Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 339

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 04 өдөр                                   Дугаар 139/ШШ2020/00339                                                      Дундговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 4-р баг,  Рашаант гэх газар оршин суух, Б овгийн Жгийн Б /ЗП63081016/-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00358/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж   нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж овогтой Б нь 1986 онд төрсөн, эрэгтэй, энэ жил 57 нас хүрч байна. Улсад 21 жил ажилласан. Үүнээс 1979 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 1982 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдлийн Рашаант бригадад хоньчноор ажиллаж байгаад 1982 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл цэргийн алба хааж ирээд 1985 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдлийн Рашаант бригадад бог мал маллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, ажилд орсон тушаалууд болон бусад баримтыг үндэслэн 1979 оны 7 сарын 1-ний өдрөөс 1982 оны 5 сарын 31-ний өдрийг хүртэл,  1985 оны 7 сарын 1-ний өдрөөс 1990 оны  1 сарын 1-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдэлд малчнаар ажиллаж байсан жилийг тус тус тогтоож  өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Б нь 1979 оны 7 сарын 1-ний өдрөөс 1982 оны 5 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан. 1982 оны 6 сарын 7-ны өдрөөс 1985 оны 6 сарын 10-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан. Цэргийн алба хааж ирээд 1985 оны 7 сарын 1-ний өдрөөс 1990 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул энэ хугацааны ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Б нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд  1979 оны 1 сарын 1-ний өдрөөс 1987 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл  малчнаар ажиллаж байсан тухай зарим баримт байхгүй байгаа учир Ж овогтой Бтай холбогдох лавлагааг гаргах  боломжгүй байна. Хөгжил нэгдлийн 1986 оны Ж.Бд холбогдох тушаалыг эх баримтаас хуулбарлан хүргүүллээ гэх Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 11 сарын 29-ний өдрийн 360 дугаартай тодорхойлолт нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

            

   Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын тамгын газрын даргын  “тус сумын архив нь 2013 оны 4 сарын 11-ний өдөр Хөгжил нэгдлийн 1972-1994 оны 70 дансны баримтыг /бүрэн бус/ хүлээн авсан. 4-р багийн иргэн Ж овогтой Бын сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан үеийн цалингийн карт, материал тус архиваас олдохгүй, байхгүй байгаа гэх тодорхойлолт /хэргийн 8-р хуудас/

            -Дундговь аймгийн Татварын хэлтсийн  “Эрдэнэдалай сумын  Хөгжил нэгдэл нь 1955 оны 8 сарын 24-нд байгуулагдсан бөгөөд 1991 оны 3 сарын 12-нд улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад  1992 оны 2 сарын 19-нд Хөгжил хувьцаат компани, 1996 оны 4 сарын 18-нд Далайн хөгжил хоршоо болон өөрчлөгдсөн” гэх  тодорхойлолт /хэргийн 9-р хуудас/

            -Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын тамгын газрын даргын  “тус сумын 4-р багийн иргэн Жгийн Бын хүсэлтээр Эрдэнэдалай сумын 1981, 1987, 1989 оны жилийн эцсийн  хүн амын гар бичмэл бүртгэлийг хуулбарлан  олгосон  гэх тодорхойлолт /хэргийн 10-р хуудас/

            -Эрдэнэдалай сумын 1981, 1987, 1989 оны жилийн эцсийн  хүн амын тооллогын гар бичмэл бүртгэлийн хуулбар /хэргийн 11-13 хуудас/

            -Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын  Хөгжил нэгдлийн даргын 1986 оны 5 сарын 27-ны өдрийн 23 дугаартай “ажилд томилох тухай ” тушаалын хуулбар  хэргийн 15-р хуудас/

            -Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн 1986 оны тууварчдын нэрсийн жагсаалтын хуулбар /хэргийн 16-р хуудас/

            Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын  Хөгжил нэгдлийн даргын 1986 оны 12 сарын 26-ны өдрийн 58 дугаартай “ажилд томилох тухай ” тушаалын хуулбар  хэргийн 17-р хуудас/

