Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/185

 

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,                                                                                       

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ,

Улсын яллагч Т.Нансалмаа,

Шүүгдэгч С.Г******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт С Г******* холбогдох эрүүгийн ******* тай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 0 оны 10 сарын 5-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1986 оны 06 сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* т******* н******* мэргэжилтэй, “Ула******* ******* *******”-ын Сэлэнгэ аймгийн ******* өртөөнд ******* т******* н******* ажилтай, ам бүл 3, аав, ээжийн хамт  Сэлэнгэ аймаг ******* сум , 4 дүгээр тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгэлгүй, Б овгийн С Г*******, /РД: /,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч С.Г******* нь  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 0 оны 09 дүгээр сарын 1-ны өдрийн 3 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сумын 6 ийн нутаг дэвсгэрт гудамжинд үл ялих зүйлээр шалтаглан Э.Ттай хэрүүл маргаан үүсгэн улмаар нүүр, толгой рүү нь цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г******* мэдүүлэхдээ: “...Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өмнө нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн тул одоо ярих зүйл байхгүй гэв.

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх  талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Т мэдүүлэхдээ: “...0 оны 09 дүгээр сарын 1-ны орой манай найз болох Тэмүүжин Ула******* хотоос ирээд 0-1 цагийн хооронд Сэлэнгэ аймгийн ******* сумын 6 т лах Коллектив гэх нэртэй бааранд орж шил  пиво уусан. Тэгээд бүжиглэж байгаад тамхи татах гээд ганцаараа гарсан. Тэгтэл манай найз болох А.Л үл таних залуутай маргалдаад байж байсан. Тэгээд би тэр хоёрыг салгасан. Тэгтэл нөгөө үл таних залуу “чи хэн юм хоёулаа ийшээ уулзъя” гэж хэлээд талбайн урд лах машины зогсоол руу дагуулж явсан.Тэгээд тэнд очиход намайг унагааж дээрээс боосон. Тэгтэл түүний нэг найз ирж салгаж тэр хооронд би зугтаж амжсан. Тэгээд зугтаагаад гүйж байтал эргүүлийн цагдаа нар ирж бид гурвыг барьж авч явсан.Цагдаа руу явж байх д тухайн үл таних залуу миний араас -3 удаа хавирга, нүүр рүү цохисон. Би тухайн залуусыг огт харж байгаагүй. Тухайн үед намайг зодсон гэх залуу С.Г******* нь надтай ирж уулзсан, надаас уучлал гуйсан, миний хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн        тал /

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.М мэдүүлэхдээ: “...Би 0 оны 09 дүгээр сарын 1-ны өдөр өөрийн найз болох С.Г*******ын хамт 3 цагийн үед Сэлэнгэ ******* сумын 06 т лах “Коллектив" гэх бааранд орсон. Ороод 1 литрийн “Эдэн” гэх бичиглэл бүхий архи авч уусан. Тэгээд тухайн баар хаах дөхөж байхад бүжгийн талбай дээр байсан Г******* байхгүй болчихсон байсан. Тэгэхээр нь араас нь хайж гартал нэг танихгүй залуутай муудалцчихсан байж байсан Тэгээд тэр барилцаж аваад талбайн зүг рүү явсан. Тэгэхээр нь би салгах гээд цуг явсан. Тэгээд Г*******ын татаж салгах гэтэл гурвуулаа газар унасан. Тэгээд Э.Т гэх залуу талбайн хажуугийн гарц руу босоод гүйсэн. Тэгтэл Г******* бас араас нь гүйгээд Тулгыг бариад автал эргүүлийн цагдаа нар ирсэн. Тэгээд Э.Т гэх залуу урд суудалд сууж Г******* жолоочийн ард миний бие Т гэх залуугийн ард сууж явсан. Тэгээд цагдаагийн газар луу явах д Г******* Т гэх залуугийн хацар луу нь ганц удаа хальт цохих шиг болсон. Тэгээд л би гарыг нь бариад авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн          тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Л мэдүүлэхдээ: “...0 оны 09 дүгээр сарын 1-ос 13-ны өдрийг хүртэл ажлын газрынхаа залуустай нийлээд хоног уусан. 0 оны орой 09 дүгээр сарын 13-ны өдөр ажлынхаа газрын 10 орчим хүмүүсийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын 5 т лах "Коллектив" гэх бааранд ороод ууж бүжиглэж байгаад гараад тамхи татах гээд зогсож байхад нэг залуу надаас юм асуугаад байх шиг байсан. Би сайн санахгүй байна. Тэгээд байж байтал манай найз Т нэлээд согтчихсон коллективоос гараад ирсэн.  Тэгснээ надтай юм яриад байсан хүнийг тантдаг юм уу мэдэхгүй тэр хоёр хамт явсан. Би буцаад баар луу орж ажлынхантайгаа үргэлжлүүлэн ууж бүжиглэсэн. Маргааш Тулгын эхнэр над руу залгаад “чи ёстой ханилгаагүй. найз чинь тэнд хүнд зодуулаад байхад харж байгаад зодуулсан ухааны юм яриад байсан. Би сайн ойлгоогүй. Би буцаад ажил руугаа Болдтөмөр Ерөө гол руу машинтай ажлынхантайгаа явж байсан. Сүлжээ орж гараад байсан. Ттай 0 оны 09 дүгээр сарын 13ны орой коллектив бааранд таарсан ганц хоёр юм авч өгсөн хамт тж байснаа бол санаад байна. Уг нь манай найз Т нь архи дарс уудаггүй хүн. Бараг анх удаагаа л тэнд ууж байхыг нь харсан. Би ажил дээрээ очоод Т руу залгахад санаа зоволтгүй намайг зодсон хүн уучлалт гуйсан, миний хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн       тал /

