Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 12

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Содномжамц нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дамба даргалж, шүүгч М.Нямбаяр, Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүгдэгч Г.Баттөр, Я.Амартүвшин тэдгээрийн өмгөөлөгч Н.Очирбат, шүүгдэгч С.Гүррагчаа түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч Н.Содномжамц түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг, шүүгдэгч Б.Энхболд түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг прокурор Т.Өсөхболд, нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нарыг оролцуулан

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолтой, Н.Содномжамц, С.Гүррагчаа, Б.Энхболд, Г.Баттөр, Я.Амартүвшин нарт холбогдох эрүүгийн 1936001180169 дугаартай хэргийг шүүгдэгч нар тэдгээрийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч Н.Туяагийн илтгэснээр нээлттэйгээр хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, 1997 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Дуут суманд төрсөн, 22 настай, бүрэн дунд боловсролтой, эрэгтэй, урьд ял шийтгэлгүй Тариачин овогт Содномжамцын Гүррагчаа /ПД97071716/

2.Монгол улсын иргэн, 1973 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Ховд аймгийн Дуут суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэж байсан Тариачин овогт Намсрайн Содномжамц /ПД73042118/

3.Монгол улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэж байсан Боржигон овогт Батсүхийн Энхболд /ПЮ99021733/

4. Монгол улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Шар монгол овогт Ядамсүрэнгийн Амартүвшин /ПД94041613/

5. Монгол улсын иргэн, 2000 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, бүрэн дунд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Цэлх овогт Ганбатын Баттөр /ПЮ00241730/

Шүүгдэгч С.Гүррагчаа нь Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутаг Дөрвийн гэх газраас мотоцикль ашиглан 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хохирогч Ө.Есөнболын 24 тооны ямаа, Д.Дашдаваагийн 6 тооны ямаа нийт 30 тооны ямаа буюу олон тооны мал хулгайлсан.

Шүүгдэгч Н.Содномжамц нь 2019 оны 04 дүгээр сарын сүүл 5 дугаар сарын эхээр гэмт хэргийн улмаас олдсон эд хөрөнгийг мэдсээр байж бусдад зарж 100000 төгрөг авсан,

Шүүгдэгч Б.Энхболд С.Гүррагчаа нар нь бүлэглэн мотоцикль ашиглан 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Цагаанбургас багийн нутаг дэвсгэрээс 2 тооны адуу хулгайлсан,

Шүүгдэгч Я.Амартүвшин, Г.Баттөр, Б.Энхболд нар нь бүлэглэн мотоцикль ашиглан Ховд аймгийн Буянт сумын Наранхайрхан багийн нутаг дэвсгэр Майхан гэх газраас 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 09 дүгээр сарын 27-нд шилжих шөнө 1 тооны адуу хулгайлсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Тариачин овогт Содномжамцын Гүррагчаад Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Тариачин овогт Содномжамцын Гүррагчаагийн хохирогч Ө.Есөнбол, Д.Дашдаваа нарын 6 тооны ямаа хулгайлсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Тариачин овогт Содномжамцын Гүррагчааг бусдын мал хулгайлсан, бусадтай бүлэглэн машин механизм ашиглан бусдын мал хулгайлсан, Боржигон овогт Батсүхийн Энхболд, Цэлх овогт Ганбатын Баттөр нарыг бүлэглэн машин механизм ашиглан мал хулгайлсан, шүүгдэгч Шар монгол овогт Ядамсүрэнгийн Амартүвшин бүлэглэн мал хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2018/ШЦ/190 дугаартай шийтгэх тогтоолын... Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Содномжамцад хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссүгэй.. гэх 2 дахь заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Содномжамцад 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2019/ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоолын.... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Энхболдыг 6 сарын хугацаагаар тэнссүгэй.... гэх заалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад 6 сарын хугацаагаар хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.... гэх 3 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Энхболдыг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Тариачин овогт Намсрайн Содномжамцыг 6 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Содномжамцад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Тариачин овогт Содномжамцын Гүррагчаад 1 жил 6 сарын хорих ял, шүүгдэгч Боржигон овогт Батсүхийн Энхболдод 2 жилийн хорих ял, шүүгдэгч Цэлх овогт Ганбатын Баттөрд 1 жилийн хорих, шүүгдэгч Шар монгол овогт Ядамсүрэнгийн Амартүвшинд 6 сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Энхболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангид 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож, 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Тариачин овогт Намсрайн Содномжамцад оногдуулсан 2 жилийн хорих ял, шүүгдэгч Тариачин овогт Содномжамцын Гүррагчаад оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял, шүүгдэгч Боржигон овогт Батсүхийн Энхболдод оногдуулсан 2 жил 1 сарын хорих ял, шүүгдэгч Цэлх овогт Ганбатын Баттөрд оногдуулсан 1 жилийн хорих, шүүгдэгч Шар монгол овогт Ядамсүрэнгийн Амартүвшинд оногдуулсан 6 сарын хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Гүррагчаагийн цагдан хоригдсон 30 хоног, шүүгдэгч Б.Энхболдын цагдан хоригдсон 30 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Г.Баттөр, Я.Амартүвшин нарын өмгөөлөгч Н.Очирбат давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Шүүгдэгч Г.Баттөр нь Б.Энхболдтой хамт мотоцикль ашиглан нэг тооны адуу хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Шүүгдэгч Я.Амартүвшин нь Г.Баттөр, Б.Энхболд нарын мал хулгайлах үйлдэлд хамтран оролцсон асуудал дээр маргадаггүй бөгөөд шүүгдэгч Г.Баттөр, Я.Амартүвшин нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн асуудал дээр шүүхийн хэлэцүүлэгт маргадаггүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Хохирогчид хохирол төлбөрийг нөхөн төлсөн хохирогчтой эвлэрсэн байдаг. Иймд шүүгдэгч Г.Баттөр, Я.Амартүвшин нарыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан үзэж шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэв.

Шүүгдэгч С.Гүррагчаа түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  С.Гүррагчаагийн үйлдсэн хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруу, хувийн байдлыг нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой байсан боловч шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй ял оногдуулсан нь ял хүндэдсэн гэж үзэж байна. С.Гүррагчаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг бөгөөд тухайн хэргийн зүйлчлэл нь сонгох санкцтай ялын доод хэмжээ нь 6 сар дээд хэмжээ нь 5 жил хүртэл хорих ялаар шийтгэхээр хуульчилжээ. Хуульд заасан үндэслэлээр ялыг 1 жил 6 сараас доош нь татаж оногдуулах боломжтой байсан боловч шүүх С.Гүррагчаагийн гэм буруугийн хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй ял оногдуулсан нь яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Иймд С.Гүррагчаад оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэв.

Шүүгдэгч Н.Содномжамц түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх иргэний нэхэмжлэгч Б.Гантулгаас мэдүүлэг авахдаа бичиг үсэг мэдэхгүй гэсэн үндэслэлээр түүний эхнэр болох гэрч Л.Алтанцэцэгийг байлцуулан мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 4-т заасан хуулийн шаардлагыг зөрчсөн байх тул Б.Гантулгын мэдүүлгийг нотлох баримтаас хасаж тооцсон. Гэрч Л.Алтанцэцэг нь иргэний нэхэмжлэгч Б.Гантулгын мэдүүлэгт оролцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7-д зааснаар хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримтат мэдээлэл байх тул гэрч Л.Алтанцэцэг нь гэрчийн мэдүүлэг өгөх, мэдүүлэг нь нотлох баримтаар үнэлэгдэх хуульд заасан үндэслэлгүй болж байгаа юм.

Шүүгдэгч Н.Содномжамцийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжүүд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдохгүй байгаад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцэхгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д заасан мөнгө угаах гэмт хэрэг нь гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо нуусан, халхалсан, шилжүүлсэн үйлдэл, мөн ч гэмт хэрэгт биечлэн оролцоогүй ч түүнээс олсон орлогыг хууль бус гэдгийг мэдсээр байж хүлээн авч, нууж, шилжүүлсэн, хувиргасан идэвхтэй үйлдэл байх бөгөөд ингэхдээ гэмт хэрэг үйлдсэн этгээдтэй санаа зорилго нэгдсэн байх гэсэн шинжийг давхар агуулсан шууд санаатай үйлдлийг хэлнэ. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Н.Содномжамц нь шүүгдэгч С.Гүррагчаатай гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг нуух, шилжүүлэх, хувиргах талаар санаа зорилго нь нэгдсэн, амлалт өгсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул гэрч Л.Алтанцэцэгийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Н.Содномжамцад холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.Энхболдын өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Энхболдод нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан байгаа. Гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас хүлээн зөвшөөрсөн хохирлоо бүрэн төлсөн тул энэ нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зөрчсөн гэж үзэхгүй байна. Яллах дүгнэлттэй холбоотой бичиг үсгийн алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 17 дугаар шийтгэх

