Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/196

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,

улсын яллагч Т.Нансалмаа,

хохирогч Э.У*******,

шүүгдэгч Д.М******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б******* овогт Д******* М*******д холбогдох эрүүгийн 2331002690222 дугаартай, 175/2023/0190/Э хэргийг 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ний өдөр Сэлэнгэ аймгийн С******* сумд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, аврагч мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт аврагч ажилтай, ам бүл 4, ээж, аав дүүгийн хамт Сэлэнгэ аймаг, С******* сум, ** дугаар баг, * дүгээр хэсэг, ** тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, Б******* овогт Д******* М*******, /РД: *******/,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Д.М******* нь согтуугаар 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 20 цагийн үед Сэлэнгэ аймаг, С******* сум, 6 дугаар баг, 4 дүгээр байр, 03 тоотод эхнэр Э.У*******г бусадтай хардаж, нүүр, хацар тус газар нь гараараа 5-6 удаа цохиж, улмаар хоолой тус газраас нь багалзуурдаж, толгой тус газар нь архины шилээр 2 удаа цохиж, биед нь хамрын хянга нуруунд хаван, толгойн хуйх, чихний дэлбэнгийн арын төвгөр, зовхи, хүзүү, шуу, өвдгөнд цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 17 цагийн орчимд Сэлэнгэ аймаг, С******* сум, 6 дугаар баг, 4 дүгээр байр, 03 тоотод Э.Ч******* эхнэр Э.У*******той хардаж, нүүрэн тус газар нь гараараа 4-5 удаа цохиж, өшиглөж, биед нь нүдний салст бүрхэвчинд цус харвалт, зовхинд цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Д.М******* нь согтуугаар 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 20 цагийн үед Сэлэнгэ аймаг, С******* сум, 6 дугаар баг, 4 дүгээр байр, 03 тоотод эхнэр Э.У*******г бусадтай хардаж, нүүр, хацар тус газар нь гараараа 5-6 удаа цохиж, улмаар хоолой тус газраас нь багалзуурдаж, толгой тус газар нь архины шилээр 2 удаа цохиж, биед нь хамрын хянга нуруунд хаван, толгойн хуйх, чихний дэлбэнгийн арын төвгөр, зовхи, хүзүү, шуу, өвдгөнд цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 17 цагийн орчимд Сэлэнгэ аймаг, С******* сум, 6 дугаар баг, 4 дүгээр байр, 03 тоотод Э.Ч******* эхнэр Э.У*******той хардаж, нүүрэн тус газар нь гараараа 4-5 удаа цохиж, өшиглөж, биед нь нүдний салст бүрхэвчинд цус харвалт, зовхинд цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо гэж үзэв. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М*******н өгсөн: “...Мэдүүлэг өгнө. 09 дүгээр сарын 03-ны өдөр би ээлжтэй байсан, бүтэн сайн өдөр байсан. 1 дэх өдөр би ээлжээс буугаад ирсэн. Би хээр гадаа авч явдаг болохоор надад их хутга байдаг л даа тэрийг харчхаад тэгсэн байх магадлалтай болов уу гэж бодож байна. 09 дүгээр сарын 04-ний би гэртээ иртэл О өрөөндөө унтаж байсан. Би өрөө рүүгээ ортол У******* байхгүй, яасан юм бэ гэхэд өөдөөс О “өчигдөр танай эхнэр чинь Чингүүнтэй нийлж намайг зодоод цагдаа, шүүх болоод эрүүлжүүлэхэд хоносон” гэж хэлсэн. Би эрүүгийн байцаагчтай нь уулзсан. У*******гоос юу болсон бэ гэхэд О “гичий нохой банзал” гэж дуудсан гэж хэлсэн. Хамт байсан Б гэж охинтой нь очиж уулзахад энэ 3 над дээр ирээд пиво зээлээр уусан гэж хэлсэн. Яагаад зээлээр өгч байгаа юм бэ гэсэн чинь О зээлээд өгөөч гээд зээлээр авсан гэж хэлсэн. Энэ 3 надад хэлэхдээ бид нар 2, 2 пиво уусан, өөр юм уугаагүй гэж хэлсэн. Тэгтэл нөгөөдөх нь “Сөжү”, “архи” гэх мэт янз, янзын юм уусан байсан. Тэгээд О, Чингүүн 2 бие биенээ хардаж, маргалдсан юм байна лээ. У******* хажуугаас нь орж ирээд Чингүүнтэй маргалдаад тэгээд учраа олсон юм уу яасан юм маргалдахаа больсон гэсэн. О бар руу явсан юм шиг байна лээ. Энэ 2 гэр рүүгээ хариад 10-20 минутын дараа бар руу очсон гэсэн. Тэгтэл О, Б гэж охинтой хоёулаа байж байсан гэсэн. Ч шууд очоод Б гэж охины цээжинд цохисон гэсэн. Тэр Б гэж охин манай найзын таньдаг дүү байгаа юм. Сайн таньдаг болохоор юу болсон юм, энэ тэр гэтэл цагдаа дээр 4 лээ очоод Ч, У******* 2 бие биеэ өмөөрсөн юм байна лээ. Тэгтэл О гэмтэлтэй гээд яваад өгсөн. Цагдаа нь гэмтлийн зэргийг нь үзүүлнэ гэж авч явсан. О нь гомдолгүй гээд Б, О 2 яваад өгсөн. Гэрийнх нь гадаа сууж байхад хүрч ирээд бас маргалдсан юм шиг байна лээ. Тэр үед У*******, Оыг зодсон уу мэдэхгүй О хэлэхдээ энэ 2 намайг зодсон гэж хэлсэн. Тэгээд дахиж цагдаа дуудаад энэ 2-г өгсөн юм байна лээ. Цагдаа 20-30 минутын дараа ирсэн. Гэтэл О 2 залуугийн машинд ороод сууж байсан. У*******, Чингүүн 2 гэртээ ороод байж байсан. 9 дүгээр сарын 4-ний өдөр би бүгдтэй нь уулзаад юу болсон талаар асуусан. Тийм үйл явдал болсон гээд би бухимдаад тэр өдөр жоохон уусан. Би шууд гарч яваад архи уугаагүй. Би гэртээ ууж байгаад 25 руу явсан. Цагдаа над руу залгаад энэ 2 хүнээ аваарай гаргах гэж байна гэж хэлсэн. О над руу залгаад тэр 2-ыг очиж авах уу гээд такситай ирж намайг аваад, цагдаагийн үүдэнд очсон. Цагдаа намайг уусан байгаа юм уу гэхээр нь би уусан байна гэтэл намайг эхнэрээ ав, Ч яв гээд Ч явсан. О, У******* бид 3 гэртээ орсон. Би эхлээд юу болсон талаар асуусан. Тэгэхэд 2-лаа өөр юм ярьсан. Яг үнэнийг хэлэхэд би хувцсыг нь тайлж үзсэн л дээ шууд цохиж нүдсэн зүйл байхгүй. Тэгэхэд яалт ч үгүй юм ялгарсан байсан. Би маш их уурлаж, цохиж, нүдсэн. Тэр үйл явдал болоход О хажууд байсан. Болор гэж охиныг би залгаж дуудсан. О гарч яваад, Бтойгоо цуг орж ирээд,  У*******г алгадаж цус гэх мэт зүйл болсны дараа орж ирэхээр нь за юу болсныг хэлээдэх гээд тийм юм болсон юм уу гэхэд 2-лаа болсон гээд надад хэлсэн учраас би маш их уурлаж, дараагийн үйлдэл хийсэн. Би нөгөөдөр нь ээлжид гараад Чингүүнтэй юу байна гээд ярьтал тайван гээд юу ч болоогүй юм шиг, гэмшээгүй юм шиг байгаад байх юм, гэр орондоо очиж болохгүй юм уу гэхэд очихгүй гэж байсан. Тэгээд 2-лаа уулзъя би гадуур банк дээр ажил хөөцөлдөөд явж байхад талбайн хажууд уулзсан, тэгэхэд өдөр байсан. Би орой 06 цагт уулзаагүй. Би 10 цаг өнгөрч байхад гэртээ орж ирсэн. Очиход Чингүүн унаж байсан. Ардаас О орж ирээд У******* руу залгаж дарамталсан. Миний ажил алдагдаад байна чи надад таксины мөнгө олж өг гээд залгасан. Би Чингүүн рүү энэ хүн ганцхан чиний ажлыг алаагүй наад хүн чинь бас байсан гээд Чингүүнд таксины мөнгө олж өгөөд цагдаа руу явуулсан. Юм яриад байж байтал надад өөрөө тэнд архи байгааг сануулсан. Тэгвэл би уулаа гээд Чингүүн 19 настай уучих уу гээд уусан. Тэгээд байж байтал удалгүй У******* ирээд ардаас нь О орж ирсэн. Тэгээд О наад 2 чинь бараг тэгсэн ухааны юм яриад энэ 2-ын яриа зөрөөд нэг нь буйдан дээр, нэг нь цонхон дээр байсан гээд зөрсөн. Тэрний улмаас би тийм үйлдэл хийсэн...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.У*******гийн өгсөн: “...Он сарыг нь сайн мэдэхгүй байна. Өмнөх өдөр нь бид 2 муудалцаад маргааш нь Оюука манай өрөөнд орж ирээд 2 лаа гаръя утсаа ломбардад тавья гэсэн. Би утсаа тавьж уух бол гарахгүй гэтэл хажуу өрөөний цуг ажилладаг охинд хэлээд зээлье гээд Чингүүн бид 3 гарсан. Юм ярьж сууж байгаад тэр 2 хоорондоо маргалдаад байсан. Юунаас болсон талаар анзаараагүй Оюука гэнэт алга болчихсон. Чингүүнд бид 2 зөндөө хайсан. Тэр хавиар яваа буцаад бид 2 баарны гадаа очтол Болор гээд охинтой тамхи татаад сууж байсан. Бид 2-г хараад орчихсон. Ороод хартал 2 залуутай бүжиглэж байсан. Гарч ирээд Чингүүн Б гэж охиныг цохисон. Тэгээд цагдаа дээр очоод Оюука түрүүлээд явсан. Цагдаагаас гэр лүү алхах хугацааг 15-20 минут гэж үзэхэд цагдаа аль дээр та 2-г гарч явсан гэж хэлсэн. Чингүүн та 2 тэр хугацаанд алга болсон гээд байсан. Дараа нь Шагай эрүүлжүүлэхэд над дээр ирсэн. Бид 2021 оноос харьцаж эхэлсэн 2022 оноос хамтран амьдарч эхэлсэн. 3 жилийн хугацааг ардаа хийсэн байна. Тийм байж надад огт итгээгүй. Цагдаа хаалга тогшоод хаалга тайлах гэж гарч  ирэхдээ нойлоос гарч ирж байгаа учраас өмднийхөө товчийг товчилно шүү дээ. Би шинжилгээ өгөөд гараад ирэх байх гээд хэлсэн...” гэх мэдүүлэг,

Хохирогч Э.У*******гийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Надад өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл үгүй.Би 2023 оны 09 дүгээр сарын 03-ний өдөр найзуудаа буюу О Ч бид гурав софт ороод хүний дөрвөн пиво уусан. Тэгээд тэр оройдоо тэндээс гарах гэж байхад О Ч хоёр маргалдаад О түрүүлээд гараад явчихсан. Тэгээд би О Ч хамт гэр лүү явж хайхад гэртээ байгаагүй. Тэгээд коллектив баар орж хайхад О Б гэх найзтайгаа хамт гадаа тамхилаад сууж байсан. Тэгээд Ч явж очоод О Ч хоёр маргалдаад байсан. Тэгээд юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна Оыг Чингүунээ мөргөөд газар унагасан. Би гуйж очоод Оыг босгосон. Тэгээд Б цагдаа дуудсан байсан. Бид цагдаа дээр ирээд мэдүүлэг өгчихөөд Чтэй хамт гэр лүү харьхад О түрүүлээд ирчихсэн, гэрээсээ дөнгөж гарч ирж байсан. Харин гадаа өөр танихгүй 2 залуу Бтай байж байсан. Тэгээд Ч Отой муудалцаад би тэр хоёрыг салгаж байтал О Ч******* цохиж байснаа гэнэт О надад хандаад “Чи яагаад ингэхэд наадхаа өмөөрөөд байгаа юм гэхээр нь миний уур хүрээд түлхэхэд газар унаад, би дээрээс нь элэг рүү нь хоёр өшиглөөд 1-2 удаа алгадсан. Тэгтэл цагдаа нар ирээд намайг Чингүүнтэй хамт эрүүлжүүлэхэд хонуулсан. Маргааш өдөр нь буюу 09 дүгээр сарын 04-ний өдөр эрүүлжүүлэхээс гарахад манай нөхөр М******* архи үнэртүүлчихсэн, такси авчихсан намайг хүлээж байсан. Тэгээд бид хамтдаа гэр лүүгээ буюу С******* сумын 6-р багт байрлах шарын 4-р байрны 03 тоотод байрлах гэртээ орж иртэл манай нөхөр шууд миний хамар руу гараараа 3-4 удаа цохьсоны улмаас миний хамраас цус гарч би доошоо тонгойгоод цусаа тогоох гэж оролдох үед чи Оюукагийн найз залуутай бэлгийн харилцаанд орж, миний араар тавьсан байна гэх зэргээр ярьж байгаад миний зүүн хацар руу 2 удаа баруун гараа атгаж байгаад цохиход би ариун цэврийн өрөө руу цусаа тогтоож арилгах гээд ортол миний араас М******* орж ирээд намайг ванн руу түлхэж унагаад хоолойноос минь багалзуурдаж, үснээс зулгааж байгаад баруун хацар хэсэг руу 1-2 удаа цохиж, бүх зүйлд намайг буруутгаж над руу дайраад байсан тул салахаар шийдэж хувцсаа бэлдэх гээд өрөө рүү гүйгээд орчихсон. Үүний дараа мөн араас өрөөнд орж ирээд чи надад архи хийж өг, зурагт асаа, ус хийгээд аваад ир гэх зэргээр дарамталсан. Тэгэхээр нь би М*******д хандаж би тэгж чадахгүй, би ядраад байна гэж хэлтэл би арав тоолно шүү, арав тоолох хооронд зурагт асаа, гэж хэлээд арав тоолж дууссаны дараагаар барьж байсан архины шилээрээ миний толгойн хэсэг рүү 3 удаа цохих үед би гараараа хамгаалж байсан тул 2 цохилт нь толгойн хэсэгт, 1 цохилт нь гаран дээр оносон. Тэгээд удаагүй манай хажуу өрөөнд амьдардаг О нь Б гэгч найзтайгаа орж ирээд М*******д “У******* өчигдөр Чингүүнтэй хамт байнга алга болоод байсан. Намайг цагдаа дуудчихаад ороод ирэхэд У******* өмдөө татаад гараад ирсэн” гэж хэлсэн. Тэгснээ Б М*******д архи хийж өгсөн, дараа нь манай нөхөр “Энэ угаасаа унтчихаж гэж хэлээд тэр хоёрыг харж байхад намайг үснээс минь зулгааж, алгадахаар нь би “М*******д би болохгүй бол шинжилгээ өгнө, өөрийгөө нотолно гэж хэлээд гэрээсээ гараад явчихсан.Тэгээд би өөрийн найз А гэрт С амд очиж нэг цаг орчим гэрийнх нь гадна юм ярьж сууж байгаад ээж рүүгээ явсан. С ам руу гэр нь ойрхон байдаг. Ээж Э гэрт очтол ээж намайг хараад юу болсон талаар асуугаад болсон  зүйлийн талаар сонсоод цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Би нөхөр М*******тай 2019 оноос эхэлж танилцаад чатлаад улмаар 2023 оны 06 сарын 21-ний өдөр М*******н төрсөн өдрөөр гэрлэлтээ батлуулсан. М******* эхээс хоёулаа. Дээрээ нэг ахтай. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт аврагч хийдэг. Би гэр бүлийн баталгаатай. Дундаасаа эхнэр, хүүхэдгүй. Зан араншны хувьд хааяа дүрсхийгээд уурлачихдаг. Уур нь хурдан гардаг. 2022 оны 06 сараас хойш бага сага уух болсон. Ах Алтаншагай нь өөд болсноос хойш зан ааш нь эвдрээд байна. Бид хоёр 2021 онд Улаанбаатар хотод хамт амьдарч байгаад 2022 онд Сэлэнгэ аймгийн 6 дугаар баг 4 дүгээр орц 1 тоотод хамт байр түрээслэн амьдах болсон. Урьд өмнө нь хоорондоо муудалцаад ганц хоёр нүүр хэсэг рүү алгалж байсан. Гэхдээ би энэ талаар огт хэнд ч хэлж байгаагүй. Цагдаад ч хэлж байгаагүй. Чингүүн О хоёр хоорондоо үерхдэг. Манай хажуу айл буюу хөрш. Отой найзалж байсан. Одоо найзууд биш. О нь фишн фаундэд эдийн засагчаар ажилладаг. Зан аашны хувьд О их сэргэлэн их хөөрхөн охин, хүнд тусархаг, хүнд итгэдэггүй хүн. Харин түүний найз залуу Чингүүн нь Оросын сургуульд сурдаг оюутан. Харин Быг би танихгүй. Оын найз юм шиг байсан. Бас М*******н найзынх нь төрсөн дүү юм байна лээ. 19-20 орчим насны Софтод ажилладаг гэснээс өөр юм мэдэхгүй. Манай найз О гэгч эмэгтэй манай нөхөрт намайг өөр хүнтэй бэлгийн харилцаанд орж, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн талаар худал хэлсний улмаас бидний хооронд маргаан үүсч, улмаар намайг зодох шалтгаан болсон гэж бодож байна. Гэрт орж ирсэн үеэсээ эхлээд пизда, гичий гэх мэт муухай үг хэллэгээр доромжилж байсан. Намайг зодсон. Миний хажууд О, М*******, Б нар байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Гэрч Б.Оын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...М*******г танина. Манай хөрш. Эхнэр У*******гийн хамт 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс нүүж ирээд амьдрах болсон. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт аврагчаар ажилладаг. Дэд ахлагч цолтой. Зан араншны хувьд гайгүй. Архи согтууруулах ундааны зүйл 7 хоногтоо 1-2 удаа уудаг. Уухаараа овилгогүй түргэн ааштай, харгис болчихдог. М*******н эхнэр У******* нь урьд өмнө нь ТНТ бармен хийдэг байсан. Одоогоор эрхэлсэн ажилгүй. Сардаа ганц хоёр архи уучихдаг. Уухаараа их тогтворгүй ааш араншинтай. Нэг дагавар хүүхэдтэй, ээж, аав нь хүүхдийг нь хардаг юм байна лээ. 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр У******* Чингүүн бид гурав софт караокед байж байхад Б орж ирээд бид хүний 3-4 орчим пиво уусан. Тэгээд Чингүүн согтчихоод намайг Тэмүүжин гэх найзтай мань хардаад хэрүүл маргаан үүсгээд Софтын гадаа бид хоёр маргалдаж байгаад би Чингүүн У******* хоёрыг хаяад коллектив руу би ганцаараа явсан. Тэгээд 10 орчим минутын дараа Б коллективд ирээд 20 орчим минутын дараа Чингүүн У******* хоёр Коллектив бааранд ирээд надтай хэрэлдсэн. Чингүүн над руу орилж байснаа миний духыг мөргөөд би газар уначихсан. Тэгээд босоод ирэхэд ахиад миний духыг мөргөөд, бас миний А-12 загварын гар утсыг газар саваад эвдэлчихсэн. Тэгээд ахиад орилоод байхаар нь би хаяад ганцаараа гэр лүү гээ харьчихсан. Гэртээ байхад цагдаагаас намайг дуудаад цагдаа дээр яваад очиход Чингүүн У******* хоёр цагдаа дээр ирчихсэн байсан. Би мэдүүлгээ өгчихөөд цагдаагаас гэртээ хариад байж байхад Чингүүн У******* хоёр араас ирээд, би Чс түлхүүрээ авах гээд гадаа гарахад Чингүүн над руу ахиад орилоод У******* “Чи цагдаад мэдэгддэг ямар овоо гичий вэ гээд намайг алгадаад үсдээд, жийж унагааснаа, дээрээс нуруу гэдэс рүү өшиглөсөн. Тэгэхэд Б гэнэт машинаас гарч ирээд У*******г болиулсан. Тэгээд тэр орой нь У******* Чингүүн хоёр эрүүлжүүлэхэд ороод орой 18 цагийн үед тэндээсээ гарсан. Намайг 09 дүгээр сарын 04-ний өдөр ажлаасаа гэртээ ирэхэд манай гэр онгорхой У******* М******* хоёр хэрэлдээд байж байсан. У*******гийн хамраас нь цус гарчихсан уйлчихсан байж байсан. Харин М******* “Чи ямар шалтгаанаар Ч******* өмөөрөөд Оыг зодсон талаар асууж байсан. Би тэр хоёрыг гэр рүүгээ ор гэж хэлсэн. Тэгтэл М******* “У*******г чи унтчихсан юм уу” гээд М******* У*******г алгадаж газар унагаагаад үсдээд зодоод байсан. Тэгээд тэр хоёр гэр лүүгээ орчихсон. Би гэрээсээ юмаа аваад гарах гэтэл М******* Быг дууд гээд чанга орилоод байсан нь сонсогдсон. Би тэгээд гэрээсээ гараад орцны үүдэнд Бтай таараад хамт дээшээ буцаад орсон. Тэгээд У******* М******* хоёрын гэрт ороход Быг бүгдийг нь ярь, хэл архи хундагал гээд М******* орилоод байсан. У******* шинжилгээгээ өгнө. Унтаагүй гэдгээ нотолно гээд байсан. Би гэрээс нь гараад гэртээ ороод хаалгаа түгжээд гэртээ унтсан. М******* согтуу байсан. Биеэ хянах чадвартгүй. Гэрт нь “Архи” гэсэн бичиглэлтэй 0,75 литрийн архины шил 2 ширхэг байсан. Нэг нь дуусчихсан. Нөгөө нь тал байсан. Би нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн. Яаралтай тусламжийн хуудас гээд өгсөн. Цагдаагаас шалгаад У******* Чингүүн хоёрт зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авсан. Надад гомдол санал хүсэлт байхгүй. Намайг 09 дүгээр сарын 04-ний өдөр ажлаасаа гэртээ ирэхэд манай гэр онгорхой У*******, М******* хоёр хэрэлдээд байж байсан. У*******гийн хамраас нь цус гарчихсан уйлчихсан байж байсан. М******* У*******г алгадаж газар унагаагаад үсдээд зодоод байсан. Тэгээд Бтай хамт буцаад ороход М******* У*******г ахиад алгадсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 308 дугаартай шинжээчийн: “...Э.У*******гийн биед хамрын хянга нуруунд хавантай, толгойн хуйх чихний дэлбэнгийн арын төвгөрт, зовхи, хүзүү, шуу, өвдгөнд цус хуралтын зөөлөн няцралын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь шинээр үүссэн тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/

Гэрч Г.Э 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 04-ны орой намайг ажлаасаа буугаад гэртээ орж ирээд удаагүй байхад манай бага охин У******* манайд 18 цагаас 19 цагийн хооронд уйлчихсан нүүр амаа цохиулчихсан орж ирсэн. Би юу болсон талаар асуухад У******* надад юу болсон тадаараа огт хэлэхгүй байсан. Тэгээд уйлаад байхаар нь би М******* зодсон уу гэж асуухад “Тийм М******* зодчихсон” гэсэн. Юунаас болж зодсон талаар асуухад надад хэлээгүй. Тэгээд У******* болон охин Уранхайчийн хамт У*******гийн амьдарч байсан гэх түрээсийн байранд ирэхэд хаалга нь цоожтой, хаалгаа М******* үүдээ тайлахгүй байсан. Тэгээд би цагдаа дуудаад өргөдөл бичиж өгсөн. Маргааш өдөр нь нэгдсэн эмнэлэгт охин У*******гоо үзүүлсэн.  У*******гийн үс нь сэгсийсэн, баруун зүүн гар хөхрөөд, толгой хэсэгтээ архины шилээр цохиулаад гараараа хамгаалсан гэчихсэн гар нь хүртэл улайгаад хавдчихсан. Нүүрний зүүн хацар мөн хөхөрчихсөн байсан.. Хоёр хөлийн шилбэ хэсэг нь улайгаад, хөх туяа татаад, хөхөрчихсөн байсан. Цустай хувцсаа гэртээ тайлаад цүнхэндээ хийчихсэн гэсэн. Тэгээд уйлаад хүрээд ирсэн. М******* У*******г урьд өмнө нь цохичихсон. Зодчихсон удаа байсан. Сая охин маань ирэхэд арай дэндүү зодуулчихсан учраас би өргөдөл бичсэн. Өмнө нь цагдаагийн байгууллагад огт хэлж шалгуулж байгаагүй. Охиноосоо асуухаар дандаа би юм мөргөцөн, бүдрээд уначихсан гэж М*******г өмөөрөөд байдаг. М*******г би нэг их сайн танихгүй. 2021 онд охин маань салахгүй гүйгээд сууна, барина гээд хичээлээсээ жилийн чөлөө авчихсан байсан. Надад У******* онлайн хичээлд сууж байгаа гэж худал хэлээд дур мэдээд М*******тай гэрлэлтээ батлуулсан байсан. Тэгээд М*******н ээжийнд амьдарч байгаад тусдаа гарсан байсан. 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр манай гэрт зодуулаад ирэхэд нь тусдаа гараад түрээсийн байранд амьдарч байсан талаар мэдсэн. М******* их хурц ааштай, хартай, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, цахим покер тоглодог залуу. Сэлэнгэ аймгийн онцгой байдлын газарт аврагч хийдэг. Манай охин У******* нь 2000 оны 04 сарын 21-ний өдөр Хушаат суманд төрсөн. Манай охин бага ангиа 1 дүгээр сургуулийг дүүргэж одоо Улаанбаатар хотод “Идэр их дээд сургуульд 3 дугаар курст сурдаг. 2021 онд М*******тай танилцаж 2023 оны 06 сард гэрлэлтээ батлуулсан. Дундаасаа үр хүүхэдгүй. Дундын өмч байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/,  

