| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00302/и |
| Дугаар | 284 |
| Огноо | 2020-04-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 284
2020 оны 04 сарын 09 өдөр Дугаар 139/ШШ2020/00284 Дундговь аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д аймгийн Б сумын 2-р баг, Энгэр ус гэх газар оршин суух, Б овогт Д-гийн Д /ЗБ /-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00302/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дашцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д овогтой Д миний бие Дундговь аймгийн Баянжаргалан суманд 1966 онд төрсөн. Энэ жил 54 нас хүрч байна. Улсад 23 жил ажилласан юм. Үүнээс 1982 оны 7 сарын 5-наас 1993 оны 4 сарын 30-ныг хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд малчнаар ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр тамга, тэмдэг, бичилтийн зөрчилтэй болоод байна. Би 1984 оны 6 сараас 1987 оны 6 сарын хооронд цэргийн алба хаасан юм. Иймд тухайн үед ажиллаж байсан гэрчүүдийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон бусад баримтуудыг үндэслэн 1982 оны 7 сарын 5-наас 1984 оны 6 сарын 22-ны өдрийг хүртэл, 1987 оны 6 сарын 22-ны өдрөөс 1992 оны 11 сарын 04-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд малчнаар, 1992 оны 11 сарын 04-ний өдрөөс 1993 оны 4 сарын 30-ны өдрийг дуустал Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал ХК-нд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Дашзэгвийн Д нь тус шүүхэд ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Д.Д гуай 54 нас хүрч байгаа. Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд 1982 оны 7 сарын 5-наас 1984 оны 6 сарын 22-ныг хүртэл, 1987 оны 6 сарын 22-ноос 1992 оны 11 сарын 4-нийг хүртэл малчнаар ажиллаж байсан. 1992 оны 11 сарын 4-ний өдөр Ардын жаргал нэгдэл нь Ардын жаргал ХК болж өөрчлөгдсөн. Энэ компанид мөн малчнаар ажиллаж байсан. Тухайн үед ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтрүүд нь тамга тэмдгийн болон бичилтийн зөрчилтэй тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлага үүссэн. Иймд 1982 оны 7 сарын 5-наас 1984 оны 6 сарын 22-ныг хүртэл, 1987 оны 6 сарын 22-ноос 1992 оны 11 сарын 4-нийг хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд 1992 оны 11 сарын 4-нөөс 1993 оны 4 сарын 30-ныг хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал ХК-д тус тус малчнаар ажиллаж байсныг тогтоолгох нэхэмжлэл гаргасан гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Д нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
-“Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд 1982 оны 07 сараас 1994 оны 04 сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан тухай баримт байхгүй учир Д овогтой Дтай холбогдох лавлагаа гаргах боломжгүй” болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2020 оны 03 сарын 27-ны өдрийн 242 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Дундговь аймгийн Баянжаргалан сумын 2 дугаар багийн Засаг даргын 2020 оны 03 сарын 25-ны өдрийн 35 дугаартай тодорхойлолт /хэргийн 4-р хуудас/
-Дундговь аймгийн татварын хэлтсийн 2020 оны 1 сарын 28-ны өдрийн 08/171 дугаартай “ Тус аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал” нэгдэл нь 1956 оны 2 сарын 22-нд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаад 1991 оны 4 сарын 25-нд улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн 1992 оны 11 сарын 4-нд “Ардын жаргал” хувьцаат компани болон өөрлөгдсөн талаарх тодорхойлолт /хэргийн 6-р хуудас/
-Батлан хамгаалах яамны төв архивын 2008 оны 08 сарын 20-ны өдрийн 4389 дугаартай Дашзэвгийн Д БХЯ-ны сайдын 1984.05.02-ны өдрийн н/165 дугаар тушаалаар Дундговь аймгаас 1984.06.05-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж ирж Ардын армийн 277 дугаар ангид алба хааж дүүргээд 1987.06.15-ны өдөр н/234 дүгээр тушаалаар 1987.06.22-ны өдөр 559699 дугаарын үнэмлэхтэй халагдсан гэх тодорхойлолт /хэргийн 7-р хуудас/
-Дашзэвгийн Дд 1992 оны 4 сарын 09-ний өдөр Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 9-р хуудас/
-Дашзэвгийн Дд 1982 оны 6 сарын 17-ны өдөр Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 10-11 хуудас/
-Дундговь аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын тамгын газраас 2020 оны 03 арын 24-ний өдрийн 11 дугаартай лавлагаа /хэргийн 12-р хуудас/
-Д.Дд Ардын жаргал нэгдлээс 1989 оны 11 сарын 06-ны өдөр олгосон баярын бичиг /хэргийн 15-р хуудас / баримтууд болно.
Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Д.Д нь 1982 оны 7 сарын 5-наас 1984 оны 6 сарын 22-ны өдрийг хүртэл, 1987 оны 6 сарын 22-ны өдрөөс 1992 оны 11 сарын 04-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд малчнаар, 1992 оны 11 сарын 04-ний өдрөөс 1993 оны 4 сарын 30-ны өдрийг дуустал Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал ХК-нд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Д-ийн Д /ЗБ / нь 1982 оны 7 сарын 5-ны өдрөөс 1984 оны 06 сарын 22-ны өдрийг хүртэл, 1987 оны 06 сарын 22-ны өдрөөс 1992 оны 11 сарын 04-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд, 1992 оны 11 сарын 04-ний өдрөөс 1993 оны 4 сарын 30-ны өдрийг дуустал Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал ХК-нд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.У