Шүүхийн шинжилгээний албаны 0 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 365 тай: “...Э.Тулгийн биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун эрүүнд цус хуралт, баруун хөмсөгний дээд , баруун тохой, нуруунд зралт, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын .4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт ,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн      тал/,

 Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 30-31 дүгээр тал/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 5 тал/

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

            Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 37 тал/,

            Эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 38 тал/,

            Дансны ху /хх-ийн 40-4 тал/,

            Зөрчлийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дүгээр тал/,

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

   Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 зүйлийн 3 дахь т заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

            С.Г******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 0 оны 09 дүгээр сарын 1-ны өдрийн 3 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сумын 6 ийн нутаг дэвсгэрт гудамжинд үл ялих зүйлээр шалтаглан Э.Ттай хэрүүл маргаан үүсгэн улмаар нүүр, толгой рүү нь цохиж биед нь тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун эрүүнд цус хуралт, баруун хөмсөгний дээд , баруун тохой, нуруунд зралт, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Т мэдүүлэхдээ: “...0 оны 09 дүгээр сарын 1-ны орой манай найз болох Тэмүүжин Ула******* хотоос ирээд 0-1 цагийн хооронд Сэлэнгэ аймгийн ******* сумын 6 т лах Коллектив гэх нэртэй бааранд орж шил  пиво уусан. Тэгээд бүжиглэж байгаад тамхи татах гээд ганцаараа гарсан. Тэгтэл манай найз болох А.Л үл таних залуутай маргалдаад байж байсан. Тэгээд би тэр хоёрыг салгасан. Тэгтэл нөгөө үл таних залуу “чи хэн юм хоёулаа ийшээ уулзъя” гэж хэлээд талбайн урд лах машины зогсоол руу дагуулж явсан. Тэгээд тэнд очиход намайг унагааж дээрээс боосон. Тэгтэл түүний нэг найз ирж салгаж тэр хооронд би зугтаж амжсан. Тэгээд зугтаагаад гүйж байтал эргүүлийн цагдаа нар ирж бид гурвыг барьж авч явсан.Цагдаа руу явж байх д тухайн үл таних залуу миний араас -3 удаа хавирга, нүүр рүү цохисон. Би тухайн залуусыг огт харж байгаагүй. Тухайн үед намайг зодсон гэх залуу С.Г******* нь надтай ирж уулзсан, надаас уучлал гуйсан, миний хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн       тал /

