Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2022/0104

 

 

 

       2022         02           21                                    128/ШШ2022/0104

                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.О даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.Э

Хариуцагч: Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Т нарыг оролцуулан төрийн албаны маргааныг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ж  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх тухай” А/136 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Эрүүл мэндийн яаманд урьд эрхэлж байсан албан тушаалд дүйцэх албан тушаалд эгүүлэн томилуулж, төрийн албан хаагчийн албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлсийн зөрүүг нөхөн олгуулах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах шаардлагаар маргаж байна.

2. Эрүүл  мэндийн  яамны  Төрийн  нарийн  бичгийн  дарга  2020  оны  12  дугаар  сарын 22-ны өдрийн А/130 дугаар тушаалаар Т.Эг албан тушаалаас нь чөлөөлж, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар тушаалаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлсэн байна.

3. Эрүүл  мэндийн  яам нь төрийн  мэргэшсэн  албан  хаагчдыг ажил үүргээс нь чөлөөлөөд улмаар өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд хүчээр шилжүүлж Засгийн   газрын   155  дугаар  тогтоолын  бодлогыг сөрж мэргэшсэн, төрийн жинхэнэ

албан хаагчид бидний хөдөлмөрлөх эрхэнд халдсан учир нэхэмжлэл гаргасан байна.

4. Нэхэмжлэгч   Т.Э  нь  Эрүүл   мэндийн   яамны  Төрийн   нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх тухай” А/136 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Эрүүл мэндийн яаманд урьд эрхэлж байсан албан тушаалд дүйцэх албан тушаалд эгүүлэн томилуулж, төрийн албан хаагчийн албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлсний зөрүүг нөхөн олгуулах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

Маргаан бүхий захиргааны акт нь дараах үндэслэлээр хууль бус: Үүнд:

А/130 дугаар тушаал нь Засгийн газрын 155 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхээр яамны 97 нэр бүхий албан ажилтныг нэгэн зэрэг чөлөөлөөд бүтцийн өөрчлөлтөөр батлагдсан газар, хэлтэст нь дүйцэх албан тушаалд нь биднийг буцаан томилох зорилготой гарсан тушаал гэж ойлгогдож байна.

Засгийн газрын 155 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхдээ бүтцийн өөрчлөлт нэрийн дор биднийг хүсээгүй, зөвшөөрөөгүй байхад өөр ажилд томилох зорилготой байсан гэж үзэж байгаа учир А/130 тоот тушаалын бидэнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нь зүйтэй юм байна гэсэн болно.

Засгийн газрын 176 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар харьяалагдах болсон нь биднийг Төрийн албаны тухай хууль, холбогдох журмыг зөрчиж бидэнтэй ядаж зөвшилцөхгүйгээр, бидэнд мэдэгдэхгүйгээр тушаал шийдвэр гаргаж байгаа нь бидний эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар Төрийн албаны зөвлөлд холбогдох гомдлыг гаргасан бөгөөд бидний гомдлыг судлаад Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад 2020 оны 12 дугаар сарын 25-ны А/136 дугаар тушаалыг хүчингүй болгож, эрх нь зөрчигдсөн нэр бүхий төрийн жинхэнэ албан хаагчдыг холбогдох албан тушаалтнуудад томилсон шийдвэрийг 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Төрийн албаны зөвлөлд ирүүлэхийг үүрэг болгосныг хэрэгжүүлэхгүй, биднийг урьд ажиллаж байсантай дүйцэх албан тушаалд томилохгүй байгаа учир шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно” гэжээ.