-Гэрч М.Ё-ын “ Ж.Б нь Эрдэнэдалай сумын сургуулийн 8-р ангийг  1979 оны 6 сард төгсч илгээлтээр Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Рашаант бригадад мал маллаж байгаад 1982 оны 6 сард цэргийн албанд явсан. Цэргээс халагдаж ирээд 1985 оны 7 сараас 1992 оны 3 сард их хувьчлалаар Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэл тарж Хөгжил ХК болох хүртэл нэгдлийн Рашаант бригадад бог мал маллаж, зуны дэлгэр цагт мал тууж байсан. Хөгжил нэгдэлд мал маллаж, нэгдэл тарснаас хойш Эрдэнэдалай сумандаа мал маллаж байгаа малчин хүн.   Би Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэл, нэгдлийн туслах үйлдвэрт 1975 оноос 1995 он хүртэл хүртэл жолоочоор ажиллаж байсан. Намайг нэгдэлд жолоочоор ажиллаж байхад Ж.Б нь сургууль төгсөөд мал дээр гарсан. Тэрнээс хойш тасралтгүй мал маллаж байгаа. Насаараа мал маллаж байгаа, малчнаас өөр ажил хийж байгаагүй.   Өөр нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг   /хэргийн 26-р хуудас/

-Гэрч Н-ын Ё-ад Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлээс 1975 оны 8 сарын 06-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 28-р хуудас/

-Гэрч Д.Д-ийн “ Ж.Б нь Эрдэнэдалай сумын сургуулийн 8-р ангийг  1979 оны 6 сард төгсч илгээлтээр Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Рашаант бригадад малчин болоход нь Рашаант бригадын даргаар ажиллаж байсан болохоор мэднэ. Ж.Б нь нэгдэлд илгээлтээр гарч мал маллаж байгаад 1982 оны 6 сард цэргийн албанд явсан. Цэргээс халагдаж ирээд 1985 оны 7 сараас 1992 оны 3 сард их хувьчлалаар Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэл тарж Хөгжил ХК болох хүртэл нэгдлийн Рашаант бригад бог мал маллаж,  мал тууж байсан. Хөгжил нэгдэлд мал маллаж, нэгдэл тарснаас хойш Эрдэнэдалай сумандаа мал маллаж байгаа малчин хүн.   Би Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Рашаант  бригадын даргаар 1970 оноос  1990 он хүртэл ажиллаж 1990 оноос 2011 он хүртэл Рашаант багийн засаг даргаар ажиллаж байсан учраас Ж.Быг  сургууль төгсөөд мал дээр гарсан. Тэрнээс хойш тасралтгүй мал маллаж байгаа  гэдгийг нь сайн мэдэж байгаа.   Насаараа мал маллаж байгаа, малчнаас өөр ажил хийж байгаагүй. Өөр нэмж ярих зүйлгүй  ” гэх мэдүүлэг /хэргийн 29-р хуудас /

-Гэрч Д-гийн Д-ид Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлээс 1975 оны 6 сарын 12-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 31-р хуудас/

-Гэрч Д.Д-ийг 1977 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд  Рашаант бригадын малын эмчээр ажиллаж байсан болохыг тогтоосон Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 05 сарын 14-ний өдрийн 195 дугаартай шийдвэрийн хуулбар /хэргийн 32-33 хуудас/   баримтууд болно.

 

Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Ж.Б нь  1979 оны 07 сарын 01-ний өдрөөс 1982 оны 05 сарын 31-ний өдрийг хүртэл,  1985 оны 07 сарын 01-ний өдрөөс 1990 оны  01 сарын 01-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдэлд малчнаар ажиллаж  байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овгийн Жгийн Б /ЗП/ нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд  1979 оны 07 сарын 01-ний өдрөөс 1982 оны 05 сарын 31-ний өдрийг хүртэл,  1985 оны 07 сарын 01-ний өдрөөс 1990 оны  01 сарын 01-ний өдрийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан болохыг  тогтоосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.У