Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/209

 

                                   Монгол Улсын нэрийн өмнөөс

 

С******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

Улсын яллагч                       А.Баясгалан,

Нарийн бичгийн дарга         А.Энхзул,

Шүүгдэгч                                  У.Нандин-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар С******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Б******* овогт У******* Нандин-Эрдэнэд холбогдох эрүүгийн **************3100*******690*******3******* дугаартай хэргийг *******0************** оны 11 дүгээр сарын **************-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 0******* дүгээр сарын 07-ны өдөр С******* аймгийн Орхон суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл *******, нөхөр, ******* хүүхдийн хамт С******* аймгийн Алтанбулаг сум, ******* дугаар баг, ******* дугаар гудамжны тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б******* овогт У******* Нандин-Эрдэнэ, /РД:ТГ930*******0701/;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч У.Нандин-Эрдэнэ нь *******0************** оны 06 дугаар сарын 19-ний өдөр Алтанбулаг сум, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Хясаан нуур гэр газар иргэн Б.Нгийн гэрт өөрийн нөхөр А.Алтантулгыг хайж очин, бусадтай маргаан үүсгэн   хохирогч  Б.Д зодож биед  хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Нандин-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...Би  нөхрийгөө хайж Буяа ахынд очсон, тэгээд нөхрийгөө асууж тэнд Буяа ахтай маргасан гэтэл нэг эмэгтэй  манай ахынд орж ирээд маргаан үүсгэдэг хэн бэ гэж  хэлээд намайг шууд өшиглөсөн. Үүнээс болж бид хоёр хоорондоо цохиолцсон.Миний буруу, тухайн үед тэр эмэгтэйд  аптекаас  эмийг нь авч өгсөн. Өөр мөнгө төгрөг  өгч чадаагүй, надаас 1000.000 төгрөг өгчих тэгвэл гомдолгүй гэж байсан. Тэр мөнгийг нь өгч чадаагүй,би  нялх хүүхэдтэй орлогогүй байгаа, баримттай хохирлыг төлнө. Өөрийн гэм буруугаа хүлээж байгаа гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх  талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Дарьсүрэн мэдүүлэхдээ: “...*******0************** оны 06 дугаар сарын 19-ны орой *******1- ************** цагийн орчим манай хажуу талын айлд хүмүүс хоорондоо архи согтууруулах ундаа хэрэглээд хоорондоо зодолдоод байхаар нь хүүхдүүд айчих байх гээд ганцаараа очтол машинтай нэг эрэгтэй хоёр эмэгтэй бууж ирээд гэрт архи ууж байсан хүмүүсийг зодоод байсан тэгээд Буяа гэх залуу нэг жирэмсэн эмэгтэй ******* хоорондоо зодолдоод байхаар нь би болиулах санаатай салгах гэтэл тэр жирэмсэн эмэгтэй нь намайг ******* удаа зүүн нүд рүү гараараа цохиж, янхан минь чи миний нөхөртэй цэвэрхэн явалдаж сур” гэж хэл амаар доромжилсон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 17 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.О мэдүүлэхдээ:  “...Монхоороогийн эхнэр гэх Нандиа, бас нэг эмэгтэйтэй ирж нөхрөө асуусан. Тэр үед би танай нөхөр ирээд явсан гэж хэлсэн. Гэтэл манай дүү болох Б.Дарьсүрэнтэй нөхрөө хардаж, гараа атгаж байгаад нүүр рүү нь цохисон...” гэх мэдүүлэг, /хх-ийн *******0-*******1 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Н мэдүүлэхдээ:  “...Тухайн өдөр У.Нандин-Эрдэнийн нөхөр болох Монхоороо гэх залуу манайд надтай хамт 0,5 граммын шилтэй хараа архи уусан. Тэгээд би тэр архийг уучихаад унтчихсан. Өглөө сэрэхэд манай дүү Д У.Нандин-Эрдэнэ нүд рүү нь цохиод нүд нь хөхөрчихсөн байсан талаар би сонссон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 61-6******* дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн *******5******* дугаартай дүгнэлтэнд: “...Б.Дийн биед зүүн нүдний дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, зовхи, хамрын хянга нуруу, гуянд цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй, олон удаагиин үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлиин хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, /хх-ийн **************-*******5 дугаар тал/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 39-*******0 дүгээр тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 70-71 дүгээр  тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

Зөрчлийн шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас, хх-ийн 76 дугаар тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 77 дугаар тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 7 дугаар тал/,

Байнга оршин суугаа хаягийн тодорхойлоль, /хх-ийн 79 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч У.Нандин-Эрдэнэ нь *******0************** оны 06 дугаар сарын 19-ний өдөр Алтанбулаг сум, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Хясаан нуур гэр газар иргэн Б.Нгийн гэрт өөрийн нөхөр А.Алтантулгыг хайж очин, бусадтай маргаан үүсгэн  хохирогч  Б.Д хардалтын улмаас нүүр тус газар нь гараараа цохиж биед нь зүүн нүдний дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, зовхи, хамрын хянга нуруунд цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:  

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Дарьсүрэн мэдүүлэхдээ: “...*******0************** оны 06 дугаар сарын 19-ны орой *******1- ************** цагийн орчим манай хажуу талын айлд хүмүүс хоорондоо архи согтууруулах ундаа хэрэглээд хоорондоо зодолдоод байхаар нь хүүхдүүд айчих байх гээд ганцаараа очтол машинтай нэг эрэгтэй хоёр эмэгтэй бууж ирээд гэрт архи ууж байсан хүмүүсийг зодоод байсан тэгээд Буяа гэх залуу нэг жирэмсэн эмэгтэй ******* хоорондоо зодолдоод байхаар нь би болиулах санаатай салгах гэтэл тэр жирэмсэн эмэгтэй нь намайг ******* удаа зүүн нүд рүү гараараа цохиж, янхан минь чи миний нөхөртэй цэвэрхэн явалдаж сур” гэж хэл амаар доромжилсон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 17 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.О мэдүүлэхдээ:  “...Монхоороогийн эхнэр гэх Нандиа, бас нэг эмэгтэйтэй ирж нөхрөө асуусан. Тэр үед би танай нөхөр ирээд явсан гэж хэлсэн. Гэтэл манай дүү болох Б.Дарьсүрэнтэй нөхрөө хардаж, гараа атгаж байгаад нүүр рүү нь цохисон...” гэх мэдүүлэг, /хх-ийн *******0-*******1 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Н мэдүүлэхдээ:  “...Тухайн өдөр У.Нандин-Эрдэнийн нөхөр болох Монхоороо гэх залуу манайд надтай хамт 0,5 граммын шилтэй хараа архи уусан. Тэгээд би тэр архийг уучихаад унтчихсан. Өглөө сэрэхэд манай дүү Д У.Нандин-Эрдэнэ нүд рүү нь цохиод нүд нь хөхөрчихсөн байсан талаар би сонссон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 61-6******* дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн *******5******* дугаартай дүгнэлтэнд: “...Б.Дийн биед зүүн нүдний дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, зовхи, хамрын хянга нуруу, гуянд цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй, олон удаагиин үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлиин хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, /хх-ийн **************-*******5 дугаар тал/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 39-*******0 дүгээр тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 70-71 дүгээр  тал/ зэрэг  хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан   баримтуудаар  нотлогдон тогтоогдож  байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, ******* дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч У.Нандин-Эрдэнийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч У.Н*******  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч У.Нандин-Эрдэнэ нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас... Шүүгдэгч  У.Нандин-Эрдэнийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь  хэсэгт зааснаар *******50 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу *******50.000 төгрөгөөр торгох саналыг ,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс ... У.Нандин Эрдэнийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь  хэсэгт зааснаар *******50 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу *******50.000 төгрөгөөр торгож, уг ялыг  шүүгдэгчийн хувийн байдал ,  хохирогчийн буруутай ажиллагаа байгаа зэргийг харгалзан  ялаас чөлөөлж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч У.Нандин-Эрдэнэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч У.Нандин-Эрдэнэ нь үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон  өмгөөлөгчийн гаргасан санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Харин  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс  шүүгдэгч   У.Н******* ялаас чөлөөлөх санал тавьсныг шүүх  хүлээн  авах боломжгүй гэж  үзлээ.

 

Шүүгдэгч  У.Нандин-Эрдэнэ  шалтгаангүйгээр  хохирогч  Б.Д   нүүрэн тус газар нь  цохиж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,  хэрэг гарснаас хойш хохирол төлбөр төлөх талаар санаачлага гаргаагүй ба  хохирол төлөөгүй зэрэг байдлыг  харгалзан прокурорын гаргасан дүгнэлтийн хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй  байна.

 

Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тухайлан сонгон оногдуулсан ялын төрөл, хэмжээ , гэмт хэргийн шинж чанар,хохирол, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон түүний хувийн байдал зэргийг  харгалзан *******50 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу *******50.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь хуульд нийцнэ гэж үзэв.

 

Шүүгдэгч У.Нандин-Эрдэнэд оногдуулсан торгох   ялыг  цалин хөлс орлого олох боломжийг харгалзан  5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг С******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт даалгах  нь зүйтэй гэж үзэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Хохирогч Б.Дарьсүрэн нь  эмчилгээний зардалд 1,000,000 төгрөг нэхэмжилсэн , хавтас хэргийн  / хх-н *******-*******9-р хуудас / нэхэмжлэлийн баримт ирүүлсэн боловч  бүгд  шатахууны баримт ирүүлсэн байх тул хохирлын баримт гэж үзэж шүүгдэгчээс  гаргуулах боломжгүй байна .

Иймд хохирогч Б.Д  эмчилгээний баримтыг бүрдүүлэн  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэж, шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэгийн улмаас  битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичиг баримт байхгүй, цагдан хоригдсон  хоноггүй бөгөөд шүүгдэгч У.Нандин-Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр  зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.*******, 5.3, 5.*******, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн дахь хэсэг, 36.******* дугаар зүйлийн 1, ******* дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.1, *******.*******, *******.3, *******.******* дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36. дугаар зүйлийн 1.******* дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг  тус тус заасныг удирдлага болгон  

                                                   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б******* овогт У******* Нандин-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

*******. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Н*******  *******50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******50.000 төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн *******-д зааснаар  шүүгдэгч У.Нандин-Эрдэнийн  хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 5  сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  шүүгдэгч У.Нандин-Эрдэнэ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэнд хяналт тавихыг С******* аймгийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Хохирогч Б.Д  эмчилгээний баримтыг бүрдүүлэн  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Шүүгдэгч У.Нандин-Эрдэнэ нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор С******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

                          ШҮҮГЧ                                Ч.МӨНГӨНЦЭЦЭГ