| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00341/и |
| Дугаар | 340 |
| Огноо | 2020-05-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 340
2020 оны 04 сарын 04 өдөр Дугаар 139/ШШ2020/00340 Дундговь аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:У хот, С дүүрэг, -р хороо, Б тоотод оршин суух, Б овогт Аийн Ц /ЗЮ /-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00341/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.Ц нь 1960 онд төрсөн, зрэгтэй 60 нас хүрч байна. Миний бие Дундговь аймгийн Ханын материалын үйлдвэрт нормчин, тоног төхөөрөмжийн операторчин, бригадын даргаар 1982 оны 07 сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 сарын 10-ны өдрийг хүртэл ажилласан юм. Гэтэл 1986 оны 07 сарын 18-ны өдөр гэр маань гал түймэрт өртөж ажиллаж байсан тухай гэрчлэх хөдөлмөрийн дэвтэр, үйлдвэрчний эвлэлийн батлах гэх мэт баримт бичиг үрэгдсэн. Иймээс цалингийн хүснэгт, ажлаас чөлөөлсөн тушаал, гэрчийн мэдүүлэг гэх мэт баримтуудыг үндэслэн 1982 оны 07 сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 сарын 10-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Ханын материалын үйлдвэрт ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
-Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Ханын материалын үйлдвэрт 1982 оны 7 сараас ажилчнаар томилсон тухай баримт байхгүй учир А овогтой Цтай холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна. Ханын материалын үйлдвэрийн 1992 оны ажлаас чөлөөлсөн тушаалыг эх баримтаас хуулбарлан хүргүүллээ гэх Дундговь аймгийн Архивын тасгийн 2020 оны 04 сарын 08-ны өдрийн 267 дугаартай тодорхойлолт нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Дундговь аймаг дахь Татварын хэлтсийн 2020 оны 04 сарын 08-ны өдрийн 08/427 дугаартай Дундговь аймгийн Барилга угсралтын 6-р трест нь удирдлага зохион байгуулалтын өөрчлөлтөөр 1991 оны 2 сарын 21-нд Гал пүүс болон улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1992 оны 12 сарын 25-нд барилгын Мандалговь ХК болон өөрчлөгдсөн талаарх тодорхойлолт /хэргийн 4-р хуудас/
-БНМАУ-н Улсын барилгын хорооны Барилгын материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харъяа Дундговь аймгийн Ханын материалын үйлдвэрийн даргын 1992 оны 7 сарын 22-ны өдрийн 35 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 6-р хуудас/
- Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Ханын материалын үйлдвэрийн 1987-1990 оны А.Цтай холбогдох баримтыг цалингийн жагсаалтаас түүвэрлэн гаргаж баталгаажуулан хүргүүлэв гэх Дундговь аймгийн Архивын тасгийн 2020 оны 04 сарын 08-ны өдрийн 266 дугаартай тодорхойлолт /хэргийн 7-р хуудас/
- Дундговь аймгийн Архивын тасгийн 2020 оны 04 сарын 08-ны өдрийн цалингийн тодорхойлолт /хэргийн 8-р хуудас/
Дундговь аймгийн Онцгой байдлын газрын “Тус аймгийн Сайнцагаан сумын Мандал 6-23 тоотод оршин суух хаягтай гэх, иргэн А.Цын гэр 1986 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гал түймэрт өртсөн нь үнэн болно” гэх 2020 оны 4 сарын 08-ны өдрийн 26/28 дугаартай тодорхойлолт /хэргийн 9-р хуудас/
-Гэрч П.О-ийн “ Би 1982 оны 6 сард Дундговь аймгийн Техник мэргэжлийн сургуулийг төгсөөд Дундговь аймгийн Ханын материалын үйлдвэрт ажилд ороод А.Цтай 1982 оноос 1990 онд орон тооны цомхотголд орох хүртлээ хамт ажиллаж байсан. А.Ц нь Ханын материалын үйлдвэрт тухайн үед нормчин, бригадын даргаар ажиллаж байсан. Би 1990 онд ажлаас орон тооны цомхотголоор халагдаж Ц нь ажиллаж үлдэж байсан. 1990 оноос хойш ханын материалын үйлдвэртээ Ц ажиллаж байсан байх. Би 1982 онд Дундговь аймгийн Техник мэргэжлийн сургуулийг төгсөж 1982 оны 7 сараас 1990 он хүртэл Дундговь аймгийн Ханын материалын үйлдвэрт хэвлэгчээр ажиллаж байсан. Бид нэг байгууллагад ажиллаж байсан учраас А.Цыг нормчин бригадын даргаар ажиллаж байсан талаар нь сайн мэдэж байгаа юм. Хэлсэн зүйл үнэн. Өөр нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг /хэргийн 15-р хуудас/
-Дундговь аймаг дахь Барилгын техник мэргэжлийн сургуулиас П-ийн О-т 1980 оны 9 сарын 01-ний өдөр олгосон 010543 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 6-р хуудас/
-Гэрч М.С-ийн “ Намайг барилгын материалын үйлдвэрийн харъяа Ханын материалын үйлдвэрт ажиллаж байхад А.Ц нь 1982 оны 6 сард Дундговь аймгийн техник мэргэжлийн сургууль төгсөөд Дундговь аймгийн Ханын материалын үйлдвэрт ажилчнаар орж байсан. А.Цтай 1982 оноос 1992 онд хувьчлал тарах хүртэл хамт ажиллаж байсан. А.Ц нь Ханын материалын үйлдвэрт тухайн үед нормчин, бригадын даргаар ажиллаж байсан. Би 1978 оноос 1994 он дуустал Дундговь аймгийн ТТБ 6-р трестийн харьяа Ханын материалын үйлдвэрт цехийн дарга, мастераар ажиллаж байсан. Бид нэг байгууллага, нэг бригадад ажиллаж байсан учраас А.Цыг нормчин, бригадын даргаар ажиллаж байсан талаар мэдэж байгаа юм. Тасралтгүй ажилласан, өөр ажил хийж байгаагүй. Өөр нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг / хэргийн 20-р хуудас/
-Гэрч М.С-ийн 231529 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 21-24 хуудас / баримтууд болно.
Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар А.Ц нь Дундговь аймгийн Ханын материалын үйлдвэрт 1982 оны 7 сарын 1-ний өдрөөс 1992 оны 07 сарын 10-ны өдрийг хүртэл нормчин, тоног төхөөрөмжийн операторчин, бригадын даргаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Аийн Ц /ЗЮ / нь Дундговь аймгийн Ханын материалын үйлдвэрт 1982 оны 07 сарын 0
1-ний өдрөөс 1992 оны 07 сарын 10-ны өдрийг хүртэл нормчин, тоног төхөөрөмжийн операторчин, бригадын даргаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.У