Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 337

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 04 өдөр                                   Дугаар 139/ШШ2020/00337                                                     Дундговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д  аймгийн Б  сумын  -р баг, Э  ус гэх газар оршин суух, Б овогт Шын Б  /ЗД /-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00335/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж    нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Шын Б миний бие нь 1960 онд төрсөн, эрэгтэй. Энэ жил 60 нас хүрч байгаа. Улсад 20 гаруй жил ажилласан. Үүнээс 1981 оны 09 сарын 24-ний өдрөөс 1983 оны 09 сарын 19-ний өдрийг  хүртэл Дундговь аймгийн Худалдаа Бэлтгэлийг Удирдах Газрын харьяа Бөөний худалдааны баазад ачигч буулгагчаар, 1983 оны 09 сарын 19-ний өдрөөс  1984 оны 12 сарын 30-ны өдрийг өдөр хүртэл манаачаар,1985.01.01-ээс 1994.12.31-ыг дуустал Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд адуучин, үхэрчин, хоньчиноор ажилласан бөгөөд тухайн үед ажиллаж байсныг гэрчлэх хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэнээс болж өмнө нь ажиллаж байсан жилүүдээ тогтооход хүндрэл учраад байна. Иймд иргэн миний ажилд орсон, гарсан тушаал, татварын хэлтсийн тодорхойлолт,гэрчүүдийн мэдүүлгүүдийг үндэслэл болгон 1981 оны 09 сарын 24-ний  өдрөөс 1983 оны 09 сарын 19-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Худалдаа Бэлтгэлийг Удирдах газрын харьяа Бөөний худалдааны баазад ачигч буулгагчаар,1983 оны 09 сарын 19-ний өдрөс 1984 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл манаачаар, 1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд адуучин, үхэрчин, хоньчноор ажиллаж байсан жилүүдийг тогтоож өгнө   гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхтулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шын Б нь 1960 онд төрсөн, эрэгтэй, энэ жил 60 нас хүрч байгаа. Улсад 20 гаруй жил ажилласан. Үүнээс 1981 оны 9 сарын 24-ний өдрөөс 1983 оны 9 сарын 19-нийг хүртэл Дундговь аймгийн Худалдаа Бэлтгэлийг Удирдах газрын харъяа Бөөний худалдааны баазад ачигч буулгагчаар, 1983 оны 9 сарын 19-нөөс 1984 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл манаачаар, 1985 оны 1 сарын 1-нээс 1994 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд адуучин, үхэрчин, хоньчноор ажилласан бөгөөд тухайн үед ажиллаж байсныг гэрчлэх хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэнээс болж өмнө нь ажиллаж байсан жилүүдээ тогтооход хүндрэл учраад байна. Иймд ажилд орсон, гарсан тушаал, татварын хэлтсийн тодорхойлолт, гэрчүүдийн мэдүүлгүүдийг үндэслэл болгон 1981 оны 9 сарын 24-ний өдрөөс 1983 оны 9 сарын 19-нийг хүртэл Дундговь аймгийн Худалдаа Бэлтгэлийг Удирдах газрын харъяа Бөөний худалдааны баазад ачигч буулгагчаар, 1983 оны 9 сарын 19-нөөс 1984 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл манаачаар, 1985 оны 1 сарын 1-нээс 1994 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд адуучин, үхэрчин, хоньчноор ажиллаж байсан жилүүдийг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Б нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

-Дундговь аймгийн Архивын тасгийн “тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд 1985 оны 1 сараас 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар  ажиллаж байгаад чөлөөлөгдсөн тухай  баримт байхгүй учир Ш овогтой Бтай холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна. Нэгдлийн  даргын 1985 оны Ш.Бтай холбогдох малчнаар томилсон тушаалыг эх   баримтыг хуулбарлан гаргаж, хавсралтаар хүргүүллээ гэх Дундговь аймгийн Архивын тасгийн 2020 оны 04 сарын 01-ний өдрийн 253 дугаартай  тодорхойлолт  нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

              

 

 Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн  “Дэлгэрхангай сумын Номгон бригадын иргэн Ш овогтой Б /ЗД60050714/-ийн 1982 оноос 1995 оны хөдөлмөрийн дэвтрүүд нь үрэгдсэн тул ажилласан жилүүдийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай байна гэх” тодорхойлолт /хэргийн 6-р хуудас/

-Дундговь аймгийн Татварын хэлтсийн  2020 оны 04 сарын 03-ны өдрийн 08/297 дугаартай “ Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэл нь 1991 оны 4 сарын 27-нд шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад  1996 оны 4 сарын 29-нд Говийн хангай хоршоо болон  үйл ажиллагаа явуулж байна гэх  тодорхойлолт  /хэргийн 7-р хуудас/

-Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлийн даргын 1985 оны 1 сарын 21-ний өдрийн 5 дугаартай тушаалын хуулбар   /хэргийн 8-р хуудас/

-Дундговь аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын харъяа Бөөний худалдааны баазын даргын 1981 оны 10 сарын 12-ны өдрийн 35 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 9-р хуудас /

-Дундговь аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын харъяа Бөөний худалдааны баазын даргын 1983 оны 09 сарын 23-ны өдрийн 52 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 10-р хуудас /

 

-Дундговь аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын харъяа Бөөний худалдааны баазын даргын 1984 оны 12 сарын 30-ны өдрийн 58 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 11-р хуудас /

-Шын Бид Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлээс 1985 оны 1 сарын 1-ний өдөр олгосон хувийн хэрэг /хэргийн 13-р хуудас/

-Гэрч Д.Т-ын “ Ш.Б нь  Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлийн Номгон бригадад адуучин байсан Дашдооровын туслах малчнаар  1985 онд очиж тэрнээс хойш Дэлгэрхангай суманд хувьчлал тартал адуу, бог мал  маллаж байсан.  Хувьчлал тарснаас хойш хувиараа мал маллаж одоо  Баянжаргалан суманд   хувийн мал аж ахуй эрхлэж байгаа. Ш.Б нь Дэлгэрхангай  суманд 1985 оноос 1995 он хүртэл нэгдэл компаний мал маллаж байсан. Би тэр үед нэгдэлд мал маллаж байсан учраас Ш.Бийг нэгдэлд адуучин байсан талаар нь мэдэж байгаа юм. Би Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд 1979 оноос хувьчлал тарах хүртэл Номгон бригадад бог мал маллаж байсан. Хувьчлал тарснаас хойш  Дэлгэрхангай сумандаа мал маллаж байсан. Бид нэг нутаг усны хүмүүс ойр айл саахалт ажиллаж амьдарч байсан учраас нэгдэлд малчин байсан талаар нь сайн мэдэж байгаа юм. Өөр нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг /хэргийн 18-р хуудас/

-Гэрч С.Ж-ын “   Шын Б нь  Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд илгээлтээр мал маллахаар очиж байсан. Тус нэгдлийн Номгон бригадад адуучин байсан Дашдооровын туслах адуучнаар 1985 онд очиж тэрнээс хойш Дэлгэрхангай суманд хувьчлал тартал адуу, бог мал  маллаж байсан. Нэгдэл, компани тарснаас хойш хувиараа мал маллаж одоо  Баянжаргалан суманд   мал маллаж байгаа байх. Ш.Б нь Дэлгэрхангай  суманд 1985 оноос 1995 он хүртэл Шинэ зам нэгдэл,  Говийн хангай хоршоонд мал маллаж байсан. Би тэр үед нэгдэлд мал маллаж байсан учраас Ш.Бийг нэгдэлд адуучин байсан талаар нь мэдэж байгаа юм.   Би Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд 1972  оноос хувьчлал тарах хүртэл Толь бригадад бог мал маллаж байсан. 1981 оноос 1993 он хүртэл Толь бригадын тоо бүртгэгч, 1995 он хүртэл Дэлгэрхангай сумандаа багийн даргаар ажиллаж байсан.    Бид нэг нутаг усны хүмүүс ойр айл саахалт ажиллаж амьдарч байсан учраас нэгдэлд малчин байсан талаар нь сайн мэдэж байгаа юм. Өөр нэмж ярих зүйлгүй  ” гэх мэдүүлэг /хэргийн 19-р хуудас/

-Д-н Тө-т  1979 оны 10 сарын 30-ны өдөр Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн  20-21 хуудас/   

-Д-н Т-т  1992 оны 5 сарын 04-ний өдөр Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн  22 хуудас/

-Д-н Т-т  1984 оны 06 сарын 20-ны өдөр Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн  23-24 хуудас/      баримтууд болно.

 

Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Ш.Б нь 1981 оны 9 сарын 24-ний өдрөөс 1983 оны 9 сарын 19-нийг хүртэл Дундговь аймгийн Худалдаа Бэлтгэлийг Удирдах газрын харъяа Бөөний худалдааны баазад ачигч буулгагчаар, 1983 оны 9 сарын 19-нөөс 1984 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл манаачаар, 1985 оны 1 сарын 1-нээс 1994 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овгийн Шын Б  /ЗД / нь Дундговь аймгийн Худалдаа Бэлтгэлийг Удирдах газрын харъяа Бөөний худалдааны баазад 1981 оны 9 сарын 24-ний өдрөөс 1983 оны 9 сарын 19-нийг хүртэл ачигч буулгагчаар, 1983 оны 9 сарын 19-нөөс 1984 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл манаачаар, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд  1985 оны 01 сарын 01-ний өдрөөс  1994 оны 12 сарын 31-нийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан болохыг  тогтоосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.У