| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00300/и |
| Дугаар | 286 |
| Огноо | 2020-04-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 286
2020 оны 04 сарын 09 өдөр Дугаар 139/ШШ2020/00286 Дундговь аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:У хот, Х дүүрэг, р хороо, С дугаар гудамж, тоотод оршин суух, Л овгийн Дын Ц /ЗЮ /-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00300/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.З , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Ц 1967 онд төрсөн, эмэгтэй, энэ жил 52 нас хүрч байгаа. Улсад 20 жил ажилласан юм. Үүнээс 1986 оны 7 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 25-ны өдрийг хүртэл Худалдаа бэлтгэлийн трестийн худалдагчаар, 1991 оны 12 сарын 26-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Тулга ББХ хоршоонд худалдагчаар тус тус ажиллаж байсан. Миний бие Худалдаа бэлтгэлийн трест, Тулга бБХ хоршоонд худалдагчаар тасралтгүй ажилласан бөгөөд хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч усанд норж тамга тэмдэг, тушаал бүдгэрсэн тул хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон тушаал зэрэг баримтыг үндэслэн 1986 оны 7 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 25-ны өдрийг хүртэл Худалдаа бэлтгэлийн трестийн худалдагчаар, 1991 оны 12 сарын 26-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Тулга ББХ хоршоонд худалдагчаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Замэндий шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. Үүн дээр тодруулж хэлэхэд Д.Цын хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч усанд нороод тамга тэмдэг, тушаалууд нь бүдгэрээд харагдахаа байсан. Үүнийг нийгмийн даатгалын хэлтэс зөрчилтэй гэж үзээд шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай гэсэн албан тоотыг ирүүлсэн. Хөдөлмөрийн дэвтрийн 5 дугаар талд 2019 оны 8 сарын 20-ны өдөр хөдөлмөрийн дэвтрийн улсын үзлэгээр 8 жил 6 сар ажилласнаар тооцов гэсэн улсын бүртгэлийн байцаагчийн гарын үсэг, тамга тэмдэг байгаа. Энэ нь тосон балаар бичсэн учраас тод харагдаж үлдсэн. Бусад нь бэхэн үзгээр бичсэн учраас усанд норохоор нүүгээд харагдахаа байсан нөхцөл байдал үүссэн байгаа. Нэхэмжлэгч Д.Ц нь Дундговь аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд худалдагчаар ажиллаж байсан. Сүүлд нь Тулга ББХХоршоонд мөн худалдагчаар ажиллаж байсан гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ц нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
-“Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Худалдаа нийтийн хоолны трестэд /Тулга ББХХоршоо/ 1986 оны 07 сараас 1994 оны 12 сарын 31-ний дуустал худалдагчаар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн тухай баримт ирээгүй учир Д овогтой Цтой холбогдох зарим лавлагааг гаргах боломжгүй байна. ХНХ-ын трестийн Д.Цтой холбогдох 1986, 1989, 1990 оны ажилд томилсон хүүхэд асрах чөлөө олгосон тухай тушаалуудыг эх баримтаас хуулбарлан гаргаж хавсралтаар хүргүүллээ гэх Дундговь аймгийн Архивын тасгийн 2020 оны 03 сарын 25-ны өдрийн 235 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Сайнцагаан сумын 5 дугаар багийн иргэн Д овогтой Ц /ЗЮ67042161/-ын 1986 оны хөдөлмөрийн дэвтэр тамга тэмдэг, тушаалын зөрчилтэй тул 1986.07.01-1994.12.31-ний хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай байна гэх тодорхойлолт /хэргийн 6-р хуудас/
-Дундговь аймгийн татварын хэлтсийн 2020 оны 03 сарын 24-ний өдрийн 08/368 дугаартай “ Худалдаа нийтийн хоолны трест нь 1990 оны 08 сарын 13-нд улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1991 оны 12 сарын 26-нд Тулга ББХ хоршоо, 1994 оны 02 сарын 03-нд Ундрам мандал ББХК болон өөрчлөгдсөн бөгөөд 1996 оны 04 сарын 27-ноос эхлэн Ундраммандал ХХК болон үйл ажиллагаа явуулж байна гэх тодорхойлолт /хэргийн 7-р хуудас/
-Дундговь аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1986 оны 7 сарын 01-ний өдрийн 70 дугаартай “Их дээд сургууль, техникум, ТМС төгсөгчдийг ажилд томилох тухай ” тушаалын хуулбар /хэргийн 9-р хуудас/
-Дундговь аймгийн Мандалговь хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1986 оны 7 сарын 8-ны өдрийн 87 дугаартай “ажилд томилох тухай” тушаалын хуулбар /хэргийн 10-р хуудас/
-Дундговь аймгийн Мандалговь хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1989 оны 10 сарын 4-ний өдрийн 162 дугаартай “шинэ иргэнд хадгаламжийн дэвтэр нээх тухай” тушаалын хуулбар /хэргийн 10-р хуудас/
-Дундговь аймгийн Мандалговь хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1990 оны 1 сарын 5-ны өдрийн Б-5 дугаартай “зарим эхчүүдэд тэтгэмжтэй чөлөө олгох тухай” тушаалын хуулбар /хэргийн 11-р хуудас/
-Д.Цт Өмнөговь дахь ХАА-н техник мэргэжлийн сургуулиас 1985 оны 9 сарын 28-ны өдөр олгосон 181062 дугаартай хөдөлмөрийн дэвтэр /хэргийн 13-р хуудас/
Гэрч Х.Мөнх-Эрдэнийн “Д.Цтой 1986 онд Өмнөговь аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн худалдагчийн ангийг төгсч ирээд Дундговь аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд худалдагчаар хамт ажиллаж эхэлсэн. Тэгээд Худалдаа бэлтгэлийн ангид хувьчлал тарах хүртэл хүүхдийн бараа, хүнсий барааны худалдагчаар ажиллаж байсан. Хувьчлал тарснаас хойш Худалдаа бэлтгэлийн анги нь Тулга хоршоо болоход тус хоршоонд мөн худалдагчаар ажиллаж байсан. Д.Ц нь 1986 оны 7 сараас 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Худалдаа бэлтгэлийн анги, Тулга хоршоонд тасралтгүй худалдагчаар ажиллаж байсан. Би 1986 оны 7 сараас 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Худалдаа бэлтгэлийн анги, Тулга хоршоонд тасралтгүй худалдагчаар ажиллаж байсан. Бид Өмнөговь аймагт сургуульд хамт суралцахаас эхлээд 1994 оныг дуустал хамт ажиллаж байсан. Өөр ажил хийж байгаагүй, худалдагчаар хамт ажиллаж байсан. Хэлсэн зүйл үнэн. Өөр нэмж хэлэх зүйлгүй ” гэх мэдүүлэг /хэргийн 18-р хуудас/
Гэрч Д.Т-ийн “Д.Ц нь Өмнөговь аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн худалдагчийн ангийг төгссөн. Дундговь аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн хүнсний өөртөө үйлчлэх дэлгүүрт худалдагчаар хамт ажиллаж эхэлсэн. Д.Ц нь Худалдаа бэлтгэлийн ангид хувьчлал тарах хүртэл хүүхдийн бараа, хүнсний барааны худалдагчаар ажиллаж байсан. Хувьчлал тарснаас хойш Тулга хоршоо болж хувьчлагдахад тус хоршоонд мөн бид худалдагчаар ажиллаж байсан. Д.Ц нь 1986 оны 7 сараас 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Худалдаа бэлтгэлийн анги, Тулга хоршоонд тасралтгүй худалдагчаар ажиллаж байсан. Би 1980 оноос 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Худалдаа бэлтгэлийн анги, Тулга хоршоонд тасралтгүй худалдагчаар ажиллаж байсан. Бид нэг тасгийн худалдагч байсан учраас Д.Цыг ажиллаж байсан талаар нь мэдэж байгаа юм. Хэлсэн зүйл үнэн. Өөр нэмж хэлэх зүйлгүй ” гэх мэдүүлэг /хэргийн 19-р хуудас/
Гэрч Д.Т-ийн “Д.Ц нь 1986 онд Өмнөговь аймгийн худалдааны сургуулийн худалдагчийн ангийг төгссөн. Дундговь аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн хүнсний өөртөө үйлчлэх дэлгүүрт худалдагчаар хамт ажиллаж эхэлсэн. Тухайн өөртөө үйлчлэх дэлгүүрт 10 худалдагч хамтын тооцоотой ажилладаг байсан. Тэгэхэд Д.Ц нь Худалдаа бэлтгэлийн ангид хувьчлал тарах хүртэл хүүхдийн бараа, хүнсний барааны худалдагчаар ажиллаж байсан. Тулга хоршоо болж хувьчлагдахад тус хоршоонд мөн бид худалдагчаар ажиллаж байсан. Д.Ц нь 1986 оны 7 сараас 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Худалдаа бэлтгэлийн анги, Тулга хоршоонд тасралтгүй худалдагчаар ажиллаж байсан. Би Би 1981 оноос 2016 оныг дуустал хүртэл Дундговь аймгийн Худалдаа бэлтгэлийн анги, Тулга хоршоонд тасралтгүй худалдагч, тэрнээс хойш хувиараа худалдагчаар ажиллаж байсан. Бид нэг тасгийн худалдагч байсан учраас Д.Цыг ажиллаж байсан талаар нь мэдэж байгаа юм. Хэлсэн зүйл үнэн. Өөр нэмж хэлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хэргийн 19-р хуудас/ баримтууд болно.
Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Д.Ц нь 1986 оны 7 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 25-ны өдрийг хүртэл Худалдаа бэлтгэлийн трестийн худалдагчаар, 1991 оны 12 сарын 26-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Тулга ББХ хоршоонд худалдагчаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Л овгийн Дын Ц /ЗЮ/ нь 1986 оны 7 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 25-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд худалдагчаар, 1991 оны 12 сарын 26-ны өдрөөс 1994 оны 02 сарын 03-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Тулга ББХХоршоонд, 1994 оны 02 сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Ундраммандал ББХК-нд худалдагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.У