тогтоолыг хэвээр үлээж өгнө үү гэв.

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

             Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан  эсэхийг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар гомдолд дурдсанаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ховд аймгийн Прокурорын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 5/172 дугаар яллах дүгнэлтээр шүүгдэгч С.Гүррагчаа нь Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутаг Дөрвийн газраас мотоцикль ашиглан 2019 оны 04 сарын 24-ний өдөр хохирогч Ө.Есөнболын 24 тооны ямаа, Д.Дашдаваагийн 6 тооны ямаа нийт 30 тооны ямаа буюу олон тооны мал хулгайлсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2, шүүгдэгч Н.Содномжамц нь 2019 оны 04 сарын сүүл 5 дугаар сарын эхээр гэмт хэргийн улмаас олдсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж бусдад зарж 100000 төгрөг авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1, шүүгдэгч С.Гүррагчаа, Б.Энхболд нар нь бүлэглэн мотоцикль ашиглан 2019 оны 08 сарын 05- ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Цагаанбургас багийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.Баярмөнхийн 2 тооны адуу хулгайлсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, шүүгдэгч Я.Амартүвшин, Г.Баттөр, Б.Энхболд нар нь бүлэглэн мотоцикль ашиглан Ховд аймгийн Буянт сумын Наранхайрхан багийн нутаг дэвсгэр Майхан гэх газраас 2019 оны 09 сарын 26- ны өдрөөс 09 сарын 27- нд шилжих шөнө хохирогч Ц.Ноороогийн 1 тооны адуу хулгайлсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан  хэргийг анхан шатны  шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс хохирогч Ө.Есөнбол нь Д.Дашдаваагийн мал манайд байдаг, тэдний 6 ямаа алга болсон гэх боловч хохирогч Д.Дашдаваа өөрийн  өмчлөлийн алдагдсан гэх 6 ямааг ямар зүстэй, нас хүйсийн талаар мэдэхгүй, ямар ямаанууд байсан талаар  Ө.Есөнбол мэднэ гэж мэдүүлсэн, шүүгдэгч С.Гүррагчаагийн  24 ямаа хулгайлсан гэх мэдүүлэгт няцаалт хийгээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад ”Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн яллагдагч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд,түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэх зарчмыг удирдлага болгон хохирогч Д.Дашдаваагийн 6 ямааг шүүгдэгч С.Гүррагчаа хулгайлсан гэх үйлдэл нотлогдоогүй  гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар  зүйлийн 2  заалтад нийцсэн байна.

1.Шүүгдэгч С.Гүррагчаа нь Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн  нутаг  Дөрвийн газраас 2019 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр мотоцикль ашиглан  хохирогч Ө.Есөнболын бэлчээрт явсан  24 тооны ямаа   хулгайлсан болон нь хохирогч Ө.Есөнбол, иргэний нэхэмжлэгч О.Болор гэрч О.Ган-Эрдэнэ, К.Ховдбай, Ж.Эрдэнэбаатар, Ө.Бэркбол, Ц.Оюунтулга, К.Ермек, Мал үнэлсэн тайлан... эм ямаа ноолууртай -100000х30- 3000000 төгрөг /1дүгээр хх- ийн 51 дүгээр тал/ Эд зүйл үнэлсэн тайлан ... ноолуур- кг- 110000 төгрөг -12 кг- 1320000 төгрөг /1 дүгээр хх- ийн 57 дугаар тал/ Мотоцикль үнэлсэн тухай шинжээчийн ... БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоцикль – 350000 төгрөг /1 дүгээр хх- ийн 62 дугаар  тал/  Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн  тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх- ийн 123-125 дугаар тал/