5. Нэхэмжлэгч Т.Эшүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Маргаан бүхий захиргааны акт нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийг зөрчсөн тул Төрийн албаны зөвлөлөөс 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 01/642 тоот албан бичгээр “...Б/136 дугаар тушаалыг хүчингүй болгож, эрх нь зөрчигдсөн төрийн жинхэнэ албан хаагчдыг Эрүүл мэндийн яаманд холбогдох албан тушаалд томилсон шийдвэрийг гаргаж ирүүлэхийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад мэдэгдсэн” байдаг. Маргаан бүхий тушаалаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ажиллах болсноор миний нийгмийн асуудал ихээхэн дордсон. Засгийн газрын 155 дугаар тогтоолын дагуу Эрүүл мэндийн яамны бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орж, Бодлого төлөвлөлтийн хэлтэсгүй болсон. Харин дараа нь Засгийн газрын 231 дүгээр тогтоол гарч тус яамны бүтэц дахин шинэчлэгдэж одоо бодлого төлөвлөлтийн газартай болчихсон байгаа юм. Маргаан бүхий А/136 дугаар тушаал гарахаас өмнө А/135 дугаар тушаал гарсан байдаг. Тухайн үед биднийг байршуулан ажиллуулах үед Эрүүл мэндийн яаманд 21 сул албан тушаал байсан. Сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас нөхөн томилох боломжтой байсан. Маргаан бүхий тушаалтай холбоотой гомдлоо 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гаргасан. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны А/105 дугаар тушаалаар цалингийн хэмжээг шинэчлэн тогтоосон бөгөөд тус тушаалаар батлагдсан цалин нь миний өмнө нь Эрүүл мэндийн яаманд ажиллаж байхдаа авч байсан цалингаас 346625 төгрөгөөр буурсан. Миний бие төрийн албаны дэс түшмэлийн дөтгөөр зэрэг дэвтэй, төрийн жинхэнэ албан хаагч тул Төрийн албаны тухай хууль болон Төрийн захиргааны албан хаагчид зэрэг дэв, нэмэгдэл олгох журамд заасны дагуу яамны мэргэжилтний албан тушаал нөхөн томилогдох бүрэн боломжтой байсан” гэв.

6. Хариуцагчийн  итгэмжлэгдсэн   төлөөлөгч   шүүхэд  бичгээр  гаргасан  хариу  тайлбартаа: “...Нэхэмжлэгч нарын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасан сонсголыг Төрийн нарийн бичгийн дарга хүн тус бүртэй уулзаж, зохион байгуулан бичлэг хийж баталгаажуулсан болно.

Зарим нэхэмжлэгч нарын албан тушаалын хувьд чиг үүрэгт өөрчлөлт орсон, заримынх нь газар, хэлтэс татан буугдсан, чиг үүргийн хувьд өөр байгууллага руу шилжсэн байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хамтад нь шийдвэрлэх боломжгүй юм.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 3.1.3-т заасан зарчмыг хангах зорилгоор шилжүүлэн ажиллуулсан Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар тушаал нь мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасанд нийцсэн байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Д.Т шүүх хуралдаанд гаргасан

тайлбартаа: “Нэхэмжлэгч нь 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гаргасан. Маргаан бүхий тушаал нь 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гарсан. Тухайн үед сонсох ажиллагааг хийж, бүгдэд нь ямар албан тушаал дээр очих гэж байгааг нь хүртэл танилцуулсан. Мөнхцэцэг нэхэмжлэгчийн шүүх хурал дээр сидиний бичлэгийг шинжлэн судалсан. Өмнө нь шүүх хуралдааны явцад  гэрчийн мэдүүлэг өгсөн хүмүүс бүгд 2 Төрийн албаны зөвлөлийн бичгийг 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр гардаж аваад 03 дугаар сарын 19-ний өдөр Төрийн нарийн бичгийн даргатай уулзахад судалж үзье гээд 03 дугаар сарын 21-ний өдөр шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу авсан гэдгээ мэдүүлсэн. Тэгэхээр нэхэмжлэгч нь 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр буцаж Эрүүл мэндийн яаманд ажиллах боломжгүй юм байна гэдгээ мэдсэн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргаагүй атлаа 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Хууль мэдэхгүй байх нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

          Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх тухай” А/136 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Эрүүл мэндийн яаманд урьд эрхэлж байсан албан тушаалд дүйцэх албан тушаалд эгүүлэн томилуулж, төрийн албан хаагчийн албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлсний зөрүүг нөхөн олгуулах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгчээс ...Б/135 дугаар тушаалаар миний өмнө нь ажиллаж байсан чиг үүргийн дагуу албан тушаал хадгалагдсан байсан тул томилогдох боломжтой байсан... гэж,

2. Хариуцагчаас ...Төрийн албаны тухай хуулийн 3.1.3-т заасан зарчмыг хангах зорилгоор шилжүүлэн ажиллуулсан Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар тушаал нь мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасанд нийцсэн... гэж тус тус маргажээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбарын тухайд:

4. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/130 дугаар тушаалаар Эрүүл мэндийн яамны бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан Т.Эг “Эмнэлгийн лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн албан” тушаалаас чөлөөлсөн байна.

