Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 346

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 07 өдөр                                   Дугаар 139/ШШ2020/00346                                                      Дундговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д аймгийн Ө  сумын  дугаар баг, Т нар гэх газар оршин суух, Б овгийн Сгийн Б /ЗЙ/-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00357/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1964 онд Өндөршил суманд төрсөн. 1972 оноос 1980 он хүртэл  Өндөршил сумын 8 жилийн сургуулийг төгсөн талын нар бригадад үхэрчнээр ажилласан. 1983 оноос 1986 онд хугацаат цэргийн алба хаасан. 1986 оны 7 сараас Талын нар бригадад үхэрчнээр ажиллаж байгаад нэгдэл тарж Бөхт компаний үхрийг маллаж 1994 онд их хувьчлалаар тараан дуусгасан. Сумын нийгмийн даатгалын байцаагчаас нэгдэлд ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу, тамга тэмдгийн зөрчилтэй тул Дундговь аймгийн Өндөршил сумын Энхтайван нэгдэл, Говь чандмань ББХК-нд 1980 оны 6 сарын 30-ны өдрөөс 1983 оны 06 сарын 30, 1986 оны 07 сарын 01-ний өдрөөс 1994 оны 7 сарын 01-нийг өдөр хүртэл үхэрчнээр ажиллаж байсан болохыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэ-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Б нь Дундговь аймгийн Өндөршил сумын Энхтайван нэгдэл, Говь чандмана ББХК-д 1980 оны 6 сарын 30-наас 1983 оны 6 сарын 30-ныг хүртэл, 1986 оны 7 сарын 1-нээс 1994 оны 7 сарын 1-нийг хүртэл үхэрчнээр ажиллаж байсан. Энэ хугацааны ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.

             

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Б нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

С.Б  нь 1980 оны 6 сараас 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хүртэл  Дундговь аймгийн Өндөршил сумын Энхтайван нэгдэлд малчнаар ажиллаж байсан тухай баримт байхгүй учир С овогтой Бд холбогдох лавлагааг гаргах боломжгүй  болох нь  Дундговь аймгийн Архивын тасгийн 2020 оны 04 сарын 16-ны өдрийн 279 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

              

 Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Дундговь аймгийн Архивын тасгийн тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Өндөршил сумын Энхтайван нэгдэлд 1980 оны 6 сараас 1994 оны 12 сарын С овогтой Бд холбогдох лавлагааг гаргах боломжгүй  гэх 2020 оны 04 сарын 16-ны өдрийн 279 дугаартай тодорхойлолт /хэргийн 5-р хуудас/

-Дундговь аймгийн Татварын хэлтсийн  2020 оны  04 сарын 14-ний өдрийн  08/441 дугаартай Дундговь аймгийн Өндөршил сумын Энхтайван нэгдэл нь 1991 оны 4 сарын 25-нд улсын бүртгэлд бүртгэгдэн  үйл ажиллагаа явуулж байгаад 1992 оны 11 сарын 3-нд “Мөнгөн буйл” ББХК  болон өөрчлөгдсөн гэх  тодорхойлолт /хэргийн 6-р хуудас/

-Дундговь аймгийн Өндөршил сумын 2 дугаар багийн засаг даргын 2020 оны 04 сарын 10-ны өдрийн 32 дугаартай тодорхойлолт /хэргийн 7-р хуудас /

-Дундговь аймгийн Өндөршил сумын  засаг даргын   2020 оны 04 сарын 10-ны өдрийн 1/124 дугаартай тодорхойлолт /хэргийн 8-р хуудас/

-С.Бд олгосон 1987 оны 3 сарын 18-ны өдрийн “дурсамж”-ийн хуулбар /хэргийн 10-р хуудас/

-С.Бд олгосон 1988 оны 8 сарын 27-ны өдрийн “дурсамж”-ийн хуулбар /хэргийн 11-р хуудас/

-С.Бд олгосон 1989 оны 8 сарын 02-ны өдрийн “гэрчилгээ”-ий хуулбар /хэргийн 10-р хуудас/

-Дундговь аймгийн Өндөршил сумын Алтангадас одонт Энхтайван нэгдлийн даргын 1980 оны 6 сарын 29-ний өдрийн 38 дугаартай тушаал /хэргийн 13-р хуудас/

- Дундговь аймгийн Өндөршил сумын Алтан гадас одонт Энхтайван нэгдлийн даргын 1986 оны 7 сарын 1-ний өдрийн 42 дугаартай тушаал /хэргийн 14-р хуудас/

