Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
Хэргийн индекс | 175/2022/0171/Э |
Дугаар | 2022/ШЦТ/178 |
Огноо | 2022-10-05 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/178
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.М* даргалж,
Улсын яллагч А.Э*,
Нарийн бичгийн дарга Б.Б*
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э*,
Шүүгдэгч Б.Ц******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “ Б ” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б******* Ц*******д холбогдох эрүүгийн 2231003440192 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19** оны 07 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн, * настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэж*ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Хушаат сумын * оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх Б******* овогт Б******* Ц*******, /РД:*******/;
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ц******* нь согтуугаар 2022 оны 08 дуаар сарын 02-ны орой Хушаат сумын 2 дугаар баг, 3-17 тоотод Б.Б******* маргалдаж өгзгөн тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц******* мэдүүлэхдээ: “... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа мэдүүлэг өгөхгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Б******* мэдүүлэхдээ: “...Ц******* авдрын урд шээж байсан. Чи яаж байна аа гээд би нуруу руу нь гараараа цохиод гар гэсэн. Тэгсэн Ц******* агаа ус байна уу гэж хэлэхээр нь 20-ын саванд ус байгаа шанаганд хийгээд уу гэж хэлсэн. Тэгээд буруу хараад орлуугаа орох гэтэл миний өгзөгрүү хутгаар 1 удаа хатгасан. Би гараараа хүртэл цус урсаж байсан. Би шууд гэрээсээ гараад намайг хүн хутгалчихлаа гээд орилсон. Тэгсэн дүү охин Н******* гэрлүүгээ орж байсан. Энэ үед хүргэн ах, Г******* гарч ирээд юу болсныг асуусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Г******* мэдүүлэхдээ: “...2022 оны 08 сарын 02-ны орой би гэртээ байсан. Гэтэл урд талын хашаанд эхнэрийн дүү Б******* хашаан дотроо орилоод байсан. Гайхаад хашаанд нь яваад ортол Б******* би хутгалуулчихлаа гээд орилж байсан. Хаанаа яаж хутгалуулсан бэ гэхэд хар Ц*******д хутгалуулчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 13 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Н мэдүүлэхдээ: “...Хушаат сумын иргэн Г******* нь манай ахыг Ц******* бөгс рүү нь хутгалсан байна. Тэгэхээр нь би Б*******г эмнэлэгт хүргэж, Ц*******ийг машиндаа суулгаад аваад ирлээ гэж хэлсэн. Ц*******ээс юу болсон талаар асуухад согтуу байсан. Түүний дараа Б*******гийн гэрт очиж үзлэг хийхэд усан дотор хутга байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 28 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.О “...Гаднаас манай нөхөр орж ирээд Б*******, Ц*******д хутгалуулчихлаа гээд орилоод байсан гэж хэлсэн. Тэгээд би гараад харахад Б*******гийн өмд хэсэгт цус болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дахь тал/,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дүгээр сарын 04-ний өдрийн 321 дугаартай “...Б.Б*******гийн биед өгзөгний зүүн хэсэгт хатгагдсан шархтай, цус хуралтын зөөлөн эдийн няцралтын үйлчлэлээр тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 23-24 дэх тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 3 дугаар тал/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 5-7 дугаар тал/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 8 дугаар тал/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 25-26 дугаар тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:
Зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 27 дугаар тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 36-38 дугаар тал/,
Хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн баримт /хх-ийн 53 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Ц******* нь согтуугаар 2022 оны 08 дуаар сарын 02-ны орой Хушаат сумын 2 дугаар баг, 3-17 тоотод Б.Б******* маргалдаж өгзгөн тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Б******* мэдүүлэхдээ: “...Ц******* авдрын урд шээж байсан. Чи яаж байна аа гээд би нуруу руу нь гараараа цохиод гар гэсэн. Тэгсэн Ц******* агаа ус байна уу гэж хэлэхээр нь 20-ын саванд ус байгаа шанаганд хийгээд уу гэж хэлсэн. Тэгээд буруу хараад орлуугаа орох гэтэл миний өгзөгрүү хутгаар 1 удаа хатгасан. Би гараараа хүртэл цус урсаж байсан. Би шууд гэрээсээ гараад намайг хүн хутгалчихлаа гээд орилсон. Тэгсэн дүү охин Н******* гэрлүүгээ орж байсан. Энэ үед хүргэн ах, Г******* гарч ирээд юу болсныг асуусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Г******* мэдүүлэхдээ: “...2022 оны 08 сарын 02-ны орой би гэртээ байсан. Гэтэл урд талын хашаанд эхнэрийн дүү Б******* хашаан дотроо орилоод байсан. Гайхаад хашаанд аваад ортол Б******* би хутгалуулчихлаа гээд орилж байсан. Хаанаа яаж хутгалуулсан бэ гэхэд Хар Ц*******д хутгалуулчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 13 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Н мэдүүлэхдээ: “...Хушаат сумын иргэн Г******* нь манай ахыг Ц******* бөгс рүү нь хутгалсан байна. Тэгэхээр нь би Б*******г эмнэлэгт хүргэж, Ц*******ийг машиндаа суулгаад аваад ирлээ гэж хэлсэн. Ц*******ээс юу асуухад согтуу байсан. Түүний дараа Б*******гийн гэрт очиж үзлэг хийхэд усан дотор хутгэ байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 28 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.О “...Гаднаас манай нөхөр орж ирээд Б******* Ц*******д хутгалуулчихлаа гээд орилоод байсан гэж хэлсэн. Тэгээд би гараад харахад Б*******гийн өмд хэсэгт цус болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дахь тал/,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дүгээр сарын 04-ний өдрийн 321 дугаартай “...Б.Б*******гийн биед өгзөгний зүүн га хэсэгт хатгагдсан шархтай, цус хуралтын зөөлөн эдийн няцралтын үйлчлэлээр тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 23-24 дэх тал/ зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Ц*******ийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.Ц*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Б.Ц******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын газраас Б.Ц*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт:...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж тус тус хуульчилсан байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ц******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б*******гаас нэхэмжилсэн эмчилгээний зардал буюу хохирлыг барагдуулсан зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Б.Ц*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас: ...Шүүгдэгч Б.Ц*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг шийтгэлийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан байна.
Шүүгдэгч Б.Ц*******д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.Ц******* нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж ,торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Хохирогч Б.Бямба нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн баримт ирүүлсэн /хх-ийн 53 дугаар тал/ , хохирогчийн нэхэмжилсэн эмчилгээний зардлыг төлсөн / хх-н 52 дугаар тал / зэрэг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Ц*******ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслахад даалгах нь зүйтэй байна.
Энэ хэгийн улмаас битүүмжлэгдсэн эд хөрөнгө, хураагдан ирсэн бичиг баримт байхгүй, цагдан хоригдсон хоноггүй бөгөөд шүүгдэгч Б.Ц*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б******* овогт Б******* Ц*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б******* Ц*******ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Ц*******ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Ц******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Шүүгдэгч Б.Ц******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