| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2023/0144/Э/213/2023/0030 |
| Дугаар | 2023/ШЦТ/211 |
| Огноо | 2023-10-16 |
| Зүйл хэсэг | 10.1.2.1., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/211
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа, шүүгч Ч.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй,
Улсын яллагч: Ж.Энхбат,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,
Иргэдийн төлөөлөгч: ,
Хохирогч: ,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: , *******, хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: , ,
Иргэний хариуцагч байгууллагын төлөөлөгч : , түүний өмгөөлөгч ,
Гэрч: *******,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн тоот хэргийг 2023 оны 06 дугаар сарын 21-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******н ******* / РД: /,
Холбогдсон хэргийн талаар:
Мөн ******* нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 12-13 цагийн үед Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Шижир Аранжин” ХХКомпанийн уурхайн ажилчдын амралтын байрны 8 тоот дугаарын өрөөнд ыг ямар нэгэн шалтгаангүйгээр гуянд хутгалж, эрүүл мэндэд нь баруун гуяны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн ******* нь 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 12-13 цагийн үед Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Шижир Аранжин” ХХКомпанийн уурхайн ажилчдын амралтын байрны 8 тоот дугаарын өрөөнд болж байгаа үйл явдлыг таслан зогсоохоор орж ирсэн харуул хамгаалалтын албаны дарга *******ыг ямар нэгэн шалтгаангүйгээр олон удаа хутгалж, хүзүүний баруун хажуу хэсэгт булчин, мэдрэл, гүрээний артери, вений судас, бамбайн булчирхай гэмтэж гүн хатгаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн доод хэсгээр 5, 6-р хавирганы завсраар орж үнхэлцэг хальс болон зүрх, өрцийг нэвт хатгаж зүссэн, суганы дунд шугамаар 7, 8-р хавирганы завсраар орж уушгийг гэмтээсэн шарх, нурууны ар хэсгээр нугалмын хажуугийн шугамаар 5, 6-р хавирганы завсраар орж гол судасны өгсөх хэсгийг гэмтээсэн, мөн нугалмын хажуугийн болон далны дунд шугамаар 7, 8-р хавирганы завсраар орж уушгийг гэмтээсэн хатгаж зүсэгдсэн цээжний хөндийд нэвтэрсэн шархнууд, хүзүүний зүүн тал болон урд хэсгийн өнгөц зүсэгдсэн шарх, цээжний баруун талын нэвтрээгүй шарх, зүүн хавирганы нумын нэвтрээгүй шарх, цээжний хөндийн баруун талын /800 гр/, зүүн талын /1200 гр/ шингэн цус хуралдалт, баруун тохой, шуу, зүүн шууны зулгаралт, баруун өвдөг, нурууны цус хуралт бүхий олон тооны шарх гэмтэл учруулан цус алдалтын шоконд оруулж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
... Би одоо мэдүүлэг өгөхгүй ээ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 97/,
... Би өмгөөлөгчийг өмгөөлөгчөөрөө сонгож авсан. Би одоо мэдүүлэг өгөхгүй ээ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 105/,
... Өмнө нь би Өвөрхангай аймгийн Уянга суманд хүнтэй зодолдож, хүнд зодуулаад хутга хэрэглэн хүний амь нас хохироосон. Тэгээд 91.2.12-р зүйлээр 12 жил 24 хоногийн ял авч энэ ялын дөрөвний гурав болох 9 жилийг эдэлж 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр суллагдсан.
Би өмнө нь аавтайгаа амьдардаг байж байгаад аав нас барсан. Өөрийн гэсэн гэр орон байхгүй. Ах дүү нарынхаараа хонож өнжиж ажил төрөл олж хийхээр эрж сурч явдаг. Одоогоор хийсэн ажилгүй, суллагдсанаас эхлэн 2022 оны 06 сар хүртэл Шижир Аранжин Компанид ажиллаад ажлаасаа гарсан. Дорнод аймагт нэг компанид 14 хоног ажиллаад эрүүл мэндийн шалтгаанаар халагдсан, түүнээс хойш хийсэн ажилгүй байна. Биеийн эрүүл мэнд муу болохоор цэвэр агаарт гарч тархи толгойны өвчнөө эдгээх зорилгоор энэ нутагт амарч ирсэн нь өөрийн муугаас болж ийм байдалд хүрчихлээ. Би Баянхонгорт 2022 оны 12 сарын 06-ны өдөр автобусаар ирсэн. Ирээд шууд уурхай руу явсан. Шижир Аранжин компани нь миний төрсөн эгч гийн компани байгаа юм.
Миний хийсэн хэрэг бол өрсөлдөгч нарыг эсэргүүцэж хөдөлгөөнийг нь зогсоох зорилгоор хийгдсэн юм. Эдгээр хүмүүс нь архи уучихсан согтуу байхаар нь энэ чинь буруу шүү гэсэн шаардлага тавьснаас болж намайг зодож нүдэх гэж над руу дайрч эхэлсэн. Тэгээд хажууд байсан өөр хүмүүс нь энэ хүмүүсийн хөдөлгөөнийг зогсоож байсан. Тэгээд байсан газраасаа гарахад т гэдэг хүн намайг зодолдъё, чи ер нь энд хамаа байхгүй гэж сандал барьж дайрч байхад хажууд нь байсан хориглож байсан. Тэгээд би гадаа гарахад тэр т үзэлцье, зодолдъё чамд энэ хамаа байхгүй гэж өөрийнхөө хувцсыг солиод би энэ ажлыг хаяад явлаа гэж байсан, би зодолдохгүй гэж үргэлж зугтааж байсан. Тэгэхэд тэр үед харуулын дарга гарч ирээд намайг чи яагаад өөдгүй зан гаргаад байна, бид нар ингэж болоод байдаг байсан, би бас л зугтааж байсан. Тэгээд би өөртөө байсан 1 шил архийг авч харуулын дарга од задалж агч уур бухимдлыг нь намсгаж тайвшруулах талаар ярьж хөөрөөд хоёулаа хувааж уусан. т, , , нар нь урьд оройноос нь эхлүүлээд архи уусан, өглөө нь ч уусан, намайг бас уух уу гэж шахаж байсан. Би тэр архинаас нь уугаагүй. Тэр үед т шөнийн ээлжид гараад буухдаа шал согтуу байсан. Тэгээд бид 2 архиа хувааж ууж дуусгаад түүний уур ч намсаж бид 2 жоохон ярьж сууж байгаад салсан. Надад эрүүл мэндийн шалтгаанаар архи таардаггүй болохоор дорхноо л халж согтож байсан. Тэгээд би өрөөндөө очихоор гарч явахад т өөрийнхөө өрөөний үүдэн дээрээс намайг хараад дуудахаар нь би очиж өрөөнд нь ороод уулзахад өрөөнд нь өөр хүн байгаагүй. Тэгээд ттой уулзахад бас л агсам согтуу тавих нь хэвээрээ л байсан. Тэгээд урдынхаа агсам согтууг үргэлжлүүлж тавиад надад чи миний найзад хүртэл намайг янз бүрээр хэлж байсан гэж хэлсэн. Түүнийг чи тоглоом дээр булхайцвал нүд рүү чинь хатгаад сохолчихно шүү гэж миний найз г элдвээр хэлж байсан гэж хэлж байсан. Чи чаддаг юм бол миний нүдийг сохлоодох гэж шууд над руу босож ирээд намайг барьж авсан. Тэгээд би түүнтэй барилцаж аваад хоёулаа ноцолдсон. Тэр их согтуу байсан болохоор би түүнийг барахааргүй байсан. Тэгээд бид хоёр дээр доороо ороод ноцолдож байхад миний гарт нэг хайч тааралдсан. Түүгээр нь айлгах санаатай хайчийг нь аваад тэгээд ноцолдож байсан. Тэгтэл би их согтсон байсан. Нэг мэдэхэд түүний нүүр амнаас нь цус гоожиж байсан. Тэгээд т орилоод босож ирээд нүд ам сохолчихлоо гэж орилж гарч гүйсэн. Бид хоёрын ноцолдоон 1-2 минутын хугацаанд түрхэн зуур болсон. Тэгээд би юу болчхов гээд бодтол миний гарт хутга байсан. Тэгээд би энэ хутгыг хаанаас авснаа мэдээгүй. Тэгтэл хажууд ороод ирсэн байсан. намайг чи хүн зодчихсон яадаг хулгайч вэ чи гээд над руу дайраад миний хоолой багалзуурыг шахан дарж авсан. Энэ хүн нь бяр тэнхээтэй бие бялдар сайтай хүн болохоор би тэр хүнийг яагаад ч дийлэх нөхцөлгүй байсан. Тэгээд ыг айлгах санаатай барьж авснаас нь салгах санаатай ноцолдож эхэлсэн. Нэг мэдэхэд л түүний хүзүү хоолойноос нь цус гоожчихсон байсан. Тэгэхэд тэр хүн дээшээ хараад уначихсан байсан. Энэ хооронд юу болсныг би мэдэхгүй байна. Тэгээд би энэ хүнээ юу болчхов гээд үзтэл хоолой нь зүсэгдчихсэн, энд тэнд нь хутга хүргэчихсэн байгаа нь мэдэгдсэн. Би ыг яг хэд хутгалснаа санахгүй байна. Тэгээд гарч гүйгээд хүн дуудахад нэг ч хүн байхгүй байсан. Надад хэрэглэж байсан хутга нь айлгаж цочроох гэж байсан хутга нь амь насаа хамгаалах зорилгоор аргагүй байдалд орсноор хэрэглэгдчихсэн байдал нь надад мэдэгдсэн. Би тэгэхээр эдгээр хүмүүсийн дайрч довтолсон хүч гаргаж дарамт шахалт үзүүлж байхад нь л айлгах маягаар хэрэглэж байсан, алах гэсэн зорилгогүй байсан чинь ийм нөхцөл болчихсон. Надад тэр үед ухаан байхгүй байсан ч алчихъя гэж бодоогүй айлгах гэж л хэрэглэж байсан байх. Бүр сүүлд нь ын гуя руу нь хатгасан. Дараа нь би миний гутал цус болчихсон байхаар нь гутлын цус арчаад өгчих гэсэн чинь олигтой цэвэрлээгүй байхаар нь олигтой цэвэрлэчихэд яадаг юм бэ гээд тэр ын гуя руу нь хутганы үзүүрээр хатгачихсан.
Миний эрүүл мэнд тархи толгой өвддөг, доргилт янз бүрийн байдлаас цохиулж барихаас айдаг, цохиулж болохгүй гэж эмч надад захидаг байсан. Гадаа эдгээр хүмүүсээс зугтааж болоод байсан ч өрөөнд орж баригдахад ямар ч аргагүй болж өмнөөс нь сөргөлдөж биеэ хамгаалахаас аргагүй байдалд орсон. Өөрийн амь насаа хамгаалахаас өөр аргагүй байдалд орж согтуу байснаас ийм зүйлийг үйлдсэн. Одоо би энэ өөрийн хийсэн үйлдэл нь үргэлж бусдын дайралтын эсрэг хийсэн үйлдэл болсон гэж бодож байна. Би энэ үйлдлээ хамгаалалтаас болсон үйлдэл гэж бодож байна. Энэ хэргийг хийснээ би хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 165-169/,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:... Тэр хүмүүс намайг бүлэглэн зодсон учраас гартаа таарсан зүйлээр айлган хөөх гэсэн үйлдэл маань хүний амь насанд хүрсэн. Энэ хэргийг хийе гэсэн зорилго зорилт байгаагүй. Би хүнтэй маргалдах дургүй. Тухайн хүмүүс архи уусан байсан учраас би “...та нар архи ууж ажлаа хийдэг дөмөг улсууд юмаа..” гэж хэлснээс болж над руу бөөнөөрөө дайрсан. нь над руу нүд сохлоодох гэж дайрахаар нь гарт таарсан хайчаар айлгах гэж хатгаж явуулсан. гараад зугтахад хохирогч орж ирээд “...чи яадаг муу хулгайч бэ...” гээд миний хоолойг шахаад газарт унагаад зодож эхэлсэн. Миний бие муу учраас юу болсон гэдгийг санахгүй байгаа. Нэг мэдэхэд л тэр хүнийг түлхэж унагаад босоод ирэхэд хүзүүнээс нь цус гарсан байсан. Тэгээд би юу хийчих вэ гээд орилгоод гүйж гарахад хэн ч байгаагүй. Буцаад ороод ирэхэд хөөрхий өөд болсон байсан. Би “Шижир аранжин” ХХК-д хэрэг болохоос 7 хоногийн өмнө очсон. Хорих ангиас суллагдаад Улаанбаатар хотод байсан. “Шижир Аранжин” ХХК-аас 2022 оны 6 дугаар сард ажлаасаа халагдсан. Тухайн уурхайд Эрүүл мэндээ сэргээх зорилгоор цэвэр агаарт гарах гэж очсон. Би ажиллах гэж очоогүй. Тэр оройны өмнөх өдөр харуулын багын ажилчид машинаас архи аваад архи уусан. Би тэр өдөр талийгаачтай архи уусан уу. Би энэ хэргийг нууж далдлаад яах вэ гээд байцаагчийг ирэхэд бүгдийн хэлсэн. намайг дуудахад согтуу байсан. Би айлгах журмаар хатгасан Ч.ийн нүд рүү хатгасан. Талийгаач бид хоёр ноцолдоод нүд сохолчихлоо гээд гүйгээд гарахад хажууд зогсож байсан. Хэзээ орж ирсэн гэдгийг мэдээгүй. Талийгаач орж ирээд намайг хэрүүл маргаан хийгээд байна гээд намайг цохиж унагаасан. Намайг нэг удаа цохисон. Миний хавирга, цээж булчин хөхөрсөн байсан. Хохирогч тай хэрэг дууссаны дараа өрөө рүүгээ явж байгаад таарсан түүнээс өмнө таараагүй. Би хэрэг болсны дараа айж балмагдаад өрөөнд орж хувцсаа бэлдэж байтал надаас өмсөх хувцас байвал өгөөч гэхээр нь би авах хувцсаа ав харин миний гутлыг цэвэрлээд өг гэж хэлсэн. Хохирогч нараас өмнөх шүүх хуралдаанд уучлалт гуйсан. Хохирогчийн хуль ёсны төлөөлөгчид загнуулсан, зодуулсан. Өнөөдөр ч мөн уучлалт гуйсан Тэнд байсан хүмүүс намайг зодож нүдсэн учир айлгах гэж “...ална шүү...” гэж орилохоос өөр арга байхгүй. Тэр их том хутга байсан. Би халаасандаа хийж явах боломжгүй. Тэдгээр хутга хайч зэрэг нь миний гарт таарсан. Би” Шижир Аранжин” ХХК-д 2021 оны 05 сараас ажилд ороод 2022 оны 06 сард ажлаас халагдсан. Би туслах нягтлангийн ажлыг Эрүүл мэндийн шалтгаанаас болж хийж чадаагүй. Эрүүл үедээ очиж нягтланд нь тайлан бланс гаргаж өгдөг байсан. Өөр бусад даалгасан ажлыг хийдэг байсан. Надаас цусны дээж 2 удаа авсан. Би 10 жилийг биеэр хорих ангид эдэлж байсан. Үдсэн ялыг тэнсэн сулласан. Би Талийгаачийг 29 удаа хутгалсан гэдгээ мэдэхгүй байна. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Та бүхний саналаар би ийм хэрэг хийсэн нь харагдаж байх шиг байна. Би хохирол төлбөрөө өөрөө төлнө...гэв.
3. Хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би тухайн өдөр 09 цагийн гал түлчхээд өөрийн амрах өрөө болох 5 номерын өрөөнд амраад байж байгаад 11 цагийн үед босоод бие засах гээд гартал 8 номерын өрөө буюу т, гэх хүмүүсийн өрөөнд хүмүүс маргалдаж байгаа бололтой хүмүүсийн чимээ гараад байхаар нь яваад очсон чинь т, ******* нар нь зууралдсан байдалтай ******* нь баруун гартаа хар бариултай хайч бариад т гэгч рүү нуруугаар нь өрөөний хойд талын орны доод талын орон дээр дарчихсан тын нүүр ам нь зүсэгдсэн байдалтай нүд болон нүүрний бусад хэсгээс цус гарсан байдалтай ын хайч барьсан гарыг хориглоод байж байсан ба т нь намайг хараад ахаа Баттулгын гарт нь байгаа хайчийг аваарай гэхээр нь би ын баруун гарт байсан хайчийг булааж авсан ба хойд талд байсан 2 давхар орны дээд тал руу *******ас булааж авсан хайчийг шидсэн. Намайг ороход ******* т нараас өөр хүн байгаагүй. Тухайн үед сандарч айсандаа *******, т нарыг архи уусан эсэхийг анзаарч хараагүй, үнэрлээгүй. *******, т хоёр ноцолдож байгаад салангуут гаднаас амь хохирогч ******* буюу харуулын дарга орж ирэх үед 8 номерын өрөөний үүдний /хаалга/ хэсэгт байсан ба амь хохирогч нь бид 3-ыг тойроод өрөөнд байсан ширээний хажууд очиж зогссон ба та нар чинь юу болж байна гээд орж ирсэн. т гэгч нь нүүрнээс нь цус гараад байсан болохоор өрөөнөөс гарах үед нь ******* гэгч нь араасаа жижигдүү хутга гаргаж ирээд амь хохирогч ын цээжний хэсэгт миний харснаар 2 удаа хутгалах шиг болсон. Амь хохирогч нь ******* гэгчид хутгалуулаад хойшоо буюу өрөөний зүүн хойд талын орны хажуугаар дээшээ харсан байдалтай өмссөн футболк нь цус болон газарт унасан. Тэгээд би чи чинь хүн аллаа шүү дээ гээд Баттулгын баруун мөрнөөс нь татсан чинь ******* та эндээс зайл гээд миний баруун хөлийн гуя хэсэг рүү нэг удаа хутгалсан тэгээд би айсандаа өрөөнөөс гараад тусламж дуудах гээд хүн дуудсан чинь манай айлын хүмүүс *******ас айгаад хойд талын уурхайн харуулын гэр лүү явсан байсан тэгээд би Баттулгыг араас гарч ирээд алчих болов уу гэж бодоод гал зуух байдаг монгол гэрийн залгаа байр луу орж хоол хийдэг пийшингийн хажууд нуугдсан. Тэгээд байж байтал хэсэг хугацааны дараа Галуут сумаас цагдаа нар ирсэн ба давхар эмч нар ирээд намайг үзэж эмчилгээ хийсэн. Өөр зүйл болоогүй. Миний баруун талын гуяны хэсэгт 1 удаа хутгалсан ба гуянаас өөр бэртэл гэмтэл учраагүй. Шүүх эмнэлгийн байгууллагад үзүүлнэ...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-64, 2-р хх-ийн 7-8/,
4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч мэдүүлэхдээ:...2022 оны 12 сарын 11-ны шөнө амарч байгаад 11 цагийн үед боссон чинь мухрын өрөөнд хүмүүс шуугилдаад байхаар нь очсон чинь ******* нь тыг дээрээс нь дарсан нэг гартаа хайч барьсан, хайчтай гараас нь т 2 гараараа барьсан ахаа хайчийг нь аваарай гэсэн би хайчийн булааж аваад шидсэн. Тэр 2 салаад байж байсан чинь гаднаас талийгаач орж ирээд “та нар чинь юу болоод байна” гээд тэгсэн чинь ******* очоод тэврээд авах шиг болохоор нь би аргадаж байгаа юм болов уу гэж бодоод дараа нь харахад гарт нь хутга байсан. Тэгсэн доошоо нугдайгаад суусан. Чи чинь юу болж байна хүн алчихлаа шүү дээ гэхэд та энд юу хийж байгаа юм гар гээд хутгатай гараараа над руу чичих шиг болсон чинь миний гуя руу 1 см шүргээд орсон. Тэгээд би энэ хүнийг хүчрэхгүй юм байна гээд айгаад гараад гал зууханд очоод нуугдаад суусан. Тэгээд удаа ч үгүй Галуут сумаас цагдаа ирсэн. Тэр үед ажилчид нь өвөл ажилладаггүй амраад явсан байсан. Ажиллаж байсан хүмүүс гэвэл тогооч, галч, харуул зэрэг хүмүүс уурхайгаа хараад үлдсэн байсан. Тухайн гэмт хэрэг 2022 оны 12 сарын 11-ний өдөр 11 цагийн үед болсон. Манай өрөө тухайн үйл явдал болсон өрөөний өөдөөс харсан хаалга буюу гарах хаалганы хажууд байдаг. Шуугиан болоод байхаар нь 8 номерын өрөөнд очиход т сандал дээр суусан ******* дээрээс нь баруун гартаа хайч барьсан дарсан байсан. т хайчтай гарыг барьсан байсан. ийн гар, мөр нь цус болсон байсан. Тэгээд би хайчийн булаагаад ор луу шидсэн. Гаднаас орж ирээд та нар чинь юу болоод байна яагаад орилолдоод байна гэхэд ******* очоод тэврэх шиг болсон тэгээд доошоо суусан. Би одоо “Шижир Аранжин” уурхайд галчаар ажиллаж байгаа... гэв.
5. Хохирогч тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....Би энэ “Шижир Аранжин” ХХК-д 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн одоог хүртэл хамгаалагчаар ажиллаж байгаа. Тэгээд би 2 сар ажиллаад 14 хоног амардаг юм. Тэгээд хамгийн сүүлд 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр уурхай дээр очсон, 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн өглөө нь би үүдний харуулын ажлаас буугаад өглөөний цайндаа орсон. Өглөөний цайнд , , талийгаач нар байсан, тэгээд бид нар цайгаа уусан. Тэгсэн чинь талийгаач 0.75 гр “Алтан түрүү” нэртэй бүтэн архи гаргаж ирээд өнөөдөр хүйтэн байна, цэргүүдтэйгээ ганц юм уучихна гээд стакан аягандаа өөрөө нэг дүүрэн хийж уучхаад , бид гурав стакан аяганд тал тал архи хийж өгснийг нь бид гурав уусан. Тэгээд би гараад өрөндөө ороод араас ороод ирэхээр нь бид 2 энэ ажлаа орхиод явъя гэж ярилцсан. Яагаад явах болсон бэ гэхээр миний бөөр, нуруу өвдсөн мөн *******тай харилцахад таарахгүй бид нарыг дарамтлаад байхаар нь явах шийдвэр гаргаад хувцсаа янзлаад байж байгаад би д чи тэгвэл яваад ийг аймаг хүргээд өг гээд гуйчих би хувцсаа солиод байж байя гэж хэлсэн, тэгээд явсан. Тэгээд би албаны хувцаснуудаа тайлаад энгийн хувцас өмсөөд гар утсаа хайсан чинь миний гар утас олдоогүй. Тэгээд би даргын өрөөнд очсон чинь тэр өрөөндөө орон дээрээ хэвтэж байсан. Тэгээд миний гар утас байна уу гэж асуусан чинь байхгүй ээ гэсэн. Тэгээд би шалган дээр очиж гар утсаа хайсан чинь олоогүй эргээд байр луу ороод ирсэн чинь коридорт ******* зогсож байхаар нь миний гар утас олддоггүй ээ харав уу гэсэн чинь ******* дуугараагүй. Тэгээд би өрөөндөө ороод ширээний ард сууж байсан чинь миний араас ******* ороод ирсэн. Орж ирээд миний ширээний өмнөөс яг миний өөдөөс хараад сууж байсан, тэгээд ******* урьд шөнө үхэр мал ирэв үү гэх зэрэг ойр зуурын юм яриад байж байснаа гэнэтхэн дээлийнхээ өврөөс хайч гаргаж ирээд нүдийг чинь сох шаана гээд над руу дайрсан тэгээд би хайчтай гарыг нь барьж байгаад босоод ноцолдож байгаад би ширээний хөлд тээглээд бид хоёр хоёулаа унасан. Тэгээд миний нүд рүү хатгах гээд дайрахаар нь миний зүүн нүдний хажуу шанаа руу хатгаад өнгөрсөн, тэгсэн чинь гаднаас ороод ирэхээр нь ахаа хайчийг аваадах гэсэн чинь гарыг нь тэнийлгэж байгаад хайчийг нь аваад ор луу шидсэн. Тэгсэн чинь ******* өмднийхөө зүүн талын арын халааснаас нэг хутга гаргаж ирээд баруун нүд рүү хатгах гээд дайрсан. Тэгээд би хутгатай гартай нь ноцолдсон тэгээд яг нүд рүү хатгах гээд ойртоод ирэхээр нь доош нь дарсан чинь миний баруун нүдний доод талд хатгасан. Тэр үед Баттулгын араас нь татаад дийлэхгүй байсан. Тэгсэн чинь гаднаас дарга орж ирээд юу болоод байгаа юм бэ гэсэн ******* намайг хаячхаад ыг тэврээд авах шиг болсон чинь хажуу тийшээ унасан тэгэхээр нь би нүүрнээс гарч байсан цусаа дараад гараад гүйчихсэн. Яваад манаач ийнд очсон. Тэнд байсан, би очоод цагдаа дуудаарай, эмнэлэг дуудаарай гээд зуухных нь баруун талд унасан. Тэгээд тэр айлын эхнэр нь миний нүүрний цусыг арчаад байж байсан чинь миний араас орж ирээд наад цус чинь тогтохгүй байна гээд миний гарыг боож өгсөн. цагдаа дуудаарай ах эвгүй болчихлоо шүү гэж хэлсэн. Миний биед зүүн гарын алга руу ******* хутгаар хатгасан, зүүн шанаа дээр хайчаар хайчаар зурсан, баруун нүдний доод хэсэгт хутгаар хатгасан. Баруун шанаанд хутганы үзүүрээр зурсан, өөр гэмтсэн юм байхгүй. Би эмнэлэгт хэвтээгүй гартаа оёо тавиулсан, дусал хийлгэсэн. Би гомдолтой байгаа нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68-75, 2-р хх-ийн 4-5/,
6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... бид хоёр 1983 онд гэр бүл болж одоог хүртэл хамт амьдарч байсан, бид хоёр 1 хүүхэдтэй, хүүхэд маань тусдаа гарсан. Гэрлэлтийн баталгаатай. Манай нөхөр нь 2012 оны үед Шижир Аранжин ХХК-д хамгаалалтын албаны даргаар ажилд ороод одоог хүртэл ажиллаж байсан. Манай нөхөр энэ уурхай дээр ажиллахаараа 3 сар ажиллаад 14 хоног амардаг. Энэ компанид Хөдөлмөрийн тухай хууль үйлчилдэггүй манай нөхрийг нэг удаад ажиллуулахаараа 3 сар ажиллуулдаг байсан. хамгийн сүүлд 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гэртээ очиж амраад 2022оны 12 дугаар сарын 05-ны өдөр ажилдаа явсан. Тэгээд 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн орой 16:00 цагийн үед Шижир Аранжин ХХК-ий захирал нь над руу утсаар яриад би байна, манай нөгөө хэд чинь ажил дээр архи уугаад зодолдоцгоосон сурагтай, сая над руу согтуу нөхөр утсаар ярьж хэл дамжууллаа, тэгээд би юу болсныг нь мэдэхгүй байна, холбогдох гэхээр сүлжээ байхгүй болохгүй байна цагдаа түргэн ирээд бөөн юм болж байна гэнээ, би сая машинаа дуудчихлаа одоо уурхай руу гарах гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь яасан юм болоо юу болсон юм болоо гэсэн чинь харин мэдэхгүй ээ би одоо уурхай руу гарах гэж байна очиж байгаад чамтай холбогдъё, замдаа холбогдоод явъя гэж хэлсэн. Тэгээд 22:30 цагийн үед ахиад надтай утсаар яриад хоёр хүн нь эмнэлэгт хүргэгдсэн гэнээ нэг хүн нь нас барсан гэж байна за за би эргээд залгая, Хаан буузны тэнд явж байна шуургатай байна явж чадахгүй байна гэсэн. Тэгээд үүний дараа шөнө 01:00 цаг өнгөрч байхад утсаар яриад за Оюунаа тайван байгаарай нас барсан хүн нь танай хүн байсан байна шүү гэж хэлсэн, тэгээд би юу ч яриагүй, юу ч дугарч чадаагүй ээ. Тэгээд өчигдөр орой хотоос гараад аймагт ирсэн. 2022 оны 12 дугаар сарын 05-ний орой хотод би нөхрийгөө автобусанд суулгахаар “Драгон” дээр хүргэж өгсөн. Тэгээд автобуснаасаа хожигдохоо шахаад очиж автобусандаа суусан, тэгээд автобусандаа суулаа гэж над руу утсаар ярьсан. Тэгээд маргааш өглөө нь 08:00 цагийн үед манай нөхөр би аймагт ирчихлээ Баянхонгорын авто вокзал дээр сууж байна, одоо унаа ирнэ гэж надтай утсаар ярьсан. 2022 оны 12 дугаар сарын 06-ний өдөр 18:00 цагаас хойш бид хоёр видео каллаар ярьсан чинь манай нөхөр хоолондоо орж бантангаа идчихлээ одоо амарлаа амарлаа гэж ярихаар нь би за за одоо унт унт гэж хэлсэн. Тэгээд үүнээс хойш орой болгон надтай утсаар ярьсан. Хамгийн сүүлд 2022 оны 12 дугаар сарын 10-ний өдрийн орой 21:30 цагийн үед надтай видео каллаар яриад тэр үед нь би гадаа явж байсан тул гэртээ ороогүй юм уу за орой ярья гээд тасалсан. Тэгээд үүнээс хойш надтай дахиж холбоо бариагүй ээ...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54-55 /,
... Миний биеийн байдал тааруухан байгаа, нойр хүрэхгүй байгаа, айдастай байгаа болохоор ерөөсөө унтаж чадахгүй маш их айдастай байгаа, даралт хэлбэлзээд нэг бол ихсээд нэг бол багасаад байгаа, сэтгэл санаа маш тогтворгүй байгаа, зарим үед юу хийгээд байгаагаа ч мэдэхээ болиод байна. Сая бие өвдөөд би шинжилгээ хийлгэсэн чинь хавдартай байна гэж оношлогдсон. Одоо хавдар судлал дээр компьютер томографын шинжилгээ хийлгэсэн, хариу нь маргааш гарна, өмнө нь миний бие огт өвддөггүй байсан. Болсон явдал нь нүдэнд харагддаг болсон, гэртээ орохдоо хүртэл заримдаа гэрийнхээ хаалгыг олохгүй байгаа, хүүхдээ сургуульд нь хүргэж өгөх гэсэн чинь өөр газарт хүргээд өгсөн байсан, сэтгэл санаа маш тогтворгүй байгаа. Шижир Аранжин компанийн зүгээс талийгаачийн шарилыг Баянхонгор аймгаас Улаанбаатар хот руу тээвэрлэхэд тээврийн зардалд нь 1.000.000 төгрөг өгсөн. Мөн 5,000,000 төгрөг өгсөн. Оршуулгын зардалд 1.000.000 төгрөг өгсөн. Би одоо оршуулгын зардалд 24,774,606 төгрөгийг нэхэмжилж байна. Баримтыг нь гаргаж өгсөн байгаа. Үүнээс гадна сэтгэл санааны хохиролд 140,000,000 төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 2-3 /,
7. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мэдүүлэхдээ:...Миний нөхөр нь Цагдаагийн дээд сургуулийг хуульч, эрх зүйч мэргэжлээр, Улс төрийн дээд сургуулийг менежментийн чиглэлээр төгссөн дээд боловсролтой сэхээтэн хүн байсан. Бид хоёр 1983 онд гэрлэснээс хойш 40 жил хамт амьдарч 1 охин төрүүлсэн. Миний хань хамгийн сүүлчийн эцсийн амьсгалаа хураатлаа энэ компанийн аюулгүй ажиллагааны төлөө эргэлт буцалтгүйгээр зориулж чадсан. Тус компанид 10-аад жил ажиллахдаа удирдлагын өгсөн чиглэлийн дагуу зөвхөн өөрийн хариуцсан ажлаа биш шаардлагатай тохиолдолд хүн хүчний хүрэлцээгүй үед галч, тогооч, моторчин, хамгаалагч, хүний нөөцийг хүртэл бүрдүүлэлцэж нөхөн сэргээлтийн ажлыг хүртэл хийж гүйцэтгэдэг байсан. 2020 оны 3 дугаар сард ажил дээрээ байж байхдаа цусны даралт харваж Галуут сумын эмнэлэгт түргэн тусламжаар хүргэгдэж байхад нь би хотоос очиж 7 хоног сумын эмнэлэгт эмчилгээ хийлгэж үргэлжлүүлэн онгоцоор хотод авч ирж 2, 3 сар эмчлэгдээд эрүүл болоод буцаад ажилдаа орж байсан нь энэ компанийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж захирлынхаа түшиг тулгуур, нөмөр нөөлөг болж ар талд нь бат зогсож байсны нэг илэрхийлэл гэж бодож байна. Хамгийн сүүлд 2022 оны 08 сарын 05-ны өдөр яваад 2023 оны 11 сарын 17-ыг хүртэл 3 сар гаран ажиллаад амрахаар ирэхэд нь бид 2 хамтдаа эрт илрүүлгийн шинжилгээнд ороход амь насанд нь аюултай шинж тэмдэг илрээгүй гэдгийг хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Гэтэл 2022 оны 12 сарын 11-ний өдөр амь насаа бусдын гарт алдаж энэ үйл явдлаас шалтгаалж миний эрүүл мэнд маш ихээр хохирч элэгний хавдар гэж оношлогдоод байна. Миний ханийг ажлын байран дээр нь өрөөндөө байж байхад нь ******* гэдэг хүн бусадтай маргалдаж хоёр хүнийг зэвсэг хэрэглэн шархдуулж хүний нүд рүү хайч барин дайрч байхад нь орж таслан зогсоосон гэж тэнд ажиллаж байсан хүмүүс нь хэлсэн. Бид нар Баянхонгорт ирчхээд моорогт очсон тэнд байсан хүмүүсээс асуухад тийм хариулт өгч байсан. Ажиллаж байсан хүмүүс нь яриад байхад яагаад энэ ******* өөр мэдүүлэг өгөөд байгаа юм бэ гэж би асуумаар байна. Ажил үүргийн хувьд ч хүний ухамсрынхаа хүрээнд ч энэ явдлыг амь биеэрээ таслан зогсоож чадаагүй бол өөр 2 хүний амь нас тэр дороо эрсдэж хариуцлагагүй байсныхаа төлөө миний хань ч хэрэгтэн болж болох байжээ гэж бодож байгаа. Гэхдээ миний ханийг хүнд муу санадаггүй, гэнэн цайлган сэтгэлтэй хамт олныхоо дунд эвтэй нөхөрсөг хүн гэдгийг мэдэх учраас яагаад тийм хэрэг зэрлэг балмадаар тарчлаан зовоож алав гэж би асуумаар байна. Хэрвээ тэр өдөр хэрэг маргааныг зохицуулах гэж тэр өрөөнд ороогүй байсан бол 3 сар илүү ажиллачхаад гэртээ ирж амраад 20-оод ч хоноогүй байхад нь захирал дуудаад ажил руу гаа яваа гэж яаруулж явуулаагүй байсан бол миний нөхөр өнөөдөр эрүүл саруул хань ижил үр хүүхдийнхээ дунд гавьяаныхаа амралтыг эдлээд сууж байх байсан. Энэ гэмт хэргээс хойш миний бие, сэтгэл санаа хямралд орж гомдохын эрхээр гомдож байна. Хэргийн материалаас харахад хэтэрхий догшин ширүүн харгис үйлдэл болсныг төсөөлөхөд ч бэрх байна. Эв эрүүл инээж хөхрөөд гэрээсээ хоёулаа цүнхээ дамжлаад бид хоёр Драгон руу автобусанд суугаад Баянхонгор луу ажил руу гаа гарсан хүн 6-хан хоногийн дараа зэрлэг балмад этгээдийн гарт үрэгдчихлээ. Маш ихээр харамсаж байна. *******ас асуухад хэрвээ тэр 2 дээр миний нөхөр ороогүй байсан бол тэр хоёртой зодолдож ямар нэгэн үйлдэл хийснийхээ дараа өрөөнд нь очиж чи алах байсан уу. Та хоёр 1 шил архи хувааж уусан мөртөө яагаад чамаас архи илрээгүй миний нөхрөөс тийм их хэмжээний архи илэрсэн байгаа юм. Чи ам руу нь зутгаж уулгасан уу, эсхүл алсныхаа дараа ам руу нь архи хийсэн үү. Чи хүн алчихлаа гэж санаа чинь зовоогүй сэтгэл чинь өвдөөгүй. Цагдаагийн бүрэлдэхүүн очоод байж байхад энийг чинь би алсан нөгөө 2 пиздааг алах байсан. Даанч зугтчихлаа гэж хэлээд чи юу ч болоогүй юм шиг хажууд нь сууж байсан гэсэн. Байцаагч нь өвөл мэдүүлэг авахдаа хэлж өгсөн. 2022 оны 12 сарын 10-ны орой бүгдээрээ нийлж архидсан гэж яриад байх юм. 21 цаг 30 минутын үед би хүүхдийнхээсээ гараад гудамжинд явж байхад над руу дүрст дуудлагаар залгаад ярихдаа эв эрүүл орон дээрээ хэвтсэн одоо мотор унтраалаа миний хань юу хийж байна, гадаа явж байгаа юм уу за амжвал 22 цагаас өмнө залгаарай гээд эрүүл архи уусан ямар ч шинжгүй байсан. 1 рунк архи уусныг нь ч би хараад мэддэг. 40 жил хамт амьдарсан энийг баттайгаар нотолж хэлж чадна. Миний бодоход чи байцаалтаа 2022 оны 12 сарын 11, 2022 оны 12 сарын 12-ны өдрүүдэд өгөөгүй. 2022 оны 4, 5 сард анхныхаа байцаалтыг өгсөн юм байна лээ шүү дээ. Тэр хүртэл бодож боловсруулаад санаатайгаар ийм худлаа мэдүүлэг өгөөд байгаа юм биш үү. Яагаад чи болсон процессыг үнэн зөвөөр нь ярьж хэлэхгүй байгаа юм бэ. Үйлдвэрийн ослын зардал 36 сарын цалин гэж байдаг юм байна лээ. Үйлдвэрийн ослын улмаас 31,099,860 төгрөг, оршуулгын зардал 27,182,781 төгрөг, нас барсантай холбогдсон бусад зардал 13,665,614 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах 82,500,000 төгрөг нийт 154,448,255 төгрөгийн хохирол бий болсон. Гомдлоо би үгээр илэрхийлж чадахгүй байна. Шарил тээвэрлэсэн машины зардал 1,000,000 төгрөг өгсөн, байгууллагын дотоод журмаар 1,500,000 төгрөг, 5,000,000 төгрөгийг оршуулгын зардалд ын ар гэрээс гэсэн утгаар шилжүүлсэн байсан. Би 61 настай тэтгэвэртэй гарсан гэртээ байгаа. Нас барсан хүний ойр дотнын хүн нь тэтгэвэрт гарсан байх юм бол ийм нөхөн төлбөр олгох журмыг үндэслээд нэхэмжилсэн. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож нэхэмжилсэн. Шижир Аранжин компаниас нэхэмжилж байна. Энэ компани нийгмийн даатгалыг төлдөг гээд цалингаас нь суутгаад авдаг байсан. Өвдөөд акт аваад очих гэтэл эмнэлгээс нийгмийн даатгалаа төлөөгүй байна гэдэг байсан. Нийгмийн даатгалаас асуухад компани нь нийгмийн даатгалын санд төлбөрөө хийгээгүй байна. Тэгж байгаад бөөнд нь хийчихдэг гэдэг байсан... гэв.
8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Болор-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... нь манай аав бөгөөд “Шижир Аранжин” ХХК-д хамгаалалтын албаны даргаар ажилладаг байсан. Энэ компанид сүүлийн 10 жил ажилласан. Аав ээж хоёр 2022 оны 11 дүгээр сард эрт илрүүлэгт хамрагдсан, эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдахад манай аав, ээж хоёрт ямар нэгэн өвдөж зовуурилах зүйл байгаагүй ээ. Манай аав, ээж хоёр Улаанбаатар хотод яармагт хоёулхнаа амьдардаг. Хамгийн сүүлд явахаас нь өмнө нь ажилдаа явах гэхээр нь би та хэд хонож байгаад явахгүй юу гэсэн чинь захирлын дүү гээд нэг ширүүн нөхөр байгаа очихгүй бол болохгүй гэсэн, тэгээд 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ажилдаа явсан. Би аавтай 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мессенжерээр ярьсан. Тэр үед холбогдоход нөхцөл байдал тайван байна гэж хэлж байсан. 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр манай ээж манай гэрт ирчхээд явсан, тэр өдөр нь амралтын өдөр байсан. Тэгээд миний гар утас дугараад “Шижир Аранжин” компанийн хүн байна ээжтэй чинь ярих гэсэн юм гэхээр нь би ээжид гар утсаа өгч яриулсан. Тэгээд ээж утсаар ярьчхаад утсаа салгаад аав чинь тэндээ архи уусан юм шиг байна гэж надад хэлсэн. Тэгээд ээж нэг их удалгүй гэр лүгээ явсан. Тэгээд маргааш өглөө нь би ажил дээр ирээд байж байхад өглөө 09:00 цагийн үед манай ээж над руу утсаар яриад ээж нь очиж явна гэсэн, тэгээд би яасан юм бэ гэсэн чинь зүгээр ажил дээрээ байж бай гэсэн. Тэгээд би та зүгээр үү гэсэн чинь зүгээр гэсэн, аав зүгээр үү гэсэн чинь утсаа тасалсан. Тэгээд надад сонин санагдаад урьд өдөр нь залгасан 9911 дугаарын утас руу нь залгаад аавтай ярья гэсэн чинь тэр хүн би байна гэсэн. Тэгэхээр нь би аав зүгээр үү гэсэн чинь өчигдөр энэ хэд архи уугаад хоорондоо муудалцаад аавыг чинь хутгалчихсан байна өнгөрчихжээ гэж хэлсэн. Би үнэхээр их гомдолтой байна, аавыг минь өнгөрснөөс хойш ээжийн сэтгэл санаа нь дэн дун байгаа, надаас өөр хажууд нь байх хүн байхгүй, ээж маань шөнө унтахгүй, зүүдэлж босож ирнэ, хар дарна, сая хэсэг бие нь өвдөөд эмнэлэгт үзүүлсэн чинь нойр булчирхай хавдрын өөрчлөлт гарч ирсэн. Манай ээж 2022 оны 11 дүгээр сард эмчид үзүүлэхэд эрүүл байсан. Заримдаа ээж утсаа авахгүй таг чиг болчихдог тэгээд би яарч сандраад очиход утас дугарсныг мэдсэнгүй гээд зурагтаа унтраачихсан сонин байдалтай сууж байдаг, одоо би ээждээ илүү их санаа зовж байна. Эрдэнэтэд манай аавын ээж нь байдаг, одоо 80 гарсан хөгшин байгаа, сая энэ хэдхэн сарын хугацаанд бүр илүү хөгширчихсөн, ээж эмээ хоёртоо би үнэхээр их санаа зовж байна. Би үнэхээр их гомдолтой байна. Би айлын ганц хүүхэд учраас өөр надад зөвлөж ярих хүн байхгүй ээ. Би сэтгэл санааны хохирлоо барагдуулмаар байна. Оршуулгын зардал гэж зөндөө мөнгө гарсан, тэрийгээ нэхэмжилмээр байна. Би ээж, аавынхаа байр, өөрийнхөө байрны зээлийг төлдөг, урьд нь манай аав байрныхаа зээлийг төлдөг байсан. Ээж тэтгэврийнхээ зээлийг авч өмгөөлөгч авсан, санхүүгийн хувьд үнэхээр их хүндрэлтэй байна. Би хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт нь хэдэн төгрөг болж байна би тэрийгээ нэхэмжилж байна. Мөн ээжид учирсан сэтгэл санааны хохирлыг нэхэмжилнэ. Компанийн зүгээс өдий 5 сарын хугацаанд нэг ч удаа холбоо бариагүй, би хоёр удаа очиж тодорхойлолт авсан. Би компанид нь үнэхээр их гомдолтой байна. Оршуулгын зардлын үлдэгдэл болон Улаанбаатар хотоос Баянхонгор аймагт ирсэн зардлуудаа нэхэмжлэхээр баримтуудыг одоо гаргаж өгнөө... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 249-250/,
9. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлэхдээ:...Хууль ёсны төлөөлөгч би чин сэтгэлээсээ их гомдолтой байна. ******* гэдэг хүн болон “Шижир Аранжин” компанийн захирал д ч гомдолтой байна. Яагаад гэвэл хэрэг болсны орой 20 цаг өнгөрч байхад над руу залгаад ээжтэй чинь ярья аав чинь архи ууцан юм шиг байна энэ хавиар болохгүй байна гэж хэлэхээр нь ээжид утсаа өгөөд яриулсан чинь энэ хэд архи уусан юм шиг байна. Гэхдээ гайгүй байхаа оройхон залгая гээд алга болсон. Тэр үед энэ эмэгтэй болсон явдлыг мэдсэн юм шиг байгаа юм. Тэгээд орой 22 цагийн үед ээж гэр лүү гээ явсан. Аавтай ярих гээд утас нь болохгүй байсан. Ээж рүү гэрт нь очсоны дараа аавтай ярьсан уу гэхэд үгүй яриагүй аав чинь архи уугаад хүнтэй жоохон муудалцсан юм шиг байна гэсэн өөр зүйл яриагүй. Хамгийн харамсалтай гэдэг хүн манай аавыг хэнтэйгээ яаж амьдардгийг 10 жил хамт ажилласан хүн мэдэж байгаа. Гэтэл миний ээжийг ганцаараа байхад нь энэ хүнд мэдээг дуулгасан байгаа юм. Өглөө 9 цагийн үед над руу залгасан байхаар нь би буцаагаад залгасан чинь юу ч болоогүй юм шиг өчигдөр энэ хэд архи уугаад аавыг чинь алчихсан байна лээ гэж хэлсэн. Тэгээд мөн *******д их гомдолтой байна. Миний аав Цагдаагийн дээд сургуулийг дэд түрүүч цолтой төгсөж байсан дээд боловсролтой хүн. Тийм болохоор босоо удирдлага гэдгийг мэддэг. Хэнд захирагдаж хэнд юу хэлэхээ мэддэг. Захирлаа ярьж байна гээд гэртээ босож зогсож байгаад утсаар ярьдаг. Захирлаа тэгтлээ хүндэлдэг байсан. Тэгээд 2022 оны 12 сарын 05-нд би аавыг та ядаж 2, 3 хоноод явж болдоггүй юм уу зөндөө удаан 3 сар гаран явж ирчхээд амарч болдоггүй юм уу гэхэд за аав нь одоо дөрөвхөн сарын дараа тэтгэвэртээ гарлаа 4 сар сайхан ажиллачхаад тэртээ тэргүй гэртээ байнга байх юм чинь захирал дуудаад байна тэгээд ч жоохон хүнд хэцүү ааштай хүн байдаг юм, хүмүүсийг айлгаж ичээгээд байдаг юм аав нь байж аргадахгүй бол болохгүй гэж хэлсэн. Миний аав үнэхээрийн зөөлөн хүн намайг юм хэлэхээр л уйлаад асгарчихдаг үнэхээр зөөлөн хүн. Би аавынхаа царайг хараад мэднэ. Би аавынхаа цогцсыг хараад архи уусан байна гэж харахгүй байна. Миний аав архи уухаараа тийм царайтай байдаггүй юм. Өөр хэлэх юм байхгүй... гэв.
