Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 308

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 20 өдөр                                   Дугаар 139/ШШ2020/00308                                                     Дундговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д  аймгийн А  сумын  дугаар баг, Х гэх газар оршин суух, Х овогт Б Б /ЗА /-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00317/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж   нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч  шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б 1962 оны 11 сарын 27-нд төрсөн. Эрэгтэй, 58 настай. Б.Б нь сургуульд нэг ч суугаагүй бөгөөд ээж  Б хамт Дундговь аймгийн Адаацаг сумын  Амьдралын туг нэгдэлд 1977 оны 11 сарын 27-ны өдрөөс 1992 оны 11 сарын 04-ний өдрийг хүртэл  мал малласан. 1977 1981 оны цалингийн баримтууд эх Б нэр дээр хамт бичигдэж байсан, мөн 1982 оноос хойш Б.Бын цалингийн 70 дугаар дансны баримтуудад  Б Болд гэж нэр  нь дутуу бичсэн хөдөлмөрийн дэвтэрт мөн Б Болд гэж бичсэнээс баримт  бичгүүд зөрчилтэй  болж өнөөдрийг  хүртэл  хугацаанд тэтгэврээ тогтоолгож чадахгүй байсан. Адаацаг сумын Хашаат бригадад Багаады гэж нэртэй өөр хүн байдаггүй.  Б.Б нь 1990 оноос 2000 онд нийгмийн даатгалын нөхөн тооцолтод орсон. Иймээс Б.Быг 1977 оны 11 сарын 27-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл  Дундговь аймгийн Адаацаг сумын  Амьдралын туг нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү  гэжээ.

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

 Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Багаады овогтой Бын 70 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 5-р хуудас/

-Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 228 дугаартай “Адаацаг сумын 5 дугаар багийн иргэн  Багаады овогтой Б /ЗА62112714/-ийн 1980 оны хөдөлмөрийн дэвтэр тамга, тэмдэг, тушаалын зөрчилтэй  тул 1982.06.01-1989.12.31-ний хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай байна ” гэх тодорхойлолт /хэргийн 6-р хуудас/

-Багаады овогтой Бт Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлээс 1982 оны 8 сарын 14-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн  7-9 хуудас /

- Дундговь аймгийн Адаацаг сумын засаг даргын тамгын газрын даргын  2020 оны 03 сарын 26-ны өдрийн 2/119 дугаартай “Амьдралын туг нэгдэлд малчнаар ажиллаж байсан Цэен  овогтой Багаадыгийн 1977-1981 оны 70 дугаар дансны баримтыг хуулбарлан олгосон” гэх тодорхойлолт   /хэргийн 10-р хуудас/

-Ц.Б-гийн 1977-1981  оны 70 дугаар  дансны баримтын   хуулбар /хэргийн  11-15  хуудас/

   -Б.Б нь 1977 оны 01 сараас 1989  оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хүртэл  Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд малчнаар ажиллаж байсан тухай баримт ирээгүй учир Багаады овогтой Бтай холбогдох лавлагааг гаргах боломжгүй  гэх  Дундговь аймгийн Архивын тасгийн 2020 оны 03 сарын 30-ны өдрийн 251 дугаартай тодорхойлолт  /хэргийн 16-р хуудас/

- Дундговь аймгийн Адаацаг сумын засаг даргын тамгын газрын даргын  2020 оны 03 сарын 26-ны өдрийн 2/118 дугаартай “Амьдралын туг нэгдэлд малчнаар ажиллаж байсан Багаады  овогтой Бын  1982-1989 оны 70 дугаар дансны баримтыг хуулбарлан олгосон” гэх тодорхойлолт   /хэргийн 17-р хуудас/

-Б.Б  гэсэн бичиглэлтэй 1982-1989оны 70 дугаар  дансны баримтын   хуулбар /хэргийн  18-26  хуудас/

 -Гэрч Ц.Х-ийн “Б.Быг бага байхаас нь Багаадийгийн Болд гэж дууддаг байсан. Б нь сургуульд суугаагүй, багаасаа эхийн хамт Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд  мал маллаж байсан. Б.Б нь 1977 оноос хувьчлал тарах хүртэл   Амьдралын туг нэгдлийн Хашаат бригадад мал маллаж байсан гэдгийг нь тухайн үед нэг нэгдэлд мал маллаж байсан учраас сайн мэдэж байгаа юм. Б.Б нь цэргийн албанд яваагүй, сургуульд огт суугаагүй хүн юм. Б буюу нутгийн хүмүүсийн дууддагаар Болд нь бага хүүхэд байхаасаа мал маллаж одоо ч сумандаа мал маллаж амьдарч байгаа.  Би   Адаацаг сумын Амьдралын туг нэгдэл байгуулагдсан цагаас эхлээд Хашаат бригадад   Амьдралын туг нэгдэл, Амьдралын туг ХК байхад нь тасралтгүй мал маллаж байсан. Бид  нэг нутгийн хүмүүс учраас Б.Быг  нэгдэлд малчин байсан гэдгийг нь сайн мэднэ.   Өөр ажил хийж байгаагүй, насаар нэгдэлд малчин нэгдэл компаниас хойш хувиараа мал маллаж байгаа.  Хэлсэн зүйл үнэн. Өөр нэмж хэлэх зүйлгүй   ” гэх мэдүүлэг /хэргийн 35-р хуудас/

-Гэрч М.Б-ийн “ Багаадийгийнхтай 1976 оноос  эхлэн ойр айл саахалт нутаглаж мал маллаж байсан. Б.Быг бага байхаас нь Болдоо гэж дууддаг байсан санагдаж байна. Б Болд буюу Б нь сургуульд суугаагүй, багаасаа эхийн хамт Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд  мал маллаж байсан. Миний мэдэхээр  Б.Б нь 1977 онд хөдөлмөрөө үнэлүүлэх насанд хүрээд ээжтэйгээ хамт  туслах малчнаар ажиллаж байсан. Насанд хүрснээс хойш өөрийнхөө нэр дээр Хашаат бригадад бог мал маллаж байсан.  Б.Б нь 1977 оноос хувьчлал тарах хүртэл Амьдралын туг нэгдлийн Хашаат бригадад мал маллаж байсан гэдгийг нь тухайн үед нэг нэгдэлд мал маллаж, ойр нутаглаж байсан учраас сайн мэдэж байгаа юм. Б.Б нь цэрэгт  яваагүй, сургуульд суугаагүй хүн юм. Б буюу нутгийн хүмүүсийн дууддагаар Болд нь бага хүүхэд байхаасаа мал маллаж одоо ч сумандаа мал маллаж амьдарч байгаа. Би   1972 оноос Амьдралын туг нэгдэл, Амьдралын туг ХК байхад нь Хашаат бригадад   тасралтгүй мал маллаж байсан. Бид  нэг нутгийн хүмүүс учраас Б.Быг  нэгдэлд малчин байсан гэдгийг нь сайн мэднэ. Хэлсэн зүйл үнэн. Өөр нэмж хэлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хэргийн 36-р хуудас/

-Б.Бт Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлээс 1982 оны 08 сарын 14-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр  /хэргийн 43-р хуудас/  баримтууд болно.

 

Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Б.Б нь 1977 оны 11 сарын 27-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х овогт Б Б /ЗА / нь 1977 оны 11 сарын 27-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд малчнаар    ажиллаж байсан болохыг  тогтоосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.У