Ингэж чөлөөлөхдөө Засгийн газрын 2020 оны 10 дугаар 21-ний өдрийн Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаар батлах тухай 155 дугаар тогтоолыг үндэслэн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/130 дугаар тушаалаар яамны 97 албан хаагчийг чөлөөлж, 2020 оны 12 дугаар сарын 25-ний өдрийн А/135 дугаар тушаалаар чөлөөлөгдсөн дээрх 97 албан хаагчаас 71 албан хаагчийг шинэ бүтцийн дагуу буцааж томилсон бөгөөд буцаан томилогдоогүй 26 албан хаагчийн тоонд Т.Эорсон байна..

5. Нэхэмжлэгч Т.Эг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/136 дугаар тушаалаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийг Т.Ээс зөвшөөрч 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байна.

6. Төрийн албаны зөвлөл Т.Эгийн гомдлыг хянан үзээд 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 01/642 тоот албан бичгээр ... Б/136 дугаар тушаалыг хүчингүй болгож, эрх нь зөрчигдсөн төрийн жинхэнэ албан хаагчдыг Эрүүл мэндийн яаманд холбогдох албан тушаалд томилсон шийдвэрийг гаргаж ирүүлэхийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад мэдэгдсэн байна.

7. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 “Төрийн албан хаагч дараах нийтлэг үүрэг хүлээнэ” , 37.1.6 “харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх”, 76 дугаар зүйлийн 76.4-т “Төрийн албаны төв байгууллагын болон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, биелүүлсэн боловч албан хаагчийг хууль бусаар дахин ажлаас халсан албан тушаалтны шийдвэрийг энэ хуулийн 76.7-д зааснаас бусад тохиолдолд төрийн албаны төв байгууллага хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх мэдэгдлийг эрх бүхий этгээдэд хүргүүлнэ” гэж тус тус заажээ. Дээрх хуулийн заалтаас үзвэл Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нь Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн албан бичгийг биелүүлэх үүрэгтэй байна.

8. Гэтэл Төрийн нарийн бичгийн дарга хуульд заасан энэ үүргээ биелүүлж, ажиллаагүй байна.

Тухайлбал нэхэмжлэгч Т.Эгийн шүүхийн хэлэлцүүлгийн явцад гаргасан “Төрийн байгууллагад итгэл хүлээлгэн, Төрийн нарийн бичгийн даргын хэлсэн үгэнд итгэж хүлээж байсан”. гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.этэй 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр уулзахад Төрийн нарийн бичгийн дарга “...Та бүхэн жинхэнэ төрийн албан хаагч юм байна. Яагаад ийм шийдвэр гаргасан юм бол гэсэн бодол төрж байна. Та нарын асуудлыг ямар ч байсан шийдвэрлэнэ. Шийдэж чадахгүй бол би энд байгаад яахав” гэж хэлсэн уулзалтын тэмдэглэл зэргээр нотлогдож байна.

9. Үүний дараа нэхэмжлэгч Т.Энь 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дахин Төрийн албаны зөвлөлд хандсан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 01/1563 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийг 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсан нь хавтаст хэрэгт авагдсан шуудангийн бүртгэлийн дэвтрийн хуулбараар нотлогдож байх тул нэхэмжлэгчийг шууд шүүхэд хандах ёстой байсан гэж буруутгах үндэслэлгүй байх бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэхээргүй байна.

10. Нэхэмжлэгч Т.Эг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлэн ажиллуулахдаа зөвшилцсөн гэх тайлбарын тухайд:

11. Нэхэмжлэгч Т.Энь Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх тухай” А/136 дугаар тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байх хугацаанд 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/105 дугаар “Цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тушаалаар нэхэмжлэгч Т.Эгийн цалингийн хэмжээг бууруулж, эрх зүйн байдлыг нь дордуулж, шийдвэр гаргасан нь хууль бус байна.

12. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Т.Эгийн өмнөх өөр албан тушаалд өөрийнх нь зөвшөөрөлгүй шилжүүлсэн асуудлыг шийдвэрлээгүй байж дахин нэхэмжлэгч Т.Эгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргаж байгаа нь хууль бус байна.

13. Засгийн газрын 2021 оны 231 дүгээр тогтоолоор Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газар нь Эрүүл мэндийн салбарын урт, дунд, богино хугацааны бодлого, төлөвлөлтийн нэгдсэн удирдлага, Нийтийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бодлого, төлөвлөлтийн нэгдсэн удирдлага, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний бодлого, төлөвлөлтийн нэгдсэн удирдлага, Салбарын хууль, эрх зүйн шинэчлэлийн бодлого, төлөвлөлт, Эрүүл мэндийн салбарын эдийн засаг, санхүүжилт, хөрөнгө оруулалт, зээл тусламжийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн удирдлага, Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжил, нийгмийн баталгааны бодлого, төлөвлөлтийн нэгдсэн удирдлага, Эрүүл мэндийн даатгалын чиглэлийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн удирдлага, Эм эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, технологийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн удирдлага, Эрүүл мэндийн эрдэм шинжилгээ судалгааны бодлого төлөвлөлтийн нэгдсэн удирдлага, Эрүүл мэндийн удирдлагын мэдээллийн тогтолцоо, цахим шилжилтийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн төлөвлөлт, Газрын үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, зохицуулалт, тайлагналт зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэхээр тусгагджээ.

14. Дээрх Засгийн газрын тогтоолыг үндэслэн Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/130 дугаар “Яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагааны стратеги, ажлын байрны үндсэн чиг үүргийг шинэчлэн батлах тухай” тушаалаар тус яамны бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн баталж, Эмнэлгийн тусламж үйлчилгээний бодлогын хэрэгжилтийн хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний ажлын байрыг 1 орон тоогоор баталжээ. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн албан тушаал тус яамны шинэ бүтцэд батлагдсан гэж үзэхээр байна.

          15. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно”, 44.3-т “Энэ хуулийн 44.1, 44.2-т заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй” гэж тус тус заажээ.

          16. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл албан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл, байдлыг ойлгохоор байна.

          17. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 34/31 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмын 2.1-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн түүнтэй тохиролцон төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно. Төрийн жинхэнэ албан хаагчтай харилцан тохиролцсон тухай баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулсан байна”, 2.2-т “Албан ажлын зайлшгүй шаардлага гэдгийг Төрийн албаны тухай хуулийн 44.1 дэх хэсгийн тайлбарт дурдсанаар ойлгоно” гэж тус тус зохицуулсан байна.

18. Дээрх хууль, болон  Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01/255 тоот албан бичигт “...Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны А/136 тоот тушаал гарахаас өмнө Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал нь Т.Эг шилжүүлэн ажиллуулах талаар манай байгууллагатай зөвшилцөөгүй...” гэж дурдсан зэргээс үзвэл нэхэмжлэгч Т.Этай зөвшилцөлгүйгээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлэн ажиллуулж, цалин хөлсийг бууруулсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2-т “Ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсны улмаас түүний цалин хөлсний хэмжээ буурсан бол түүнд өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгоно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Т.Эгийн цалин хөлсийг бууруулж, шилжүүлэн ажиллуулсан байх тул цалин хөлсний зөрүүг нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч Т.Эгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх тухай” А/136 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Эрүүл мэндийн яаманд урьд эрхэлж байсан албан тушаалд дүйцэх албан тушаалд эгүүлэн томилуулж, төрийн албан хаагчийн албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлсийн зөрүүг нөхөн олгуулах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.4, 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.6, 44 дүгээр зүйлийн, 44.1, 76 дугаар зүйлийн 76.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Эгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх тухай” А/136 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Эрүүл мэндийн яаманд урьд эрхэлж байсан албан тушаалд дүйцэх албан тушаалд эгүүлэн томилуулж, төрийн албан хаагчийн албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлсний зөрүүг нөхөн олгуулах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэл гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          О.О