Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 348

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 07 өдөр                                   Дугаар 139/ШШ2020/00348                                                      Дундговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Д  аймгийн Л  сумын -р баг,  С  гэх газар оршин суух, Ү овгийн Дн Б /ТИ /-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00367/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Дн Б миний бие нь 1962 онд төрсөн. Энэ жил 58 нас хүр байна. Улсад 21 жил ажилласан. Үүнээс 1981 оны 1 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний бдрийг хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд хоньчноор ажиллаж байсан  үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч  тамга тэмдгийн  зөрчилтэй шаардлага хангахгүй байгаа тул  хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг,  хөдөлмөрийн дэвтэр зэргийг үндэслэн  1981 оны 1 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр  нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хандаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Б нь Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1981 оны 1 сарын 1-нээс 1989 оны 12 сарын 31-нийг хүртэл малчнаар ажиллаж байсан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тамга тэмдгийн зөрчилтэй тул энэ хугацааны ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд  1981 оны 1 сараас  1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл  малчнаар ажиллаж байсан тухай зарим баримт байхгүй байгаа учир Д овогтой Бтэй холбогдох лавлагааг гаргах  боломжгүй байна гэх Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 09 сарын 17-ны өдрийн 294 дугаартай тодорхойлолт нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

            

   Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Луус сумын нийгмийн даатгалын хэлтсийн  2020 оны  04 сарын 21-ний өдрийн 03 дугаартай тодорхойлолт /хэргийн 3-р хуудас/

-Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлээс Д.Бд  1981 оны 01 сарын 25-ны өдөр  олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 5-8/

-Дундговь аймгийн Онцгой  байдлын хэлтсийн гал түймрийн хяналтын улсын байцаагчийн  2020 оны 01 сарын 28-ны өдрийн 25/10 дугаартай тодорхойлолт /хэргийн 9-р хуудас/

 -Дундговь аймгийн Луус сумын Засаг даргын  2020 оны 03 сарын 02-ны өдрийн 03/58 дугаартай тодорхойлолт /хэргийн 11-р хуудас/

            -Дундговь аймгийн Татварын хэлтсийн  “Луус сумын  Хөдөлмөр нэгдэл нь 1991 оны 03 сарын 29-нд шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн   үйл ажиллагаа явуулж байгаад  1993 оны 2 сарын 09-нд Шинэ хөдөлмөр хоршоо болон өөрчлөгдсөн” гэх  тодорхойлолт /хэргийн 12-р хуудас/

-Гэрч О.Эр-ийн “ Д.Б  нь Луус   сумын Хөдөлмөр нэгдэлд илгээлтээр  1981 онд гарч  мал маллаж байсан. Д.Б нь 1981 оноос хувьчлал тарах хүртэл Хөдөлмөр нэгдэлд бог мал маллаж байсан. Энэ  Д.Б нэгдэлд малчнаас өөр ажил хийгээгүй, насаараа мал маллаж байгаа хүн.  Цэргийн албанд яваагүй.   Би    Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1976 оноос хувьчлал тарах хүртэл Суварга бригадад мал маллаж байсан. Нэгдэлд малчнаар ажиллаж байхад Д.Бгийнхтэй айл саахалт мал маллаж амьдарч байсан учраас нэгдэлд малчин байсан талаар нь сайн мэднэ. Өөр нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг   /хэргийн 19-р хуудас/

-Гэрч Д.Г-ын “ Д.Б  нь Луус   сумын Хөдөлмөр нэгдэлд 1981 онд илгээлтээр  гарч  мал маллаж эхэлсэн. Д.Б нь 1981 оноос хувьчлал тарах хүртэл  Луус сумын Хөдөлмөр нэгдэлд бог мал маллаж байсан. Цэргийн албанд яваагүй. Энэ  Д.Б нэгдэлд малчнаас өөр ажил хийгээгүй, насаараа мал маллаж байгаа хүн. Би Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1976 оноос хувьчлал тарах хүртэл Суварга бригадад бог мал маллаж байсан. Нэгдэлд малчнаар ажиллаж байхад Д.Бгийнхтэй айл саахалт нутаглаж, мал маллаж амьдарч байсан учраас Д.Бг нэгдэлд малчин байсан талаар нь сайн мэднэ. Өөр нэмж ярих зүйлгүй  ” гэх мэдүүлэг /хэргийн 20-р хуудас /

-Гэрч Ц.Бү-ын “Д.Бтэй бид нэг сумын нэг бригадын хүмүүс байгаа юм. Д.Бг бага байхаас нь мэднэ. Д.Б  нь Луус   сумын Хөдөлмөр нэгдэлд 1981 оноос  мал маллаж эхэлсэн. Д.Б нь 1981 оноос хувьчлал тарах хүртэл  Луус сумын Хөдөлмөр нэгдэлд бог мал маллаж байсан. Цэрэгт  яваагүй. Энэ  Д.Б нэгдэлд малчнаас өөр ажил хийгээгүй, насаараа мал маллаж байгаа хүн.  Одоо ч Луус сумандаа мал маллаж байгаа. Би Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1975 онд илгээлтээр гарч 1981 он хүртэл мал маллаж байсан. 1981 оноос сургуульд туслах ажилтнаар ажилллаж байсан. Нэгдэлд малчнаар ажиллаж байхад  Д.Бгийнхтэй айл саахалт нутаглаж, мал маллаж амьдарч байсан учраас Д.Бг нэгдэлд малчин байсан талаар нь сайн мэднэ. Бид нэг нэгдлийн нэг бригадын хүмүүс байгаа юм.  Хэлсэн зүйл үнэн. Өөр нэмж хэлэх зүйлгүй    ” гэх мэдүүлэг /хэргийн 22-р хуудас/ баримтууд болно.

 

Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Д.Б нь  1981 оны 01 сарын 01-ний өдрөөс  1989 оны  12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Луус сумын "Хөдөлмөр" нэгдэлд малчнаар ажиллаж  байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ү овгийн Дн Б /ТИ / нь 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс  1989 оны  12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Луус сумын "Хөдөлмөр" нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг  тогтоосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.У