Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 307

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 20 өдөр                                   Дугаар 139/ШШ2020/00307                                                     Дундговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д  аймгийн А  сумын  дугаар баг, Ө гэх газар оршин суух, Б овогт Хийн Б /ЗА /-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00318/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж   нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Б нь 1969 онд  төрсөн. 19888-1992 оны дуустал Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Тухайн үеийн нэг хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, нөгөө хөдөлмөрийн дэвтэр тамга тэмдгийн зөрчилтэй тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон.  Иймээс цалингийн 70 дугаар дансны баримт, хөдөлмөрийн дэвтрийг үндэслэн Х.Бг 1988 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 сарын 01-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү  гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Б нь 1969 онд төрсөн. 1985 оноос хойш Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлийг хувьцаат компани болтол буюу өөрөөр хэлбэл 1994 оныг дуустал мал малласан. Өнөөдөр ч гэсэн Дундговь аймгийн Адаацаг сумын Өвөр-Урт баригадад мал маллаж байгаа. Энэ хугацаанд ажиллаж байх үед 2 хөдөлмөрийн дэвтэр нээж байсан. 1991 онд нээсэн хөдөлмөрийн дэвтэр байгаа. 1985 онд нээсэн хөдөлмөрийн дэвтрийг хаяж үрэгдүүлсэн учраас олдоогүй. Адаацаг сумын архиваас баримт шүүж үзэхэд 1988 оноос хойших баримт гарч ирсэн учраас баримтынхаа хүрээнд 1988 оны 1 сарын 1-нээс 1992 оны 3 сарын 1-нийг хүртэл Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд малчнаар ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. 1992 оны 3 сарын 1-нээс хойш нийгмийн даатгалын нөхөн тооцолтонд орчихсон учраас 1992 оны 3 сарын 1-нийг хүртэлх хугацаагаар тогтоолгоё гэдэг байдлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хавтаст хэргийн материалд авагдсан 70 дугаар дансны баримт, хөдөлмөрийн дэвтэр зэргийг үндэслээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү  гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Б нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

 Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Дундговь аймгийн Татварын хэлтсийн  2020 оны 2 сарын 17-ны өдрийн 08/284 дугаартай “ Адаацаг сумын Амьдралын туг нэгдэл нь 1991 оны 4 сарын 25-нд шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад  1992 оны 11 сарын 4-нд Амьдралын туг ХК, 1996 оны 4 сарын 30-нд Амьдралын туг хоршоо болон өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулж байгаа гэх  тодорхойлолт  /хэргийн 5-р хуудас/

            -Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн  229 дугаартай “Адаацаг сумын 2 дугаар багийн иргэн  Х овогтой Б /ЗА69020107/-ийн 1991 оны хөдөлмөрийн дэвтэр тамга, тэмдэг, тушаалын зөрчилтэй  тул 1991.01.01-1992.02.28-ны хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай байна ” гэх тодорхойлолт /хэргийн 6-р хуудас/

- Дундговь аймгийн Адаацаг сумын засаг даргын тамгын газрын даргын  2020 оны 03 сарын 26-ны өдрийн 2/121 дугаартай “Амьдралын туг нэгдэлд тэжээл бэлтгэгчээр ажиллаж байсан Х  овогтой Бгийн 1988, 1990  оны 70-р дансны баримтыг хуулбарлан олгосон” гэх тодорхойлолт   /хэргийн 7-р хуудас/

            -Х.Бгийн 1988, 1990  оны 70 дугаар  дансны баримтын   хуулбар /хэргийн  8-10  хуудас/

            -Х.Б нь 1988 оны 01 сараас 1992  оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл хүртэл  Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд малчнаар ажиллаж байсан тухай баримт ирээгүй учир Х овогтой Бд холбогдох лавлагааг гаргах боломжгүй  гэх Дундговь аймгийн Архивын тасгийн 2020 оны 03 сарын 30-ны өдрийн 250 дугаартай тодорхойлолт  /хэргийн 12-р хуудас/

-Х.Бд Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлээс 1991 оны 1 сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр  /хэргийн 13-р хуудас/  баримтууд болно.

 

Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Х.Б нь 1988 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 сарын 01-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Хийн Б /ЗА / нь 1988 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 сарын 01-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд малчнаар    ажиллаж байсан болохыг  тогтоосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.У