Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
Хэргийн индекс | 175/2022/0192/Э |
Дугаар | 2022/ШЦТ/202 |
Огноо | 2022-12-05 |
Зүйл хэсэг | 11.4.1., |
Улсын яллагч | А.Баясгалан |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/202
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,
Улсын яллагч А.Баясгалан,
Шүүгдэгч Л.М******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х******* овогт Л******* М******* холбогдох эрүүгийн 2231000000248 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1976 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Х******* аймгийн Э******* сумд төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ногоочин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, ******* дугаар баг, 4-8******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Х******* овогт Л******* М******* /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.М******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөхгүй...” гэжээ.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Р.Б******* мэдүүлэхдээ: “...манай дүү А орж ирээд сууж байгаад гэрт ганц шил архи байна татах юм уу гэхээр нь тэгье гээд дүүг дагаад гэрт нь орсон. Манай хоёр хөрш байдаг бөгөөд бид хоёрыг гэрт нь орох үед эхнэр нь гэртээ орон дээрээ хэвтэж байсан. Дүүгийн гэрт орох үед ширээ дээр 0.******* граммын архи бүтэн байсан бөгөөд дүү надад задлаад хийж өгсөн. Би тухайн архинаас нь 3 удаа татсан бөгөөд сүүж байх үедээ дүүгийн эхнэртэй жаахан маргаад гарч явтал араас М******* усны 10 литрийн төмөр сав барьж ирээд цохих үед би гараараа хаах үед гаран дээр цохиж би хойш унасан. Тэгэхээр нь би тэндээс гараад шууд гэртээ ирээд амарсан. Өглөө эхнэр хотоос ирээд эмнэлэгт үзүүлэх үед миний баруун гар хугарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1*******-16 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.А мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн орой 19 цагийн үед ахын гэрт хоол хийсэн юм болов уу гээд орсон чинь Б******* ах халамцуу гэртээ хэвтэж байсан. Тэгэхээр нь би ахыг хоёулаа манай гэрт орж ганц нэг татах уу гэсэн чинь ах зөвшөөрсөн. Тэгээд ахтай хаш гэрт ороод 0.******* граммын хараа нэг шил архи байсан бөгөөд бид хоёр задлаад хоёр хоёр татсан. Тухайн үед эхнэр зурагт үзээд хэвтэж байсан бөгөөд манай ах жаахан согтоод чанга юм яриад байсан чинь эхнэр уурласан. Тэр үед би гараад малд өвс тавьж өгөөд буцаж ирж байх үед эхнэр, ах хоёр хэрэлдэж байсан бөгөөд намайг очиж явтал ах эхнэр хоёр маргаад гэрээс гарч ирсэн бөгөөд үүдэнд байсан 10 литрийн бетон аваад ах руу шидсэн бөгөөд тухайн сав ах гараараа хаах үед гарт нь туссан. Тэгэхээр нь би ахыг хашаанаас гаргаж хашааны хаалга цоожлоод эхнэрийг гэрт авч ороод амарсан. Өөр ямар нэгэн зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.А мэдүүлэхдээ: “...2022 оны 11-р сарын 03-ны өдөр би Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд өглөөний суудлаар ирсэн юм. Тэгээд гэртээ 06 цагийн үед ортол манай нөхөр Б*******ийн баруун гар хавдартай унжсан, баруун нүд нь хөхөрсөн, баруун хөмсөгний дээд хэсэгт язарч, хавдсан байсан. Нөхрөөсөө болсон асуудлын талаар асуутал өчигдөр орой М******* гэртээ намайг 10 литрийн усны төмөр бидоноор зодсон гэж хэлсэн. Би энэ талаар М*******аас тодруулж асуутал би гэмтсэн талаар мэдээгүй гэхээр нь би түүнд уурлаад чи согтуу байсан юм уу? хүнийг ингэж зодож байдаг гэж хэлтэл ах намайг доромжлоод байсан юм гэж хариулсан. Нөхрийн бие их муу байсан учир шууд эмнэлгийн байгуулж үзүүлж шинжилгээ хийлгэхээр явсан. Эмнэлэгт үзүүлтэл нөхрийн ба- уун гар нь хугарсан гэсэн онош тавьсан бөгөөд би энэ талаар тухайн үед шууд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 438 дугаартай: “...Р.Б*******ийн биед баруун шуу ясны толгой хэсгийн хугарал, духны зүүн хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн цохилтын үйлчлэлээр үүсгэгдэнэ. Р.Б*******ийн биед учирсан гэмтэл тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 1-2 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн *******-9 дүгээр хуудас/,
Эд мөрийн баримтаар тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 10 дугаар хуудас/,
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 31 дүгээр хуудас/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 34 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:
Дансны хуулга /хх-ийн 48-*******4 дүгээр хуудас/,
Шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд өр төлбөргүйн лавлагаа /хх-ийн ************** дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн *******6 дугаар хуудас/,
Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн *******7 дугаар хуудас/,
Эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн *******8 дугаар хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66 дугаар хуудас/,
Зөрчлийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Л.М******* нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 19 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ******* дугаар баг 4 дүгээр хэсэг 8******* тоотод гэрийнхээ гадна хадам ах Р.Б*******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүн рүү 10 литрийн усны төмөр бидон шидэж, эрүүл мэндэд нь баруун шуу ясны толгой хэсгийн хурал, духны зүүн хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд. доод зовхи, зүүн хацарт шанаанд зөөлөн эдийн няцралтын гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Р.Б******* мэдүүлэхдээ: “...Дүүгийн гэрт орох үед ширээ дээр 0.******* граммын архи бүтэн байсан бөгөөд дүү надад задлаад хийж өгсөн. Би тухайн архинаас нь 3 удаа татсан бөгөөд сүүж байх үедээ дүүгийн эхнэртэй жаахан маргаад гарч явтал араас М******* усны 10 литрийн төмөр сав барьж ирээд цохих үед би гараараа хаах үед гаран дээр цохиж би хойш унасан. Өглөө эхнэр хотоос ирээд эмнэлэгт үзүүлэх үед миний баруун гар хугарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1*******-16 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.А мэдүүлэхдээ: “...ахтай хаш гэрт ороод 0.******* граммын хараа нэг шил архи байсан бөгөөд бид хоёр задлаад хоёр хоёр татсан. Тухайн үед эхнэр зурагт үзээд хэвтэж байсан бөгөөд манай ах жаахан согтоод чанга юм яриад байсан чинь эхнэр уурласан. Тэр үед би гараад малд өвс тавьж өгөөд буцаж ирж байх үед эхнэр, ах хоёр хэрэлдэж байсан бөгөөд намайг очиж явтал ах эхнэр хоёр маргаад гэрээс гарч ирсэн бөгөөд үүдэнд байсан 10 литрийн бетон аваад ах руу шидсэн бөгөөд тухайн сав ах гараараа хаах үед гарт нь туссан....” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.А мэдүүлэхдээ: “...2022 оны 11-р сарын 03-ны өдөр би Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд өглөөний суудлаар ирсэн юм. Тэгээд гэртээ 06 цагийн үед ортол манай нөхөр Б*******ийн баруун гар хавдартай унжсан, баруун нүд нь хөхөрсөн, баруун хөмсөгний дээд хэсэгт язарч, хавдсан байсан. Нөхрөөсөө болсон асуудлын талаар асуутал өчигдөр орой М******* гэртээ намайг 10 литрийн усны төмөр бидоноор зодсон гэж хэлсэн. Би энэ талаар М*******аас тодруулж асуутал би гэмтсэн талаар мэдээгүй гэхээр нь би түүнд уурлаад чи согтуу байсан юм уу? хүнийг ингэж зодож байдаг гэж хэлтэл ах намайг доромжлоод байсан юм гэж хариулсан. Нөхрийн бие их муу байсан учир шууд эмнэлэгт үзүүлж, шинжилгээ хийлгэхээр явсан. Эмнэлэгт үзүүлтэл нөхрийн ба- уун гар нь хугарсан гэсэн онош тавьсан бөгөөд би энэ талаар тухайн үед шууд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 438 дугаартай: “...Р.Б*******ийн биед баруун шуу ясны толгой хэсгийн хугарал, духны зүүн хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн цохилтын үйлчлэлээр үүсгэгдэнэ. Р.Б*******ийн биед учирсан гэмтэл тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 32-33 дугаар хуудас/ зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Л.М*******ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Л.М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Л.М******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын газраас Л.М*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт:...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж тус тус хуульчилсан байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л. М******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогч Р.Б******* нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Л.М*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас: ...Шүүгдэгч Л.М*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4*******0 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4*******0,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг шийтгэлийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан байна.
Шүүгдэгч Л.М*******д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Л.М******* нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4*******0 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4*******0.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Хохирогч Р.Б******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх төлбөргүй гэдгийг илэрхийлж, хүсэлтийг хавтаст хэрэгт хавсаргасан байх тул шүүгдэгч Л.М*******ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 10 литрийн хөнгөн цагаан бетоныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Л.М*******д буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Л.М******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй бөгөөд шүүгдэгч Л.М*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, ******* дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсгийн *******.1, *******.2, *******.3, *******.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х******* овогт Л******* М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л******* М*******ыг 4*******0 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4*******0.000 төгрөгөөр торгож шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Л.М*******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн *******-д зааснаар шүүгдэгч Л.М******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
*******. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 10 литрийн хөнгөн цагаан бетоныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Л.М*******д буцаан олгосугай.
6. Шүүгдэгч Л.М******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