувьд эрүүл болсон байдлыг, зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.
2. Сэтгэл, мэдрэлийн ямар нэгэн өвчингүй.
3. Одоо сэтгэл мэдрэлийн ямар нэг өвчингүй урьд өмнө нь өвчилж байсан өөрийн өгүүлэмж болон өвчний карт байхгүй байна.
4. Оролцогч ын нь урьд өмнө ямар нэгэн сэтгэл мэдрэлийн өвчнөөр өвчилж байгаагүй.
5. Оролцогч ын нь тухайн хэрэг үйл явдал болсноос хойш сэтгэл мэдрэлийн өөрчлөлт илрээгүй.
6. Оролцогч ын нь хэрэг хариуцах чадвартай. Түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй....гэх дүгнэлт /13-р хх-ийн 206 / болон Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /5-р хх-ийн 219/, 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Хаан банкны №5225/10/307 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 19/, 5302905853 тоот Т.Дөлгөөний дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 21-34/, 5301466032 тоот *******ы дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 37-51/, Хаан банкны 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 5225/10/333 дугаартай албан бичиг, гэрэл зэргийн үзүүлэлтүүд /1-р хх 60-61/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 88-99 /, шүүгдэгч *******ы урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /13-р хх-ийн 72 /, Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл, Төслийн зуух захиалга гэх хаягаар фейсбүүкээр чат бичин харилцсан талаарх гэрэл зураг / 2-р хх-ийн 102-105 /, Баримт бичгийг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, дансны хуулга / 2-р хх-ийн 111-112/, Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл, “Төслийн зуух захиалга” гэсэн фейсбүүк хаягтай чатаар харилцсан талаарх гэрэл зураг /3-р хх-ийн 3-4, 4-р хх-ийн 53-55, 10-р хх-ийн 82-87, /, Баримт бичгийг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, дансны хуулга /1-р хх-ийн 178-180, 4-р хх-ийн 170-171, 5-р хх-ийн 13-14, 67-68, 222-230 8-р хх-ийн 73-74, 124-125 /, Төслийн зуух захиалга гэх фейсбүүкийн чатаар харилцсан талаарх зураг /7-р хх-ийн 43-46 /, М.Гантулгын эзэмшлийн Хаан банкан дахь 5303414446 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, гийн эзэмшлийн Хаан банкан дахь 5007383874 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга / 7-р хх-ийн 103-105, 107/, гийн эзэмшлийн Хаан банкан дахь 5072029906 тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, С.Анударийн эзэмшлийн Хаан банкан дахь 5005897247 тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /9-р хх-ийн 46-49 /, Хаан банкны 5450/80 дугартай албан бичиг / 10-р хх-ийн 37-50/ , 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Хаан банкны 29/4084 дугаартай албан бичиг, хавсралт, сиди 1 ширхэг /12-р хх-ийн 198-200 /, Н.Баярхүүгийн эзэмшлийн Хаан банкны 5303477246 дугаарын дансанд 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 17 цаг 47 минутанд 5003344833 дугаарын данснаас “130 80115210” гэсэн гүйлгээний утгатай Батчимэг Батбаатараас 600.000 төгрөгийг орлогоор шилжүүлсэн талаарх дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /14-р хх-ийн 52 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхийн өмнө шүүгдэгч ******* нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны магадлалд Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргасан гэж мэдүүлсэн боловч энэ талаарх нотлох баримтыг өөрөө болон түүний өмгөөлөгч нар гаргаж ирүүлээгүй, хэргийг шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн шүүхээс нотлох баримт ирээгүй тул түүний хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шүүх хуралдааныг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн шүүгдэгч *******аас тус шүүхэд 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хандаж “шүүх хурлыг товлож, хэргээ хурдан шийдвэрлүүлж ял шийтгэлээ ажил хөдөлмөр хийж дуусган нэг ч гэсэн хоногийн өмнө ар гэртээ очих хүсэлтэй байна” гэсэн хүсэлтийг харгалзсаныг дурдах нь зүйтэй байна.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт онлайнаар оролцсон хохирогч нь хэргийг Нийслэлийн аль нэг шүүх рүү харьяалалын дагуу шилүүлэх талаар хүсэлт гаргасан талаар дурдсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1-д зааснаар “хэргийг уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх хянан шийдвэрлэнэ” гэж хуульчилсаны дагуу хэргийг өөр газар шилжүүлэх хуульзүйн үндэслэлгүй гэж үзлээ.
