Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/206

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа, шүүгч Ч.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй, 

Улсын яллагч: Б.Бат-Оргил,

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,

Иргэдийн төлөөлөгч: Г.Ганбаатар,

Хохирогч: *******,

Хохирогч: *******,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч ,

Шүүгдэгч: Б.Мөнх-эрдэнэ, түүний өмгөөлөгч

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч:   нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.4, 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  тоот хэргийг 2023 оны 07 дугаар сарын 21-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн,  ******* овогт *******ын *******, / Регистрийн дугаар: /,

 2. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, овогт ийн , / Регистрийн дугаар: /,

3. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн,  ******* овогт *******ын ******* / Регистрийн дугаар: /,

Холбогдсон хэргийн талаар:

            1. Шүүгдэгч М.******* нь согтуурсан үедээ 2021 оны 12 дугаар сарын 13- ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн 13 дугаар байрны 18 тоотод байх , ******* нарын гэрт болон Баянхонгор сумын 5 дугаар багийн 7-723 тоотод байх *******ийн хашааны гадна талд тус тус *******ийн нүүрэн тус газарт нь гараараа цохин зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, дотор булан, хамрын нуруу, эгмийн цус хуралт, доод уруулын няцарч язарсан шарх, хөмсөг, хамар, чихний дэлбэн, хөхлөг сэртэн, эгэм, хүзүүний зулгаралт болон зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, ухархайн ясны цөмөрсөн хугарал, хамар ясны зөрөөтэй хугарал, таславчийн муруйлт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

            Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор сумын 5 дугаар багийн 7-723 тоотод байх өөрийн хашааны гадна талд М.ын хэвлий, гар, хөлийн хэсэгт нь тус тус зэвсэг буюу хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн 13 дугаар байрны 18 тоотод байх гэртээ *******ийн нүүрэн тус газарт нь гараараа цохин зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, дотор булан, хамрын нуруу, эгмийн цус хуралт, доод уруулын няцарч язарсан шарх, хөмсөг, хамар, чихний дэлбэн, хөхлөг сэртэн, эгэм, хүзүүний зулгаралт болон зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, ухархайн ясны цөмөрсөн хугарал, хамар ясны зөрөөтэй хугарал, таславчийн мурийлт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2021 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн өглөө хөдөөгөөс ирээд гэртээ ирээд байж байсан чинь хээрийн хувцастай ир гэж ажлаас дуудсан Тэгээд ажил дээр очоод цэргийн ангиас авсан гэрийг байгууллага дээр нь очиж хүлээлгэж өгсөн. Тэгээд гэртээ ирээд мод хөрөөдөж байгаад хөрөөний ир нь мултраад байхаар нь би эхнэр Лхамсүрэнг бахь, хутга хоёр аваад өгөөч гээд авхуулсан. Тэгээд модоо хөрөөдөж дуусчхаад модоо хагалаад байж байсан чинь над руу утсаар яриад юу хийж байна гэхээр нь би гэртээ мод хагалчхаад сууж байна гэсэн чинь та хэд юу хийж байгаа юм бэ гэсэн чинь хойно модоо айл айл нь өгөхөөр хуваарилчхаад байж байна гэж хэлсэн. Тэгээд танай гадаа яваад очих уу гэхээр нь би тэг тэг хүрээд ирэхгүй юу гэсэн. Тэгсэн чинь удалгүй манай гэрийн гадаа Балжинням, хоёр машинтайгаа ирсэн Тэгээд би гарж уулзаад ганц юм уух уу гэхээр нь би яах вэ манайд ороод ганц юм уучхаад явахгүй юу гэсэн чинь тэр хоёр за яахын яахын юм урагшаа , ******* хоёрынд очоод ганц юм ууя гэсэн Тэгээд би хамт явах гээд эхнэртээ хэлчхээд гарсан. Тэгээд бид гурав Мөнх-Эрдэнийн гэрт нь очоод байж байсан чинь , ******* хоёр гаднаас орж ирсэн. Тэгээд тэр хоёр нэг шил архи тойруулсан. Тэгээд тэрийг тойруулаад байж байсан чинь ******* дэлгүүр орох гээд гараад явсан. Тэгсэн чинь гаднаас ундаа барчихсан ирээд өнөөдөр юм зардаггүй өдөр байна гэж хэлсэн. Тэгсэн чинь хоёулаа цуг явъя гээд ******* Мөнх-Эрдэнийг дагуулаад гарсан. Тэгээд Мөнх- Эрдэнэ, ******* хоёрыг гараад явсан хойгуур нь , , бид нар үлдсэн архиа хувааж уусан. Тэгээд гаднаас *******, ******* хоёр ороод ирсэн. Тэгсэн чинь ын эхнэр нь залгаад ярьсан чинь хүүхдийн бие өвдөөд байна би явлаа гээд , Балжинням хоёр гараад явсан Тэгээд *******. ******* хоёр гаднаас нэг шил архи аваад ороод ирсэн. Тэгээд байж байсан чинь манай эхнэр над руу залгаад ирэх болж байна уу гээд утсаар ярихаар нь би за за одоо удахгүй очлоо гэж хэлсэн. Тэгсэн чинь ын утас дугарч эхнэр нь залгаж байсан тэр үедээ ******* утсаа аваагүй дуугүй нь хаасан. Тэгээд ойр зуурын юм ярьж байгаад ын эхнэр нь Ням-очир луу залгасан чинь *******д байна жаахан байж байгаад ирээд авчхаарай гэж хэлсэн. Тэгээд ******* бид хоёр ойр зуурын юм яриад сууж байсан чинь ын утас нь ахиад дугарсан, ******* утсаа аваагүй. Тэгэхээр нь би чи наад утсаа авччихаагүй, танай хүн ааштай шүү, жирэмсэн хүн бие хаа нь өвдөж байвал яахын бэ утсаа аваад ярьчихсан гэж хэлсэн. Тэгсэн чинь ******* тэгвэл энийг унтраачихъя гээд утсаа унтраах гээд дайраад байсан. Тэгээд утсыг нь булааж аваад хармаандаа хийсэн. Ажлаас залгаж бэлэн байдал шалгавал чи яах юм бэ гээд утсыг нь унтраалгаагүй. Тэгээд би ыг танай хүн ер нь ааштай шүү, энэнээс хойш хоёулаа нийлэхээ больё доо, танай хүн намайг чамайг дандаа уруу татаж архи дарс уудаг гэж боддог юм байна лээ гэж хэлсэн. тэгээд ын эхнэр нь гадаа ирсэн гээд гараад явсан. Тэгээд араас нь гарах гээд байж байсан чинь ******* нэмж ууя уух хүн байна уу гэсэн Тэгэхээр нь би одоо нэмж яах гээд байгаа юм бэ гэсэн чинь ******* би бол яах вэ гэртээ байна чинь аваад хүрээд ирэхгүй юу гэж хэлсэн. Тэгэхээр нь би утсаа аваад эхнэртэйгээ ярь, жирэмсэн хүн бие хаа нь өвдөж байвал яах бэ аваад ярь гэж хэлсэн. Тэгээд уурлаад бид хоёр маргалдаж эхэлсэн. Тэгээд эхлээд ******* намайг заамдаад авсан. Тэгээд бид хоёр адилхан заамдалдаад Гантулга намайг 2 цохисон тэгэхээр нь би ёо ёо нүд гэж хэлсэн. Тэгээд намайг салгасан. Тэгээд ******* чи одоо яагаад байгаа юм бэ гээд ыг өмөөрөөд над руу дайраад байхаар нь би чи харин яагаад байгаа юм бэ наадах чинь миний нүд рүү цохичихлоо ш дээ нүд ам хар гэж хэлсэн чинь ******* намайг барьж аваад хавираад унагасан. Тэгэнгүүт нь өө за за та хоёр нийлээд ингээд байгаа юм байна тиймээ гээд Мөнх-Эрдэнийг нэг түлхсэн. Тэгээд ******* намайг барьж аваад нүүр лүү 2 цохисон. Тэгсэн чинь л миний нүүр аймаар сонин болоод намайг салгаад тэгээд намайг гаръя гээд чирээд гарсан. Тэгээд шат руу бууж байгаад хамраас цус гараад байхаар нь нусаа нийсэн чинь миний нүд бүлтэрч байгаа юм шиг болсон Тэгээд гадаа гарж ирээд би цас аваад нүүрэн дээрээ жин тавьсан, намайг хүргэж өгье гээд цуг явсан, тэгээд Мазаалай парк өнгөрөөд би ийг буцаад яв, цаад хоёр дээрээ оч, цаад хоёр чинь согтуу машин тэрэг барих вий гэж хэлж явуулсан. Тэгээд гэртээ очоод эхнэр унтаагүй байсан эхнэр наад нүүр ам чинь яачихсан юм бэ гээд би нүүрнийхээ цусыг угаасан Тэгээд эхнэр ор засаад унтах гээд байж байсан чинь ын эхнэр нь над руу утсаар залгаж ярьсан. *******тай яриадахъя гэхээр нь би ******* байхгүй байна, би мэдэхгүй байна, би гэртээ байна гэсэн. Тэгсэн чинь эхнэр нь яахаараа чи мэддэггүй юм бэ, худлаа нуугаад байна гэж хэлэхээр нь би нээрээ би мэдэхгүй байна, танай хүн миний нүүр амыг тэс цохичихсон, би гэртээ байж байна гэж хэлсэн. Тэгсэн чинь чи худлаа нуугаад байна ш дээ ядаж хаана уусан газраа мэдэж байгаа юм байгаа биз дээ гэхээр нь Мазаалай паркийн урд талын байр байсан би яг хаягийг нь мэдэхгүй байна гэж хэлсэн чинь би танай гудам руу орж байна, такси барьчихсан явж байна чи гараад ир гэхээр нь би гэрээсээ гарсан чинь манай хашааны гадаа такситай ирчихсэн байсан. Тэгээд эхнэр нь нүүр ам чинь яачихсан юм бэ ямар аймаар болсон юм бэ гэхээр нь танай хүн ******* хоёр л ийм болгочхоод байж байна даа гэж хэлсэн. Тэгсэн чинь ын эхнэр нь ******* миний утсыг авахгүй байна чи утсаараа залгаадах гэхээр нь би өөрийнхөө утсаар ын утас руу залгасан чинь миний утсыг авсан тэгээд эхнэрт нь би утсаа өгсөн чинь эхнэр нь утсаар яриад чи хаана яваад байгаа юм бэ, архи дарс уучхаад машин тэрэг согтуу бариад яваад байх юм гэж байсан, би гийн гадаа ирчихсэн байна чи гийн нүүр амыг нь ямар аймаар болгочихсон юм бэ гэж хэлсэн. Тэгсэн чинь наад пизда чинь яадаг юм бэ тэгээд хаяач гэсэн чинь эхнэр нь чи ямар ч гэсэн гийн гадаа хүрээд ир миний бие хаа өвдөөд би таксигаар энд ирчихсэн байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй ******* машинтайгаа хүрээд ирсэн Ирээд ******* машинаасаа буугаад эхнэр дээрээ ирэхээр нь би урдаас нь очоод чи одоо нүүр ам яаж байгаа юм бэ гэсэн чинь яадаг юм бэ чи манай эхнэрийг доромжлоод байгаа юм уу гээд ахиад уурлаад эхлэхээр нь яаж доромжлоод байгаа юм бэ танай хүн чинь чамайг сураад манай гэрийн гадаа ирсэн, тэгээд би утсаараа яриуллаа ш дээ гэсэн. Тэгээд хэлсэн чинь л ******* намайг барьж аваад нүд рүү 2 цохиод би ёо нүд гээд тонгойгоод гарт нэг юм мэдрэгдсэн, тэгээд би юу ч мэдэхгүй байгаа юм. Тэгээд нэг мэдэхэд гэртээ орсон байсан, эхнэр чи чинь одоо юу болоод байгаа юм бэ гэж загнаж байсан. Тэгээд манай эхнэр гарчхаад буцаад ороод ирсэн, тэд нар явсан байсан юм шиг байна лээ. Тухайн үед ын эхнэрт нь би ******* манайд байхгүй байна, би байгаа байрных нь хаягийг нь мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгэхэд ын эхнэр нь итгээгүй манай гадаа ирсэн, гадаа гараад миний утсаар ярьсан. Хэрэв ын эхнэр нь манай гадаа ирээгүй бол ийм асуудал болохгүй байсан. ын эхнэр нь Нэгдсэн эмнэлгийн халдвартын эмнэлэг дээр жижүүрт гарч байж ажлын байраа хаяад манай гадаа хүрч ирээд ыг хүрээд ир гээд дуудаад ын ирээд намайг ахиж цохиж авч боож унагаасан, тэрнээс болоод би цочрон давчдаад тухайн үедээ юу хийж байгаа үйлдлээ санахгүй байгаа юм Тийм л байдал болсон. Би тухайн үеийн цочрон давчидсан дээрээ мэргэжлийн эмчээр дүгнэлт гаргуулмаар байна. Би өөрийнхөө цочрон давчидсанаас болж ийм үйлдэл хийсэндээ харамсаж байна. ын эмчилгээний зардлыг би баримтын дагуу гаргана гэдгээ хэлсэн байгаа. Өмнө нь би эмчилгээний зардалд 700,000 хавьцаа төгрөг зарцуулсан байгаа. Тэр хутга нь миний хутга байгаа юм. Би ыг бол би цохиж зодоогүй, Мөнх-Эрдэнийг би цээж рүү нь түлхсэн, өөр бол цохиж зодоогүй ээ. Би ыг цохиогүй ээ, би Мөнх-Эрдэнийг ус буцалгагчаар цохиогүй ээ...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 70-72/,

....Би ыг анх эмнэлэгт хэвтэх үед нь эмнэлийг орны мөнгө 100,000 төгрөгийг өгсөн, сувилагч нарт нь 30,000 төгрөг дансанд нь шилжүүлж өгсөн, дараа нь 10,000, 15,000 төгрөгийг сувилагч, эмч нарын данс руу нь шилжүүлж өгсөн. Тэгээд би нийт барагцаагаар 700,000 гаран мянган төгрөгийг би төлсөн. Надад зарим баримт нь байгаа, би байгаа баримтуудаа одоо гаргаж өгнөө. Манай аав эмчилгээний мөнгө 500,000 төгрөг өгөх гээд ******* дээр очиж уулзсан чинь аваагүй байна лээ...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 76/

2. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Шүүгдэгч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би яллагдагчаар татах тухай тогтоолыг танилцлаа, би ийн шанаа руу нь 2 удаа цохисон. Би яллагдагчаар татсаныг би хүлээн зөвшөөрөхгүй байна. 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр би гэртээ байж байсан, надтай хамт амьдардаг над руу утсаар яриад хоол хийгээд байж байгаач гэхээр нь би хоол хийгээд байж байсан чинь Ганзориг дахиад утсаар яриад манай ажлын газрынхан очно шүү ахиухан шиг хоол хийгээрэй гэж хэлсэн. Тэгээд би цуйван хийгээд байж байсан чинь манай ажлын газрын , *******, , , нар ирсэн. Сүүлд нь ирсэн. Тэгээд бид нар хоолоо идэж байхдаа хэн гаргаж ирснийг нь мэдэхгүй нэг шил архи гаргаж ирээд хувааж уусан, тэрнээс нь бол би уугаагүй. Тэгээд , хоёр эхний нэг шил архинаас нэг нэг рүнк уучхаад ынд очно гээд явсан. Тэгээд ажлынхныгаа хүндэтгээд *******тай хамт яваад нэг шил архи авчирсан. Тэрийг *******, Хишигдорж бид нар хувааж уусан, архи уугаагүй. Тэгээд архиа ууж байсан чинь ын эхнэрийг муулаад танай эхнэр чинь чамайг гэр орноосоо гаргадаггүй, чи эхнэртээ базуулчихсан гээд яриад байсан тэр үед нь ******* чимээгүй суугаад л байсан, тэгээд байж байснаа босож ирээд ыг сууж байхад нь 2 удаа хацар луу нь алгадаад дээрээс цээж рүү нь хөлөөрөө 1 удаа жийсэн. Тэгээд ******* босож ирээд тэр хоёр манай гэрийн диван орон дээр хоорондоо зууралцаж аваад зодолдсон. Тэгээд бид хоёр тэр хоёрыг салгаад би ийг барьж аваад, ыг барьж аваад хоёр тийш нь салгасан. Тэгээд оос би гуйгаад ахаа больчих, манайхаас явчих, зодоон цохион хийгээд юу гэхэв, би танаас гуйж байна гэсэн чинь миний хамар луу толгойгоороо мөргөсөн, тэгээд ийн зүүн талын шанаа руу нь гараараа нэг удаа цохисон, тэгсэн чинь ус буцалгагчтай ус аваад миний толгой руу цохисон, тэгэхээр нь би ахиад зүүн талын шанаа руу нь гараараа ахиад нэг удаа цохисон, тэгээд Хишигдоржийг дагуулаад гэрт нь хүргэж өгнө гээд явсан. Тэгээд ыг эхнэр нь ирж авч яваад, дараа нь ийг хүргэж өгчхөөд ирлээ гээд орж ирсэн. Тэгээд намайг хамт яваад ыг хүргэж өгчхөөд ирье гэхээр нь би хамт машинаар нь явсан. Тэгээд манайхаас хөдлөөд 4 замын уулзвар өнгөрөөд явж байхад ын утас руу ийн утас залгасан чинь ын эхнэр нь ийнд байна гэж залгасан, тэгээд ******* эхнэрээ очиж авъя гээд ийн хашааны гадаа очоод зогссон чинь урдаас ирсэн, би машинаас буух гэсэн чинь *******, хоёр чи буугаад яах юм бээ гэхээр нь би машины хойд суудалд сууж байсан. Тэгсэн чинь шууд ирээд машин руу нь өшиглөсөн, тэгээд яаж байна чи муу гээд ******* машинаас буусан, тэгээд *******, хоёр хоорондоо зодолдоод байсан, тэгээд тэр хоёрыг салгаад ийг гэр рүү нь чирээд явж байгаа харагдсан. Манай гэрт байхад эхлээд ын зүүн талын хацар луу нь 2 удаа алгадсан, тэгээд цээж рүү нь хөлөөрөө нэг удаа жийсэн, тэгээд ******* босож ирээд тэр хоёр хоорондоо зодолдсон. ******* ийг яг яаж цохиж зодсоныг нь би хараагүй, би тэр үед цаана нь цай чанаад байж байхад тэр хоёр босоод зодолдоод байхаар нь би ирж салгасан. Тэр хоёр зууралцаад диван дээр хоорондоо зодолдоод дээр дороо оролцоод зодолдоод байсан. Тэр үед толгойгоороо миний хамар луу нэг удаа мөргөсөн, ус буцалгагчтай усаар миний толгой руу нэг удаа цохисон. Би тэр үед ийн зүүн талын шанаа руу нь гараараа 2 удаа цохиж  зодоогүй ээ....гэх мэдүүлэг /2-р хх-ийн 85-86  /

4. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

5. Шүүгдэгч М.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2021 оны 12 дугаар сарын 13-ний өдөр манай ажлынхан Өвсний фонд дээр мод хураачхаад орой 19:00 цагийн үед тарсан. Тэгээд тэндээс гараад миний машинтай бид хоёр гараад явж байсан чинь миний урд талд машинтайгаа явж байсан, тэрний машинд , хоёр хамт байсан. Тэгээд бид нар уулзаад хэдүүлээ ийнд очиж юм ярьж суунгаа жаахан ууя гэсэн, тэгэхээр нь би тэгье тэгье гэсэн. Тэгсэн чинь өдөр над руу залгаад байх шиг байсан, Хишигдоржтой суух уу гэхээр нь би тэгье тэгье гэсэн. Тэгээд Ням-очир бид хоёр дэлгүүрээс 0,5 граммын хэмжээтэй нэг шил хараа нэртэй архи авсан. Тэгээд ийнд очиход , *******, , нар хоол хийгээд сууж байсан. Тэгээд авчирсан архиа хувааж ууж байгаад . нэмэгдэж ирсэн. Тэгээд байж байсан чинь , хоёр яваад өгсөн. Тэгээд яваад удаагүй юм яриад сууж байсан чинь над руу дайрсан маягтай захирангуй яриад амруу салаавч өгөөд, би одоо чамтай дахиж нийлэхгүй, танай эхнэр чинь чамайг надтай уулзуулах дургүй байдаг, хоёулаа найзлахгүй гээд, намайг хэл амаар дайраад доромжлоод амруу салаавч өгөхөөр нь би чи одоо яагаад байгаа юм бэ, миний эхнэр чамд ямар хамаатай юм бэ гээд хэрэлдээд байж байсан чинь миний нүүр лүү гараараа алгадаад босоод ирсэн. Би босоод чи чинь одоо яагаад байгаа юм бэ гээд арагш нь түлхэж буйдан дээр суулгасан, тэгсэн чинь босож ирээд над руу дайрахаар нь ******* бид хоёрын голоор орсон чинь ширээн дээр байсан ус буцалгагчийг аваад Мөнх-Эрдэнийн толгой руу цохисон. Тэгсэн чинь ******* би больчих гэж хэлээ биз дээ гээд уурлаад ийн нүүр лүү нь цохисон. Тэгээд ийг салгасан чинь ийн нүд нь хавдаад босоод ирсэн. Тэгээд ийн хамраас нь цус гараад нойлын өрөөнд орж угаачхаад гарч ирсэн. Тэгээд нойлын өрөөнд орж цус нөжөө угаачхаад хэсэг хэрэлдэж байгаад ийг байрнаас нь гаргаад дагуулаад явсан. Би Хишигдоржийг ерөөсөө цохиогүй ээ, би цээж рүү нь гараараа түлхэж хойш нь буйдан руу түлхсэн. Би ийн гэрийн гадаа байхад би ийг цохиж завдал ерөөсөө болоогүй ээ, очингуут өөрөө ирээд миний машин руу өшиглөсөн, тэгээд бид хоёр барилцаад авангуут манай эхнэр бид хоёрын дундуур орж миний нэг гараас барьсан, нөгөө гараас эхнэрийн найз барьж авсан, тэгээд би тэр үед ийг ерөөсөө цохиж чадаагүй ээ. нь *******д цохиулаад л зүүн талын нүд нь хавдаад, дороо манийгаад хамраас нь цус гараад тэрийгээ нойлын өрөөнд орж угаагаад тэгээд гарч ирээд бид нартай хэрэлдэж байгаад гараад явсан. ийн гэрийн гадаа машинтайгаа очоод зогсоход шууд ирээд миний машины гүпер лүү хөлөөрөө өшиглөөд чи муу өөрөө намайг цохиж чадахгүй байж намайг Өвөрхангайгаас ирсэн найзаараа цохиулчихлаа ш дээ гэж над руу орилоод над руу дайрч байсан...гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 64-65  /,

6. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр Мөнх-Эрдэнийнд бид хоёр орсон БИд хоёрыг ороход , нар хоол идээд сууж байсан. Архи ууж байхад намайг хэл амаар доромжилсон. Тэгээд би найздаа гомдоод уйлаад сууж байтал миний ам руу салаавч гаргаж хийсэн. Намайг явъя гэхээр нь би явахгүй гэхэд намайг алагдсан. бид 2 барилцаад авахад ******* салгасан. Гэтэл ******* рүү ус буцалгагчтай бүлээн усыг авч шидэхэд толгой хэсэг нь оносон. Тэгээд ******* уурлаад той зодолдсон. Намайг салгахад ийн нүд хавдсан, хамраас нь цус гарсан байсан. Хэсэг маргалдаж байгаад нүүр гараа угаагаад ийг хүргэж өгөх гээд явсан  Би *******ийн нүүрэнд нь цохиогүй. Бид хоёрыг барилцаж аваад байж байхад хүмүүс салгасан салгахад нь би *******ийн цээж хэсэг рүү нь цохисон. Хохирогч той барилцаж аваад хүмүүс бид хоёрыг салгасны дараа ийн нүд зүгээр байсан. Шүүгдэгч ******* хохирогч ийг цохиход нүд нь хавдсан байсан, хамраас цус гарсан байсан. Шүүгдэгч ******* бид хоёр архи аваад 4 замын уулзвар дээр явж байхад ******* залгаад байхаар нь авсан чинь эхнэр байсан. Тэгээд ийн гадаа байна гэхээр нь би очсон. Очиход гарж ирээд намайг цохиод авсан би буцааж цохих гэтэл эхнэр болон найз нь гараас барьсан байсан. Би ийн хавдсан талынх нь хацар луу 1 удаа алагдсан.  ******* намайг эмнэлэгт хэвтэж байхад эргэлтээр хоол хийгээд ирсэн байсан ******* бид хоёрын маргаан намайг хэл амаар доромжилсон болохоор үүссэн. Зөвшөөрөхгүй байна. Би гэмтэл учруулаагүй гэв.

7. Хохирогч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн:

 ...2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 19 цаг 34 минутад , хоёр гэрийн гадаа ирж би гэрээс эхнэртээ хэлж гарсан. Гарч , хоёртой уулзаж ийн гэрт очихоор явсан. ийн Баянхонгор сумын 10 дугаар баг ихэр 36 дугаар байранд очсон. ийн гэрт , *******, *******, нар хоол хийгээд сууж байсан. , хоёр нэг шил архи задалж тэр архи ууж байхад ******* “дэлгүүр орчоод ирье” гэж хэлээд гарч явсан. ******* нэг ундаа авч “юм зарахгүй өдөр байна” гэж хэлж гэрт орж ирсэн. ******* “хоёулаа хамт явъя” гэж хэлээд Мөнх-Эрдэнийг дагуулж хамт гарч явсан. Тэрний дараа “хүүхдийн бие өвдөөд” гэж хэлээд ийг дагуулж түрүүлж явсан. Гэрт би, , бид гурав үлдсэн. Гаднаас *******, ******* хоёр нэг шил архи, нэг пиво авч орж ирсэн... ******* гэнэт уурлаж “юу гэнээ” гэж хэлээд байхаар нь би “утсаа аваад ярихгүй яаж байгаа юм бэ” гэж хэлсэн. “Танай хүн чинь ааштай үүнээс хойш чамтай архи дарс ууж баймааргүй юм байна танай эхнэр намайг буруугаар ойлгож чамайг архи уулгаад байдаг гэж боддог шүү” гэж хэлсэн. Тэгээд гэрээс гарч явахаар болж байхад ******* “нэмж архи ууя уух хүн байна уу” гэж хэлсэн. ******* “би гэртээ байж байна” гэж хэлтэл “уухгүй хүн яв” гэж хэлсэн. ******* учир зүггүй уурлаж намайг миний нүүрэнд зүүн талын нүдэнд хоёр удаа цохисон. Би “чи яаж байгаа юм бэ” гэж хэлсэн... ******* манай Баянхонгор сумын 5 дугаар баг 7-723 тоот манай хашааны үүдэнд машинтайгаа хүрч ирээд бууж ирж “чи яагаад байгаа юм эхнэр доромжлоод байгаа юм уу” гэж хэлсэн. Би “юу яриад байгаа юм танай эхнэрийг доромжилсон зүйл үгүй” гэж хэлсэн. “Энэ доромжлол биш юу юм” гэж хэлээд шууд барьж аваад нүүрэнд дөрвөн удаа цохисон. Миний нүд өвдөж “өө чи яаж байгаа юм нүд өвдөөд байхад” гэж хэлсэн. Намайг заамдаж боосон миний царай сонин болж байхад нүүрэнд ахиж цохисон...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 13-16 /,

......Тэр үед миний нүүрний зүүн талын нүдний хэсэгт ******* 2 удаа гараараа цохисон, ******* болохоор эхлээд хамар руу нэг удаа, дараа нь зүүн талын нүд рүү 2 удаа гараараа цохисон. Тэр хоёр хоёулаа гараа зангидаж байгаад миний нүүр лүү цохисон. Шинжээчийн 09 дугаартай дүгнэлтэд миний биед зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, ухархайн ясны цөмөрсөн хугарал, хамар ясны зөрөөтэй хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо гэж дүгнэсэн байна. Энэ гэмтлүүдийг би *******, ******* хоёр хоёулаа л учруулсан гэж бодож байна. Эхлээд ******* нь миний зүүн талын нүд рүү 2 удаа гараараа цохисон... ******* миний нүд рүү цохисны дараа миний зүүн талын нүд харанхуйлаад, нүдний ухархай руу өвдөөд байсан. ******* миний хамар руу цохиход хамраас цус гарсан, нүд рүү цохисны дараа миний зүүн талын нүд хатгаж өвдөөд байсан, гэрээс нь гараад явж байгаад хамрынхаа цусыг нээсэн чинь нүд бүлтэрч байгаа юм шиг сонин болсон. Хамрын гэмтлийг бол ******* учруулсан, нүдний гэмтлийг ******* цохиод гэмтээсэн байхад нэмээд ******* цохиж гэмтээсэн гэж бодож байна. Би гараад хамрынхаа цусыг нээсэн чинь нүд бүлтрэх гэж байгаа юм шиг болоод байхаар нь би гараараа цааш нь дарсан юм, яг бүлтэрч гарч ирээгүй ээ...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 190 /, 

8. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: 2021 оны 12 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө болсон байгаа. Гэртээ ирэхэд ын эхнэр залгаад нөхрөө асуусан. Манай гадаа эхнэр нь ирээд *******тай утсаар ярьсан. Эхнэр нь яагаад нүүрийг нь ийм болгосон юм бэ гэхэд “..яадаг юм бэ наад пиздагаа гэж хэлсэн..” Тэгээд ******* удалгүй ирээд маргалдсан. ******* машинаас бууж ирээд бид хоёр барилцаж аваад цааш нь юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг сэргэхэд эхнэр намайг гэрт оруулж байсан.Намайг ******* цохиход эхнэр нь хажууд байсан. Намайг цохисон дараа эхнэр нь болон салгасан. ийн гэрт байхад ******* намайг эхлээд өшиглөж унагаад дээр гарж байгаад зодсон.  Өшиглөөд унагаад дээр гараад зүүн талын нүд болон хацар луу цохисон. Цээжин дээр дэвссэн. Би ийг нэг удаа мөргөсөн. Тэгээд намайг 2 удаа цохисон. Би ус буцалгагчтай ус авч шидээгүй. ******* миний нүд рүү нэг удаа, хамар луу нэг удаа нийт 2 удаа цохисон. Би эмчилгээ хийлгээгүй байгаа. М.ын биеийг дээрдсэний дараа эмчилгээ хийлгэнэ. Хамрын хагалгаанд ор гэсэн. Нүдний ухархайны яс болон хамрын ясны хагалгаанд орно. Надад ******* 300,000 төгрөг өгнө гэсэн. ******* хохирол төлөөгүй. ******* намайг цохих үед нүд өвдөөд хавдсан байсан.Манай хашааны гадаа ирээд ******* нь нүүр лүү хоёр цохиод барилцаж авсан. Би хутга хэрэглэхээсээ өмнө зодуулсан байсан. Манай хашааны гадаа ирэхэд нь намайг түрүүлж дайрсан мэтээр мэдүүлсэн байна лээ. Гэрчүүд тэгж мэдүүлсэнд гомдолтой байна. Тухайн хутгыг би өдөр нь мод хөрөөдөж байгаад ашиглаж байсан хутга байгаа юм. ийнд байхад би согтоогүй байсан. 5 хүн 2 шил архи уусан байсан ******* миний хамар луу 1, М.ын цохисон нүд рүү 1 цохисон. Миний хоолой хүзүү хэсгийн гэмтэл Гэрийн гадаа ******* заамдсанаас үүссэн. Бид нарын дунд архи уугаагүй байсан. ийн гэрт *******д цохиулснаас болж надад гэмтэл үүссэн. Хохирогчийн хувьд би үнэн зөв мэдүүлэг өгч байна. Хашааны гадаах үйл явдлаа бүрэн санахгүй байна. Хагалгаанд орсон дараа шүүгдэгч *******, ******* нараас нэхэмжилнэ. Шүүгдэгч ******* эмчилгээний зардал гэж 300,000 төгрөг өгсөн гэв.

9. Хохирогч М.ын мөрдөн байцаалтад өгсөн:

..... утсаар залгаад байсан. ******* бид хоёр ууна гэснээрээ нэг шил архи авч Их номгоны уулзвар дээр ирж зогсож байсан чинь миний утас руу дахиж залгасан. Энэ үед би дуудлага авсан чинь эхнэр ярьж “чи одоо хаагуур юу хийгээд яваад байгаа юм” гэж хэлсэн. Би “одоо очлоо” гэж хэлээд ийн гэр рүү явсан. ийн үүдэн дээр очиж машинтай зогсох үед шууд ирж машины купер өшиглөж би машинаас бууж “чи яагаад байгаа юм” гэж хэлэхэд эхнэр ирсэн. Тэгтэл шууд цохиж зодсон. Би цохих гэсэн боловч миний эхнэр болон эхнэрийн найз  хоёр гар барьчихсан ямар ч цохих боломж олгохгүй байсан. тэгтэл доороос цохиод байсан. Тэр үед намайг хутгалж байгаа нь мэдэгдсэн. Би хэвлий хэсэгт харахад миний сэмж гарсан харагдаж байсан. Би ид хандаж “чи намайг хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгтэл “чамайг хутгалаад алаад хаячъя” гэж орилоод тэгээд манай ажлын цааш чирч ийн эхнэр нь гарч хамжиж гэрт оруулж байгаа харагдсан. Би тэндээсээ шууд эмнэлэг явсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 19-21 /,

10. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: 2021 оны 12 дугаар сард 4 замын уулзвар дээр зогсож байхад залгаад авахад манай эхнэр утсыг нь аваад намайг дуудсан. Тэгээд очиход гарж ирээд машин руу өшиглөсөн буугаад барилцаад авахад манай эхнэр хоёр гараас барьсан байсан. Тэгээд намайг цохиод байна гэж бодтол намайг хутгалсан байсан Гараараа цохисон гэж бодтол хэвлий хэсгээс халуу дүүгээд байсан чинь хутгалсан байсан. Би хутгыг нь хараагүй. ******* гарч ирээд Намайг он жавтайгаа нийлээд зодсон гэж орилоод байсан. Хохиролд 2,000,000 төгрөг надад өгсөн. Эмчилгээний зардал хэд гарсан гэдгийг мэдэхгүй байна. Би эмнэлэгт хэвтэж байсан болохоор хэдэн төгрөг өгсөн талаар нь сайн мэдэхгүй байна. Хугалуулснаас хойш хүндрэл их үүссэн. Сүрьеэ туссан байгаа. Хагалгааны улмаас үрэвсэл үүссэн, хоол унд идэхэд хэцүү түгжрэл үүсдэг. *******оос 2,000,000 төгрөг шилжүүлсэн байна. Үлдэгдэл 1,700,000 төгрөг нэхэмжилж байгаа. Би хутга барьсан байхыг нь хараагүй хэвлийгээс халуу дүүгээд байхаар нь харсан чинь миний сэмж, өөх гарсан байсан гэв.

11. Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн:

... 2021 оны 12 дугаар сарын 14-ний 00 цагийн үед манай найз намайг дуудаад “манай нөхөр ******* архи уусан юм шиг байна. Цуг яваад аваад ирье” гэж хэлсэн. Тэгээд манай найз намайг гэрээс аваад бид 2 цуг ын найз ийнх руу явсан. Очиход ******* байгаагүй. Тэгээд бид 2 ийг ******* руу утсаар яриулсан. ******* таксигаар ийн гадна ирэх үед урдаас нь очин *******тай зодолдсон. Бид хэд дундуур нь салгатал Тулгаа “би хутгалуулчихлаа” гээд орилохоор нь гэрэл тусгатал зүүн гарын мөр хэсгээс цус гарж байсан. Тэгээд , ******* бид  гурав 103 дээр ирж оёдол тавиулсан. Харанхуй байсан болохоор би ыг хутгалж байхыг сайн анзаараагүй. ийг ыг цохиод байна гэж хараад байсан сүүлд нь бодоход хутгалаад байсан юм байна лээ. , ******* 2-ыг зодолдож байхад “хутгалчихъя” гээд дуугарах шиг болсон. *******, болон ажлынх нь 2 залуу архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 24-26/,

..... Тэгэнгүүт удаач үгүй “тэгвэл би чамайг хутгалаад хаячихъя л даа” гэнгүүт нь арай үгүй байлгүй дээ гэж бодсон. Тэгээд дээгүүрээ ******* руу 2-3 удаа цохиод авсан. Тэгээд би ын гарыг нь тавиад хойшоо болсон. Тэгээд ийг хойноос нь татаж байсан залуу нь ийг хойш нь татаад авсан. Тэгсэн чинь ******* “ёо шаачихлаа ш дээ” гэсэн. Тэгээд салгасан залуу нь ийг аваад гэр лүү нь оруулах гээд аваад явсан. Тэгэнгүүт зөрөөд ийн эхнэр нь гараад ирэхээр нь би “танай нөхөр чинь хүн хутгалчихлаа ш дээ” гэсэн чинь эхнэр нь эргээд гэр лүү гээ орсон. Тэгээд би гар утасныхаа гэрлийг тусгаад харсан чинь ын гэдэснээс нь сэмж нь цухуйсан байсан. Тэгээд “хутгалчихсан байна ш дээ яаж байгаа юм бэ” гээд “103 руу явъя” гээд машинд суулгаад эмнэлэг рүү явсан...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн  203 /,

....Тэр үед ийн гэрийн гадаа байж байхад ******* машинтай ирсэн, тэгэнгүүт урдаас нь очоод ирж ын машиных нь урд гүперлүү нь өшиглөсөн, тэгэнгүүт ******* машинаас гарч ирээд яаж байгаа юм бэ гэсэн чинь нь эхлээд ыг цохиод авсан. Тэр үед гэрээсээ гарч ирээд ын эхнэр Нандин-Эрдэнэ бид хоёртой уулзаж байхдаа эргэж гэртээ ороогүй, гарч ирсэн тэр чигтээ байж байхад ******* машинтай ирсэн, хутга хаанаас авсан, хутгаа хаанаас гаргаж ирснийг нь би мэдээгүй ээ. Тэр үед эхлээд ыг цохиод авсан, тэгээд ******* ийг цохих гэсэн чинь дундуур нь тэр хоёрын дундуур орсон, тэгэнгүүт чамайг хутгалаад хаячихъя л даа гэж орилсон, тэгээд нь гараараа 2-3 удаа ыг цохих шиг болсон чинь хамт байсан залуу нь ийг цааш нь салгаад аваад явсан, тэгсэн чинь ыг хутгалчихсан гэдэснээс нь өөх нь гарчихсан байсан...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 64/,

12. Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн:

.... 2021 оны 12  дугаар сарын 14-ний 00 цагийн үед би найз г “хамт манай нөхрийг авч ирэхээр нь гэх найзынх руу нь явсан. ийн гэрийн гадаа очиход гэрээсээ ганцаараа гарч ирсэн. Тэгээд би оос “******* байна уу” гэж асуухад “******* байхгүй би *******тай архи ууж байгаад ирлээ” гэж надад хэлсэн. ******* руу утсаар залгаад хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би ийн утсыг аваад *******тай ярьтал “одоо яваад очъё” гэсэн. Удалгүй ******* 2 найзын хамт таксигаар ирээд ийн гадаа зогстол машиных нь урдаас очин машины купер хэсгийг өшиглөөд ыг машинаас бууж ирэнгүүт хэрэлдээд барилцаад авсан. Би дундуур нь ортол ыг цохиод хальт харсан чинь ын гэдэс рүү хутгаар хатгах шиг болсон. ******* “хутгалуулчихлаа” гэж хэлэхээр нь би цамцыг нь сөхөөд хартал гэдэснээс нь цус гарсан өөх нь гарсан байсан. Удалгүй салгаад ыг эмнэлэг аваад явсан. ын гэдэс рүү нь нэг удаа хутгалахыг би харсан бусдыг нь хараагүй. гартаа жижигдүү нарийхан үзүүртэй хутга барьсан байх шиг харагдсан. ын гэдэс хэсэгт 2 удаа, мөр хэсэгт 1 удаа, зүүн хөлийн гуя хэсэгт 1 удаа хутгалсан байсан. Би оёдол тавиулж байхад харсан. *******, болон ажлынх нь 2 залуу архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. *******, нар 2 талаасаа барилцаж аваад цохилцоод байх шиг байсан...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 29-31 /,

....Тэр үед ийн гэрийн гадаа зогсож байхад машины гэрэл тусаад машин ирсэн, тэгээд нь ирсэн таксиныхаа мөнгийг нь төлөх гээд тэндээ үлдсэн, бид хоёр ирсэн машины урдаас алхаж очсон, тэгээд очоод манай машины урд күпер лүү нь өшиглөсөн чинь ******* машинаас бууж ирээд чи яагаад наадах руугаа өшиглөж байгаа юм бэ гэсэн чинь чи найзаараа намайг цохиулаа биз дээ гээд ******* руу гараа далайгаад цохих шиг болсон, тэгэхээр нь би болоочоо гээд дундуур нь орсон, тэр үедээ би ын аль хэсэг рүү нь цохисныг нь би мэдээгүй ээ. Тэр үед нь гэрээсээ гарч ирээд бид хоёртой уулзаж байгаад эргэж гэртээ ороогүй, хутга хаанаас авсныг нь би мэдээгүй ээ, тэр үед өөрт нь л хутга байсан байхаа. Тэр үед эхлээд нь ыг цохиод авахаар нь би хүүшээ болоочоо гээд тэр хоёрын дундуур нь орсон, тэгээд нь нэг цохихдоо миний толгой руу цохисон, тэгээд би хүүшээ болоочоо гэсэн, тэгээд бид хоёр ын нэг нэг гараас нь бариад цохиулахгүй байсан чинь ын гэдэс рүү нь цохиод л байх шиг байсан тэгээд ******* намайг хутгалчихлаа гэж хэлсэн тэгээд би арай үгүй байлгүй дээ гээд харсан чинь ийн гарт хутга байгааг нь харсан. Тухайн үед ******* ийг цохиогүй, ямар ч цохих боломж олдоогүй, тэр үед ын нэг гарыг нь би бариад нэг гарыг нь барьчихсан байсан юм, ер нь бол болсон асуудал хэдхэн минутын дотор л болсон, ярихаар л ингэж урт удаан болсон юм шиг байгаа боловч тэр асуудал нүд ирмэхийн дотор л болсон.....гэх мэдүүлэг /3-р хх-ийн 66/,

..... гэрээсээ гарч ирэхдээ нүд нь аймаар хавдчихсан гарч ирсэн, тэгээд гарч ирэхээр нь би хүүе чи наад нүдээ яачихсан юм бэ гэсэн чинь ******* Өвөрхангайгаас шилжиж ирсэн найзаараа намайг зодуулчихлаа гэж хэлсэн. Тэр үед ийн гэрийн гадаа байхад ******* ёоёо би хутгалуулчихлаа гэхээр нь би цамцыг нь сөхсөн чинь гэдэснээс нь сэмж нь гараад ирсэн байсан тэгээд би ыг шууд машинд суулгаад эмнэлэг дээр авчирсан. Тэр үед ийн гэрийн гадаа байхад ******* ийг цохиж зодох завдал болоогүй л гэж бодож байна. Би бол ******* ийг цохихыг нь хараагүй ээ. Тэр үед ******* хутгалуулчихлаа гэхээр нь би ын цамцыг нь сөхсөн чинь гэдэснээс нь сэмж нь гарсан байсан тэгээд би шууд машинд суулгаад эмнэлэг дээр авчирсан, тэр үед хүнд хутгалуулсан хүн чинь зүв зүгээр хун цохиод зүгээр байж байх вэ дээ, би л лав ******* ийг цохихыг хараагүй ээ Тэр үед ын гэдсэнд нь 2 удаа, мөн мөрөн дээр нь 1, гуяны дээр нь нийт 4 газарт хутгалсан байсан....гэх мэдүүлэг /3-р хх-ийн 68 /,

Тухайн үед орой 20:00 цаг өнгөрч байхад намайг гэдэг манай ажлын газрын залуу намайг дуудаад ирээд машин бариад өгөөч гэж дуудсан. Тэгээд би *******, нарын амьдардаг байранд очсон чинь тэнд , *******, *******, , , нар байсан. Тэгээд очиход архи задалчихсан байсан, би архи уугаагүй, би хоол идчихээд задалсан архиа ууж юм ярьж сууж байгаад , хоёр яваад өгсөн. Тэгээд эхнэрээ дуудаад эхнэр нь гадаа ирчихлээ гээд ийг авч явъя гээд гарах гэж байсан чинь *******, хоёр маргалдаад эхэлсэн. Тэгээд нь ыг эхлээд алгадаад авсан, тэгээд тэр хоёр барилцаад авсан, тэгээд ******* бид хоёр тэр хоёрын дундуур орсон. Тэгсэн чинь ийг ******* салгаад аваад цаашаа явсан чинь нь Мөнх-Эрдэнийг чи ын он жав биз дээ он жавууд нийлж зодлоо гээд тэгээд тэр хоёр барилцаж авсан. Тэр үед *******, хоёр бид нараас жаахан зайтай суучихсан юм яриад байсан тэгээд гэнэтхэн босож ирээд эр хүн шиг бай пизда минь гээд ыг алгадаад авсан, тэгээд ******* тэр хоёр барилцаж авсан. Тэр үед би ын машиныг жолоодож ийн гэрийн гадаа очсон. Гэрийнх нь гадаа яваад очоод машин дөнгөж зогсонгуут нь шууд ирээд машины урд талын гүпер луу өшиглөөд авсан, тэгээд ******* машинаас буугаад тэр хоёр барилцаад авсан. Би тэр үед *******, нарын хэн нь хэнийгээ түрүүлж цохисныг нь би харж амжаагүй ээ, тэр үед би ийг салгах гээд хойш нь татаж байхад ******* ийн нүүр лүү нь 2-3 удаа гараараа цохисон. Тэр үед ******* чи намайг юугаар цохиод байгаа юм бэ гэсэн чинь миний гарт хутга байна гэсэн, тэгэхэд л ыг хутгалсан байх, тэгээд би хутгатай гарыг нь барьсан чинь гарт нь хутга байсан, тэгээд намайг хутгатай гарыг нь барьсны дараа ******* ийн нүүр лүү нь 2-3 удаа цохисон. Хутгалуулсныхаа дараа нь би ийн хутагтай гарыг нь барьсан байхад ******* ийн нүүр лүү нь 2-3 удаа цохисон....гэх мэдүүлэг /3-р хх-ийн 70 /,

13. Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн:

.....2021 оны 12 дугаар сарын 13-ны орой ийнд очсон. Тэнд , *******, , *******, , нар байсан. Хоол хийж 0.5-тай архи задлаад ууж байсан... *******, нар явъя гэж байтал ыг үгээр өдсөн. ******* доороо уйлаад суугаад байсан. Тэгтэл ыг алгадаад авсан. ******* уурлаж ийг зөрүүлж нүүрэнд нь алгадсан. Тухайн үед миний харснаар бол тэр хоёрын биед гэмтэл учраагүй зүгээр харагдсан. ******* ийг татаж, би ыг цааш авч тэр хоёрыг салгаж болиулсан... Машинтай ийн гадаа очиход шууд машины купер өшиглөөд авсан. ******* уурлаж машинаас бууж тэр хоёр барилцаж авсан. Би тэр хоёрыг салгах гэж машинаас буухад *******, хоёр нэг нэгийгээ цохиж зодолдсон. Тэр үед эхнэр нь ыг авч, ийг би авч тэр хоёрыг салгасан... *******, нар ийн гэрт бол сүртэй зодоон хийгээгүй. Нэгийгээ нэг нэг алгадсан. ийн гэрийн гадаа бол ******* ийн нүүрэнд хоёр, гурав цохисон байх. Намайг машинаас буух хооронд нэгийгээ цохиж байгаа харагдсан. Тэрийг сайн ажиглаж хараагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37-39 /,

.....Тэгээд дөнгөж хөдлөөд 4 замын уулзварын хажууд явж байсан чинь ын эхнэр нь утсаар залгаж яриад “чи хаана байна би ийн гэрийн гадаа байна хүрээд ир” гэж ярьсан. Тэгээд ******* “би ийн гэрийн гадаа очоод эхнэрээ аваад харья шууд ийнх руу явъя” гэхээр нь “за” гээд ийн гэрийн гадаа очиход хашааных нь гадаа ын эхнэр нь нэг эмэгтэй хүнтэй хамт байсан, бас байсан. Тэгээд ийн хашааны гадаа дөнгөж очоод зогссон чинь шууд ирээд машиных нь хамар луу нь өшиглөсөн. Тэгээд ******* машинаас буугаад тэр хоёр барилцаад авсан. Тэгээд араас нь машинаа унтраагаад буугаад очоод ийг барьж аваад салгах санаатай хойш нь татсан чинь хүчрэгдэхгүй байсан. Тэгээд бас ын эхнэр нь салгах гээд ыг цааш нь татаад байсан. Тэгээд зууралцаж байхад ******* “чи намайг юугаар шаагаад байгаа юм бэ” гэсэн чинь “би хутгатай байна чамайг ална” гээд дайраад байсан. Тэгээд би ийн хутгатай гарыг нь бариад авсан. Нөгөө гараараа ыг зуурчхаад тавихгүй байсан юм. Тэгээд *******, хоёрыг хоёр талаас нь татаад ерөөсөө тавихгүй байсан. Тэгээд арай гэж салгасан. Тэгсэн чинь машинд суух гээд “******* хаана байна одоо би Мөнх-Эрдэнийг ална” гээд дайраад байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 208-209 /,

14. Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн:

....Манай нөхөр нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нүд нь хавдаж улайж гаднаас цас авчихсан нүдэн дээрээ тавьсан байдалтай орж ирэхээр нь би “юу болсон” талаар асуухад надад “*******, ******* нар цохилоо” гэж хэлсэн. Нүүрээ угааж толины өмнө сууж байхад утсанд нь дуудлага ирж утсаа авах үед намайг чагнахад ын эхнэр залгаж “******* хаана байна чи хаана байна” гэж асуухад нөхөр “би гэртээ байна танай нөхөр намайг арай дэндүү зодчихлоо” гэж хэлж байсан. нь “танай гэрийн гадаа очоод залгая гараад ир” гэж байгаа сонсогдсон. Удалгүй “ирчихлээ” гэж хэлээд манай нөхөр хувцсаа дээгүүр куртик өмсөөд гарсан. Би 2 хүүхдээ унтуулж галаа түлээд үнс асгах гэж гарахад нь “чи хүний нүд араач дээ” гэж хэлж байгаа сонсогдсон. Би буцаж гэртээ орж галаа түлээд гарч ирэхэд гадаа хүмүүс орилоод байгаа сонсогдохоор нь хашаанаас гарах гэхэд манай нөхөр ийг нэг банди дагуулж гэрт орж байгаа харагдсан. Би гэрт дагаж орсон нэг хутга барьсан байсан би юун хутга вэ гэж асуусан юм хэлээгүй цочролд орсон юм уу яасан юм дуугүй суугаад байсан Тэр хутга бол миний өглөө нь бахьтай хамт өгсөн манай гэрийн жижиг хутга мөн байсан...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 41-42 /,

15. Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн:

.... 2021 оны 11 сарын дунд үеэр санагдаж байна, яг хэдний өдрийг мэдэхгүй байна манай алба хаагч нар болох , , , ******* бид 5 манайд очоод 1 шил 0.5 литрийн Хараа архи хувааж уучхаад “аавын төрсөн өдөр цуг явъя” гэхээр нь яваад тэр шөнөө гэртээ ирээгүй. Тэгтэл маргааш нь ажил дээр дуудахаар нь очсон. Тэгтэл нь ыг хутгалсан гэж мэдсэн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 198-199 /,

16. Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн:

....Эхлээд ын нүүр лүү нь алгадаад авсан. Тэр үед нь би хувцсаа өмсөх гээд өөр тийшээ харсан байсан. Тэр үед ******* “чи намайг яах гэж алгадаж байгаа юм бэ яаж байгаа юм бэ” гээд тэр хоёр маргалдаад ******* ийг зөрүүлээд заамдаж аваад ийн зүүн талынх нь шанаа руу цохиж аваад тэр хоёр зууралцаж аваад газар унаад дээр доороо ороод ноцолдоод эхлэхээр нь ******* бид хоёр дундуур нь орж салгасан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 214-215 /,

17. Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн:

...******* “ганц юм уух уу” гэхээр нь “олдохгүй биз дээ яах юм” гэсэн чинь “олдоно” гэсэн. Тэгээд ******* түрүүлж яваад Хөх толгойд очоод найзаасаа нэг шил 0,5 граммтай хараа архи авсан. Тэгээд би той утсаар ярьсан чинь “гэртээ байна” гэсэн. Тэгэхээр нь бид хоёр ийнд очоод ийг аваад ийнд очсон. Тэгээд тэднийд очиход ******* хоол хийж байсан. Тэгээд ******* авч очсон нэг шил архиа гаргахаар нь бид хоёр тэр архинаас нь нэг нэг рүнк архи уучхаад бид хоёр тэндээс гараад хоёулаа манайд очиж хоносон. бид хоёрыг тэндээс гарахад тэнд үлдсэн хүмүүс зүв зүгээр байсан, бүгдээрээ хоол идээд, архи тойруулж уугаад л байж байсан, намайг тэнд байхад ямар ч хэрүүл маргаан, зодоон болоогүй ээ.....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 217-218 /,

18. Шинжээч эмч ын мөрдөн байцаалтад өгсөн:

....Өвөрхангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт авхуулсан толгойн компьютер томограф шинжилгээнд зүүн гайморын хөндийд цусархаг шингэнтэй, хамрын таславч дунд хэсгээр баруун тийш бага зэрэг мурийсан, хамар яс хугарсан, бага зэрэг зөрөөтэй, зүүн ухархайн дотор хана 0.6 см цөмөрсөн, доод ар хананууд цуурч хугарсан, зүүн хацар яс 0,7 см цөмөрсөн хугаралтай, зүүн ухархайн нүдний алимын эргэн тойронд, ар зүүн шанааны хэсгээр зөөлөн эдэд хий ихтэй, зүүн нүдний алим бага зэрэг урагш түлхэгдсэн гэж шинжилгээнд тусгагдсан байсан. Мөн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр *******ийн биеийг нь үзэхэд тухайн үед үзлэгт нүдний алимын чичирхийлэлтэй, дагзны хөшингө гурван хуруу, манна буюу хуруу дардасны шинж илэрсэн, хэсэг газрын үзлэгт зүүн нүдний дээд, доод зовхи, шанаа хамарсан 10х6 см талбайд хөх ягаан өнгийн цус хуралттай, зүүн нүд битүү хавдсан, баруун нүдний доод зовхи болон хамрын нуруу хамарсан 8х4 см талбайд хөх ягаан өнгийн цус хуралттай, зүүн эгмийн гадна хажуу талд 4х2 см хөх өнгийн цус хуралттай, доод уруулын дотор салстад, зүүн талд нь 0,5х0,2 см няцарч язарсан идээлсэн шархтай, чихний дэлбэнд 0,5х0,2 см хөхлөг сэртэнд 1х0,1 см, эгэмд 1х0,3 см, хүзүүний зүүн хажуу хэсэгт 0,5х0,5 см хүрэн улаан өнгийн зулгаралтуудтай байсан. 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр толгойн рентген зурагт зөвлөсөн. Хариунд зүүн нүдний ухархайн гадна доод хэсэгт бага зэрэг цөмөрсөн хугарал байх магадлалтай, гавлын ясны бусад хэсэгт хугарал үгүй, хуруу дардасны шинж тод илэрсэн гэж эмч Хатанбаатар дүгнэсэн байсан. Мөн Хатанбаатар эмч толгойн компьютер томограф шинжилгээ өгөхийг зөвлөсөн. Үүний дагуу би зүүн нүдний ухархайн гадна доод хэсэгт бага зэрэг цөмөрсөн хугарал байх магадлалтай гэсэн байсан учраас компьютер томограф авхуулахыг зөвлөсөн. Тэгээд компьютер томографын зураг авхуулахад дээрх шинж тэмдэг буюу хугарлууд илэрсэн тул би хүндэвтэр гэмтэл гэж дүгнэсэн. Эдгээр гэмтлүүд нь 2021 оны 12 дугаар сарын 13, 14-ний өдрийн үед учирсан байх боломжтой шинэ гэмтлүүд байна. *******ийн биеийн зүүн нүд хэсэгт 2 хүн хоёр удаа цохисон бол тухайн гэмтэл нь хоёулангийнх нь цохисон үйлчлэлээс үүссэн байх боломжтой. Эхний цохисон хүний цохилтоос тийм гэмтэл, дараагийн цохисон хүний цохилтоос ийм гэмтэл учирна гэж ялгаж тогтоох боломжгүй ээ... Дээрх гэмтлүүдийн зүүн хацар ясны цөмөрсөн хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 39-40 /,

ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь хэд хэдэн удаагийн мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр нүүрний тус газарт буюу ялангуяа нүүрний зүүн хэсэгт үйлчилсэн тул ******* болон ******* хоёрын аль нь үүсгэснийг нарийвчлан ялгаж тогтоох боломжгүй. Мөн гэмтэл авсан дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй...” гэх мэдүүлэг / хх-ийн  25-28 /

19. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 24 дүгээр шинжээчийн:

1. *******ийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, дотор булан, хамрын нуруу, эгмийн цус хуралт, доод уруулын няцарч язарсан шарх, хөмсөг, хамар, чихний дэлбэн, хөхлөг сэртэн, эгэм, хүзүүний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.

4.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5.  Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

6. 2021 оны 12 дугаар сарын 15-ны Рентген зурагт тусгасан эмчийн дүгнэлтийг дүгнэх боломжгүй. КТГ шинжилгээ хийлгэж баталгаажна...гэх дүгнэлт / 2-р хх-ийн 6-7 /,

20. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 дугаартай шинжээчийн:

1. Нэмэлтээр ирүүлсэн шинжилгээгээр иргэн *******ийн биед зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, ухархайн ясны цөмөрсөн хугарал, хамар ясны зөрөөтэй хугарал, таславчийн мурийлт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.

5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна...гэх дүгнэлт / 1-р хх-ийн  250, 2-р хх-ийн 1-2 /,

21. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 54 дугаартай шинжээчийн:

...1. М.ын биед хэвлийн зүүн дээд болон доод хэсгээр нэвт хатгагдсан шарх, нарийн гэдэсний сүлбэгдсэн шарх, хэвлийн хөндийн сул шингэн цусан хураа гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай болно.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.

5. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл болно...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 244-247 /,

22. Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 431 дугаартай шинжээч нарын:

1. Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022.01.05-ны өдрийн 54 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

2. М.ын биед хэвлийн өмнөд зүүн дээд болон доод хэсэг, зүүн бугалга, зүүн гуяны шарх гэмтэл учирчээ.

3. Учирсан гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. 5. Учирсан гэмтлүүд нь тус бүрдээ тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна.

6. Хэвлийн өмнөд зүүн болон доод талын хэвлий хөндий рүү нэвтэрч нарийн гэдсийг гэмтээсэн шархны улмаас хэвлийн хөндийд цус, шингэн хуралдсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

Зүүн бугалга, зүүн гуяны шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

7. Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн 114046 тоот өвчний түүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 13:47 цагт хийсэн мэс заслын хагалгааны явц:... нарийн гэдэс дунд хэсэгтээ 3 газар сүлбэгдэж гэмтсэн... хэвлийд сул цус, шингэнтэй... хэвлийн нэвтэрсэн шархнаас дотогш цус алдсан байхаар байв.... шарх нь хэвлийн зүүн дээд болон хүйсийн дор байв гэсэн тэмдэглэлээс нарийн гэдэс нь 4,5-6 метр урттай, хөндийт эрхтэн, хэвлийн хөндөөд давхарлалдаж байрладаг тул хэвлийн нэвтэрсэн шарх нь нарийн гэдэсний ханыг нэвт хатгаж гэмтээсэн байх боломжтой байна....гэх дүгнэлт / 2-р хх-ийн 31-35 /

23. Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төв эмнэлгийн шинжээчийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 300 дугаартай шинжээчийн:

1. ******* нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2. ******* нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

3. ******* нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

4. ******* нь өөрийн үйлдсэн хэргийг хариуцах чадвартай байна.

5. ******* нь хэрэг хариуцах чадвартай байна. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

6. ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсан гэх шинж тэмдэг баримт мэдээлэл үгүй байна...гэх дүгнэлт /3-р хх-ийн 10-11/,

24. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 12 дугаар шинжээчийн:

1. Б.ийн биед учирсан хүндэвтэр зэргийн гэмтлээс шалтгаалж бие махбодод, толгой өвдөх, эргэх, нүд орчмоор өвдөх, хавдах, хамар, хацар ясаар янгинаж өвдөх зэрэг зовуурь шаналал үүссэн байх боломжтой. Мөн дээрх гэмтлээс шалтгаалан сэтгэл санаанд учирсан хохирлыг тогтоох боломжгүй.

2. Шинжилгээний явцад шинээр илэрсэн нөхцөл байдал илрээгүй болно...гэх дүгнэлт /3-р хх-ийн 35-36 /,  болон шүүгдэгч нарын хувийн байдал хохирогч нарын  хохирлын баримт /1-р хх-ийн 160-161 /, болон /2-р хх-ийн 179-210/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нар шинээр 18  хуудас нолох баримтыг шинээр гаргаж өгсөн зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхийн өмнө шүүгдэгч *******ийн өмгөөлөгч нь “Шүүгдэгч *******ийн сэтгэл санаа хүчтэй цочрон давчдсан эсэх талаар дахин шинжилгээ хийлэхээр шинжээч нарыг томилж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан байна.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж шүүгдэгч *******ийн хувийн байдал болон хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс хангалттай шалгасан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх нотлох баримт хүрэлцээтэй байна гэж үзэж өмгөөлөгч гаас гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.

Аймгийн прокурорын газраас ирүүлсэн шүүгдэгч *******ид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч *******  нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор сумын 5 дугаар багийн 7-723 тоотод байх өөрийн хашааны гадна талд *******тай маргалдаж улмаар гарт барьсан байсан хутгаар хэвлий, гар, хөлийн хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь хохирогч М.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “....ийн гэр рүү явсан. ийн үүдэн дээр очиж машинтай зогсох үед шууд ирж машины купер өшиглөж би машинаас бууж “чи яагаад байгаа юм” гэж хэлэхэд эхнэр ирсэн. Тэгтэл шууд цохиж зодсон. Би цохих гэсэн боловч миний эхнэр болон эхнэрийн найз  хоёр гар барьчихсан ямар ч цохих боломж олгохгүй байсан. тэгтэл доороос цохиод байсан. Тэр үед намайг хутгалж байгаа нь мэдэгдсэн. Би хэвлий хэсэгт харахад миний сэмж гарсан харагдаж байсан. Би ид хандаж “чи намайг хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгтэл “чамайг хутгалаад алаад хаячъя” гэж орилоод тэгээд манай ажлын цааш чирч ийн эхнэр нь гарч хамжиж гэрт оруулж байгаа харагдсан. Би тэндээсээ шууд эмнэлэг явсан...” гэх шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.ын  өгсөн “... 2021 оны 12 дугаар сард 4 замын уулзвар дээр зогсож байхад залгаад авахад манай эхнэр утсыг нь аваад намайг дуудсан. Тэгээд очиход гарж ирээд машин руу өшиглөсөн буугаад барилцаад авахад манай эхнэр хоёр гараас барьсан байсан. Тэгээд намайг цохиод байна гэж бодтол намайг хутгалсан байсан Гараараа цохисон гэж бодтол хэвлий хэсгээс халуу дүүгээд байсан чинь хутгалсан байсан. Би хутгыг нь хараагүй. ******* гарч ирээд Намайг он жавтайгаа нийлээд зодсон гэж орилоод байсан. Хохиролд 2,000,000 төгрөг надад өгсөн. Эмчилгээний зардал хэд гарсан гэдгийг мэдэхгүй байна. Би эмнэлэгт хэвтэж байсан болохоор хэдэн төгрөг өгсөн талаар нь сайн мэдэхгүй байна. Хугалуулснаас хойш хүндрэл их үүссэн. Сүрьеэ туссан байгаа. Хагалгааны улмаас үрэвсэл үүссэн, хоол унд идэхэд хэцүү түгжрэл үүсдэг...” гэх

гэрч гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “....Тэгэнгүүт удаа ч үгүй “тэгвэл би чамайг хутгалаад хаячихъя л даа” гэнгүүт нь арай үгүй байлгүй дээ гэж бодсон. Тэгээд дээгүүрээ ******* руу 2-3 удаа цохиод авсан. Тэгээд би ын гарыг нь тавиад хойшоо болсон. Тэгээд ийг хойноос нь татаж байсан залуу нь ийг хойш нь татаад авсан. Тэгсэн чинь ******* “ёо шаачихлаа ш дээ” гэсэн. Тэгээд салгасан залуу нь ийг аваад гэр лүү нь оруулах гээд аваад явсан. Тэгэнгүүт зөрөөд ийн эхнэр нь гараад ирэхээр нь би “танай нөхөр чинь хүн хутгалчихлаа ш дээ” гэсэн чинь эхнэр нь эргээд гэр лүү гээ орсон. Тэгээд би гар утасныхаа гэрлийг тусгаад харсан чинь ын гэдэснээс нь сэмж нь цухуйсан байсан. Тэгээд “хутгалчихсан байна ш дээ яаж байгаа юм бэ” гээд “103 руу явъя” гээд машинд суулгаад эмнэлэг рүү явсан...”

”...Тэр үед ийн гэрийн гадаа байж байхад ******* машинтай ирсэн, тэгэнгүүт урдаас нь очоод ирж ын машиных нь урд гүперлүү нь өшиглөсөн, тэгэнгүүт ******* машинаас гарч ирээд яаж байгаа юм бэ гэсэн чинь нь эхлээд ыг цохиод авсан. Тэр үед гэрээсээ гарч ирээд ын эхнэр Нандин-Эрдэнэ бид хоёртой уулзаж байхдаа эргэж гэртээ ороогүй, гарч ирсэн тэр чигтээ байж байхад ******* машинтай ирсэн, хутга хаанаас авсан, хутгаа хаанаас гаргаж ирснийг нь би мэдээгүй ээ. Тэр үед эхлээд ыг цохиод авсан, тэгээд ******* ийг цохих гэсэн чинь дундуур нь тэр хоёрын дундуур орсон, тэгэнгүүт чамайг хутгалаад хаячихъя л даа гэж орилсон, тэгээд нь гараараа 2-3 удаа ыг цохих шиг болсон чинь хамт байсан залуу нь ийг цааш нь салгаад аваад явсан, тэгсэн чинь ыг хутгалчихсан гэдэснээс нь өөх нь гарчихсан байсан...” гэх,

Гэрч Э.Нандин-эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2021 оны 12  дугаар сарын 14-ний 00 цагийн үед би найз г “хамт манай нөхрийг авч ирэхээр нь гэх найзынх руу нь явсан. ийн гэрийн гадаа очиход гэрээсээ ганцаараа гарч ирсэн. Тэгээд би оос “******* байна уу” гэж асуухад “******* байхгүй би *******тай архи ууж байгаад ирлээ” гэж надад хэлсэн. ******* руу утсаар залгаад хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би ийн утсыг аваад *******тай ярьтал “одоо яваад очъё” гэсэн. Удалгүй ******* 2 найзын хамт таксигаар ирээд ийн гадаа зогстол машиных нь урдаас очин машины купер хэсгийг өшиглөөд ыг машинаас бууж ирэнгүүт хэрэлдээд барилцаад авсан. Би дундуур нь ортол ыг цохиод хальт харсан чинь ын гэдэс рүү хутгаар хатгах шиг болсон. ******* “хутгалуулчихлаа” гэж хэлэхээр нь би цамцыг нь сөхөөд хартал гэдэснээс нь цус гарсан өөх нь гарсан байсан. Удалгүй салгаад ыг эмнэлэг аваад явсан. ын гэдэс рүү нь нэг удаа хутгалахыг би харсан бусдыг нь хараагүй. гартаа жижигдүү нарийхан үзүүртэй хутга барьсан байх шиг харагдсан....” гэх,

Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Тэгээд дөнгөж хөдлөөд 4 замын уулзварын хажууд явж байсан чинь ын эхнэр нь утсаар залгаж яриад “чи хаана байна би ийн гэрийн гадаа байна хүрээд ир” гэж ярьсан. Тэгээд ******* “би ийн гэрийн гадаа очоод эхнэрээ аваад харья шууд ийнх руу явъя” гэхээр нь “за” гээд ийн гэрийн гадаа очиход хашааных нь гадаа ын эхнэр нь нэг эмэгтэй хүнтэй хамт байсан, бас байсан. Тэгээд ийн хашааны гадаа дөнгөж очоод зогссон чинь шууд ирээд машиных нь хамар луу нь өшиглөсөн. Тэгээд ******* машинаас буугаад тэр хоёр барилцаад авсан. Тэгээд араас нь машинаа унтраагаад буугаад очоод ийг барьж аваад салгах санаатай хойш нь татсан чинь хүчрэгдэхгүй байсан. Тэгээд бас ын эхнэр нь салгах гээд ыг цааш нь татаад байсан. Тэгээд зууралцаж байхад ******* “чи намайг юугаар шаагаад байгаа юм бэ” гэсэн чинь “би хутгатай байна чамайг ална” гээд дайраад байсан. Тэгээд би ийн хутгатай гарыг нь бариад авсан. Нөгөө гараараа ыг зуурчхаад тавихгүй байсан юм...” гэх,

Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “.... . Би гэрт дагаж орсон нэг хутга барьсан байсан би юун хутга вэ гэж асуусан юм хэлээгүй цочролд орсон юм уу яасан юм дуугүй суугаад байсан Тур хутга бол миний өглөө нь бахьтай хамт өгсөн манай гэрийн жижиг хутга мөн байсан..” гэх мэдүүлэг Шүүх эмнэлгийн 54 дугаартай шинжээчийн “...1. М.ын биед хэвлийн зүүн дээд болон доод хэсгээр нэвт хатгагдсан шарх, нэрийн гэдэсний сүлбэгдсэн шарх, хэвлийн хөндийн сул шингэн цусан хураа гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх,

Мөн Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 17-ний өдрийн шинжээч нарын 431 дугаартай  дүгнэлт болон шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан гэх хар хүрэн судалтай иштэй 15.5 см урттай хутгыг мөрдөгч нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хойшлуулшгүй тохиолдолд Прокурорын зөвшөөрөлгүй хураан авах ажиллагааг явуулж хураан авсан бөгөөд уг ажиллагааг хүчинтэйд тооцуулахаар 2021 оны 12 дугаар сарын 15-ний өдөр мөрдөгч нь саналыг Прокурорт хүргүүлж Прокурор 2021 оны 12 дугаар сарын 16-ний өдөр уг мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон тогтоол гаргасан байна.

Уг ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3, 22.4 дүгээр зүйлийн 1, 2, 5.1-д заасан үндэслэл журмыг зөрчөөгүй байна гэж дүгнэлээ.

Уг эд мөрийн баримтаар хураан авсан хутга нь хохирогч М.ыг хутгалсан гэх гэмт хэргийг эд мөрийн баримт мөн болох нь Прокуророос 149 дүгээр тогтоол гаргаж уг хутгыг эд мөрийн баримтаар хураан авсан зэрэг нотлох баримтаар шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдсон бөгөөд түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцоход нотлох баримтууд хүрэлцээтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцлоо.

Шүүгдэгч *******ийг гэм буруутайд тооцохдоо шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон Г.Ганбаатарын “шүүгдэгч нь архи уусны улмаас харилцан зодолдож улмаар хутга мэс хэрэглэн ын биед хүнд гэмтэл учруулсан нь нотлогдож байна” гэсэн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзлээ.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн өмгөөлөгч гийн зүгээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа хүчтэй цочрон давчдсан гэж дүгнэж байгаа талаар дүгнэлтийг гаргасан байна.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ 1.11 хувийн согтолттой байсан талаарх нотлох баримт хэрэгт авагдсан  бөгөөд гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдаж сэтгэцийн хэвийн бадал алдагдсан гэх шинж тэмдэг илрээгүй талаар СЭМҮТ-ийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ний 300 дугаартай шинжээч нарын дүгнэлт гарсан байна.

Уг шинжээч нарын дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмыг зөрчөөгүй, дүгнэлт эргэлзээтэй гэх баримт авагдаагүй байгаа тул шүүх уг дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэж гэмт хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийг гэм буруутайд тооцоход харгалзан үзлээ.

Иймд өмгөөлөгчөөс гаргасан сэтгэл санаа хүчтэй цочрон давчдсан гэх дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******ийн дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.  

Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 13- ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн 13 дугаар байрны 18 тоотод байх , ******* нарын гэрт болон Баянхонгор сумын 5 дугаар багийн 7-723 тоотод байх *******ийн хашааны гадна талд тус тус *******ийн нүүрний зүүн хэсэг хацар, хамар, болон хүзүү хоолойд барилцаж авсаны улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, дотор булан, хамрын нуруу, эгмийн цус хуралт, доод уруулын няцарч язарсан шарх, хөмсөг, хамар, чихний дэлбэн, хөхлөг сэртэн, эгэм, хүзүүний зулгаралт болон зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, ухархайн ясны цөмөрсөн хугарал, хамар ясны зөрөөтэй хугарал, таславчийн муруйлт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт болсон болох нь хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 19 цаг 34 минутад , хоёр гэрийн гадаа ирж би гэрээс эхнэртээ хэлж гарсан. Гарч , хоёртой уулзаж ийн гэрт очихоор явсан. ийн Баянхонгор сумын 10 дугаар баг ихэр 36 дугаар байранд очсон. ийн гэрт , *******, *******, нар хоол хийгээд сууж байсан. , хоёр нэг шил архи задалж тэр архи ууж байхад ******* “дэлгүүр орчоод ирье” гэж хэлээд гарч явсан. ******* нэг ундаа авч “юм зарахгүй өдөр байна” гэж хэлж гэрт орж ирсэн. ******* “хоёулаа хамт явъя” гэж хэлээд Мөнх-Эрдэнийг дагуулж хамт гарч явсан. Тэрний дараа “хүүхдийн бие өвдөөд” гэж хэлээд ийг дагуулж түрүүлж явсан. Гэрт би, , бид гурав үлдсэн. Гаднаас *******, ******* хоёр нэг шил архи, нэг пиво авч орж ирсэн... ******* гэнэт уурлаж “юу гэнээ” гэж хэлээд байхаар нь би “утсаа аваад ярихгүй яаж байгаа юм бэ” гэж хэлсэн. “Танай хүн чинь ааштай үүнээс хойш чамтай архи дарс ууж баймааргүй юм байна танай эхнэр намайг буруугаар ойлгож чамайг архи уулгаад байдаг гэж боддог шүү” гэж хэлсэн. Тэгээд гэрээс гарч явахаар болж байхад ******* “нэмж архи ууя уух хүн байна уу” гэж хэлсэн. ******* “би гэртээ байж байна” гэж хэлтэл “уухгүй хүн яв” гэж хэлсэн. ******* учир зүггүй уурлаж намайг миний нүүрэнд зүүн талын нүдэнд хоёр удаа цохисон. Би “чи яаж байгаа юм бэ” гэж хэлсэн... ******* манай Баянхонгор сумын 5 дугаар баг 7-723 тоот манай хашааны үүдэнд машинтайгаа хүрч ирээд бууж ирж “чи яагаад байгаа юм эхнэр доромжлоод байгаа юм уу” гэж хэлсэн. Би “юу яриад байгаа юм танай эхнэрийг доромжилсон зүйл үгүй” гэж хэлсэн. “Энэ доромжлол биш юу юм” гэж хэлээд шууд барьж аваад нүүрэнд дөрвөн удаа цохисон. Миний нүд өвдөж “өө чи яаж байгаа юм нүд өвдөөд байхад” гэж хэлсэн. Намайг заамдаж боосон миний царай сонин болж байхад нүүрэнд ахиж цохисон...”,

“......Тэр үед миний нүүрний зүүн талын нүдний хэсэгт ******* 2 удаа гараараа цохисон, ******* болохоор эхлээд хамар руу нэг удаа, дараа нь зүүн талын нүд рүү 2 удаа гараараа цохисон. Тэр хоёр хоёулаа гараа зангидаж байгаад миний нүүр лүү цохисон. Шинжээчийн 09 дугаартай дүгнэлтэд миний биед зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, ухархайн ясны цөмөрсөн хугарал, хамар ясны зөрөөтэй хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо гэж дүгнэсэн байна. Энэ гэмтлүүдийг би *******, ******* хоёр хоёулаа л учруулсан гэж бодож байна. Эхлээд ******* нь миний зүүн талын нүд рүү 2 удаа гараараа цохисон... ******* миний нүд рүү цохисны дараа миний зүүн талын нүд харанхуйлаад, нүдний ухархай руу өвдөөд байсан...” гэх,

Хохирогч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “....2021 оны 12 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө болсон байгаа. Гэртээ ирэхэд ын эхнэр залгаад нөхрөө асуусан. Манай гадаа эхнэр нь ирээд *******тай утсаар ярьсан. Эхнэр нь яагаад нүүрийг нь ийм болгосон юм бэ гэхэд “..яадаг юм бэ наад писдагаа гэж хэлсэн..” Тэгээд ******* удалгүй ирээд маргалдсан. ******* машинаас бууж ирээд бид хоёр барилцаж аваад цааш нь юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг сэргэхэд эхнэр намайг гэрт оруулж байсан.Намайг ******* цохиход эхнэр нь хажууд байсан. Намайг цохисон дараа эхнэр нь болон салгасан. ийн гэрт байхад ******* намайг эхлээд өшиглөж унагаад дээр гарж байгаад зодсон.  Өшиглөөд унагаад дээр гараад зүүн талын нүд болон хацар луу цохисон. Цээжин дээр дэвссэн. Би ийг нэг удаа мөргөсөн. Тэгээд намайг 2 удаа цохисон. Би ус буцалгагчтай ус авч шидээгүй. ******* миний нүд рүү нэг удаа, хамар луу нэг удаа нийт 2 удаа цохисон. Би эмчилгээ хийлгээгүй байгаа. М.ын биеийг дээрдсэний дараа эмчилгээ хийлгэнэ. Хамрын хагалгаанд ор гэсэн. Нүдний ухархайны яс болон хамрын ясны хагалгаанд орно. Надад ******* 300,000 төгрөг өгнө гэсэн. ******* хохирол төлөөгүй. ******* намайг цохих үед нүд өвдөөд хавдсан байсан.Манай хашааны гадаа ирээд ******* нь нүүр лүү хоёр цохиод барилцаж авсан. Би хутга хэрэглэхээсээ өмнө зодуулсан байсан. Манай хашааны гадаа ирэхэд нь намайг түрүүлж дайрсан мэтээр мэдүүлсэн байна лээ. Гэрчүүд тэгж мэдүүлсэнд гомдолтой байна. Тухайн хутгыг би өдөр нь мод хөрөөдөж байгаад ашиглаж байсан хутга байгаа юм. ийнд байхад би согтоогүй байсан. 5 хүн 2 шил архи уусан байсан ******* миний хамар луу 1, М.ын цохисон нүд рүү 1 цохисон. Миний хоолой хүзүү хэсгийн гэмтэл Гэрийн гадаа ******* заамдсанаас үүссэн. Бид нарын дунд архи уугаагүй байсан. ийн гэрт *******д цохиулснаас болж надад гэмтэл үүссэн. Хохирогчийн хувьд би үнэн зөв мэдүүлэг өгч байна. Хашааны гадаах үйл явдлаа бүрэн санахгүй байна. Хагалгаанд орсон дараа шүүгдэгч *******, ******* нараас нэхэмжилнэ. Шүүгдэгч ******* эмчилгээний зардал гэж 300,000 төгрөг өгсөн...” гэх,

 Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “.....2021 оны 12 дугаар сарын 13-ны орой ийнд очсон. Тэнд , *******, , *******, , нар байсан. Хоол хийж 0.5-тай архи задлаад ууж байсан... *******, нар явъя гэж байтал ыг үгээр өдсөн. ******* доороо уйлаад суугаад байсан. Тэгтэл ыг алгадаад авсан. ******* уурлаж ийг зөрүүлж нүүрэнд нь алгадсан. Тухайн үед миний харснаар бол тэр хоёрын биед гэмтэл учраагүй зүгээр харагдсан. ******* ийг татаж, би ыг цааш авч тэр хоёрыг салгаж болиулсан... Машинтай ийн гадаа очиход шууд машины купер өшиглөөд авсан. ******* уурлаж машинаас бууж тэр хоёр барилцаж авсан. Би тэр хоёрыг салгах гэж машинаас буухад *******, хоёр нэг нэгийгээ цохиж зодолдсон. Тэр үед эхнэр нь ыг авч, ийг би авч тэр хоёрыг салгасан...” гэх,

 Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн”....Эхлээд ын нүүр лүү нь алгадаад авсан. Тэр үед нь би хувцсаа өмсөх гээд өөр тийшээ харсан байсан. Тэр үед ******* “чи намайг яах гэж алгадаж байгаа юм бэ яаж байгаа юм бэ” гээд тэр хоёр маргалдаад ******* ийг зөрүүлээд заамдаж аваад ийн зүүн талынх нь шанаа руу цохиж аваад тэр хоёр зууралцаж аваад газар унаад дээр доороо ороод ноцолдоод эхлэхээр нь ******* бид хоёр дундуур нь орж салгасан...” гэх мэдүүлэг болон Шүүх эмнэлгийн 09 дугаартай шинжээчийн “Нэмэлтээр ирүүлсэн шинжилгээгээр иргэн *******ийн биед зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, ухархайн ясны цөмөрсөн хугарал, хамар ясны зөрөөтэй хугарал, таславчийн мурийлт гэмтлүүд тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно...” гэх дүгнэлт зэргээр шүүгдэгч ******* нь хохирогч *******той архидан согтуурч улмаар үл ялиг зүйлээс шалтаглан маргалдаж түүний нүүрний зүүн талын хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нотлох баримт хангалттай цугларсан бөгөөд түүнийг гэм буруутайд тооцоход хэрэгт авагдсан нотлох баримтууд хүрэлцээтэй байна гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 13-ний шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн 13 дугаар байрны 18 тоотод шүүгдэгч Б.Мөнх-эрдэнэ, гэрч нарын хамт амьдардаг байранд архидан согтуурч улмаар хохирогч *******той маргалдаж түүний нүүрний зүүн талд гараараа цохисон, мөн уг шөнө буюу 2021 оны 12 дугаар сарын 13-с14-нд шилжих шөнө

Хохирогч *******ийн амьдардаг гэр болох Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5.7.723 тоот хашааны гадна хохирогч *******ийн зүй бус үйлдэл машиных нь гуперийг өшиглөсний улмаас дахин маргалдаж түүний нүүрний зүүн тал хамар хэсэгт цохиж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нотлох баримт хүрэлцээтэй авагдсан байгаа тул шүүгдэгч М.ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм  буруутайд тооцлоо.

 Энэ үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хэрэгт шүүгдэгч М.ыг хохирогч *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж хохирогчийн нүүрний зүүн тал, хамар хэсэгт гараараа цохиогүй гэх түүний үйлдлийг үгүйсгэх нотлох баримт авагдаагүй байгаа тул шүүгдэгч М.ын өмгөөлөгч аас гаргасан гэм буруугүй гэх дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

   Мөн хэрэгт шүүгдэгч Б.Мөнх-эрдэнэ  нь 2021 оны 12 дугаар сарын 13-ний шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн 13 дугаар байрны 18 тоотод шүүгдэгч Б.Мөнх-эрдэнэ, гэрч нарын хамт амьдардаг байранд архидан согтуурч улмаар хохирогч *******той маргалдаж түүний нүүрний зүүн талд гараараа цохиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь    хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Тэр үед миний нүүрний зүүн талын нүдний хэсэгт ******* 2 удаа гараараа цохисон, ******* болохоор эхлээд хамар руу нэг удаа, дараа нь зүүн талын нүд рүү 2 удаа гараараа цохисон. Тэр хоёр хоёулаа гараа зангидаж байгаад миний нүүр лүү цохисон. Шинжээчийн 09 дугаартай дүгнэлтэд миний биед зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, ухархайн ясны цөмөрсөн хугарал, хамар ясны зөрөөтэй хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо гэж дүгнэсэн байна. Энэ гэмтлүүдийг би *******, ******* хоёр хоёулаа л учруулсан гэж бодож байна. Эхлээд ******* нь миний зүүн талын нүд рүү 2 удаа гараараа цохисон... ******* миний нүд рүү цохисны дараа миний зүүн талын нүд харанхуйлаад, нүдний ухархай руу өвдөөд байсан. ******* миний хамар руу цохиход хамраас цус гарсан, нүд рүү цохисны дараа миний зүүн талын нүд хатгаж өвдөөд байсан, гэрээс нь гараад явж байгаад хамрынхаа цусыг нээсэн чинь нүд бүлтэрч байгаа юм шиг сонин болсон....” гэх,

 гэрч Э.Нандин-эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Тухайн үед орой 20:00 цаг өнгөрч байхад намайг гэдэг манай ажлын газрын залуу намайг дуудаад ирээд машин бариад өгөөч гэж дуудсан. Тэгээд би *******, нарын амьдардаг байранд очсон чинь тэнд , *******, *******, , , нар байсан. Тэгээд очиход архи задалчихсан байсан, би архи уугаагүй, би хоол идчихээд задалсан архиа ууж юм ярьж сууж байгаад , хоёр яваад өгсөн. Тэгээд эхнэрээ дуудаад эхнэр нь гадаа ирчихлээ гээд ийг авч явъя гээд гарах гэж байсан чинь *******, хоёр маргалдаад эхэлсэн. Тэгээд нь ыг эхлээд алгадаад авсан, тэгээд тэр хоёр барилцаад авсан, тэгээд ******* бид хоёр тэр хоёрын дундуур орсон. Тэгсэн чинь ийг ******* салгаад аваад цаашаа явсан чинь нь Мөнх-Эрдэнийг чи ын он жав биз дээ он жавууд нийлж зодлоо гээд тэгээд тэр хоёр барилцаж авсан....” гэх мэдүүлэг,

Шүүх эмнэлгийн шинжээчийн 09 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мөнх-эрдэнийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдсон байна гэж дүгнэлээ.

 Хохирогч ******* шүүгдэгч *******, Б.Мөнх-эрдэнэ нар нь хамтран архидан согтуурч улмаар болон Б.Мөнх-эрдэнэ нарын гэрт хохирогч *******, шүүгдэгч ******* нар нь маргалдаж шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн нүүрний зүүн хэсэгт гараараа цохиж улмаар дундуур нь салгах гэж орсон шүүгдэгч Б.Мөнх-эрдэнийг хохирогч ******* нь мөргөсөний улмаас шүүгдэгч Б.Мөнх-эрдэнэ нь хохирогч *******ийн нүүрний зүүн тал нүд хамар хэсэгт гараараа цохиж улмаар хохирогч *******ийн гэрийн гадна шүүгдэгч ******* нь дахин очиж зодолдож нүүрэн хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******, Б.Мөнх-эрдэнэ нар нь үйлдлээрээ санаатай нэгдээгүй, бүлэглээгүй боловч хохирогч *******той тус тусдаа маргалдаж түүний нүүрний зүүн хэсэг болон хамарт гараараа цохисон 2 хүний үйлдлийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Мөнх-эрдэнийг гэм буруутайд тооцоход нотлох баримт хүрэлцээтэй байх тул  шүүгдэгч Б.Мөнх-эрдэнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Дээрх үйл баримт нь шүүгдэгч Б.Мөнх-эрдэнийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч *******, Б.Мөнх-эрдэнэ нарыг гэм буруутайд тооцохдоо шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Г.Ганбаатарын “...шүүгдэгч Б.Мөнх-эрдэнэ нь ******* 2-ын зодоон салгах гэж ороод ид биед гэмт учруулсан байна, хохирогч ******* архи уусны улмаас харилцан зодолдож ид гэмтэл учруулсан байна..” гэж дүгнэлт гаргасаныг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзлээ.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч *******, *******, Б.Мөнх-эрдэнэ нарыг гэм буруугүй гэж дүгнэлт гаргаагүй тул шүүх иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Учир нь иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч нарыг гэм буруугүй гэж дүгнэлт гаргасан бол уг үндэслэлийг няцаасан талаарх хууль зүйн үндэслэл, дүгнэлтийг шүүх хийх болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******, Б.Мөнх-эрдэнэ нарын үйлдлийг бүлэглэн гүйцэтгэсэн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүйг дахин дурдах нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь эрүүл мэнддээ хүнд гэмтэл авсаны улмаас эмчилгээ хийлгэж гаргасан зардал 1.712.000 төгрөгийг нэхэмжилсэн баримтыг хавтаст хэрэгт болон шинээр гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч нь уг зардлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргаж шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасан бөгөөд шүүх хуралдаан завсарлаж дууссаны дараа шүүгдэгч *******ийн зүгээс хохирогч *******д 1.712.000 төгрөг төлсөн талаар 20992841 дугаартай шилжүүлгийг гаргаж өгсөн тул шүүгдэгч *******ийг хохирогч *******д төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч ******* нь шүүгдэгч *******ас нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн ба шүүгдэгч Б.Мөнх-эрдэнээс эмчилгээний төлбөр 365.000 төгрөг нэхэмжилсэн талаар нотлох баримтыг хавсаргасан бөгөөд уг хохирол 365.000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 10-ний өдөр шүүгдэгч Б.Мөнх-эрдэнэ нь төлж барагдуулсан талаарх гараар бичсэн нотлох баримтыг гаргаж өгсөн тул шүүгдэгч Б.Мөнх-эрдэнийг хохирогч *******ид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******, ******* нар нь цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх талаар илэрхийлсэн тул хохирогч ******* нь нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгч *******оос, хохирогч ******* нь нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгч Б.Мөнх-эрдэнээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхийг нээлттэй үлдээж хэлэлцэхгүй орхилоо.

Шүүх шүүгдэгч *******, *******, Б.Мөнх-эрдэнэ нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан шударга ёсны зарчим, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж шүүгдэгч *******, Б.Мөнх-эрдэнэ нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж шийдвэрлэв.

Харин шүүгдэгч *******ийн өмгөөлөгчийн зүгээс учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д зааснаар ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах санал дүгнэлт гаргасаныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлээгүй байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн дээрх заалтыг хэрэглээгүй бөгөөд Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан хорих ялын доод хэмжээ болох 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч *******ид оногдуулсан хорих ялыг түүний  хувийн эрүүл мэндийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт шүүгдэгч нарын хоорондын яриа болон хохирогч *******ийн гэмтсэн байдлыг харуулсан талаарх нотлох баримтыг СД болон Плашт хуулбарлан хавсаргасан тул уг 1 ширхэг СД, 1 ширхэг плаш зэргийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, харин шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан гэх эрээн иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа устгахыг Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгалаа.

Энэ хэргийн учир шүүгдэгч *******, *******, Б.Мөнх-эрдэнэ нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт ийн ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* овогт *******ын ******* нарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатайгаар учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч овогт ийн ийг таван / 05 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар  шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* овогт *******ын ******* нарыг нэг мянган / 1000 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая / 1.000.000 / төгрөгөөр торгох  ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан таван / 05 / жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус тус оногдуулсан нэг сая төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

7. Шүүгдэгч ******* *******, ******* нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч ******* нь хохирогч *******д, шүүгдэгч Б.Мөнх-эрдэнэ нь хохирогч *******ид төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын хувьд ноогдох эд хөрөнгийг  битүүмжлээгүй болохыг тус тус  дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч *******, ******* нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа дахин бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД, 1 ширхэг Плаш зэргийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хутга нэг ширхгийг эд мөрийн баримтаар хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянхонгор аймгийн  Шүүхийн тамгын газарт даалгасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2023 оны 10 дугаар сарын 10-ний өдрөөс эхлэн тоолсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч *******ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.БАТЦЭНГЭЛ

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.ГЭРЭЛМАА

  ШҮҮГЧ                            Ч.БАЙГАЛМАА