| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2023/0181/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/234 |
| Огноо | 2023-11-13 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | М.Оюунбат |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/234
Монгол Улсын нэрийн өмнөөс
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: М.Оюунбат,
Нарийн бичгийн дарга: Б.Бадамсүрэн,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2214002640120 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, / РД: /,
Мөн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Далтын Овоолго” гэх газарт техник хэрэгсэл ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр 0,02 га талбайд хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуулыг явуулж байгаль орчинд 6,206,530 төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Далтын Овоолго” гэх газарт техник хэрэгсэл ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр 0,03 га талбайд хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуулыг явуулж байгаль орчинд 10,740,295 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би дүгнэлттэй талбай дээрээ ажилласан, өмнө эвдрэлтэй газар дээр 2018 онд 5 жилийн хугацаатай бичил уурхай үйл ажиллагаа явуулах дүгнэлт гаргуулж байсан. Миний үйл ажиллагаа явуулсан Галуут сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Далтын овоолго" гэх газар нь өмнө эвдэрсэн газар байсан болохоор 2018 онд Ашигт малтмал газрын тосны газраас дүгнэлт гаргуулж байсан юм. Миний үйл ажиллагаа явуулсан гэх газар нь дүгнэлттэй газар байсан. Би үйл ажиллагаа явуулах гэж байгаа талаараа ГалууТ сумын засаг даргатай гэрээ хийсэн боловч нөхөрлөлийн ахлагч нь гарын үсэг зураагүй байсан юм аа. Тэрнээс бол Галуут сумын засаг даргатай гэрээ хийсэн байсан. Миний үйл ажиллагаа явуулахдаа ашигласан гэх техник хэрэгслүүд нь хэний эзэмшигчийнх гэдгийг нь би мэдэхгүй...гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 182-183 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Би гэм бурууг хүлээж байна. Хохирлыг төлөх завсарлага өгнө үүгэв.
3. Хохирогч хууль ёсны төлөөлөгч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2022 оны 08 дугаар сарын үед Галуут сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Далтын овоолго гэх газарт очиж шалгаж байсан. Намайг шалгалтаар очих үед Далтын овоолго гэх газарт техник байрлуулсан байсан. Намайг шалгалтаар очих үед Далтын овоолго гэх газарт техник байрлуулсан үйл ажиллагаа явуулаагүй байсан. Манай сумаас ямар ч зөвшөөрөл өгөөгүй гэсэн. Надад одоо гомдол санал байхгүй. Шинжээчийн дүгнэлтээр гарч ирсэн байгаль орчны үнэлгээг гаргуулмаар байна. Өөр ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 39-40 /,
4. Хохирогч хууль ёсны төлөөлөгч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....******* нь манай сумын засаг дарга *******тай бичил уурхайн гэрээ хийсэн зүйл байхгүй. Тухайн газар ухагдсан газрууд нь бүгд эрүүл тэгш гадаргуутай газар байсан. Дээд хэсгээрээ хуучин овоолго шороотой байсан. Уурхайн дүгнэлт байхгүй ухагдсан газруудаас дээд хэсэгт дүгнэлт байдаг. Тухайн газар *******, *******, ******* гэх хүмүүс нь удаа дараа ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж зөвшөөрөлгүй цооног гаргаж ус ашиглаж удаа дараа эрүүл газар ухсан нь манай сумын газар нутагт ихээхэн хохирол учруулсан тул байгаль орчинд учруулсан хохирлыг нэхэмжилж байна....гэх мэдүүлэг /2-р хх-ийн 36-37/,
5. Иргэний нэхэмжлэгч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Тухайн газарт 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр сумын байгаль хамгаалагч , хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч , жолооч , экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч нарын хамт очиж өөрийн чиглэлийн хүрээнд хяналт шалгалтыг явуулж дуудлага мэдээлэл өгсөн. Тухайн газар нь сум орон нутагтай гэрээ байгуулаагүй, бичиг баримтын бүрдэлгүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан. Манай сумаас тухайн газартай гэрээ байгуулаагүй учир хатуу цэг, цэг солбилцол тавьж өгөөгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26-27 /,
....Манай сумын Сүмбэр 2 дугаар баг Далдын доод овоолго гэдэг газар *******, *******, ******* гэх хүмүүс нь удаа дараа ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж зөвшөөрөлгүй цооног гаргаж ус ашиглаж удаа дараа эрүүл газар ухсан нь манай сумын газар нутагт ихээхэн хохирол учруулсан. Учирсан хохирлыг мэргэжлийн байгууллагаар тогтоолгож гаргасан үнэлгээг нэхэмжилж байна эвдэгдсэн газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийлгэнэ...гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 41-42 /,
6. Иргэний нэхэмжлэгч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутаг “Далтын Овоолго” гэх газарт иргэн ******* хууль бусаар явуулсан үйл ажиллагаанаас болж мэргэжлийн байгууллагын тогтоосон хохирлын 1,172,635, 10,740,295 төгрөгүүдийн хохирол учруулж, нөхөн сэргээлтийн зардлууд болох 1,896,603, 302,404 төгрөгүүдийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 44-45 /,
7. Иргэний нэхэмжлэгч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Намайг Жи Эс Би капитал ББСБ ХХК-ийн захирлын тушаалаар хууль ёсны төлөөлөгчөөр томилсон байгаа нь 2022 оны 10 дугаар сарын 22- ны өдөр манай байгууллагад хандан 40,000,000 төгрөгийн зээл олгохыг хүссэн ба зээлдэгчийн хүсэлтэд үндэслэн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 40,000,000 төгрөгийг 83-15 УАВ улсын дугаартай өөрөө буулгагч тээврийн хэрэгсэл барьцаалсан зээл гаргаж өгсөн 83-15 УАВ улсын дугаартай өөрөө буулгагч тээврийн хэрэгслийг манай Жи Эс Би Капитал ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн байгаа мөн гэрээг дахин сунгасан байгаа. Манай байгууллага 83-15 УАВ улсын дугаартай өөрөө буулгагч тээврийн хэрэгсэл одоо хаана байгаа талаар мэдэхгүй байна. нь зээлээ хугацаандаа төлж байгаа 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дуусна. Иймд манай компани зүгээс 83-15 УАВ улсын дугаартай өөрөө буулгагч тээврийн хэрэгслийг улсын орлого болгох болон бусад этгээдээс шилжүүлж авсан тохиолдолд зээлийн гэрээний үлдэгдлийн тухайн үеийн байдлаар гаргуулан авч хохирлоо барагдуулж авах хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 51-52 /,
8. Иргэний нэхэмжлэгч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2017 оны 05 дугаар сарын 04-ний үед ******* надаас усны соруулах ноцоос болон ойр зуурын сэлбэг аваад нийт арван нэгэн сая төгрөгийн барьцаанд 59-70 УН улсын дугаартай Shandong Lunong маркийн авто ачигчаа миний нэр дээр шилжүүлээд надад тээврийн хэрэгслийн гэрчилгээ үлдээгээд одоо хүртэл мөнгөө өгөөгүй алга болсон байгаа. Би *******, ******* гэх хүмүүстэй хамтарч үйл ажиллагаа явуулсан зүйл байхгүй. *******, ******* нар нь надад хамтарч ажиллахаар санал тавиагүй би тэр хүмүүсийг сайн танихгүй мөнгөө олж авмаар байна. 59-70 УН улсын дугаартай Shandong Lunong маркийн авто ачигч надад одоогоор байхгүй би 40.000.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 56-57 /,
9. Иргэний нэхэмжлэгч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Надад тухайн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцоход татгалзах зүйл байхгүй. ******* гэх хүн нь нийт 6 том техник үнэлгээ хийгдсэн үнэлгээний зардал болох төлбөрөө төлөөгүй байгаа. Би ******* гэх хүний ашигласан гэх 2 ширхэг Хово маркийн машиныг 1 машиныг 150,000 төгрөгөөр нийт 2 хово 300,000 төгрөгөөр, 1 ширхэг ковш маркийн тээврийн хэрэгслийг 250,000 төгрөгөөр, 1 ширхэг экскаваторыг 250,000 төгрөгөөр, шороо угаах төхөөрөмжийг 100,000 төгрөгөөр, дизель моторыг 100,000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээ хийсэн нийт зардал нь 1,000,000 төгрөг болсон. Би ******* гэх хүний ашигласан гэх техник хэрэгслийг үнэлсэн тул одоо үнэлгээний зардал болох 1.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 61-62 /,
10. Иргэний нэхэмжлэгч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутаг, Далтын овоолго гэх газарт нэр бүхий иргэдийн үйл ажиллагаа явуулсан талбайд мөрдөгчийн тогтоолын дагуу шинжээчээр томилогдон ажиллаж Байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ гаргасан тул тус ажлын хөлс болох 3,000,000 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу ажлын хөлсийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 221-222 /,
....Би Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутаг, Далтын овоолго гэх газарт иргэн *******ын үйл ажиллагаа явуулсан талбайд мөрдөгчийн тогтоолын дагуу шинжээчээр томилогдон ажиллаж Байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ гаргасан тул тус ажлын хөлс болох 3,000,000 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу ажлын хөлсийг нэхэмжилж байна..гэх мэдүүлэг /2-р хх-ийн 46-47 /,
11. Иргэний нэхэмжлэгч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .... Би №М8А310392 дугаартай HYUNDAI маркийн 84-98 УБ улсын дугаартай экскаватороо түрээсээр өгсөн зүйл байхгүй манай дүү Баярсайхан нь экскаваторыг Баянбулаг сум руу ажилд явуулсан байсан юм. Тэгсэн Баярсайхан миний ажил эхлэх гээд байна гэхээр нь би манай хашаанд байгаа 84-98 УБ экскаваторыг түр аваад яв гээд өгч явуулсан. Би №N8А310392 дугаартай HYUNDAI маркийн 84-98 УБ улсын дугаартай экскаватороо 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгөөр үнэлж байна өмнө авч байсан ханшаа сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 51-52 /,
12. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 20-ны үед Галуут сумын 2 дугаар баг Далтын Овоолго гэдэг газар очиж хово бариад шороо зөөх үү хөлс мөнгийг нь өгнө гэдэг хүний техник байгаа юм тэр хүнтэй хөлсөө тохироод ир гэж ярихаар нь би тэгье гээд гэдэг хүнтэй ярьтал хөлсөө цөөхөн хоног гэж хэлээд 2,000,000 төгрөгөөр тохирч тухайн газар очтол ажил эхлээгүй байсан. Тухайн газар бэлтгэл ажилд нь туслаад 7 хоноод нэг шороо зөөдөг 83-15 УАВ улсын дугаартай шороо зөөх зориулалт бүхий хово машин хүлээж аваад Баянхонгор буцсан тэгээд 7 хоног нүүрс зөөж байгаад Баянхонгор аймгийн төвд гэртээ 10 хоноод байж байтал ******* зөвшөөрөл бүтсэн гээд буцаагаад дуудсан тэгээд би 10 дугаар сарын 05-ны үед очиж 2 өдөр шороо зөөж байтал шалгалт ирлээ гээд зогсоосон. Би тухайн газар 2 газраас 2 өдөр нийт 17 удаа шороо зөөж шороо угаах төхөөрөмж байгаа газар буулгасан. ******* хариуцан ажиллаж байсан. Тухайн газар 2 шороо зөөдөг сонсмол, 2 ширхэг экскаватор, 2 ширхэг копш, нийт 6 техник 11 хүн байсан. Тухайн газар байгаагүй. ******* надад хэлэхдээ зөвшөөрөлтэй гэж байсан би тэр талаар нарийн сайн мэдэхгүй. Шороо угаах үйл ажиллагаа 3 удаа явагдсан алт олсон талаар би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 60-61 /,
13. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....Би уурхайд ковшийн оператор хийхээр ирсэн. Ямар үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй уурхай болох талаар мэдэхгүй. Би 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 21 цагийн үед ирсэн. Би ирсэн өдрөөс хойш буюу 09 дүгээр сарын 12-нд ковшоор зам гаргах, 20 купер /усан буун арын хэсэг/ өргөсөн өөр юм хийгээгүй. Жижиг усан бууг 09 дүгээр сарын 12-ны өдөр ажиллуулж шлаам хийгээд ажиллаж байсан. Энд одоогоор 2 ширхэг самсвол, 1 ширхэг экскаватор, 2 ширхэг ковш, 1 усан буу, 1 дизель мотор, 1 ширхэг унагалдай, 1 ширхэг жижиг усан буу, 1 ширхэг ачааны автомашин зэрэг байна. Миний мэдэж байгаагаар 7 хүн байх шиг байсан хүмүүсийн нэр нь бол мэдэхгүй....гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 65-66 /,
14. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....Би гэрээ бол хийгээгүй. Би энэ уурхайд экскаваторын оператор хийхээр ирсэн. Манай төрсөн эгчийн хүү надад энд нэг уурхай байна. Та ажил хийх үү гэж хэлсний дагуу энд ирсэн. Намайг ирсэн өдрөөс хойш ажиллуулаагүй. Жижиг усан буу нь өчигдөр 1 ажиллуулж үзсэн бусдаар бол ажиллаагүй байсан. Би өмнө ажиллаж байсан. 2021 оны шалаамыг угаая гэж хэлээд нэг самсволоор нь 14 машин шороог ачиж өгсөн. Овоолго шорооны хойд зүгт ******* нь кана татаад дээж үзье гэж хэлээд ажиллаж байхад хүмүүс ирээд зогсоосон. Одоогоор бол 5-10-ын хооронд л хүмүүс ирэн очин байна. Энд тогтмол байдаг хүн гэвэл гагнуурчин залуу, манай эхнэр , би, нар байна. Техник хэрэгсэл гэвэл 1 ширхэг экскаватор , 2 ширхэг самсвол, 2 ширхэг унагалдай, 1 ширхэг усан буу, 2 ширхэг дизель мотор, 1 ширхэг унагалдай, 1 ширхэг жижиг усан буу, 1 ширхэг Isuzu ачааны машин нар энд байгаа....гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 69-70/,
...2022 оны 10 дугаар сарын 10-ний үед өдрөө санахгүй байна Hyundai-2900 гэдэг экскаваторыг барьж тухайн газар доор 2 газар ухаад буцааж булсан. Би тухайн газар доор 2 газар ухаж байгаад өдөрт 2 машинд шороо ачиж өгсөн хэдэн удаа ачиж өгсөн талаар мэдэхгүй байна. Ойролцоогоор 10 удаа байхаа шороо зөөдөг машинд ачиж өгсөн. ******* хариуцсан ажиллаж байсан. Тухайн газар 2 шороо зөөдөг сонсмол, 2 ширхэг экскаватор, 2 ширхэг копш, нийт 6 техник 11 хүн байсан. Тухайн газар ирэн очин байсан. ******* надад хэлэхдээ зөвшөөрөлтэй гэж байсан би тэр талаар нарийн сайн мэдэхгүй. Шороо угааж алт олсон талаар би сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 64-65 /,
15. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... Би гэртээ байж байхад доод Галуут сумын 2 дугаар багийн нутаг “Далтын Овоолго” гэх газарт дуудлага ирлээ гээд сумаас байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн , байгаль хамгаалагч , жолооч , экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч нарын хамт явсан. Тухайн газарт очиход 1 экскаватороор газар ухсан байдалтай цаад тал нь нэг жижиг трактор буюу унагалдай ажиллаж байсан байдалтай байсан. Тэр үед экологийн цагдаа хэргийн газрын үзлэг хийж ажиллаж байхад нь тэнд байсан ******* болон нар нь үзлэгийн явцад нь алга болсон. Тэгээд тэнд байсан усан бууны доод хэсэгт байсан шалаам буюу шороог бичлэг хийгээд экологийн цагдаа хураан авч байсан. Тэгээд үзлэгээ хийгээд техник хэрэгслийг аймгийн төв рүү татах шаардлага тавьсан боловч тэнд автомашинуудыг жолооддог хүмүүс болон трайлер огт байхгүй байсан болохоор бид хэд бүгд техникийг тэр газарт нь парклаж байрлуулаад сум руу явсан. Экскаватор ажиллаж байсан газар бол шинэ газар ухсан байх шиг байсан...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 79-80 /,
16. Гэрч Н.Алтангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....Би Галуут сумын 2 дугаар баг Далдын овоолго гэх газар Галуут сумын засаг дарга ******* гэдэг хүнтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ хийсэн зүйл байхгүй би тэр газар очоогүй. Би тэр хүнийг танихгүй юу яриад байгааг нь мэдэхгүй байна гэрээ хийсэн зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 87-88 /,
17. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би тухайн газар болох Далтын Овоолго гэх газар ирээд 3 хонож байна. ******* 2022 оны 10 дугаар сарын сүүлээр над руу утсаар ярьж Галуут сумын 2 дугаар баг Далтын овоолго гэдэг газар очиж 2 хоног хово бариад шороо зөөгөөд өгөөч хөлс мөнгийг нь өгнө гээд би дуудсан шөнө очиж улсын дугаарыг сайн мэдэхгүй байна. Шороо зөөх зориулалт бүхий хово машин хүлээж аваад тухайн газар доор нэг ухсан газар байсан тэндээс 1 өдрийн тал шороо зөөж байтал шалгалт ирлээ гээд зогсоосон би шөнө нь Баянхонгор буцсан. Би тухайн газар доод хөндийгөөс 1 өдөр нийт 5 удаа шороо зөөж шороо угаах төхөөрөмж байгаа газар буулгасан. Би хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй аман гэрээ хийсэн сүүлд аймагт байхад ******* хөлс 200,000 төгрөг бэлэн авч ирж өгсөн. ******* хариуцан ажиллаж байсан. Тухайн газар 2 шороо зөөдөг сонсмол, 2 ширхэг экскаватор, 2 ширхэг копш, нийт 6 техник 11 хүн байсан. Тухайн газар байгаагүй. Манай техник хариуцдаг хүн гэж байсан. Намайг очсоноос хойш шороо угаах үйл ажиллагаа 1 удаа явагдсан алт олсон талаар би сайн мэдэхгүй байна би ирээд 3 хонож байсан...гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 68-69 /,
18. Гэрч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би Далтын Овоолго гэдэг газар 2022 оны 10 дугаар сарын 01-ний үед очсон ******* гээд дүүдээ техник хэрэгсэл түрээсэлсэн байсан техникийн түрээсээ авах гэж очсон. Би ******* гээд хүнд экскаватор 1 ширхэг, ковш 1 ширхэг, овоо машин 1 нийт 3 ширхэг техник хэрэгсэл түрээсэлсэн эзэмшигч нь би байгаа юм банк бусад байгаа нэр дээрээ шилжүүлээгүй марк дугаарыг нь мэдэхгүй байна. Би ******* гэдэг хүнтэй хамтарч ажилласан зүйл байхгүй техник хэрэгслээ түрээсэлсэн түрээсээ аваагүй байгаа. Техник хэрэгсэл Баянхонгор аймгийн төвд манай хашаанд байгаа...гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 72-73 /,
19. Гэрч *******н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Надад цэнхэр 8469 БНА улсын дугаартай Isuzu forgwrd маркийн тээврийн хэрэгсэл байдаг би 2018 онд гэдэг хүнээс 12,000,000 төгрөгөөр авч байсан аваад би нэр дээрээ шилжүүлээгүй байгаа гэдэг хүний нэр дээр байгаа...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 91-92 /,
20. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.....Би тухайн газар дээр 2022 оны 10 дугаар сарын сүүлээр шалгалтаар очсон байсан газар ухаагүй байсан би *******ыг хаана хэдэн газар ухсан талаар сайн мэдэхгүй байна овоолго шорооны хажууд нэг газар ухсан байсан тухайн хууль бусаар газар ухсан ******* нарт албадан нүүлгэнэ үү гэдэг шаардлага тавьсан. Тухайн газар дүгнэлт байдаг лиценз байхгүй. Тухайн үйл ажиллагаа явуулсан “Далдын овоолго” гэх газар хуучин олон уурхайн ажиллаж байсан овоолго шороо бий болсон эвдэгдсэн газар байсан доод хэсэг рүүгээ эрүүл газар байгаа. Тухайн газар манай сумаас газар хэмжиж өгсөн зүйл байхгүй ******* гэдэг хүнтэй гэрээ хийгээгүй болохоор хэмжиж өгөхгүй “Хас туулай” зохион байгуулалттай нөхөрлөлийн ахлагч Алтангэрэлтэй хийсэн гэрээ хүчингүй гэрээ байгаа гэрээнд зааснаар 2 тал гарын үсэг зурж тамга дарснаар тухайн газар сумын газрын даамал газар хэмжиж өгнө...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 95-96 /,
21. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....Би “Хас туулай” зохион байгуулалттай нөхөрлөлийн ахлагч Алтангэрэлийн найз байгаа юм. Галуут сумын засаг даргатай “Далдын овоолго” гэх газар бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ хийсэн гэрээ хийчхээд Алтангэрэлийг хүрээд ир гэж дуудахад ирээгүй гэрээ хийснээс хойш Галуут сумын засаг дарга Д.Батбаяр нь Алтангэрэл ирээгүй бол гэрээг цуцаллаа гэж хэлэхээр нь би за за гээд өнгөрсөн. Би тухайн газар үйл ажиллагаа явуулаагүй нэг удаа очиход ******* техник хэрэгслээ аваад явах гэж байна гээд байж байсан. Би тухайн газар ******* гэдэг хүнтэй хамтарч үйл ажиллагаа явуулаагүй...гэх мэдүүлэг/ 1-р хх-ийн 99-100 /,
22. Гэрч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би *******ад 83-15 УАВ улсын дугаартай HONGYAN маркийн шар өнгийн сонсмол 1 ширхэг, 82-14 УАВ улсын дугаартай HONGYAN өөрөө буулгагч, 59-70 УН улсын дугаартай Lingong маркийн авто ачигч /ковш/, 34-44 УБ улсын дугаартай авто ачигч /ковш/, 27-04 УН улсын дугаартай Hyundai-R300LC маркийн экскаватор, усаар шороо угаах зохицуулалт бүхий төхөөрөмж /скрубер/, цахилгаан гаргах зориулалт бүхий ногоон өнгийн дизель мотор зэрэг техник хэрэгсэл түрээсэлсэн байгаа. Би 83-15 УАВ улсын дугаар сонсмол, 82-14 УАВ улсын дугаартай өөрөө буулгагч, 2 техникээ нэгийг нь 180,000,000 төгрөг нийт 360,000,000 төгрөгөөр Жинши нь гээд Хятад ХХК-аас худалдан авч байсан одоо үнэлгээг сайн мэдэхгүй байна. 59-70 Ун улсын дугаартай Lingong маркийн авто ачигчаа 2017 онд 130.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо үнэлгээг сайн мэдэхгүй байна. 34-44 УБ улсын дугаартай LG маркийн авто ачигч нь манай хүргэн ах Жаргалсайхан гэдэг хүнээс гуйж аваачсан үнэлгээг мэдэхгүй байна. 27- 04 УН улсын дугаартай экскаватор минийх 2014 онд Хера экуйпмент ХХК-аас 180,000 мянган доллароор худалдан авч байсан одоо Чойжилсүрэн гэдэг хүнд барьцаанд тавьсан байгаа үнэлгээг мэдэхгүй байна. Усаар шороо угаах зориулалт бүхий төхөөрөмж /скубер/ 2019 онд 50,000,000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо үнэлгээг мэдэхгүй байна. Цахилгаан гаргах зориулалт бүхий ногоон өнгийн дизель мотороо 2021 онд хотоос 14,000,000 төгрөгөөр худалдан авч байсан одоо үнэлгээг мэдэхгүй байна. Би ******* гэдэг хүнтэй хамтарч ажилласан зүйл байхгүй. Техник хэрэгслээ түрээсэлсэн түрээсээ аваагүй байгаа...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 107-109/,
23. Гэрч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.... Би 2022 оны 07 дугаар сард ******* ахтай уулзахад Далдын Овоолго гэдэг газар гэдэг хүний техник хэрэгслээр уул уурхайн үйл ажиллагаа явуулна гэдэг хүн бүх зөвшөөрлийг хөөцөлдөнө гэж ярьж байсан. Тэрнээс хойш удаагүй ******* техник хэрэгсэл аваад ирсэн би тухайн үед нь очоод байж байтал цагдаа нар ирсэн тэгээд би тухайн газраас яваад өгсөн сүүлд нэг очиход бас цагдаа ирсэн байхаар нь буцсан дахиж очоогүй. ******* хариуцан ажиллаж байгаа гэсэн би хамтарч үйл ажиллагаа явуулсан зүйл байхгүй тухайн газар манай нэг гэр байсан ямар үйл ажиллагаа болж байгаа талаар харах гэж очсон. Нэг копш, шороо зөөдөг сонсмол харагдаж байсан...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 112-113/,
24. Байгаль Орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1/67 дугаартай шинжээчийн:
1. Тухайн эвдэгдсэн талбай нь ямар нэг хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай, бичил уурхайн талбайтай давхцалгүй байна.
2. Тухайн эвдэгдсэн талбайгаас байгаль орчинд учруулсан нийт хохирлын үнэлгээ нь 1.172.635 төгрөг болж байна.
З. Тухайн эвдэгдсэн талбайг нөхөн сэргээх зардал 302.404 төгрөг болж байна.
4. Тухайн эвдэгдсэн талбай нь урьд өмнө эрүүл газар байсан байна...гэх дүгнэлт / 1-р хх-ийн 123 /,
25. Байгаль Орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1/84 дугаартай шинжээчийн:
1. Тухайн эвдэгдсэн талбай нь ямар нэг хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай, бичил уурхайн талбайтай давхцалгүй байна.
2. Тухайн эвдэгдсэн талбайгаас байгаль орчинд учруулсан нийт хохирлын үнэлгээ нь 6,206,530 төгрөг болж байна.
З. Тухайн эвдэгдсэн талбайг нөхөн сэргээх зардал 1,164,076 төгрөг болж байна.
4. Тухайн эвдэгдсэн талбай нь урьд өмнө эвдрэлтэй газар байсан байна...гэх шинжээчийн дүгнэлт / 2-р хх-ийн 80 /,
26. Байгаль Орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1/85 дугаартай шинжээчийн:
1. Тухайн эвдэгдсэн талбай нь ямар нэг хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай, бичил уурхайн талбайтай давхцалгүй байна.
2. Тухайн эвдэгдсэн талбайгаас байгаль орчинд учруулсан нийт хохирлын үнэлгээ нь 10,740,295 төгрөг болж байна.
З. Тухайн эвдэгдсэн талбайг нөхөн сэргээх зардал 1,896,603 төгрөг болж байна.
4. Тухайн эвдэгдсэн талбай нь урьд өмнө эрүүл газар байсан байна...гэх дүгнэлт / 2-р хх-ийн 115 /,
27. Шүүх Шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 3176 дугаартай шинжээч нарын:
...1. 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1/67 дугаартай, Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 1/85 дугаартай дүгнэлтүүд нь үндэслэлтэй эсэх, уг дүгнэлтийг үндэслэвэл зохих баримтад үндэслэж дүгнэлт гаргасан эсэх, “Нуман-Алтай” ХХК-ны 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1/67 дугаартай дүгнэлт нь тооцоо судалгаа, тайлангийн хэсэг нь дутмаг байгаа учир үндэслэлтэй эсэхийг тодорхойлох боломжгүй байна.
2. Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 1/85 дугаартай дүгнэлт дутуу байна гэж үзэн дахин нэмэлт тооцоолол хийлээ.
3. 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ухсан гэж газрын хэмжилтийг ArcGIS 10.8 программ ашиглан тооцоолоход 0.01 га байна. Байгаль орчинд учруулсан хохирлын нийт хэмжээ:
Эдэлбэр газарт учирсан хохирол 97 төгрөг,
Газрын хэвлийд учирсан хохирол 219.240 төгрөг,
Усан орчинд учирсан хохирол 1.968.859.2 төгрөг,
Хөрсөнд учирсан хохирол 39.874 төгрөг,
Ургамлан нөмрөгт учирсан хохирол 3273 төгрөг,
Амьтны аймагт учирсан хохирол 174.340 төгрөг,
Нийт 2.405.683 төгрөг байна.
4. 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ухсан гэх газрыг нөхөн сэргээх нөхөн сэргээлтийн ажлын зардлын нийт дүн 1,332,309.53 төгрөг байна.
5. 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Далтын овоолго” гэх газарт техник хэрэгсэл ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон гэх газрын эвдэгдсэн талбайн хэмжээг тооцоолоход 0.03 га газар байна. Байгаль орчинд учруулсан хохирлын нийт хэмжээ:
Эдэлбэр газарт учирсан хохирол 291 төгрөг,
Газрын хэвлийд учирсан хохирол 2.194.500 төгрөг,
Усан орчинд учирсан хохирол 19.688.592 төгрөг,
Хөрсөнд учирсан хохирол 119.622 төгрөг,
Ургамлан нөмрөгт учирсан хохирол 9757 төгрөг,
Амьтны аймагт учирсан хохирол 510.003 төгрөг,
Нийт 22.522.765 төгрөг байна.
6. 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ухсан гэх газрыг нөхөн сэргээх нөхөн сэргээлтийн ажлын зардлын нийт дүн 2,718,051.49 төгрөг байна...гэх дүгнэлт
28. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 87 дугаартай шинжээчийн:
1. 83-15 УАВ улсын дугаартай өөрөө буулгагч тээврийн хэрэгсэл 85.000.000 төгрөг,
2. 82-14 УАВ улсын дугаартай өөрөө буулгагч тээврийн хэрэгсэл 85.000.000 төгрөг,
3. 59-70 УН улсын дугаартай авто ачигч /ковш/ 78.000.000 төгрөг,
4. 27-04 УН улсын дугаартай Hyundai R300LLC маркийн эксковатор 110.000.000 төгрөг,
5. Усан буу /скрубер/ 24.000.000 төгрөг,
6. Ногоон өнгийн дизель мотор 8.000.000 төгрөг,
Үнэлгээ хийж буй эд зүйлийн нийт үнэ цэнэ 2023 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн байдлаар 390.000.000 /Гурван зуун ерин сая/ төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт /1-р хх-ийн 175-176/,
29. Тольдох оюуны өгөөж ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 10/05 дугаартай шинжээчийн:
...1. HOWO sinotruk өөрөө буулгагч 83-15 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 64.673.188 төгрөг,
2. HOWO sinotruk өөрөө буулгагч 82-14 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 64.673.188 төгрөг,
3. SDLG ковш 59-70 УН улсын дугаартай тээврийн хэрэгсэл 49.410.000 төгрөг,
4. SDLG авто ачигч 34-44 улсын дугаартай тээврийн хэрэгсэл 30.373.733 төгрөг,
5. R300LLC 27-04 УН улсын дугаартай тээврийн хэрэгсэл 35.535.375 төгрөг,
6. Алт угаагч буу 40 /Хуучин буу/ 14.116.667 төгрөг,
7. Алт угаагч буу 20 5.000.000 төгрөг,
8. Цахилгаан үүсгүүр /Дизель/ 3.000.000 төгрөг,
Нийт дүн 266.782.151 /Хоёр зуун жаран зургаан сая долоон зуун наян хоёр мянга нэг зуун тавин нэгэн / төгрөг байна....гэх дүгнэлт
30. Баянхонгор аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 04 дугаартай шинжээчийн:
1. 221400264 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 0,74 граммыг жинлэж үзэхэд жинтэйгээ таарсан. Манай жин нь Стандарт, Хэмжил зүйн газрын Хэмжил зүйн лабораториор шалгагдан баталгаажсан жин юм.
2. 221400264 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 0,74 грамм жинтэй, шар өнгөтэй, нунтаг хэлбэрийн металл нь алт мөн байна.
3. Алт мөн хэдий ч сорьцын шинжилгээ хийж тогтоож болохгүй. Учир нь: Алтанд сорьцын шинжилгээ хийхэд Проберийн шинжилгээний арга буюу МNS ISO/IEC 11426:2017 / тодорхой стандартын дагуу тогтоодог грамм алт нь сорьцын шинжилгээ хийхэд 0,74 грамм нь хүрэхгүй байна. Манай лабораторийн шинжилгээ нь 100 граммаас дээш алтанд сорьцын шинжилгээ хийдэг.
4. 221400264 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 0.74 граммтай металл нь үнэт металл буюу алт мөн гэж тогтоож байна...гэх дүгнэлт /1-р хх-ийн 164/ болон Баянхонгор аймгийн Авто тээврийн төвийн албан бичиг, хавсралт /2-р хх-ийн 145-146 /, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 9/, Хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 10-15/, Мөрдөн шалгах хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 16-17/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /2-р хх-ийн 155-159/, Хера экуйпмент ХХК албан бичиг, хавсралтууд / 2-р хх-ийн 148-154 /, Баянхонгор аймгийн Галуут сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн албан бичиг, хурлын тэмдэглэл /1-р хх-ийн 242-245 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Далтын Овоолго” гэх газарт техник хэрэгсэл ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр 0,01 га талбайд ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, 0,74 грамм алт олборлож, байгаль орчинд 1,172,635 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Далтын Овоолго” гэх газарт техник хэрэгсэл ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр 0,02 га талбайд хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуулыг явуулж байгаль орчинд 6,206,530 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Далтын Овоолго” гэх газарт техник хэрэгсэл ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр 0,03 га талбайд хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуулыг явуулж байгаль орчинд 10,740,295 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт болсон байна.
Энэ үйл баримт болсон нь хохирогч иргэний нэхэмжлэгч гийн өгсөн “....******* нь манай сумын засаг дарга *******тай бичил уурхайн гэрээ хийсэн зүйл байхгүй. Тухайн газар ухагдсан газрууд нь бүгд эрүүл тэгш гадаргуутай газар байсан. Дээд хэсгээрээ хуучин овоолго шороотой байсан. Уурхайн дүгнэлт байхгүй ухагдсан газруудаас дээд хэсэгт дүгнэлт байдаг. Тухайн газар *******, *******, ******* гэх хүмүүс нь удаа дараа ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж зөвшөөрөлгүй цооног гаргаж ус ашиглаж удаа дараа эрүүл газар ухсан нь манай сумын газар нутагт ихээхэн хохирол учруулсан тул байгаль орчинд учруулсан хохирлыг нэхэмжилж байна....гэх,
....Тухайн газарт 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр сумын байгаль хамгаалагч , хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч , жолооч , экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч нарын хамт очиж өөрийн чиглэлийн хүрээнд хяналт шалгалтыг явуулж дуудлага мэдээлэл өгсөн. Тухайн газар нь сум орон нутагтай гэрээ байгуулаагүй, бичиг баримтын бүрдэлгүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан. Манай сумаас тухайн газартай гэрээ байгуулаагүй учир хатуу цэг, цэг солбилцол тавьж өгөөгүй...гэх,
....Манай сумын Сүмбэр 2 дугаар баг Далдын доод овоолго гэдэг газар *******, *******, ******* гэх хүмүүс нь удаа дараа ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж зөвшөөрөлгүй цооног гаргаж ус ашиглаж удаа дараа эрүүл газар ухсан нь манай сумын газар нутагт ихээхэн хохирол учруулсан. Учирсан хохирлыг мэргэжлийн байгууллагаар тогтоолгож гаргасан үнэлгээг нэхэмжилж байна эвдэгдсэн газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийлгэнэ...гэх,
Гэрч ын “...******* нь 2022 оны 09 дүгээр сарын 20-ны үед Галуут сумын 2 дугаар баг Далтын Овоолго гэдэг газар очиж хово бариад шороо зөөх үү хөлс мөнгийг нь өгнө гэдэг хүний техник байгаа юм тэр хүнтэй хөлсөө тохироод ир гэж ярихаар нь би тэгье гээд гэдэг хүнтэй ярьтал хөлсөө цөөхөн хоног гэж хэлээд 2,000,000 төгрөгөөр тохирч тухайн газар очтол ажил эхлээгүй байсан. Тухайн газар бэлтгэл ажилд нь туслаад 7 хоноод нэг шороо зөөдөг 83-15 УАВ улсын дугаартай шороо зөөх зориулалт бүхий хово машин хүлээж аваад Баянхонгор буцсан тэгээд 7 хоног нүүрс зөөж байгаад Баянхонгор аймгийн төвд гэртээ 10 хоноод байж байтал ******* зөвшөөрөл бүтсэн гээд буцаагаад дуудсан тэгээд би 10 дугаар сарын 05-ны үед очиж 2 өдөр шороо зөөж байтал шалгалт ирлээ гээд зогсоосон. Би тухайн газар 2 газраас 2 өдөр нийт 17 удаа шороо зөөж шороо угаах төхөөрөмж байгаа газар буулгасан. ******* хариуцан ажиллаж байсан. Тухайн газар 2 шороо зөөдөг сонсмол, 2 ширхэг экскаватор, 2 ширхэг копш, нийт 6 техник 11 хүн байсан. Тухайн газар байгаагүй. ******* надад хэлэхдээ зөвшөөрөлтэй гэж байсан би тэр талаар нарийн сайн мэдэхгүй....” гэх,
Гэрч “....ын “...:Би уурхайд ковшийн оператор хийхээр ирсэн. Ямар үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй уурхай болох талаар мэдэхгүй. Би 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 21 цагийн үед ирсэн. Би ирсэн өдрөөс хойш буюу 09 дүгээр сарын 12-нд ковшоор зам гаргах, 20 купер /усан буун арын хэсэг/ өргөсөн өөр юм хийгээгүй. Жижиг усан бууг 09 дүгээр сарын 12-ны өдөр ажиллуулж шлаам хийгээд ажиллаж байсан...” гэх
Гэрч ын “....Би энэ уурхайд экскаваторын оператор хийхээр ирсэн. Манай төрсөн эгчийн хүү надад энд нэг уурхай байна. Та ажил хийх үү гэж хэлсний дагуу энд ирсэн. Намайг ирсэн өдрөөс хойш ажиллуулаагүй. Жижиг усан буу нь өчигдөр 1 ажиллуулж үзсэн бусдаар бол ажиллаагүй байсан. Би өмнө ажиллаж байсан. 2021 оны шалаамыг угаая гэж хэлээд нэг самсволоор нь 14 машин шороог ачиж өгсөн. Овоолго шорооны хойд зүгт ******* нь кана татаад дээж үзье гэж хэлээд ажиллаж байхад хүмүүс ирээд зогсоосон...” гэх,
“.... 2022 оны 10 дугаар сарын 10-ний үед өдрөө санахгүй байна Hyundai-2900 гэдэг экскаваторыг барьж тухайн газар доор 2 газар ухаад буцааж булсан. Би тухайн газар доор 2 газар ухаж байгаад өдөрт 2 машинд шороо ачиж өгсөн хэдэн удаа ачиж өгсөн талаар мэдэхгүй байна. Ойролцоогоор 10 удаа байхаа шороо зөөдөг машинд ачиж өгсөн. ******* хариуцсан ажиллаж байсан...” гэх,
Гэрч ын “....Би тухайн газар болох Далтын Овоолго гэх газар ирээд 3 хонож байна. ******* 2022 оны 10 дугаар сарын сүүлээр над руу утсаар ярьж Галуут сумын 2 дугаар баг Далтын овоолго гэдэг газар очиж 2 хоног хово бариад шороо зөөгөөд өгөөч хөлс мөнгийг нь өгнө гээд би дуудсан шөнө очиж улсын дугаарыг сайн мэдэхгүй байна. Шороо зөөх зориулалт бүхий хово машин хүлээж аваад тухайн газар доор нэг ухсан газар байсан тэндээс 1 өдрийн тал шороо зөөж байтал шалгалт ирлээ гээд зогсоосон би шөнө нь Баянхонгор буцсан. Би тухайн газар доод хөндийгөөс 1 өдөр нийт 5 удаа шороо зөөж шороо угаах төхөөрөмж байгаа газар буулгасан. Би хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй аман гэрээ хийсэн сүүлд аймагт байхад ******* хөлс 200,000 төгрөг бэлэн авч ирж өгсөн. ******* хариуцан ажиллаж байсан....” гэх мэдүүлэг болон уг хэрэгт “Нуман-Алтай” ХХК-ний экологи эдийн засгийн болон нөхөн сэргээх зардлын талаар гаргасан “...2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1/67 дугаартай шинжээчийн: 1. Тухайн эвдэгдсэн талбай нь ямар нэг хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай, бичил уурхайн талбайтай давхцалгүй байна. 2. Тухайн эвдэгдсэн талбайгаас байгаль орчинд учруулсан нийт хохирлын үнэлгээ нь 1.172.635 төгрөг болж байна. З. Тухайн эвдэгдсэн талбайг нөхөн сэргээх зардал 302.404 төгрөг болж байна.
2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1/84 дугаартай шинжээчийн:1. Тухайн эвдэгдсэн талбай нь ямар нэг хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай, бичил уурхайн талбайтай давхцалгүй байна. 2. Тухайн эвдэгдсэн талбайгаас байгаль орчинд учруулсан нийт хохирлын үнэлгээ нь 6,206,530 төгрөг болж байна.З. Тухайн эвдэгдсэн талбайг нөхөн сэргээх зардал 1,164,076 төгрөг болж байна.
2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1/85 дугаартай шинжээчийн:1. Тухайн эвдэгдсэн талбай нь ямар нэг хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай, бичил уурхайн талбайтай давхцалгүй байна. 2. Тухайн эвдэгдсэн талбайгаас байгаль орчинд учруулсан нийт хохирлын үнэлгээ нь 10,740,295 төгрөг болж байна. З. Тухайн эвдэгдсэн талбайг нөхөн сэргээх зардал 1,896,603 төгрөг болж байна...” гэх дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний талаар “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 10/05 дугаартай шинжээчийн:...1. HOWO sinotruk өөрөө буулгагч 83-15 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 64.673.188 төгрөг,2. HOWO sinotruk өөрөө буулгагч 82-14 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 64.673.188 төгрөг,3. SDLG ковш 59-70 УН улсын дугаартай тээврийн хэрэгсэл 49.410.000 төгрөг,4. SDLG авто ачигч 34-44 улсын дугаартай тээврийн хэрэгсэл 30.373.733 төгрөг,5. R300LLC 27-04 УН улсын дугаартай тээврийн хэрэгсэл 35.535.375 төгрөг,6. Алт угаагч буу 40 /Хуучин буу/ 14.116.667 төгрөг,7. Алт угаагч 20 буу 5.000.000 төгрөг, 8. Цахилгаан үүсгүүр /Дизель/ 3.000.000 төгрөг, Нийт дүн 266.782.151 /Хоёр зуун жаран зургаан сая долоон зуун наян хоёр мянга нэг зуун тавин нэгэн / төгрөг байна....гэх дүгнэлт, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ олсон алтыг шинжилсэн Баянхонгор аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 04 дугаартай шинжээчийн: 1. 221400264 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 0,74 граммыг жинлэж үзэхэд жинтэйгээ таарсан. Манай жин нь Стандарт, Хэмжил зүйн газрын Хэмжил зүйн лабораториор шалгагдан баталгаажсан жин юм.2. 221400264 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 0,74 грамм жинтэй, шар өнгөтэй, нунтаг хэлбэрийн металл нь алт мөн байна...” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь 3 удаагийн үйлдлээр буюу 2023 оны 09 дүгээр сарын 13, 2023 оны 10 дугаар сарын 10, 2023 оны 10 дугаар сарын 20-ний өдрүүдэд Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутаг “Далтын овоолго” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр өөрөө буулгагч 83-15 УАВ авто машин, 27-04 УН улсын дугаартай экскаватор, алт угаагч 20 буу, цахилгаан үүсгүүр зэргийг ашиглан дээрх гэмт хэргийг үйлдсэн байна гэж үзлээ.
Уг гэмт хэргийг үйлдэхдээ ямар нэг тусгай зөвшөөрөл аваагүй, сум орон нутагтай бичил уурхайгаар гэрээ байгуулаагүй, бичил уурхай эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий нөхөрлөл ажиллуулаагүй бөгөөд уг гэмт хэрэг үйлдэхэд ******* гэгчийн техник хэрэгслийг ашигласан бөгөөд уг гэмт хэрэгт *******, ******* нар хамтран оролцсон гэх үндэслэлээр шалгах байсан боловч тэдгээрийг Прокуророос гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэж яллагдагчаар татаагүй тул Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч нарын зүгээс экологи эдийн засгийн үнэлгээ болон техник хэрэгслийн үнэлгээг дахин гаргуулах хүсэлтийг гаргаж уг хүсэлтийг шүүх хангаж шүүх хуралдааныг нэг удаа 60 хоног хойшлуулж дахин дүгнэлт гаргуулсан бөгөөд уг хэрэгт экологи эдийн засгийн үнэлгээг Шүүх Шинжилгээний Ерөнхий газар, техник хэрэгслийн үнэлгээг “Тольдох Оюуны өгөөж” ХХК-аар гаргуулан ирүүлсэн байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 5-д зааснаар “Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт....гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж алийг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ” гэж зааснаар хэд хэдэн шинжээч нарын дүгнэлтийг шүүхээр хянан хэлэлцэж шүүгдэгчид ашигтай байдлаар буюу экологи эдийн засгийн үнэлгээг “Нуман-Алтай” ХХК-ний гаргасан 3 дүгнэлтийг, техник хэрэгслийн үнэлгээг “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн гарсан үнэлгээг нотлох баримтаар тооцож шийдвэрлэлээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон уг гэмт хэрэг үйлдэхэд ажиллаж байсан гэх , , , нарын өгсөн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч *******ыг өөрөө буулгагч 83-15 УАВ авто машин, 27-04 УН улсын дугаартай экскаватор, алт угаагч 20 буу, цахилгаан үүсгүүр зэргийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэж дүгнэлээ.
Иймд хэрэгт авсан нотлох баримт шүүгдэгч *******ыг гэм буруутайд тооцоход хүрэлцээтэй тул түүнийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа тул шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.
Харин хэргийн газрын үзлэгийн явцад хэргийн газар байсан гэх 34-44 УБ, 59-70 УН, 82-14 УАВ, 84-98 УБ, алт угаагч 40 буу зэрэг улсын дугаартай техник хэрэгслийг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний 01, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 02, 03 дугаар тогтоолуудаар битүүмжилсэн байна.
Дээрх техник хэрэгслүүд нь гэмт хэрэг үйлдэхэд шууд ашигласан, ашиглахыг завдсан нь тогтоогдохгүй, нотлох баримтаар хангалттай тогтоож чадаагүй тул техник хэрэгслийг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож 34-44 УБ, 59-70 УН, 82-14 УАВ, 84-98 УБ хэрэгслийг эзэмшигч нарт нь буцаан олгож шийдвэрлэв.
Уг техник хэрэгслээс 59-70 УН, 84-98 УБ улсын дугаартай техникийн эзэмшигч , нарыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тул техникийг нь буцаан олгох бусад техник буюу алт угаагч 40 буу, 34-44 УБ ковш, 82-14 УАВ авто машин зэргийн иргэний нэхэмжлэгч нарыг тогтоогоогүй гэрч ******* авчирсан гэх тул *******аар дамжуулж эзэмшигч нарт нь буцаан олгож шийдвэрлэв.