Хохирогч Э.Ч 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 06-ны орой М******* над дээр ирээд үнэхээр янз бүрийн зүйл болоогүй бол маргааш 10 цагаас ажлаас буухад хүрээд ирээрэй, тэгээд гурвуулаа ярилцъя гэж хэлсэн. Тэгээд маргааш өдөр хэлсэн ёсоор нь очиход М******* тал архи бэлдчихсэн уугаад ярилцаж эхэлсэн. Тэгээд архи дуусаад М******* намайг архи аваад ир гээд дэлгүүр лүү гартал Отой таараад би гэртээ ороод сууж бай, би архи аваад ирье гээд архи аваад ирэхэд О М******* бид гурав ярилцаж байгаад би У*******г дуудаад 4 үүлээ болсны дараа М*******, миний нүүр лүү 4-5 удаа хоёр гараараа цохиод хөлөөрөө нүүр лүү өшиглөсөн. Манай найз охин болиоч ээ гээд У******* О хоёр хүн аллаа болиоч гээд тэгснээс надад Ч босчихоо битгий М*******д зодуул гэж зөндөө хэлсэн. М******* намайг цохиод л байсан. Би айгаад зөрж юм ярих, эсэргүүцэл үзүүлж чадаагүй. Өмнө нь өгсөн гэрчийн мэдүүлэг дээрээ би дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн. Өмнө нь хутга барьсан байхыг хараад их айсан. Тэгээд өмнөөс нь эсэргүүцэл үзүүлж чадаагүй. Тэгээд зодуулсны дараа Отой хамт Оын ажил руу яваад цусаа тогтоосон. Зодуулсны дараа 6-7 цагийн дараа эмнэлэгт явж үзүүлсэн. Үзүүлэхэд уруул хавдсан, хоёр шанаа хавдчихсан, баруун нүд бүрэлзээд цус харвачихсан байсан. 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр намайг 4 удаа алгадсан. 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр намайг зодсон. Гэмтлийн зэрэг тогтоогдсон. 2023 оны 09 дүгээр 10-аас 11-ний шилжих шөнө, 2 найзаа гэрт дагуулж ирээд архи уугаад, агсан согтуу тавиад байхаар нь цагдаа дуудсан. Тэгээд цагдаа нэр амгалан тайван байлга гээд одоо ингээд унтлаа гээд М******* цагдаа нарыг явуулчхаад жаахан байж байгаад О бид хоёрын хаалгыг нүдээд жийсээр байгаад эвдэлж орж ирээд нүүр лүү нэг удаа цохиж, тэгээд араас дагзадсан. Тэгээд О ахиад цагдаа дуудаад М******* тэр оройдоо эрүүлжүүлэхэд хоносон. Маргааш цагдаа дээр ирээд шүүх эмнэлэгт үзүүлсэн. Гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. М******* намайг У*******той бэлгийн харьцаанд орсон гэж бодоод хардалтын улмаас миний биед халдсан. Бас М******* эхнэр У*******гоо зодоод У*******гийн ээж, аав нь М******* болон М*******н ээж, аавтай маргалдаад түүнээс болоод чи миний амьдралыг сүйтгэчихлээ гээд надад бурууг өгөөд эхнэр У******* болон намайг зодсон. Миний хажууд О, У******* хоёр хажууд байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Надад учирсан гэмтлийг өөрөөр нь эдгээчихсэн. Одоо хааяа толгой өвддөг өөр зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 63 дугаар хуудас/,

