| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2023/0169/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/182 |
| Огноо | 2023-08-23 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Б.Байгаль |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/182
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Б.Байгаль,
Нарийн бичгийн дарга: Н.Бүжинлхам,
Шүүгдэгч: Д.*******, Д., тэдгээрийн өмгөөлөгч ,
Шүүгдэгч: Д.*******, М., тэдгээрийн өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, / РД: /,
2. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* ******* овогт ******* *******, / РД: /,
3. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт, *******гийн , /РД:В/
4. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн , / РД:/ ,
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч Д.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан 2022 оны 08 дугаар сарын 20-ын үед Баянхонгор сумын Эрдэнэцогт сумын Ямаат 2 дугаар багийн Өртөнтийн өвөлжөө гэх бууцан дээр байсан иргэн ын эзэмшлийн эзэнгүй гэр болон амбаарын цүүг эвдэж буюу бусдын орон байранд нэвтрэн орж шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 13 ширхэг, мөнгөн бүс 1 ширхэг, хурган дотортой эмэгтэй хүний эмээл 1 ширхэг, цаа бугын арьсан годон гутал 1 ширхгийг машин механизм буюу мустанг-5 маркийн мотоциклийг ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 6,600,000 /зургаан сая зургаан зуун мянган / төгрөгийн хохирол учруулсан,
2.Шүүгдэгч Д.*******, Д., Д.*******, нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бүлэглэн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны шилжих шөнө Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 6 дугаар багийн 1105 тоот хашаанд байх иргэн гийн тусгайлан хамгаалсан байр, агуулах буюу амбаарын цоожийг нь эвдэж онгойлгон нэвтэрч орж дотор нь байсан бэлэн мөнгө 10.550.000 төгрөг, эмээл 1 ширхэг, хуучин цагийн жижиг гарын мөнгөн аяга 2 ширхэг, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, битүү ороосон хуучин цагийн мөнгөн хазаар 1 ширхэг, хуучин цагийн тэнзэн ташуур 1 ширхэг, халтар чанан хөөрөг 1 ширхэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч д 36.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
... 2022 оны 08 дугаар сарын 20-д гаргаад яг тодорхой өдрийг нь бол санахгүй байна. Оройны 22 цагийн орчимд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Ямаат 2 дугаар багийн иргэн ын “Өртөөний өвөлжөө” гэх газарт нутаглаж байсан өвөлжөөн дээр байсан торхон амбаар луу хаалгаар нь орсон. Уг амбаар нь ягаан өнгийн цоожтой байсан ба миний мотоциклийн багажинд байсан түлхүүрээр эвдээд уг амбаар луу орж, дотроос нь улаан цоохор өнгийн авдар байсан. Авдар нь дотроос эрэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, эмэгтэй хүний цаа бугын годон гутал 1 ширхэг, эмэгтэй хүний хурган дотортой дээл 1 ширхэг, ташуур 1 ширхэг, мөнгөн аяга 7-8 орчим байсан. Уг авдар нь бол цоожгүй байсан. Дээрх эд зүйлүүдийг авдран дотроос нь аваад мөнгөн аяга, бүсийг нь дээлийнхээ өвөртөө хийгээд амбаарын гадаа ёроолоос буюу баруун зүгт байсан жижиг хоосон шуудайнд дээл, гутал, ташуур гурвыг хийгээд өөрийн унаж явсан цэнхэр өнгийн улсын дугааргүй, хуучин мустанг-5 маркийн мотоциклийн ачаан дээр ганзагалаад өөрийн оршин суух гэртээ буюу Эрдэнэцогт сумын 2 дугаар багийн “Улаан даваа” гэх газарт байх гэртээ ирсэн юм. Гэртээ ирээд би гэрийн авдар дотроо авсан эд зүйлүүдийг хийсэн юм...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 137-138 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Шүүгдэгч Д.ийн мөрдөн байцаалтад шатанд өгсөн:
...Би Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 231-232/,
4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д. мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
5. Шүүгдэгч Д.*******гийн мөрдөн байцаалтад шатанд өгсөн:
..... Би Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 226/,
6. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
7. Шүүгдэгч М.гийн мөрдөн байцаалтад шатанд өгсөн:
....Би Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 229/,
8. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М. мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
9. Хохирогч гийн мөрдөн байцаалтад шатанд өгсөн:
...Би 2022 оны 07 дугаар сарын 27-ны орой 17 цагийн үед Эрдэнэцогт сумын 3 дугаар багт хөдөө гэртээ байж байгаад сумын төвд байх гэртээ ирсэн Гэртээ унтаж амарчхаад өглөө 06 цагийн үед босоод хашаандаа байх амбаарын цоожоо хартал цүүг нь мушгисан байдалтай байсан. Тэгэхээр нь гайхаад цоожноос нь татаад үзтэл цоож нь эвдрээгүй амбаар цоожтойгоо байсан. Би гэрийн ард байх нөгөө амбаараа үзтэл цоож цүүг нь эвдсэн байсан. Ороод хартал авдарнуудын таг онгорхой байсан. Тэгээд би мөнгөтэй авдраа үзтэл дотор нь байсан 10 сая төгрөг байхгүй байсан. Манай амбаарын дотор байсан авдар дотроос 10.550.000 төгрөг, 5 ширхэг мөнгөн аяга, мөнгөн тоноглолтой нинжин гахай гөлөмтэй эмээл, мөнгөн хазаар, тэнзэн ташуур зэрэг эд зүйлс алдагдсан...гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 99-101 /,
...Одоо надад нэмж хэлэх зүйл гэвэл тухайн үед хөөргөө алдсанаа үгүйлээгүй байсан. Би тухайн үед ... эмээл, хазаар, ташуур, 5 ширхэг мөнгөн аяга, арван сая таван зуун тавин мянган төгрөг алсан гэж мэдүүлсэн. Тухайн үед жижиг гарын манан хөөрөг даалин алдсанаа үгүйлээгүй байсан...гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 113-114 /,
10. Хохирогч ын мөрдөн байцаалтад шатанд өгсөн:
...Манай өвөлжөө Эрдэнэцогт сумын 2 дугаар багийн нутаг Өртөөний өвөлжөө гэх газар байдаг юм өвөлжөөн дээр маань өвлийн орон сууц, мөн амбаарууд байдаг юм зун намрын цагтаа эзэнгүй ойр очмоор нь нутаглаад эргэж тойроод байж байдаг юм гэтэл 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр манай хүү түүгээр очсон чинь гэрт болон амбаарт хулгай орж эд зүйл алдагдсан байна. Гэрт байсан авдар дотроос сүүлийн үеийн мөнгөн аяга 7 ширхэг, эрэгтэй мөнгөн бүс 1 ширхэг, гадна талын амбаар дотроос сүүлийн үеийн мөнгөн аяга 6 ширхэг эмэгтэй хүний ягаан эрвээхэй хээтэй хар өнгийн торгон гадартай хурган дээл 1 ширхэг. эмэгтэй хүний цаа бугын арьсан годон гутал 1 ширхэг тус тус алдагдсан байна...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 49-50 /,
......Тухайн хулгай орсон гэх цаг хугацаанд Эрдэнэцогт сумын 2 дугаар багийн Өртөөний өвөлжөө гэх газарт эзэнгүй өвлийн орон сууц, түүний ард таг модон амбаар 2 ширхэг байсан юм. Өвлийн орон сууц нь урд талдаа. ард нь модон 2 ширхэг амбаар нь зэрэгцээ байрлалтай байдаг. Тухайн өвлийн орон сууцны хаалга цоожтой байсан ба цүүг нь ямар нэгэн эд зүйлээр хөшөөд онгойлгоод орсон байсан. Өвлийн орон сууцны 2 ширхэг солонгос авдар байсан, нэг авдар нь цоожтой, нэг авдар нь цоожгүй байсан юм. Цоожгүй авдар дотор байсан эрэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, цоожтой байсан авдрын цоожийг татаж онгойлгоод дотроос нь 6 ширхэг мөнгөн аяга алдагдсан байсан. Өвлийн орон сууцны хоймрын тавилгын араар тэнзэн ташуур хийсэн байсан. Тэр ташуурыг авсан байсан, тухайн ташуурыг хүүхдүүдийг малд явж байгаад хаячихсан юм байна гээд анзаараагүй байсан юм. Гэтэл өвлийн сууцнаас алдагдсан байсан. Хойно байх модон амбаарын ертөнцийн зүгээр баруун талын модон амбаарын цоожийг эвдэж, авдар дотроос эмэгтэй хүний хар торгон өнгийн хурган дээл 1 ширхэг, цаа бугын гутал 1 ширхэг, 7 ширхэг мөнгөн аяга тус тус алдагдсан байсан юм. Авдар нь мөн тухайн үед цоожтой байсан юм. Эрэгтэй хүний мөнгөн бүс, ташуур, 6 ширхэг мөнгөн аяга нь миний өөрийн эд зүйлүүд байгаа юм, хурган дээл, годон гутал 7 ширхэг мөнгөн аяга нь гээд манай бэрийнх байгаа юм. Хурган дээл нь хар торгон, эрвээхэй хээтэй өнгөтэй байсан чинь өнгийг нь аваад зөвхөн хурган дотор нь үлдсэн байсан...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 55-56 /,
11. Хохирогч П.ын мөрдөн байцаалтад шатанд өгсөн:
....Би ээжийг яг хэдэн оны хэдэн сарын хэдэнд ярьсан он сарын бол сайн мэдэхгүй байна ямар ч байсан ээж над руу утсаар яриад чиний нөгөө хулгайд алддаг гуталтай адилхан гутал өмссөн явна гэсэн тэгэхээр нь би өө тийм үү? Дахиад өмссөн явна уу хараарай гэж ээжид хэлсэн тэгээд дараа нь ээжийг ажил дээрээ байхад орж ирсэн гэсэн тэгэхдээ өмсөөгүй байсан гэсэн харин би 2022 оны 12 дугаар сарын 30-ны орой сумын соёлын төвд бүжиг болоод бүжгэн дээр миний нөгөө хулгайд алдсан годон гутлыг өмссөн байхыг нь би өөрөө харсан, тухайн үед би ийн өмссөн годон гутлыг хараад миний хулгайд алдсан годон гутал мөн гэдгийг өнгө болон шигтгээ шигтгээний цаад талын хар дэвсгэр зэргээр нь таньсан би тухайн гутлаа 2021 оны 11 дүгээр сард баруун бүс худалдааны төвөөс авч байсан би өөрийнхөө гутлыг хараад шууд танина миний гутал бол шигтгээтэйгээрээ содон тухайн үед Сономдэжийг миний хулгайд алдсан гутлыг өмссөн явахаар нь би гутлаа хараад таньсан тэгээд нөхөртөө миний хулгайд алдсан гутлыг өмссөн байна гэж хэлсэн манай нөхөр тэгэхэд онц юм яриагүй...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 52- 53 /,
.....Годон гутлыг 2021 онд аймгийн төвийн Баруун бүс худалдааны төвөөс шинээр нь 1,300,000 төгрөгөөр би өөрөө явж байгаад худалдаж авч байсан. Хурган дээл нь бол манай ээжийн дээл ба ээж маань надад 2020 онд бэлгийн журмаар өгч байсан юм. 7 ширхэг мөнгөн аягыг 2018 онд нөхөр бид хоёрын хуримын үеэр хүмүүс л бид хоёрт өгч байсан юм. Тухайн аяганууд бол ямар нэгэн бичиггүй шинэ аяганууд байсан юм. Тухайн өвөлжөөн дээр байсан өвлийн сууцны ард талд байх ертөнцийн зүгээр баруун талын модон амбаар дотор байх авдарт 2022 оны хавар нь нөхөр бид хоёр хамт хийсэн юм. Тэрнээс хойш бол огт гаргаагүй юм...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 58 /,
12. Гэрч ын мөрдөн байцаалтад шатанд өгсөн:
...2022 оны 07 дугаар сарын 28-ны өглөө ээж Норхүү манайд ганцаараа явган ирж “Хашаан дотор байгаа амбааран дотор авдарт байсан бэлэн 10.000.000 төгрөг, бүрэн хэрэглэлтэй эмээл, хазаар алга болсон байна” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр манайхаас гараад аавын хашаан дахь амбаарт нь очоод дотор нь орсон чинь авдрынх нь таг онгорхой байсан. Мөн бурхны гүнгэрваа хаалга нь онгорхой байхаар нь ээжээс “дотор нь юу байсан юм” гэсэн чинь “мөнгөн аяганууд байсан бас алга болсон байна” гэсэн... дээд талын авдарт нь байсан бэлэн 550.000 төгрөг нь бас байхгүй байна гэсэн...гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 121-123 /,
13. Гэрч ын мөрдөн байцаалтад шатанд өгсөн:
...Би нас дээр гарсан чих хатуу болохоор ямар нэгэн чимээ гарахыг мэддэггүй юм. Манай хүн “өглөө босоод амбаарын хаалгаа онгойлгох гэсэн чинь хулгай орсон байна” гээд тэгээд хулгай орсныг мэдсэн...гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 127 /,
14. Гэрч гийн мөрдөн байцаалтад шатанд өгсөн:
...Би 2022 оны 07 дугаар сарын 03-нд наадмаар алдагдсан гэх мөнгөн эмээлийг тохчхоод буцаагаад амбаарт хийсэн...гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 117-118 /,
... бид хоёр сум орж явах замдаа “суманд хулгай гараад эд зүйл алдагдсан гэнэ” гэхээр нь би “тэр чинь манайх” гэсэн чинь “тийм үү эзнийг нь олсон уу” гэсэн “олоогүй” гэсэн чинь “би эзнийг нь хэлэх үү” гэхээр нь “тэг” гэсэн чинь “наадахыг чинь Яг ******* авсан шүү намайг гэрчээр битгий хутгаарай би өөрөө тэнсэн ялтай байх тул ийм ийм хэрэгтэй хутгалдмааргүй байна” гэсэн. Тэгээд “эмээлийг чинь Яг авсан, мөнгөн аягануудыг чинь Тулгад байгаа” гэж хэлсэн. Тэгээд дэлгүүрээс 2 литрийн 2 пиво аваад хамт байсан хүмүүс дээрээ эргэж очоод хувааж уучхаад бид хоёр хөдөө гэрээдээ явж байгаад Шар хөтлийн даваан дээр буугаад бас дахиад нэг пиво хувааж уугаад сууж байгаад би аас “энэ яг авсан уу” гэсэн чинь “найдвартай авсан намайг гэж битгий хэлээрэй” гэсэн. Тэгээд замдаа айлд хоночхоод маргааш нь гэртээ очсон. Мөн “2022 оны 07 дугаар сарын 28-ны өглөө сум орох замд надтай таарахад мотоциклынхоо 2 талд шуудайтай зүйл ганзагалсан дээр нь шуудайтай эмээл бололтой зүйл ганзагалсан байсан. Наадах чинь эмээл юм уу гэсэн чинь эмээл бишээ гээд байсан” гэж надад хэлсэн...гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 130-131 /,
15. Гэрч ы мөрдөн байцаалтад шатанд өгсөн:
...2022 оны 07 дугаар сарын 29-ний өглөө сумын төв дээр уулзаад байж байсан чинь “Хаянхярваагийнд хулгай орсон байна. Түүнийг Яг эмээлийг нь аваад хүргэн Тулгат мөнгөн аягануудыг аваад явсан байна. Тэрнээс гарцаагүй” гэж надад ярихаар нь би түүнийг Хаянхярваад хэлсэн юм. Би өдрийг санахгүй байна. Хулгай гардгийн дараахан хөдөөнөөс орж ирж байгаад сумын төвийн дээд талд орой 21 цагийн орчим таарахад мотоциклтой. мотоциклынхоо 2 талд шуудайтай зүйл ганзагалсан дээр нь шуудайтай эмээл бололтой зүйл ганзагалсан байсан...гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 134- 135 /,
16. Гэрч ын мөрдөн байцаалтад шатанд өгсөн:
...2022 оны 09 дүгээр сарын өдөр гэрээ өвөлжөөндөө оруулах гээд ирсэн чинь хулгай орсон байсан. Би хамгийн сүүлд 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр аавын амбаараас юм авах гэж ирэхэд зүгээр байсан юм. Авдарт байсан цаа гутал, цагаан өнгийн сүүлийн үеийн дунд гарын 6 мөнгөн аяга нь алга болсон мөн манай эхнэрийн ягаан эрвээхэй хээтэй хар торгон хурган дээл зэрэг лав байхгүй байсан. Бусдыг нь бол би үзээгүй аавд хэлж цагдаа дуудуулсан. Асуулт: 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш танайхаар сэжиг бүхий машин мотоциклтой хүн явсан уу? Хариулт:2022 оны 09 дүгээр сарын 12-ний шөнө 22 цагийн орчим мотоциклтой “Як” гэх ганцаараа уруудаж явсан гэж сонссон өөр хүн амьтан бол мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1р хх-ийн 65-66 /,
17. Гэрч ийн мөрдөн байцаалтад шатанд өгсөн:
...Манайх Эрдэнэцогт сумын 2 дугаар багийн нутаг “Өртөөний өвөлжөө” гэх газар өвөлждөг. Манайх 2022 оны зун нь өөр газар зусаж байсан. Тэгээд манай хүү танай гэрт амбаарт 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хулгай орсон байна гээд ярьсан. Манайхаас эрэгтэй мөнгөн бүс 1 ширхэг, 13 ширхэг мөнгөн аяга, эрвээхэй дүрстэй, хар өнгийн үстэй эмэгтэй дээл, эмэгтэй хүний цагаан өнгөтэй түрий нь шүрэн эмжээртэй 37 размерын цаа буган гутал алдагдсан....гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 81-82 /,
18. Гэрч ийн мөрдөн байцаалтад шатанд өгсөн:
...Би 2022 оны 10 дугаар сарын хэдний өдөр билээ би тухайн өдрөө сайн санахгүй байна Баянхонгор аймгийн төвд эмнэлэгт хэвтээд цөсний хагалгаанд орж 4 хоног эмнэлэгт байж байгаад эмнэлгээс гараад шууд аймгийн төвд арван мянгатад аавындаа очсон тэгээд хоол идчихээд манай нөхөр хөдөөнөөс намайг авахаар манай аавынд ирсэн байсан тэгээд хөдөө гэр лүү гээ явахаар гарах гэж байтал манай ээж энэ гутлыг өмсчих хөлд чинь дулаахан юм гээд надад годон гутал гаргаж өгсөн, тэгэхээр нь би хүн өмссөн гутал юм уу юун гутал юм шинэ юм уу ямар нэгэн хүний юм биш биз гэж асуусан тэгсэн чинь манай ээж надад авсан юм аа зүгээр зүгээр гэсэн өөр юм хэлээгүй. Тухайн гутлыг манай ээж надад өгч байхад ээж бид хоёрын хажууд ямар ч хүн байгаагүй манай нөхөр гадуур гарч унаа дуудахаар явсан байсан. Би тухайн гутлыг сумын төвд орж ирэх болгондоо өмсдөг байсан. Манай ээжийн надад өгсөн годон гутал одоо манай зуслангийн амбаарт байгаа өчигдөр манай нөхөр өвлийн хувцсаа амбаартаа аваачиж тавьсан юм аа тэгээд тэр гутал одоо манай зуслангийн амбаарт байгаа... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 94-96 /,
19. Гэрч ын мөрдөн байцаалтад шатанд өгсөн:
...Би тухайн үед эмнэлгээс эхнэрээ хадам аавындаа гаргачхаад хөдөө гэр лүү гээ явах унаа олох гээд гадуур явж байгаад ах дүүгийнхээ нэг хүнийг гуйж хөдөө гэртээ хүргүүлээд гэртээ ирсэн хойно хувцас хунараа янзлах гээд задалсан чинь манай эхнэрийн хувцас нь дотроос нэг годон гутал гараад ирсэн тэгээд би энэ юун гутал юм хэнийх юм гэсэн чинь ээж надад өгсөн гэсэн. Манай эхнэр тухайн гутлыг 2022 оны 12 дугаар сарын 30-нд айлын хүмүүсийн хамт сумын төвд ёолконд орсон тэгэхэд өмссөн. Манай хадам ээжийн манай эхнэрт өгсөн годон гутал одоо манай зуслангийн амбаарт байгаа өчигдөр манайх өвлийн хувцсаа амбаартаа аваачиж тавьсан тухайн гутал одоо манай зуслангийн амбаарт байгаа...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 99-100/,
20. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 236 дугаартай
Бэлэн мөнгө төгрөгөөр 10.550.000,
Хуучны эмээл 1 ширхэг 18.000.000 төгрөг,
Хуучин цагийн жижиг гарын мөнгөн аяга 2 ширхэг 400.000 төгрөг,
Шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг 450.000 төгрөг,
Битүү ороосон хуучин цагийн мөнгөн хазаар 1.000.000 төгрөг,
Хуучин цагийн тэнзэн ташуур 1 ширхэг 500.000 төгрөг.
