| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 175/2023/0191/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/200 |
| Огноо | 2023-01-11 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/200
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхзул,
улсын яллагч Т.Нансалмаа,
шүүгдэгч Т.М******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******* овогт Т******* М*******ад холбогдох эрүүгийн 2331002590250 дугаартай, 175/2023/0192/Э индекстэй хэргийг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ш******* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт, Сэлэнгэ аймаг, С******* сумын, ** дугаар баг, ** дугаар хэсэг, ** тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, Б******* овогт Т******* М******* /РД:*******/,
Шүүгдэгч Т.М******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.М******* нь 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ш******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн О.Наранбатын гээгдүүлсэн Huawei P40 загварын гар утсыг олж бусдын эзэмшил, өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшиж 350,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 04-05 дугаар хуудас/, хохирогчийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 06 дугаар хуудас/, хохирогч О.Н******* мэдүүлэг өгсөн тухай мэдүүлэг /хх-ийн 10-11, 13 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Н.Н******* мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-ийн 16 дугаар хуудас/, гэрч Т.М мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-ийн 18 дугаар хуудас/, гэрч Т.Б мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-ийн 20 дугаар хуудас/, гэрч Э.Б мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-ийн 24 дүгээр хуудас/, “Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ТХҮ-023/7580 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-33 дугаар хуудас/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 34-36 дугаар хуудас/, “Мобиком корпораци” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 4/6521 дугаартай албан бичиг, хавсралт /хх-ийн 39-40 дүгээр хуудас/, “Юнител” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 05-01/6520 дугаартай албан бичиг /хх-ийн 41 дүгээр хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2331002590250 дугаартай тогтоол /хх-ийн 43-45 дугаар хуудас/, шүүгдэгч Т.М*******ын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/, шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр хуудас/, шүүгдэгчийн урьд зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 дугаар хуудас/, шүүгдэгчийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 55 дугаар хуудас/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56 дугаар хуудас/, шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 57 дугаар хуудас/, шүүгдэгчийн үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа /хх-ийн 58 дугаар хуудас/, хохирогчид Huawei P-40 Lite маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 63 дугаар хуудас/, хохирогч О.Наранбатын цагдаагийн газарт гомдолгүй, саналгүй тухай бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 64 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгч Н.Н цагдаагийн газарт гомдолгүй, саналгүй тухай бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 65 дугаар хуудас/, шүүгдэгчийн өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 66 дугаар хуудас/, хавтаст хэрэг танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 68-69 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Т.М******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч О.Наранбат, иргэний нэхэмжлэгч Н.Нандинцэцэг нар нь шүүгдэгч Т.М*******аас хохирлоо барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, саналгүй тухай бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 64-65 дугаар хуудас/ тул шүүгдэгч Т.М*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан яллагдагч Т.М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан 450,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлүүлэх тухай саналыг баталж, шүүгдэгч Т.М*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан 450,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.М******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б******* овогт Т******* М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М*******ад оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч Т.М******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Дээр дурьдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