Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/194

 

 

 

 

 

 

    

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

С******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,                                                                                      

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,

Улсын яллагч Т.Нансалмаа,

Шүүгдэгч Т.Ч******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар С******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Т Ч*******т холбогдох эрүүгийн 22*******100*******98022******* дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1999 оны 08 дугаар сарын 02-ны өдөр С******* аймгийн Ц******* сумд төрсөн, 2******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, аав, ээж дүүгийн хамт, С******* аймаг, Ц******* сум, Тийрэг ******* дугаар багт оршин суух хаягтай, урд ял шийтгэлгүй Б овгийн Т Ч*******, /РД: *******/,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Т.Ч******* нь 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 10 цагийн орчимд С******* аймгийн Ц******* сумын ******* дугаар багийн нутаг “Хөндлөн булаг” гэх газар өөрийн эзэмшлийн 21-*******0 улсын дугаартай “Хюндай Портер” маркийн тээврийн хэрэголийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн *******.4 б/-д заасан “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалт, мөн дүрмийн 12.1 Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж,  хохирогч Э.Б******* эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ч******* мэдүүлэхдээ: “...Өмнө мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн учир мэдүүлэг өгөх шаардлагагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх  талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Э.Болдоо мэдүүлэхдээ: “...Өнөөдөр 10 цагийн орчим С******* аймаг Ц******* сумын ******* дугаар баг, Хөндлөн булаг гэх газраас өөрийн үеэл Ө*******, Ч******* нарын хамт хандлан бэлтгэхээр Ч*******ийн портер маркийн машинтай гэрээс нь гараад 5-6км явж байгаад замын эргэлтэн дээр манай машин жолооч талаараа унасан. Ч******* машин барьж явсан. Миний нурууны 8 дугаар үе цуурсан учир би босч чадахгүй байгаа. Надад ямар нэгэн санал, гомдол байхгүй...” гэх /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

Надад Т.Ч*******т холбогдуулан гаргах  санал, хүсэлт болон эмчилгээний  баримт байхгүй гэсэн мэдүүлэг / хх-н 7*******-р хуудас /

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ө******* мэдүүлэхдээ: “...Өнөөдөр 10 цагийн орчим манай үеэл Ч*******, Болдоо нарын хамт Ц******* сумын Хөндлөн булаг нэртэй газраас Зүүн харгистай гэх газар руу Ч*******ийн эзэмшлийн 21-*******0 улсын дугаартай портер маркийн машинтай хадлан бэлтгэхээр явж байгаад Хөндлөн булаг орчим замын тойрог дээр замын хэсэг рүү жолооч талаар уначихсан. Ч******* машинаа жолоодож явсан...” гэх /хх-ийн 21 дүгээр хуудас/,

С******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн *******71 дугаартай: “...Э.Б******* биед нурууны Тh7, Тh 8-р нугалмын хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.*******.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

С******* аймгийн Шүүхийн шинжилгээний газрын 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 204 дугаартай: “...Т.Ч*******ийн цусанд спиртийн агууламж илэрсэнгүй...” гэх дүгнэлт /хх-ийн *******7-*******8 дугаар хуудас/,

С******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн *******69 дугаартай: “...Т.Ч*******ийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /х-ийн 59-60 дугаар хуудас/,

С******* аймаг дахь “” ХХК-ийн С.О******* 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 21 дугаартай: “...21-*******0 улсын дугаартай тээврийн хэрэгслийг Т.Ч******* жолоодож яваад осолдож, зорчигч Э.Б******* эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан нь зам тээврийн осол мөн. 21-*******0 улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолооч Т.Ч******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн *******.4 б/ “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалт, мөн дүрмийн 12.1 Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн дүрмийн 12.******* жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Уг зам тээврийн осол нь 21-*******0 улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолооч Т.Ч*******ийн үйл ажиллагаанаас үүдэн гарсан гэж үзэж байна...” гэх дүгнэлт /хх-ийн *******2 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн ******* дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-10 дугаар хуудас/,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,

Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 4*******-44, 58 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 64-66 дугаар хуудас/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн **************, 40, 47-48, 61 дугаар тал/

