Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/193

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Прокурор: Н.Цогням,

Нарийн бичгийн дарга: Б.Сайнбилэг,

Гэрч: *******,

Шүүгдэгч: Н.*******, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цогнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Н.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн,  ******* овогт *******ын ******* / РД: /,

Холбогдсон хэргийн талаар :

 Шүүгдэгч Н.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан 2023 оны 05 дугаар сарын 19- ний өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Галуут сумын зааг "Булагт" гэх газарт бэлчиж байсан *******ын эзэмшлийн 6 адуу, *******ы эзэмшлийн 2 адуу, *******ы эзэмшлийн 1 адуу нийт 9 буюу олон тооны бод малыг хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь :

 Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

  1. Шүүгдэгч  ийн мөрдөн байцаалтад өгсөн:

... Би өөрийн авсан адуунуудаа эздэд нь зүсээр нь хүлээлгэж өгсөн харин гэх хүн 1 унага төлж өгөөгүй байгаа ойрын хугацаанд төлж барагдуулна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 104 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Н.******* мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

3. Хохирогч *******ы мөрдөн байцаалтад өгсөн:

... Манайх Баян-Овоо сумын 4 дүгээр багийн нутагт сумын төвд гэр байдаг. Би 2023 оны 01 дүгээр сард Баянхонгор аймгийн төвд Баян-Өлгий аймгаас  ирсэн хүмүүс адуу зарж байх үед хул зүсмийн хязаалан байдас, хар зүсмийн шүдлэн байдас худалдан аваад Баян-Овоо сумын нутаг Дөвөнтийн нуруу Улаан булаг гэдэг газар адуундаа тавьсан чинь манай азарга хураахгүй байтал хэд хоногийн дараа манай саахалт айл болох ийн ахын азарга хурааж авсан. Манай хул, саарал азаргатай ******* ахын азарга адуу байнга хамт нэг бэлчээрт байдаг юм. Энэ оны 5 дугаар сарын 12-ны үед ******* ах надтай гар утсаар холбогдоод азарга адуу алга болчихлоо гэхээр нь бид хоёр нэлээд хэд хоног Баян-Овоо, Галуут сумын нутгаар хайхад олдохгүй болохоор нь хулгай аваад явсан гэж бодсон. Тэгээд адуу алдагдсан өдрөөс хойш 10 орчим хоногийн дараа хулгайд алдагдсан адууны халтар азарга ганцаараа Бөмбөгөр сумын чиглэлээс ирсэн. Тэгээд 2023 оны 06 дугаар сарын 14-ний үед ******* ах надтай утсаар холбогдоод адуу хулгайлсан залуу ирж уулзаад адуу бүрэн байгаа авчирч өгнө гээд явлаа гэсэн. Өнөөдөр сумын төвд гэртээ байж байтал Цагдаагийн газраас гар утсаар холбогдож адуугаа хүлээн ав гэхээр нь 13 цагт аймгийн төвд ирж 2 адуугаа хүлээж авсан. ах бид хоёрын нийт 9 тооны адуу хулгайд алдагдаад нэг азарга гүйж ирсэн. Нэг унагыг нь чоно идсэн гэсэн. Машин дээр нийт 7 адуу ирсэн байсан. Тэр адуунуудаас би өөрийн хул, хар зүсмийн 2 байдсан адуугаа хүлээн авсан. ах бид хоёрын нийт 9 тооны адууг хулгайд алдагдаад  нэг азарга гүйж ирсэн, нэг унага  нь чоно идсэн гэсэн, машин дээр нийт 7 адуу ирсэн байсан.  Тэр адуунаа би өөрийн хул хар зүсмийн 2  байсан адуугаа хүлээн авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 /, 

4. Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн:

.....аав гар утсаар холбогдоод танай хэдэн адуу алга болчихлоо гэхээр нь тухайн үед аймгийн төвд ажилтай байсан тул очиж хайлцаж чадаагүй. Манай аав ах хоёр Баян-Овоо, Галуут сумын нутгаар 7 орчим хоног хайгаад олоогүй гэсэн. Тэгээд хоёр хоногийн дараа манай алга болсон адууны азарга ганцаараа Бөмбөгөр сумын нутгаас гүйж ирлээ гэж аавыг хэлэхээр нь би очиж аавын хамт азарга ирсэн чигт 3-4 өдөр мотоциклоор хайсан боловч олдоогүй тул буцаж ирээд олдохгүй байхаар нь 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр манай аав цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байсан. Миний өөрийн Халтар азарга, хонгор халзан гүү, хар гүү, зээрд байдас, шар хээр унага, бор хээр унага, *******ы хул байдас, хар байдас, өөр нэг хүний хээр байдас нийт 9 тооны адуу байсан. Миний 4 адуу зөв талын гуяндаа Т үсгэн тамгатай. Хамт байсан адууны тамгыг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг / хх-ийн 11-12 /,

......Манай хулгайд алдагдсан адууг худалдан авсан хүн гээд Бөмбөгөр сумын нэг залуу өдөр ирж уулзаад би танай адууг худалдан авсан хүн байна гэж уулзаад явсан. Тэгээд байж байтал манай адууг хулгайлсан хүн гээд Бөмбөгөр сумын ******* гэдэг залуу ирж уулзаад танай адуу тоо ёсоороо байгаа маргааш авчирч өгнө гээд явлаа гэж ярьсан. Өнөөдөр ажил дээрээ байж байтал цагдаагаас яриад адуу чинь аймгийн ойролцоо Баян-Овоо сум руу салдаг уулзвар дээр ирсэн хүлээж ав гэхээр нь явж очтол 48-65 БНА улсын дугаартай цагаан өнгийн Бонго Жи-3 загварын машинд хулгайд алдагдсан манайханы адууны 6 гүү, 1 унагатай нийт 7 адуу ачиж ирсэн байсан. Тэгээд өөрийн 4 тооны адууг ******* 2 адуугаа тус тус хүлээн авсан. Хүлээн авах үед унаганаас бусад 6 адууны тамган дээр давхардуулан шинээр өөр төрлийн Ж үсгэн тамга дарсан байсан. Би өөрийн адуунаас 1 тооны унага дутуу хүлээн авсан чоно идсэн гэж байсан. Унагаа төлүүлээд дээрээс нь адуу хулгайд алдсанаас хойш мотоцикл машинд шатахуун хийж хайсан мөнгө төгрөгийн хохиролтой байна...гэх мэдүүлэг/хх-ийн 13-14/,

5. Хохирогч *******ы мөрдөн байцаалтад өгсөн:

... Би 06 дугаар сарын 08-ны үед адууны эрэлд яваад Бууцагаан сумын төвийн урд очтол миний хээр байдас ус уугаад хойд зүгт гарч байхаар нь ******* ахтай холбогдоод манай адуутай хамт алдагдсан адуунуудын зүсийг асуутал хэлсэн зүстэй адуунаас нь хондон гүү, хонгор гүү хоёр нь ******* гэдэг хүний адуунд байхаар нь танай адуунууд энд байх шиг байна гэж хэлсэн. Тэгээд Бөмбөгөр сумын төв орж ирээд ******* гэдэг хүнтэй утсаар холбогдоход чи наанаа байж бай гэж хэлээд маргааш нь Бүлтээхэй гэдэг нэг залуутай хамт ирж уулзаад танай адуунуудыг энэ залуу хулгайлсан. Одоо манай адуунд бүгдээрээ байгаа гэж хэлсэн. Би хээр байдас нь миний адуу байгаа юм. Үлдэгдэл адуу нь Баян-Овоо сумын ******* гэдэг хүний адуу байгаа юм. Өөрсдөө очиж уулзаж учираа ол гэж хэлсэн. Би өөрийн гар дээрээ аваагүй байгаа. ******* ахын адуутай хамт Бууцагаан сумын нутгаас хулгайлсан хүний ээж нь авчирч өгсөн гэсэн. Одоо Баян-Овоо сумын нутагт байгаа гэсэн...гэх мэдүүлэг/хх-ийн 20-21 /,

6. Иргэний нэхэмжлэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн:

.....Манай сумын *******ын ******* гэдэг залуу надаас мөнгөний хэрэг болоод байна гээд ... мөнгөний хэрэг байна. би банкнаас зээл аваад мөнгийг чинь нэг мөсөн өгье. Эсвэл өөрийнхөө адуугаа танд зарчихаад явмаар байна. Надад 2 сая төгрөг нэмээд өгчих гээд байхаар нь бэлэн 2 сая төгрөг тоолж өгсөн. Тэр өдрөөс хойш 2 хоногийн дараа Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг “Дэлгэрийн ам” гэдэг газар гэртээ байж байтал 13 цагийн үед Н.******* хамар цагаан зээрд халзан морь уначихсан, халтар зүсмийн азаргатай нийт 8 тооны адуу тууж ирээд зээлсэн мөнгөндөө энэ адуунуудыг ав минийх байгаа юм гэхээр нь би азарга авахгүй. Бусдыг нь үнэ тохирч авъя гэж хэлээд тэр адуунаас 6 адууг нь үнэ тохирч хонгор халзан гүү 1 ширхэг, хар гүү 1 ширхэг, хонгор байдас 1 ширхэг, хээр байдас 1 ширхэг, хар байдас 1 ширхэг, шар хээр унага 1 ширхэг нийт 6 адуу аваад би хүний адууг бүгдийг нь аваад яахав чи хол явах гэж байгаа тул чамайг адуугүй болгоод яахав манай адуунд энэ зээрд гүүгээ тавьчих би өсгөж үржүүлж байя гэж хэлсэн. Тэгээд хоорондоо өр авлагагүй болоод Н.******* тууж ирсэн халтар зүсмийн азаргаа хөтлөөд явсан... Унаганаас бусад адуу бүгд зөв талын гуяндаа шинээр дарсан ланз буюу Ж үсгэн тамгатай байсан... Би д хандан надад адуу зарсан хүн энэ байна гээд ийг дагуулаад очсон. Н.Соёл- Эрдэнэ бид хоёрт хандан чиний энэ хүнд зарсан адууны нэг нь миний бусад нь өөр хүнийх Баян-Овоо суманд байгаа. Өөрсдөө очиж уулз гэтэл Н.******* надад хандан хулгайн адуу байсан юм гэж хэлсэн... Бууцагаан сум орж манай адуунаас нөгөө 7 адуугаа ачаад Бууцагаан сумын нутаг Олон овоо гэдэг газар явж байтал ээж нь залгаж хашгичаад байтал буугаад замаас гараад алхаад явахаар нь бие засах гэж байгаа юм байна гэж бодож сууж байгаад ирэхгүй байхаар нь тал тийшээ дуудсан боловч ирээгүй. Ойр хавиар хайгаад олдохгүй байхаар нь ээж рүү нь залгаж хэлсэн чинь яваад очье гээд хүрч ирээд 4 цаг болтол хамт байж байгаад ээж нь энэ хаачдаг юм. Эргээд ирнэ биз хүний адуу хүргэж өгье гээд бид хоёр хөдлөөд 13 цагийн үед 7 тооны адуугаа эзэнд нь хүлээлгэн өгсөн. Би адуу худалдан авсан мөнгө болох 3,000,000 төгрөгөө олж авч, хохиролгүй болмоор байна...гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 /,

7. Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн:

