Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 285

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 09 өдөр                                   Дугаар 139/ШШ2020/00285                                                      Дундговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д  аймгийн Б  сумын р баг, Э гэх газар оршин суух, Б овогт Тын М /ЗБ /-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00303/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т овогтой М миний бие Дундговь аймгийн Баянжаргалан суманд 1965 онд төрсөн. Энэ жил 54 нас хүрч байна.  Энэ жил тэтгэвэрт гарах болсон бөгөөд  Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд  1981 оны 08 сараас  1984 оны 5 сар хүртэл, 1987 оны 8 сараас 1991 оны хооронд малчнаар ажиллаж байсан бөгөөд  1984-1987 онд цэргийн алба хаасан юм.  Миний бие Ардын жаргал нэгдэлд ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр  тамга, тэмдэг, бичилт буруу овог нэрийн зөрчилтэй байгаа учир шүүхээр  ажилласан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Тухайн үед ажиллаж байсныг гэрчлэх₮ хөдөлмөрийн дэвтрийг  Ванягийн М гэж манай хойд эцгийн нэрээр нээсэн байдаг. Манай хойд эцэг  болох Ванягаар овоглон бичигдсэн байдаг. Иймд тухайн үед ажиллаж байсан гэрчүүдийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон бусад баримтуудыг  үндэслэн  1980 оны 08 сараас  1984 оны 5 сар хүртэл, 1987 оны 8 сараас 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл  Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.М нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

-“Тус архивын сан хөмрөгт  Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал  нэгдэлд 1980 оны 08 сараас  1991 оны  01 сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан тухай баримт байхгүй учир Т овогтой Мтай  холбогдох  лавлагаа гаргах   боломжгүй  болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн  2020 оны 03 сарын 27-ны өдрийн 241 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

               

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Дундговь аймгийн Баянжаргалан сумын 2 дугаар багийн Засаг даргын  2020 оны 03 сарын 25-ны өдрийн 35 дугаартай тодорхойлолт /хэргийн 4-р хуудас/

Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн  Баянжаргалан сумын 2 дугаар багийн иргэн Т овогтой Мын 1982 оны хөдөлмөрийн дэвтэр нь овгийн зөрчилтэй, бичилт дутуу, тамга тэмдгийн  зөрчилтэй тул 1982.01.01-1984.06.01, 1987.09.01-1990.12.30-ны хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай гэх тодорхойлолт /хэргийн 6-р хуудас/

-Дундговь аймгийн татварын хэлтсийн  2019 оны 10 сарын 08-ны өдрийн 08/568 дугаартай “ Тус аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал” нэгдэл нь 1956 оны 2 сарын 22-нд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаад 1991 оны  4 сарын 25-нд улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн  1992 оны 11 сарын 4-нд  “Ардын жаргал” хувьцаат компани болон өөрлөгдсөн талаарх тодорхойлолт /хэргийн 7-р хуудас/

-Дундговь аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын тамгын газраас олгосон 2019 оны 10 сарын 07-ны өдрийн лавлагаа /хэргийн 9-р хуудас/

-Т.Мын 1982, 1983, 1987, 1988, 1989, 1990 онуудын цалингийн баримтын хуулбар /хэргийн 11, 17-23/

-Ванягийн Мт  1981 оны 6 сарын 22-ны өдөр Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 12-13 хуудас/

 -Тын Мын 24 дугаартай  төрсний гэрчилгээний хуулбар  /хэргийн 15-р хуудас/ баримтууд болно.

 

Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Т.М нь 1980 оны 08 сараас  1984 оны 5 сар хүртэл, 1987 оны 8 сараас 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл  Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Сайнжаргал нь өөрийн эзгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтийг тус шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Тын М /ЗБ / нь 1980 оны 08 сарын 01-ний өдрөөс 1984 оны 5 сарын 02-ны өдрийг хүртэл, 1987 оны 08 сарын 08-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд  малчнаар ажиллаж байсан болохыг  тогтоосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.У