| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 175/2022/0182/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/193 |
| Огноо | 2022-11-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/193
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,
Улсын яллагч Т.Нансалмаа,
Шүүгдэгч ******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “ А ” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Х Мт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******7******* оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумд төрсөн, *******9 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “*******” ХХК-д барилгын инженер ажилтай ам бүл *******, эхнэр 2 хүүхдийн хамт ******* хот, ******* дүүрэг ..-р хороо их наран ... дүгээр гудамж .... тоотод оршин суух хаягтай, урьд
Баянгол дүүргийн шүүхийн *******98 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 730 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 92 дугаар зүйлд зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, Боржигон овогт Х М /РД: ЗЮ7*******101173/,
Холбогдсон хэргийн талаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Өмнө нь мэдүүлэг өгсөн учраас дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.У мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өглөө гэртээ амарч байхад 06 цагийн үед манай хаалгыг ******* нь эвдэж орж ирээд намайг юу хийж байгаа юм гэхэд би түүнд хандаж чамд ямар хамаатай юм бэ, манай хаалгыг яагаад эвдэж орж ирсэн юм гэхэд миний нүүр хэсэг рүү алгадаж, нүүр хэсэгт гараа атгаж байгаад цохиж унагаасан тэгээд босоход намайг үснээс зулгааж байгаад 2 удаа миний нүүрээр шал мөргүүлсэн. Тухайн үед би найз Г.Г гэх залуугийн хамт байсан. Тэр эрэгтэй нь Мтай маргалдаж байх хооронд би гадуур хувцсаа аваад гэрээс гарч гүйсэн. Миний араас гүйж гарч ирээд надад хандаж зогсохгүй бол ална шүү гээд араас хөөж газарт байсан бүдүүн мод барьж аваад миний өгзөг хэсэг рүү 3 удаа цохиход би газарт унаад босох гэтэл миний үснээс зулгааж миний толгой хэсэг рүү цохиод байсан би орилоод өмдийг нь татаад тайлахад М нь өмдөө янзалж байх хооронд зугтаагаад замын цаана гараад мод руу зугтаасан тэр үед М нь буцаад гэр рүү явсан. Би тэнд хэсэг байж байгаад 1 цагийн дараа буюу 07 цагийн үед гэртээ ирэхэд миний гар утас болон бичиг баримтыг аваад явсан байсан. Би охиныхоо гар утсаар ажил руугаа залгаад ажилдаа явах гэж байхад М нь манайд дахин орж ирээд миний үснээс зулгааж миний гар луу цохиж бөгс хэсэг рүү өшиглөөд байхаар нь би гараад зугтаах гэж байхад гаднаас цоожилсон байсан. Тэр үед манай туслах багш Б.Соёлмаа гэх эмэгтэй орж ирээд юу болоод байгаа юм гэхэд М нь Соёлмааг битгий хуц чамд хамаагүй янхан минь гэж хэлээд хувцас индүүддэг индүүгээр цохих гэж дайраад байсан тэгээд бид хоёр тэндээс гараад ажил руу гүйгээд ажил дээр ирсэн....” гэх /хх-ийн 7-8 дугаар тал/,
Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, М нь надаас уучлалт гуйж, намайг дагуулж Дархан яваад эмнэлэгт үзүүлж эмчилгээний зардлыг нөхөн төлсөн гэх мэдүүлэг / хх-н 23-р тал /
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Г.Г мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 1*******-ний орой Сэлэнгэ аймгийн Шаамар суманд найз Б.Уийнд бид 2 хамт хоноод 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өглөөний 06 цагийн үед гэрийн хаалгыг гаднаас нь эвдэх чимээгээр би сэрсэн тэгээд У хаалгаа бариад зогсож байсныг сүүлд нь мэдсэн бөгөөд хаалга нээгдээд Мөөгий гэх залуу гартаа төмөр иштэй алх барьсан орж ирээд намайг шууд зодсон тэр үед У салгах гэж оролдох үед түүнийг эргэж хараад гараараа нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохьсон тэгээд У гараад гүйгээд явсан тэр Мөөгий гэх залуу түүний араас гараас явсан...” гэх /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Соёлмаа мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өглөө ажил дээрээ байхад Ука эгч байхгүй байхаар нь би 09 цагийн үед гэрт нь очоод үзэхэд гэрийн гаднаас нь харахад 77-02 УНС улсын дугаартай “Приус 30” маркийн тээврийн хэрэгсэл байсан бөгөөд гэрийн гаднаас нь Баяраа гэх зүс таних эрэгтэй Укагийн гэрийг түлхүүрдэж онгойлгоод байж байхад би гэрт ороход М гэх эрэгтэй байсан тэгээд цаашаа ороход Ука хагас нүцгэн байдалтай өвдгөө тэврээд зодуулсан байдалтай сууж байхад нь би М гэх залууд хандаж “Та яагаад зодож байгаа юм гэхэд намайг Битгий хуц янхан минь гэх зэргээр хэл амаар доромжлоод байсан Тэгээд гарах гэтэл хаалганаас барьчихаад намайг гаргахгүй байсан тэгээд би ноцолдож байгаад хувцас индүүддэг индүү барихад М нь гэрээс гараад явсан би араас нь машин руу нь цохиход надаас М нь индүү булааж аваад миний нүүр рүү цохих гээд байхаар нь нүүрээ дараад тонгойтол миний ар нуруу хэсэг рүү 3 удаа цохисон тэгээд машиндаа суугаад яваад өгсөн тэгээд би Укагийн гэр рүү нь буцаад ороход орондоо орсон уйлаад байсан тэгээд ажилд нь дагуулаад явсан...” гэх /хх-ийн 25 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 372 дугаартай: “...Б.Уийн биед баруун, зүүн нүдний доод зовхи, зүүн бугалга тохой, баруун мөр, баруун бугалга, зүүн өгзгөнд цус хуралт, баруун зүүн нүдний доод зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохилтын үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.*******.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 1******* дүгээр хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 3*******-36 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 17-18 дугаар тал/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:
Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 50 дугаар хуудас/,
Зөрчлийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн *******2-*******3 дугаар хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн **************-*******8 дугаар хуудас/,
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч ******* 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн өглөөний 06 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр баг 1 дүгээр хэсэгт байрлах Төрийн албан хаагчдын байрны 0******* тоотод Б.Уийг бусадтай хардаж хэрүүл маргаан үүсгэж улмаар нүүр, толгой хэсэг рүү нь гараараа цохиж, өгзөг хэсэгт нь модоор цохиж биед нь баруун зүүн нүдний доод зовхи, зүүн бугалга тохой, баруун мөр, баруун бугалга, зүүн өгзгөнд цус хуралт, баруун зүүн нүдний доод зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.У мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өглөө гэртээ амарч байхад 06 цагийн үед манай хаалгыг ******* нь эвдэж орж ирсэн. ...Манай хаалгыг яагаад эвдэж орж ирсэн юм гэхэд миний нүүр хэсэг рүү алгадаж, нүүр хэсэгт гараа атгаж байгаад цохиж унагаасан тэгээд босоход намайг үснээс зулгааж байгаад 2 удаа миний нүүрээр шал мөргүүлсэн. ...Би гадуур хувцсаа аваад гэрээс гарч гүйсэн. Миний араас гүйж гарч ирээд надад хандаж зогсохгүй бол ална шүү гээд араас хөөж газарт байсан бүдүүн мод барьж аваад миний өгзөг хэсэг рүү 3 удаа цохиход би газарт унаад босох гэтэл миний үснээс зулгааж миний толгой хэсэг рүү цохиод байсан би орилоод өмдийг нь татаад тайлахад М нь өмдөө янзалж байх хооронд зугтаагаад замын цаана гараад мод руу зугтаасан тэр үед М нь буцаад гэр рүү явсан. Би охиныхоо гар утсаар ажил руугаа залгаад ажилдаа явах гэж байхад М нь манайд дахин орж ирээд миний үснээс зулгааж миний гар луу цохиж бөгс хэсэг рүү өшиглөөд байхаар нь би гараад зугтаах гэж байхад гаднаас цоожилсон байсан.....” гэх /хх-ийн 7-8 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Г.Г мэдүүлэхдээ: “...2022 оны 9 дүгээр сарын 15-ны өглөөний 06 цагийн үед гэрийн хаалгыг гаднаас нь эвдэх чимээгээр би сэрсэн ...орж ирээд намайг шууд зодсон тэр үед У салгах гэж оролдох үед түүнийг эргэж хараад гараараа нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохьсон тэгээд У гараад гүйгээд явсан тэр Мөөгий гэх залуу түүний араас гараас явсан...” гэх /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Соёлмаа мэдүүлэхдээ: “...би гэрт ороход М гэх эрэгтэй байсан тэгээд цаашаа ороход Ука хагас нүцгэн байдалтай өвдгөө тэврээд зодуулсан байдалтай сууж байхад нь би М гэх залууд хандаж “Та яагаад зодож байгаа юм гэхэд намайг Битгий хуц янхан минь гэх зэргээр хэл амаар доромжлоод байсан...” гэх /хх-ийн 25 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 372 дугаартай: “...Б.Уийн биед баруун, зүүн нүдний доод зовхи, зүүн бугалга тохой, баруун мөр, баруун бугалга, зүүн өгзгөнд цус хуралт, баруун зүүн нүдний доод зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохилтын үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.*******.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч *******ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын газраас *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогч Б.Уийн хохирлыг барагдуулсан, хохирогч гомдолгүй гэдгээ илэрхийлсэн зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул *******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас: ...Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг шийтгэлийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан байна.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч ******* нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Хохирогч Б.Уийн гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлгийг үндэслэн / хх-н 23-р тал / шүүгдэгч *******ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэргийн улмаас битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй бөгөөд шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн 1, *******, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.*******, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, ******* дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.******* дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.******* дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Х Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х Мыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгож шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн *******-д зааснаар шүүгдэгч *******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Х М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Х М нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