Гэрч С.Оын 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...М*******г танина. Манай хөрш. Эхнэр У*******гийн хамт 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс нүүж ирээд амьдрах болсон. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт аврагчаар ажилладаг. Дэд ахлагч цолтой. Зан араншны хувьд гайгүй. Архи согтууруулах ундааны зүйл 7 хоногтоо 1-2 удаа уудаг. Уухаараа овилгогүй түргэн ааштай, харгис болчихдог. М*******н эхнэр У******* нь урьд өмнө нь ТНТ бармен хийдэг байсан. Одоогоор эрхэлсэн ажилгүй. Сардаа ганц хоёр архи уучихдаг. Уухаараа их тогтворгүй ааш араншинтай. Нэг дагавар хүүхэдтэй, ээж аав нь хүүхдийг нь хардаг юм байна лээ. 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр би цайны цагаар гэртээ орж ирэхэд манай найз залуугийн нүүр улаан болчихсон надтай зөрөөд гараад явсан. Гэрт М******* архи уугаад байж байсан. Тэгэхээр нь би ажил руугаа яваад орой ажлаа тараад 17 цагийн үед тэр хоёр архи уучихсан, У******* М*******г тайвшруулах гээд байж байсан. М******* Ч******* архи уу, гэсээр байгаад уулгаад алгаад зодоод байсан. У******* бид хоёр зөндөө гуйж болиулах гэж хичээсэн. Бүүр өвдөг сөгдөж гуйсан. Тэгтэл М******* “Та нараас болоод миний амьдрал сүйрчихлээ. Миний ээж, У*******гийн ээж эгчид дарамтлуулаад уйлаад сууж байна, Та нар миниЙ бүтээсэн амьдралыг үгүй хийчихлээ гэж агсан согтуу тавиад манай найз залуу Ч******* зодсон. У******* би М******* Ч бид дөрөв байсан. Ч******* М******* зодож байхыг бүгд харсан. Миний биед халдаж цохьсон зүйл байхгүй. Манай найз залууг л 2023 оны 09 сарын 07-ны өдөр цохиж зодсон. Өмнө нь эхнэрээ зодсон. М******* баруун гараараа Ч******* алгадаж, гараа зангидаад цохьсон. Манай найз залуу Ч уруул хавдаж, хоёр нүд болон хамрын үзүүр хэсэг нь хөхөрсөн байсан. Зүүн нүдэнд цус хурсан. Эмнэлэгт үзүүлээд яаралтай тусламжийн хуудас авсан. 1 дэх өдөр нүдний эмнэлэгт үзүүлээрэй гэсэн. М******* Ч******* дарамтлаад уу архи хий, уугаач гэсээр байгаад уулгасан. М******* нэлээд согтуу байсан. Аль аль нь биеэ хянах чадвартай байсан. Би Ч******* босчихоо битгий М*******д зодуул гэж хэлэхэд чи цаашаа байж бай гээд намайг түлхээд байсан. Бас М******* Ч******* чи суу, үгүй бол ална шүү гээд сүрдүүлээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 65 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 325 дугаартай шинжээчийн: “...Э.Ч биед нүдний салст бүрхэвчинд цус харвалт, зовхинд цус хуралтын зөөлөн эдийн няцралын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь шинээр үүссэн тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 70-71 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Д.М*******н 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 1998 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн С******* суманд Д******* гурав дах хүүхэд болон төрсөн. Би Улаанбаатар хотын төмөр замд цэцэрлэг, 79 дүгээр сургуульд элсэн орж Сэлэнгэд шилжин ирж Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийг 2016 онд дүүргэсэн. Би Сэлэнгэ аймгийн хилийн цэргийн 101 дүгээр ангид гэрээт ахлагч хийж байгаад, 2022 оны 07 сарын 06-ны өдөр тушаалаар онцгой байдлын эрэн аврах ангийн аврагчаар томилогдог одоог хүртэл ажиллаж байна. Би ажилдаа 24 цаг гараад 48 цаг амардаг. Эхнэр У*******той 2021 онд танилцаж 2023 оны 06 сард гэрлэлтээ батлуулсан. Дундаасаа хүүхэдгүй. 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр манай эхнэр У******* болон манай хөрш О, Чингүүн нар Софт караоке орсон байсан. Тэгээд тэр өдрөө У******* Чингүүн нар хоорондоо муудалцаад эрүүлжүүлэхэд хоносон байсан. Би тухайн үед ажилдаа явчихсан. Маргааш өдөр нь буюу 2023 оны 09 дүгээр сарын 04- ний өдөр 12 цагийн үед ажлаасаа бууж ирээд энэ тухай Ооос сонссон. Ирэхэд гэрт хэн ч байхгүй. О өрөөндөө унтаж байсан. би Ооос У*******г хаана байгаа талаар асуухад Ч У******* хоёр намайг нийлж зодсон тухай, эрүүлжүүлэхэд байгаа хонож байгаа талаар, У******* , Ч миний гар утсыг эвдэлсэн гээд надад утсаа харуулсан. Сүүлд бас хэлэхдээ У*******, Ч араас өмдөө татаад гараад ирсэн талаар ярьсан. Тэгээд тухайн үедээ миний уур хүрээд гадаа гарч ганцаараа архи уусан. Тэгээд удалгүй над руу залгаад эрүүлжүүлэхээс нөгөө хоёрыг аваарай гэж байна. гээд бид хоёр хамт явсан. Тэгээд гэртээ ирээд У*******той маргалдаад, үлдсэн архиа ууж байгаад яасан талаар асуухад “У******* хэний үгэнд итгээд байгаа юм гээд миний өөдөөс бараг зөв зүйл хийсэн юм шиг биеэ өмөөрөөд байхаар нь би хэд хэдэн удаа У*******г алгадсан. Тэгээд 00 ороход У******* сууж байгаад ахиж маргалдаад нэмээд хэд хэдэн удаа алгадсан. Тэгээд би тасарчихсан. Нэг сэрэхэд нэг цагдаа ирчихсэн. Би У*******г Отой хамт байхад нүүр лүү өшиглөж, цохиж, архины шилээр толгой руу цохисон гэсэн. Би харин энэ талаар санахгүй байгаа. 2000 оны 04 сард төрсөн. У******* бол манай эхнэр. Гэрлэлтийн баталгаа байгаа. Гэрлэлт цуцлуулсан талаараа сайн мэдэхгүй байна. У******* 2018 онд нэг охинтой болсон. Хүүхэд нь хойд аав, ээж хоёр дээр нь байдаг. У*******гоор овоглодоггүй. Би У*******г гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн хэмээн бодоод 2023 оны 09 сарын 04-ний өдрийн 17-18 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэтрүүлээд зодчихсон. Би эхэндээ У*******г буруу зүйл хийвэл алгаддаг байсан. Эхэндээ би орж ирээд нэлээн хэд хэдэн удаа нүүрэн тус газар нь алгадсан. Дараа нь 00-д ороод У*******гийн дотоор хувцсыг шалгаад өөр хүнтэй бэлгийн харьцаанд орсон тадаар мэдээд нүүр лүү хэд хэдэн удаа цохисон. Тэгээд үлдсэн архиа уугаад тасарчихсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Согтуутаа архины шилээр цохьсон, үстсэн, өшиглөсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.

2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Чингүүнтэй хальт таараад Чингүүнтэй тухтай ярилцъя манайд маргааш хүрзэд ирээрэй гэж хэлсэн. Тэгээд 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр би ажлаасаа буугаад 11:40 цагийн үед гэртээ ирэхэд Ч Оын өрөөнд унтаж байсан. Тэгээд сэрээгээд ярилцсан. Гэрт талаас жаахан дээгүүр архи байсныг уугаад яасан ийсэн талаар асуухад Ч яриа У******* болон Оын яриатай зөрчихсөн. Тэгэхээр нь би нүүрэн тус газар нь алгадаад ахиж асуухад Чингүүн би архи ууя гэж хэлсэн. Тэгээд би Чс насанд хүрээгүй байж архи уугаад би хариуцлагын чинь хүлээхгүй шүү гэж хэлсэн. Тэгээд миний тал архи дуусахаар нь би Чингүүнд чи архинд явах уу би архинд явах уу гэхэд Чингүүн би архи аваад ирье гэж хэлээд утсаа авч гараад явсан. Тэгээд удаагүй байхад О орж ирэхэд У******* бид гурав ярилцаад сууж байсан. О орж ирээд би Чингүүнд ур хүрээд нүүр лүү нь хэд хэдэн удаа цохиж, нүүр лүү нь мөн өшиглөсөн. Тэгээд удалгүй О Чингүүн нар явсан. Эмнэлэгт үзүүлсэн байсан. 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 11 цагийн үед Ч******* худлаа яриад У******* Чингүүн хоёрын яриа зөрснөөс болоод уур хүрээд зодчихсон. Нэг их ил гэмтэл шарх харагдаагүй. Хавдаж улайсан зүйл харагдаагүй. Харин 2023 оны 09 дүгээр сарын 07-ны орой хальт таарахад нүдэнд нь цус хурчихсан, жаахан хавдчихсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хоёр хэргийг минь нэгтгэж өгнө үү. ..” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41, 50-51, 83  дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 34 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 01-02 дугаар хуудас/,