Хулгайд алдсан гэх эд зүйлийн нийт үнэ цэнэ 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 30.900.000 /Гучин сая есөн зуун мянга / төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт / 2-р хх-ийн 172 /
21. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ний шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 93 дугаартай:
“...Халтар манан хөөрөг 1 ширхэг 5.600.000 /таван сая зургаан зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт / 2-р хх-ийн 207 /,
22. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 166 дугаартай:
... Бэлэн мөнгө 10.550.000 төгрөг,
Хуучны эмээл 1 ширхэг 18.000.000 төгрөг,
Хуучин цагийн жижиг гарын мөнгөн аяга 2 ширхэг 400.000 төгрөг,
Шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг 450.000 төгрөг,
Битүү ороосон хуучин цагийн мөнгөн хазаар 1.000.000 төгрөг,
Хуучин цагийн тэнзэн ташуур 1 ширхэг 500.000 төгрөг.
Хуучин цагийн дунд гарын манан хөөрөг 1 ширхэг 5.600.000 төгрөг,
Хулгайлсан эд зүйлийн нийт үнэ цэнэ 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 36,500,00 / Гучин зургаан сая таван зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх нэмэлт шинжилгээний дүгнэлт /3-р хх-ийн 71 /,
23. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 279 дугаартай шинжээчийн:
...Мөнгөн шинэ цагийн дунд гарын аяга /хуучин/ 13 ширхэг 2.600.000 төгрөг,
Мөнгөн эрэгтэй 15 лан орсон бүс /хуучин/ 1 ширхэг 1.500.000 төгрөг,
Хурган дээл /хуучин/ 1 ширхэг 1.300.000 төгрөг,
Цаа бугийн арьсан годон гутал /хуучин / 1.200.000 төгрөг,
Алдсан гэх эд зүйлийн нийт үнэ цэнэ 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар 6,600,000 /зургаан сая зургаан зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт / 1-р хх-ийн 104 /,
24. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 167 дугаартай шинжээчийн:
...Мөнгөн шинэ цагийн дунд гарын аяга /хуучин/ 13 ширхэг 2.600.000 төгрөг,
Мөнгөн эрэгтэй 15 лан орсон бүс /хуучин/ 1 ширхэг 1.500.000 төгрөг,
Хурган дээл /хуучин/ 1 ширхэг 1.300.000 төгрөг,
Цаа бугийн арьсан годон гутал /хуучин / 1.200.000 төгрөг,
Хулгайд алдсан эд зүйлийн нийт үнэ цэнэ 2022 оны 08 дугаар сарын 20- ны өдрийн байдлаар 6,600,000 /зургаан сая зургаан зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...гэх нэмэлт дүгнэлт / 3-р хх-ийн 75 /,
25. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 168 дугаартай шинжээчийн:
...Ямаахай маркийн мотоцикл 1 ширхэг 200.000 төгрөг,
Эд зүйлийн нийт үнэ цэнэ 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 200,000 /хоёр зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...гэх шинжээчийн дүгнэлт / 3-р хх-ийн 79 / болон гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / 1-р хх-ийн 19 /, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 22-26/, эд зүйл хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1-р хх-ийн 31-32 /, Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 33-34 /, Эд зүйл хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 39-42 /, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /2-р хх-ийн 174-175/, шүүгдэгч Д.*******гийн амбулаториор эмчлүүлэгчдийн карт /3-р хх-ийн 87-104/, шилжүүлэг хийсэн баримт /3-р хх-ийн 149, 153/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.******* нь ганцаараа 2022 оны 08 дугаар сарын 20-ын үед Баянхонгор сумын Эрдэнэцогт сумын Ямаат 2 дугаар багийн “Өртөнтийн өвөлжөө” гэх бууцан дээр байсан иргэн ын эзэмшлийн эзэнгүй гэр болон амбаарын цүүг эвдэж буюу бусдын орон байранд нэвтрэн орж шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 13 ширхэг, мөнгөн бүс 1 ширхэг, хурган дотортой эмэгтэй хүний эмээл 1 ширхэг, цаа бугын арьсан годон гутал 1 ширхгийг машин механизм буюу мустанг-5 маркийн мотоциклийг ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 6,600,000 /зургаан сая зургаан зуун мянган / төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Д.*******, Д., Д.*******, нар бүлэглэн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны шилжих шөнө Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 6 дугаар багийн 1105 тоот хашаанд байх иргэн гийн тусгайлан хамгаалсан байр, агуулах буюу амбаарын цоожийг нь эвдэж онгойлгон нэвтэрч орж дотор нь байсан бэлэн мөнгө 10.550.000 төгрөг, эмээл 1 ширхэг, хуучин цагийн жижиг гарын мөнгөн аяга 2 ширхэг, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, битүү ороосон хуучин цагийн мөнгөн хазаар 1 ширхэг, хуучин цагийн тэнзэн ташуур 1 ширхэг, халтар чанан хөөрөг 1 ширхэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч д 36.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Уг үйл баримт болсон болох нь хохирогч , нарын мэдүүлэг, гэрч Ж , , , , , , , , нарын мэдүүлэг “Энх-Нахиа” ХХК-ийн шинжээчийн 93, 166-168, 236, 279 дугаартай дүгнэлтүүд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Д.******* нь өөрийн “мустанг” маркийн мотоциклийг ашиглан ганцаараа иргэн ын өвлийн амбаарын цоожийг мушгин эвдэж эд зүйлийг хууль бусаар нэвтрэн орж эд зүйлийг авсан бөгөөд уг эд зүйлийг өөрийн мотоциклоор зөөсөн нь уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг агуулж байна.