....Манайх Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багт нутагладаг юм. Миний хүү *******ын эзэмшлийн хоёр унагатай гүү, сувай гүү, азарга нийт 6 тооны адуу, тухайн  адуунд цуг байсан Г.ы 2 гүү *******ы 1 гүү нийт 9 тооны адуу Баян-Овоо сумын нутаг “Дөвөнтийн нуруу” гэдэг газраас 2023 оны 05 сарын 12-ны үед хулгайд алдагдсан. Би 2023 оны 05 дугаар сарын 09-нд адуун дээрээ очиход бүрэн байсан. Тухайн үед ойр орчмоор 2 хоног хайгаад тэр өдрөөс хойш Баян-Овоо, Галуут сумын нутгаар 10 гаруй хоног тус тус хайгаад олохгүй болохоор нь хүү Гомбожавтай гар утсаар холбогдож адуу чинь алга болоод олдохгүй байна гэж хэлээд маргааш нь хүү аймгийн төвөөс ирж машинаар 1 өдөр хамт хайсан боловч олдохгүй байхаар нь Цагдаагийн байгууллагад 9 тооны адуу хулгайд алдсан талаар мэдэгдсэн. Тэгээд Баян-Овоо сумын нутагт хөдөө гэртээ байж байтал 2023 оны 06 дугаар сарын 15-ны үед Бууцагаан сумын нэг залуу манайд орж ирээд ахаа би танай адууг хулгайлаагүй шүү худалдан авсан хүн нь байгаа юм таны адууг Бөмбөгөр сумын Бүлтээхэй гэж дууддаг залуу хулгайлсан ирж уулзах байх гэж хэлээд явсан. Тэр өдрийн орой 18 цагийн үед манай адууг хулгайлан тууж явсан гэх нэг залуу гэрт орж ирээд уучлал гуйгаад би танай адууг мотоциклоор аймгийн төвөөс Бөмбөгөр сум руу явах замдаа тууж явсан гэж хэлээд таны адуу бүрэн байгаа нэг унагыг нь чоно идсэн төлж егнө маргааш адууг чинь аваад ирье гэхээр нь би чамайг танихгүй хаанахын хэн гэдэг хүн бэ гэтэл, би Бөмбөгөр сумын хүн байгаа юм гээд жолооны үнэмлэхээ орхиод явсан. Тухайн жолооны үнэмлэх дээр гэсэн регистрийн дугаартай ******* овогтой ******* гэж байсан.....гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/,

.....Манай халтар азарга нутгийн малчид болох ы хонгор гүү, хар байдас зэргийг 2023 оны 01 дүгээр сарын үеэр хураасан байсан мөн ы хээр байдсыг 2023 оны 05 дугаар сарын ихээр давхар хурааж ижилсэн байсан. Манай азарга хураасан байсан болохоор би ганцаараа хариулж малладаг байсан. Манай тус адуу Галуут сумын Дөвөнтийн нуруу, Хярын бууц, Жаргант даваа гэх газруудаар бэлчээрлэдэг. Манай адуу Булагт, Замт гэх газруудаар бэлчээрлэдэггүй. Хамгийн сүүлд 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр харахад Дөвөнтийн нурууны Хярын бууц гэх газарт байсан тус газраасаа алга болсон байх гэж бодож байна. Би Замт гэх газрын сайн мэдэхгүй харин Булагт гэх газар миний багцаагаар 30 орчим километрийн зайтай байдаг газар. Тухайн үедээ цагдаагийн байгууллага болон сумын ЗДТГ-ын дарга бүртгүүлж Тэмдэглүүлээгүй. Харин манай азаргатай адуунд 1 тооны байдас нь байсан нь хайгаад явж байгаад Бууцагаан сумаас олоод надад хэлэхээр цагдаагийн байгууллагад мэдэгдэж шалгуулсан юм. Миний мэдэхээр ы 2 тооны адууг зүсээр нь өгсөн Батсайханы 1 тооны байдсыг мөн адил өгсөн миний 3 тооны гүү 1 тооны унага нийт 4 тооны адуу маань зүсээрээ ирсэн харин 1 унага дутуу ирсэн өмнө халтар азарга маань ганцаараа гүйгээд ирсэн. , нарын хувьд хохиролгүй болсон гэдгийн мэдэхгүй байна миний хувьд 1 тооны унага болон хайж явсан бензин шатахууны хохирлоо барагдуулмаар байна тус хохирлоо барагдуулчихвал ямар нэгэн гомдол санал байхгүй.....гэх мэдүүлэг /хх-ийн 42/,

8. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч ******* мэдүүлэхдээ: Намайг харахад адуу “хярын бууцны” эхэнд байсан. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Булагт гэх газрын хоорондох зай 30-40 км зайтай байх. Манай адуу Жарганат давааны эхээр байдаг. Тухайн үедээ цагдаагийн байгууллагад хэлж чадаагүй. Дараа нь цагдаагийн байгууллагад хэлсэн гэв. Би 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын “Хярын бууц” гэх газраас адуунуудаа алдсан. Тухайн газар нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг дэвсгэрт байдаг юм. Тэр хоёрын хооронд 30-40 км-ийн зайтай. Надад Н.******* хэлэхдээ “Хярын бууц”-ны эхэн дээрээс хөөгөөд явсан гэж хэлсэн. Би түүнийг айлгаж сандаргасан зүйл байхгүй. Би хярын бууцны эхэн дээрээс халтар азаргатай адууг туугаад явсан. Миний нэг унагыг чоно идсэн гэж байсан. Түүнийхээ оронд хар гүү өгсөн. Бусдыг нь тоогоор нь өгсөн гэв.

9. Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн:

....Би 2023 оны 06 дугаар сарын 14-ны үед Бөмбөгөр сумын төвд гэртээ байж байтал миний хүү болох Н.******* гар утсаар холбогдоод  би хүний хэдэн адуу туугаад манай сумын Нямын Пүрэв ахад аваачаад егсөн чинь адууны эзэн адуугаа таниад баларч байна ээж гэж хэлсэн. Тэгэхээр нь яадаг муу хадаргаан бэ гэж хэлээд хүрээд ир чиний мөчийг чинь тасдана гэж хэлтэл утсаа тасалсан. Тэр өдөр ирээгүй 2023 оны 06 сарын 15-ний өглөө хүү Н.******* гэрт ороод ирэхээр нь би урдаас нь юугаар туусан юм гэж загнаад баахан цохиж авсан. Гэрээс гараад зугтаахаар нь буцаж ороод ирээч гэж хашгиртал буцаж орж ирэх үед нь хэн гэдэг хүний адуу байсан юм гэтэл Баян- Овоо сумын ойролцоо байдаг гэдэг айлын адуу байсан байна би очиж уулзтал надаас 40 сая төгрөг нэхээд эндээс гаргаж өгсөн хүнийг нь хэлээд өгчих тэгвэл чамд гомдол санал алга гэж хэлсэн гэсэн. Одоо адуунууд нь хаана байгаа юм гэтэл Бууцагаан сумын нутагт Пүрэв ахын адуу байгаа газар болох хүргэн Төмөрөөгийн адуунд бүрэн тоо ёсоороо байгаа гэхээр нь би адууны эзэнтэй очиж уулзахаар болоод 2023 оны 06 сарын 15-нд 14 цагийн Баян-Овоо сумын нутагт ирж гэдэг хүнтэй уулзаад таны алдсан адуу Бууцагаан суманд тоо ёсоороо байгаа гэсэн би авчирч өгье гэж хэлэхэд явсан. Манай хүү Н.Соёл-Эрдэнэ 16 цагийн үед надтай гар утсаар холбогдоод би Пүрэв ахтай нөгөө адуугаа ачиж ирэхээр Бууцагаан сум руу явж байна гэхээр нь бүрэн бүтэн ачаад ир би хамт очиж эзэнд нь хүлээлгэн өгнө гэж хэлсэн. Тэгээд 2023 оны 06 сарын 15-ний 22 цагийн үед Н.******* надтай холбогдоод адуугаа ачаад ирж байна гэж хэлсэн. Өнөө өглөө үүрээр 04 цагийн үед Пүрэв нөгөө адуугаа ачаад сумын төвд ганцаараа ирээд Н.******* замдаа буусан гэж хэлсэн. Би адуунуудыг эзэнд нь хүлээлгэн өгөхөөр аваад ирсэн. Хонгор халзан гүү, хонгор гүү, хар зүсмийн 2 гүү, зээр гүү, хээр гүү, шар хээр унага нийт 7 тооны адуу ачиж ирсэн.....гэх мэдүүлэг / хх-ийн 30-31 /,

10. Энх-Нахиа ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 203 дугаартай шинжээчийн:

Хохирогч *******ын хохирлын үнэлгээ:

...Азарга нас гүйцсэн 1 ширхэг 1.500.000 төгрөг,

Гүү нас гүйцсэн 2 ширхэг 2.200.000 төгрөг,

Унага 1 настай 2 ширхэг 400.000 төгрөг,

Байдас шүдлэн 1 ширхэг 600.000 төгрөг,

....Хохирогч *******ы хохирлын үнэлгээ:

Байдас хязаалан 1 ширхэг 700.000 төгрөг,

Байдас шүдлэн 1 ширхэг 600.000 төгрөг,

....Хохирогч *******ы хохирлын үнэлгээ:

Байдас хязаалан 1 ширхэг 700.000 төгрөг,

...ийн хохирлын үнэлгээ:

Адуу нас гүйцсэн 1 ширхэг 900.000 төгрөг,

Эд зүйлийн нийт үнэ цэнэ 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 7.600.000 / Долоон сая зургаан зуун мянга / төгрөг болохыг тодорхойлов....гэх дүгнэлт /хх-ийн 53/, өмгөөлөгчийн хүсэлт /хх-ийн 88/ болон түүний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Н.******* нь 2023 оны 05 дугаар сарын 19- ний өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Галуут сумын зааг "Булагт" гэх газарт бэлчиж байсан *******ын эзэмшлийн 6 адуу, *******ы эзэмшлийн 2 адуу, *******ы эзэмшлийн 1 адуу нийт 9 буюу олон тооны бод малыг хулгайлсан үйл баримт болсон  байна.

Уг үйл баримт болсон болох нь хохирогч *******, *******,  ******* нарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч *******, гэрч *******, ******* нарын мэдүүлэг Энх-Нахиа ХХК-ийн шинжээчийн 203 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Уг үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Н.Соёл-эрдэнэ нь бусдын 9 тооны адууг бэлчээрт байхад нь тууж авчран улмаар 6 адууны тамгыг нь “Ж” үсэг болгон өөрчлөн ******* гэгчид зарсан нь үйлдэл нь бусдын алдуул малыг завшсан гэмт хэрэг биш бөгөөд бусдын адууг хулгайлж зарсан үйлдэл мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Соёл-эрдэнийг бусдын малыг хулгайлсан үйлдэл нь нотлогдсон бөгөөд түүнийг гэм буруутайд тооцоход нотлох баримт хүрэлцээтэй байна..

Иймд шүүгдэгч ийг бусдын олон тооны малыг хулгайлсан гэм буруутайд тооцлоо.

Учир нь олон тооны мал гэж хоёр бод түүнээс дээш малыг ойлгоно гэж хуульчлан тайлбарласан бөгөөд шүүгдэгч Н.******* нь 9 тооны адуу хулгайлсан нь олон тооны мал хулгайлсан гэж тооцогдлоо.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *******, *******,  *******  нар нь хохирлоо нөхөн төлүүлсэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгч ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч ийн өмгөөлөгч гэм буруугийн талаар мэтгэлцэх байр суурьтай шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар түүнийг бусдын малыг хулгайлсан нотлох баримт хангалттай байгаа тул өмгөөлөгчөөс бусдын алдуул малыг завшсан гэж дүгнэсэн дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Харин шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Соёл-эрдэнэ нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.******* нь бусдын олон тооны адууг хулгайлахдаа өөрийн эзэмшлийн хүрэн зүсмийн адууг унаж туусан тул шүүгдэгч Н.*******эс адуу буюу түүний үнэ 900.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Уг хэргийн учир шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг  болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын ийг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2  дэх хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын ийг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Н.*******д нэг / 01 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Н.******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2,  3, 4-д зааснаар шүүгдэгч ийн  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морь буюу түүний үнэ 900.000 төгрөгийг  шүүгдэгч Н.*******эс гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Н.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж түүний эдлэх ялыг 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.БАТЦЭНГЭЛ