Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/191

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Б.Бат-Оргил,

Нарийн бичгийн дарга: Н.Бүжинлхам,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч: Т.Пүрэвдаваа,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч , нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 31-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, /РД: /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Баян- Овоо сумын Уранхайрхан 2 дугаар багийн нутагт Нарийны гүүр гэх газар 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 13 цагийн орчимд 16-14 БНР улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Гурав:Жолоочийн үүрэг, 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 3.4.Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 12.4 дүгээр зүйлд “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан *******гийн амь нас хохирсон ба, авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд  бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...  Өмгөөлөгч надад яллагдагчийн эрх үүрэг, яллагдагчаар татах тухай тогтоолыг уншиж өгч танилцууллаа. Би өмгөөлөгчийг сонгож авсан байгаа. Би яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тэр үед машин барьж яваагүй, өөр хэлэх юм байхгүй....гэх мэдүүлэг /3-р хх-ийн 59 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:  мэдүүлэг өгөхгүй, Би машин жолоодож чадна гэв.

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

.... Манай нөхөр нь 2021 оны 03 дугаар сарын 23-ний өдрийн өглөө манай хүүхэд бид хоёрыг миний ажилладаг цэцэрлэг дээр хүргэж өгсөн, тэгээд хөдөө явлаа гээд машинаараа явсан. Тэгээд би өдөр 12:00 цагийн үед гэдэг айлын эхнэр лүү нь утсаар яриад нөхрийгөө асуусан чинь байна энд архи ууж байна гэж хэлсэн. Тэгээд би утсаа салгачихаад 13:00 цагийн үед ынд очсон. Тэгээд очиход гэрээс нь , , Эрхэмжаргал гурав гурвуулаа гараад ирсэн, тэгээд би гэрт нь ороод машинаа түлхүүрээ авъя гэсэн чинь манай нөхөр надад байхгүй гэж хэлсэн. Тэгээд би нөхрийнхөө хувцасны хармааг үзсэн чинь түлхүүр нь байхгүй байсан. Тэгээд түлхүүр нь хэнд байгаа юм бэ надад өгөөдөх гэсэн чинь манай нөхөр надад түлхүүр байхгүй д байгаа энэ унаж ирсэн гэж хэлсэн тэгэхээр нь би гаас нь машины түлхүүрээ асуусан чинь надад байхгүй гэж хэлсэн. Тэгээд айлынх нь авгай энэнд байгаа гэж г заагаад наадах чинь унаж ирсэн гэж хэлсэн. Тэгсэн чинь нь надад байхгүй ээ гадаа нойлын хажууд нуучихсан гэж надад хэлсэн гэхээр нь би тай хамт гэрээс нь гараад айлын нойлын хажууд баахан хайсан чинь олдоогүй. Тэгээд би хашааных нь гадаа гараад машиныхаа хаалгыг татсан чинь хаалга нь онгойсон. Тэгээд онгойнгуут нь машинд ороод асаах товчлуурыг дарсан чинь машин асаагүй тэгээд эргэж гэрт нь орсон чинь манай нөхөр унтлаа гээд буруу хараад хэвтчихсэн байхаар нь сэрээгээд түлхүүр өгчихөөч гэж гуйгаад хувцасных нь халаасуудыг үзсэн чинь машины түлхүүр байхгүй байсан, манай нөхөр надад түлхүүр байхгүй д байгаа гэж хэлсэн. Тэгээд би гаас түлхүүр өгчих гэсэн чинь надад байхгүй гээд байсан. Тэгээд түлхүүр өгөхгүй болохоор нь би яваад өгсөн. Тэгээд 13 цаг 45 минутад гэдэг найз нь над руу утсаар яриад танай хүн гүүрэн дээр осолд орсон гэнэ гэж надад хэлсэн. Тэр үед би ажил дээрээ ирсэнийхээ дараа нөхрийнхөө дугаарын утас руу залгасан чинь утсаа авахгүй байсан тэгээд *******ын дугаар луу нь залгасан чинь ******* утсаа аваад бид хоёр гарч байна гэхээр нь би манай хүн байна уу ярья гэсэн чинь хойно унтаж байна гэж хэлсэн тэгээд утсаа салгасан тэгээд тэрнээс хойш удаагүй дуудлага ирсэн. Манай нөхөр Цагаан цахирын уурхайд ажилладаг бөгөөд ажлаасаа гэртээ ирээд 4-5 хонож байсан, тэгээд тэр үед ******* манай нөхрийг хоёулаа доошоо алтанд яваад ирье гэж хэлээд явсан юм тэр үед нь манай нөхөр ажилтай гэсэн чинь ******* нь хоёулаа удахгүй хоёулаа оччихоод хүрээд ирье гэж хэлээд дагуулаад явсан юм. Би 2021 оны 03 дугаар сарын 23-ний өдөр би 13:00 цаг өнгөрч байхад өөрийнхөө дугаарын утаснаас *******ын дугаар руу залгаж ярьсан, үүний дараа нь нэг их удалгүй гэдэг хүн гэсэн дугаараас залгаж гүүрэн дээр осол болсон гэж хэлсэн. Тэр үед би Эрхэмжаргалтай утсаар  ярьсан чинь бид хоёр гарах гээд пост гарах гэж явж байна гэж хэлсэн, тэгэхээр нь би манай хүн байна уу яриатахая гэсэн чинь танай хүн хойно унтаж явна гэж хэлсэн тэгээд утсаа салгасан. Тэгээд удалгүй осол болсон байна гэсэн дуудлага ирсэн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 210-211/, 

....******* нь хохирлын мөнгө төгрөг гэж нэг ч төгрөг төлж барагдуулаагүй, ирж ч уулзаагүй, би маш их гомдолтой байна. Машиныг нь 2019 онд Төрийн банкнаас цалингийн зээл аваад 14,000,000 төгрөгөөр худалдан авч байсан, тэгээд тэр осолд ороод машин нь дахиж хэрэглэгдэхгүй болтлоо эвдэрсэн байгаа, одоо би машинаа 19,000,000 төгрөгөөр үнэлж байна. Одоо зах зээл дээр машины үнэ нэмэгдэж байгаа. Оршуулгын зардалд нь 9,000,000 төгрөг зарцуулсан байгаа, би баримтыг нь дараа гаргаж өгнөө. Би одоо *******аас машины үнэ 19,000,000 төгрөг, оршуулгын зардал 9,000,000 төгрөгийг нэхэмжилнэ. ******* нь нэг ч төгрөгийн хохирол төлж барагдуулаагүй байгаа, ирж уулзахгүй байгаа, би маш их гомдолтой байна...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 41/

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мэдүүлэхдээ: 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр миний нөхөр өглөө намайг ажилд дээр хүргэж өгчихөөд хөдөө явна гээд явсан. Тэгээд ажил дээрээ байж байтал ын эхнэр тэд нар архи уусан байна гээд ярьсан. Би ажлаасаа гараад байгаа ын гэрт очиход , , ******* нар байсан. Тэгээд н.г түлхүүрээ өг гэхэд надад байхгүй *******д байгаа гэсэн. Хэн машиныг чинь барьсан юм бэ гэхэд *******д машин барьж ирсэн, надад түлхүүр байхгүй гэсэн. Би нөхрийнхөө хувцсыг нэгжээд олоогүй. *******аас түлхүүрээ авъя гэхэд надад түлхүүр байхгүй, нойлын тэнд нуусан гэхээр нь хайгаад олоогүй. Гарч яваад машиныхаа хаалгыг татаж үзэхэд машин онгойсон боловч асаагүй. Тэгээд буцаад *******тай хамт ын гэрт ороод  нөхрөөсөө түрхүүрээ нэхэхэд байхгүй гэсэн. Би ч тэднийг хаяад ажилдаа явсан. Дараа нь ын эхнэр залгаад *******, нар гараад явсан *******д түлхүүр нь байсан гэсэн. Тэгээд би ******* руу залгахад машиныг нь унаад гараад явлаа, ажилтай байна, утсаны эрх сунгаад өг гэхээр нь чадахгүй ээ, та хоёр хаашаа явж байгаа юм гэхэд хөдөө ажил эмхлүүлнэ, танай нөхөр арын суудалд унтаж байна гэсэн. Үүнээс хойш удаагүй 10-15 минутын дараа нарийны гүүрэн дээр осол гарсан талаар дуудлага ирсэн. Би *******ыг нөхөртэйгөө танилцсанаас хойш таньдаг болсон бөгөөд миний нөхөн *******тай дотно найзууд байсан.

Энэ явдлаас хойш ******* надтай нэг ч уулзаагүй, багын найзуудад үйл явдал болчихоод байхад надаас юу ч асуугаагүй. Өнөөдөр миний нөхөр амьд байсан бол миний 2 хүүхэд элэг бүтэн амьдарч байх байсан. Би 2 хүүхдэдээ худлаа ярьж байна. ******* гэмт хэрэг хийчихээд өнөөдрийг хүртэл надтай уулзаж ярилцаагүй. Нөхөр маань банкны зээлтэй, Цагаан цахирт ажилладаг байсан гэв.

Хохирлын тухайд Машины хохирол 14,500,000, миний нөхөр өнөөдрийг хүртэл ажиллаж байсан бол сарын 1,200,000 төгрөг буюу нийт 36,000,000 төгрөг олох ёстой орлого, шинжээчийн дүгнэлт гаргуулахад зарцуулсан 500,000 төгрөг, нийт 51,000,000 төгрөг нэхэмжилж байна. Харин Оршуулгын зардал 9,000,000 орчим гарсан боловч тухайн үед бичиг баримтаа бүрдүүлээгүй, нотлох баримт байхгүй тул нэхэмжлээгүй гэв.

5. Иргэний нэхэмжлэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

            ..... Би 2021 оны 03 дугаар сард би яг өдрийг нь санахгүй байна, Цагаан цахирын уурхайгаас машиндаа бохир усыг нь соруулаад аймгийн төвд байдаг ус цэвэршүүлэх байгууламжид авчирч асгах гээд уурхайгаас аймгийн төв рүү Нарийн гүүрний орчимд засмал замаар явж байхад зөрж өнгөрсөн нэг хар өнгийн машин зам дээр нэг мурилзсан чинь бөөн шороо тоос бужигнаад чулуу үсэрч ирээд миний машины урд талын салхины шил, зүүн талын толийг хагалчихсан. Тэгэхээр нь би машинаа зогсоогоод машинаасаа буугаад харсан чинь нөгөө машин чинь гүүрний хойд тал руу цаашаа ороод надад харагдахгүй болчихсон байсан. Тэгэхээр нь би зам дагаад жаахан доошоо яваад харсан чинь тэр машин замын цаад талд онхолдчихсон байсан. Тэгэхээр нь би яваад очсон чинь таньдаг Цагаанаа гэдэг хүний гарнаас нь цус гарчихсан туслаарай гээд сандраад гүйгээд байсан, машины хажууд доошоо харчихсан хэвтэж байсан, тэгээд би Нарийны гүүр лүү гүйгээд гэдэг айлд ороод жи мобайлын утсаар нь 102, 103 утас руу залгаж дуудлага өгсөн.....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 221 /,

6. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр би Баян-Овоо сумын Наранмандал уурхайгаас Баянхонгор орохоор Баян-Овоо сумын Нарийны гүүрний орчим 14 цагийн орчим явж байхад миний урдаас хар өнгийн приус машин их хурдтай ирж огцом эргэж машин тэнцвэр алдаж бөөн шороо тоос болж тухайн замын хажуу тал руу ниссэн. Яаж унаж байгаа талаар хараагүй. Осол болчихлоо гэж мэдээд тухайн ослын газарт шууд явж очиход нэг хүний толгой задарчихсан нөгөө нэг нь дэргэд нь суучихсан их сандарсан “авраач” гэж орилоод гар нь цус болчихсон байдалтай харагдсан. Тэр хүн болон хажууд нь доош харсан тархи нь хагарч гар хөл цус олсон тэр хүмүүсийг харахад миний танидаг нэг нутгийн , нэг нь гэх залуучууд байсан.... Тэгээд би Нарийны гүүр орж ахтай уулзаж цагдаа, эмнэлэг дуудсан... надад хэлэхдээ “хоёулаа архи уусан байсан” гэж хэлсэн. Хоромхон зуур болж өнгөрсөн их шороо тоос босоод осол болсон. Тэр машин бол дууссан замаас 500 метр гаран ниссэн байх уулын хажуу толгой давж унасан бүтэн үлдсэн юм харагдахгүй байсан...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 47-48  /,

.... Би Баян-Овоо сумын нутагт байдаг “Наран мандал энтерпрайзес” ХХК- ний Цагаан цахирын уурхайн бохирыг өөрийнхөө муу ус соруулдаг машинаар ачдаг юм. Тэгээд 2021 оны 03 дугаар сард би яг өдрийг нь санахгүй байна, Цагаан цахирын уурхайгаас машиндаа бохир усыг нь соруулаад аймгийн төвд байдаг ус цэвэршүүлэх байгууламжид авчирч асгах гээд уурхайгаас аймгийн төв рүү яваад Нарийн гүүрний орчимд засмал замаар явж байхад зөрж өнгөрсөн зам дээр нэг мурилзсан чинь бөөн шороо тоос бужигнаад чулуу үсэрч ирээд миний машины урд талын салхины шил, зүүн талын толийг хагалчихсан. Тэгэхээр нь би машинаа зогсоогоод машинаасаа буугаад харсан чинь нөгөө машин чинь гүүрний хойд тал руу цаашаа ороод надад харагдахгүй болчихсон байсан. Тэгэхээр нь би зам дагаад жаахан доошоо яваад харсан чинь тэр машин замын цаад талд онхолдчихсон байсан. Тэгэхээр нь би яваад очсон чинь таньдаг гэдэг хүний гарнаас нь цус гарчихсан туслаарай гээд сандраад гүйгээд байсан, машины хажууд доошоо харчихсан хэвтэж байсан, тэгээд би Нарийны гүүр лүү гүйгээд гэдэг айлд ороод жи мобайлын утсаар нь 102, 103 утас руу залгаж дуудлага өгсөн. Тэгээд бас ын утас руу залгаж хэлсэн. Тэр машин нь хар өнгийн тоёота приүс 20 маркийн машин байсан, тэр үед тэр машиныг машин тэрэг шахсан, мөргөлдсөн зүйл юу ч байхгүй, би тэр үед зөрөх гээд явж байхад тэр машин эсрэг урсгалаар яваад бид хоёр тус тусынхаа замаар зөрөх гэсэн чинь л тэр машин нэг мурисхийсэн чинь л бөөн шороо тоос босоод явчихсан миний машин руу чулуу үсрээд шил хагалчихаар нь би машинаа зогсоогоод буугаад харсан юм. Намайг очиход машин нь замын хажууд онхолдсон байсан, машиныхаа хажууд доошоо хараад уначихсан байсан, хажууд нь Цагаанаа гарнаас цус гарчихсан сандраад туслаарай гээд гүйгээд байсан....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 230 /,

7. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

... 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүүхдээ хичээлд хүргэж өгөөд гэртээ 11 цагийн орчим ирэхэд Баянхонгор сумын 3 дугаар баг 42-07 тоот манай гэрт талийдаг , гэж дууддаг *******, , манай нөхөр энэ дөрөв архи уугаад, хоол идээд сууж байсан. Гэрт орж ирээд “манай гэрт архи уулаа боль яв” гэж хэлсэн. Тэгтэл талийгаач гийн эхнэр ирж , хоёр гэрээс гарч явж, манай гэрт талийгаач , *******, талийгаачийн эхнэр гурав үлдсэн. Талийгаачийн эхнэр “машины түлхүүр өг” гэж хэлсэн боловч түлхүүр нь байхгүй хайж байгаад арав орчим минут болсон байх. Утас нь дуугарч гарч явсан. Манай гэрт талийгаач орон дээр хэвтэж үлдсэн байсан. Хамт байсан ******* нь гартаа машины түлхүүр барьчихсан зогсож байхад талийгаач “хоёулаа явья” гэж хэлээд манай гэрээс гарсан. Би гэртээ үлдсэн. Хэн машин барьж гарсныг хараагүй машин асаж тэр хоёр манай гэрээс явсан... Талийгаач бол архи нэлээн уусан муудсан байдалтай харагдаж байсан. Манай нөхөр , хоёр бага зэрэг согтолттой байсан. буюу ******* архи уусан талийгаачийг бодвол арай гайгүй юм уу гэж харагдахаар байсан. Манай гэрт 0,75-тай архи ууж дууссан байсан...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 51-52 /,

....2021 оны 3 сарын би яг одоо өдрийг нь санахгүй байна би өглөө 09:00 цаг жаахан өнгөрөөгөөд хүүхдээ 3 дугаар сургуульд хүргэж өгчихөөд эргээд гэртээ ирсэн чинь манай гэрт *******, талийгаач , танихгүй хоёр хүн, манай нөхөр ингээд тавуулаа манайд архи уугаад сууж байсан. Тэгээд би гэртээ хоол хийх гээд байж байсан чинь тэд нар тавуулаа гэрээд гараад явсан. Тэгээд байж байсан чинь гийн эхнэр нь над руу утсаар яриад нөхрийгөө танайд байна уу гэхээр нь байна байна гэхдээ тэд нар дөнгөж сая гараад явчихлаа гэж хэлсэн. Тэгсэн чинь удалгүй манай нөхөр нөгөө хамт гарсан хүмүүсээ дагуулаад бүгдээрээ манай гэрт ороод ирсэн. Тэгээд тэд нар манай гэрт байж байсан чинь талийгаач гийн эхнэр нь манайд ирээд нөхрөөсөө машиныхаа түлхүүрийг авах гээд асуугаад байсан, гадаа гарч *******тай хамт хайсан тэгээд түлхүүрээ ололгүй яваад өгсөн. гийн эхнэрийг ирэхээс нь арай өмнөхөн нь манай нөхөр нь хамт байсан би нэрийг нь мэдэхгүй 2 хүнтэй хамт гурвуулаа гэрээсээ гараад явсан байсан, эхнэрийг нь ирэх үед манай гэрт *******, хоёр л байсан юм. Тэгээд гийн эхнэрийг явсны дараа нь нь манай зүүн талын орон дээр унтах гээд гутлаа тайлаад хувцастайгаа хэвтэж байсан чинь ******* нь эхнэр чинь явчихлаа хоёулаа явъя гээд г сэрээгээд гутлыг нь өмсүүлж өгөөд г дагуулаад гараад явсан. Гарч явахад нь харахад машиных нь түлхүүр нь *******ын гарт нь байгаа нь харагдаж байсан би хаанаас түлхүүрээ гаргаж ирснийг нь мэдээгүй. Тэр үед ******* нь гийн гутлыг нь өмсгөж өгөө хажуугаас нь түшээд явъя гээд гараад явсан. Тэр үед намайг сургуульд хүүхдээ хүргэж өгчихөөд ирсэн чинь тэд нар тавуулаа нэг шил 0,75 граммын хэмжээтэй архи уугаад сууж байсан, тэрийгээ уучихаад гараад явсан. Тэр үед нэлээд их согтуу байсан. ******* арай гайгүй согтуу байх шиг байсан. *******, хоёр манайхаас явахдаа хоёулахнаа гараад явсан, тэр хоёрыг явахаас өмнө нь манай нөхөр хамт байсан хоёр хүнээ дагуулаад гараад явсан байсан юм....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 225-226/

8. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

.....2021 оны 03 дугаар сарын 23-ны өглөө талийдаг миний утсаар залгаж “хаана байгаа” талаар асуусан. Би “гэртээ байна” гэж хэлтэл “гараад ир үүдэн дээр ирчихсэн байна” гэж хэлсэн. Намайг гэрээс гарч ирэхэд талийдаг, ******* хоёр талийдагийн хар приустэй ******* машиныг барьсан талийдаг хажууд суучихсан манай гэрийн гадаа ирсэн байсан. Би мэнд мэдээд тэр хоёроос “хаана хүрэх гэж байгаа” талаар асуухад “Говь-Алтай явах гэж байгаа” талаар хэлсэн. “хэзээ ирэх вэ” гэхэд “хэд хонох байх” гэж хэлээд “ганц шилж архи байна танайд ороод уучих уу” гэж хэлсэн. Тэр архийг ууж байхад манай найз миний утсаар залгаж би хүрээд ирэх юм уу гэж хэлсэн. Удалгүй ирж бид дөрөв тэр архийг хувааж ууж дуусаж байхад манай эхнэр ирсэн. Эхнэр “гэрт битгий архи уугаад бай” гэж хэлсэн. Энэ үед бид хоёр гэрээс гарч явсан. Гэрт манай эхнэр, талийдаг , *******, талийгаачийн эхнэр нар үлдсэн. “машины түлхүүр өг” гэж хэлээд тэр хоёроос түлхүүрээ сурж байгаа сонсогдсон... Өдөр 14 цагийн орчим Жоохноо гэх найзаасаа осол болсон талаар сонсож мэдсэн... Талийгаач болон ******* нар манай гэрт ирэхдээ талийгаач нэлээн халсан согтуу байх шиг байсан. ******* уух нь уусан байдалтай ирсэн. Талийгаачийг бодвол арай гайгүй байх шиг байсан. Манай гэрт нэг шил архи уусан... Манай гэрийн гадаа ирэхдээ тэр хоёр хоёулаа суудлын бүсээ зүүгээгүй байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55-56 /,

.... 2021 оны 03 дугаар сард би яг өдрийг нь санахгүй байна тэр өдрийн өглөө талийгаач миний 95447575 дугаарын утас руу залгаад гадаа чинь байна гараад ир гэж дуудахаар нь би гараад очсон чинь манай хашааны гадаа хар өнгийн приүс машинтайгаа ирчихсэн байсан би машинд нь орж суусан чинь , ******* хоёр хоёулаа ирсэн байсан. Тэгээд уулзахад тэр хоёр бид хоёр Говь-Алтай явлаа, ажилтай явлаа гэж хэлж байсан. Тэгээд нэг шил архи гаргаж ирсэн гэгээд машинд нь , ******* бид гурав хувааж уугаад байж байсан чинь манай эхнэр Эвлэгмаа хүүхэд сургуульд хүргэж өгөх гээд явахаар нь бид гурав манай гэрт ороод үлдсэн тал шил архийг нь уусан Тэгээд манай гэрт ороод , ******* хоёр намайг нэг хоол хийчихээч хоол идчихээд явъя гэхээр нь би яс чанаад хоол хийгээд архинаасаа уугаад байж байсан чинь гаднаас бас нэг танихгүй хүний хамт манайд орж ирсэн. Тэгээд намайг ойрхон газарт айлд оччихоод ирье гээд би хамт ирсэн хүнтэй нь хамт гараад явсан, тэгээд тэр үед гийн эхнэр ирчихсэн машиныхаа түлхүүрийг хайгаад тэд нар үлдсэн. Тэгээд би хөдөө явчихаад 2-3 цаг болоод аймгийн төв рүү орж ирсэн чинь талийгаач гийн эхнэр нь утсаар яриад нөгөө хоёр чинь машинтай ойччихсон байна ш дээ гэж хэлсэн. Манай гэрийн гадаа ирээд над руу утсаар яриад гараад ир танай гадаа ирчихлээ гээд дуудсан тэгээд би гэрээс гарсан чинь тэр хоёр машинтайгаа ирчихсэн байсан тэгээд би машиных нь хойд талынх нь суудалд суусан чинь машины жолоочийн суудал дээр ******* суусан байсан, харин жолоочийн хажуугийн суудал дээр суусан байсан. Намайг явах гэж байхад гийн эхнэр нь ирээд машины түлхүүрийг нь авах гээд хайгаад байсан. нь машинд байгаа. дугуйн доор байгаа гээд хэлж байсан, ******* нь түлхүүр чамд байгаа гийн хармааг нь үзээд байсан тэгээд олоогүй. Би тэр өдөр хөдөө явснаасаа хойш тэр хоёртой дахиж утсаар яриагүй, би хөдөө яваад аймаг руу орж ирсэн чинь л гийн эхнэр нь над руу утсаар яриад нөгөө хоёр чинь гүүрний тэнд ойччихсон байна гэж надад хэлсэн би яг хэлсэн цагийг нь санахгүй байна....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 233-234 /,

9. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

.....2021 оны 03 дугаар сард өдрийг нь яг санахгүй байна намайг Баян-Овоо сумын төв дээр байж байхад манай хадам дүү утсаар яриад “энд а, хоёр Нарийны гүүрний энд машинтай ойчсон байна дуудлага өгөөтөхөөч” гэхээр нь би Баян-Овоо сумын эмнэлэг, хэсгийн төлөөлөгч хоёрт хэлсэн юм. Тэгээд дараа нь гийн эхнэр лүү нь утсаар залгаж хэлсэн юм...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 228 /,

... 2021 оны 03 дугаар сард би яг өдрийг нь санахгүй байна намайг Баян- Овоо сумын төв дээр байж байхад манай хадам дүү утсаар яриад энд а, хоёр Нарийны гүүрний энд машинтай ойчсон байна дуудлага өгөөдөхөөч гэхээр нь би Баян-Овоо сумын эмнэлэг, хэсгийн төлөөлөгч гийн надад хэлсэн өдрийг нь би санахгүй байна цаг нь бол үдийн цайны цагаас өмнөхөн л байсан, би цагийг нь яг хараагүй ээ. Ярихдаа Нарийны гүүрэн дээр байдаг гэдэг айлын 98220117 дугаарын утсаар миний дугаар луу залгаж хэлсэн, тэр хавьд жи мобайлаас өөр утасны сүлжээ барьдаггүй юм. Тэр үед нь надад хоёр Нарийны гүүрний энд машинтай ойччихлоо дуудлага өгөөдөх л гэж хэлсэн юм, надад өөр юм хэлээгүй ээ.Надад машиныг хэн жолоодож явсан, яг яаж осол болсон талаар хэлээгүй, энд , хоёр Нарийны гүүрний энд ойччихлоо дуудлага өгөөдөх л гэж хэлсэн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 228 /,

10. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

.... 2021 оны 03 дугаар сарын 22-ний өдөр орой 21:00 цагийн үед би *******ын гэрт нь очсон чинь тэднийд *******, хоёр архи уучихсан согтуу байж байсан тэгээд гэртээ харья гэхээр нь би машинаараа г гэрт нь хүргэж өгсөн юм. Тэгээд тэр үедээ би гээс маргааш өглөө хоёулаа Бөмбөгөр сум руу яваад ирье гэж хэлсэн чинь Бямбасүрэн машинаараа өглөө яваад өгье өө гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь 10:00 цагийн үед би гийн 88-тай би одоо дугаарыг нь бүтнээр нь санахгүй байна утас руу залгасан чинь утсыг нь авахаар нь би наадах чинь яагаад танайд байгаа юм бэ гэсэн чинь манайд согтуу байна гэсэн. Тэгэхээр нь би ын гэрт нь очсон чинь , ******* хоёр хоёулаа тэднийд байж байсан. Тэгсэн чинь нь , ******* хоёрыг Говь-Алтай аймаг руу явах гэж байгаа гэж хэлж байсан. Тэгээд байж байтал гийн эхнэр нь ирсэн тэгэхээр нь би Соронзонболдтой хамт хөдөө явахаар гараад явсан тэрнээс хойш юу болсныг би мэдэхгүй. Намайг ын гэрт нь ороход , ******* нар архи уучихсан хоёулаа л нэлээд их согтуу байсан. Тухайн үед , ******* хоёр хоёулаа архи уучихсан л байсан, яг машин тэрэг барьж явах чадвартай байсан эсэхийг би мэдэхгүй Би г багаас нь эхлээд мэднэ. Талийгаач уг нь тэгж их архи уудаггүй юм, би талийгаачийг архи уучихсан машин жолоодож явахыг нь хараагүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 236 /,

11. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр би автомашин онхолдсон байна гэсэн дуудлагыг жижүүрийн шуурхай албанаас хүлээн авч аймгийн төвөөс хэзээ гарч явсныг тогтоохоор... Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын хяналтын камерыг шалгахад Баянхонгор сумын баруун талд байдаг Петровис шатахуун түгээхийн урд талд Шунхлай шатахуун түгээх станцын хажуугаас цаад талын зам руу харсан чиглэлтэй хяналтын камерыг шүүж үзэхэд тэр хар өнгийн приус маркийн машин нь гарч явсан нь бичигдсэн байсан... Илтэх хуудас дээрээс харахад тэр машин 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 13 цаг 19 минутад Баянхонгор сумын баруун талын постоор гарч явсан байсан... Намайг камерын шалгахад камерын бичлэгийн цаг нь тухайн үеийн бодит цагаас түрүүлж явж байсан. Би одоо санахад тэр үед бичлэгийн цаг нь тухайн үеийн бодит цагаас 11 минутаар түрүүлж явж байсан санагдаж байна. Би тэр үед цагийг нь тооцож үзээд 11 минутаар түрүүлж яваа юм байна гэж тооцоод түрүүлсэн цагийг нь хасаад яг тооцож илтгэх хуудсаа бичсэн юм... Намайг камерыг шүүж харахад хар өнгийн тоёота приус 20 маркийн машин байсан, бичлэг дээр явж байгаа хурд нь мэдэгдэхгүй байсан. жолоочийн ар талын цонх нь онгорхой байсан. Өөр мэдэгдэх юм байхгүй шууд чигээрээ аймгийн төвөөс гарч яваа нь бичигдсэн байсан... Тэр үед камераас харахад жолоочийн суудал дээр цайвар дуу цагаан, эсвэл шар дуу өнгийн хувцастай хүн сууж байгаа нь харагдаж байсан. Хойд суудал дээр хүн сууж байсан эсэх нь мэдэгдээгүй. Жолоочийн суудал дээр хар хувцастай хүн байгаагүй би харахад цайвар дуу хувцастай хүн сууж явна л гэж харсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 246-247 /,

...... Тэр үед Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн дарга, хошууч Алтанбагана, Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч хошууч Дашзэвэг нар нь надтай уулзаад 1614 БНР дугаартай тээврийн хэрэгслийг эн цагт аймгийн төвөөс гарч явсныг тогтоох шаардлагатай байна гэсний дагуу би Цагдаагийн газрын хяналтын камерыг шүүж тэр машиныг 13:00 цаг өнгөрч байхад гарч явсныг нь олж тогтоосон. Би үзлэг хийж тэмдэглэл үйлдээгүй. Зүгээр камерыг нь шүүж хэдэн цагт гарч явсныг нь тогтоож гар утсаараа гэрэл зураг авсан....гэх мэдүүлэг /2-р хх-ийн 43/, 

12. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...Би Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг Нарийны гүүр гэх газарт гуанз ажиллуулдаг юм. Тэгээд 2021 оны 03 дугаар сард би яг өдрийг нь мэдэхгүй байна манайд орж ирээд “гүүрний хажууд осол гарсан байна” гээд манай утсаар ярьж дуудлага өгсөн....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 249 /,

13. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

......2021 оны 03 дугаар сард... тэр аваарт ордог өдрийнхөө өглөө нь талийгаач над руу утсаар яриад “Арван мянгатад ынд байна хүрээд ирээч уулзаа байна” гэхээр нь би тэр айлд нь очсон чинь тэр айлд , талийгаач , ******* тэр гурав байж байсан. Тэгээд би цагаан сарын юм гээд Соёрхол нэртэй 0,75 граммын шилтэй архи авч очсоноо задлаад бид нар хувааж уусан. Тэгээд тэр үед талийгаач “Говь-Алтай аймаг руу явах гэж байгаа бензинээ хийчихлээ хоолны 100.000 төгрөг өгчих” гэхээр нь би өөрийнхөө 5230001616 гэсэн данснаас гийн данс руу 100.000 төгрөг шилжүүлж өгсөн... Тэгээд архи ууж дуусаагүй байхад нь би гараад явсан. Тэр үед , ******* хоёр хоёулаа архи уучихсан бололтой согтуудуу байсан...гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 1 /,

14. Гэрч Д.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...Би 1988 онд Оросын холбооны улсын Тюмень хотын Аж үйлдвэрийн дээд сургуулийг Барилга замын машины инженер мэргэжлээр төгссөн. Монгол улсын зөвлөх инженер техникийн ухааны магистр цол зэрэгтэй. Би 2004 оноос одоог хүртэл Баянхонгор аймгийн Авто тээврийн  төвд ажилласан, одоо бол техникийн хяналтын үзлэгийн инженерээр ажилладаг. Тоёота приус 20 маркийн автомашины техникийн дээд хурд нь 171 км/цаг байдаг. Тухайн үед жолооч нь ямар хэмжээний хурдыг сонгож явсныг нь мэдэхгүй байна. 171 км цагийн хурд нь уг автомашины техникийн  дээд хурд юм. Уг автомашин нь үйлдвэрлэлээс тогтоосон техникийн дээд хурданд хүрч хурдлах боломжтой. Баянхонгор сумаас Нарийны гүүр хүртэлх замд саадгүй замд 171 км/цаг хүртэл хурдлах боломжтой...гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 18-19 /,

15. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

....Би 2021 оны 08 дугаар сараас эхлэн Smile дэлгүүрийг  хариуцан ажиллуулж байгаа. 2020 оноос хойш би өөрийн ахтайгаа хамт дэлгүүрт худалдагчаар ажилладаг байсан. Манай Smile дэлгүүр гадна болон дотор талдаа хяналтын камертай. Харин камерын  бичлэгийг 30 хоног хадгалдаг болохоор 2021 оны 03 дугаар сарын бичлэг одоо байхгүй. Тухайн архинуудыг манай дэлгүүрт 0.75 литртэй ерөөл архи 14.000, 0.33 гр хараа архи 7.500 төгрөгөөр зарж байгаа. 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 0.75 гр ерөөл архи 14.000 төгрөг, 0.33 гр хараа архи 7.000 төгрөгөөр зарж байсан. Бэлэн бус хийж байгаа тооцоог манай ээж гийн дугаарын хаан банкны пост машин. Мөн хас банкны дугаартай данснуудаар авдаг. Үүнээс өөр дансаар бэлэн бусаар хийж байгаа тооцоог авдаггүй. 2021 оны 03 дугаар сард ч гэсэн энэ 2 дансаар тооцоог авч байсан. Манай дэлгүүр Итгэлт смайл ХХК-ийн нэр дээр үйл ажиллагаа явуулдаг, регистрийн дугаар нь 3137368 дугаартай байдаг. Би тухайн 2 хүн архи худалдаж авсан эсэхийг мэдэхгүй байна. Худалдсан бараа, худалдан авсан хүний бүртгэл гэж бүртгэдэггүй....гэх мэдүүлэг /2-р хх-ийн 3-5 /,

16. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

.... Би 2014 оноос эхлэн одоог хүртэл Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт ажиллаж байгаа, одоо тус газрын гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэргэжилтэн албан тушаал дээр ажиллаж байгаа. Би Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын теле хяналтын камерын цагдаагаар 2019 оны 12дугаар сараас эхлэн 2021 оны 12 дугаар сарын 15-ний өдрийг хүртэл ажиллаж байсан. 2019 оны 12 дугаар сард теле хяналтын камерын ажлыг хүлээж авахад хяналтын камерын цаг нь бодит цагаас 30 орчим минутаар түрүүлж явж байсан, холбоо мэдээллийн инженер Мөнгөнсүхээс асуухад тухайн хяналтын камерыг тавьсан Бат-Од гэх компани нь хяналтын камеруудыг хүлээлгэж өгөөгүй ээ, тэр компани өөрсдөө ирж цагаа тохируулах ёстой гэж хэлсэн. Би өөрөө цагийг нь тохируулах гэж оролдож үзэхэд цаг нь тохирохгүй байсан. Би сая хяналтын камерын цагийг нь шалгаж үзэхэд одоогийн бодит цагаас 35 минутаар түрүүлж явж байна, намайг 2019 онд ажил хүлээж авахад 30 орчим минутаар түрүүлж явж байсан. Аймгаас гарч явсан 13 цаг 19 минутаас цагийн зөрүүг нь хасахаар 12:44 цагийн орчим уг машин аймгаас гарч явсан байж болохоор тооцож байна, мөн гарч явснаас хойш 13:31 цагт, 47 минутын дараа дуудлага өгсөн гэхээр байна, мөн цагийн зөрүүг тооцохгүй илтгэх хуудсанд бичигдсэн цагаар тооцоход аймгаас гарч явснаасаа хойш 12 минутын дараа осол болсон талаар Цагдаагийн байгууллагад дуудлага ирсэн байна гэж тооцохоор байна....гэх мэдүүлэг /2-р хх-ийн 7/,

17. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

.... 2021 оны 03 дугаар сард би одоо яг өдрийг нь санахгүй байна. Би тэр өдөр томилгоот хуваарийн дагуу Баянхонгор сумын баруун талын хяналтын постонд уул уурхайн холбогдолтой том оврын техникүүдийн хөдөлгөөнд хяналт тавих үүрэг гүйцэтгэж байсан. Уул уурхайн холбогдолтой техникүүд дамжин өнгөрч байгаа тохиолдолд бүртгэн авч бичиг баримт байхгүй бол холбогдох албан тушаалтанд мэдэгдэж ажиллаж байсан. Тэгээд тэр өдөр тухайн пост байрлаж байсан газраар хар өнгийн тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл дамжин өнгөрснийг шалгаагүй гэх үндэслэлээр Цагдаагийн газрын даргын тушаалаар сануулах сахилгын шийтгэл хүлээсэн. Би тухайн үед тэр постонд 24 цагаар ганцаараа үүр.эг гүйцэтгэж байсан. Тэр пост нь Баянхонгор аймгийн төвийн баруун талд байрлах петровис шатахуун түгээх станцын баруун талд буюу аймгийн төвөөс баруун зүг рүү явсан чиглэлтэй авто зам дээр байрлаж байсан. Тэр постонд манай байгууллагын экологийн асуудал хариуцсан байцаагч нар ээлжээр гарч үүрэг гүйцэтгэж байсан. Постонд гарч байгаа алба хаагч нь уул уурхайн холбогдолтой том оврын техникүүдийн хөдөлгөөнд хяналт тавих үүрэг гүйцэтгэж байсан. Тэр постоор тэр өдөр хар өнгийн приус маркийн автомашин өнгөрч явсныг мэдээгүй, жижиг суудлын машинууд бол чөлөөтэй гарч орж байсан. Би тэр машиныг шалгаагүй, гарч явахыг нь ч мэдээгүй, хэн жолоодож явсныг ч би мэдээгүй ээ. Тэр үед жижиг суудлын машиныг шалгаж бүртгэх үүрэг чиглэл байгаагүй...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 45 /,

18. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

....Би 2020 оны 09 дүгээр сараас 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт мөрдөгчөөр ажиллаж, 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасагт мөрдөгчөөр шилжин одоог болтол ажиллаж байна. Би уг хэргийг гомдол, мэдээллийн шатнаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан. Намайг дээрх хэргийг гомдол, мэдээллийн шатанд шалгаж байхад Цагдаагийн газраас Баянхонгор аймгийн баруун талын постонд гарч ажиллаж байсан алба хаагчдын нэг нь Баянхонгор аймгийн баруун талын постоор осолдсон дээрхи тээврийн хэрэгсэл гарч байгаа дүрс Баянхонгор аймгийн баруун камерын бичлэг бичигдсэн байна лээ гэж хэлж байсан. Би одоо хэн гэдэг алба хаагч надад тэгж хэлж байсныг санахгүй байна. Тухайн үед Баянхонгор аймгийн баруун талын постонд Эрүүгийн цагдаагийн тасгийн экологийн байцаагч нараас гарч ажилладаг байсан. Тэр яриа яригдсаны дараа уг бичлэг байгаа эсэхийг шалгахаар Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын камерын хяналтын өрөөнд орж баруун талын камерын бичлэгийг шалгах гэхэд ажиллахгүй байсан. Хавтаст хэрэгт тэр талын баримт байхгүй. Би камер нь ажиллахгүй болохоор ямар нэгэн тэмдэглэл бичээгүй. Би гомдол, мэдээллийг шалгах хугацаандаа анх *******аас цусны дээж аваагүй. Харин уг осолд орсон тээврийн хэрэгсэл дээрээс шинжээчийн илрүүлж бэхжүүлж авсан биологийн дээжийг хатаах зорилгоор албан өрөөний сейфин дээр тавьсан байсан чинь алга болчихсон. Тиймээс шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж, шинжилгээний байгууллагад дээжийг хүргүүлж чадаагүй. Тэгээд 2-3 сарын дараа сейфний араас уг дээжнүүдийг олж Мөрдөн байцаах тасгийн даргад мэдэгдсэн. Тэр даруй тасгийн дарга уг хэргийг, дээжүүдийн хамт ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч эд шилжүүлсэн. Тэгээд ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч *******аас цусны дээж авч, хэргийн хамт миний шилжүүлсэн дээжүүдийн хамт шинжээч томилж шинжилгээний байгууллагад хүргүүлсэн байх. ******* нь тухай үед шокийн байдалд орсон байсан, мөн харьцуулах шинжилгээнд хүргүүлэх гэж байсан цусны дээжүүд алга болчихсон болохоор түүнээс цусны дээж аваагүй юм. Осолд орсон тээврийн хэрэгсэл нь эвдрэл гэмтэл ихтэй, зөөж тээвэрлэх явцад биологийн дээжнүүд арилж үрэгдсэн байсан тул дахин биологийн дээж авах болохгүй байсан тул дахин дээж авхуулаагүй. Тасгийн даргад дээжүүд алга болсон талаар тухайн үедээ хэлж чадаагүй, өөрөө хайгаад олж чадаагүй. Харин дараа нь олдохоор нь хэлсэн. ******* нь согтуу, шокийн байдалд орсон байсан тул гарын үсэг зураг чадваргүй байсан тул гарын үсэг зуруулаагүй. Уг гомдол, мэдээллийг 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан. Хэрвээ 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гэж бичсэн байгаа бол би андуурч бичсэн гэсэн үг....гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 60-62 /,

19. Шинжээч *******н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...Уг автомашин нь Баянхонгор сумын 3-р багийн 42-р гудамжнаас Нарийны гүүр гэх газарт байх автомашин онхолдсон гэх газар хүртэл 44 минут 51 секунд 31 доль хугацаанд явсан байна. Тухайн замыг туулах хугацаандаа 8 минут 11 секунд 81 доль хугацаанд зогссон байх боломжтой байна... Самбартай хөтөл гэх газарт уг автомашин нь 4 минутын хугацаанд зогссон байна. Петровис шатахуун түгээх станцын гаднаас уулзвараас хөдөлж яваад Нарийны гүүр гэх газарт автомашин онхолдсон газарт ирэхэд зай нь 34.1 км зайтай байсан. Энэ зайг замдаа Самбартай хөтөл гэх газарт зогсохгүйгээр явсан тохиолдолд 12 минут 19 секундын хугацаатай 166 км/цагийн хурдтайгаар туулсан байх боломжтой байна. Мөн дээрх 34.1 км замыг замдаа 4 минутын зогсолтыг Самбартай хөтөл гэх газарт зогсож явахад 8 минут 19 секундын хугацаанд 34.1 км замыг 250 км/цагийн хурдтайгаар туулсан байх боломжтой байна...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 150-151 /,

20. Шинжээч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

......Талийгаач гийн биед учирсан гэмтлүүд нь нийтээрээ биеийн зүүн хэсгүүдээр үүссэн байсан тул эдгээрийг үндэслэн автомашины зүүн талд сууж явсан байх боломжтой гэж дүгнэсэн. Хамгаалах бүс зүүсэн байсан бол авто машинаас шидэгдэж гарахгүй байх боломжтой байсан гэж дүгнэсэн. 1614 БНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан уг тээврийн хэрэгслийн жолооны хүрд ертөнцийн зүгээр баруун талдаа гэх бөгөөд амь хохирогчийн биед учирсан гэмтлүүдийн байрлалаас харахад авто машины зүүн талд буюу жолооны хүрдний эсрэг талд зорчин явсан байх боломжтой гэж дүгнэсэн...гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 214-216 /,

.....Амь хохирогч ******* цогцост учирсан гавал тархи бол биеийн гадна хэсэгт учирсан духны зүүн талд 3.5x3 см, голд үстэй хэсгийн заагт 4.5x1.5 см, зүүн зулай, чамархай, дагз хэсгийг хамарсан 13x6 см, зүүн нүдний дээд доод зовхины гадна буланд 3.5x2 см, доод эрүүний зүүн буланд 5x2.5 см, зүүн чихний хөхлөг сэртэнгийн доор 5x1 см, хүзүүний урд 4x2 см, цээжний зүүн талд эгэмний дээд хэсэгт 5x1 см. баруун шууны дотор дунд 7x3.5 см, хэвлийн зүүн доод хэсэгт 3x2 см, зүүн сарвууны 3-р хурууны дунд үенд 2.5x1 см, 4-р хуруунд 2.5x1.5 см, 5-р 1.5x1 см, зүүн шууны дотор доод хэсэгт 7x2.5 см, баруун шилбэний урд дунд 7x2 см, урд дээд хэсэгт 4x1.5 см хэмжээтэй зах ирмэг нь тэгш бус няцарч урагдсан шархнуудтай. Зүүн зулайн шархны харалдаа гавлын ясанд сэлтэрхий бүхий цөмөрсөн хугаралтай. Уг хугарлаар тархины эд ил гарсан. Доод эрүү зүүн урд хэсэгт 1, 2-р шүдний  сэртэнгээр хөндлөн хугаралтай, шүднүүд хөдөлгөөнгүй Хүзүүний урдаас зүүн хажуу хэсэг рүү чиглэлтэй 11x4.5 см, зүүн мөр болон бугалгын гадна дээд хэсгийг хамарсан 18x10 см, урд дунд 1x0.2 см, 0.8x0.2 см, зүүн шууны уг нь дээд хэсэгт 4x0.5 см, 0.3x0.2 см, урд дунд 6x0.8 см, цээжний зүүн талд 17x17 см хөхний толгойн дотор хэсэгт 9.5x4 см, баруун талд 2.5x2 см, аюулхай хэсэгт 4.5x1 см 4.5x1.5 см хэвлийн зүүн доод хэсгийн шархны эргэн тойронд 20x17 см, 7x3.5 см, 17x2.5 см, 9x3 см, 7x1 см, зүүн гуяны урд дээд хэсэгт 0.3x0.2 см, гадна дунд 1.5x1 см, зүүн өвдөгт 0.3x0.2 см 6 ширхэг, 2.5x1.5 см, гадна хэсэгт 1.5x1.5 см, зүүн шилбэний урд дунд 6x1 см. баруун өвдөгт 5x1 см, 3x3 см, 1x1 см, 1x0.5 см, 0.8x0.5 см, 0.2x0.3 см 3 ширхэг 0.7x0.5 см, баруун гарын алганы ар хэсэгт 1-р хурууны харалдаа 1.5х0.5 см. 0.3x0.2 см 2 ширхэг, 3-р хурууны угт 0.3x0.2 см, 4-р хурууны дунд үенд 0.3x0.2 см, баруун шууны дотор дунд 4.5x1 см, 4x1 см, доод эрүүний хугарлын харалдаа 1.5x1 см, 0.2x0.1 см 2 ширхэг, баруун чамархайд 12x0.3 см, 0.4x0.2 см, баруун хацарт 1:0.2 см 2 ширхэг, дээд уруулын зүүн буланд 0.7х0.5 см, зүүн хацарт 0.5х0.2 см. 2 1.2 см нуруунд зүүн далны дээд хэсэгт 6x2 см, 4.5x1 'см, 1.5x1 см, зүүн суганы нугалааны ар хэсэгт 4x0.3 см, 3.5x15 см, 0.3x0.2 см 12 ширхэг, баруун далны харалдаа 13x2 см, 4x2 см, 2x1 см, дотор хэсэгт 1.5x1 см, сээрний 7-р нугалмын зүүн талд 2х' см бүсэлхийн 4-р нугалмын харалдаа баруун талд 20x7 см, 1x1 см, хэмжээтэй хүрэн ягаан өнгийн зулгаралтуудтай. Цээжний баруун талд эгэмний дунд шугамаар 4-р хавирганы харалдаа 4x3 см хэмжээтэй хөхөлбөр хүрэн ягаан өнгийн цус хуралт гэмтлүүдийн дийлэнх нь биеийн зүүн талаар үүссэн байх бөгөөд автомашин осолдох үед биеийн зүүн хэсгээр автомашины эд зүйл болон гадаад орчинтой хамгийн түрүүнд хүрэлцэх боломжтой тул автомашины зүүн хэсэгт зорчин боломжтой. Хэргийн газрын үзлэгээр талийгаач нь автомашинаас гарсан байдалтай, автомашины зүүн талын хамгаалах бүс бүслээтэй байсан зэргээс үндэслэж талийгаачийг хамгаалах бүс бүслээгүй байсан гэж үзсэн болно. Өмнөх 289 дугаарт дүгнэлтэд энэ талаар тодорхой тусгаж өгсөн бөгөөд талийгаач нь автомашины зүүн хэсэгт зорчин явсан байх боломжтой...гэх дүгнэлт /2-р хх-ийн 221-223/,

21. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 26 дугаартай шинжээчийн:

1. Амь хохирогч *******гийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношид дурдагдсан гэмтлүүд тогтоогдлоо. Дэрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас тухайн хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. Эдгээр гэмтлүүд нь амь хохирогчийг нас барахад шууд нөлөөлсөн болно.

3. Амь хохирогч ******* нь гавал, тархины хавсарсан ил гэмтлийн улмаас нас баржээ.

4. Амь хохирогч *******гийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5. Амь хохирогч *******гийн цогцост хийсэн 2021.03.23-ны өдрийн 1910 цагийн гадна үзлэгээр нас бараад 4-6 цаг болсон байх боломжтой.

6. Амь хохирогч *******д учирсан гавал, тархины гэмтлийн үед маш богино хугацаанд үг яриа болон үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой.

7. Амь хохирогч ******* нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.

8. Амь хохирогч *******гийн цус нь В(III)  бүлгийн харьяалалтай байна..гэх дүгнэлт /1-р хх-ийн 64-67 /,

22. Нарийн мэргэжлийн эмч нарын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 34 дугаартай шинжээчийн:

1. Иргэн ******* нь 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө сэтгэл мэдрэлийн ямар нэгэн өвчингүй байсан.

2. ******* нь урд сэтгэл, мэдрэлийн өвчнөөр өвчилж байсан өөрийн өгүүлэмж болон эмчилгээ хийлгэж байсан өвчний карт байхгүй байна. 

3. ******* нь одоо сэтгэцийн хувьд гэмтлийн гаралтай тархины эмгэгшил тогтоох ойгүйдэл өвчтэй байна. Энэ өвчин нь 2021 оны 3 сард болсон ослоос үүдэлтэй. Энэ нь 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн толгойн Томографын шинжилгээнд 14.2 талын духны дэлбэнгийн гүний цагаан бодист цөөн тооны дугуй цэгчилсэн Т2/FLAIR-горимд цайвар өөрчлөлтүүд илэрсэн. Одоо ээнэгшлийн шатандаа байна. Тархины цахилгаан бичлэгт эмгэг өөрчлөлт илрээгүй.

4. Иргэн ******* нь өөрийн үйлдсэн хэргийг хариуцах чадвартай.

5. ******* нь сэтгэцийн хувьд гэмтлийн гаралтай тархины эмгэгшил, гэмтлийн дараах тогтоох ойгүйдэл өвчтэй ч хэрэг хариуцах чадвартай. Түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй. Харин мэдрэл сэтгэцийн эмчийн хяналтад эмчилгээ хийлгэх шаардлагатай...гэх дүгнэлт /2-р хх-ийн 85 /,

23. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 51 дугаартай шинжээчийн:

....1. *******ын биед тархи доргилт, баруун гарын сарвууны язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах  тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой....гэх дүгнэлт /1-р хх-ийн 167-168/,

24. Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 472 дугаартай шинжээчийн:

...N46-00-42.8 E100-20-51.3  цэг солбицолтой газрын хоорондын зайг тодорхойлох нь тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй тул  хариулах боломжгүй.

2. Алзахгүй нэртэй дэлгүүрийн гаднаас хөдөлсөн Toyota prius 20 маркийн тээврийн хэрэгсэл нь Нарийны гүүр гэх автомашин онхолдсон газарт очиход 35:45,94 минутын хугацаанд явсан байна.

3. ******* нь автомашин зогсоосон газраас гуанзны гэр хүртэлх зайг явганаар 10:27, 00 минут явсан байна. Осол хэргийн газарт 00:40,01 хугацаанд байсан байх боломжтой байна.

4. Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 42-7 тоот хашааны үүднээс Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг Нарийны гүүр гэх газарт байх автомашин онхолдсон гэх газар хүртэлх 37,8 км замыг 44:51,31 минут явсан байна. Тухайн замыг туулах хугацаанд 08:11,81 минут зогссон байх боломжтой.

5. ******* явганаар болон Баянхонгор сумаас Нарийны гүүр гэх газарт автомашинаар очих хугацаа нь 55:24,31 минут болж байна.

6. Toyota prius 20 маркийн тээврийн хэрэгсэл нь 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 13 цаг 19 минутанд гарч явсан, 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 13:31:19 цагт Цагдаагийн газрын 7044102 дугаарын утсанд автомашин онхолдсон талаар дуудлага мэдээлэл өгсөн буюу 12,19 минутын хугацаанд 34,1км замыг 166км/цаг хурдтайгаар туулсан байх боломжтой байна.

7. 37,8 км замыг 80 км/цаг хурдтай явахад 28,35 мин, 90км/цаг хурдтай явахад 25,2 км/цаг, 100км/цаг хурдтай явахад 22,7 минутын хугацаа зарцуулж байна....гэх дүгнэлт / 2-р хх-ийн 137-141 /,

25. Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 4659 дугаартай шинжээчийн:

...2.1. Шинжилгээнд ирүүлсэн объектууд нь шинжилгээнд тэнцэнэ.

2.2. “211400116 хэрэг *******ын биеэс авсан цусны дээж гэж хаягласан бинтэн дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь В(III) бүлгийн харьяалалтай хүний цус байна.

2.3. “1614 БНР дугаартай автомашины хаалган дээрээс илрүүлсэн" гэж хаягласан, бинт, “1614 БНР дугаартай автомашины хаалганы гадна талаас бэхжүүлж авсан цусны дээж” гэж хаягласан бинтүүд дээр цус илэрсэн, “1614 БНР дугаартай автомашины хаалганы аравчнаас бэхжүүлж авсан” гэж хаягласан бинтэн дээр цус илрээгүй.

2.4. Уг илэрсэн цус нь хүний цус байна. Бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй.

2.5. Шинжилгээнд ирүүлсэн объектууд дээр илэрсэн хүний цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй тул иргэн *******ын гэх цус болон амь хохирсон *******гийн гэх цус мөн эсэх болон хэнийх нь болохыг биологийн шинжилгээ тогтоох боломжгүй....гэх дүгнэлт /2-р хх-ийн 183 /,

26. Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн 330 дугаартай шинжээчийн:

....1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын дээжүүд нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй.

2. *******, ******* нарын хатаасан цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов....гэх дүгнэлт /2-р хх-ийн 185-186 /, 

26. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 51 дугаартай шинжээчийн:

...1. *******ын биед тархи доргилт, баруун гарын сарвууны язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...гэх дүгнэлт /2-р хх-ийн 167-168 /,

27. Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн 288 дугаартай шинжээчийн:

1. Шинжилгээнд ирүүлсэн 26 дугаартай дүгнэлтийн хуулбар нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Хүнд зэргийн согтолт нь хүн бүрд харилцан адилгүй нөлөөлөх бөгөөд хүнтэй уулзах, дэлгүүрээс юм худалдаж авах, бэлэн мөнгөний машинаас мөнгө авах, автомашин жолоодох зэрэг дадал болсон үйлдэл хөдөлгөөнийг хийх боломжтой.

3.4. Шүүх эмнэлэгт согтолтын зэргийг цусанд илэрч байгаа спиртийн хэмжээгээр тогтоодог тул дээрх асуултад хариулах боломжгүй байна...гэх дүгнэлт /2-р хх-ийн 109-113/,

28. Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1681 дугаартай шинжээчийн:

.... 1. Шинжилгээнд ирүүлсэн “Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт” дээрх шинжилж буй зураг 6,15 дугаартай зураг, мөн шинжилгээнд ирүүлсэн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоолын шинжээчээс асуусан асуулт 2-т амь хохирогч *******гийн өндөр нь 171см, иргэн А.Энхжаргалын өндөр 160см гэсэн нь шинжилгээнд тэнцэхгүй байна....гэх дүгнэлт /2-р хх-ийн 160-161 /,

29. Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 289 дугаартай шинжээчийн:

... 1. Шинжилгээнд ирүүлсэн 51, 26 дугаартай дүгнэлтийн хуулбар, хэргийн газарт болон цогцост үзлэг хийсэн гэрэл зэргийн үзүүлэлтүүд нь шинжилгээнд тэнцэнэ.

2. 3. 4. 7. Амь хохирогч *******гийн цогцост учирсан гэмтлүүдийн байрлалаас харахад хамгаалах бүс зүүгээгүй бөгөөд автомашины зүүн хэсэгт зорчин явах үед үүссэн байх боломжтой.

5.6. Иргэн *******ын биед учирсан гэмтлээс харахад хамгаалах бүс зүүсэн болон автомашины аль хэсэгт зорчин явсан эсэхийг тогтоох боломжгүй байна...гэх дүгнэлт / 2-р хх-ийн 205-210 /,

30. Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1900 дугаартай шинжээчийн:

1. Шинжилгээнд ирүүлсэн жолоочийн суудлын бүс гэх, жолоочийн суудлын бүрээсний дээд талын зөөлөвч хэсэг гэх, автомашины жолоочийн суудлын бүрээсний хэсэг гэх, автомашины таазны хойд хэсэг гэх, автомашины кабины урд доторх гэрлийн ард хэсгийн доторлогоо хэсэг гэх, цэнхэр өнгийн алчуур гэх, зүүн урд суудлын бүс гэх, цэнхэр өнгийн маск, урд 2 суудлын голын хайрцагны таг гэх, автомашины жолоочийн хаалганы дотор талын бариулын тал гэх, автомашины зүүн урд талын нарны хаалт, автомашины жолоочийн талын нарны хаалт, жолоочийн рүлийн бүрээс гэх , автомашины баруун талын хаалганы дотор талд талд унжиж байсан цагаан өнгийн даавуу мэт зүйл, жолоочийн суудлын хажуу тал гэх, автомашины хойд талын шалавч гэх объектноос биологийн ул мөр илрээгүй....гэх дүгнэлт / 2-р хх-ийн 124-126 /,

31. Шүүх Шинжилгээний ерөнхий газрын 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 288 дугаартай шинжээчийн:

...1. Урьд гаргасан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 289 дугаартай дүгнэлт нь үндэслэлтэй байна.

2.3.4. Амь хохирогч *******гийн цогцост хийсэн шинжилгээний дүгнэлт, үүссэн гэмтлүүдээс харахад тухайн автомашины зүүн талд буюу зорчигчийн суудалд хамгаалах бүс зүүгээгүй үед үүсэх боломжтой гэмтлүүд байна.

5.6. Урьд гаргасан 51 тоот хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлтэд дурдсан гэмтлүүдээс харахад ******* нь автомашины аль хэсэгт сууж явсаныг нарийвчлан тогтоох боломжгүй. Автомашинд онхолдох үед суудлын бүс хэрэглэсэн байх боломжтой байна.

7. Хамгаалах бүс зүүсэн үед автомашины бүхээгнээс шидэгдэж гарах боломжгүй...гэх дүгнэлт / 3-р хх-ийн 27-33 /,

32. Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 634 дугаартай шинжээч нарын:

...1. *******ын сэтгэцийн байдалд гаргасан Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 34 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

2. ******* нь 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна.

3. ******* нь одоо “Гэмтлийн гаралтай тархины эмгэгшил” эмгэгтэй байна.

4. *******ын Гэмтлийн гаралтай тархины эмгэгшил нь авто ослоос үүдэн үүсэн боломжтой.

5. ******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай гэх дүгнэлт /4-р хх-ийн 39/,

33. Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэлзүйн шинжилгээний 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2/258 дугаартай:

.... Эмгэг сэтгэл судлалын шинжилгээнд танин мэдэхүйн үйл ажиллагаа ялимгүй буурсан. Сэтгэл хөдлөл тогтворгүйтсэн. Сэтгэхүйд хувь хүний сэтгэцийн чанарын өөрчлөлт, мэдрэл сульдал тод илрэх ба хийсвэрлэн дүгнэх үйлийн ялимгүй бууралт илэрнэ. Өөрийн сэтгэцийн байдалдаа харьцангуй шүүмжлэлтэй хандана. Түгшилт илрэх ба өөрийн бодит байдлаа хэтрүүлэн үнэлэх хандлага илэрч байна. Боловсролын түвшин султай....гэх дүгнэлт /4-р хх-ийн 40 /,

34. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 286 дугаартай шинжээчийн:

..Автомашины урд талын салхины шил 160.000 төгрөг,

Автомашины толь 40.000 төгрөг,

Эд зүйлийн нийт үнэ цэнэ 200.000 /Хоёр зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт /2-р хх-ийн 90 /,

35. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 253 дугаартай шинжээчийн:

....Приус 20 Автомашины зах зээлийн ханш 14.500.000 төгрөг,

Уг автомашины хохирол 11.310.000 төгрөг,

Үнэлгээ хийж буй эд зүйлийн зах зээлийн үнэ цэнэ 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 14.500.000 /Арван дөрвөн сая таван зуун мянга / төгрөг болохыг тодорхойлов.

Үнэлгээ хийж буй эд зүйлийн зах зээлийн үнэ цэнэ 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 11.310.000 /Арван нэгэн сая гурван зуун арван мянга / төгрөг болохыг тодорхойлов....гэх дүгнэлт /2-р хх-ийн 96 / болон  гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 6/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 8-17/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 18-21, 93-94, 124-126, 176-178, 186-190 /, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 24-34/, *******гийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хх-ийн 36-38/, мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах тухай прокурорын зөвшөөрөл, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас /1-р хх-ийн 108-119/ хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-ийн 196-199 /, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 186-190 /, Тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбар /1-р хх-ийн 89/, Хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах тухай прокурорын зөвшөөрөл, тэмдэглэл /1-р хх-ийн 121, 123 /, Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 127-130, 132-134, 201-208, 2-р хх-ийн 17-19 /, Юнител ХХК-ийн албан бичиг, хавсралт /1-р хх-ийн 142-152 /, GMobile ХХК-ийн албан бичиг, хавсралт /1-р хх-ийн 158-159 /,  Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /1-р хх-ийн 173-174/, замын хөдөлгөөний зураг /2-р хх-ийн 24 /, Бэлэн мөнгөний орлогын баримт, мөнгөн шилжүүлэг /2-р хх-ийн 28-29 /, Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан бичиг, хавсралт /2-р хх-ийн 35-37 /, хохирогчоор тогтоох мөрдөгчийн тогтоол /2-р хх-ийн 38-39 /,  Мөрдөгчийн магадалгаа / 2-р хх-ийн 153-154 /, хэрэглээний зээл, малчны зээлийн гэрээ / 2-р хх-ийн 249-250 /,  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Баян- Овоо сумын Уранхайрхан 2 дугаар багийн нутагт Нарийны гүүр гэх газар 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 13 цагийн орчимд 16-14 БНР улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Гурав:Жолоочийн үүрэг, 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 3.4.Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 12.4 дүгээр зүйлд “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг авто машинд зорчиж явсан *******гийн амь насыг хохироосон болох нь   хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Манай нөхөр нь 2021 оны 03 дугаар сарын 23-ний өдрийн өглөө манай хүүхэд бид хоёрыг миний ажилладаг цэцэрлэг дээр хүргэж өгсөн, тэгээд хөдөө явлаа гээд машинаараа явсан. Тэгээд би өдөр 12:00 цагийн үед гэдэг айлын эхнэр лүү нь утсаар яриад нөхрийгөө асуусан чинь байна энд архи ууж байна гэж хэлсэн. Тэгээд би утсаа салгачихаад 13:00 цагийн үед ынд очсон. Тэгээд очиход гэрээс нь , , Эрхэмжаргал гурав гурвуулаа гараад ирсэн, тэгээд би гэрт нь ороод машинаа түлхүүрээ авъя гэсэн чинь манай нөхөр надад байхгүй гэж хэлсэн. Тэгээд би нөхрийнхөө хувцасны хармааг үзсэн чинь түлхүүр нь байхгүй байсан. Тэгээд түлхүүр нь хэнд байгаа юм бэ надад өгөөдөх гэсэн чинь манай нөхөр надад түлхүүр байхгүй д байгаа энэ унаж ирсэн гэж хэлсэн тэгэхээр нь би гаас нь машины түлхүүрээ асуусан чинь надад байхгүй гэж хэлсэн. Тэгээд айлынх нь авгай энэнд байгаа гэж г заагаад наадах чинь унаж ирсэн гэж хэлсэн. Тэгсэн чинь нь надад байхгүй ээ гадаа нойлын хажууд нуучихсан гэж надад хэлсэн гэхээр нь би тай хамт гэрээс нь гараад айлын нойлын хажууд баахан хайсан чинь олдоогүй. Тэгээд би хашааных нь гадаа гараад машиныхаа хаалгыг татсан чинь хаалга нь онгойсон. Тэгээд онгойнгуут нь машинд ороод асаах товчлуурыг дарсан чинь машин асаагүй тэгээд эргэж гэрт нь орсон чинь манай нөхөр унтлаа гээд буруу хараад хэвтчихсэн байхаар нь сэрээгээд түлхүүр өгчихөөч гэж гуйгаад хувцасных нь халаасуудыг үзсэн чинь машины түлхүүр байхгүй байсан, манай нөхөр надад түлхүүр байхгүй д байгаа гэж хэлсэн. Тэгээд би гаас түлхүүр өгчих гэсэн чинь надад байхгүй гээд байсан. Тэгээд түлхүүр өгөхгүй болохоор нь би яваад өгсөн. Тэгээд 13 цаг 45 минутад гэдэг найз нь над руу утсаар яриад танай хүн гүүрэн дээр осолд орсон гэнэ гэж надад хэлсэн. Тэр үед би ажил дээрээ ирсэнийхээ дараа нөхрийнхөө дугаарын утас руу залгасан чинь утсаа авахгүй байсан тэгээд *******ын дугаар луу нь залгасан чинь ******* утсаа аваад бид хоёр гарч байна гэхээр нь би манай хүн байна уу ярья гэсэн чинь хойно унтаж байна гэж хэлсэн тэгээд утсаа салгасан тэгээд тэрнээс хойш удаагүй дуудлага ирсэн.... гэх

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тэгээд би ******* руу залгахад машиныг нь унаад гараад явлаа, ажилтай байна, утсаны эрх сунгаад өг гэхээр нь чадахгүй ээ, та хоёр хаашаа явж байгаа юм гэхэд хөдөө ажил эмхлүүлнэ, танай нөхөр арын суудалд унтаж байна гэсэн. Үүнээс хойш удаагүй 10-15 минутын дараа нарийны гүүрэн дээр осол гарсан талаар дуудлага ирсэн...” , гэх гэрч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр би Баян-Овоо сумын Наранмандал уурхайгаас Баянхонгор орохоор Баян-Овоо сумын Нарийны гүүрний орчим 14 цагийн орчим явж байхад миний урдаас хар өнгийн приус машин их хурдтай ирж огцом эргэж машин тэнцвэр алдаж бөөн шороо тоос болж тухайн замын хажуу тал руу ниссэн. Яаж унаж байгаа талаар хараагүй. Осол болчихлоо гэж мэдээд тухайн ослын газарт шууд явж очиход нэг хүний толгой задарчихсан нөгөө нэг нь дэргэд нь суучихсан их сандарсан “авраач” гэж орилоод гар нь цус болчихсон байдалтай харагдсан. Тэр хүн болон хажууд нь доош харсан тархи нь хагарч гар хөл цус олсон тэр хүмүүсийг харахад миний танидаг нэг нутгийн , нэг нь гэх залуучууд байсан.... гэх,  гэрч гийн “...Тэгтэл талийгаач гийн эхнэр ирж , хоёр гэрээс гарч явж, манай гэрт талийгаач , *******, талийгаачийн эхнэр гурав үлдсэн. Талийгаачийн эхнэр “машины түлхүүр өг” гэж хэлсэн боловч түлхүүр нь байхгүй хайж байгаад арав орчим минут болсон байх. Утас нь дуугарч гарч явсан. Манай гэрт талийгаач орон дээр хэвтэж үлдсэн байсан. Хамт байсан ******* нь гартаа машины түлхүүр барьчихсан зогсож байхад талийгаач “хоёулаа явья” гэж хэлээд манай гэрээс гарсан...” гэх гэрч ын “...Намайг камерыг шүүж харахад хар өнгийн тоёота приус 20 маркийн машин байсан, бичлэг дээр явж байгаа хурд нь мэдэгдэхгүй байсан. жолоочийн ар талын цонх нь онгорхой байсан. Өөр мэдэгдэх юм байхгүй шууд чигээрээ аймгийн төвөөс гарч яваа нь бичигдсэн байсан... Тэр үед камераас харахад жолоочийн суудал дээр цайвар дуу цагаан, эсвэл шар дуу өнгийн хувцастай хүн сууж байгаа нь харагдаж байсан. Хойд суудал дээр хүн сууж байсан эсэх нь мэдэгдээгүй. Жолоочийн суудал дээр хар хувцастай хүн байгаагүй би харахад цайвар дуу хувцастай хүн сууж явна л гэж харсан...”, “....Тэгээд гийн эхнэрийг явсны дараа нь нь манай зүүн талын орон дээр унтах гээд гутлаа тайлаад хувцастайгаа хэвтэж байсан чинь ******* нь эхнэр чинь явчихлаа хоёулаа явъя гээд г сэрээгээд гутлыг нь өмсүүлж өгөөд г дагуулаад гараад явсан. Гарч явахад нь харахад машиных нь түлхүүр нь *******ын гарт нь байгаа нь харагдаж байсан би хаанаас түлхүүрээ гаргаж ирснийг нь мэдээгүй. Тэр үед ******* нь гийн гутлыг нь өмсгөж өгөө хажуугаас нь түшээд явъя гээд гараад явсан. Тэр үед намайг сургуульд хүүхдээ хүргэж өгчихөөд ирсэн чинь тэд нар тавуулаа нэг шил 0,75 граммын хэмжээтэй архи уугаад сууж байсан, тэрийгээ уучихаад гараад явсан. Тэр үед нэлээд их согтуу байсан. ******* арай гайгүй согтуу байх шиг байсан...”гэх мэдүүлэг. Шүүх Шинжилгээний ерөнхий газрын 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 288 дугаартай шинжээчийн:

