| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00362/и |
| Дугаар | 347 |
| Огноо | 2020-05-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 347
Н
2020 оны 05 сарын 07 өдөр Дугаар 139/ШШ2020/00347 Дундговь аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Д аймгийн Г сумын -р баг, Д ус гэх газар оршин суух, Т овогт Нгийн Ц /ЗГ /-ийн, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00362/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нгийн Ц миний бие 1970 онд Гурвансайхан суманд төрсөн, эмэгтэй 50 настай. 1986 онд Гурвансайхан сумын ерөнхий боловсролын сургуулийн 8-р анги төгсөөд илгээлтийн эзэн малчнаар Зүлэгтийн хэсэгт саальчнаар 1986 оны 07 сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл тасралтгүй сумынхаа “Давших зам” нэгдэлд бог мал маллаж байсан. “Давших зам” нэгдэлд 1986 оны 07 сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны мал маллаж байсан үеийн 2 ширхэг хөдөлмөрийн дэвтэртэй боловч 1986, 1987, 1988, 1989 онуудад ажиллаж байсан ажилласан хоног, авсан цалин хөлсний тэмдэг бүдгэрсэн буюу буруу тэмдэг дарагдсан. Тухайн үеийн Давших зам нэгдлийн ажилчид, малчдын авч байсан цалингийн цэст болон бусад баримт бичиг Засаг даргын тамгын газарт байрлах Давших зам нэгдлийн конторын барилга 2000 онд гал түймэрт өртөн шатахад устаж үрэгдсэн. Иймд Дундговь аймгийн Төрийн архиваас олгосон Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн даргын 1986 оны 06 сарын 23-ны өдрийн 31 тоот тушаалын хуулбар, 2 хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1986 онд Давших зам нэгдлээс олгосон баярын бичиг, малчин мэргэжлийн үнэмлэх, тухайн үед хамт мал маллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудыг үндэслэн Дундговь аймгийн Гурвансайхан сумын “Давших зам” нэгдэлд 1986 оны 07 сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 сарын 31-ний өдрийг дуустал бог мал маллаж байсан жилүүдийг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Ц нь малчнаар ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч Н.Ц нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд 1986 оны 7 сараас 1990 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн тухай баримт байхгүй учир Н овогтой Цтай холбогдох баримт байхгүй учир лавлагаа гаргах боломжгүй байна. Нэгдлийн даргын Н.Цтай холбогдох 1986 оны малчнаар томилсон тушаалыг эх баримтаас хуулбарлан хавсралтаар хүргүүллээ гэх 2020 оны 01 сарын 20-ны өдрийн 71 дугаартай тодорхойлолт нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Дундговь аймгийн Татварын хэлтсийн “Гурвансайхан сумын Давших зам нэгдэл нь 1992 оны 3 сарын 23-нд улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн Давших зам ХК, 1994 оны 5 сарын 28-нд Давших зам ББХКомпани, 1996 оны 4 сарын 30-ны өдөр Давших зам хоршоо болж үйл ажиллагаа явуулж байгаа талаарх ” тодорхойлолт /хэргийн 3-р хуудас/
-Давших зам нэгдлийн контор шатахад үрэгдсэн зүйлийн 2000 оны 01 сарын 21-ний өдрийн тодорхойлолтын хуулбар /хэргийн 5-8 хуудас/
-Гурвансайхан сумын Давших зам нэгдлээс 1986 оны 06 сарын 28-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 9-р хуудас/
-Гурвансайхан сумын Давших зам нэгдлээс 1992 оны 01 сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 11-р хуудас/
-Дундговь аймгийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 01 сарын 22-ны өдрийн 25/08 дугаартай тодорхойлолт /хэргийн 12-р хуудас /
- Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд 1986 оны 7 сараас 1990 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн тухай баримт байхгүй учир Н овогтой Цтай холбогдох баримт байхгүй учир лавлагаа гаргах боломжгүй байна. Нэгдлийн даргын Н.Цтай холбогдох 1986 оны малчнаар томилсон тушаалыг эх баримтаас хуулбарлан хавсралтаар хүргүүллээ гэх 2020 оны 01 сарын 20-ны өдрийн 71 дугаартай тодорхойлолт /хэргийн 13-р хуудас/
-Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн даргын 1986 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 31 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 14 хуудас/
Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлээс Цд 1986 оны 10 сарын 06-ны өдөр олгосон “баярын бичиг”-ийн хуулбар /хэргийн 15-р хуудас/
-Гэрч Ч.С-ийн “ Н.Ц нь 1986 онд Гурвансайхан сумын сургуулийн 8-р ангийг төгсөөд илгээлтээр гарч Давших зам нэгдлийн үхэр фермд саальчин, үхэрчинээр ажиллаж байгаад хувьчлал тарахад хувийн аж ахуйтан болсон. Н.Ц нь 1986 оны 7 сараас 1992 оны 3 сард Давших зам нэгдэл тарах хүртэл үхэрчин, саальчнаар ажиллаж байсан. Бид нэг нутгийн хүмүүс учраас Н.Цг нэгдэлд саальчнаар ажиллаж байсан талаар нь сайн мэдэж байгаа юм. Би 1970 онд Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд илгээлтээр гарч 1992 оны 3 сард нэгдэл тарах хүртэл малчнаар ажиллаж байсан. Бид нэг нутгийн хүмүүс учраас Н.Цг нэгдэлд малчин байсан гэдгийг нь сайн мэднэ. Өөр ажил хийж байгаагүй, насаараа нэгдэлд малчин, нэгдэл компаниас хойш хувиараа мал маллаж байгаа. Өөр нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг /хэргийн 21-р хуудас/
-Гэрч Ю.Р-ын “ Н.Ц нь 1986 онд Гурвансайхан сумын сургуулийн 8-р ангийг төгсөөд 1986 оны 7 сараас Давших зам нэгдлийн үхэр фермд саальчин, үхэрчинээр ажиллаж байгаад хувьчлал тарахад хувиараа мал маллаж эхэлсэн. Нэгдлийн үед Дэрсэнэ-Ус бригадад үхэр маллаж байсан. Нэгдэл хувьчлалаар тарахад хувийн аж ахуйтан болж өнөөдрийг хүртэл сумандаа мал маллаж байгаа. Н.Ц нь 1986 оны 7 сараас 1992 оны 3 сард Давших зам нэгдэл тарах хүртэл үхэрчин, саальчнаар ажиллаж байсан. Бид нэг нутгийн хүмүүс учраас Н.Цг нэгдэлд саальчнаар ажиллаж байсан талаар нь сайн мэдэж байгаа юм. Би 1967 онд Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд илгээлтээр гарч 1992 оны 3 сард нэгдэл тарах хүртэл малчнаар ажиллаж байсан. Бид нэг нутгийн хүмүүс учраас Н.Цг нэгдэлд малчин байсан гэдгийг нь сайн мэднэ. Өөр ажил хийж байгаагүй, насаараа нэгдэлд малчин, нэгдэл компаниас хойш хувиараа мал маллаж байгаа. Өөр нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг /хэргийн 22-р хуудас / гэх мэдүүлэг
-Гэрч Л.Ю-ийн “ Н.Ц нь 1986 оны 7 сараас Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн үхэр фермд саальчин, үхэрчинээр ажиллаж байгаад хувьчлал тарснаас хойш хувиараа мал маллаж байгаа. Н.Ц нь 1986 оны 7 сараас 1992 оны 3 сард Давших зам нэгдэл тарах хүртэл үхэрчин, саальчнаар ажиллаж байсан. Бид нэг нутгийн хүмүүс учраас Н.Цг нэгдэлд саальчнаар ажиллаж байсан талаар нь сайн мэдэж байгаа юм. Би 1977 онд Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд илгээлтээр гарч 1992 оны 3 сард нэгдэл тарах хүртэл үхрийн фермд саальчнаар ажиллаж байсан. Бид нэг нутгийн хүмүүс учраас Н.Цг нэгдэлд малчин байсан гэдгийг нь сайн мэднэ. Өөр ажил хийж байгаагүй, насаараа нэгдэлд малчин, нэгдэл компаниас хойш хувиараа мал маллаж байгаа. Өөр нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг /хэргийн 23-р хуудас / баримтууд болно.
Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Н.Ц нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд 1986 оны 07 сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т овогт Нгийн Ц /ЗГ / нь 1986 оны 07 сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.У