10. Иргэний хариуцагч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би 2009-2015 онд “Шижир Аранжин” компанийн санхүү эрхэлсэн захирлаар, 2015 оноос эхлэн одоог хүртэл “Шижир Аранжин” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа эзэмшигч нь миний бие, Байгальмаа гэж миний төрсөн дүү нарын эзэмшилд байдаг. “Шижир Аранжин” компани нь ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй. Одоо бол Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутагт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаа. *******д өөрт нь ямар ч эд хөрөнгө, машин тэрэг байхгүй ээ. Хорих ангиас суллагдаж ирэхэд нь яваандаа байр, машин авч өгнө гэж бодож байсан юм. 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нь манай компанийн хамгаалалтын албаны даргаар ажиллаж байсан, ******* нь туслах нягтлан бодогчоор ажиллаж байсан. Хэрэг болсны дараа Баянхонгор аймгаас ын цогцсыг Улаанбаатар хот руу хүргэхэд 1,000,000 төгрөгөөр машин хөлсөлж явсан, оршуулгын тэтгэмж 1,000,000 төгрөг өгсөн, манай байгууллагын дотоод журмын дагуу 1,500,000 төгрөгийг өгсөн, мөн Баттулгын ар гэрээс нь гээд 5,000,000 төгрөг нийтдээ 8.500.000 төгрөг өгсөн. Компани бол энэ асуудалд буруугүй гэж бодож байна. Цаашид талийгаачийг олон жил манай байгууллагад ажиллаж байсных нь хувьд талийгаачийн ар гэрт нь тодорхой хэмжээний мөнгөн тусламжийг үзүүлэх бодолтой байгаа... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 10-13/,
...******* нь миний төрсөн дүү байгаа юм. Би *******тай нэг гэрт хамт амьдардаггүй, би *******ас тусдаа өөрийнхөө гэрт амьдардаг. Манайх 10 хүүхэдтэй бөгөөд ******* нь 10 хүүхдийн 9 дэх хүүхэд нь байгаа юм. Манай дүү бол хүний хувьд хүнд их тусархаг, хүмүүстэй их нийцэрхэг, наргианч, маш их оюунлаг, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй, хөгжилтэй зан ааштай, найз нөхөд олонтой, хүнтэй нийцэрхэг зантай, дуу хөгжмийн авьяастай хүн байгаа юм. ******* нь 2009-2010 онд манай уурхайд нягтлан бодогчоор ажиллаж байсан. 2012 онд хэрэгт холбогдож яваад 2021 оны 07 дугаар сард суллагдаж ирсэн. 2021 онд хорих ангиас суллагдахад нь тэр хорих ангиас нь над руу утсаар яриад ******* одоо суллагдах гэж байна, та нар дээр очих уу, та нар хүлээж авах уу, ******* нь одоо хаана очих вэ, хийх ажил төрөл байгаа юу гэж утсаар ярьж асуусан тэгэхээр нь би дүүгээ хүлээж авна, ажлаар хангана, мэргэжлийнх нь дагуу “Шижир Аранжин” компанидаа нягтлан бодогчоор ажиллуулна гээд албан бичиг явуулсан. Тэгээд 2021 оны 07 дугаар сард суллагдаж ирэхэд нь 5-6 хоног эмнэлэгт үзүүлж биеийнх нь байдлыг үзүүлчхээд тэгээд Баянхонгор аймгийн Галуут суманд байдаг манай компанийн уурхай дээр би хүргэж ирсэн. Баттулга нь 2021 оны 07 дугаар сард хорих ангиас суллагдаад наадмын өмнөхөн би Галуут суманд байдаг Шижир Аранжин компанийн уурхай дээр авч ирж ажиллуулсан. Наадмаар ******* уурхай дээр байсан. Тэгээд 2022 оны 07 дугаар сарын сүүлээр ******* хоруу яваад компьютерын сургалтад суусан. Тэгээд сургалтдаа суучхаад би нэлээд юм сурчихлаа өөр нэг газар ажиллах уу гэж байна гэхээр нь би өөрөө мэд гэсэн юм, тэгээд Дорнод билүү Дорноговь гэсэн билүү тийм газарт ажилладаг уурхайд ажиллахаар яваад ажиллаж байгаад амралтаараа буцаж ирчхээд шинэ программ сайн сур гэж байна гэж ирсэн, тэгээд дуудна гэж байна гэсэн. Тэгээд үүнээс хойш нэлээд хэд хонолоо дуудахгүй байна гэж байсан. Тэгэхээр нь би чи ер нь программаа ахиад үз гээд ахиад сургалтад суулгасан. Тэгээд сургалтаа төгсөхөөр нь Баттулгыг Шижир Аранжин компанийн хотод байдаг оффистоо туслах нягтлангаар ажиллуулж байсан, тэгээд ажиллаж байгаад 2022 оны 11 дүгээр сарын дунд үеэр ******* толгой өвдөөд байна гэхээр нь би Галуутад уурхай дээр очиж эхний ээлжид 14 хоног байж байгаад ирэх үү гэсэн чинь ******* за тэгье гэсэн юм, тэгээд 2022 оны 12 дугаар сарын 05-ний үеэр ******* Улаанбаатар хотоос Галуут суманд байдаг Шижир Аранжин компанийн уурхайд ажиллахаар явсан. Талийгаач нь 10 гаран жил манай компанид хамгаалалтын албаны даргаар ажиллаж байсан. Хэрэг болдог өдрийн 10 цаг 40 минутын үед ******* уулан дээрээс ярьж байна гээд над руу утсаар ярьсан тэгэхдээ , эн нар архи уучихсан согтуу байна гэж хэлсэн, тэгээд би яагаад архи уугаад байгаа юм бэ гэсэн чинь хүмүүсээ аваад явлаа гэж байна гэхээр нь би *******а чи наадуултайгаа битгий муудалцаарай, ыг над руу утсаар ярь гэж хэлээрэй гэж хэлсэн юм тэгээд тэрнээс хойш над руу огт утсаар яриагүй. Тэгээд дараа нь хэрэг болсныг мэдсэн. Баттулгыг ажлаас чөлөөлсөн тушаал, ыг нас барсан тус ажлаас чөлөөлсөн тухай тушаал зэрэг нь 2022 оны 12 дугаар сард гарсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 20-21/,
11. Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч мэдүүлэхдээ:...2022 оны 12 сарын 11-ний өглөө 10 цаг 40 минутын үед ******* над руу “...уурхайн ажилчид архи уусан талаар...” ярьсан. Тэгэхээр нь би битгий наад асуудалдаа оролцоотой, Тамирыг дууд гэж хэлсэн. Үдээс хойш нь над руу над руу ярихдаа энд согтуу хүмүүс асуудал үүсгэсэн гэхээр нь аймгийн цагдаа руу залгахад Галуут сумын цагдаа дуудлага аваад явсан. Манайхаас бүрэлдэхүүн явах гэж байна гэж хэлсэн. Би хотоос шууд гарсан. Замд явж байхдаа Оюунцэцэг рүү залгаж хэлсэн. Цагдаа руу залгаад юу болсон талаар асуухад хүний амь эрсэдсэн байна гэж хэлсэн. Надад шөнө ыг нас барсан талаар хэлсэн. Тэгэхээр нь хүнтэй зөвлөхөд тэр даруй хэлэхгүй бол хэлсэнгүй гэж буруутгана гэх байх гэхээр нь би тэр даруй Оюунцэцэгт хэлсэн. Энэ уурхай 20 гаран жил алт олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа. Талийгаач манай үндсэн ажилтан мөн. Шүүгдэгч ******* нь 2021 оны 05 сарын орчим хугацаа нь дуусаад туслах нягтлангаар ажилд авсан. Тэгээд 2022 оны 06 сар хүртэл цаасны ажлуудыг хийж байсан. Дүү маань бие нь муу байна гэхээр нь агаарт гаргах гэж уурхайд аваачсан. 2022 оны 12 сарын 11-ний өдөр энэ гэмт хэрэгтэй холбоотойгоор цуцалсан. Төрсөн дүү маань учраас нийгмийн даатгалыг нь төлж байя гэж бодоод ажлаас халсан тушаал гаргаагүй байсан. Талийгаач ын гэр бүлийн гишүүн *******т оршуулгын зардал бусад зардал, үйлдвэрийн осол гэмтлээс учирсан зардал, сэтгэцийн гэмт хорыг арилгах талаар хохирлыг төлөхгүй. Яг уурхай ажиллаж байх үед ХЭАБ-н ажилтан байдаг. Өвөл үндсэн ажил зогсдог учраас хамгаалалтын албаны дарга ажлын чиг үүргээрээ хариуцдаг. Ийм байдал үүсгээсэй гэж би дүүгээ явуулаагүй. Би ажил олгогчийн зүгээс нэг хүнийг нийгэмшүүлэх гэж нөгөө талаараа төрсөн дүүгийнхээ эрүүл мэндийг бодоод агаарт гаргасан. Миний зүгээс байгууллага хариуцагч нь учраас дэмжлэг үзүүлнэ гэж хэлээгүй. Манай ажилтан учраас тусламж үзүүлнэ гэж хэлсэн. ажлын хариуцлага алдаж ажлын байран дээр удаа дараа архи уудаг байсан. Миний дүү гэмт хэрэг үйлдсэн боловч байгууллагаас нь мөнгө авна гэсэн санаархлаар хандаж болохгүй. Байгууллага хийх юмаа хийсэн... гэв.
12. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би энэ Шижир Аранжин ХХК-ий энэ уурхайд 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс харуулаар ажиллаж эхэлсэн. Өнөөдөр өглөө би уурхайнхаа шалганы постод жижүүрээр 24 цагаар гараад буучхаад гал тогооны өрөөнд орж ирсэн чинь талийгаач цай чанаад байж байсан. Тэгээд надад ах нь цай чаначихлаа цаадуулыгаа дуудчих гэхээр нь би за гэж гараад амралтын байрны коридорт ирээд цайндаа цайндаа гэж орилчхоод эргээд гал тогооны гэрт орж ирсэн. Тэгээд миний араас галч , , ******* т нар орж ирээд би нар хамт сууж байгаад цайгаа уусан. Цайгаа ууж дуусаад ******* түрүүлээд гараад явсан, тэгээд араас нь гараад явсан. Гал тогооны гэрт би, т, талийгаач , галч бид нар үлдсэн чинь өнөөдөр тэнгэр хангай бүүдийгээд нэг л сонин болчихлоо гурван цэрэгтээ нэг нэг татуулчихна гээд гал тогооны өрөөнөөс Алтан түрүү нэртэй 0.75 граммын хэмжээтэй 1 шил архи гаргаж ирээд стакан аяганд хийгээд өөрөө нэг дүүрэн уусан. Тэгээд т, бид гуравт стаканаар тал тал хийж өгсөн. Тэгээд үлдсэнийг нь аяганд хийж уучхаад ах нь гарлаа гэсэн. т бид хоёр амралтын өрөөндөө ороод энгийн хувцас өмсөөд т өрөөндөө үлдээд би хойд талд очоод аймаг хүргээд өгөөч гээд гуйгаадахъя гээд би явсан. Тэгээд манай уурхайн хойд талд 1км орчим байдаг Гэнсэлэм гэдэг айл руу явж очсон чинь авгайтайгаа хоёулаа байсан. Тэгээд би тэр хоёрт миний хоёр найз бид хоёрыг аймагт хүргээд өгөөч энэ хүнтэй үнэндээ бүтэхгүй юм байна гэж хэлсэн. Тэгсэн чинь даргадаа хэлсэн юм уу та хоёрыг аймаг руу аваад явчих юм бол болох юм уу гэхээр нь би даргад хэлчихсэн, тэгээд хувцсаа солиод гараад ирлээ гэж хэлсэн чинь авч явна ч гээгүй, явахгүй ч гээгүй байж байсан. Тэр айлд очоод удаа ч үгүй 15-аас 20 минутын дараа т цустайгаа холилдсон юм тэр айлд орж ирээд тэр айлын зуухных нь хажууд уначихсан. Тэгээд ийн эхнэр нь тын нүүрнийх нь цусыг арилгаж байхаар нь би тэдний утсаар нь цагдаагийн 102 утас руу залгаад хүн энд агсам согтуу тавиад болохоо байчихсан байна, хүн хутгалчихсан юм шиг байна гэж хэлсэн. Тэгсэн чинь араас нь галч тэр айлд орж ирсэн. Орж ирээд ах эвгүйтчих шиг болсон гэж хэлсэн. Тэгээд т, бид 3 тэр айлд байхад цагдаа ирсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 77-80, 2-р хх-ийн 14-15/,
13. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2019 оны 10 дугаар сараас эхлэн Галуут сумын Эрүүл мэндийн төвд эмчээр, 2022 оны 1 дүгээр сараас Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байгаа. Өнөөдөр 14 цаг 30 минутын 4 дүгээр багийн эмчээс Гарьдын уурхай дээр архи уусан хүмүүс нэгнийгээ хутгалсан байна гэж дуудлага өгөхөөр нь сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа, хууль зүйн мэргэжилтэн, жолооч нарын хамт Шижир-Аранжин компанийн уурхай дээр ирэхэд амралтын өрөөнд орон доогуур нь нэг хүн нас барсан байсан. Уурхайн хойно байдаг айлд очиход нэг гарын алгандаа хутгалуулсан, мөн баруун нүдний доод хэсэг, баруун, зүүн чамархайн хэсэгт гадна шархтай, байсан. Уг хүнд гарын алганд нь хэсгийн мэдээ алдуулалт хийж 2 оёдол тавьсан, шингэн сэлбэсэн, нүүрний шархыг нь цэвэрлэсэн. Уурхай дээр ирж гэх хүн баруун гуяндаа хутгалуулсан байсныг нь үзэж хэсгийн мэдээ алдуулалт хийж, өвдөлт намдаах тариа хийж 1 оёдол тавьсан. Гартаа хутгалуулсан т нь надад ярихдаа ширээний ард *******тай юм ярьж сууж байгаад маргалдаад ард байсан хайчаараа нүд рүү хатгасан. тай хайчийг нь салгаж авсан чинь ******* арын хармаанаасаа хутга гаргаж ирээд гар луу хутгалсан гэж хэлсэн. нь талийгаачийг хутгалж байхад хажууд нь байсан, өөрийг нь гуя руу нь хутгалсан гэж байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 81-83/,
14. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Өнөөдөр өдөр 13 цаг өнгөрч байхад манайд орж ирээд т бид хоёрыг Баянхонгор хүргээд өгөөч гэж хэлээд бензин маслыг нь хийгээд өгье гэхээр нь хүүе яана вэ ажлаа хаяад явж болох юм уу, даргаасаа асуугаадах тэгээд тэг гэвэл хүргээд өгье гэж хэлээд байж байсан чинь араас нь т хүрээд ирсэн. Ирэхээр нь харсан чинь нүүр ам нь цус болчихсон байсан. Манай гэрт орж ирээд ******* нүдийг чинь сохолно гээд хайч аваад над руу дайрсан гэж хэлсэн. Цусаа гоожуулаад сууснаа дотор муухай оргиод байна гээд хэвтсэн. Араас нь ирээд ******* намайг хөөгөөд алах нь ахыг хутгалчихлаа алах гээд элдээд байна гэхээр нь гэрт оруулаад суулгасан. т, хоёрыг гэртээ үлдээчхээд , манай нөхөр бид гурав сүлжээтэй газарт очоод өөрийн хүүхэд багийн эмчээр ажилладаг Золзаяа руу хэлж дуудлага өгсөн... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 84-86/,
15. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Өнөөдөр өдөр 13 цагийн үед манайд уурхайн хамгаалагч орж ирээд намайг ******* дарамтлаад алчих гээд байна, би хүүхэд дээрээ эсэн мэнд очъё, намайг аймаг хүргээд өгөөч бензин тосыг нь хийгээд өгье гэхэд нь Тамир даргаас асуу, би ажил хийж байгаа хүнийг хүргэж өгчхөөд би өөрөө хэрэгт орно гэж хэлсэн юм. Тэгээд би сүлжээтэй газарт очиж хүүхдүүд рүү гээ ярих гээд сүлжээтэй газарт очих гээд явсан. Тэгээд сүлжээтэй газарт очсон байсан чинь манай эхнэр над руу утсаар яриад энд нэг нь хутгалуулчхаад гүйгээд ороод ирлээ гэхээр нь наашаа хүрээд ир би урдаас чинь очъё гэсэн. Тэгээд , манай эхнэр хоёр урдаас ирэхээр нь би тосож аваад эргэж сүлжээтэй газарт очоод цагдаа ирэхийг хүлээж байсан юм... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 87-89/,
16. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би Шижир Аранжин компанид арваад жил ажиллаж байна, өвөл нь галч хийгээд зун нь үйлдвэр дээр ажилладаг юм. Би талийгаач ыг танина, Баттулгыг бараг танихгүй шахуу, би энэ хүмүүстэй ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй ээ. Би яг өдрийг нь санахгүй байна тэр өдөр би шөнийн ээлжээс буугаад өрөөндөө ороод унтаж байгаад түжигнэх чимээ гарахаар нь сэрээд гараад ирсэн чинь тын байдаг өрөөнөөс чимээ гараад байхаар нь би очоод хаалгаар нь шагайсан чинь *******, хоёр хоорондоо барилцаад авсан харагдаж байсан. Намайг харахад өрөөний хойд талын хананд байсан орны доод талынх нь орыг налаад зогсчихсон ******* наанаас нь түлхчихсэн байсан. Тэр үед ******* цаашаа харчихсан зогсож байсан болохоор би хутга барьсан эсэхийг анзаараагүй, тэр үед өрөөнд *******, хоёроос өөр хүн байгаагүй. Тэгээд би гараад зугтаачихсан. Би зугтааж яваад манаач ийнд очиход тэнд т, хоёр байсан, би очоод эвгүйдчих шиг боллоо Галуут сум руу яваад түргэн дуудаарай гэж хэлсэн... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 17-18/,
17. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч ******* мэдүүлэхдээ:...Тухайн компанид 2000 оноос хойш Усан буучаар ажиллаж байгаа. Шүүгдэгч ыг 2 жилийн өмнөөс таних болсон. ******* ажил хийдэггүй. Үйлдвэр дээр ганц нэг харагддаг. Шүүгдэгч ******* уурхайн ажилчдыг дарамталдаг зүйл байгаагүй. Уурхайн ажилчид уурхай дээр хааяа архи уудаг. Би архи уудаггүй. Намайг тухайн өрөөнд ороход , ******* хоёроос өөр хүн байгаагүй. ******* баруун гартаа хутга барьсан байхаар нь би зугтсан. Талийгаач зан байдлын хувьд даруухан хүн байсан. Талийгаач болон ******* нар маргалдаж байгаагүй ...гэв.
18. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч ******* мэдүүлэхдээ...Тухайн үед Цээжний хөндийд бүрэлдсэн цуснаас дээж авч байсан. Талийгаачийн ходоодон дахь зүйлс 6 хувь илэрсэн байсан. Үүнээс 4.8 хувь нь уусан арины шимэгдсэн хувь гэж үзэж байгаа. Архи ууснаас хойш 2-3 минутын дараа цусаар тогтоох боломжтой. Тухайн биеийн физиологиос хамаарч өөр өөр байдаг. Хүнд зэргийн согтолтын үед өвдөлтийн чадвар буурдаг, царай нь хөхөлбөр өнгөтэй болдог. Уусан архины хэмжээнээс шалтгаалж талийгаач халдлагад өртөхөөсөө өмнөхөн архи уусан учир ходоодон дахь агууламжийн хэмжээ мэдэгдэнэ. Шүүгдэгч *******ас хэрэг гарсан өдөр архи уусан бол тогтоогдох байсан. Амаар уусан архины 20 хувь нь ходоодоор 80 хувь нь цусаар шимэгдэнэ. Эхний уусан архи 2-3 минутын дараа цуснаас тодорхойлогдоно. Хөдөөд олон үед бүх архи судас руу шимэгдэнэ. Хоол идсэн тохиолдолд 30 хувь нь ходоодны агууламжид агуулагдаад байж байдаг. Цогцост нийт 20 хутганы шарх байсан. Үүнээс 6 удаагийн амь насанд аюултай шарх байсан. Амь хохирогчид анхан шатны тусламж үзүүлсэн ч аврагдах боломжгүй байсан гэв.
19. Шинжээч эмч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... ын биеэс авсан цусны дээж 1 ширхэг дээж хаягласан 4 орчим мл хуруу шилтэй цус ирүүлсэнд “СНЕМ-1” стандарт ажлын зааврын дагуу дээж бэлтгэж Unico 7200 спектрофотометр багаж ашиглан хэмжилт хийхэд тухайн цуснаас спиртийн зүйл илрээгүй. Архи согтууруулах ундааны зүйл ууснаас хойш цусанд 4-6 цаг тэнцвэржилтийн байдалд байж байгаад улмаар биеэс амьсгалаар, хөлсөөр, өтгөн шингэнээр 12-16 цагийн дотор бүрэн ялгарна. Дээрх цаг өнгөрсөн тохиолдолд биологийн дээж буюу цус, шээсэнд спирт илрэхгүй. Хэрэглэсэн спиртийн зүйл хүний биеийн бодисын солилцоонд орж цусанд шимэгдээд 4-6 цагт хамгийн өндөр агууламжтай, тэнцвэртэй байж байгаад биеэс ялгарна... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 157-158/,
20. Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаар шинжээчийн:
1. тын биед баруун нүдний доод зовхины зүсэгдсэн шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, шанаа, алга, баруун чамархайн хуйхны зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.
4. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэгдэн байх боломжтой... гэх дүгнэлт /2-р хх-ийн 24-25/,
21. Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 11 дугаар шинжээчийн:
1. Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийг тын биед байгаа шархны сорвитой харьцуулахад шинжилгээнд тэнцэж байна.
2. тын биед тухайн үед хэвлийн шарх гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй, эрүүл мэндэд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /2-р хх-ийн 32-34/,
22. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 04 дугаар шинжээчийн:
1. ын биед баруун гуяны шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтэлт нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой... гэх дүгнэлт /2-р хх-ийн 39-40/,
23. Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 117 дугаар шинжээчийн:
1. Шинжилгээнд ирүүлсэн картон цаас дээрээс 3 ширхэг гарын мөр илэрсэн нь адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй. Харьцуулан шинжлэх боломжгүй.
2. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг хутга, 1 ширхэг заазуур дээрээс гарын мөр илрээгүй.
3. Шинжээч томилох мөрдөгчийн тогтоолд дурдсан ******* /ФА63042714/, ******* //, т /ТБ69030613/, /УУ62031434/, нарын гарын дардас гарын хээний нэгдсэн санд бүртгэлтэй гарын мөрүүдтэй тохирохгүй.
4. Шинжлэгдэж буй амь хохирогч ******* гарын хээний дардас гарын хээний нэгдсэн санд MN003810006688 дугаараар Гахайжавын нэрээр 1 удаа, ын гарын дардас MN0000ШШГ02313, MN004910000899 дугаараар 2 удаа, тын гарын дардас MN000210022352, MN003120005450 дугаараар 2 удаа бүртгэгдсэн байна.
5. Шинжлэгдэж буй ын гарын хээний дардас гарын хээний нэгдсэн санд урьд нь бүртгэгдээгүй байна... гэх дүгнэлт /2-р хх-ийн47-49/,
24. Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01 дугаар шинжээчийн: 1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хүзүүний баруун хажуу хэсэгт булчин, мэдрэл, гүрээний артери, венийн судас, бамбайн булчирхайг гэмтэж гүн хатгаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн доод хэсгээр 5, 6-р хавирганы завсраар орж үнхэлцэг хальс болон зүрх, өрцийг нэвт хатгаж зүссэн, суганы дунд шугамаар 7, 8-р хавирганы завсраар орж уушгийг гэмтээсэн шарх, нурууны ар хэсгээр нугалмын хажуугийн шугамаар 5, 6-р хавирганы завсраар орж гол судасны өгсөх хэсгийг гэмтээсэн, мөн нугалмын хажуугийн болон далны дунд шугамаар 7, 8-р хавирганы завсраар орж уушгийг гэмтээсэн хатгаж зүсэгдсэн цээжний хөндийд нэвтэрсэн шархнууд, хүзүүний зүүн тал болон урд хэсгийн өнгөц зүсэгдсэн шарх, цээжний баруун талын нэвтрээгүй шарх, зүүн хавирганы нумын нэвтрээгүй шарх, цээжний хөндийн баруун талын /800 гр/, зүүн талын /1200 гр/ шингэн цус хуралдалт, баруун тохой, шуу, зүүн шууны зулгарал- баруун өвдөг, нурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн ХҮНД зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй болон мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтлүүд нь үхэлд хүргэхэд шууд нөлөөлсөн болно.
3. Талийгаач нь хүзүүний баруун хажуу хэсгийн булчин, мэдрэл, гүрээний артери, венийн судас, бамбайн булчирхайг гэмтээсэн, цээжний хөндий рүү нэвтэрсэн зүрх, уушгийг гэмтээсэн шархны улмаас хурц цус алдагдлын шоконд орж нас баржээ.
4. Талийгаачийн биед архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
5. 6. Талийгаачийн цогцсоос авсан цусад 4.8% промилли спиртийн агууламж илэрсэн ба энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.
7. Дээрх учирсан гэмтлүүд олон тооны шарх гэмтэлд хамаарах болно... гэх дүгнэлт /2-р хх-ийн 64-70/,
25. Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 03 дугаар шинжээчийн:
1. Шинжилгээнд ирүүлсэн цагийн өнгийн шинжтэй 2 ширхэг аяганы хагархайн шинжтэй хагархайн хэсгээс 1 ширхэг гарын мөр, шилэн рунк буюу хундаганаас 4 ширхэг гарын мөр, “Хараа” гэсэн бичиглэл бүхий 0,5 литрийн лонх шилний гадаргуугаас 16 ширхэг гарын мөр илэрснийг 2,7,8,9,10,11,12,13,14,15,16,17,18,19,20,21 гэсэн дугаараар тэмдэглэн “Гарын мөр бэхжүүлэх хуудас”-нд наалдамхай туузаар бэхжүүлэн авсан.
2. Нийт илэрсэн гарын мөрүүдээс 7,8,9,10,11,17 дугаартай гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ.
3. Шинжилгээнд тэнцсэн гарын мөрүүдийг Папилон санд “2023-003-БНХ (7,8,9,10,11,17) дугаараар кодлон хайлт хийж үзэхэд MN003820000325 дугаараар бүртгэгдсэн Даянлодой овогт Баттулгын зүүн гарын дунд хурууны дардастай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ, “2023-009-БНХ 9” дугаартай мөр нь Папилон санд MN003820000325 дугаараар бүртгэгдсэн Даянлодой овогт Баттулгын зүүн гарын ядам хурууны дардастай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ, “2023-003-БНХ 10” дугаартай мөр нь Папилон санд MN003820000325 дугаараар бүртгэгдсэн Даянлодой овогт Баттулгын зүүн гарын дунд хурууны дардастай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна.
4. Мөн асуултад дурдагдсан Лхаажавын , *******н *******, Ярвааны т, Батцэнгэлийн нарын гарын дардаснуудыг дардас-мөр, дардас-дардас гэсэн төрлөөр хайлт хийхэд санд байгаа гарын дардас мөрүүдтэй тохирохгүй байна... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 80-82/,
26. Шүүх Шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 157 дугаар шинжээчийн: 1. Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн дээл, ажпын куртка, өмд, хар өнгийн хайч, бор өнгийн цаас, шар өнгийн иштэй хутга, өрөөний шал, хана, орны хөлөөс бэхжүүлсэн гэх 4 ширхэг арчдас дээр цус илэрсэн, ногоон өнгийн иштэй хутга, заазуур дээр цус илрээгүй.
2. Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн дээл, ажлын куртка, өмд, хар өнгийн хайч дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо хохирогч тын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.
3. Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн цаас, шар өнгийн иштэй хутга, өрөөний шал, хана, орны хөлөөс бэхжүүлсэн гэх 4 ширхэг арчдас дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо амь хохирогчийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.
4. Шинжилгээнд ирүүлсэн хувцас, хайч, хутга, цаас, арчдас зэргээс илэрсэн цус нь яллагдагч *******, хохирогч нарын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна... гэх дүгнэлт /2-р хх-ийн 97-99/,
27. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын 04 дугаар шинжээч нарын: 1. Яллагдагч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө мэдрэлийн Шинж тэмдгийн хэсэгчилсэн уналт таталт өвчтэй байсан.
2. Яллагдагч ******* нь 2010 оноос мэдрэлийн Шинж тэмдгийн хэсэгчилсэн уналт таталт өвчнөөр өвчилж байсан одоо ээнэгшлийн шатандаа байна.
3. Яллагдагч ******* нь одоо мэдрэлийн Шинж тэмдгийн хэсэгчилсэн уналт таталт өвчтэй байна. Уг өвчнөөр 2010 оноос эхлэн өвчилсөн, одоо ээнэгшлийн шатандаа байна.
4. Яллагдагч ******* нь өөрийн хийсэн үйлдсэн хэргийг хариуцаж чадна.
5. Яллагдагч ******* нь мэдрэлийн Шинж тэмдгийн хэсэгчилсэн уналт таталт өвчтэй ч хэрэг хариуцах чадвартай. Түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй. Харин мэдрэлийн эмчийн хяналтад уналтын эсрэг эмийг тогтмол уух шаардлагатай... гэх дүгнэлт /2-р хх-ийн 115-116/,
28. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын 08 дугаар шинжээч нарын:1. Яллагдагч ******* нь сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас бусдыг хохироосон гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь тухайн үед болсон үйл явдлыг хэнтэй юу ярьсан, ямар үйл явдал болсныг дэс дараатай орон зай цаг хугацааны баримжаатай ярина. Тухайн үед гүн согтолтод орох хэмжээний архи уугаагүй гэж өөрөө ярина.
2. Яллагдагч ******* нь болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Энэ нь тухайн болсон үйл явдлыг тодорхой санан ярьж байгаагаар илэрч байна... гэх дүгнэлт /2-р хх-ийн 133/,
29. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 15 дугаар шинжээчийн: 1. Шинжилгээнд ирүүлсэн “ын биеэс авсан цусны дээж 1 ш” гэж хаягласан цусны дээж спиртийн зүйл тодорхойлох шинжилгээнд хэмжээний хувьд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн “ын биеэс авсан цусны дээж 1 ш” гэж хаягласан цусанд спиртийн зүйл илрээгүй... гэх дүгнэлт /2-р хх-ийн 148-149/,
30. Сэтгэцийн Эрүү Мэндийн Үндэсний төвийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 621 дугаартай шинжээч нарын: 1. ******* нь уг гэмт хэрэг гарахаас өмнө сэтгэцэд өөрчлөлт орж байсан гэх эмнэлгийн бичиг баримт үгүй байна.
2. *******ийн нөхөр ******* бусдад алагдсаны улмаас хохирогчийн сэтгэцэд F43.2 буюу Стрессийн шалтгаант дасан зохицохын эмгэг үүссэн байна. Уг эмгэг нь сэтгэцийн түр зуурын өөрчлөлт юм....гэх дүгнэлт /3-р хх-ийн 171-172 /,
30. Эд мөрийн баримтаар хураасан мөрдөгчийн тогтоол: Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн хошууч цолтой 'Гансүхийн 2022 оны 12 сарын 11-ний өдрийн “...Хэрэг учрал болсон гэх газар Баянхонгор аймгаас ертөнцийн баруун хойд зүгт 75 км-ийн зайд Галуут сумаас ертөнцийн зүгээр баруун урд зүгт 45 км-ийн зайд байрлах хүрэн чулуут уурхайн Шижир Аранжин” амралтын байранд болсон байв. 40 метр урттай 1 давхар сэндвичин байр байх ба хэрэг болсон гэх байр нь ертөнцийн зүгээр урд зүгт харсан 1 хаалгатай байр байв. ...8 гэж дугаарласан цэнхэр өнгийн модон хаалгатай өрөөнд орж цагийн зүүний дагуу үзлэгийг хийхэд ... орны гол хэсэгт их хэмжээний улаан хүрэн өнгийн цус мэт толбыг 5 дугаараар тэмдэглэв. 2 дахь орны доор түрүүтэй хар өнгийн гуталтай, тамирын өмд өмссөн, хүрэн өнгийн футболк өмссөн, зүүн хөлөө баруун хөлийн дээрээ ачсан байдалтай, толгойн нь ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт харсан. Дээшээ харсан байдалтай 50 гаран насны эрэгтэй цогцос байх ба цогцсын гэдэс болон гарын хэсэгт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байдалтай байх ба цогцсыг Б үсгээр тэмдэглэв. Б үсгээр тэмдэглэсэн цогцсын дээд талын 1 давхрын шар өнгийн хөнжлийг сөхөж үзэхэд хар ногоон бариултай 26 см-ийн урттай ажлын хэсэг нь 14 см урттай хутга байх ба хажуу талд нь ногоон өнгийн бариултай 28.8 см урттай ажлын хэсэг нь 18 см урттай заазуур байв. Тус хутга, заазуур хоёрыг хураан авав.
...Цогцсын хүзүүний баруун хажуу ил хэсэгт 12x5 см, зах эрмэг нь тэгш бус онгойсон, хүзүүний булчин шөрмөс нь ил гарсан 5 см гүн хатгаж зүсэгдсэн шархтай, хүзүүний зүүн хажуу талд 9x1 см, зах эрмэг нь тэгш, өнгөц зүсэгдсэн шархтай, цээжний баруун хэсэгт 2x0.5 см, 4 цагийн байрлалтай, эрмэг 10 цагийн байрлалтай, ташуу байрлалтай зүүн хөхний баруун доод хэсэгт хөндлөн 2x0.5 см, 3 цагийн байрлалтай, хурц 9 цагийн байрлалтай, зах эрмэг нь тэгш, зүүн хөхний зүүн, доод, гадна, хажуу хэсэгт 5x1.5 см, зах эрмэгт нь тэгш, 11 цагийн байрлалтай, мохоо 4 цагийн байрлалтай, хурц, цээжний зүүн хажуу хэсэгт зах эрмэг нь тэгш 3x1.5 хурц тал нь 4 цагийн байрлалд, мохоо тал 11 цагийн байрлалд ташуу, 2x1 см шарх нь босоо хурц тал нь 6, мохоо тал нь 12 цагийн байрлалтай, 4x1 см шарх нь зүүнээс баруун тийш ташуу босоо байрлалтай мохоо нь 1 цагийн байрлалд, зүүн хавирганы нумын дээр 3 см зайд урт хэсэгт хөндлөн байрлалтай 2x0.5 см хэмжээтэй, зах эрмэг нь тэгш, мохоо тал нь 9, хурц тал нь 3 цагийн байрлалтай хатгаж зүсэгдсэн, ил харагдах 9 ширхэг шархтай байв...” гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-ийн 2-11/,
31. Баянхонгор аймгийн Хөдөлмөр Халамжийн үйлчилгээний газрын улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 08-ний 07816, 02/086/01 дугаартай
3. Амь хохирогч *******ын цогцосноос авсан цусанд 4.8 хувь промилли спиртийн агууламж илэрсэн ба энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэх шинжээч эмчийн дүгнэлтийг үндэслээд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.2 дахь / хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөн болон согтууруулах ундаа ....хэрэглэсэний улмаас осолд өртсөн....тохиолдолд орон тооны бус байнгын комисс нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актад энэ тухай тусгайлан тэмдэглэнэ / дагуу тэмдэглэсэн байна.
Энэхүү дүгнэлт нь “Шижир аранжин” РД 5319331 ХХК-ийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комиссын 2023 оны 06 дугаар сарын 06-ний өдөр үйлдсэн үйлдвэрлэлийн осол хурц хордлогын актын салшгүй бүрэлдэхүүн хэсэг байна. Гэх дүгнэлт / 3-р хх-ийн 31 /,
32. Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон 2023 оны 06 дугаар сарын 06-ний өдрийн комиссын
1.Осолдогч нь хөдөлмөрийн гэрээ байгууллагын дотоод журам гэх мэт холбогдох хууль, дүрэм журмыг зөрчиж баг хамт олондоо эхэлж архи өгч улмаар маргалдаж, гэмт хэрэг гарч осолдогч нас барсан.
Осолдогч их хэмжээгээр согтож холбогдох дүрэм, журам зөрчиж / ажлын байран дээр / гэмт хэрэг гарах нөхцөл бүрдүүлсэн тул үйлдвэрлэлийн осол гэж үзэхгүй гэх дүгнэлт / 3-р хх-ийн 34 /, болон хохирогч нарын хувийн байдал болон шүүгдэгч нарын хувийн байдал зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны өмгөөлөгч нар шинээр 30 хуудас нотлох баримтыг шинээр гаргаж өгсөн зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхийн өмнө хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч , нар нь “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож өгнө үү” гэсэн хүсэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч хохирогч т, гэрч нарыг оролцуулах хүсэлтийг тус тус гаргасан тул шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч , нараас “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож өгнө үү” гэсэн хүсэлтийг хангаж, шүүхийн тогтоол гаргаж *******ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож шийдвэрлэв.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгч гаас гаргасан хохирогч т, гэрч нарыг оролцуулах хүсэлтийг хангахаас татгалзаж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулахаар шийдвэрлэв.
Учир нь хохирогч т болон гэр нарыг шүүх хуралдаанд оролцуулах талаар шүүх хуралдаан хоёр удаа хойшилсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 3-д заасан “ шүүх хуралдаанд оролцвол зохих тал хохирогч, гэрч ирээгүй үндэслэл нь хоёр түүнээс дээш удаа давтагдаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулах нөхцөл болж байвал шүүх хуралдааныг хойшлуулахгүй байж болно” гэсэн заалтад хамаарч гэж үзэж өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангахаас татгалзсан болно.
Аймгийн прокурорын газраас ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 , 11.6 дугаар зүйлийн 2 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр архидан согтуурсан үедээ 12-13 цагийн үед Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутагт уул ууррхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Шижир Аранжин” ХХКомпанийн уурхайн ажилчдын амралтын байрны 8 тоот дугаарын өрөөнд тус уурхайн хамгаалагч тыг ямар нэгэн шалтгаангүйгээр баруун нүдний доод зовхи, зүүн шанаа руу хайчаар хатгаж, мөн карманаас хутга гаргаж зүүн гарын алга, хуйх, хэвлийд хутгаар зүсэх болон хутгалж эрүүл мэндэд нь баруун нүдний доод, зовхины зүсэгдсэн шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, шанаа, алга, баруун чамархайн хуйхны зүсэгдсэн шарх, хэвлийн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн ******* нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 12-13 цагийн үед Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Шижир Аранжин” ХХКомпанийн уурхайн ажилчдын амралтын байрны 8 тоот дугаарын өрөөнд үйлдлийг таслан зогсоох гэсэн уурхайн ажилтан ыг ямар нэгэн шалтгаангүйгээр гуянд хутгалж, эрүүл мэндэд нь баруун гуяны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 12-13 цагийн үед Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Шижир Аранжин” ХХКомпанийн уурхайн ажилчдын амралтын байрны 8 тоот дугаарын өрөөнд болж байгаа үйл явдлыг таслан зогсоохоор орж ирсэн харуул хамгаалалтын албаны дарга *******ыг ямар нэгэн шалтгаангүйгээр хутгалж, хүзүүний баруун хажуу хэсэгт булчин, мэдрэл, гүрээний артери, вений судас, бамбайн булчирхай гэмтэж гүн хатгаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн доод хэсгээр 5, 6-р хавирганы завсраар орж үнхэлцэг хальс болон зүрх, өрцийг нэвт хатгаж зүссэн, суганы дунд шугамаар 7, 8-р хавирганы завсраар орж уушгийг гэмтээсэн шарх, нурууны ар хэсгээр нугалмын хажуугийн шугамаар 5, 6-р хавирганы завсраар орж гол судасны өгсөх хэсгийг гэмтээсэн, мөн нугалмын хажуугийн болон далны дунд шугамаар 7, 8-р хавирганы завсраар орж уушгийг гэмтээсэн хатгаж зүсэгдсэн цээжний хөндийд нэвтэрсэн шархнууд, хүзүүний зүүн тал болон урд хэсгийн өнгөц зүсэгдсэн шарх, цээжний баруун талын нэвтрээгүй шарх, зүүн хавирганы нумын нэвтрээгүй шарх, цээжний хөндийн баруун талын /800 гр/, зүүн талын /1200 гр/ шингэн цус хуралдалт, баруун тохой, шуу, зүүн шууны зулгаралт, баруун өвдөг, нурууны цус хуралт бүхий олон тооны шарх гэмтэл учруулан цус алдалтын шоконд оруулж буюу онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэх үйл баримт болсон болох нь хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би тухайн өдөр 09 цагийн гал түлчхээд өөрийн амрах өрөө болох 5 номерын өрөөнд амраад байж байгаад 11 цагийн үед босоод бие засах гээд гартал 8 номерын өрөө буюу т, гэх хүмүүсийн өрөөнд хүмүүс маргалдаж байгаа бололтой хүмүүсийн чимээ гараад байхаар нь яваад очсон чинь т, ******* нар нь зууралдсан байдалтай ******* нь баруун гартаа хар бариултай хайч бариад т гэгч рүү нуруугаар нь өрөөний хойд талын орны доод талын орон дээр дарчихсан тын нүүр ам нь зүсэгдсэн байдалтай нүд болон нүүрний бусад хэсгээс цус гарсан байдалтай ын хайч барьсан гарыг хориглоод байж байсан ба т нь намайг хараад ахаа Баттулгын гарт нь байгаа хайчийг аваарай гэхээр нь би ын баруун гарт байсан хайчийг булааж авсан ба хойд талд байсан 2 давхар орны дээд тал руу *******ас булааж авсан хайчийг шидсэн. Намайг ороход ******* т нараас өөр хүн байгаагүй. Тухайн үед сандарч айсандаа *******, т нарыг архи уусан эсэхийг анзаарч хараагүй, үнэрлээгүй. *******, т хоёр ноцолдож байгаад салангуут гаднаас амь хохирогч ******* буюу харуулын дарга орж ирэх үед 8 номерын өрөөний үүдний /хаалга/ хэсэгт байсан ба амь хохирогч нь бид 3-ыг тойроод өрөөнд байсан ширээний хажууд очиж зогссон ба та нар чинь юу болж байна гээд орж ирсэн. т гэгч нь нүүрнээс нь цус гараад байсан болохоор өрөөнөөс гарах үед нь ******* гэгч нь араасаа жижигдүү хутга гаргаж ирээд амь хохирогч ын цээжний хэсэгт миний харснаар 2 удаа хутгалах шиг болсон. Амь хохирогч нь ******* гэгчид хутгалуулаад хойшоо буюу өрөөний зүүн хойд талын орны хажуугаар дээшээ харсан байдалтай өмссөн футболк нь цус болон газарт унасан...гэх