Мөн шүүгдэгч Д.*******, Д., Д.*******, М. нар нь иргэн гийн амбаарын цоожийг эвдэж хууль бусаар нэвтрэн орсон нь уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тус тус агуулж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Д.*******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Д.*******, Д., Д.*******, нар бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч , нар нь хохирлоо төлүүлж авсан гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч нь алдагдсан эд зүйлсээс эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эмээл 1 ширхэг, эмээлийн гялаан 6 ширхэг, 1 мөнгөн аяга, 1 ташуур, 1 хөөргө зэргийг, хохирогч нь 1 ташуур, 7 мөнгөн аяга, хурган дээлийн дотор 1, хүүхдийн годон гутал 1 зэргийг биетээр нь буцаан авах талаар хүсэлтээ бичгээр болон мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрхийлсэн тул дээрх эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа эзэмшигч , нарт хэрэгцээний дагуу тус тус буцаан олгохыг шүүгчийн туслах Б.Оюунтөгсөд даалгалаа.
Харин шүүгдэгч Д.*******, Д., Д.*******, нар иргэн гийн гэрээс эд зүйлсийг хулгайлахдаа 1 мөнгөн аяганы гадуурх мөнгийг авч хэрэглэх боломжгүй болгосон бөгөөд уг боломжгүй болгосон аяганы үнийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлсөн тул уг аяганы гадуурх базсан мөнгөн хэрэглэлийг шүүгдэгч Д.*******, Д., Д.*******, нарын аль нэгэнд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгалаа.
Шүүгдэгч Д.*******, Д., Д.*******, нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч Д.******* нь хохирогч ын гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйлийг хулгайлахдаа өөрийн “мустанг” маркийн мотоциклийг ашигласан гэх тул гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх мотоцикл буюу түүний үнэ 200.000 төгрөгийг шүүгдэгч Д.*******ээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Уг хэргийн учир шүүгдэгч Д.*******, Д., Д.*******, нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Харин шүүгдэгч Д.******* нь энэ хэргийн учир баривчлагдсан 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн,
Шүүгдэгч ******* овогт *******гийн *******, ******* ******* овогт ******* *******, ******* овогт, *******гийн , ******* овогт *******гийн нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******, ******* ******* овогт ******* *******, ******* овогт, *******гийн , ******* овогт *******гийн нарыг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.*******ийн энэ хэргийн учир баривчлагдсан хоёр / 02 / хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Д.*******, Д., Д.*******, нарт нэг / 01 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Д.*******, Д., Д.*******, нар нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4-д зааснаар шүүгдэгч Д.******* нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх мотоцикл буюу түүний үнэ 200.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ташуур 1 ширхэг, мөнгөн аяга 7 ширхэг, хүүхдийн годон гутал 1 хос, дээлийн хурган дотор 1 ширхэг зэргийг хохирогч т, эмээл 1 ширхэг, түүний гялаан 6 ширхэг, хөөргө 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, ташуур 1 ширхэг зэргийг хохирогч д, базсан мэт жижиг мөнгөн хэрэглэлийг шүүгдэгч Д.*******, Д., Д.*******, М. нарын аль нэгэнд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу тус тус олгохыг шүүгчийн туслах Б.Оюунтөгсөд даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.*******, Д., Д.*******, нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж түүний эдлэх ялыг 2023 оны 08 дугаар сарын 23-ний өдрөөс эхлэн тус тус тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.*******, Д., Д.*******, нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