Харин шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 83-15 УАВ өөрөө буулгагчийн “Жи Эс Би” банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж зээл авч уг техникийн эзэмшигчээр дээрх байгууллагад тогтоогдож хэрэгт иргэний нэхэмжлэгээр тогтоогдсон тул уг техникийг хэрэгслийг иргэний нэхэмжлэгч “Жи Эс Би” банк бус санхүүгийн байгууллагад буцаан олгож түүний үнэ 64.673.188 төгрөгийг шүүгдэгч *******аар гаргуулж улсын төсөвт шилжүүлэх, мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 27-04 УН улсын дугаартай экскаваторыг эзэмшигчид нь *******аар дамжуулан эзэмшигчид нь буцаан олгож түүний үнэ 35.535.375 төгрөгийг нийт 100.208.563 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж улсын төсөвт шилжүүлэх мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан дизель моторыг төрийн зохих байгууллагад шилжүүлэх, алт угаагч 20 төхөөрөмжийг устгахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгалаа.
Дээрх техник хэрэгслүүд нь Прокурорын тогтоолоор *******д хариуцуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Өөрөөр хэлбэл өөрөө буулгагч авто машин, экскаватор зэрийг эзэмшигч нарт нь буцаан олгож,
харин моторыг төрийн зохих байгууллагад шилжүүлж, бууг устгах нь зүйтэй. Ашигт малтмал эрж хайх олборлох нь зөвхөн төрийн зохих байгууллагаас зөвшөөрөл өгсөн аж ахуйн нэгжид эрх нь хадгалагдаж байдаг бөгөөд иргэн хувь хүн ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах нь хуулиар хориглосон байдаг учир алт угаах бууг иргэнд буцаан олгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн болно.
Шүүх шүүгдэгч *******ын 3 удаагийн үйлдлээр байгаль орчинд учруулсан хохирлыг 18.119.460 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 3.363.083 төгрөг нийт 21.482.543 төгрөг гэж тогтоосон болно.
Шүүгдэгч ******* нь гэм буруутай эсэхийг шийдвэрлэх шүүх хуралдаанд түүнийг гэм буруутайд тооцсоны дараа шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлөх зорилгоор 5 хоногийг завсарлага авсан байна.
Шүүх хуралдаан завсарлах хугацаанд шүүгдэгч ******* нь байгаль орчинд учруулсан хохирол 10.740.295 төгрөгийг нөхөн төлсөн талаарх баримтыг хэрэгт хавсаргаж ирүүлсэн бөгөөд үлдэгдэл 10.742.248 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгч *******аас 10.742.248 төгрөгийг гаргуулж Засгийн газрын тусгай санд нөхөн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэж ашигт малтмал олборлож явцдаа 0.74 грамм алт олборлосон бөгөөд уг алтыг эд мөрийн баримтаар тооцсон Прокурорын тогтоолыг хүчингүй болгож алтыг Монгол банканд хэрэгцээний дагуу шилжүүлж, үнийг улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Эд мөрийн баримтаар хураагдсан алт нь шүүхэд хэргийн хамт ирээгүй бөгөөд уг алт нь Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа болохыг дурдах нь зүйтэй байна.
Мөн шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгслээс дизель моторыг төрийн зохих байгууллагад шилжүүлж, алт угаах 20 төхөөрөмжийг устгах талаар шүүхийн шийдвэр гарсан тул тэдгээрийн үнийг шүүгдэгч *******аас гаргуулахгүй байхаар шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдлыг харгалзан торгох ялын доод хэмжээг оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир 13 хоног цагдан хоригдсон бөгөөд цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасаж шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан торгох ялын доод хэмжээ 5.400.000 төгрөгөөс 13 хоног цагдан хоригдсон буюу 195.000 төгрөгийг хасаж түүний торгох ялыг 5.205.000 төгрөгөөр тогтоолоо.
Шүүгдэгч *******ад оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Хэрэгт иргэний нэхэмжлэгч “Нуман-Алтай” ХХК нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох экологи эдийн засгийн үнэлгээ гаргасан 3 сая төгрөг , “Тольдох оюуны өгөөж” ХХК нь үнэлгээ гаргасан 4.5 сая төгрөг нэхэмжилж нэхэмжлэлээ бичгээр явуулсан бөгөөд шүүх “Нуман-Алтай” ХХК-аас нэхэмжилсэн 3 сая төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шүүгдэгч *******аас гаргуулж, харин “Тольдох оюуны өгөөж” ХХК нь иргэний нэхэмжлэгчээр тогтоогдоогүй учир нэхэмжлэлийг хангахгүй орхилоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул олборлолтын үйл ажиллагаа явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар ******* овогт *******гийн *******ыг таван мянга дөрвөн зуун / 5.400 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван сая дөрвөн зуун мянган / 5.400.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч *******ын энэ хэргийн учир цагдан хоригдсон арван гурав хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож нэг зуун ерэн таван нэгтэй тэнцэх хэмжээний буюу нэг зуун ерэн таван мянган /195.000 / төгрөгийг эдлэх ялаас хасаж түүний торгох нийт ялыг таван сая хоёр зуун таван мянган / 5.205.000 / төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч *******аас арван сая долоон зуун дөчин хоёр мянга долоон зуун дөчин / 10.742.740 / төгрөгийг гаргуулж Засгийн газрын тусгай санд нөхөн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч *******аас 27-04 УН экскаваторын үнэ 35.535.375 төгрөг, 83-15 УАВ өөрөө буулгагч авто машины үнэ 64.673.188 төгрөг нийт 100.208.563 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-д зааснаар 83-15 УАВ авто машиныг “Жи Эс Би” банк бус санхүүгийн байгууллагад, 27-04 УН экскаваторыг хууль ёсны эзэмшигчид буцаан олгож, дизель цахилгаан үүсгүүр 1 ширхгийг төрийн зохих байгууллагад шилжүүлж, алт угаах 20 төхөөрөмжийг устгахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашиглаагүй 34-44 УБ улсын дугаартай ковш, 59-70 УН ковш, 82-14 УАВ авто машин, 94-98 УБ экскаватор, алт угаах 40 төхөөрөмж зэргээс 59-70 УН ковшийг иргэний нэхэмжлэгч ид, 84-98 УБ экскаваторыг иргэний нэхэмжлэгч д, 34-44 УБ ковш, алт угаах 40 төхөөрөмжийг хууль ёсны эзэмшигч нарт нь буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгасугай.
10. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4-д зааснаар шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого 0.74 грамм алтыг Монгол банкинд шилжүүлж үнийг улсын төсөвт тушаахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******аас 3.000.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Нуман алтай” ХХК-д төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар “Тольдох оюуны өгөөж” ХХК-с нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
14. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
15. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарах, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутгаас гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