Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 309

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 20 өдөр                                   Дугаар 139/ШШ2020/00309                                                     Дундговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д  аймгийн  Э  сумын   дугаар баг, Ц гэх газар оршин суух, М овогт Бийн Б /ЗП /-ийн З.Чтой хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00334/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч  Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж   нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   Б овогтой Б /ЗП / миний бие нь З овогтой Чтой /ЗП / Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд  танилцаж нэг гэр бүл болсон  юм. Бидний дундаас  1991 оны 8 сард  Ч овогтой Ц, 1993 оны 02 сард Ч овогтой  Ж нар төрснийг  иргэний бүртгэлийн  албанд бүртгүүлж байсныг төрсний гэрчилгээ батлаж байгаа юм.  Биднийг 1990 оноос  одоог хүртэл  хамт амьдарч байгаа болохыг тогтоож өгнө үү  гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь З.Чтой хамтын амьдралтай байсан болохыг  тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

 Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Дундговь аймгийн Улсын бүртгэлийн  хэлтсийн 2020 оны 04 сарын 06-ны өдрийн 4/271 дугаартай Згийн Ч /ЗП /, Бийн Б /ЗП  / нар нь Эрдэнэдалай суманд 2002 онд журнал бүртгэлийн  №56-д гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн гэрчилгээ аваад гэрчилгээгээ үрэгдүүлсэн гэх боловч иргэний бүртгэлийн мэдээллийн сан болон архивын журнал бүртгэлд гэрлэсэн тухай мэдээлэл байхгүй байна гэх тодорхойлолт /хэргийн 5-р хуудас/

-Сэлэнгэ аймгийн Мандал сумын  Хэрх 4 дүгээр багийн Засаг даргын  2020 оны 03 сарын 30-ны өдрийн тодорхойлолт /хэргийн 6-р хуудас/

Чын Ж /ЗП /-ийн Г-14 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 7-р хуудас/

-Чын Ц /ЗП /-ийн 116 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 8-р хуудас/

-Гэрч Ш.Т-ийн  “ Б.Б Ч нар нь 1990 онд танилцсан. Тэр цагаас эхлэн  нэг гэр бүл болж 1990 оноос 1999 он хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд амьдарч мал маллаж байгаад  1999 онд Сэлэнгэ аймаг руу отор нүүдлээр явсан. Тэндээ 2016 он хүртэл мал маллаж амьдарч байсан. Одоо Эрдэнэдалай сумын 5 дугаар багт гэр бүлээрээ мал маллаж амьдарч байгаа. Б, Ч нарын дундаас энэ хугацаанд хүү Ж, Ц нар төрсөн. 1990 оноос өнөөдрийг хүртэл хамт амьдарч байгаа. Б нь Чоос өөр хүнтэй гэр бүл болж байгаагүй, насаараа  л хамт амьдраад 30 жил болж байна. Би Бтэй нэг ангид суралцаж байсан. Бтэй найзууд учраас энэ гэр бүлийн талаар  сайн мэдэж байгаа  юм.    Хэлсэн зүйл үнэн. Өөр нэмж хэлэх зүйлгүй    ” гэх мэдүүлэг /хэргийн 14-р хуудас/

-Гэрч Ё.Э-ийн “ З.Ч бид хоёр 1982 онд Эрдэнэдалай сумын сургуулийг төгсөөд 1985-1988 онд цуг Эрдэнэт хотын Хялганат хороонд цэргийн алба цуг хаасан. Цэргээс халагдаж ирээд би уурхайд ажилд орж, З.Ч нь нэгдэлд малчин болж байсан. Тэгээд 1989 оноос Бтэй танилцаж, 1990 оноос гэр бүл болсон.  Ч, Б нар нь  1990 оноос 1999 он хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд амьдарч мал маллаж байсан. Энэ хоёр 1999 онд Сэлэнгэ аймаг руу отор нүүдлээр явсан. Сэлэнгэ аймагт 2016 он хүртэл мал маллаж амьдарч байсан. Одоо Эрдэнэдалай сумын 5 дугаар багт гэр бүлээрээ мал маллаж амьдарч байгаа. Б, Ч нарын дундаас  1993 онд  хүү Ж төрж, 1991 онд  охин  Цэгмид нар төрж байсан. 1990 оноос өнөөдрийг хүртэл хамт амьдарч байгаа.   Ч нь Б.Бгээс өөр хүнтэй гэр бүл болж байгаагүй, насаараа  л хамт амьдраад 30 жил болж байна. Би Бтэй нэг ангид суралцаж байсан. З.Чтой найзууд учраас энэ гэр бүлийн талаар  сайн мэдэж байгаа  Хэлсэн зүйл үнэн. Өөр нэмж хэлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хэргийн 36-р хуудас/

-Гэрч Ё.Н-ийн “Б.Б бид хоёр  1978 онд   Цагаан-Овоогийн уурхайн бага сургуульд орж 4 дүгээр ангийг төгсөөд Эрдэнэдалай сумын сургуульд орж  1988 онд 10 дугаар ангийг хамт төгссөн. Бид Цагаан-Овоо багт ойр амьдардаг байсан. 1990 оноос  нутгийн залуу З.Чтой гэр бүл болж хүү охин хоёртой болсон. Чыг сайн мэдэхгүй, Манай найзтай гэр бүл болсноос хойш найз нөхдийн холбоотой байдаг. Энэ хоёр нь 1990 оноос гэр бүл болж 30 гаруй жил  хамт мал маллаж амьдарч байна. Энэ хоёр Цагаан-Овоогийн нүүрсний уурхайд анх гэр бүл болж хөдөө гарч амьдарч байсан.   Хэлсэн зүйл үнэн. Өөр нэмж хэлэх зүйлгүй    ” гэх мэдүүлэг /хэргийн 17-р хуудас/ баримтууд болно.

 

Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Б.Б нь  З.Чтой 1990 оноос өнөөдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар М овгийн Бийн Б /ЗП / нь Х  овгийн Згийн Ч /ЗП /-той 1990 оны 01 сарын 01-ний өдрөөс одоог хүртэл гэр бүл болж хамт амьдарч байгаа болохыг тогтоосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.У