Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
Хэргийн индекс | 175/2022/0194/Э |
Дугаар | 2022/ШЦТ/203 |
Огноо | 2022-12-05 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/203
Монгол Улсын нэрийн өмнөөс
С******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ,
улсын яллагч Т.Нансалмаа,
Шүүгдэгч Т.М******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар С******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч У******* овогт Т******* М*******д холбогдох эрүүгийн 2231004130238 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1999 оны 06 дугаар сарын 13-ны өдөр С******* аймгийн С******* суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “L” пабад бармен ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт, С******* аймаг, С******* сум, Х******* 1 дүгээр баг, 2 дугаар хэсэг, 088 тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгэлгүй У******* овгийн Т******* М******* /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Т.М******* нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 24-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд С******* аймгийн С******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “L Pub” нэртэй караоке баарны үүдэнд В.А*******тай “баар хаасан тул оруулахгүй, баарны хаалга нүдлээ” гэх шалтгааны улмаас маргалдан түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.М******* мэдүүлэхдээ: “...мэдүүлэг өгөхгүй мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв болно...” гэжээ.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч В.А******* мэдүүлэхдээ: “...2022 оны 09 дүгээр сарын 23-ны орой 5 дугаар сургуулийн 60 жилийн ой “Сайхны Хөтөл” дээр болсон. Уг шоунаас би З, С нарын хамт 21 цагийн үед яваад “L Pub” нэртэй газарт ирсэн. Уг караокед 2-3 цаг дуулж байгаад бүгд нэг шил “Сэнгүр” нэртэй пиво уусан. Дуу дуулж байхад Маралаа гэх ажилтан нь орж ирээд уурлаад бид нартай маргалдаад байсан. Дуулж дуусаад би Соёл-Эрдэнийн хамт текин дээр очоод 63.000 төгрөгийн тооцоог хийх зуур танайх аягүй соёлгүй газар юм гэж хэлсэн. Бид хоёр тооцоогоо хийчхээд манай байрны гадаа очсон. Энэ үед С Зг яагаад “L Pub”-д үлдээчихсэн бэ? гээд бид хоёр буцаад очихоор болсон. “L Pub”-ын гадаа очоод хаалгыг нь таттал түгжээтэй байсан. Тэгэхээр нь би найз З үлдсэн байна би найзыгаа авах гэж ирсэн юм гэтэл М******* гэх ажилтан нь хаалгаа онгойлгосноо миний цээж рүү гараараа түлхээд унагаасан. Би унахдаа толгойны дагз, нуруу хэсгээр хойшоо савж унасан. ...Миний биед учирсан тархи доргилт нь М******* гэх эмэгтэй намайг түлхэж унагааснаас болж үүссэн. Би унахдаа зүүн дал, баруун бугалга, зүүн тохойгоороо унасан. Эдгээр гэмтлүүдийг надад М******* учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ж.С мэдүүлэхдээ: “...Караокеноос 1 цаг гаран болоод би найз В.А*******гийн хамт гараад явж байхад салхилаад байсан тул найз О.Зг авахаар буцаад караокед очсон. Тэгтэл хаалга нь хаалттай оруулахгүй байсан тул манай найз В.А******* түрүүлж гүйж очоод “L Pub" караокены хаалгыг нь нүдээд найзыгаа авъя гэхэд зөөгч гарч ирээд манайх хаасан гэхээр нь В.А******* “Найзыгаа авъя” гээд дахин хэлэхэд зөөгч болох цагаан футболктой өндөр охин гарч ирээд В.А*******г шатнаас хүчтэй түлхэж унагаасан. В.А******* өндөр шатнаас 2 нугарч эвгүй унахаар нь би гүйгээд очиход босоод цаашаа караоке орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,
С******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 395 дугаартай шинжээчийн: “...В.А*******гийн биед тархи доргилт, зүүн дал, баруун бугалга, зүүн тохойд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохилтын үйлчлэлээр үүсгэгдэнэ. В.А*******гийн биед учирсан дээрх гэмтэл тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 35-38 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 49-51 дүгээр хуудас/,
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 39 дүгээр хуудас/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 41 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 58 дугаар хуудас/,
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 59 дүгээр хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 дугаар хуудас/,
Зөрчлийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63 дугаар хуудас/,
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Т.М******* нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 24-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд С******* аймгийн С******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “L Pub” нэртэй караоке баарны үүдэнд В.А*******тай “баар хаасан тул оруулахгүй, баарны хаалга нүдлээ” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар түүнийг үүдний шатны хажуу руу түлхэн унагаж биед нь тархи доргилт, зүүн дал, баруун бугалга, зүүн тохойд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч В.А******* мэдүүлэхдээ: “...2022 оны 09 дүгээр сарын 23-ны орой З, С нарын хамт 21 цагийн үед яваад “L Pub” нэртэй газарт ирсэн. Уг караокед 2-3 цаг дуулж байгаад бүгд нэг шил “Сэнгүр” нэртэй пиво уусан. ...Дуулж дуусаад би Соёл-Эрдэнийн хамт текин дээр очоод 63.000 төгрөгийн тооцоог хийх зуур танайх аягүй соёлгүй газар юм гэж хэлсэн. Бид хоёр тооцоогоо хийчхээд манай байрны гадаа очсон. Энэ үед С Зг яагаад “L Pub”-д үлдээчихсэн бэ? гээд бид хоёр буцаад очихоор болсон. “L Pub”-ын гадаа очоод хаалгыг нь таттал түгжээтэй байсан. Тэгэхээр нь би найз З үлдсэн байна би найзыгаа авах гэж ирсэн юм гэтэл М******* гэх ажилтан нь хаалгаа онгойлгосноо миний цээж рүү гараараа түлхээд унагаасан. Би унахдаа толгойны дагз, нуруу хэсгээр хойшоо савж унасан. ...Миний биед учирсан тархи доргилт нь М******* гэх эмэгтэй намайг түлхэж унагааснаас болж үүссэн. Би унахдаа зүүн дал, баруун бугалга, зүүн тохойгоороо унасан. Эдгээр гэмтлүүдийг надад М******* учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ж.С мэдүүлэхдээ: “...Караокеноос 1 цаг гаран болоод би найз В.А*******гийн хамт гараад явж байхад салхилаад байсан тул найз О.Зг авахаар буцаад караокед очсон. Тэгтэл хаалга нь хаалттай оруулахгүй байсан тул манай найз В.А******* түрүүлж гүйж очоод “L Pub" караокены хаалгыг нь нүдээд найзыгаа авъя гэхэд зөөгч гарч ирээд манайх хаасан гэхээр нь В.А******* “Найзыгаа авъя” гээд дахин хэлэхэд зөөгч болох цагаан футболктой өндөр охин гарч ирээд В.А*******г шатнаас хүчтэй түлхэж унагаасан. В.А******* өндөр шатнаас 2 нугарч эвгүй унахаар нь би гүйгээд очиход босоод цаашаа караоке орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,
С******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 395 дугаартай шинжээчийн: “...В.А*******гийн биед тархи доргилт, зүүн дал, баруун бугалга, зүүн тохойд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохилтын үйлчлэлээр үүсгэгдэнэ. В.А*******гийн биед учирсан дээрх гэмтэл тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 35-38 дугаар хуудас/ зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Т.М*******гийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Т.М*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Т.М******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.
С******* аймгийн Прокурорын газрын газраас Т.М*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ... Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт:...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж тус тус хуульчилсан байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.М******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогч В.А******* нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, саналгүй, гомдолгүй зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Т.М*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас: ...Шүүгдэгч Т.М*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлөх саналыг гаргасан байна.
Шүүгдэгч Т.М*******д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Т.М******* нь ээж, дүүгийн хамт амьдардаг, ээж нь хүнд өвчтэй , тэргэнцэртэй хүний асрамжинд байдаг, ар гэрээ тэжээн тэтгэж амьдралаа залгуулдаг гэх энэ байдлыг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзсэн болно гэсэн прокурорын санал дүгнэлтийг шүүх мөн ял шийтгэл оногдуулахдаа харгалзсан үзсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.М******* нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар С******* аймгийн С******* сумаас гарах зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан 3 сарын хугацаагаар С******* аймгийн С******* сумаас гарах зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлж шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Хохирогч В.А******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх төлбөргүй гэдгийг илэрхийлж, хүсэлтийг хавтаст хэрэгт хавсаргасан байх тул шүүгдэгч Т.М*******г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидиг хэргийг архивт хадгалах хугацаа дуустал хадгалах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.М******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй бөгөөд шүүгдэгч Т.М*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У******* овогт Т******* М******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т******* М*******д 3 сарын хугацаагаар С******* аймгийн С******* сумаас гарах зорчих эрх хязгаарлах ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч Т.М*******д оногдуулсан 3 сарын хугацаагаар С******* аймгийн С******* сумаас гарах зорчих эрх хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидиг хэргийг архивт хадгалах хугацаа дуустал хадгалсугай.
5. Шүүгдэгч Т.М******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор С******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