2.Шүүгдэгч  С.Гүррагчаа, Б.Энхболд нар бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын -05-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Цагаанбургас  багийн  нутаг дэвсгэрээс хохирогч Б.Баярмөнхийн 2 тооны адуу хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Баярмөнх,иргэний нэхэмжлэгч П.Балжинням, гэрч Б.Батцоож, З.Энхбаяр, Д.Уранбилэг нарын мэдүүлэг, Мал үнэлсэн шинжээчийн ... морь 4 настай хурдан удмынх – 1000000 төгрөг, 19 настай адуу-1000000 төгрөг .... гэх дүгнэлт /1дүгээр  хх – ийн 214 дүгээр  тал / Мотоцикль үнэлсэн шинжээчийн ... БНХАУ-д үйлдвэрлэсэн, Хайрхан нэрийн мотоцикль - 1500000 төгрөг ... гэх дүгнэлт  /1 дүгээр  хх – ийн 210 дугаар тал/

3. Шүүгдэгч Я.Амартүвшин, Г.Баттөр, Б.Энхболд нар нь бүлэглэн мотоцикль ашиглан Ховд аймгийн Буянт сумын Наранхайрхан багийн нутаг дэвсгэр Майхан гэх газраас 2019 оны 09 сарын 26- ны өдрөөс 09 сарын 27- нд шилжих шөнө  хохирогч Ц.Ноороогийн 1 тооны адуу хулгайлсан болох нь хохирогч Ц.Ноороо,иргэний нэхэмжлэгч Б.Гантулга, гэрч Д.Эрдэнэцэцэг,   Б.Елубай, Мал үнэлсэн шинжээчийн ”Шар хээр зүсмийн азарга-1.000.000 төгрөг ” гэх  2 дугаар хх-ийн 68 дугаар тал/,Мотоцикль үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлтэд “Их хурд нэрийн мотоцикль 1.00.000 төгрөг, Жалам хар нэрийн мотоцикль 1.800.000 төгрөг” гэх үнэлгээ /2 дугаар хх-ийн 73 дугаар тал/,

4.Шүүгдэгч Н.Содномжамц нь 2019 оны 04 сарын сүүл 5 дугаар сарын эхээр шүүгдэгч С.Гүррагчаагийн /өөрийн хүү/ хулгайлсан 24 ямааг гэмт хэргийн улмаас олдсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж Б.Гантулга, Л.Алтанцэцэг нарт зарж 100000 төгрөг авсан гэм хэргийг тус бүр үйлдсэн болох нь хохирогч Ө.Есөнбол, иргэний нэхэмжлэгч О.Болор гэрч О.Ган-Эрдэнэ, Л.Алтанцэцэг,Б.Гантулга нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүхээс шүүгдэгч С.Гүррагчаа,Б. Энхболд, Я.Амартүвшин, Г.Баттөр, нарын үйлдэл   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан, шүүгдэгч Н.Содномжамцын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт  хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул  тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж хэргийн үйл баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд, энэ хэрэгт хамаарал бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудад үндэслэсэн хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэж байна.

            Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Баттөр, Я.Амартүвшин нар болон тэдний өмгөөлөгч нь “хэргийн зүйлчлэл, ял хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.” гэж,

шүүгдэгч С.Гүррагчаа болон түүний өмгөөлөгч нар “гэм буруугаа  хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн, гэм хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж  оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчлөх буюу Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт заасныг үндэслэн тэнсэж,үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой тул хэргийг хянан үзэж С.Гүррагчаад оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзаж өгнө үү.” гэж,

шүүгдэгч Н.Содномжамц болон түүний өмгөөлөгч нар “Н.Содномжамцын үйлдэлд С.Гүррагчаатай эд хөрөнгийг нуун далдлах ашиглах,хувиргах талаар санаа зорилго нэгдсэн гэх шинж тогтоогдохгүй байх бөгөөд С.Гүррагчааг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг мэдсэн мэдэж байсан гэх үндэслэл тогтоогдоогүй тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Н.Содномжамцад холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэх гомдлуудыг тус бүр  давж заалдах журмаар   гаргажээ.

Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судалж, хэргийг  бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийж, Г.Баттөр,Я.Амартүвшин нар болон тэдний өмгөөлөгчийн  давж заалдах гомдлыг хангаж,  шүүгдэгч Н.Содномжамц, С.Гүррагчаа нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын  давж заалдах журмаар гаргасан гомдлыг  хүлээн авах боломжгүй гэж үзлээ. 

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Содномжамц нь О.Ган-Эрдэнийд байсан өөрийн 20 тооны ямааг зарахаар тохиролцож урьдчилгаа болгон 100000 төгрөг авсан гэж мэдүүлж байгаа боловч 2019 оны 04 сарын сүүлээр өөрөө Б.Гантулга руу утасдаж, танай хотонд очсон ямааг харж байгаарай гэж хэлж байсан, Б.Гантулга болон түүний эхнэр Л.Алтанцэцэгийг манай хотонд ирсэн ямаагаа зарах уу гэж асуухад  нь зарахаар тохиролцож, урьдчилгаа болгон 100000 төгрөг авсан,уг ямааг эзэн нь буцаан авч явсны дараа урьдчилгаанд авсан 100000 төгрөгийн 80000 төгрөгийг Б.Гантулга, Л.Алтанцэцэг нарт буцаан өгсөн үйлдэл, үйл баримт нь тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Содномжамцыг өөрийн хүү С.Гүррагчаагийн хулгайлсан  бусдын 24 тооны ямааг     гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө , орлого гэдгийг мэдсээр байж бусдад зарж, ашигласан   гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

            Түүнчлэн   шүүгдэгч С.Гүррагчаагийн бусдын 30 тооны ямаа хулгайлсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар “... шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно...” гэснийг үндэслэн шүүгдэгч  С.Гүррагчаад бусдын 24 тооны ямаа хулгайлсан нөхцөл байдал тогтоогдож байна гэж үндэслэн түүнд Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийн зөв тайлбарлаж хэрэглжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Гүррагчаа, Н.Содномжамц нарт   оногдуулсан ялын төрөл хэмжээ нь тэдгээрийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна.

Иймд  шүүгдэгч С.Гүррагчаа, Н.Содномжамц нар болон тэдний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин  шүүгдэгч Г.Баттөр, Я.Амартүвшин нарын   гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний ар гэрийн болон хувийн байдал, хохирол төлбөрийг барагдуулсан байдлыг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгч  Г.Баттөр,Я.Амартүвшин нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт  зааснаар тус бүрийг 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь  хэсэгт  зааснаар  Г.Баттөр, Я.Амартүвшин нарт зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна. Шүүгдэгч Г.Баттөр, Я.Амартүвшин нарыг энэ өдрөөс эхлэн суллаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр  зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн  2020/ШЦТ/ 17 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 12 дахь  заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цэлх овогт Ганбатын Баттөр, шүүгдэгч Шар монгол овогт Ядамсүрэнгийн Амартүвшин нарыг  ял оногдуулахгүйгээр  тус бүрийг 6 /зургаан/ сарын хугацаагаар  тэнссүгэй.” гэж,

              “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр үйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г. Баттөр, шүүгдэгч Я. Амартүвшин нарыг оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх   хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.” гэж,

16 дахь заалтын  “болов”гэснийг “болгосугай” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг  хэвээр нь үлдээж, шүүгдэгч Г.Баттөр, Я.Амартүвшин нар болон түүний өмгөөлөгчийн   давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, шүүгдэгч С.Гүррагчаа, Н.Содномжамц нар болон тэдний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдсугай.

            3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар  шүүгдэгч Г.Баттөр, Я.Амартүвшин нарыг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

          4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх хүртэл шүүгдэгч Г.Баттөр, Я.Амартүвшин нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Н.Содномжамцын цагдан хоригдсон 63 хоногийг, шүүгдэгч Б.Энхболд, С.Гүррагчаа  нарын цагдан хоригдсон 93 хоногийг тус бүр эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Г.Баттөр,Я.Амартүвшин нар нь 63 /жаран гурав/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан,эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Б.ДАМБА

 

                                              ШҮҮГЧИД                                            М.НЯМБАЯР

 

                                                                                                           Н.ТУЯА