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ын өгсөн “...:...2022 оны 12 сарын 11-ны шөнө амарч байгаад 11 цагийн үед боссон чинь мухрын өрөөнд хүмүүс шуугилдаад байхаар нь очсон чинь ******* нь тыг дээрээс нь дарсан нэг гартаа хайч барьсан, хайчтай гараас нь т 2 гараараа барьсан ахаа хайчийг нь аваарай гэсэн би хайчийн булааж аваад шидсэн. Тэр 2 салаад байж байсан чинь гаднаас талийгаач орж ирээд “та нар чинь юу болоод байна” гээд тэгсэн чинь ******* очоод тэврээд авах шиг болохоор нь би аргадаж байгаа юм болов уу гэж бодоод дараа нь харахад гарт нь хутга байсан. Тэгсэн доошоо нугдайгаад суусан. Чи чинь юу болж байна хүн алчихлаа шүү дээ гэхэд та энд юу хийж байгаа юм гар гээд хутгатай гараараа над руу чичих шиг болсон чинь миний гуя руу 1 см шүргээд орсон. Тэгээд би энэ хүнийг хүчрэхгүй юм байна гээд айгаад гараад гал зууханд очоод нуугдаад суусан. Тэгээд удаа ч үгүй Галуут сумаас цагдаа ирсэн. Тэр үед ажилчид нь өвөл ажилладаггүй амраад явсан байсан. Ажиллаж байсан хүмүүс гэвэл тогооч, галч, харуул зэрэг хүмүүс уурхайгаа хараад үлдсэн байсан. Тухайн гэмт хэрэг 2022 оны 12 сарын 11-ний өдөр 11 цагийн үед болсон. Манай өрөө тухайн үйл явдал болсон өрөөний өөдөөс харсан хаалга буюу гарах хаалганы хажууд байдаг. Шуугиан болоод байхаар нь 8 номерын өрөөнд очиход т сандал дээр суусан ******* дээрээс нь баруун гартаа хайч барьсан дарсан байсан. т хайчтай гарыг барьсан байсан. ийн гар, мөр нь цус болсон байсан. Тэгээд би хайчийн булаагаад ор луу шидсэн. Гаднаас орж ирээд та нар чинь юу болоод байна яагаад орилолдоод байна гэхэд ******* очоод тэврэх шиг болсон тэгээд доошоо суусан...” гэх,
Хохирогч тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн өглөө нь би үүдний харуулын ажлаас буугаад өглөөний цайндаа орсон. Өглөөний цайнд , , талийгаач нар байсан, тэгээд бид нар цайгаа уусан. Тэгсэн чинь талийгаач 0.75 гр Алтан түрүү нэртэй бүтэн архи гаргаж ирээд өнөөдөр хүйтэн байна, цэргүүдтэйгээ ганц юм уучихна гээд стакан аягандаа өөрөө нэг дүүрэн хийж уучхаад , бид гурав стакан аяганд тал тал архи хийж өгснийг нь бид гурав уусан. Тэгээд би гараад өрөндөө ороод араас ороод ирэхээр нь бид 2 энэ ажлаа орхиод явъя гэж ярилцсан. Яагаад явах болсон бэ гэхээр миний бөөр, нуруу өвдсөн мөн *******тай харилцахад таарахгүй бид нарыг дарамтлаад байхаар нь явах шийдвэр гаргаад хувцсаа янзлаад байж байгаад би д чи тэгвэл яваад ийг аймаг хүргээд өг гээд гуйчих би хувцсаа солиод байж байя гэж хэлсэн, тэгээд явсан. Тэгээд би албаны хувцаснуудаа тайлаад энгийн хувцас өмсөөд гар утсаа хайсан чинь миний гар утас олдоогүй. Тэгээд би даргын өрөөнд очсон чинь тэр өрөөндөө орон дээрээ хэвтэж байсан. Тэгээд миний гар утас байна уу гэж асуусан чинь байхгүй ээ гэсэн. Тэгээд би шалган дээр очиж гар утсаа хайсан чинь олоогүй эргээд байр луу ороод ирсэн чинь коридорт ******* зогсож байхаар нь миний гар утас олддоггүй ээ харав уу гэсэн чинь ******* дугараагүй. Тэгээд би өрөөндөө ороод ширээний ард сууж байсан чинь миний араас ******* ороод ирсэн. Орж ирээд миний ширээний өмнөөс яг миний өөдөөс хараад сууж байсан, тэгээд ******* урьд шөнө үхэр мал ирэв үү гэх зэрэг ойр зуурын юм яриад байж байснаа гэнэтхэн дээлийнхээ өврөөс хайч гаргаж ирээд нүдийг чинь сох шаана гээд над руу дайрсан тэгээд би хайчтай гарыг нь барьж байгаад босоод ноцолдож байгаад би ширээний хөлд тээглээд бид хоёр хоёулаа унасан. Тэгээд миний нүд рүү хатгах гээд дайрахаар нь миний зүүн нүдний хажуу шанаа руу хатгаад өнгөрсөн, тэгсэн чинь гаднаас ороод ирэхээр нь ахаа хайчийг аваадах гэсэн чинь гарыг нь тэнийлгэж байгаад хайчийг нь аваад ор луу шидсэн. Тэгсэн чинь ******* өмднийхөө зүүн талын арын халааснаас нэг хутга гаргаж ирээд баруун нүд рүү хатгах гээд дайрсан. Тэгээд би хутгатай гартай нь ноцолдсон тэгээд яг нүд рүү хатгах гээд ойртоод ирэхээр нь доош нь дарсан чинь миний баруун нүдний доод талд хатгасан. Тэр үед Баттулгын араас нь татаад дийлэхгүй байсан. Тэгсэн чинь гаднаас дарга орж ирээд юу болоод байгаа юм бэ гэсэн ******* намайг хаячхаад ыг тэврээд авах шиг болсон чинь хажуу тийшээ унасан тэгэхээр нь би нүүрнээс гарч байсан цусаа дараад гараад гүйчихсэн... гэх
Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Би яг өдрийг нь санахгүй байна тэр өдөр би шөнийн ээлжээс буугаад өрөөндөө ороод унтаж байгаад түжигнэх чимээ гарахаар нь сэрээд гараад ирсэн чинь тын байдаг өрөөнөөс чимээ гараад байхаар нь би очоод хаалгаар нь шагайсан чинь *******, хоёр хоорондоо барилцаад авсан харагдаж байсан. Намайг харахад өрөөний хойд талын хананд байсан орны доод талынх нь орыг налаад зогсчихсон ******* наанаас нь түлхчихсэн байсан. Тэр үед ******* цаашаа харчихсан зогсож байсан болохоор би хутга барьсан эсэхийг анзаараагүй, тэр үед өрөөнд *******, хоёроос өөр хүн байгаагүй....” гэх,
Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаар шинжээчийн “...1. тын биед баруун нүдний доод зовхины зүсэгдсэн шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, шанаа, алга, баруун чамархайн хуйхны зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо, 2. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно. 4. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэгдэн байх боломжтой...” гэх
Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 11 дугаар шинжээчийн “..1. Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийг тын биед байгаа шархны сорвитой харьцуулахад шинжилгээнд тэнцэж байна. 2. тын биед тухайн үед хэвлийн шарх гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно. 5. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй, эрүүл мэндэд нөлөөлөхгүй...” гэх
Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 04 дугаар шинжээчийн “...1. ын биед баруун гуяны шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно. 4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Дээрх гэмтэлт нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...” гэх
Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01 дугаар шинжээчийн “... 1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хүзүүний баруун хажуу хэсэгт булчин, мэдрэл, гүрээний артери, венийн судас, бамбайн булчирхайг гэмтэж гүн хатгаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн доод хэсгээр 5, 6-р хавирганы завсраар орж үнхэлцэг хальс болон зүрх, өрцийг нэвт хатгаж зүссэн, суганы дунд шугамаар 7, 8-р хавирганы завсраар орж уушгийг гэмтээсэн шарх, нурууны ар хэсгээр нугалмын хажуугийн шугамаар 5, 6-р хавирганы завсраар орж гол судасны өгсөх хэсгийг гэмтээсэн, мөн нугалмын хажуугийн болон далны дунд шугамаар 7, 8-р хавирганы завсраар орж уушгийг гэмтээсэн хатгаж зүсэгдсэн цээжний хөндийд нэвтэрсэн шархнууд, хүзүүний зүүн тал болон урд хэсгийн өнгөц зүсэгдсэн шарх, цээжний баруун талын нэвтрээгүй шарх, зүүн хавирганы нумын нэвтрээгүй шарх, цээжний хөндийн баруун талын /800 гр/, зүүн талын /1200 гр/ шингэн цус хуралдалт, баруун тохой, шуу, зүүн шууны зулгарал- баруун өвдөг, нурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн ХҮНД зэрэгт хамаарна. 2. Дээрх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй болон мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтлүүд нь үхэлд хүргэхэд шууд нөлөөлсөн болно. 3. Талийгаач нь хүзүүний баруун хажуу хэсгийн булчин, мэдрэл, гүрээний артери, венийн судас, бамбайн булчирхайг гэмтээсэн, цээжний хөндий рүү нэвтэрсэн зүрх, уушгийг гэмтээсэн шархны улмаас хурц цус алдагдлын шоконд орж нас баржээ. 4. Талийгаачийн биед архаг хууч өвчин тогтоогдсонгүй... гэх
Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 03 дугаар шинжээчийн “...1. Шинжилгээнд ирүүлсэн цагийн өнгийн шинжтэй 2 ширхэг аяганы хагархайн шинжтэй хагархайн хэсгээс 1 ширхэг гарын мөр, шилэн рунк буюу хундаганаас 4 ширхэг гарын мөр, “Хараа” гэсэн бичиглэл бүхий 0,5 литрийн лонх шилний гадаргуугаас 16 ширхэг гарын мөр илэрснийг 2,7,8,9,10,11,12,13,14,15,16,17,18,19,20,21 гэсэн дугаараар тэмдэглэн “Гарын мөр бэхжүүлэх хуудас”-нд наалдамхай туузаар бэхжүүлэн авсан. 2. Нийт илэрсэн гарын мөрүүдээс 7,8,9,10,11,17 дугаартай гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ. 3. Шинжилгээнд тэнцсэн гарын мөрүүдийг Папилон санд “2023-003-БНХ (7,8,9,10,11,17) дугаараар кодлон хайлт хийж үзэхэд MN003820000325 дугаараар бүртгэгдсэн Даянлодой овогт Баттулгын зүүн гарын дунд хурууны дардастай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ, “2023-009-БНХ 9” дугаартай мөр нь Папилон санд MN003820000325 дугаараар бүртгэгдсэн Даянлодой овогт Баттулгын зүүн гарын ядам хурууны дардастай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ, “2023-003-БНХ 10” дугаартай мөр нь Папилон санд MN003820000325 дугаараар бүртгэгдсэн Даянлодой овогт Баттулгын зүүн гарын дунд хурууны дардастай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна. 4. Мөн асуултад дурдагдсан Лхаажавын , *******н *******, Ярвааны т, Батцэнгэлийн нарын гарын дардаснуудыг дардас-мөр, дардас-дардас гэсэн төрлөөр хайлт хийхэд санд байгаа гарын дардас мөрүүдтэй тохирохгүй байна... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 80-82/,
Шүүх Шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 157 дугаар шинжээчийн “...1. Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн дээл, ажлын куртка, өмд, хар өнгийн хайч, бор өнгийн цаас, шар өнгийн иштэй хутга, өрөөний шал, хана, орны хөлөөс бэхжүүлсэн гэх 4 ширхэг арчдас дээр цус илэрсэн, ногоон өнгийн иштэй хутга, заазуур дээр цус илрээгүй. 2. Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн дээл, ажлын куртка, өмд, хар өнгийн хайч дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо хохирогч тын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн цаас, шар өнгийн иштэй хутга, өрөөний шал, хана, орны хөлөөс бэхжүүлсэн гэх 4 ширхэг арчдас дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо амь хохирогчийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. 4. Шинжилгээнд ирүүлсэн хувцас, хайч, хутга, цаас, арчдас зэргээс илэрсэн цус нь яллагдагч *******, хохирогч нарын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна... гэх дүгнэлт /2-р хх-ийн 97-99/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь өөрө архи гаргаж амь хохирогч *******той уусаны дараа шүүгдэгч ******* нь уурхайн хамгаалагч хохирогч ттой маргалдаж өрөөнд байсан хайчийг авч түүний зүүн шанаа руу зүсэж, хайчийг булаасны дараа өөрийн халааснаас шар эрээн иштэй хутга гаргаж түүнийг хутгалж, мөн салгахаар ирсэн хохирогч ыг хутгалж тэдний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байна.
Уг үйл баримт болж байх үед энэ байдлыг таслан зогсоохоор ирсэн уурхайн хамгаалалтын албаны дарга *******ыг өөрийн гарт байсан шар эрээн иштэй хутгаар 20 удаа хутгалж 6 удаа хүзүүний баруун хажуу хэсгийн булчин, мэдрэл, гүрээний артери, венийн судас, бамбайн булчирхайг гэмтээсэн, цээжний хөндий рүү нэвтэрсэн зүрх, уушгийг гэмтээсэн шархны улмаас хохирогч нь хурц цус алдалтын шокт орж амь насыг нь хохироосон байна.
Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргүүдийг үйлдэхдээ хайч болон өөрийн биеэс гаргаж ирсэн шар эрээн иштэй хутгыг ашигласан болох нь тогтоогдсон бөгөөд хүнийг олон тооны шарх үүсгэж амь насыг нь онц хэрцгийгээр хохироосон байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ыг хоёр түүнээс дээш хүний эрүүл мэндэд хайч болон хутгаар хөнгөн хохирол санаатай учруулсан, олон тооны шарх үүсгэж онц харгис хэрцгийгээр хүнийг алсан болох талаар нотлох баримт хангалттай цугларсан, түүнийг гэм буруутайд тооцоход нотлох баримт хүрэлцээтэй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч ыг хоёр ба түүний олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.
Энэ үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнд эрүүгийн хариуцлагыг тус тус хүлээлгэлээ.
Шүүгдэгч ******* нь хүндээр доромжлогдож, бусдын заналхийлэлд өртөж хүнийг алсан гэж мэдүүлж байгаа боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, сэтгэцийн шинжээчийн дүгнэлтээр сэтгэл санаа хүчтэй цочрон давчдсан гэх нь үгүйсгэгдсэн харин шүүгдэгч ******* нь архидан согтуурч, бусдыг айлган сүрдүүлэх зорилгоор хутгыг биедээ авч явсаны улмаас хүний эрүүл мэндийг болон хүний амь насыг санаатай хохироосон байна гэж дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* “Ширжир аранжин” уурхайн 8 тоот өрөөнд байсан хайчаар тийн шанааг зүсэж, хэвлий болон баруун нүдний доод зовхины зүсэгдсэн шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, шанаа, алга, баруун чамархайн хуйхны зүсэгдсэн, хохирогч ын баруун гуянд хутгалж хөнгөн хохирол санаатай учруулж улмаар шар иштэй хутгаар амь хохирогч *******ыг 20 удаа биед нь хутгалж, 6 удаа хүзүүний баруун хажуу хэсгийн булчин, мэдрэл, гүрээний артери, венийн судас, бамбайн булчирхайг гэмтээсэн, цээжний хөндий рүү нэвтэрсэн зүрх, уушгийг хутгалж алсан гэмт хэргийг үйлдсэн байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ хайч болон өөрийн өмдний арын халааснаас шар иштэй хутга гаргаж ирж ашигласан бөгөөд уг хайч болон хутгыг хэргийн газрын үзлэгийн явцад хураан авч улмаар Прокурор нь 2022 оны 12 дугаар сарын 13-ний өдөр хайч хутгыг хураан авсан мөрдөгчийн тогтоолыг хүчинтэйд тооцсон тогтоол гаргасан байна.
