| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Туяа |
| Хэргийн индекс | 178/2019/0000/Э |
| Дугаар | 10 |
| Огноо | 2020-02-11 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | т.Өсөхболд |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 10
*******, ******* нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дамба даргалж, шүүгч М.Нямбаяр, Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, прокурор Т.Өсөхболд, нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нарыг оролцуулан
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2019/ЦТ/06 дугаар цагаатгах тогтоолтой, *******, ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч шүүгч Н.Туяагийн илтгэснээр нээлттэйгээр хянан хэлэлцэв.
1. Монгол улсын иргэн, 1965 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 53 настай, бүрэн дунд боловсролтой, эрэгтэй, урьд ял шийтгэлгүй ******* овогт *******гийн Баасандорж,
2. Монгол улсын иргэн, 1969 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ын Нэргүй
*******, ******* нар нь бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр “ ” хэмээх газарт гар аргаар газар ухаж, чулуу шороо зэргээс алт хайж, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэрэгт холбогджээ.
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “ Шүүгдэгч ******* овогт *******гийн Баасандорж, ******* овогт *******ын Нэргүй нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******, ******* нарыг цагаатгаж, Эрүүгийн ******* дугаартай эд мөрийн баримтаар хураагдсан generator gasoline engine гэсэн бичиглэлтэй мотор нэг ширхэг, 64 см урттай 24 см өргөнтэй улбар шар өнгийн мулдак, хойд хэсэг нь шар өнгөтэй, урд талаараа ногоон өнгөтэй 1 ширхэг мулдак, мулдакны хошуу нэг ширхэг зэргийг иргэний нэхэмжлэгч Г.Нямдэлэгт олгож, 2 ширхэг хүрз, нэг ширхэг хуванцар сав, чулуу бутлагч төмөр 2 ширхэг, чулуу бутлах нүдүүр нэг ширхэг, цагаан өнгийн 50 кг багтаамжтай уутанд хийсэн 15 кг чулуу зэргийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч *******, ******* нарын хөрөнгө битүүмжлээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүгдэгч *******, ******* нарт хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт дараах зүйлийг тусгана:
1.1-д шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, түүнийг нотолж байгаа нотлох баримтын агуулга
1.2-д шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар нь алт олборлохоор эрэн хайгуул хийсэн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. *******, ******* нарыг заавал яллах гээд байгаадаа биш Зөрчлийн тухай хуульд зааснаар шийдвэрлэх гэхээр Зөрчлийн тухай хуульд өнгөт чулууг тусгай зөвшөөрөлгүйгээр олборлосон бол зөрчилд тооцохоор заасан байгаа. Харин алт металлд ордог учраас Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэх боломжгүй юм. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг дүгнэж үзэхэд цагаатгах тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх уг хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх хангалттай үндэслэл байгаа тул *******, ******* нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч *******, ******* нарыг цагаатгасан анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч нар нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрж хайсан, олборлосон нь нотлогдоогүй тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийтгэх тогтоол, хэрэгт цугларсан баримтуудыг прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
******* аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр “ ” хэмээх газарт гар аргаар газар ухаж, чулуу шороо зэргээс алт хайж, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан, хууль бусаар газрын хэвлийд халдсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх шүүгдэгч *******, ******* нарын үйлдэлд гэм буруу байгаа хэдий ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг төгс бий болгоогүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******, ******* нар нь тухайн газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан эсэх хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, шүүгдэгч *******, ******* нар нь ******* аймгийн ******* сумын багийн нутаг хэмээх газар ухсан үйл баримт тогтоогдсон хэдий ч уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан ... тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан ... гэх гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасан... эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч , шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ... гэсэн гэм буруугүйд тооцох зарчмыг удирдлага болгон шүүгдэгч *******, ******* нарт ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч *******, ******* нарыг “тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.” гэж дүгнэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлан шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүйгээс гадна, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.
Шүүх цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт хэргийг хэрэгсэхгүй болгосон эхний үндэслэлдээ шүүгдэгч *******,******* нарын үйлдлийн улмаас байгаль орчин экологид хэдий хэмжээний хохирол учирсан болохыг тогтоогоогүй,гэсэн бол дараагийн үндэслэлдээ тухайн газар нөхөн сэргээлт хийгдсэн тул экологи эдийн засгийн үнэлгээг тогтоох боломжгүй гэх дүгнэлтийг шинжээч гаргасан тул шүүгдэгч *******, ******* нарын үйлдэлд гэм буруу байгаа хэдий ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг төгс бий болгоогүй гэж дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******, ******* нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан хууль бусаар газрын хэвлийд халдсан гэм буруу байгаа боловч гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, бодит хохирол учруулаагүй гэж дүгнэжээ. Анхан шатны шүүхийн энэ дүгнэлт нь шүүгдэгч нарын үйлдэл нотлогдсон боловч гэмт хэрэгт тооцохгүй хэмээн өмнөхөө үгүйсгэсэн дүгнэлт хийсэн нь “шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой ...байх” хуулийн шаардлагыг зөрчжээ.
Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн тогтоохдоо нотлох баримтын шинж чанар, тэдний хоорондын болон хэргийн хамаарал, хуульд заасан арга хэрэгсэл шаардлагын дагуу цугларсан эсэхийг дүгнэж, улмаар баримтуудыг харьцуулан шинжилж, эсрэг болон холбогдогчтой нэг ашиг сонирхолтой байж болох гэрчүүдийн мэдүүлгийн агуулга, нотолгооны тэнцвэр, хэргийн байдалтай хэрхэн уялдаж байгаа зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлдэг. Өөрөөр хэлбэл, хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой байж болохоор гэрч Ш.Ерболот,Г.Нямдэлэг,Ш.Айбол, Ц.Дүгэрсүрэн,Х.Ергайвыл,Ш.Нурланбек,Е.Хуанбек, Х.Муса, Г.Цэндсүрэн, Б.Бахболат нарын мэдүүлгүүдийг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан судалж, нягтлан шалгаагүй, тэдгээрийн мэдүүлгүүдийг үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой заалгүйгээр зөвхөн гэм буруугүйд тооцох зарчимд тулгуурлан хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Анхан шатны шүүх “шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал,түүнийг нотолж байгаа нотлох баримтын агуулга,шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга,нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой,хууль ёсны гэж үзсэн эсхүл улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана.” Гэж заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн1.1,.1.2 дахь заалтуудыг зөрчсөн байна.
Эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгон, шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүхийн цагаатгах тогтоол нь бичиг техникийн алдаатай байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2019/ЦТ/06 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1.-д зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч *******, ******* нар урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан,эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДАМБА
ШҮҮГЧИД М.НЯМБАЯР
Н.ТУЯА