- Дундговь аймгийн Өндөршил сумын Алтан гадас одонт Энхтайван нэгдлийн даргын 1994 оны 01 сарын 15-ны өдрийн   тушаал /хэргийн 15-р хуудас

            -Дундговь аймгийн Өндөршил сумын Энхтайван нэгдлээс Сгийн Бд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 16-19 хуудас/

            -Гэрч  П.Б-ийн “С.Б нь Өндөршил сумын сургуулийг төгсөөд Энхтайван нэгдэлд илгээлтээр гарч мал маллаж байсан. С.Б нь 1980 оноос хувьчлал тарах хүртэл Энхтайван нэгдэл бог мал маллаж байсан. Энэ хугацаанд 1983 оноос 1986 оны  7 сар хүртэл цэргийн алба хаасан байх. С.Б нь нэгдэлд малчнаас өөр ажил хийгээгүй, насаараа мал маллаж байгаа хүн. Би   Өндөршил сумын сум нэгдлийн даргын жолоочоор 1985 оноос 1990 он хүртэл ажиллаж байсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй ” гэх мэдүүлэг /хэргийн 25-р хуудас

-Гэрч С.Д-ийн “  С.Бг Өндөршил сумын сургуульд суралцаж байхаас танина. Өндөршил суманд ажиллаж байсан хүнийг  дагаж ирээд сургуульд сураад  1980 оны 6 сард илгээлтээр гарч  1983 оны 6 сард цэрэгт явах хүртлээ Энхтайван нэгдэлд мал маллаж байсан. 1986 оны 7 сард цэргээс халагдаж ирээд Өндөршил сумын Энхтайван нэгдэлд мал маллаж хувьчлал тарах хүртэл нэгдлийн малчин байсан. Нэгдэл тарснаас хойш Өндөршил сумандаа мал маллаж байгаа малчин хүн.  Би 1965 оноос эхлээд Өндөршил суманд мал эмнэлгийн саниторч, тооцооны нягтлан бодогчоор 1984 он хүртэл ажиллаж, 1984 оны 1 сараас  Луус сумын Хөдөлмөр нэгдлийн  орлогчоор 1986 оны 1 сар хүртэл ажилласан. 1986 оны 1 сараас 1990 оны 1 сар хүртэл Говь-Угтаал сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргаар ажиллаж байсан.  Өөр нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг   /хэргийн 26-р хуудас/

-Гэрч  Д.О-ын “С.Бг Өндөршил сумын сургуульд намайг ажиллаж байхад 1-р ангид суралцаж байхаас танина. Өндөршил суманд ажиллаж байсан хүнийг дагаж тус суманд  ирээд сургуульд 1-р ангид орж 8 жил сурсан. Ангийнхаа охинтой гэр бүл болж Өндөршил сумандаа мал маллаж амьдарч байгаа. С.Б нь  1980 оны хавар 8-р анги төгсөөд  1980 оны 6 сараас нэгдэлд илгээлтээр  гарч 1983 оны 6 сард цэрэгт явах хүртлээ Энхтайван нэгдэлд мал маллаж байсан.  1986 оны 7 сард цэргээс халагдаж ирээд Өндөршил сумын Энхтайван нэгдэлд мал маллаж  1993 онд хувьчлал тарах хүртэл нэгдлийн малчин байсан. Нэгдэл тарснаас хойш Өндөршил сумандаа мал маллаж байгаа малчин хүн. Би 1979 оноос эхлээд Өндөршил сумын сургуульд багшаар ажиллаж байгаад 1984 оноос Өндөршил суманд тэтгэврийн  байцаагчаар  ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Энэ хугацаанд би Өндөршил суманд ажиллаж амьдарч байсан учраас Сгийн Бг нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаар нь  сайн мэдэж байгаа  юм. Өөр нэмж ярих зүйл байхгүй ” гэх мэдүүлэг /хэргийн 33-р хуудас/  баримтууд болно.

 

Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар С.Б нь 1980 оны 06 сарын 30-ны өдрөөс 1983 оны 06 сарын 30-ны өдрийг хүртэл, 1986 оны 07 сарын 01-ний өдрөөс 1994 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Өндөршил сумын Энхтайван нэгдэл, Говьчандмана ББХК-нд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овгийн Сгийн Б /ЗЙ / нь 1980 оны 06 сарын 30-ны өдрөөс 1983 оны 06 сарын 30-ны өдрийг хүртэл, 1986 оны 07 сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 сарын 03-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Өндөршил сумын Энхтайван нэгдэлд, 1992 оны 11 сарын 03-ны өдрөөс 1994 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Өндөршил сумын Говьчандмана ББХК-нд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.У