Уг ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3, 22.4 дүгээр зүйлийн 1, 2, 5.1-д заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна гэж дүгнэлээ.
Харин хэрэгт заазуур ногоон иштэй хутгыг хураан авсан байсан бөгөөд дээрх зүйлс нь хэргийн газрын үзлэг хийх явцад үйл баримт болсон өрөөний орны гудасны доор байсан тул шинжилгээ хийлгэхээр хураан авсан байна.
Уг заазуур болон ногоон иштэй хутга нь шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан гэх зэвсэг биш болох нь тогтоогдсон бөгөөд заазуур болон ногоон иштэй хутгыг ирлэх зорилгоор хадгалж байсан байна.
Мөн хэрэгт хэргийн газрын үзлэгээр шүүгдэгч ын өмсөж байсан гэх дээл 1 ширхэг, куртик, өмд болон тухайн хэрэг учрал болсон гэх газарт байсан кардонон цаас, аяганы хагархай, шилэн рунк, Хараа нэртэй архины шил 1 ширхэг зэрэг нь гэмт хэргийн шууд эд мөрийн баримт биш боловч тухайн зүйлсийг шинжилгээ хийлгэх зорилгоор хураан авсан байна.
Мөн 8 ширхэг биологийн дээжийг шинжилгээ хийлгэхээр хураан авсаныг эд мөрийн баримтаар тус тус тооцсон байна.
Шүүгдэгч ыг гэм буруутайд тооцохдоо шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч ын “...******* нь 2 хүний биед хүнд хөнгөн хохирол учруулсан, мөн эрдэнэт 1 хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн учир түүнийг гэм буруутай гэж иргэний хувьд үзэж байна” гэж дүгнэлт гаргасаныг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч ыг гэм буруугүй гэж дүгнэлт гаргаагүй тул шүүх иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Учир нь иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч нарыг гэм буруугүй гэж дүгнэлт гаргасан тохиолдолд уг үндэслэлийг няцаасан талаарх хууль зүйн үндэслэл, дүгнэлтийг шүүх хийх болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч байгууллага “Шижир аранжин “ ХХК-ийн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс “шүүгдэгч ын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцан төлөх ёсгүй, ******* нь тухайн компанийн ажилтан биш” гэсэн тайлбарыг илэрхийлсэн байна.
1 дүгээр хавтаст хэргийн 172 дугаар талд Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сараас 2022 оны 12 дугаар сар хүртэл “Шижир аранжин” ХХК-иас цалин хөлс авч байсан талаарх нотлох баримт, мөн 2021 оны 09 дүгээр сарын 01, 2022 оны 01 дүгээр сарын 02-ний өдөр “Шижир аранжин” ХХК-д туслах нягтлан бодогч, шлюз авагч ажлыг тус тус хавсран гүйцэтгүүлж байсан талаар нотлох баримт 1 дүгээр хавтаст хэргийн 204-210 дугаар талд шүүгдэгч ын ажлын байрны тодорхойлолтын бусад үүрэг гэсэн заалтад туслах нягтлан бодогч нь “ажлын шаардлагаар уурхайд ажиллах, шаардлагатай тохиолдолд уртасгасан цагаар болон амралтын өдрүүдэд ажиллах” талаар заажээ.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь “Шижир аранжин” ХХК-ийн үндсэн ажилтан бөгөөд уурхайд бусад ажил үүрэг гүйцэтгэж байсан гэж үзэхээр байна.
Шүүгдэгч ******* нь уурхайд ажил үүрэг гүйцэтгэж байхдаа гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон үндэслэлээр “Шижир аранжин” ХХК-г иргэний хариуцагчаар татаж тогтоосон мөрдөгчийн тогтоолыг үндэслэлтэй байна гэж дүгнэж иргэний хариуцагч байгууллагын төлөөлөгч , түүний өмгөөлөгч нараас гаргасан иргэний хариуцагчаар тогтоосон тогтоолыг хүчингүй болгох тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.
Харин иргэний хариуцагч байгууллага “Шижир аранжин” ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр буюу гэмт хэрэг гарсан өдөр 22/23 дугаар тушаал гаргаж шүүгдэгч *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал гаргасан нь иргэний хариуцагч байгууллага “Шижир аранжин” ХХК-аас гаргуулах төлбөрөөс чөлөөлөгдөх хуулийн үндэслэлгүй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч ******* нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасан “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу... үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдлээрээ бусдад гэм хор учруулсан” гэж дүгнэж шүүх Иргэний хариуцагч “Шижир аранжин “ ХХК-иас Иргэний хуулийн 498.1-д заасан “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.” гэж зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас нэхэмжилсэн нэхэмжлэлийг гаргуулж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч т нь нэхэмжлэх зүйлгүй талаар тус тус илэрхийлсэн тул шүүгдэгч ыг хохирогч болон т нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.
Амь хохирогч *******ын хууль ёсны төлөөлөгч *******ээс оршуулгын зардал 40.848.395 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүх оршуулгын бусад зардал гэх хэсэгт 3-33 дугаар талд авагдсан хүнс, хойтын буян ном гэх зардал, иргэний хариуцагч байгууллагаас олгосон гэх 7.500.00, хоёр өмгөөлөгчийн зардал 8.500.000 төгрөг нийт 19.188.622 төгрөгийг тус тус хасаж, 21.659.773 төгрөгийн оршуулганы зардлыг иргэний хариуцагч байгууллага “Шижир аранжин” ХХК-аас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Оршуулгын бусад зардал хэсгээс хасагдсан хэсгийн үнийн дүнг хэлэлцэхгүй орхиж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь “Шижир аранжин” ХХК-г холбогдуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь амь хохирогч *******ыг үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан тул 31.099.860 төгрөг, гэмт хэргийн улмаас нас барсан *******ын гэр бүлийн гишүүн *******т 431.942 төгрөгийг сар бүр гаргуулж олгохыг хүсэлтийг тус тус гаргажээ.
Шүүх Баянхонгор аймгийн Хөдөлмөр Халамжийн үйлчилгээний газрын улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 08-ний 07816, 02/086/01 дугаартай: “Амь хохирогч *******ын цогцосноос авсан цусанд 4.8 хувь промилли спиртийн агууламж илэрсэн ба энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэх шинжээч эмчийн дүгнэлтийг үндэслээд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.2 дахь / хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөн болон согтууруулах ундаа ....хэрэглэсэний улмаас осолд өртсөн....тохиолдолд орон тооны бус байнгын комисс нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актад энэ тухай тусгайлан тэмдэглэнэ / дагуу тэмдэглэсэн байна.
Энэхүү дүгнэлт нь “Шижир аранжин” / РД 5319331 / ХХК-ийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комиссын 2023 оны 06 дугаар сарын 06-ний өдөр үйлдсэн үйлдвэрлэлийн осол хурц хордлогын актын салшгүй бүрэлдэхүүн хэсэг байна. Гэх дүгнэлт / 3-р хх-ийн 31 /,
Мөн Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон 2023 оны 06 дугаар сарын 06-ний өдрийн комиссын: “Осолдогч нь хөдөлмөрийн гэрээ байгууллагын дотоод журам гэх мэт холбогдох хууль, дүрэм журмыг зөрчиж баг хамт олондоо эхэлж архи өгч улмаар маргалдаж, гэмт хэрэг гарч осолдогч нас барсан.
Осолдогч их хэмжээгээр согтож холбогдох дүрэм, журам зөрчиж / ажлын байран дээр / гэмт хэрэг гарах нөхцөл бүрдүүлсэн тул үйлдвэрлэлийн осол гэж үзэхгүй гэх дүгнэлт / зэргийг үндэслэн амь хохирогч *******ыг үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан тул 31.099.860 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл, гэмт хэргийн улмаас нас барсан *******ын гэр бүлийн гишүүн *******т 431.942 төгрөгийг сар бүр олгох тухай тус тус нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь иргэний хариуцагч байгууллага “Шижир аранжин” ХХК-аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ээс сэтгэцэд учирсан гэмт хорын нөхөн төлбөр 82.500.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Учир нь СЭМҮТ-ийн шинжээч эмч нарын 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 621 дугаартай шинжээч нарын: 1. ******* нь уг гэмт хэрэг гарахаас өмнө сэтгэцэд өөрчлөлт орж байсан гэх эмнэлгийн бичиг баримт үгүй байна. 2. *******ийн нөхөр ******* бусдад алагдсаны улмаас хохирогчийн сэтгэцэд F43.2 буюу Стрессийн шалтгаант дасан зохицохын эмгэг үүссэн байна. Уг эмгэг нь сэтгэцийн түр зуурын өөрчлөлт юм....” гэх дүгнэлтээр энэ гэмт хэргийн улмаас буюу *******ийн нөхөр ******* бусдад алагдсаны улмаас түүний сэтгэцэд түр зуурын өөрчлөлт орсон болох нь тогтоогдож байна.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40.1-д Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг/Хүний амьд явах эрхийн эсрэг/... -д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана. Мөн хуулийн 40.2-д Шинжилгээний байгууллага сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргахдаа дараах нөхцөлийг харгалзан үзнэ, 40.2.1-д хохирогч нь энэ хуулийн 40.1-д заасан гэмт хэргийн хохирогч байх, эсхүл хохирогч нас барсан бол хохирогчийн гэр бүлийн гишүүн байх; мөн хуулийн 40.2.2-д энэ хуулийн 40.1-д заасан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд түр зуурын, эсхүл байнгын шинжтэй өөрчлөлт орсон байх; мөн хуулийн 40.2.3-д .хохирогчийн сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон байх.гэж хуульчилсан бөгөөд Хууль зүй дотоод хэргийн сайд Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалаар баталсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргах журмын 2.5-д “Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгана” гэж журамласан байна.
Мөн Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 25 дугаар тогтоолоор баталсан нөхөн төлбөр төлүүлэх жишиг аргачлалын 3.3-д “хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр...хохирогчид аль ашигтайгаар тогтооно” гэж тайлбарласан байна.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 3273 төгрөг 81 мөнгө буюу сард 550.000 төгрөг болгож нэмэгдүүлэхээр Үндэсний хорооноос тогтоосон байна.
Иймд шүүх Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн сэтгэцэд түр зуурын өөрчлөлт орсон гэх дүгнэлтийг үндэслэн түүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 82.500.000 төгрөгөөр тогтоож, уг 82.800.000 төгрөгийг иргэний хариуцагч байгууллага “Шижир аранжин” ХХК-аас / регистрийн дугаар РД 5319331 / гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Шүүх иргэний хариуцагч байгууллага “Шижир аранжин” ХХК-аас нийтдээ 104.159.773 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Харин иргэний хариуцагч байгууллага “Шижир аранжин” ХХК нь өөрт учирсан хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар гэм буруутай этгээд *******ас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шаардан гаргуулах эрхтэй бөгөөд иргэний хариуцагч нь энэ хэрэгт зөвхөн хохиролтой холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон 308 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцлоо.
Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн”-нийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүнийг онц харгиж хэрцгийгээр алах, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан хоёр түүнээс дээш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал Прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 17 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд зааснаар 17 жилийн хугацаагаар хорих ял дээр зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 17 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдууллаа.
Харин шүүгдэгч ******* нь урьд нь Өвөрхангай аймгийн сум дундын шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 27-ний өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-д зааснаар 15 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялаа эдэлж байгаад Багануур дүүргийн 2021 оны 07 дугаар сарын 05-ний өдрийн 70 дугаартай захирамжаар 2 жил 05 сар 14 хоногийн ялыг хугацаанаас өмнө сулласан бөгөөд шүүгдэгч ******* нь хугацаанаас өмнө сулласан 2 жил 05 сар 14 хоногийн ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр хүнийг алах, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн тул шүүхээс оногдуулсан 17 жил 03 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 05 сар 14 хоногийн ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг 19 жил 08 сар 14 хоногийн хугацаагаар тогтоолоо.
Шүүх шүүгдэгч *******д оногдуулсан 19 жил 08 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хайч 1 ширхэг хүнийг алахад ашигласан шар иштэй хутга 1 ширхэг болон уг хэрэгт хамааралгүй хэргийн газрын үзлэг хийх явцад хураан авсан ногоон иштэй хутга 1 ширхэг заазуур 1 ширхэг болон хэргийн газрын үзлэгийн явцад хураан авч шинжилгээ хийсэн дээл 1 ширхэг, куртик 1 ширхэг, өмд 1 ширхэг, биологийн дээж 8 ширхэг, кардон цаас 1 ширхэг, аяганы хагархай 6 ширхэг, “Хараа” нэртэй архины шил 1 ширхэг, шилэн рунк 1 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******н Баттулгыг хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, хоёр түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******н Баттулгыг арван долоон / 17 / жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******н Баттулгыг гурван / 03 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.3-д заасаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан арван долоон / 17 / жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар гурван / 03 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож гурван сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний ялыг арван долоон жил гурван / 17 жил 3 / сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ын өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн хоёр жил таван сар арван дөрөв / 2 жил 5 сар 14 / хоногийн ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан арван долоон жил гурван / 17 жил 3 сарын / хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг арван есөн жил найман сар арван дөрөв / 19 жил 8 сар 14 / хоногийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ын энэ хэргийн учир цагдан хоригдсон 308 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д арван есөн жил найман сар арван дөрөв / 19 жил 8 сар 14 / хоногийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
7. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар амь хохирогч ******* нас барсны улмаас гарсан оршуулгын зардал хорин нэгэн сая зургаан зуун тавин есөн мянга долоон зуун далан гурван / 21.659.773 / төгрөгийг иргэний хариуцагч байгууллага “Шижир-Аранжин” ХХК / регистрийн дугаар 5319331 /-с гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу наян хоёр сая таван зуун мянган / 82.500.000 / төгрөгөөр тогтоосугай.
9. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар иргэний хариуцагч “Шижир-аранжин” ХХК-аас 82.500.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан ажилтанд олгох төлбөр 31.099.860 төгрөг гэм хорын хохирол сар тутам олгох 431,442 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тэдгээрийн өмгөөлөгч нар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар иргэний хариуцагч байгууллага “Шижир аранжин” ХХК-ас нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогч т, нарт төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч ын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан гэх шар иштэй хутга 1 ширхэг, хайч 1 ширхэг, хэргийн газрын үзлэгээр хураан авсан ногоон иштэй хутга 1 ширхэг заазуур 1 ширхэг, хэргийн газрын үзлэгийн явцад хураан авсан биологийн дээж 8 ширхэг, өмд 1 ширхэг, куртик 1 ширхэг, кардонон цаас 1 ширхэг, аяганы хагархай 3 ширхэг, хараа нэртэй архины шил 1 ширхэг, шилэн рунк 1 ширхэг, дээл 1 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгасугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА