Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/161

 

                                Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

Улсын яллагч                              А.Баясгалан,

Нарийн бичгийн дарга                Ж.Болор-Эрдэнэ

Шүүгдэгч /хохирогч/                    М.Ц,

Түүний өмгөөлөгч                        Д.Эрдэнэ-Оргил,

Шүүгдэгч /хохирогч/                     Г.Б*******,

Түүний өмгөөлөгч                     Г.Амартүвшин, нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Г.Б*******, М.Ц нарт холбогдох эрүүгийн **************31001*******101*******6 дугаартай хэргийг *******0*******1 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 198******* оны 03 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, *******0 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний эх ******* мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт ******* ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сум ******* дүгээр баг, ******* дугаар хэсэг, ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Гөрөөчид овогт Г******* Б*******, РД:/МЮ8*******03191*******/

*******. Монгол Улсын иргэн, 197******* оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, *******8 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, нөхөр, 3 хүүхэд, 3 зээгийн хамт амьдардаг, Сэлэнгэ аймаг, ******* сум, 6 дугаар баг, 3 дугаар хэсэг, 0************** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Өөлд овогт М Ц РД:/МУ7*******081567/,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Г.Б******* нь *******0************** оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн тасагт иргэн М.Цгийн биед халдаж биед нь баруун бугалга, баруун шуу, зүүн ташаанд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 Шүүгдэгч М.Ц нь *******0************** оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн тасагт иргэн Г.Б*******ын биед халдаж биед нь баруун хацар, дээд уруул, зүүн хацар, эрүү, хүзүүнд зулгаралт, баруун шуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б******* мэдүүлэхдээ ... *******0************** оны 03-р сарын 18-ны өдөр  18 цаг өнгөрч байхад  ажил дуусаад байж байтал маргааш нь миний төрсөн өдөр байсан тул манай найз ганц шил архи авчираад би машинд түүнийг найзтайгаа уусан. Тэгээд  эхнэр бэлтгэлтэй байсан тул хүлээж байж байгаад 19 цагийн үед эмнэлэг рүү ороход Ц болон түүний нөхөр хүлээн авах дээр хүнд зодуулсан гээд сувилагч  нар дээр маргаан үүсгээд байж байхаар нь  би очиж  үзээд танд ямар нэг гэмтэл, шарх алгаа та гэртээ очоод амар гэж хэлэхэд надтай маргаан үүсгэж барилцаж авсан, энэ үед мөн Ц хэрүүл маргаан хийж миний хүзүүнээс маажсан. Би тэр үед нь цаашаа түлэхэд  Цацаралмаа газар унасан байх. Би Цацаралмааг зодоогүй,Цд учирсан гэмтлүүд тарианы хөхрөлт гэж үзэж байна. Миний хүчин зүйлээс үүсээгүй, би тэр гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй, гэв.                  

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ц мэдүүлэхдээ...Би *******0************** оны 03-р сарын 18-нд эмнэлэгт хэвтэж *******лүүлж байсан. Гэтэл манай нөхөр бие өвдөөд дотор эвгүй байна гэхээр нь би энд ирж эмнэлэгт үзүүлж гэж нөхрөө дуудсан,ингээд 103 дээр ирээд үзүүлэх гэхэд ******* байхгүй байна гээд 30 минут хүлээсэн даралтыг нь үзүүлэхэд 180 байна гэхээр эм тариа хийгээд өгөөч гэж гуйгаад байж байтал Баасандорж ******* согтуу ирээд та зүгээр байна харь гэхээр нь би даралт нь 180 байна гэж  *******илгээ хийж өгөөч гэхэд Баасандорж *******  надтай маргаж салавч гаргахад нөхөр уурлаж *******тэй зууралдаж авсан энэ үед би салгах гэж байгаад хүзүүг нь урсан нь үнэн.Мөн  би утсаар бичлэг хийсэн, энэ үед миний  утсыг авч газар шидэхээр нь  утсаа авах гээд тонгойход миний ташаа хавьд өшиглөсөн.Түлхэж унагасан. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэмшиж байна гэв.                  

Шүүхийн хэлэлцүүлэгт  хохирогч  Г.Б******* мэдүүлэхдээ ... Ц нь миний хүзүү ,нүүрийг маажиж,хумсаараа урсан гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт  хохирогч  М.Ц  мэдүүлэхдээ.... Мөн  би утсаар бичлэг хийсэн, энэ үед Баасандорж нь  миний  утсыг булааж аваад  газар шидэхээр нь  утсаа авах гээд тонгойход миний ташаа хавьд өшиглөсөн.Намайг түлхэж унагасан. Г.Б зодуулаад миний ташаан толгойн хавьд олон хоног өвдөж хөхрөлтэй  явсан. Г.Б гомдолтой байна гэв.  

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.Б******* мэдүүлэхдээ: “...Би хаалгаар гарах гэхэд Х.Баярсайхан гэх эрэгтэй зам хаагаад салаавч гаргаад байсан учраас би түлхээд гарсан. Гэтэл миний гараас маажиж татахад нь эргэж харсан чинь Ц миний нүүрэнд ******* гарын хумсаа зоогоод дайрахаар нь би түлхээд эргэсэн. Гэтэл Ц над руу дайраад хүзүүнээс хумсаараа маазсан. Би тэгэхээр нь Цгийн цээж рүү гараараа түлхээд холдуулсан” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн *******5 дугаар хуудас/,

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч М.Ц мэдүүлэхдээ: “...Гэтэл тэр ******* манай нөхөр Х.Баярсайханыг гараараа татаж заамдаад яаралтай тусламжийн тасгийн хаалгаар гадагшаа гаргасан. Тэгэхээр нь би гараад “чи наад хүнээ тавиач, үгүй бол би цагдаа дуудлаа шүү” гэж хэлэхэд миний утсыг булааж аваад газар шал руу шидсэн. Би тэр залууг түлхээд нүүрийг нь маажсан. Тухайн үед нөхөр салгах гээд чадаагүй. Тэгээд би шалнаас утсаа авах гэтэл тэр залуу миний зүүн хавирга руу хөлөөрөө өшиглөж хойшоо шал руу налж унаад ухаан балартсан” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн *******9 дүгээр хуудас/,

          Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Оюун-Ундрах мэдүүлэхдээ: “...Үүдний хэсэгт Б******* *******ийн ******* гарыг нь аярсайхан, Цэцэгмаа нар ******* талаас нь барьсан байсан. Энэ үед Отгонтуяа туслах сувилагч салгахыг оролдож байсан. Би очоод салаач ээ гэж хэлтэл Б******* ******* ******* гараа салгах гээд ******* гараа хойшоогоо савах үед хөл нь савагдаад Цэцэгмаагийн хэвлий тус газар өшиглөсөн. Тэгээд би туслах сувилагчийн хамт Цэцэгмааг дагуулаад яаралтай 103 тусламж руу дагуулаад орсон. Тэгээд ******* О.Ганзориг орж ирээд өвдөлт намдаах тариа хийсэн. Тэгсэн Б******* ******* араас орж ирсэн. Түүний нүүр ам маажуулсан маягтай цус гарч байсан" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6******* дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Х.Баярсайхан мэдүүлэхдээ: “...Б******* ******* ардаас дагаж гарч ирээд эхнэр Ц руу салаавч гаргаад намайг заамдаж аваад коридор руу дагуулаад явсан. Энэ үед эхнэр Ц гар утсаа гаргаж ирээд бичлэг хийж эхэлсэн. Тэгсэн Б******* утсыг булааж аваад хана руу цохиод дэвссэн. Энэ үед Ц газраас утсаа авах гээд тонгойтол хэвлий хэсэг рүү нь Б******* хөлөөрөө нэг дуу өшиглөсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч ******* Т.Насанжаргалын *******0************** оны 03 дугаар сарын **************-ны өдрийн 1************** дугаартай “М.Цгийн биед баруун бугалга, баруун шуу, зүүн ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдпоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. М.Цгийн биед үүссэн дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг үйлдсэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.*******.1-д зааснаар эрүүл мэндийгтүр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 69-70 дугаар хуудас/,

Шинжээч ******* Т.Насанжаргалын “...би Цгийн биеийг өөрийн биеэр болон яаралтай тусламжийн хуудсыг үзэж дүгнэлт гаргасан. Цгийн биеийн баруун бугалганы гадна дунд хэсэгт 3******** см, дотор хэсэгт 6******** см хөх ягаан өнгийн, баруун шуу доод дотор хэсэгг *************** см бүдэг хөх өнгийн, зүүн ташаанд 18*7 см ягаан өнгийн цус хуралтуудтай байсан. Эдгээр гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.*******.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Эдгээр гэмтлүүд нь цохих, цохигдох хүчин зүйлийн нөлөөгөөр үүсгэгдэх боломжгой гэмтлүүд юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7******* дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч ******* Т.Насанжаргалын *******0************** оны 03 дугаар сарын **************-ны өдрийн 1*******5 дугаартай “Г.Б*******ын биед баруун хацар, дээд уруул, зүүн хацар, эрүү, хузүүнд зулгаралт, баруун шуунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Г.Б*******ын биед үүссэн дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг үйлдсэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.*******.1-д зааснаар эрүүл мэндийгтүр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 78-79 дүгээр  хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн *******0************** оны 05 дугаар сарын 13-ны өдрийн **************6 дугаартай: “......1. М.Цгийн биед баруун бугалга, баруун шуу, зүүн ташаанд цус хуралт тогтоогдлоо.*******. Дээрх гэмтлүүд нь  мохоо зүйлийн цохих үйлдлийн  олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.3. М.Цгийн биед учирсан гэмтэлүүд нь 1-3 хоногийн дотор үүссэн шинэ гэмтэл байна.*******.Эдгээр цус хуралтууд нь  гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.*******.1-д заасан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул  гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алтанд нөлөөлөхгүй. 6.Дээрх гэмтлүүд нь тариурын зүү хатгагдсаны улмаас үүсэхгүй.  7. М.Ц нь  элэгний цирроз оношоор Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт *******0**************-03-1*******-нөөс *******0************** -03-**************-н хүртэл 8 хоног хэвтэн *******лүүлсэн байна. 8.Эмнэлэгт хэвтэх хугацаанд хийгдсэн *******илгээний тарианы улмаас  дээрх гэмтлүүд үүсэхгүй, Баруун бугалаганы дотор дунд хэсэг, зүүн ташаанд тариа хийх байрлал биш  гэх дүгнэлт /хавтаст хэргийн 96-97 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.Б*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: ...Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад нэмж ярих зүйл байхгүй”  гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 1*******9 дүгээр хуудас/,

Шүүгдэгч М.Ц мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: ...Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Болсон асуудлын талаар ярьсан тул одоо хэлж, ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 137 дугаар хуудас/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, /хавтаст хэргийн 80-81,115-116 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 1*******1-1**************, 13*******-133 дугаар хуудас/,

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримт: 

Шүүгдэгч М.Ц:

Оршин суугаа газрын тодорхойлолт, /хавтаст хэргийн 1************** дугаар тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хавтаст хэргийн 1*******3 дугаар тал/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа, /хавтаст хэргийн 1************** дүгээр тал/,

Эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, /хавтаст хэргийн 1*******5 дугаар тал/,

Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, /хавтаст хэргийн 1*******6 дугаар тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /хавтаст хэргийн 150 дугаар хуудас/,

Зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 151 дүгээр тал/,

Шүүгдэгч Г.Б*******:

Зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 15******* дугаар тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /хавтаст хэргийн 153 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хавтаст хэргийн 155 дугаар тал/,

Эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, /хавтаст хэргийн 156 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.      

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Г.Б******* нь *******0************** оны 03 дугаар сарын 18-ны өдөр  Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн тасагт иргэн М.Цгийн биед халдаж биед нь баруун бугалга, баруун шуу, зүүн ташаанд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 Шүүгдэгч М.Ц нь *******0************** оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн тасагт иргэн Г.Б*******ын биед халдаж биед нь баруун хацар, дээд уруул, зүүн хацар, эрүү, хүзүүнд зулгаралт, баруун шуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт  үйлдсэн болох нь:

           Гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 5-р хуудас /,

           Шүүгдэгч, хохирогч нарын  өргөдөл,  гомдол ,/ хх-н  6,7-р хуудас /,

           Гэрч Б.Оюу-Ундрахын  мэдүүлэг / хх-н 6*******-р хуудас,

           Гэрч Х.Баярсайханы мэдүүлэг / хх-н 66-р хуудас / 

           Гэрч   Ч.Отгонтуяагийн  мэдүүлэг / хх-н 58-р хуудас /

           Хохирогч Г.Баасандорж, М.Ц нарын мэдүүлэг /хх-н **************-*******9-р хуудас,

           Шинжээчийн дүгнэлт /хх-н 70,78-79,95-97-р хуудас /  зэрэг  хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан   баримтуудаар  нотлогдон тогтоогдож  байна.

Иймд шүүгдэгч Г.Б*******,М.Ц нар нь   хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч М.Ц  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Харин шүүгдэгч Г.Б******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй болно.

           Шүүгдэгч Г.Б******* нь  хохирогч М.Цг түлхэж унагасан, өшиглөсөн үйлдэл нь гэрч  Б.Оюу-Ундрах, Х.Баярсайхан нарын мэдүүлгээр нотлогдож байгаа бөгөөд шинжээч ******* нарын *******0************** оны 5-р сарын 13-ны өдрийн **************6 тоотод дүгнэлтэнд...1. М.Цгийн биед баруун бугалга, баруун шуу, зүүн ташаанд цус хуралт тогтоогдлоо.*******. Дээрх гэмтлүүд нь  мохоо зүйлийн цохих үйлдлийн  олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.3. М.Цгийн биед учирсан гэмтэлүүд нь 1-3 хоногийн дотор үүссэн шинэ гэмтэл байна.*******.Эдгээр цус хуралтууд нь  гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.*******.1-д заасан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул  гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алтанд нөлөөлөхгүй. 6.Дээрх гэмтлүүд нь тариурын зүү хатгагдсаны улмаас үүсэхгүй.  7. М.Ц нь  элэгний цирроз оношоор Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт *******0**************-03-1*******-нөөс *******0************** -03-**************-н хүртэл 8 хоног хэвтэн *******лүүлсэн байна. 8.Эмнэлэгт хэвтэх хугацаанд хийгдсэн *******илгээний тарианы улмаас  дээрх гэмтлүүд үүсэхгүй, Баруун бугалаганы дотор дунд хэсэг, зүүн ташаанд тариа хийх байрлал биш гэсэн дүгнэлтээр   давхар нотлогдож байгаа тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас гаргасан Г.Б*******ын үйлдлийг үгүйсгэсэн мэдүүлэг, дүгнэлтийг хүлээн авах боломжгүй  байна.

           Иймд шүүгдэгч Г.Б*******ыг  хохирогч М.Цгийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутай тооцох үндэслэлтэй гэж үзэв.

           Шүүгдэгч нарын хэн хэндээ хөнгөн хохирол учруулсан  үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэмт хэрэг   байна.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч  Г.Б*******,М.Ц нар нь   хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд  гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч нарын  үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул  хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах зүйтэй байна.

Шүүгдэгч нарт  эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон  эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 Шүүгдэгч Г.Б*******,М.Ц нар нь     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч М.Ц  нь гэм буруугаа хүлээн       зөвшөөрсөн ба шүүгдэгч Г.Б******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй болно.

Шүүгдэгч Г.Б******* нь  эмнэлгийн ажилтан, *******  хүн атлаа ажлын байран дээрээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, зүй бус харьцсан ба хэргийн бусад  нөхцөл байдлыг  харгалзан  шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа  ялгамжтай оногдуулах нь  зүйтэй гэж үзлээ.

Улсын яллагчаас ... Шүүгдэгч Г.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу   1 000 000   төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч  М.Цг 1 сарын хугацаагаар зорчих  эрхийг хязгаарлах ял оногдуулж , Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн  5.5 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасныг баримтлан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлөх саналыг тус тус  гаргасан болно.

Шүүгдэгч М.Цгийн өмгөөлөгчөөс ...  Улсын яллагчаас  гаргасан саналтай санал нэг байна гэв.

Шүүгдэгч Г.Б*******ын  өмгөөлөгчөөс ...  Улсын яллагчаас  1 000 000  төгрөгөөр торгох  санал гаргаж байна. М.Цтай  адил  шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Шүүхээс шүүгдэгч нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн   1 дэх хэсэгт зааснаар  эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тухайлан сонгон оногдуулсан ялын төрөл, хэмжээ , гэмт хэргийн шинж чанар,хохирол, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон түүний хувийн байдал зэргийг  харгалзан прокурорын саналын хүрээнд  шүүгдэгч  М.Цг 1 сарын хугацаагаар зорчих  эрхийг хязгаарлах ял оногдуулж , Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн  5.5 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасныг баримтлан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлөх, шүүгдэгч  Г.Б*******ыг 800 нэгж тэнцэх хэмжээний буюу  800.000 төгрөгөөр  торгож шийтгэх  нь зүйтэй гэж  үзэв.

Шүүгдэгч Г.Б*******  нь торгох   ялыг  цалин хөлс орлого олох боломжийг харгалзан  6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулж ,торгох ялын биелэлтэнд  хяналт тавихыг  Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт даалгах  нь зүйтэй гэж  шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Хохирогч  Г.Б*******, М.Ц нар нь хэн хэн нь  хохирол нэхэмжилсэн баримт ирүүлээгүй ба шүүхийн хэлэлцүүлэгт хохирол нэхэмжлэхгүй  гэж мэдүүлсэн  тул  шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болно.

Энэ хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө, бичиг баримт байхгүй, цагдан хоригдсон  хоноггүйг дурьдах нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Г.Б*******, М.Ц нарт  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дугаар зүйлийн 1, *******, *******, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, *******, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, ******* дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гөрөөчид овогт Г******* Б*******,  Өөлд овогт М Цг  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

*******. Шүүгдэгч  Г******* Б*******,   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч  М Цг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

*******.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн *******-д зааснаар  шүүгдэгч Г.Б******* нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  шүүгдэгч Г.Б******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,  мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасныг баримтлан М.Цд  1 сарын хугацаагаар оногдуулсан  зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч   Г.Б*******, М.Ц нарт авсан   хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэ хэрэгт хураагдан ирсэн  эд мөрийн баримтгүй , битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

.

          Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Ч.МӨНГӨНЦЭЦЭГ