Энэ талаар шүүх хоорондоо маргаж болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 06 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө иргэн С.Анударь, нарын ХААН банкны интернет системд хууль бусаар нэвтэрч нууц үгийг сэргээх замаар тэдний ХААН банкны 50055897247, 5072029906 данснаас 1.607.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан болох нь хохирогч С.Анударийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “....2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Малчны 21-46 тоот гэртээ ээж дүүтэйгээ цуг байж байхад манай ээжийн данснаас азтан гэсэн гүйлгээний утгатай 3 удаа 20,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн.Тэгээд ээж гайхаад миний Хаан банкны данс руу 1,944,000 төгрөг интернэт банкаар шилжүүлсэн.Тэгээд миний данснаас 8 минутын дараа азтан гээд 20,000, 100,000, 29,000, 50,000, 50,000, 98,000, 100,000, 200,000, 300,000, 200,000, 100,000, 100,000, 200,000, төгрөгийг тус миний интернэт банкаар нийт 1,547,000 төгрөгийн зарлага гарч хохирол учирсан. Миний 5005597247 тоот Хаан банкны данснаас Соронзонболд гэх 5648248882 тоот Хаан банзны данс руу зарлага үйлдсэн байсан.Миний дансны эзэмшигч Соронзонболд гэх хүнийг танихгүй...гэх,
.....2021 оны 05 дугаар сарын үед би гэдэг хоч нь Маараа гэж дууддаг 1999 онд төрсөн залуутай танилцсан. Миний таньдаг Отгонзаяа гэдэг залуутай найзууд байсан юм билээ. Хамт хэрэг хийгээд шүүхэд хэрэг нь байгаа гэж байсан... 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 16 цагийн үед би дүүтэйгээ хоёулаа байж байхад чатаар очиж байна гэж бичихээр нь би “манайд ирж яах гэж байгаа юм бэ гэхэд манайд хүрч ирээд утсыг чинь шалгана. Отгонзаяатай чат мессеж байгааг чинь шалгана гээд миний гар утсыг булааж үзэж байхад гаднаас манай эгч Дэлгэрмаа хашаанд ороод иртэл эгчээс нуугдаад гэрт орсны дараа миний гар утсыг аваад яваад өгсөн байсан. Миний гар утсанд Хаан банкны 5005897247 тоот дугаартай данстай холбоотой интернэт банк болон уг банктай холбоотой Anud [email protected] нэртэй мэйл хаяг холбоотой нээлттэй байсан юм. Хаан банкны нэвтрэх нэрийг өмнө нь асуугаад мэдэж байсан. Тэгээд мэйл хаягаар нууц үгийг шинэчлэн аваад данснаас интернэт банкны гүйлгээ хийсэн байсан. Найз Отгонзаяа нь чиний данснаас алдсан сая хэдэн зуун мянгаар цахим покер тоглоод алдсан гэж байсан. Угаасаа ойлгомжтой ш дээ чиний мөнгийг авсан гэсэн. Тэгээд маргааш өглөө нь 9 цагийн үед манай гэрт ирээд гар утсыг өгч байхад эгч Болормаа гаднаас хашаа руу ороод ирэхэд бас нуугдаад эгчид харагдаагүй яваад өгсөн. Манай эгч мэдээгүй...гэх,
Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өөрийн 5072029906 дугаарын дансандаа Содон хорооллын АТМ дээрээс 3 сая төгрөг хийгээд 1 сая төгрөгийг нь охин М.Мөнхзаяагийн 5005720904 дугаарын данс руу хийсэн.Тэгээд миний дансанд 2 сая төгрөг үлдсэн. Орой нь гэртээ хариад 20 цаг 18 минутанд миний данснаас 20,000 төгрөг азтан гэсэн утгаар гарсан байхыг хараад гайхаад байж байтал 20 цаг 52 минутанд дахин 20,000 төгрөг, дахин 21 цаг 40 минутанд 20,000 төгрөг гарахаар нь би гайхаад дансанд үлдсэн байсан 1,944,000 төгрөгийг өөрийн охин С.Анударийн 5005897247 дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгээд унтчихаад маргааш өглөө нь сэрээд Содон хороолол ороод охиныхоо данснаас мөнгөө авах гэтэл охины дансанд 400,000 төгрөг үлдсэн байсан. Манай охины данснаас нийт 3 удаагийн шилжүүлгээр 1,544,000 төгрөгийг Соронзонболд гэх хүний Хаан банкны 5648248882 дугаарын данс руу орсон байсан... гэх мэдүүлэг зэргээр нотлогдсон байна.
Шүүгдэгч *******ы уг үйлдлээс эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь хохирогч С.Анударьтай урьдын танил харилцааг ашиглаж түүний утсыг авч интернет банкны кодыг өөрчилж түүний дансанд хууль бусаар нэвтэрч 1.607.000 төгрөгийг хулгайлж, уг мөнгөөр мөрийтэй тоглоом тоглож үрэгдүүлж дуусгасан үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Мөн шүүгдэгч ******* нь цахим хэрэгсэл ашиглаж үргэлжилсэн үйлдлээр мөрийтэй тоглоом тоглох зорилгоор “төслийн зуух захиалга” пейж хуудас нээн төслийн зуух нийлүүлэх нэрийдлээр 2022 оны 02 дугаар сарын 28-ний өдөр 1.иргэн аас 400.000 төгрөгийг хүргэлтийн 60.000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 12-ний өдөр 2. иргэн Ж.Отгонжаргалаас 400.000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 17-ний өдөр 3.иргэн оос 2 удаагийн үйлдлээр 500.000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 21-нд 4. иргэн аас 500.000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 22-нд 5.иргэн Ч.Цэцэгсумьяагаас 300.000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 6.иргэн аас 2 удаагийн үйлдлээр 500.000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 25-ний өдөр 7.иргэн аас 3 удаагийн үйлдлээр 800.000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 26-ний өдөр 8.иргэн аас 300.000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 27-ний өдөр 9. иргэн Д.Ичинхорлоогоос 500.000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 10. иргэн , Ц.Баасан-Очир, Д.Даваахүү нараас 1.300.000 төгрөг, мөн өдөр 11. иргэн гээс 250.000 төгрөг,12. иргэн *******аас 600.000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 02-нд 13.иргэн гаас 350.000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 14.иргэн Г.Хатанбаатараас 550.000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 15.иргэн оос 300.000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 15-ний өдөр 16.иргэн ээс 250.000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 16-ний өдөр 17.иргэн гаас 350.000 төгрөг, 2022 оны 18. иргэн Б.Дашхоролоос 650.000 төгрөг, мөн өдөр 19.иргэн аас 500.000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр 20.иргэн ээс 640.000 төгрөг, мөн өдөр 21.иргэн *******гаас 300.000 төгрөг, мөн өдөр 22.иргэн аас 300.000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 23.иргэн С.Мөнхдалайгаас 600.000 төгрөг, мөн өдөр 24.иргэн гаас 250.000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 22-ний өдөр 25.иргэн гаас 300.000 төгрөг, мөн өдөр 26.иргэн ээс 300.000 төгрөг хүргэлтийн үнэ 60.000 төгрөг, мөн өдөр 27. иргэн аас 350.000 төгрөг, мөн өдөр 28.иргэн ээс 500.000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 23-ний өдөр 29.иргэн гаас 300.000 төгрөг, мөн өдөр 30.иргэн аас 300.000 төгрөг, мөн өдөр 31.иргэн гаас 350.000 төгрөг, мөн өдөр 32.иргэн ээс 500.000 төгрөг, мөн өдөр 33. иргэн Н.Сарайнгүлээс 350.000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 34. иргэн Г.Цэнд-Аюушаас 2 удаагийн үйлдлээр 500.000 төгрөг, мөн өдөр 35. иргэн Ч.Буянтөгсөөс 350.000 төгрөг, мөн өдөр 36.иргэн гээс 350.000 төгрөг, мөн өдөр 37. иргэн *******гаас 280.000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 26-ний өдөр 38. иргэн гаас 350.000 төгрөг, мөн өдөр 39. иргэн ас 350.000 төгрөг, мөн өдөр 40. иргэн гаас 350.000 төгрөг нийт 42 иргэний 17.290.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сараас 04 дүгээр сар хүртэл Улаанбаатар хот, Орхон аймгийн Баян-Өндөр, Дархан-Уул аймаг, Хөвсгөл аймгийн Мөрөн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Говь-Сүмбэр аймаг, Төв аймгийн Жаргалант, Өвөрхангай аймгийн Богд, Баян-Өндөр, Дорнод аймгийн Баян-Уул, Хэнтий аймгийн Биндэр, Дундговь аймгийн Сайнцагаан, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Баян-Өлгий аймгийн Өлгий, Өмнөговь аймгийн Ноён, Сэврэй, Баяндалай, Цогтцэций, Баянхонгор аймгийн Баянхонгор, Галуут, Баацагаан, Шинэжинст сумдын иргэдээс 250.000-1.300.000 төгрөгийг залилан авсан байна.
Дээрх үйл баримт болсон нь хохирогч нарын мэдүүлгээс гадна тэдний шүүгдэгч *******ы хэлж өгсөн данс руу мөнгөө шилжүүлсэн дансны нотлох баримтаар нотлогдсон байна гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь мөрийтэй тоглоом тоглож улмаар мөрийтэй тоглоомд донтож алдсан мөнгийг “төслийн зуух захилга” гэсэн пейж нээж уг пейж хуудас дээрээ гэрийн зуухны зургийг эвлүүлэн зар тавьснаар бусдаас мөнгө залилж авах нөхцөл бүрдэж хохирогч нараас залилж авсан гэх мөнгийг мөрийтэй тоглоомд алдсан байна.
Нөгөө талаар төслийн зуух авахаар мөнгөө өгч байгаа иргэд уг захиалга авах хуудас нь үнэн зөв эсэх, байрлал хаяг нь хаана байдаг болон бусад мэдээллийг нарийн нягтлалгүй зөвхөн шүүгдэгч *******тай чаатаар харьцаж түүний хэлсэн үгээр мөнгөө шилжүүлж байсан нь бусдад залилах боломжийг олгосон гэж дүгнэхээр байна.
Иймд шүүгдэгч *******ыг иргэн С.Анударь, нарын интернет банкинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 1.607.000 төгрөгийг авч хулгайлсан, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.
Шүүгдэгч *******ы дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжүүдийг тус тус агуулж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлагыг тус тус хүлээлгэж шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт онлайнаар хохирогч нь оролцохоор онлайнаар орсон боловч шүүгдэгчээс мэдүүлэг авсаны дараа хохирогчийн мэдүүлгийг авах үед онлайнаас гарч шүүх хуралдаанд дахин оролцоогүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд оролцоогүй үндэслэлээр Зөрчлийн хуульд зааснаар арга хэмжээ авхуулахаар материалыг хүргүүлэхээр шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч *******д холбогдох хэрэгт хохирогч гэх М.Отгонцэцэгээс утсаар гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан талаар 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Ц.Баасанбат 5 дугаар хавтаст хэргийн 219 дүгээр талд тэмдэглэл үйлдсэн байна.
Гэвч уг хохирогчийн утсаар гаргасан гомдлын дагуу Цагдаагийн дээрх алба хаагч нь М.Отгонцэцэгийг хохирогчоор тогтоож мэдүүлэг аваагүй зохих ажиллагааг хийгээгүйгээс уг мэдээллийн нотлох чадвар алдагдаж түүнд хохирогчийн эрхээ эдлэх, хохирлоо нөхөн төлүүлэх шүүхийн шийдвэрийг гаргах үндэслэл байхгүй болсон тул шүүхээс хохирогч гэх М.Отгонцэцэгт хохирлыг гаргуулах шийдвэрийг гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нь “Шүүгдэгч *******ы хууль ёсны эрх ашгийг хамгаалахаар шүүх хуралдаанд оролцож байна. 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 218 дугаартай яллах дүгнэлт нь ******* нь 221 оны 06 дугаар сарын 14-ны өдрөөс 15-нд шилжих шөнө хохирогч С.Анударь, н.Дэлгэрмаа нарын хаан банкны интернэт банкид нэвтэрч нууц үгийг сэргээх замаар 1,607,000 төгрөгийг нууцаар хууль бусаар авсан нь хулгайлах гэмт хэрэг гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарт учруулсан 1,607,000 төгрөгийн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байна. Мөн яллах дүгнэлтэд ******* үргэлжилсэн үйлдлээр фейсбүүк цахим хуудсанд “Төслийн зуух захиалга” гэх нэртэй пэйж хуудас ажиллуулж түүгээрээ дамжуулж төслийн зуух нийлүүлэх нэрийдлээр бусдад зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдад хохирол учруулан залилах гэмт хэргийг үйлдсэн хэмээн улсын яллагчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг хүлээн зөвшөөрч байгаа. Тодруулбал хэргийн зүйлчлэлд маргаан байхгүй. Харин залилах гэмт хэргийн үргэлжилсэн үйлдлээс дараах холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.
1. 250,000 төгрөгийг шилжүүлсэн гэх боловч мөнгө шилжүүлсэн талаарх баримт байхгүй, 2-р хх-ийн 6-7 хуудсанд зуух захиалга төслийн пэйж хуудсанд залилуулсан гэдэг талаараа мэдүүлсэн байна.
2. аас 300,000 төгрөгийг шилжүүлсэн гэх боловч мөнгө шилжүүлсэн талаарх баримт байхгүй, *******тай харилцаа холбоо тогтоосон талаар баримт байхгүй байна.
3. 300,000 төгрөгийг шилжүүлсэн гэх боловч мөнгө шилжүүлсэн талаарх баримт байхгүй, цахим орчинд харилцаа үүсгэсэн талаарх чат байхгүй.
4. гаас 300,000 төгрөгийг шилжүүлсэн гэх боловч мөнгө шилжүүлсэн талаарх баримт байхгүй, цахим орчинд харилцаа үүсгэсэн талаарх чат байхгүй.
5. 650,000 төгрөгийг шилжүүлсэн гэх боловч мөнгө шилжүүлсэн талаарх баримт байхгүй, цахим орчинд харилцаа үүсгэсэн талаар нотлогдохгүй байна.
6.н.Налжирмаа 350,000 төгрөгийг шилжүүлсэн гэх боловч мөнгө шилжүүлсэн талаарх баримт байхгүй, мэдүүлэгтээ зуух захилга төслийн гэх пэйж хуудсанд захиалга өгсөн гэдэг. *******ы пэйж хаяг бол “Төслийн зуух захиалга” гэж байдаг. Н.Налжирмаагийн мэдүүлэгт “2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 15 цаг 45 минутад мөнгө шилжүүлсэн” гэж мэдүүлдэг. Уг цаг хугацааг харахад *******ы баривчлагдсан өдөр байгаа юм.
7. нь 250,000 төгрөгийг шилжүүлсэн гэх боловч мөнгө шилжүүлсэн талаарх баримт байхгүй, цахим орчинд харилцаа холбоо тогтоосон зүйл байхгүй.
8. нь 350,000 төгрөгийг шилжүүлсэн гэх боловч мөнгө шилжүүлсэн талаарх баримт байхгүй, түүний мэдүүлэгт “зуух захилга төслийн” гэх нэртэй пэйж хуудасны хаяг зөрүүтэй талаар мэдүүлсэн. Мөн цаг хугацааны хувьд 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр мөнгө шилжүүлсэн байдаг.
9. нь 500,000 төгрөг шилжүүлсэн гэх боловч мөнгө шилжүүлсэн талаарх баримт байхгүй, цахим орчинд харилцаа холбоо тогтоосон зүйл байхгүй.
10. 640,000 төгрөг шилжүүлсэн гэх боловч мөнгө шилжүүлсэн талаарх баримт байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан мэдүүлэг цаг хугацааны зөрүүтэй байдаг. 2022 оны 05 дугаар сарын дундуур мөнгөө шилжүүлсэн гэж мэдүүлдэг боловч 1-р хх-ийн 84 дүгээр хуудсанд ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хоригдсон байдаг. Тэгэхээр уг хугацаанд хохирогчтой харилцсан байх боломжгүй юм.
11. 300,000 төгрөгийг шилжүүлсэн гэх боловч мөнгө шилжүүлсэн талаарх баримт байхгүй. Цахим орчинд харилцаа холбоо тогтоосон зүйл байхгүй.
12. гаас 350,000 төгрөгийг шилжүүлсэн гэх боловч мөнгө шилжүүлсэн талаарх баримт байхгүй. Мөн мэдүүлэгтээ “төслийн зуух захиалга ” пэйж хуудас зөрүүтэй байна. 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр мөнгө шилжүүлсэн гэх боловч тухайн өдөр ******* нь баривчлагдсан юм. Тэгэхээр эдгээр 12 хохирогчийн мөнгө шилжүүлсэн талаарх баримт байхгүй. Цахим орчинд пэйж хуудсаар харилцаа холбоо тогтоосон нь эргэлзээтэй. Түүнчлэн цаг хугацааны хувьд тохирохгүй буюу *******ыг баривчлагдсан болон цагдан хоригдсон хугацаатай тохирохгүй байгаа нь уг хавтаст хэрэгт авагдсан байна. Тэгэхээр хохирогчийн мөнгө залилуулсан гэх үгээр хохирлыг тогтоож *******ыг залилах гэмт хэрэг үйлдсэн нь гэж дүгнэх нь хууль зүйн үндэслэлгүй юм. Хавтаст хэрэгт авагдсан хөдөлшгүй нотлох баримтаар тогтоогдсон тохиолдолд түүнийг буруутгах ёстой юм. Тухайн хөдөлшгүй нотлох баримтаар тогтоогдохгүй эргэлзээтэй байвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хуульчилсан байдаг. Иймд . эд 250,000 төгрөг, аас 300,000 төгрөг, 300,000 төгрөг, гаас 300,000 төгрөг, 650,000 төгрөг, н.Налжирмаа 350,000 төгрөг, нь 250,000 төгрөг, нь 350,000 төгрөг, нь 500,000 төгрөг, 640,000 төгрөг, 300,000 төгрөг, гаас 350,000 төгрөгийг шилжүүлэн авсан залилсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү. Яллах дүгнэлтэд заагдсан бусад хохирогч нарын тухайд хүлээн зөвшөөрч байгаа. Тодруулбал өмчлөх эрхийг хууль бусаар шилжүүлсэн авсан байхыг шаарддаг. Тэгэхээр хохирогчийн өмчлөх эрх буюу мөнгөө шилжүүлсэн талаар баримт байхгүй. Тиймээс хохирол тогтоогдохгүй байна. Залилах гэмт хэргийн 12 хохирогчид холбогдох үйлдэлд залилах гэмт хэргийн шинж хангагдахгүй байна. Иймд эдгээр 12 хохирогчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж илэрхийлсэн байна.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг судлахад дээрх нэр бүхий хохирогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогчоор тогтоож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3, 25.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу мэдүүлэг авч мөн хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн байна.
Дээрх хохирогч нарын мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд энэ хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар хохирогчийн мэдүүлэг нь баримтат мэдээлэл тул нотлох баримтаар тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч түүний өмгөөлөгч нар нь дээрх нэр бүхий хохирогч нарын шилжүүлсэн гэх мөнгийг аваагүй гэж мэдүүлж байгаа, 2022 оны 04 дүгээр сарын 26-ний өдөр шүүгдэгч нь Нийслэлд энэ хэргийн учир баривчлагдсан гэж мэдүүлж байгаа боловч нотлох баримтаар шүүгдэгч нь хохирогч нартай чаатаар харьцаж өөр бусдын дансаар мөрийтэй тоглоом тоглох зорилгоор мөнгийг шилжүүлж авсан, баривчлагдахаас өмнө хохирогч нартай харьцаж мөнгийг гуйвуулах талаар тохиролцсон байсан гэж дүгнэхээр байна.
Энэ тохиолдолд шүүгдэгч нь заавал өөрөө хохирогч нараас мөнгийг авсанаар залилах гэмт хэрэг төгсдөг биш бөгөөд уг мөнгийг залилан авах талаар санаа, сэдэлт төрж үйлдэл хийснээр энэ гэмт хэрэг төгссөн гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл өөр этгээдийн өмчлөл эзэмшилд байсан мөнгийг тодорхой хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, захиран зарцуулах эрхийг зөрчиж үгээр бодит байдлыг гуйвуулах замаар өмчлөгчийг төөрөгдөлд оруулж түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүй өөрийн өмчлөлд авах үйлдэл гаргасан байна гэж дүгнэлээ.
Залилах гэмт хэрэг нь хуурах, цахим хэрэгсэл ашиглан бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөх эрхийг нь буцаан өгөхгүй гэсэн санаа сэдэлтээр гол шинж нь хангагддаг болно.
Иймд өмгөөлөгч, шүүгдэгчээс гаргасан нэр бүхий 12 иргэнийг залилж мөнгийг аваагүй гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж үзэж өмгөөлөгч шүүгдэгчийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.
Иймд шүүгдэгч *******аас 1. Хохирогч д / /,
2. Хохирогч т /РД:/,
3. Хохирогч д /РД:/,
4. Хохирогч эд /РД:/,
5. Хохирогч д /РД:/,
7. Хохирогч д /РД:/,
8. Хохирогч д /РД:/,
9. Хохирогч д /РД: /,
10. Хохирогч од /РД:/,
11. Хохирогч д /РД:/,
12. Хохирогч д /РД:/,
13. Хохирогч д /РД:/,
14. Хохирогч д /РД:,/,
15. Хохирогч д /РД:/,
16. Хохирогч д /РД:/,
17. Хохирогч д /РД:/,
18. Хохирогч /РД:/,
19. Хохирогч д /РД:/,
20. Хохирогч д /РД:/,
21.Хохирогч д /РД:/,
22. Хохирогч д /РД:/,
23. Хохирогч т /РД:/,
24. Хохирогч д /РД:/,
25. Хохирогч т / РД:/,
26. Хохирогч т //РД: /,
27. Хохирогч т /РД: /,
28. Хохирогч д /РД:/,
29. Хохирогч д /РД:/,
30. Хохирогч д /РД:/,
31. Хохирогч /РД:/,
32. Хохирогч д /РД:/,
33. Хохирогч т /РД:/,
34. Хохирогч д /РД:/,
35. Хохирогч д /РД:З/,
36. Хохирогч д //,
37. Хохирогч д /РД:/,
38.Хохирогч д /РД:/,
39.Хохирогч *******д /РД:*******/,
40. Хохирогч ******* /РД:*******/,
41. Хохирогч *******д /РД: *******/,
42. Хохирогч *******т /РД:*******/, 600.000 төгрөг тус тус гаргуулж олгохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн улмаас хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх зорилгын хүрээнд уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, уг гэмт хэргийн улмаас хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр... удаа үйлдсэнийг” хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож хорих ялыг оногдуулж шийдвэрлэлээ.
Харин шүүгдэгч *******ы холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан үйлдэл нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д заасан “2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ний өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” бол энэ хуулийн үйлчлэлд хамаарна гэж заасанд хамаарч байна.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Эрүүгийн хуульд заасан / Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /,.....гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино. гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ы холбогдсон Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял оногдуулах гэсэн заалттай байна.
Иймд шүүх шүүгдэгч *******ы холбогдсон Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж шийдвэрлэж байгаа тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг хэрэглээгүй болно.
Учир нь шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 135 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3.2, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 06 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 23023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 665 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх бөгөөд түүний одоо холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх 3 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэж түүнд Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол гарсаны дараа өөр гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр тухайн гэмт хэрэгт нь хорих ял оногдуулж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 06 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 09 жилийн хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч *******д 9 жилийн хорих ял шүүхээс оногдуулж байгаа тул түүнд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж уг ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаас гадна, ял эрүүгийн хариуцлагыг оновчтой, үр нөлөөтэй сонгох явдал нь Эрүүгийн хариуцлагын зорилго, хүрэх үр дүнд нийцэхгүй гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялд тооцож нэмж нэгтгэлээ.
Мөн шүүгдэгч *******д тус шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулж нэгтгэсэн хорих ялыг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 06 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоолоо.
Шүүгдэгч *******д оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хулийн байдлыг харгалзан хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир Сүхбаатар дүүрэгт шалгагдаж байсан хэрэгт 583 хоног, Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдаж байх хугацаанд 148 хоног, Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт хэрэгт шалгагдаж байхдаа цагдан хоригдож байсан 476 хоног нийт 1207 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцлоо.
Түүний цагдан хоригдсон хугацааг 780 хоног гэж тооцож байгаа боловч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол , Нийслэлийн давж заалдах шатны магадлал зэрэгт дурьдагдсан цагдан хоригдсон хоногийг нэмж нэгтгэсэн бөгөөд цагдан хорьсон талаар Сүхбаатар дүүргийн шүүхээс шүүгчийн захирамж хэргийн хамт ирээгүй дурдах нь зүйтэй байна.
Гэхдээ хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, магадлалд дурдсан шүүгдэгч *******ы цагдан хоригдсон гэх хоногуудыг нэмж нэгтгэсэн болохыг дурдлаа.