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.М мэдүүлэхдээ: “...Г******* байхгүй болчихсон байсан. Тэгэхээр нь араас нь хайж гартал нэг танихгүй залуутай муудалцчихсан байж байсан Тэгээд тэр барилцаж аваад талбайн зүг рүү явсан. Тэгэхээр нь би салгах гээд цуг явсан. Тэгээд Г*******ын татаж салгах гэтэл гурвуулаа газар унасан. Тэгээд Э.Т гэх залуу талбайн хажуугийн гарц руу босоод гүйсэн. Тэгтэл Г******* бас араас нь гүйгээд Тулгыг бариад автал эргүүлийн цагдаа нар ирсэн. Тэгээд Э.Т гэх залуу урд суудалд сууж Г******* жолоочийн ард миний бие Т гэх залуугийн ард сууж явсан. Тэгээд цагдаагийн газар луу явах д Г******* Т гэх залуугийн хацар луу нь ганц удаа хальт цохих шиг болсон. Тэгээд л би гарыг нь бариад авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн          тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Л мэдүүлэхдээ: “... “Коллектив” гэх бааранд ороод ууж бүжиглэж байгаад гараад тамхи татах гээд зогсож байхад нэг залуу надаас юм асуугаад байх шиг байсан. Тэгээд байж байтал манай найз Т нэлээд согтчихсон коллективоос гараад ирсэн.  Тэгснээ надтай юм яриад байсан хүнийг тантдаг юм уу, мэдэхгүй тэр хоёр хамт явсан. Би буцаад баар луу орж ажлынхантайгаа үргэлжлүүлэн ууж бүжиглэсэн. Маргааш Тулгын эхнэр над руу залгаад “чи ёстой ханилгаагүй. Найз чинь тэнд хүнд зодуулаад байхад харж байгаад зодуулсан ухааны юм яриад байсан. Би сайн ойлгоогүй. Би буцаад ажил руугаа Болдтөмөр Ерөө гол руу машинтай ажлынхантайгаа явж байсан. Би ажил дээрээ очоод Т руу залгахад санаа зоволтгүй намайг зодсон хүн уучлалт гуйсан, миний хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн      тал /

Шүүхийн шинжилгээний албаны 0 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 365 тай: “...Э.Тулгийн биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун эрүүнд цус хуралт, баруун хөмсөгний дээд , баруун тохой, нуруунд зралт, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын .4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан баримтуудаар  нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, дахь т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч С.Г*******ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 зүйлийн дахь т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч С.Г*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх т заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч С.Г******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын газраас С.Г*******ын үйлдлийг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь т эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх т зааснаар С.Г******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогч Э.Тулгын нэхэмжилсэн эмчилгээний зардал буюу ,000,000 /хоёр сая/ төгрөгийн хохирлыг барагдуулсан зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул С.Г*******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас: ...Шүүгдэгч С.Г*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх т зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг шийтгэлийг 3 сарын хугацаанд члэн төлүүлэх санал гаргасан байна.

Шүүгдэгч С.Г*******т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон  эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч С.Г******* нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6   зүйлийн 1 дэх т зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд члэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд  хяналт тавихыг  Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт даалгах  нь зүйтэй гэж  үзэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Хохирогч Э.Т нь гомдол саналгүй, шүүгдэгч С.Г******* нь эмчилгээний зардлыг бүрэн төлсөн гэсэн мэдүүлгийг үндэслэн  шүүгдэгч С.Г*******ыг энэ шийтгэх тогтоолоор  бусдад  төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэргийн улмаас битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй бөгөөд шүүгдэгч С.Г*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр  зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5., 5.3, 5.4, дэх , 36.1 дүгээр зүйлийн 8 дахь , 36. зүйлийн 1, 4 дэх , 36.6 зүйлийн 1 дэх , 36.7 зүйлийн дахь хэсгийн .1, ., .3, .4 дэх , 36.7 зүйлийн 3 дахь , 36.8 зүйлийн 1.4 дэх , 36.10 зүйлд заасныг  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт С Г*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх т заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх т зааснаар С Г*******ыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч С.Г*******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд члэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 зүйлийн 5-д зааснаар  шүүгдэгч С.Г******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч С.Г******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                          ШҮҮГЧ                              Ч.МӨНГӨНЦЭЦЭГ