Зөрчлийн талаар гомдол, мэдээллийг гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр харьяаллын дагуу шилжүүлэх тухай эрх бүхий албан тушаалтны санал /хх-ийн 15 дугаар хуудас/,

Согтуурсан, мансуурсан хүнийг саатуулах тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол /хх-ийн 12 дугаар хуудас/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт /хх-ийн 31-32, 73-75 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг нэгтгэх тухай 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 28 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 47-48 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн Э.Ч биед үзлэг хийсэн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 72 дугаар хуудас/,

Хохирогч Э.У*******гийн бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 86 дугаар хуудас/,

Хохирогч Э.Ч бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 87 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар хувь /хх-ийн 92 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 93 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 94 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа /хх-ийн 95 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 96 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 97 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн ажил эрхлэлтийн талаарх нотлох баримтууд /хх-ийн 99-100 дугаар хуудас/,

Шийтгэлийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 0220933 дугаартай шийтгэлийн хуудасны хуулбар хувь /хх-ийн 102 дугаар хуудас/,

Хэргийн материал танилцуулсан тухай баримт /хх-ийн 106-108 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримт болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.М******* нь согтуугаар 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 20 цагийн үед Сэлэнгэ аймаг, С******* сум, 6 дугаар баг, 4 дүгээр байр, 03 тоотод эхнэр Э.У*******г бусадтай хардаж, нүүр, хацар тус газар нь гараараа 5-6 удаа цохиж, улмаар хоолой тус газраас нь багалзуурдаж, толгой тус газар нь архины шилээр 2 удаа цохиж, биед нь хамрын хянга нуруунд хаван, толгойн хуйх, чихний дэлбэнгийн арын төвгөр, зовхи, хүзүү, шуу, өвдгөнд цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 17 цагийн орчимд Сэлэнгэ аймаг, С******* сум, 6 дугаар баг, 4 дүгээр байр, 03 тоотод Э.Ч******* эхнэр Э.У*******той хардаж, нүүрэн тус газар нь гараараа 4-5 удаа цохиж, өшиглөж, биед нь нүдний салст бүрхэвчинд цус харвалт, зовхинд цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.М*******г дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.М*******, хохирогч Э.У******* нар нь 2023 онд гэрлэлтээ батлуулсан байх тул гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэж үзэх үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч хохирогч нарын харилцаа хандлага, хардалт, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ зэрэг нөлөөлжээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.У*******гийн биед хамрын хянга нуруунд хавантай, толгойн хуйх чихний дэлбэнгийн арын төвгөрт, зовхи, хүзүү, шуу, өвдгөнд цус хуралтын зөөлөн няцралын гэмтэл, хохирогч Э.Ч биед нүдний салст бүрхэвчинд цус харвалт, зовхинд цус хуралтын зөөлөн эдийн няцралын хөнгөн гэмтлүүд тогтоогдсон ба хохирогч Э.У*******гийн зүгээс гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, хохирогч Э.Ч зүгээс эмчилгээ хийлгэсэн төлбөрөө нэхэмжилнэ гэсэн боловч холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх түүнийг холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцож шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Д.М*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.М*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М*******д 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.200 000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, шүүгдэгчийн цалин хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.М*******н энэ гэмт хэргийн улмаас урьд саатуулагдсан 48 цагийг торгох ялын 30 нэгжээр буюу 30.000 төгрөгөөр тооцож торгох ялаас хасаж тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.М******* нь бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.М*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б******* овогт Д******* М*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М*******д нэг мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Д.М*******н хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан нэг мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  шүүгдэгч Д.М******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд  хяналт тавихыг  Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Э.Чингүүн нь энэ гэмт гэмтлийн улмаас өөрт учирсан хохирлын талаар холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Шүүгдэгч Д.М*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгч Д.М******* нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Р.БАЯРХҮҮ