Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/214

 

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

С******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,                                                                                      

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг,

улсын яллагч А.Баясгалан,

Шүүгдэгч Ц.А******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар С******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б******* овогт Ц******* А*******од холбогдох эрүүгийн 22*******100*******240242 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 12 дугаар сарын 1*******-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 198******* оны 07 дугаар сарын *******1-ний өдөр С******* аймгийн Е******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *******, эхнэр хүүхдийн хамт С******* аймаг, Е******* сум, ******* дугаар баг, Бугант тосгон, Чулуут ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б******* овогт Ц******* А******* /РД: МТ8*******07*******114/

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ц.А******* нь 2022 оны 07 дугаар сарын 16-наас 17-ны өдөр С******* аймгийн Е******* сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хамаарах “Жаргалант” нэртэй газарт Даевоо маркийн экскаватор, скрубер /алт угаах төхөөрөмж/, дизель цахилгаан үүсгүүр зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан 0,14 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 8,497,120 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А******* мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм алдаа гаргахгүй...” гэжээ.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх  талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Б мэдүүлэхдээ: “...манай сумын хувьд иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгжтэй бичил уурхайн журмаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн *******1-*******2 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Ц.Б мэдүүлэхдээ: “...манай төрсөн ах болох Ц.А******* нь Бугант тосгоны хойд талд байдаг ходоод гэдэг газарт газар шорооны ажил хийх гэсэн юм гэж хэлж миний “Даевоо” маркийн экскаваторыг 07 дугаар сарын 14-ний өдөр гуйж авсан. Би түүнийг тухайн үед хууль бусаар ашигт матмал олборлох зорилгоор ашиглана гэж мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн *******6-*******7 дугаар хуудас/,

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй гэрч Ч.Г мэдүүлэхдээ: “...Би экскаватор жолоодож чаддаг бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр А******* ахтай хамт Бямбасүрэн ахын “Hyundai Pobex 2900 LC” маркийн шар өнгийн экскаваторыг жолоодож, А******* ахыг дагаж Бугант тосгоноос хойш байдаг “Жаргалант” гэдэг газарт авч очсон. Тэр өд*******с хэд хоногийн өмнө буюу 4-5 хоногийн өмнө байх А******* ах намайг хамт “Жаргалант” гэдэг газарт очоод юм хийлцээд өг гээд улбар шар өнгийн “Даевоо” маркийн экскаваторыг А******* ах өө******* жолоодоод би хажууд нь суугаад хамт явж очсон. Очоод Азаа ахтай хамт майхан барьж хоноод маргааш өглөө нь эндээс юм гарах нь уу, үзнэ гээд овоолсон шороо нүхтэй газрын хойд талд улбар шар өнгийн “Даевоо” маркийн экскаваторыг ашиглаж нүх ухаж байсан чинь экскаваторын шанаганых нь тэнд юм эвдрээд ухаж чадахгүй байн байн зогсоод байсан. Маргааш нь билүү нөгөөдөр нь билүү Азаа ах миний дүү Бямбасүрэн ахын “Hyundai Pobex 2900 LC” маркийн шар өнгийн экскаваторыг жолоодоод ахыгаа дагаад Жаргалант руу яваадах ах нь чамайг дагуулаад явна гэхээр нь тэгье гээд явж байгаад Азаа ах өмнө нь ухсан газраасаа нэлээд зайтай 2 ширхэг экскаватороо нэг шорооны ард тавиад тэндээсээ алхаж өө******* улбар шар өнгийн “Даевоо” маркийн экскаваторыг нөгөө 2 экскаваторынхаа хажууд байрлуулж тавиад бид 2 Бугантын төв рүү явсан бөгөөд тэгэхэд шалгалт ирсэн гээд нууж байна гэж хэлсэн. А******* ах эхлээд унаж очсон улбар шар өнгийн “Даевоо” маркийн экскаваторыг жолоодож газар ухсан, тэгэхэд алт угаагаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51 дүгээр хуудас/,

Байгаль орчны судалгаа үнэлгээний “” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 22/02 дугаартай шинжээчийн: “...байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг эвдрэлд өртсөн 0.14 га талбайн хэмжээнд тооцоолоход газрын хэвлийд 1,817.900 төгрөг, эдэлбэр газарт 19.560 төгрөг, хөрсөн бүрхэвчид 258,*******80 төгрөг, ургамлын нөмрөгт 850.500 төгрөг нийт 2,946.*******40 төгрөгөөр хэмжигдэж байна. Нийт нөхөн сэргээлтийн ажлын зардал *******,825.200 төгрөг шаардлагатай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 59-82 дугаар хуудас/,  

Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 18-04-00*******/42 дугаартай: “...нийт хохирлын үнэлгээ 8,657.120 төгрөг болж байна...” гэх акт /хх-ийн 99-100 дугаар хуудас/,

Ашигт малтмалын газрын тосны газрын 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 10-*******61 дугаартай: “...солбицлыг геологи, уул уурхайн кадастрын зураг зүйн бүртгэлд 2022 оны 08 дугаар сарын 0*******-ны өдрийн байдлаар шүүлт хийж шалгахад Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан Ойн сан бүхий газрын хилийн зааг, Засгийн газрын 2015 оны 289 дүгэр тогтоолоор батлагдсан Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай тус тус бүхэлдээ давхцаж байна. Хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл, бичил уурхайн дүгнэлт гарсан талбайтай давхцалгүй байна...” гэх албан бичиг /хх-ийн 20******* дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-18 дугаар хуудас/

Эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-22 дугаар хуудас/,

Эд мөрийн баримт /эд зүйл, баримт бичиг/-ыг хураан авах тухай прокурорын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 288 дугаартай зөвшөрөл /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгчээр С******* аймгийн Е******* сумын Засаг даргын орлогч Л.Бг томилсон тухай тогтоол /хх-ийн 28 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгчээр Ц.Быг томилсон тухай тогтоол /хх-ийн ************** дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 214-216 дугаар хуудас/,

Төлбөр төлсөн баримт /хх-ийн 104 дүгээр хуудас/

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

            Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 117 дугаар хуудас/,

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 124 дүгээр хуудас/,

            Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 189-191 дүгээр хуудас/,

            Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 200-201 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

   Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

            Ц.А******* нь 2022 оны 07 дугаар сарын 16-наас 17-ны өдөр С******* аймгийн Е******* сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хамаарах “Жаргалант” нэртэй газарт “Даевоо” маркийн экскаватор, скрубер /алт угаах төхөөрөмж/, дизель цахилгаан үүсгүүр зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан 0,14 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд  2,946.*******40 төгрөгийн бодит хохирол, *******,825.200 төгрөгийн хор уршиг   учруулсан болох нь: шаардлагатай байна 8,497,120 төгрөгийн

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Б мэдүүлэхдээ: “...манай сумын хувьд иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгжтэй бичил уурхайн журмаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн *******1-*******2 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Ц.Б мэдүүлэхдээ: “...манай төрсөн ах болох Ц.А******* нь Бугант тосгоны хойд талд байдаг ходоод гэдэг газарт газар шорооны ажил хийх гэсэн юм гэж хэлж миний “Даевоо” маркийн экскаваторыг 07 дугаар сарын 14-ний өдөр гуйж авсан. Би түүнийг тухайн үед хууль бусаар ашигт матмал олборлох зорилгоор ашиглана гэж мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн *******6-*******7 дугаар хуудас/,

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй гэрч Ч.Г мэдүүлэхдээ: “...2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр А******* ахтай хамт Бямбасүрэн ахын “Hyundai Pobex 2900 LC” маркийн шар өнгийн экскаваторыг жолоодож, А******* ахыг дагаж Бугант тосгоноос хойш байдаг “Жаргалант” гэдэг газарт авч очсон. Тэр өд*******с хэд хоногийн өмнө буюу 4-5 хоногийн өмнө байх А******* ах намайг хамт “Жаргалант” гэдэг газарт очоод юм хийлцээд өг гээд улбар шар өнгийн “Даевоо” маркийн экскаваторыг А******* ах өө******* жолоодоод би хажууд нь суугаад хамт явж очсон. Очоод Азаа ахтай хамт майхан барьж хоноод маргааш өглөө нь эндээс юм гарах нь уу, үзнэ гээд овоолсон шороо нүхтэй газрын хойд талд улбар шар өнгийн “Даевоо” маркийн экскаваторыг ашиглаж нүх ухаж байсан чинь экскаваторын шанаганых нь тэнд юм эвдрээд ухаж чадахгүй байн байн зогсоод байсан. Маргааш нь билүү нөгөөдөр нь билүү Азаа ах миний дүү Бямбасүрэн ахын “Hyundai Pobex 2900 LC” маркийн шар өнгийн экскаваторыг жолоодоод ахыгаа дагаад Жаргалант руу яваадах ах нь чамайг дагуулаад явна гэхээр нь тэгье гээд явж байгаад Азаа ах өмнө нь ухсан газраасаа нэлээд зайтай 2 ширхэг экскаватороо нэг шорооны ард тавиад тэндээсээ алхаж өө******* улбар шар өнгийн “Даевоо” маркийн экскаваторыг нөгөө 2 экскаваторынхаа хажууд байрлуулж тавиад бид 2 Бугантын төв рүү явсан бөгөөд тэгэхэд шалгалт ирсэн гээд нууж байна гэж хэлсэн. А******* ах эхлээд унаж очсон улбар шар өнгийн “Даевоо” маркийн экскаваторыг жолоодож газар ухсан, тэгэхэд алт угаагаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51 дүгээр хуудас/,

Байгаль орчны судалгаа үнэлгээний “” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 22/02 дугаартай шинжээчийн: “...байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг эвдрэлд өртсөн 0.14 га талбайн хэмжээнд тооцоолоход газрын хэвлийд 1,817.900 төгрөг, эдэлбэр газарт 19.560 төгрөг, хөрсөн бүрхэвчид 258,*******80 төгрөг, ургамлын нөмрөгт 850.500 төгрөг нийт 2,946.*******40 төгрөгөөр хэмжигдэж байна. Нийт нөхөн сэргээлтийн ажлын зардал *******,825.200 төгрөг шаардлагатай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 59-82 дугаар хуудас/,  

Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 18-04-00*******/42 дугаартай: “...нийт хохирлын үнэлгээ 8,657.120 төгрөг болж байна...” гэх акт /хх-ийн 99-100 дугаар хуудас/,

Ашигт малтмалын газрын тосны газрын 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 10-*******61 дугаартай: “...солбицлыг геологи, уул уурхайн кадастрын зураг зүйн бүртгэлд 2022 оны 08 дугаар сарын 0*******-ны өдрийн байдлаар шүүлт хийж шалгахад Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан Ойн сан бүхий газрын хилийн зааг, Засгийн газрын 2015 оны 289 дүгэр тогтоолоор батлагдсан Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай тус тус бүхэлдээ давхцаж байна. Хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл, бичил уурхайн дүгнэлт гарсан талбайтай давхцалгүй байна...” гэх албан бичиг /хх-ийн 20******* дугаар хуудас/ зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан баримтуудаар  нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.А******* нь  байгаль орчинд 2,946.*******40 төгрөгийн бодит хохирол учруулсан боловч   Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 18-04-00*******/42 дугаартай: акт буюу Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар “...нийт хохирлын үнэлгээ 8,657.120 төгрөг болж байгааг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Ц.А*******ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч Ц.А*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Ц.А******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.

С******* аймгийн Прокурорын газрын газраас Ц.А*******ын үйлдлийг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ... тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ... гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт:...энэ хуулийн тусгай ангид  хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош  хугацаагаар оногдуулахаар  тогтоосон, эсхүл хорих  ял оногдуулахаар  заагаагүй  гэмт хэргийг  хөнгөн гэмт хэрэг гэж тус тус хуульчилсан байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.А******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, байгаль орчинд учруулсан хохирол  8,657,120 төгрөгийг сайн дураараа нөхөн төлсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Ц.А*******од холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

 

Улсын яллагчаас: ...Шүүгдэгч Ц.А*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялын 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргасан байна.

Шүүгдэгч Ц.А*******од эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон  эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ц.А******* нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, байгаль орчинд учруулсан хохирол  8,657,120 төгрөгийг сайн дураараа нөхөн төлсөн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялын 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч  Ц.А******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулж ,торгох ялын биелэлтэнд  хяналт тавихыг  С******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт даалгах  нь зүйтэй

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”  гэж заасан байна.

Шүүгдэгч Ц.А******* нь шууд учирсан  8657120 төгрөгийн  хохирлыг Байгаль орчин, уур амьсгалын санд төлсөн болох нь баримтаар нотлогдож байна. Харин гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагавар болох гэмт хэргийн хор уршиг *******825200 төгрөгийг төлж барагдуулаагүй байна.

Шүүгдэгч Ц.А******* нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ  Ц.Бын  эзэмшлийн  59-87 улсын дугаартай  “Даевоо “  маркийн экскаваторыг ашигласан нь иргэний нэхэмжлэгч  Ц.Бын мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд уг тээврийн хэрэгслийг  өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тул хураан авч улсын орлого болгох  боломжгүй  байна.

Иймд  Эрүүгийн хуулийн ерөнхий     ангийн 7.5 дугаар зүйлийн *******, 4-д зааснаар   тээврийн хэрэгслийг үнэлсэн     Ашид билгүүн ХХК-н үнэ   *******400 000  төгрөгийг ,  хохирол хор уршгийн зөрүү 265200 төгрөг бүгд *******665200 төгрөгийг    гэмт хэрэг үйлдсний улмаас  үүссэн хохирол, хор уршгийг нөхөн төлөхөд зарцуулж улсын орлогот оруулах нь зүйтэй гэж үзэв.

Прокурорын саналын дагуу энэ  хэргийн улмаас  Ц.Бын эзэмшлийн   59-87 улсын дугаартай  “Даевоо “  маркийн экскаватор, Ц.А*******ын эзэмшлийн алт угаах төхөөрөмж, цахилгаан үүсгүүр зэргийг хураан авсан   мөрдөгчийн тогтоолыг  хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч  нарт нь буцаан олгохыг  шүүгчийн туслах  Б.Урангоод даалгах нь зүйтэй байна.   

Шүүгдэгч Ц.А******* нь энэ хэргийн улмаас  цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

Шүүгдэгч  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, *******6.1 дүгээр  зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.*******, 5.4, дэх хэсэг, *******6.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, *******6.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, *******6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, *******6.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.*******, 2.4 дэх хэсэг, *******6.7 дугаар зүйлийн ******* дахь хэсэг, *******6.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, *******6.10 дугаар зүйлд заасныг  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б******* овогт Ц******* А*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц******* А*******ыг таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4.5-д зааснаар  шүүгдэгч Ц.А*******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5-д зааснаар  Ц.А*******  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдэж ,торгох ялын биелэлтэнд  хяналт тавихыг  С******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх   газарт даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн *******,4-т зааснаар шүүгдэгч Ц.А*******оос    тээврийн хэрэгслийн үнэ    *******400 000  төгрөг, хохирол хор уршгийн зөрүү 265200 төгрөг, бүгд *******665200 төгрөгиийг гаргуулж улсын  орлогод оруулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Ц.Бын эзэмшлийн 59-87 УБ улсын дугаартай “Даевоо” маркийн экскаваторыг , Ц.А*******ын эзэмшлийн алт угаах төхөөрөмж, цахилгаан үүсгүүр зэргийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч нарт нь буцаан олгохыг шүүгчийн туслах  Ш.Энхцэцэгт даалгасугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Азтогтогтоход  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг   хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд  шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрөвөл гардан авсан өд*******с хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор С******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах  , улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНГӨНЦЭЦЭГ