Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/232

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр

Улсын яллагч: Н.Цогням

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж  эрүүгийн дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн ******* регистрийн дугаартай

Үйлдсэн хэргийн талаар

      Шүүгдэгч Л.Уртнасан нь согтуурсан үедээ 2023 оны 08 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн 7-751 тоотод иргэн *******ийн гэрт нохой гэж доромжилсон шалтгаанаар *******тэй маргалдаж, улмаар нүүр хэсэгт 2-3 удаа цохин, 1 удаа өшиглөн зодож, эрүүл мэндэд баруун хоншоорын өмнөд болон гадна хана, баруун хацрын нум, баруун хацрын сэртэн ясны хугарал, баруун дээд, доод зовхи, баруун хацар шанаанд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

    ТОДОРХОЙЛОХ НЬ:

   Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

Одооноос МВ ресторанд зөөгч хийж байгаа. Сарын  700,000 төгрөгийн цалин авдаг. Хохирогч эхлээд намайг аягаар цохисон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлнө. Эцэг эх маань  Эрдэнэцогт сумд мал малладаг гэв.

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн  ..Би хохирогчид учруулсан хор хохирлоо төлж барагдуулсан. Тиймээс уг хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45/,

Хохирогч ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

Миний биед учирсан гэмтэл бүрэн эдгэрээгүй. Дахин хагалгаанд орох заалттай. Хохирол бүрэн төлөгдөөгүй байгаа гэв. *******гаас нийт 4000000 төгрөг нэхэмжилсэн. Эрүүл мэндийн даатгалын сангаас 3,129,000 эмчилгээ хийлгэсэн. Шүүгдэгчээс хохирол төлөөгүй байгаа. Би Улаанбаатар хотод 1 дүгээр эмнэлэг дээр Хацрын ясны хагалгаанд орсон. Хамрын хагалгаандаа 1 сарын дараа ороорой гэсэн боловч шүүгдэгч хохирол төлөөгүй учраас мөнгөгүй болоод хийлгэж чадахгүй байна гэв.

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... Би 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 23 цагийн үед гэрээсээ гараад We нэртэй бааранд гэх найзтайгаа очсон. Тус бааранд бид хоёр дижи хийж байгаад баар хаагаад 2 цагийн үед тус баарнаас гарсан. Бид хоёр бааранд байхдаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Баарнаас гарч байхдаа нэг, нэг шил пиво ууусан. Бид нар ы найзаар гийн гэрт хүргүүлсэн.Тэгээд бид дөрөв гийн гэрт байсан 2.5 литрийн савтай, 2 ширхэг сэрүүн нэртэй пиво хувааж уусан. гийн дүү гэх нүдний шилтэй шар залуу нь над руу агсрах шинжтэй юм яриад над руу томроод байсан. Тэр үед тус залууд наад хүн чинь чамаас ах хүн ингэж ярьж болохгүй. Надтай харьцдаг шигээ хүндэтгэж харьцаа гэж хэлтэл тус залуу надаас уучлал гуйгаад гар барьсан. Тэгээд хэсэг сууж байтал гэгч уусан юмандаа согтоод унтаад өгсөн. Тэгтэл тус нүдний шилтэй залуу миний хажууд ирж суугаад чиний ахын найз байна уу? надаас ах байна уу? надад хамаагүй гэхээр нь би чи одоо түрүүнээс хойш яах гээд байна гэтэл тус залуу миний хамар руу гараа атгасан байдалтай цохисон дахин үргэлжлүүлээд миний толгой хэсэг рүү цохиж эхэлсэн. Тэгтэл хамт явж байсан залуу нь салгаад одоо болно гэж хэлсэн. Тэгээд би салсныхаа дараа намайг зодсон залууд хандаж та нарыг маргааш цагдаад өгнө гэж хэлсэн чинь тус залуу цагдаа шүүх ярьдаг том пизда гэж ирээд миний зүүн талын хацарны хэсэгт өвдөглөсөн байх гэж бодож байна. Ямартай ч хөлийнхөө хэсгээр сүүлд миний хамрыг гэмтээсэн. Тэгээд би тэр үед хэсэг манараад ухаан ороод хартал гэгчийн хоёр дүү гэх залуучууд байхгүй байсан. Би гэх найзаа сэрээгээд танай хоёр дүү намайг зодчихлоо гэж хэлсэн. Тэр сайн сэрэхгүй байсан. Тэгээд 4 цагийн үед гийн гэрээс гараад эмнэлэг дээр ирээд хоносон. Би тэр үед жижүүрээс түлхүүр аваад өрөөндөө орсон. Миний баруун нүд хөхөрсөн. Толгойд гэмтэл авсан. Өөр гэмтэл байхгүй байна... Уг хэргийн улмаас миний баруун шанааны хацрын суурь яс цөмөрсний улмаас улсын нэгдүгээр төв эмнэлгийн эрүү, нүүрний мэс заслын тасагт хацрын цөмөрхий гаргаж, хадах хагалгаанд орсон. Тус хагалгаа болон эмчилгээ үйлчилгээний зардал болон Улаанбаатар хот руу ирж, очих зардал нийт 4,000,000 төгрөг байгаа байх гэж бодож байна... гэх мэдүүлэг /хх-ийн 5-6, 56/,

Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

..Би ийн эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 3,129,000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна... Одоогоор энэ төлбөр төлөгдөөгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 54/,

Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...Уртнасан ахын найзтай маргалдаад байхаар нь ах Уртнасанд хандаж чи ингэж болохгүй гэж хэлсэн чинь Уртнасан тус найзаас уучлалт гуйж зүгээр болсон. Тэгээд би хэсэг сууж байгаад гэрээс гараад бие засчихаад ороод иртэл ах орон дээрээ унтаад өгсөн байсан. Харин Уртнасан ахын найзтай маргалдаад байсан. Тэгэхээр нь би та хоёр одоо боль гэсэн чинь тус найз гэх залуу пиво ууж байсан аягаараа Уртнасангийн эрүүний хэсэгт нэг удаа цохисон чинь Уртнасан уурандаа тус залуугийн баруун талын нүүрний хэсэгт 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь би очоод Уртнасанг тэврээд салгаад түлхэж байтал Уртнасан өшиглөх шиг болсон. Тус залуугийн хаана нь өшиглөсөн гэдгийг мэдэхгүй байна. Тэгээд би Уртнасанг аваад гэр рүүгээ явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 11/,

Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 “...Маргааш сэрээд харсан чинь гэртээ ганцаараа унтаж байсан. Миний утас руу гэх найз маань залгаад Лхам-Эрдэнэ Уртнасанд зодуулсан байна гэхээр нь би Уртнасантай утсаар яриад юу болсон талаар асуусан чинь таны найз гэх Лхам-Эрдэнэтэй маргалдаад зодоон хийсэн талаар ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13/,

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Манай ажилтан болох Лхам-Эрдэнэ нь алжаал тайлах өрөөний орон дээр унтаж байхаар нь би Лхам-Эрдэнээс чи шөнө дуудагдсан юм уу гэсэн чинь толгойгоо бариад ёолоод хариу өгөхгүй байсан. Тэгээд би өөрийн хариуцсан ажлаа хийж байтал Лхам-Эрдэнэ нь та манай эхнэр рүү залгаад өгөөч гэхээр нь би өөрийнхөө утсаар эхнэр рүү залгаад Лхам-Эрдэнэ ажил дээр байна зодуулсан юм шиг байдалтай байна гэж хэлсэн чинь удалгүй эхнэр болох ирээд байж байтал араас нь эмч ирээд Лхам-Эрдэнийн биеийн байдлыг үзээд тархины хаван буулгах дусал хийж өгсөн Лхам-Эрдэнэ, хоёр явсан...  Лхам-Эрдэнийн баруун талын хацар, нүдний хэсэг нь хавдсан байдалтай байсан бусдаар бол ямар байсан гэдгийг нь санахгүй байна. Мөн алжаал тайлах өрөөний шал болон ширээний тавцан цус болсон байсан. Өрөөний бусад хэсэг зүгээр эмх замбараатай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 10922 дугаартай

...1 .ийн биед баруун хоншоорын өмнөд болон гадна хана, баруун хацрын нум, баруун хацрын сэртэн ясны хугарал, баруун дээд, доод зовхи, баруун хацар шанаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хундэвтэр зэрэгт хамаарна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

4.Дээрх гэмтэл нь  мохоо зүйлийн хэрэг учрал болсон гэх үед үүссэн байх боломжтой байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 18-19/,

-Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 02/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 39-42/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 60/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 61/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа/ хх-ийн 62/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа / хх-ийн 63/, депозит дансны хуулганууд /хх-ийн 65-70/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч Л.Уртнасан нь согтуурсан үедээ 2023 оны 08 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн 7-751 тоотод иргэн *******ийн гэрт нохой гэж доромжилсон шалтгаанаар *******тэй маргалдаж, улмаар нүүр хэсэгт 2-3 удаа цохин, 1 удаа өшиглөн зодож, эрүүл мэндэд баруун хоншоорын өмнөд болон гадна хана, баруун хацрын нум, баруун хацрын сэртэн ясны хугарал, баруун дээд, доод зовхи, баруун хацар шанаанд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч *******гийн мөрдөн байцалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг

Хохирогч *******гийн...тэр залуу миний хамар руу гараа атгасан байдалтай цохисон, дахин үргэлжлүүлээд миний толгой хэсэг рүү цохиж эхэлсэн. Миний зүүн талын хацарны хэсэгт өвдөглөсөн байх гэж бодож байна... гэх мэдүүлэг /хх-ийн 5-6, 56/,

Иргэний нэхэмжлэгч *******ын...ийн эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 3,129,000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна... Одоогоор энэ төлбөр төлөгдөөгүй байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 54/,

Гэрч *******ын...найз гэх залуу пиво ууж байсан аягаараа Уртнасангийн эрүүний хэсэгт нэг удаа цохисон чинь Уртнасан уурандаа тус залуугийн баруун талын нүүрний хэсэгт 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 11/,

Гэрч *******ийн...таны найз гэх Лхам-Эрдэнэтэй маргалдаад зодоон хийсэн талаар ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13/,

Гэрч гийн...ийн баруун талын хацар, нүдний хэсэг нь хавдсан байдалтай байсан, мөн алжаал тайлах өрөөний шал болон ширээний тавцан цус болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 10922 дугаартай....ийн биед баруун хоншоорын өмнөд болон гадна хана, баруун хацрын нум, баруун хацрын сэртэн ясны хугарал, баруун дээд, доод зовхи, баруун хацар шанаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...гэмтлийн хундэвтэр зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 18-19/, болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хэргийн хохирогч  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

            Шүүгдэгч ******* нь хохирогч ийн биед баруун хоншоорын өмнөд болон гадна хана, баруун хацрын нум, баруун хацрын сэртэн ясны хугарал, баруун дээд, доод зовхи, баруун хацар шанаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо ...гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 18-19/ талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.  

Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч ******* , хохирогч ******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчийг цохиж зодсон үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал, гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж хуульчилсан бөгөөд шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал  гэмт хэрэг үйлдсэн,  учирсан хохирол, хор уршгийн шинж чанар / хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,  шүүхийн хэлэлцүүлэгт нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирол нөхөн төлөөгдөөгүй, МВ ресторанд зөөгчөөр ажилладаг, сарын  700,000 төгрөгийн цалин, тогтмол орлоготой /, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боложмтой, улсын яллагчийн гаргасан дүгнэлт  зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг хэсэгчлэн буюу 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

Мөн хохирогч ******* нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт  төгрөгийн хөнгөлөлт чөлөөлтөд хамрагдсан байх тул шүүгдэгч *******гаас 3,129,000 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгож,

Хохирогч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтаар 695900 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас нэхэмжлэлийн шаардлагаас хоол хүнсний баримт 5900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,  нотлох баримтаар тогтоогдсон эмчилгээний зардал 690000 төгрөгийг шүүгдэгч *******гаас гаргуулж, хохирогч *******д олгож шийдвэрлэлээ.

Харин хохирогч Б.Лхам-эрдэнэ нь цаашид эмчилгээ хийлгэсэн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгонТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн ............хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч *******д оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч *******гаас 690,000 төгрөгийг гаргуулж, хохирогч *******д олгосугай.

7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч *******гаас 3,129,000 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

8. Хохирогч ийн нэхэмжлэлийн шаардлагаас 5900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, цаашид эмчилгээ хийлгэсэн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ      Ч.БАЙГАЛМАА