...1. Урьд гаргасан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 289 дугаартай дүгнэлт нь үндэслэлтэй байна.

2.3.4. Амь хохирогч *******гийн цогцост хийсэн шинжилгээний дүгнэлт, үүссэн гэмтлүүдээс харахад тухайн автомашины зүүн талд буюу зорчигчийн суудалд хамгаалах бүс зүүгээгүй үед үүсэх боломжтой гэмтлүүд байна.

5.6. Урьд гаргасан 51 тоот хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлтэд дурдсан гэмтлүүдээс харахад ******* нь автомашины аль хэсэгт сууж явсаныг нарийвчлан тогтоох боломжгүй. Автомашинд онхолдох үед суудлын бүс хэрэглэсэн байх боломжтой байна.

7. Хамгаалах бүс зүүсэн үед автомашины бүхээгнээс шидэгдэж гарах боломжгүй гэх дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт_ мөрдөн байцаалтын туршилт хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийг гэм буруутайд тооцоход нотлох баримт хүрэлцээтэй байна гэж дүгнэлээ.

Уг үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч болсон нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, гэрч *******, , , , , , , нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 472, 289, 288, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 51 дугаартай, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон, бөгөөд дээрх хэрэгт авагдсан нотлох баримтууд түүнийг гэм буруутай гэж дүгнэхэд хүрэлцэхүйц хангалттай байна гэж дүгнэлээ.

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, гэрч *******, , , , , , , нарын мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3, 25.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлж цуглуулсан бөгөөд энэ хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул эдгээр мэдүүлгийг үнэн зөв гэж дүгнэлээ.

Мөн Шүүх эмнэлгийн шинжээч болон 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээч нарын дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйл, Шүүх шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлд заасантай нийцсэн, мөн хуулийн 18.1.9-д зааснаар мөрдөгчөөс тавьсан асуултад хариулсан нь дээрх хуулийг зөрчөөгүй байна гэж үзлээ.

Дээрх нотлох баримтаас үндэслэн эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч *******, амь хохирогч ******* нар нь 2023 оны 03 дугара сарын 23-ний өдөр хамтран архидан согтуурч улмаар алт ухах зорилгоор амь хохирогч *******гийн 16-14 БНР улсын дугаартай Приус авто машиныг шүүгдзэгч ******* нь жолоодон явсан нь тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь уг авто машиныг жолоодож аймгийн төвөөс гарч самбартай хөтлийн орчим зогсож амь хохирогч ******* өөрөө машинаа унасан гэж мэдүүлж байгаа боловч түүний энэ мэдүүлэг нь нотлогдохгүй байгаа бөгөөд шүүгдэгчийг гэм буруугүй гэх нотлох баримт уг хавтаст хэрэгт  хүрэлцээтэй авагдаагүй байна.

Харин хэргийн газрын үзлэгийн зургаас үзэхэд уг авто машин нь буруу талдаа буюу баруун гар талдаа жолооны хүрдтэй байх бөгөөд осол болсоны дараах хэргийн газрын үзлэгээр амь хохирогч ******* нь  хар бараан цамц өмссөн уг авто машины зүүн гар талд буюу жолооны хүрдний эсрэг талд газарт түрүүлгээ харсан байдалтай нас барсан хэвтэж байгаа нь гэрэл зурагт авагдсан байгаа нь амь хохирогчийг уг авто машины жолооны хүрдний эсрэг талд сууж явсан гэх шинжээч эмч нарын дүгнэлт, хохирогчийн “******* машиныг барьсан явсан гэж ярьсан” гэх, гэрч ын “жолоочийн суудал дээр хар өнгийн хувцастай хүн байгаагүй” гэх мэдүүлэг зэргээр тохирч байх тул шүүгдэгч *******ыг уг авто машиныг жолоодож явсан гэж үзэж түүнийг гэм буруутайд тооцох үндэслэл нотлох баримт хүрэлцээтэй байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч *******ын өмгөөлөгч нараас түүнийг гэм буруугүй гэж үзсэн тэдний дүгнэлтийг хангахгүй байхаар шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******ыг уг авто машиныг жолоодож яваагүй гэх нотлох баримт хүрэлцээтэй цуглараагүй харин түүнийг гэм буруутай гэж үзэх нотлох баримт хүрэлцээтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь амь хохирогч *******тэй архидан согтуурч авто машин жолоодож яваад осол гаргасан нь түүний холбогдсон гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.

Иймд шүүгдэгч *******ыг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөны улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Уг үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь эвдэрсэн авто машины үнэ 14.5 сая, ажиллаж байсан хугацааны цалин 36 сая, дүгнэлт гарсан шинжээчийн зардал 500.000 төгрөг нийт 51 сая төгрөг нэхэмжилж байгаа талаар илэрхийлсэн байна.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад амь хохирогч ******* нь “Гранд менералс” ХХК-д сард хэдэн төгрөгийн цалинтай ажиллаж байсан талаарх нотлох баримт хангалттай ирүүлээгүй хэрэгт авагдаагүй гэх үндэслэлээр амь хохирсноос хойших цалин 36 сая төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь уг зардлыг нотлох баримтаа дахин бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргах эрхтэй дурдаж шийдвэрлэв.

Харин амь хохирогчийн өөрийн эзэмшлийн 16-14 БНР улсын дугаартай Приус авто машин нь ослын улмаас эвдэрч дахин ашиглах боломжгүй болсон тул түүний үнэ 11.310.000 төгрөг, уг авто машины үнийн шинжээч нарт төлсөн 500.000 төгрөг нийт 11.810.000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Харин уг хэргийн улмаас шүүгдэгч ******* нь эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж уг зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлсөн нь тогтоогдсон байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1-д “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад “ нөхөн төлнө гэсэн заалтыг үндэслэн шүүгдэгч *******аас 7.20.700 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Уг хэрэгт хэргийн газраас эд мөрийн баримтаар хураан авсан дотроо шингэнтэй “Хараа”, “Ерөөл” нэртэй архины шил тус бүр 1, биологийн дээж 4 ширхэг зэргийг хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгалаа.

Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй гэмт хэргийг анх удаа үйлдсэн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1-д заасан “согтуурсан үедээ гэм хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэснийг баримтлан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэв.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 03 дугаар сарын 23-ний өдөр үйлдэгдсэн бөгөөд уг үйлдэл нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д -2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ний өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэнд хамаарч байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “2015 оны 12 дугаар сарын 03-ний өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан “..../ Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчил / Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан....хорих ялаас хоёр жилийг хасна” гэж заасныг баримтлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар 02 жил 06 сарын хорих ял оногдуулж уг оногдуулсан хорих ялаас 02 жилийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хасаж 06 сарын хорих ялыг оногдуулж уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч *******ын сэтгэцийн байдалд  Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 634 дугаартай шинжээч нарын: ...1. *******ын сэтгэцийн байдалд гаргасан Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 34 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.  2. ******* нь 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна.  3. ******* нь одоо “Гэмтлийн гаралтай тархины эмгэгшил” эмгэгтэй байна.  4. *******ын Гэмтлийн гаралтай тархины эмгэгшил нь авто ослоос үүдэн үүсэн боломжтой.  5. ******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай” гэх дүгнэлт гарсан тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй учир хураагдан ирсэн бичиг баримт байхгүй  болохыг дурдаж шийдвэрлэв.

Харин уг хэрэгт амь хохирогч *******гийн самсунг А-30 маркийн гар утсыг хураан ирсэнийг хэрэгцээний дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т буцаан олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван / 05 / жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн бөгөөд уг эрх хасах ялыг Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгчийг хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн Ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд даалгалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны эрх зүйн хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван / 05 / жилийн хугацаагаар хасаж, хоёр / 02 / жил зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар оногдуулсан хоёр / 02 / жил зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ялаас хоёр / 02 / жилийг хасаж, түүний эдлэх ялыг зургаан / 06 / сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******д зургаан / 06 / сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1, 11.6 дугаар зүйлийнх 1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас 11.810.000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т, 720.700 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхийг Баянхонгор аймаг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******оос нэхэмжилсэн 36 сая төгрөгийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа дахин бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар “Хараа”, “Ерөөл” нэртэй архины шил тус бүр 1, биологийн дээж 4 ширхэг зэргийг хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт, Самсунг А-30 маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа хэрэгцээний дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т буцаан олгохыг шүүгчийн туслахад  даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж түүний эдлэх ялыг 2023 оны 09 дүгээр сарын 15-ний өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

    

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.БАТЦЭНГЭЛ