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

            Тээврийн хэрэгсэл эзэмшдэг эсэх лавлагаа /хх-ийн 74-75 дугаар хуудас/,

            Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 76 дугаар хуудас/,

            Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 77 дугаар хуудас/,

            Жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 78 дугаар хуудас/,

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

   Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Т.Ч******* нь 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 10 цагийн орчимд С******* аймгийн Ц******* сумын ******* дугаар багийн нутаг “Хөндлөн булаг” гэх газар өөрийн эзэмшлийн 21-*******0 улсын дугаартай “Хюндай Портер” маркийн тээврийн хэрэголийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн *******.4 б/-д заасан “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалт, мөн дүрмийн 12.1 Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж , хохирогч  Э.Б******* эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Э.Болдоо мэдүүлэхдээ: “...Өнөөдөр 10 цагийн орчим С******* аймаг Ц******* сумын ******* дугаар баг, Хөндлөн булаг гэх газраас өөрийн үеэл Ө*******, Ч******* нарын хамт хандлан бэлтгэхээр Ч*******ийн портер маркийн машинтай гэрээс нь гараад 5-6км явж байгаад замын эргэлтэн дээр манай машин жолооч талаараа унасан. Ч******* машин барьж явсан. Миний нурууны 8 дугаар үе цуурсан учир би босч чадахгүй байгаа. Надад ямар нэгэн санал, гомдол байхгүй...” гэх /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ө******* мэдүүлэхдээ: “...Өнөөдөр 10 цагийн орчим манай үеэл Ч*******, Болдоо нарын хамт Ц******* сумын Хөндлөн булаг нэртэй газраас Зүүн харгистай гэх газар руу Ч*******ийн эзэмшлийн 21-*******0 улсын дугаартай портер маркийн машинтай хадлан бэлтгэхээр явж байгаад Хөндлөн булаг орчим замын тойрог дээр замын хэсэг рүү жолооч талаар уначихсан. Ч******* машинаа жолоодож явсан...” гэх /хх-ийн 21 дүгээр хуудас/,

С******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн *******71 дугаартай: “...Э.Б******* биед нурууны Тh7, Тh 8-р нугалмын хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.*******.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

С******* аймаг дахь “” ХХК-ийн С.О******* 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 21 дугаартай: “...21-*******0 улсын дугаартай тээврийн хэрэгслийг Т.Ч******* жолоодож яваад осолдож, зорчигч Э.Б******* эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан нь зам тээврийн осол мөн. 21-*******0 улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолооч Т.Ч******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн *******.4 б/ “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалт, мөн дүрмийн 12.1 Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн дүрмийн 12.******* жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Уг зам тээврийн осол нь 21-*******0 улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолооч Т.Ч*******ийн үйл ажиллагаанаас үүдэн гарсан гэж үзэж байна...” гэх дүгнэлт /хх-ийн *******2 дугаар хуудас/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Т.Ч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцов.  

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна .  

Шүүгдэгч Т.Ч******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

С******* аймгийн Прокурорын газрын газраас Т.Ч*******ийн үйлдлийг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт:...энэ хуулийн тусгай ангид  хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош  хугацаагаар оногдуулахаар  тогтоосон, эсхүл хорих  ял оногдуулахаар  заагаагүй  гэмт хэргийг  хөнгөн гэмт хэрэг гэж тус тус хуульчилсан байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Ч******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогч Э.Б******* хохирлыг барагдуулсан, хохирогч гомдолгүй гэдгээ илэрхийлсэн зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Т.Ч*******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас: ...Шүүгдэгч Т.Ч*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг шийтгэлийг ******* сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан .

Шүүгдэгч Т.Ч*******т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон  эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

 

Шүүгдэгч Т.Ч******* нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг цалин хөлс орлого олох боломжийг харгалзан ******* сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд  хяналт тавихыг  С******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт даалгах  нь зүйтэй гэж  үзэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Хохирогч Э.Болдоо нь гомдол, саналгүй , нэхэмжлэх   зүйлгүй     гэх мэдүүлгийг  / хх-н 16-17,7*******-р тал / үндэслэн шүүгдэгч Т.Ч*******ийг энэ шийтгэх тогтоолоор  бусдад  төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэргийн улмаас битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй бөгөөд шүүгдэгч Т.Ч*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, *******6.1 дүгээр  зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.*******, 5.4, дэх хэсэг, *******6.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, *******6.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, *******6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, *******6.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.*******, 2.4 дэх хэсэг, *******6.7 дугаар зүйлийн ******* дахь хэсэг, *******6.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, *******6.10 дугаар зүйлд заасныг  тус тус заасныг удирдлага болгон   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Т Ч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т Ч*******ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож шийтгэсүгэй.  

*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч Т.Ч*******ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг ******* сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5-д зааснаар  шүүгдэгч Т Ч******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг С******* аймгийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Т Ч******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор С******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                           Ч.МӨНГӨНЦЭЦЭГ