Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 09

 

 

                                           

Т.*******д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч  Б.Дамба  даргалж, шүүгч М.Нямбаяр, Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Т.Өсөхболд, нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нарыг оролцуулан

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолтой Т.*******д холбогдох эрүүгийн 1937000000072 дугаартай хэргийг шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдол, прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Туяагийн илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1990 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******гийн ******* нь Ховд аймгийн Алтай сумын*******  багийн нутаг дэвсгэр “Ендэрт *******” гэх нэртэй газарт 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр т*******гай зөвшөөрөлгүйгээр хууль б*******аар жижиг оврын трактор, шигшүүр зэрэг техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын буюу алтны эрэл хайгуул явуулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх “ Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг т*******гай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн т*******гай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ийг хоёр жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд ашигт малтмал эрж хайх, олборлохтой холбоотой үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Т.*******д тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хорихоос өөр  төрлийн ял эдлүүлэх албанд даалгаж, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас б*******дад учруулсан хохиролгүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.6, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.8-д зааснаар гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн 5 тооны морь, 2 тооны эм үхрийг битүүмжилсэн мөрдөгчийн санал, прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож Т.*******д буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан жижиг оврын трактор, шигшүүрийг иргэний нэхэмжлэгч Дамбийд олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******өөс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан жижиг оврын трактор, шигшүүрийн үнэ 3,100,000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч******* болон түүний өмгөөлөгч Б.Хосбаяр нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Т.*******ийг Ховд аймгийн Алтай сумын*******  багийн нутаг дэвсгэр “Ендэрт *******” гэх нэртэй газарт 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр т*******гай зөвшөөрөлгүйгээр хууль б*******аар жижиг оврын трактор, шигшүүр зэрэг техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэж гэм буруутайд тооцсон боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь тухайн газарт хууль б*******аар ашигт малтмалын эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогддоггүй.

Тухайлбал хэргийн газрын үзлэгт дурдсанаар тухайн газарт хуучин ухагдсан нүх байсныг шинээр булсан байгаа талаар дурдагдсан байх ба мөн хэргийн гол гэрчүүд болох , нарын мэдүүлгээр Т.******* нь хуучин ухагдсан нүхийг булж тэгшилсэн байсан нь тодорхойлогдсон, мөн шинжээчийн дүгнэлтээр тухайн газар хуучин ухсан газар болох нь тогтоогдсон бөгөөд үнэлгээг тогтоох боломжгүй талаар  дурджээ. Шүүх нотлох баримтуудыг үнэлэхгүйгээр прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэж эрүүгийн хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Прокурор эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хууль зүйн зөв дүгнэлт хийж шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байх боловч шүүгдэгч Т.*******ийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулан, тэнссэн нь үндэслэлгүй шийдвэр болжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2 дахь заалтад “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн т*******гай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ийг хоёр жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Учир нь дээрх заалт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан шаардлага хангагдан шүүгдэгчийг тэнссэн тохиолдолд албадлагын арга хэмжээг нэмж хэрэглэх эсэх журмыг зохицуулсан заалт юм.

Гэтэл шүүх мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг зохицуулсан заалт мэтээр ойлгож хэрэглэжээ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлгүй дүгнэлт хийсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж эсэргүүцэл бичсэн.Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийтгэх тогтоолыг  хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн  шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол, прокурорын эсэргүүцэлд  дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Т.******* нь 2019 оны 09 сарын 22-ны өдөр Ховд аймгийн Алтай сумын******* багийн нутаг дэвсгэр “Ендэрт *******” гэх нэртэй газарт т*******гай зөвшөөрөлгүйгээр  ашигт малтмалын эрэл хайгуул хийж хууль б*******аар  газрын хэвлийд халдсан гэж прокуророос Эрүүгийн хуулийн  т*******гай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.  

Анхан шатны шүүх  шүүгдэгч  Т.*******ийг т*******гай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн т*******гай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ийг нэг жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд ашигт малтмал эрж хайх, олборлохтой холбоотой үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах, албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Т.******* нь хэрэг бүртгэл,мөрдөн байцаалтын шатнаас болон шүүх хуралдааны үе шат хүртэл гэм буруугийн асуудлаар маргаж байсан  тул шүүх хуралдаан хоёр үе шаттай явагдсан байна.

Шүүгдэгч Т.******* нь би 2019 оны 09 сарын 21-ний өдөр Дамбий гэгч хүнээс зам засахаар тракторыг нь гуйж аваад зам засаж байтал цагдаа нар ирсэн. Тракторыг би унаж******* багийн “Хөх дугуйн ам” гэх газарт авч ирсэн. Дамбийгийн шигшүүрийг тракторын хамт аваад өгөхдөө хамтад нь өгье гэж бодсон. Би овоолгоотой шороо байхаар нь хонхор луу нь хийж тэгшилсэн гэж  түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн т*******гай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар  ялагдагчаар татах тогтоол танилцуулж, ял сонсгож яллах дүгнэлт үйлдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй гэж гэм буруугийн талаар маргасан байх ба түүний өмгөөлөгч давж заалдах   журмаар гаргасан гомдолдоо “...шүүгдэгч нь тухайн газарт хууль б*******аар ашигт малтмалын эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдоогүй.”  гэжээ.Өөрөөр хэлбэл шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруугийн асуудлаар маргасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж хор уршиг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж хуульчилжээ.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Т.*******ийг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан   Эрүүгийн хуулийн т*******гай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д  зааснаар шүүгдэгч  Т.*******ийг хоёр жилийн хугацаагаар тэнссэн нь  Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад шүүгдэгч Т.*******д ял оногдуулахгүйгээр тэнсэх хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл  үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож,  шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын  давж заалдах журмаар гаргасан гомдолд дүгнэлт өгөөгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн хуулийн 39.9 дүгээр  зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 80 дугаар  шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1.-д зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Т.*******д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр  зүйлийн 1,2 дахь хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан,эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

                            

                                                                

                          

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ДАМБА

                                                ШҮҮГЧИД                                            М.НЯМБАЯР

                                                                                                            Н.ТУЯА