Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/190

 

 

 

 

 

 

    

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,                                                                                      

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ,

улсын яллагч Т.Нансалмаа,

Шүүгдэгч Ж.Д******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Ж Д*******ид холбогдох эрүүгийн ******* *******тай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,1983 оны 08 ******* сарын 20-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Алтан тариа” ХХК-д ээлжийн ахлах ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, ******* сум, ******* ******* баг, ******* ******* хэсэг, ******* тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгэлгүй Б овгийн Ж Д*******, /РД:/

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ж.Д******* нь 2022 оны 10 ******* сарын 11-ний өдрөөс 2022 оны 10 ******* сарын 12-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сумын төвд байрлах “Алтан тариа” ХХК-ний байранд  хохирогч  Т.Гын хамт архидан согтуурч улмаар  зодолдож  хохирогч Т.Гын нүүрэн тус газар гараараа цохиж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Д******* мэдүүлэхдээ: ...: Мэдүүлэг өгөхгүй өмнө мэдүүлгээ өгсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх  талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Т.Г мэдүүлэхдээ ...Миний бие нь 2022 оны 10-р сарын 11-ний орой 19 цаг 30-д  Алтан Тариа ХХК-ний орой ээлжийн засварчнаар ажилд гарч байх хугацаанд шөнө 23:00 цагийн үед ээлжийн ахлах Ж.Д******* манай өрөөнд орж ирээд хоёулаа нэг шил архи ууя гээд бид хоёр 0.7******* хэмжээтэй Хараа нэртэй архийг хувааж уусан Ж.Д******* бид хоёр архи уугаад юм ярьж байсан би хэсэг хугацааны дараа нэлээд согтож юу болсноо санахгүй байна. Хэсэг ухаан орсон чинь Ж.Д*******той маргалдаж улмаар Д******* намайг цохисон тэр үеийг би санаж байна тэрнээс хойш юу болсныг би мэдэхгүй байна...” гэх /хх-ийн 12-13 ******* тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Б мэдүүлэхдээ: “...Манай нөхөр Т.Г нь “Алтан тариа” ХХК-нд ээлжийн ажил эрхэлдэг юм. 2022 оны 10 ******* сарын 11-ний орой 19 цагт би өөрөө ажилд нь хүргэж өгсөн юм. Ингээд 2022 оны 10 ******* сарын 12-ны өдөр өглөө 08 цагийн орчимд нөхрөө ажлаас нь авах гэтэл манай нөхөр хүнд зодуулсан байдалтай, нүүр, зүүн нүд, хамар, уруул орчмоор хавдсан, нуруу орчмоор хөх эрээн болчихсон, хөдөлгөөн хийхэд хавирга орчмоор өвдөөд байна гэсэн байдалтай байсан. Би нөхрөөсөө юу болсон талаар асуухад “урд шөнө би ажлынхаа хүнд зодуулчихлаа, манай хамт ажилладаг залуу намайг зодчихлоо” гэж хэлээд 99498**************0 гэсэн ******* хэлсэн. Би тус ******* руу залгаад “Хэн болох талаар нь асуухад” “Би Алтантариад ажилладаг Доёд гэдэг хүн байна” гэж байсан. Ингээд тухайн хүнтэй уулзахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд би “Чи манай нөхрийг зодсон байна" гэж хэлэхэд “Бид хоёр архи уусан зодолдсон тэгээд яах гээд байгаа юм” гэж хэлээд уурласан. Би тухайн Доёд гэдэг хүнийг зүс мэднэ. Манай нөхөртэй хамт ажилладаг хүн байсан. Харин нэрийг нь сайн мэдэхгүй. Манай нөхөр өөрөө их зөөлөн хүнтэй маргаж муудалцаад байдаггүй хүн байгаа юм. Урд шөнө Доёд гэдэг хүнтэй ажлаасаа болоод маргалаа гэж байсан. Түүнээс энэ хүнтэй маргаж муудалцсан асуудал гаргаж байгаагүй. Манай нөхөр төдийлөн хүнд өр тавиад байдаггүй хүн байгаа юм. Өр тавилаа гэхэд надад мэдэгдээд хэлдэг юмаа. Би эхний ээлжинд нөхрөө эмнэлэгт үзүүлээд биеийн байдлыг нь ажиглаад гомдол саналаа тусгая. Одоо хэлэх зүйл байхгүй байна....” гэх /хх-ийн 1*******  ******* тал/,

Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 ******* сарын 18-ны өдрийн 418*******тай: “...Т.Гын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний салст, дээд уруул, цээжний зүүн дээд хэсэг, хэвлийн зүүн хажуу хэсэг цус хуралт, ар нуруунд зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тогтоогдоно. Т.Гын биед учирсан дээрх гэмтэл тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 20-22 ******* тал/ ,

Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 ******* сарын 18-ны өдрийн 417 *******тай: “...Ж.Д*******ийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 27-28 ******* тал/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн ******* ******* тал/,

 Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 1 дүгээр тал/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 23-24, 29-30 ******* тал/

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

            Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 41 дүгээр тал/,

            Эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 43 ******* тал/,

            Дансны хуулга /хх-ийн 40-42 ******* тал/,

            Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 42 ******* тал/,

            Зөрчлийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 4******* ******* тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дүгээр тал/, зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

   Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 ******* зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

 

            Ж.Д******* нь 2022 оны 10 ******* сарын 11-ний өдрөөс 2022 оны 10 ******* сарын 12-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сумын төвд байрлах “Алтан тариа” ХХК-ний байранд тус компанийн засварчин Т.Гын хамт архидан согтуурч улмаар хоорондоо маргалдан, зодолдож Т.Гын нүүрэн тус газар гараараа цохиж биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний салст, дээд уруул, цээжний зүүн дээд хэсэг, хэвлийн зүүн хажуу хэсэгт цус хуралт, ар нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Гын: “...Миний бие нь 2022 оны 10-р сарын 11-ний орой 19:30 цагт Алтан Тариа ХХК-ний орой ээлжийн засварчнаар гарч байх хугацаандаа шөнө 23:00 цагийн үед ээлжийн ахлах Ж.Д******* манай өрөөнд орж ирээд хоёулаа нэг шил архи ууя гээд бид хоёр 0.7******* хэмжээтэй Хараа нэртэй архийг хувааж уусан Ж.Д******* бид хоёр архи уугаад юм ярьж байсан би хэсэг хугацааны дараа нэлээд согтож юу болсноо санахгүй байна. Хэсэг ухаан орсон чинь Ж.Д*******той маргалдаж улмаар Д******* намайг цохисон тэр үеийг би санаж байна тэрнээс хойш юу болсныг би мэдэхгүй байна...” гэх /хх-ийн 12-13 ******* тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Бы: “...2022 оны 10 ******* сарын 12-ны өдөр өглөө 08 цагийн орчимд нөхрөө ажлаас нь авах гэтэл манай нөхөр хүнд зодуулсан байдалтай, нүүр, зүүн нүд, хамар, уруул орчмоор хавдсан, нуруу орчмоор хөх эрээн болчихсон, хөдөлгөөн хийхэд хавирга орчмоор өвдөөд байна гэсэн байдалтай байсан. Би нөхрөөсөө юу болсон талаар асуухад “урд шөнө би ажлынхаа хүнд зодуулчихлаа, манай хамт ажилладаг залуу намайг зодчихлоо” гэж хэлээд 99498**************0 гэсэн ******* хэлсэн. Би тус ******* руу залгаад “Хэн болох талаар нь асуухад” “Би Алтантариад ажилладаг Доёд гэдэг хүн байна” гэж байсан...” гэх /хх-ийн 1*******  ******* тал/,

Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 ******* сарын 18-ны өдрийн 418*******тай: “...Т.Гын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний салст, дээд уруул, цээжний зүүн дээд хэсэг, хэвлийн зүүн хажуу хэсэг цус хуралт, ар нуруунд зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тогтоогдоно. Т.Гын биед учирсан дээрх гэмтэл тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 20-22 ******* тал/ ,

Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 ******* сарын 18-ны өдрийн 417 *******тай: “...Ж.Д*******ийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 27-28 ******* тал/ зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан баримтуудаар  нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Ж.Д*******ийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 ******* зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирогч  Т.Гыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч Ж.Д*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Ж.Д******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын газраас Ж.Д*******ийн үйлдлийг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Д******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогч Т.Гын нэхэмжилсэн эмчилгээний зардал буюу 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгийн хохирлыг барагдуулсан зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Ж.Д*******ид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

 

Улсын яллагчаас: ...Шүүгдэгч Ж.Д*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар **************0 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу **************0,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг шийтгэлийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан .

Шүүгдэгч Ж.Д*******ид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон  эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* ******* зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 ******* зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

 

Шүүгдэгч Ж.Д******* нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 *******  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар **************0 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу **************0.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд  хяналт тавихыг  Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт даалгах  нь зүйтэй гэж  үзэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Хохирогч Т.Г нь  эмчилгээний зардалд 36000 төгрөгийн баримт / хх-н 47-р хуудас ирүүлсэн ба, шүүгдэгч Ж.Д******* нь эмчилгээний зардалд 200,000 төгрөгийг  /хх-н 48-р хуудас /  төлсөн  байх тул  нэхэмжилсэн хохирол төлөгдсөн гэж шүүх үзэж, шүүгдэгч Ж.Д*******ийг энэ шийтгэх тогтоолоор  бусдад  төлөх төлбөргүйд тооцов.

Энэ хэргийн улмаас битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй бөгөөд шүүгдэгч Ж.Д*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, ******* дахь хэсэг, 36.1 дүгээр  зүйлийн ******* дахь хэсгийн *******.1, *******.2, *******.3, *******.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 ******* зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 ******* зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 ******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 ******* зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 ******* зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 ******* зүйлд заасныг  тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт Ж Д*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж Д*******ийг **************0 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу **************0.000 төгрөгөөр торгож шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 ******* зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч Ж.Д*******ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 ******* зүйлийн *******-д зааснаар  шүүгдэгч Ж.Д*******ийн нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

*******. Шүүгдэгч Ж.Д******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  бусдад төлөх төлбөргүй   болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                          ШҮҮГЧ                              Ч.МӨНГӨНЦЭЦЭГ