Шүүгдэгч ******* нь хэрэг шүүхээр хянан шийдвэрлэгдсэний дараа хэргийн материалтай танилцах талаар хүсэлтийг бичгээр гаргаж байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1-д “мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч....д хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ...”, мөн хуулийн 32.1 дүгээр зүйлийн 3-д “...хэргийн материалтай танилцах боломж нөхцлийг бүрдүүлнэ”, мөн хуулийн 32.1 дүгээр зүйлийн 11-д “энэ зүйлд заасныг зөрчиж, хавтаст хэргийн материалтай танилцах хугацаа, боломж, нөхцлөөр хангаагүй мөрдөгчийн үйл ажиллагааны талаар прокурорт гомдол гаргаж болно” гэж тус тус хуульчилсан байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-д “яллагдагч....мөрдөн байцаалт дууссаны дараа хавтаст хэргийн материалтай танилцах эрхтэй..” гэж хуульчилсан байна.
Өөрөөр хэлбэл мөрдөн байцаалт дуусаж хэргийн материалтай танилцах талаар мэдэгдэх бөгөөд хэргийн материалтай танилцах боломж нөхцлөөр хангасаны үндсэн дээр яллагдагч нь хэргийн материалтай танилцаж, харин боломж нөхцлөөр хангаагүй тохиолдолд прокурорт гомдол гаргах эрхийг заасан байна.
Хэрэгт хэргийн материалтай танилцах боломж нөхцлөөр хангаагүй талаар прокурорт хэргийн оролцогч нараас хэн нэгэн нь гомдол гаргаагүй байна.
Мөн хэргийн материалыг зөвхөн мөрдөгч танилцуулах үүрэгтэй бөгөөд шүүх, прокурор хэргийн материалыг танилцуулах талаар хуульчлаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хэргийн материалтай өмгөөлөгч Т.Гүнжлхамын хамт танилцаж “зүйлчлэлийг хөнгөрүүлэх, хохирлоо барагдуулах талаар илэрхийлж байна” гэж хүсэлтээ бичиж гарын үсэг зурсан байгааг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байсан гэх гар утсыг хураан авсан бөгөөд уг гар утсыг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.
Хэрэгт шүүгдэгч *******ы хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжилж ирүүлээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт ын ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,
Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлсэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт ын ыг долоон зуун хорин / 720 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт ын ыг гурван / 03 / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан долоон зуун хорин / 720 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож гурван сарын / 03 / хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан гурван / 03 / жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт ялыг гурван жил гурван / 03 жил 3 сар / сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан гурван жил гурван / 03 жил 03 сар / сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн зургаан / 06 / жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг есөн жил гурван / 09 жил 03 сар / сарын хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ы энэ хэргийн учир цагдан хоригдсон мянга хоёр зуун долоо / 1207 / хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******д есөн жил гурван / 09 жил 03 сар / сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******аас 1. Хохирогч д / /,
2. Хохирогч т /РД:/,
3. Хохирогч д /РД:/,
4. Хохирогч эд /РД:/,
5. Хохирогч д /РД:/,
6. Хохирогч т /РД:/,
7. Хохирогч д /РД:/,
8. Хохирогч д /РД:/, Г
9. Хохирогч д /РД: /,
10. Хохирогч од /РД:/,
11. Хохирогч д /РД:/,
12. Хохирогч д /РД:/,
13. Хохирогч д /РД:/,
14. Хохирогч д /РД:,/,
15. Хохирогч д /РД:/,
16. Хохирогч д /РД:/,
17. Хохирогч д /РД:/,
18. Хохирогч /РД:/,
19. Хохирогч д /РД:/,
20. Хохирогч д /РД:/,
21.Хохирогч д /РД:/,
22. Хохирогч д /РД:/,
23. Хохирогч т /РД:/,
24. Хохирогч д /РД:/,
25. Хохирогч т / РД:/,
26. Хохирогч т //РД: /,
27. Хохирогч т /РД: /,
28. Хохирогч д /РД:/,
29. Хохирогч д /РД:/,
30. Хохирогч д /РД:/,
31. Хохирогч /РД:/,
32. Хохирогч д /РД:/,
33. Хохирогч т /РД:/,
34. Хохирогч д /РД:/,
35. Хохирогч д /РД:З/,
36. Хохирогч д //,
37. Хохирогч д /РД:/,
38.Хохирогч д /РД:/,
39.Хохирогч *******д /РД:*******/,
40. Хохирогч ******* /РД:*******/,
41. Хохирогч *******д /РД: *******/,
42. Хохирогч *******т /РД:*******/,
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гар утсыг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
9. Энэ хэргийн учир шүүгдэгч *******ы хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